Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/152

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Эрдэнэбат,

Хохирогч **********,

Шүүгдэгч **********  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт  **********ийн **********д хол**********ох 2526000240149 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                              

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн ********** сумын “Цагаан хад” гэх газарт жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ********** сум 07 дугаар баг, 8 айлын орон сууцны 3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Арвайхээр овогт **********ийн ********** /РД:********/

 

  Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ********** нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ********** сумын * дугаар баг 8 айлын орон сууцны *-* тоотод байх өөрийн гэртээ эхнэр **********тэй гэр бүлийн харилцааны явцад үүссэн хардалтын улмаас маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний хамар руу цохих, толгой руу нь өшиглөх үйлдлээр биед тархи доргилт, дээд урууланд цус хуралт, дух, зүүн хацар, зүүн доод эрүү, баруун мөр, бугалганд цус хуралт гэмтлүүд үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Өвөрхангай аймгийн ********** сумын * дугаар баг * айлын орон сууцны *-* тоотод байх өөрийн гэртээ 2024 оны 12 дугаар сарын 10-наас 20-ны өдрийн хооронд, 2024 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө, 2025 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр **********ийг байнга зодсон гэх гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би эмнэлэгт хэвтээд гарч ирээд гэртээ харихад эхнэрийн утас нь дуугараад байхаар нь утсаа авахад хүүхдээ авъя гээд Отгонбаяр гэдэг залуу ярьсан. Тэгээд тэрнээс хойш тийм зүйл болсон. Би ноднин архи дарс уудаг байсан. Тэрнээс өмнө нэг их уудаггүй байсан. Орой 10 цаг өнгөрч байхад утас нь дуугарч байсан. Тэр хүн өмнө нь манай хүнтэй холбогдоод байдаг байсан. Би гэртээ 10-14 хоноод буцаад урагшаа ажилдаа явчихдаг. Заримдаа Цагаан хадан дээр байдаг. Би оюутан охинтой, олон хүүхэдтэй учраас амьдралын төлөө зүтгээд л байдаг. Би гэртээ ер нь цөөхөн хонодог” гэв.

 

Хохирогч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Манай нөхөр намайг 3 удаа зодсон нь үнэн. Тэр гэр бүлээс гадуурх харилцаа гэдэг зүйл надад байхгүй. Тэр үед хүүхдээ авъя гэж нууцалсан дугаар залгасан нь үнэн. Тэрнээс болж гэр бүлийн маргаан үүссэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр олон хүүхэдтэй учраас 2 зэрэг ажил хийхгүй бол машины лизинг гэх зэрэг мөнгөний асуудал их байдаг учраас 2 зэрэг ажил хийх шаардлагатай байдаг. Одоо хамт амьдарч байгаа. Прокурор дээр ирснээс хойш энд ажил явдал гараад энд байгаа. Одоогоор хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй, хэдэн хүүхдийнхээ төлөө зүтгэж байгаа. Одоо ахиж архи дарс уухгүй гэж амласан” гэв.

 

 Хохирогч **********  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө гэртээ нөхөртэйгөө хамт унтаж байгаад сэрсэн чинь манай нөхөр согтуу гар, зайл гээд хөөгөөд байхаар нь хувцсаа өмсөөд гараад хаалганыхаа ард зогсож байсан чинь араас гарч ирээд намайг гэрт оруулаад хамар луу нэг удаа цохичихсон. Тэгээд хамраас гарсан цусаа цэвэрлэ гэхээр нь цэвэрлэж байсан чинь гуталгүй хөлөөрөө толгой руу нэг удаа дэвсчихсэн. ...Манай нөхөр ********** нь 12 дугаар сарын эхээр ажлаасаа ирснээс хойш 3 удаа зодлоо. Эхлээд 12 дугаар сарын 10-ны үед санагдаж байна, шөнө унтаж байхад гэнэтхэн баруун талын хавирга руу цохисон. Түүний дараа 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө дахиад гэртээ согтуу байж байгаад зодсон. Би тухайн үед жирэмсэн байгаагүй. Бид хоёр гэрлэлтээ батлуулсан. 15 жил хамт амьдарч байна, дундаасаа 6 хүүхэдтэй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

Хохирогч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн "... 2024 оны 12 дугаар сарын 10-д гараад хавирга руу цохих үед 9 настай ********** хүү хамт байсан, гэхдээ унтаж байсан болохоор энэ талаар мэдэхгүй байна лээ. 2024 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө зодуулсны дараа найз **********ийнд очсон, тэр мэдэж байгаа. 2025 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө гэртээ зодуулахад охин байсан, гэхдээ охин нөгөө өрөөнд унтаж байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байх. Нөхөрт зодуулснаас болж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

Гэрч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө санагдаж байна. Шөнө 02 цагийн үед хаалга, цонх нүдээд байхаар нь хаалга онгойлгоход ********** ганцаараа нүүр нь цус болсон нөхөртөө зодуулчихлаа гээд ирэхээр нь гэртээ оруулсан. Манайд хоёр хоноод явсан. Нүүр ам нь цус болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Гэрч **********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай бэр эгч ********** нь гэр бүлээс гадуурх харилцаа буюу нөхрөөсөө өөр хүнтэй явалдаж улмаар тэр хүнээсээ хүүхэд төрүүлсэн гэдэг шалтгаанаар сүүлийн хэдэн жил ********** ах ********** эгч нар хоорондоо мөнхийн хэрүүл маргаантай байдаг болсон. Хэрүүл маргаан зөндөө хийдэг, шалтгаан нь хардалтаас болдог” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Гэрч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын эхээр шөнө намайг гэртээ унтаж байхад манай дүү **********ийг цагдаа дагуулаад гэрт орж ирээд ********** танайд хононо гэж байна гээд үлдээгээд явсан. ********** тухайн үед хамраас нь цус гарсан юм шиг байсан, би энэ талаар нь асуугаагүй, ор засаж өгсөн, өглөө босоод гэр рүүгээ явсан. Өөрөө тэгсэн ингэсэн гэж юм хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч М.Одгэрэлийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн№89 дугаартай “...1.**********ийн биед тархи доргилт, дээд урууланд цус хуралт, дух, зүүн хацар, зүүн доод эрүү, баруун мөр, бугалганд цус хуралт, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Тархи доргилт, дээд урууланд цус хуралт, дух, зүүн хацар, зүүн доод эрүү, баруун мөр, бугалганд цус хуралт гэмтлүүд нь 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр болсон гэх хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хамрын таславчийн мурийлт гэмтлийн үүсгэгдсэн цаг хугацааг тогтоох боломжгүй.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн хохирол тогтоогдлоо. Хамрын таславчийн мурийлт гэмтэл үүсгэгдсэн цаг хугацаандаа эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирол тогтоогдохгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15-17- дугаар хуудас/,

 

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 23 дугаар хуудас/

 

Хохирогч **********ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 33 дугаар хуудас/

 

           Шүүгдэгч **********ы хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ********** сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа  газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69,71, 74, 51 дүгээр хуудас/ зэрэг болно.    

 

           1. Шүүгдэгч ********** гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ********** хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрийнхээ биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 3 удаагийн үйлдлээр эхнэрээ байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд хохирогч ********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 удаа мэдүүлэг өгсөн. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгийн агуулгаар нийт 3 удаа биед нь халдаж зодсон болохыг тодорхой мэдүүлнэ. Энэ нөхцөл байдлыг гэрч ********** тодорхой мэдүүлдэг. ...Мөн шинжээчийн 89 дугаартай дүгнэлтээр хохирогч **********ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэж дүгнэсэн. Хэрэгт мөн гэрлэсний бүртгэлийн лавлагаа авагдсан. Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүмүүс болох нь тогтоогдож байна. ...Хууль тогтоогчоос хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэлээр заасан. ...Тухайн тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж дээрх байдлаар халдсан болох нь тогтоогддог. Мөн дараагийн дугаарт мөн адил хууль тогтоогчоос тогтоосон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу 3 буюу түүнээс дээш удаагийн үйлдэл, эдгээр үйлдлийн хоорондох зай нь мөн Зөрчлийн хариуцлага оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа учраас шүүгдэгчийг дээрх байдлаар гэм буруутай гэж үзсэн. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн. Мөн шүүх шинжилгээний байгууллагад мөрдөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоор албан бичиг явуулахад хохирогчоос шүүх шинжилгээний байгууллагад дүгнэлт гаргуулахгүй талаар бичгээр хүсэлт гаргасан учраас шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй талаарх дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ********** өөрөө өөрийгөө өмгөөлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

 Шүүгдэгч **********д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хуульчилжээ.

 

Хохирогч **********, шүүгдэгч ********** нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч **********, шүүгдэгч ********** нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн ********** сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаартай тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 

  Шүүгдэгч ********** нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ********** сумын 7 дугаар баг 8 айлын орон сууцны 1-3 тоотод байх өөрийн гэртээ эхнэр **********тэй гэр бүлийн харилцааны явцад үүссэн хардалтын улмаас маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний хамар луу цохих, толгой руу нь өшиглөх үйлдлээр биед тархи доргилт, дээд урууланд цус хуралт, дух, зүүн хацар, зүүн доод эрүү, баруун мөр, бугалганд цус хуралт гэмтлүүд үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Өвөрхангай аймгийн ********** сумын 7 дугаар баг 8 айлын орон сууцны 1-3 тоотод байх өөрийн гэртээ 2024 оны 12 дугаар сарын 10-наас 20-ны өдрийн хооронд, 2024 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө, 2025 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө тус тус эхнэр **********ийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд шүүгдэгч **********ыг дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ********** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч **********ийн:  “...Манай нөхөр намайг 3 удаа зодсон нь үнэн. Тэр гэр бүлээс гадуурх харилцаа гэдэг зүйл надад байхгүй. Тэр үед хүүхдээ авъя гэж нууцалсан дугаар залгасан нь үнэн. Тэрнээс болж гэр бүлийн маргаан үүссэн... гэсэн мэдүүлэг.

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч **********ийн “...2025 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө гэртээ нөхөртэйгөө хамт унтаж байгаад сэрсэн чинь манай нөхөр согтуу гар, зайл гээд хөөгөөд байхаар нь хувцсаа өмсөөд гараад хаалганыхаа ард зогсож байсан чинь араас гарч ирээд намайг гэрт оруулаад хамар луу нэг удаа цохичихсон. Тэгээд хамраас гарсан цусаа цэвэрлэ гэхээр нь цэвэрлэж байсан чинь гуталгүй хөлөөрөө толгой руу нэг удаа дэвсчихсэн. ...Манай нөхөр ********** нь 12 дугаар сарын эхээр ажлаасаа ирснээс хойш 3 удаа зодлоо. Эхлээд 12 дугаар сарын 10-ны үед санагдаж байна, шөнө унтаж байхад гэнэтхэн баруун талын хавирга руу цохисон. Түүний дараа 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө дахиад гэртээ согтуу байж байгаад зодсон. Би тухайн үед жирэмсэн байгаагүй. Бид хоёр гэрлэлтээ батлуулсан.”, “... 2024 оны 12 дугаар сарын 10-д гараад хавирга руу цохих үед 9 настай ********** хүү хамт байсан, гэхдээ унтаж байсан болохоор энэ талаар мэдэхгүй байна лээ, 2024 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө зодуулсны дараа найз **********ийнд очсон, тэр мэдэж байгаа. 2025 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө гэртээ зодуулахад охин байсан, гэхдээ охин нөгөө өрөөнд унтаж байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 38 дугаар хуудас/, гэрч **********ийн “...2024 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө санагдаж байна. Шөнө 02 цагийн үед хаалга, цонх нүдээд байхаар нь хаалга онгойлгоход ********** ганцаараа нүүр нь цус болсон нөхөртөө зодуулчихлаа гээд ирэхээр нь гэртээ оруулсан, манайд хоёр хоноод явсан. Нүүр ам нь цус болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч **********гийн “...Манай бэр эгч ********** нь гэр бүлээс гадуурх харилцаа буюу нөхрөөсөө өөр хүнтэй явалдаж улмаар тэр хүнээсээ хүүхэд төрүүлсэн гэдэг шалтгаанаар сүүлийн хэдэн жил ********** ах ********** эгч нар хоорондоо мөнхийн хэрүүл маргаантай байдаг болсон. Хэрүүл маргаан зөндөө хийдэг, шалтгаан нь хардалтаас болдог” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч **********ийн “...2025 оны 01 дүгээр сарын эхээр шөнө намайг гэртээ унтаж байхад манай дүү **********ийг цагдаа дагуулаад гэрт орж ирээд ********** танайд хононо гэж байна гээд үлдээгээд явсан. ********** тухайн үед хамраас нь цус гарсан юм шиг байсан, би энэ талаар нь асуугаагүй, ор засаж өгсөн, өглөө босоод гэрлүүгээ явсан. Өөрөө тэгсэн ингэсэн гэж юм хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, хохирогч **********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. №89 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 15-17- дугаар хуудас/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач хол**********олтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Иймд Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч **********д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч **********ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

            Шүүгдэгч **********ы үйлдлийн улмаас хохирогч **********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ********** нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч **********ыг  бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Дээрх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  тусад нь эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийг тэнссэн хугацаанд 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй ба урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хорих тавигдаагүй байна. Мөн шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

           Шүүгдэгч ********** нь өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч **********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч ********** овогт  **********ийн **********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр есөн сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр есөн сарын хугацаагаар тэнсэх,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч **********д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч **********ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдаж,

 

Шүүгдэгч ********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт **********ийн **********ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч *********** овогт **********ийн **********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасанаар хорих ял оногдуулахгүйгээр есөн сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр есөн сарын хугацаагаар тэнсэх,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч **********д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч **********ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

 

8. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.МАНДАХБАЯР