| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2022/02659/И |
| Дугаар | 181/ШШ2022/02734 |
| Огноо | 2022-11-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2022/02734
| 2022 11 25 | 181/ШШ2022/02734 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ХХАХҮЯ -ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6,794,960,465.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, түүний өмгөөлөгч Б.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХХАХҮЯ нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан тус банкин дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Эргэн төлөлтийн 5101000198 дугаартай дансны үлдэгдэл 6,794,960,465.45 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт төсөл нь 2016 оны 3 дугаар сараас эхлэн Сангийн яамны харьяанд хэрэгжиж байгаад Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар тогтоол, Азийн хөгжлийн банк, Сангийн яам хоорондын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3288-MON (SF) Зээлийн хэлэлцээрт 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт болон Сангийн яам, ХХАХҮЯ хоорондын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Дамжуулан зээлдүүлэх гэрээ-ний дагуу ХХАХҮЯ анд шилжсэн.
Ийнхүү шилжихээс өмнө буюу Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хууль болон Сангийн сайдын 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн дамжуулан зээлийн төлбөрийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлэх тухай 24 дүгээр тушаалын 1.2-т гадаад зээлийн эх үүсвэрийг дотоодод дамжуулан зээлдүүлсэн зээлийн эргэн төлөлтийн үлдэгдлийг Төрийн сангийн холбогдох дансанд төвлөрүүлэхээр заасан шийдвэрийн дагуу энэ хугацаанаас хойш бүх эргэн төлөлтийг Төрийн санд байршуулах болсон.
"Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт" төсөл нь 2020 оны 6 дугаар сард хэрэгжиж дууссан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А-283 дугаар тушаалаар Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил нэгж байгуулагдан эргэн төлөлтийн хөрөнгөөс зээл олгох үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Зээлийн эргэн төлөлтийн үлдэгдлийг Төрийн сангийн холбогдох дансанд төвлөрүүлэхээр заасан шийдвэрийн /Сангийн сайдын 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн дамжуулан зээлийн төлбөрийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлэх тухай 24 дугаар тушаал/ дагуу дээрх төслийн зээлийн эргэн төлөлтийн үлдэгдлийг төвлөрүүлж байсан Чингис хаан банкин дахь 5101000198 дугаартай дансыг хааж үлдэгдлийг Төрийн сангийн холбогдох дансанд шилжүүлэхийг Сангийн яам, ХХАХҮЯ , Монголбанк болон Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн зүгээс Чингис аан банкнаас удаа дараа албан бичгээр шаардсаар Чингис хаан банкнаас төлбөр барагдуулах амлалт бүхий албан дугаарыг Сангийн яам руу 2 удаа хүргүүлсэн боловч хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
Гэтэл тус банк нь өнөөдрийг хүртэл Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар банк хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн Мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, Зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтаан гүйцэтгэх үүрэгтэй" гэх заалтыг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах болсон.
Монгол Улс Азийн хөгжлийн банктай байгуулсан Зээлийн хэлэлцээрийн дагуу "Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл"-ийн зээлийн эргэн төлөлтийн хөрөнгийг төслийн үйл ажиллагаанд эргэн зарцуулах үүрэг хүлээсэн байдаг болно. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр дуусч, эргэн төлөлтийн хөрөнгийг зээлийн эх үүсвэр болгон ашиглах ёстой боловч хариуцагч банкин дахь Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжлийн төслийн эргэн төлөлтийн 5101000198 дугаартай дансны үлдэгдэл 6,794,960,465.45 төгрөгийг удаа дараа шаардсаар байхад шилжүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж, эрх ашиг сонирхлоо хамгаалахаас өөр аргагүй байдалд орсон болно.
Иймд Чингис хаан банкин дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Эргэн төлөлтийн данс болох 5101000198 дугаартай төгрөгийн дансны үлдэгдэл 6,794,960,465.45 төгрөгийг Чингис хаан банкнаас гаргуулж өгнө үү. гэв.
2. Хариуцагч Ч ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
...Ч ны хувьд Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн эргэн төлөлтийн 5101000198 дугаартай дансны үлдэгдлийг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны хүсэлтийн дагуу тухай бүр гүйлгээг хийж байсан хэдий ч 2019 оноос эхлэн тус банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар доголдсоны улмаас тухай бүр гүйлгээг хийж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн ч өнөөдрийг хүртэлх байдлаар үйл ажиллагаагаа хэвийн болгохын тулд хичээнгүйлэн ажиллаж байна.
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэгж болон хариуцагч Ч ХХК нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн "Тооцоо нийлсэн акт №ГЗ/184 -ийн дагуу нэхэмжлэгч нь 6,794,960,465.45 төгрөгийг нэхэмжилсэн хэдий Ч ны хувьд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн сангийн данс руу 2022 оны 8 дугаар сард 130,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сард 60,000,000 төгрөгийн гүйлгээг хийсэн байна.
Мөн 2020 оны 6 сараас хойш дансанд хуримтлагдсан хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэлхий нийтэд тархсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын халдварын урьдчилан сэргийлэхээр Монгол Улсын Их Хурлаас /Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай/ хуулийн баталж 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн билээ. Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт /Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох ..."/ гэж заасан.
Манай байгууллагын зүгээс 5101000198 дугаартай дансанд жилийн 5,5 хувийн хүү тооцон олгож байсан ба 2020 оны 5 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд 516,799,948 төгрөгийг олгосон байна. Иймд нэхэмжилсэн үнийн дүнгээс 706,799,948 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, харин 6,088,160,517.45 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 24 дугаартай Дамжуулан зээлийн төлбөрийг төрийн сангийн дансанд төвлөрүүлэх тухай тушаалын хуулбар, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаагаас Ч ны гүйцэтгэх захирал С.Сандагдоржид хүргүүлсэн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 01-2020/05, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01-2020/076, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01-2020/086, 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 01-2020/03 дугаар албан бичгүүдийн хуулбар, Ч ны гүйцэтгэх захирал Э.Ганзоригоос Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэгжийн зохицуулагч Ж.Түвшинсанаад хүргүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн Г3/184 дүгээр албан бичгийн хуулбар, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил нэгж болон Ч нарын хооронд тооцоо нийлсэн талаарх 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн Г3/184 дүгээр актын хуулбар, Ч ин дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн эргэн төлөлтийн 5101000198 дугаартай дансны хуулга /хугацаа 2022.01.01-2022.04.07/, Сангийн яам болон ХХАХҮЯ ны хооронд 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний хуулбар, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн-нэмэлт санхүүжилт төслийн зарцуулсан болон зарцуулагдаагүй үлдэгдэл, төлбөрийн мэдээлэл, эргэн төлөлтийн хуваарь, Монгол Улсын Сангийн яамнаас Ч инд хүргүүлсэн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 10/970 дугаар албан бичгийн хуулбар /хх 8-17, 45-51, 62/ зэргийг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас нотлох баримтаар: Ч ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус банкин дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн эргэн төлөлтийн 5101000198 дугаартай дансны хуулга /хугацаа: 2020.6.1-2022.9.7, 2020.4.1-2022.10.6/, Монголбанкнаас Ч инд хүргүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А-10/605 дугаар албан бичгийн хуулбар /хх 25, 35-36, 58-60, 71/ зэргийг гаргаж өгсөн.
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч ХХАХҮЯ нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан тус банкин дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Эргэн төлөлтийн 5101000198 дугаартай дансны үлдэгдэл 6,794,960,465.45 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 6,088,160,517.45 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд:
- Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр дуусч, эргэн төлөлтийн хөрөнгийг зээлийн эх үүсвэр болгон ашиглах ёстой боловч хариуцагч банкин дахь Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжлийн төслийн Эргэн төлөлтийн 5101000198 дугаартай дансны үлдэгдэл 6,794,960,465.45 төгрөгийг удаа дараа шаардсаар байхад шилжүүлэхгүй байгаа гэж тайлбарлав.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-ны төрийн сангийн данс руу 2022 оны 8 дугаар сард 130,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сард 60,000,000 төгрөгийн гүйлгээг тус тус хийсэн. Мөн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох ... гэж заасан. Манай байгууллагын зүгээс 5101000198 дугаартай дансанд жилийн 5,5 хувийн хүү тооцон олгож байсан ба 2020 оны 5 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд 516,799,948 төгрөгийг олгосон. Иймд нэхэмжилсэн үнийн дүнгээс 706,799,948 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 24 дугаартай Дамжуулан зээлийн төлбөрийг төрийн сангийн дансанд төвлөрүүлэх тухай тушаалын хуулбар, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаагаас Ч ны гүйцэтгэх захирал С.Сандагдоржид хүргүүлсэн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 01-2020/05, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01-2020/076, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01-2020/086, 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 01-2020/03 дугаар албан бичгүүдийн хуулбар, Ч ны гүйцэтгэх захирал Э.Ганзоригоос Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэгжийн зохицуулагч Ж.Түвшинсанаад хүргүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн Г3/184 дүгээр албан бичгийн хуулбар, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил нэгж болон Ч нарын хооронд тооцоо нийлсэн талаарх 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн Г3/184 дүгээр актын хуулбар, Ч ин дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн эргэн төлөлтийн 5101000198 дугаартай дансны хуулга /хугацаа 2022.01.01-2022.04.07/, Сангийн яам болон ХХАХҮЯ ны хооронд 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний хуулбар, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт төслийн зарцуулсан болон зарцуулагдаагүй үлдэгдэл, төлбөрийн мэдээлэл, эргэн төлөлтийн хуваарь, Монгол Улсын Сангийн яамнаас Ч инд хүргүүлсэн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 10/970 дугаар албан бичгийн хуулбар, Ч ин дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн эргэн төлөлтийн 5101000198 дугаартай дансны хуулга /хугацаа: 2020.6.1-2022.9.7, 2020.4.1-2022.10.6/, Монголбанкнаас Ч инд хүргүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А-10/605 дугаар албан бичгийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны хооронд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжсэн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төслийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлэхээр Сангийн яамны 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 10/970 дугаар албан бичгийн дагуу Ч ин дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Эргэн төлөлтийн 5101000198 дугаартай дансыг нээжээ. /хх 15-16, 62/
Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төсөл нь 2016 оны 3 дугаар сараас эхлэн Сангийн яамны харьяанд хэрэгжиж байгаад Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар тогтоол, Азийн хөгжлийн банк, Сангийн яам хоорондын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3288-MON (SF) Зээлийн хэлэлцээрт 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт болон Сангийн яам, ХХАХҮЯ хоорондын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Дамжуулан зээлдүүлэх гэрээ-ний дагуу ХХАХҮЯ анд шилжсэн байна. /хх 45-51/
2020 оны Төсвийн тухай хууль болон Сангийн сайдын 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 24 дүгээр Дамжуулан зээлийн төлбөрийг төрийн сангийн дансанд төвлөрүүлэх тухай тушаалын 1.2-т гадаад зээлийн эх үүсвэрийг дотоодод дамжуулан зээлдүүлсэн зээлийн эргэн төлөлтийн үлдэгдлийг Төрийн сангийн холбогдох дансанд төвлөрүүлэхээр заасны дагуу энэ хугацаанаас хойш бүх эргэн төлөлтийг Төрийн санд байршуулахаар болсон байна. /хх 10/
Уг шийдвэрийн дагуу дээрх төслийн зээлийн эргэн төлөлтийн үлдэгдлийг төвлөрүүлж байсан Ч ин дахь 5101000198 дугаартай дансыг хааж үлдэгдлийг төрийн сангийн холбогдох дансанд шилжүүлэхийг Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн зүгээс 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 01-2020/05, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01-2020/076, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01-2020/086, 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 01-2020/03 дугаар албан бичгүүдээр удаа дараа шаардахад Ч ХХК-иас 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн ГЗ/184 дүгээр албан бичгээр ...Монгол Улс Коронавируст цар тахлын халдварыг дотооддоо алдаж, хатуу хөл хорио тогтоосноор бизнесийн салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орсноор зээлдэгч нарын зээл, хүүгийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу хугацаандаа төлөх чадваргүй болсны улмаас тус банкны төлөвлөсөн орлого, мөнгөн урсгал тасалдаж, урьдчилан тооцоолоогүй томоохон хүндрэл үүссэн. Эдгээр шалтгааны улмаас Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн дансны гүйлгээг цаг тухайд нь гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хүлцэл өчье. 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр Ч ин дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн эргэн төлөлтийн 5101000198 дугаар харилцан дансны үлдэгдэл 6,794,964,965.45 төгрөг байна. Өнгөрсөн хугацаанд дээрх дансны үлдэгдэл төлбөрт тооцуулан тус банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүд болон зээлийн багц шилжүүлэн өгөх санал тавьж байсан ба одоо ч бидний санал хэвээр болно. ... гэх хариуг өгсөн байна. /хх 9, 11-14/,
Улмаар талууд 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн ГЗ/184 дүгээр тооцоо нийлсэн актаар Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Эргэн төлөлтийн 5101000198 дугаартай дансны үлдэгдэл 6,794,964,465.45 төгрөгийг Ч нэхэмжлэгчид төлөх ёстойг баталгаажуулсан байна. /хх 15-17/
5. Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээх бөгөөд хадгалуулагч гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан тохиолдолд хугацаа дууссаны дараа анхны шаардлагаар, хэрэв тодорхой хугацаагүйгээр байгуулсан бол хүссэн цагт нь банк хадгалуулагчийн шаардлагаар хадгалуулсан мөнгийг тус тус буцаан өгч, хүү төлөх үүргийг мөн хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4, 455 дугаар зүйлийн 455.2, 455.3 дахь хэсгүүдэд зааснаар хүлээнэ. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт ...хадгаламжийн гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчийн хадгаламжийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээх-ээр заажээ.
Хадгалуулагчийн зүгээс Ч ин дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Эргэн төлөлтийн 5101000198 дугаартай дансыг хааж, үлдэгдлийг төрийн сангийн 100900000711 дугаартай дансанд шилжүүлэх талаар урьдчилан мэдэгдэж, энэ талаар хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан боловч банк хуулиар хүлээсэн хадгалуулсан мөнгийг буцаан өгөх үүргээ эс биелүүлж олгоогүй болох нь хэрэгт авагдсан Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслөөс Ч ХХК-д хүргүүлсэн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 01-2020/05, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01-2020/076, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01-2020/086, 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 01-2020/03 дугаар албан бичгүүд, Ч ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн ГЗ/184 дүгээр хариу албан бичиг зэргээр тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч ХХАХҮЯ нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан тус банкин дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Эргэн төлөлтийн 5101000198 дугаартай дансны үлдэгдэл 6,794,960,465.45 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хариуцагч үүнээс 6,088,160,517.45 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.
Ингэхдээ Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-ны төрийн сангийн данс руу 2022 оны 8 дугаар сард 130,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сард 60,000,000 төгрөгийн гүйлгээг тус тус хийсэн гэх бөгөөд энэ нь тус банкин дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Эргэн төлөлтийн 5101000198 дугаартай дансны хуулга /хугацаа: 2020.6.1-2022.9.7, 2020.4.1-2022.10.6/-аар тодорхойлогдож байх ба нэхэмжлэгчийн зүгээс үүнийг хүлээн зөвшөөрсөн болно.
Түүнчлэн, Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох-оор заасантай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монголбанкнаас Ч инд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А-10/605 дугаар албан бичгийг хүргүүлжээ.
Хариуцагчаас тухайн дансанд жилийн 5,5 хувийн хүү тооцож, 2020 оны 5 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд 516,799,948 төгрөг болсон хэмээн тайлбарлах бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх хугацааны хуримтлагдсан хүүгийн талаар маргаагүй тул уг мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох нь хуульд нийцнэ гэж үзэв.
Иймд хариуцагч Ч ХХК-иас 6,088,160,517.45 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХАХҮЯ -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 706,799,948 /190,000,000+516,799,948/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ч ХХК-иас 6,088,160,517.45 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХАХҮЯ -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 706,799,948 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 30,598,752.58 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН