| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0100/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/102 |
| Огноо | 2025-10-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Х |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/102
2025 09 10 2025/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч А.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б
Шүүгдэгч Б.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Б-ын Э-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 09 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19..оны .. дугаар сарын ..-ны өдөр С... аймгийн С.. хотод төрсөн, эрэгтэй, .. настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл .., эхнэр .. хүүхдийн хамт Д.. аймгийн Д.. сумын .. дүгээр баг, .. дугаар хороолол, ..-р байр, .. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г.. м.. овогт Б-ын Э /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2025 оны 08 дугаар сарын 01-ээс 02-ныг шилжих шөнө 00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Чөлөөт бүсийн эсрэг талд байх том тээврийн хэрэгслийн зогсоол дээр байрлуулсан хохирогч Ц.О-ийн эзэмшлийн ... ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 1,040,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2025 оны 08 дугаар сарын 01-ээс 02-ныг шилжих шөнө 00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Чөлөөт бүсийн эсрэг талд байх том тээврийн хэрэгслийн зогсоол дээр байрлуулсан хохирогч Ц.О-ийн эзэмшлийн .. ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 1,040,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-10/, хохирогч Ц.О-ийн мэдүүлэг /хх-ийн 14-15, 17-18/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 23/, гэрч С.Б-ны мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч Ө.Т-ын мэдүүлэг /хх-ийн 29-30/, мэдүүлэг газар дээр шалгасан тэмдэглэл /хх-ийн 34-35/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-39/, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө хохирлын 2025 оны 08 сарын 11-ны өдрийн үнэлгээ /хх-ийн 42-44/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 67-69/, шүүгдэгч Б.Э-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-75/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын хувьд:
Хохирогч Ц.О-д 2 ширхэг аккумляторыг буцаан өгсөн нь хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 17-18/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г м овогт Б-ын Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Э-г хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь тэнсэнгийн 2 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б