| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2022/00423/И |
| Дугаар | 136/шш2022/00441 |
| Огноо | 2022-11-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 136/шш2022/00441
| 2022 оны 11 сарын 02 өдөр | Дугаар 136/ШШ2022/00441 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: У хотын Б дүүрэг, ** дугаар хороо, 6**-р байрны ** тоотод оршин суух Ц овогт Дын Энх-Оргил /РД:***********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн С сумын * дугаар баг, 1** дугаар байрны ** тоотод оршин суух Х овогт М-Оын Г /РД:**********/,
Хариуцагч: Д аймгийн С сумын * дүгээр баг, 1** дүгээр байрны 1-** тоотод оршин суух Х овогт Лгийн Б /РД:*********/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 16,000,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Э,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Э,
Хариуцагч Л.Ггын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Э,
Хариуцагч: Л.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нь М.Г, Л.Б нарт холбогдуулан 16,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Т.Эгээр дамжуулан өөрийн өмчлөлийн 62-** УНУ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн, саарал өнгийн Тоёота ланд круйзер 100 маркийн автомашиныг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн иргэн Л.Б, М.Г нар нь 51,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Дээрх автомашины төлбөрт 88-** УБМ улсын дугаартай HS250 лексус маркийн суудлын автомашин /ар талаасаа машинд мөргүүлсэн, бороо ороход багажаар ус орж ирдэг засвартай/-г 15,000,000 төгрөгт тооцон авсан бөгөөд үлдэгдэл 36,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг М.Г нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Т.Эгийн дансаар төлсөн боловч үлдэгдэл 16,000,000 төгрөгийг худалдан авагч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй, хэн нь төлөх нь тодорхойгүй байх тул Л.Б, М.Г нараас 16,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Л.Б нь худалдах, худалдан авах гэрээг байгуулж, М.Г нь өөрийн нэрээр мөнгө шилжүүлсэн учраас хамтад нь хариуцагчаар татсан болно. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар 62-** УНУ улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Ланд Круйзер 100 маркийн автомашиныг хариуцагч Л.Б, М.Г нарт 51,000,000 төгрөгөөр зарсан. 2021 оны 05 сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Дээрх авто машиныг зарах үедээ 88-** Lexus HS маркийн авто машиныг зөрүүд нь 15,000,000 төгрөгөөр оролцуулж авсан. Тэгээд үлдэгдэл 36,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөг дансаар 06 сарын 01-ний өдөр орж ирсэн. Үүнээс хойш ямар ч мөнгө орж ирээгүй. Одоо хариуцагч Л.Б, М.Г нараас 16,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э нь өөрийн өмчлөлийн машинаа Т.Эд итгэмжлэлийн дагуу өгсөн байдаг. Тухайн үед Т.Э уг машиныг зарахаар өөрийн фейсбүүк хаягт 55,000,00 төгрөгөөр зарах тухай зар тавьсан. Үүнийг дагуу М.Г нь Т.Этэй харилцан ярилцаад 55,000,000 төгрөгийг доошоо 51,000,000 төгрөг гэж буулгаж тохиролцсон. Тухайн үед Улаанбаатар хотод хөл хорионы үе гарсан учраас талуудын хэн аль нь гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан. Иймд М.Гантулгын зүгээр Л.Бын иргэний үнэмлэхийг Т.Эд явуулаад нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн итгэмжлэлийн дагуу 62-** УНУ улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Ланд Крузер 100 маркийн машиныг М.Гтай тохиролцсоны дагуу 51,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийгээд Т.Э өөрийн гарын үсгийг зураад Говьсүмбэр аймагт хүртгэж өгсөн байдаг. Тухайн үед М.Г өөрөө эхнэрийн хамт ирж дээрх тээврийн хэрэгслийг авсан. Тухайн үед мөн худалдах худалдан авах гэрээг хамт өгсөн байдаг. Үүний дараа М.Г машины үлдэгдэл мөнгийг өгөөгүй. Сүүлд 2021 оны 06 сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөгийг өгсөн. М.Г нь Lexus HS маркийн 88-** улсын дугаартай машины 15,000,000 төгрөгөөр тооцож авсан. Тухайн үед яагаад 15,000,000 төгрөгөөр тооцож авсан бэ гэхээр энэ машины арын багааж буюу ачааны хэсгээрээ араасаа мөргүүлчихсэн байсан. Энэ нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрэл зургаас тодорхой харагдана. Тухайн машины багааж хэсэг нь бороо ороход дусах хэмжээний байсан учраас 15,000,000 төгрөгөөр тооцож авсан байдаг. Дараа Т.Э тухайн машиныг багааж хэсгийг янзалсан. Тухайн машины Т.Г мөргүүлсэн хэсгийг заварт оруулсан байдалтай байсан боловч цаана нь бол эвдэрсэн хэсэг нь хэвээрээ будаг, замаск нь унасан байсан. Тухайн үед авахад машины багааж хэсэгт ус орж байсныг бөглөсөн байдалтай байсан боловч яг янзалсан зүйл байгаагүй. Ер нь Т.Эгийн зүгээс М.Гас удаа дараа мөнгөө нэхэхэд эхлээд өгнө гэдэг байж байгаад сүүлдээ чадвал шүүхээр аваарай, Дорноговь аймгийн шүүхээр та нар яаж ч чадахгүй гэж хэлсэн байдаг. Одоо утсаа авахгүй, Т.Эгийн фейсбүүк хаяг болон утасны дугаарыг нь блок хийсэн. Өөр дугаараас залгахаар утсаа авахгүй байдалтай байгаа учраас Д.Эын хувьд Т.Эгээр дамжуулаад шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч нараас 16,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч М.Гын хувьд 4,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Гэхдээ тухайн 4,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхдөө үндэслэлээ 44,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийсэн гэж байна. Харин хариуцагч М.Гын бичгээр гаргасан хариу тайлбараас харахад Л.Бтай 44,000,000 төгрөгийн гэрээ хийсэн нь харагддаг. Харин Т.Э, М.Г хоёрын хооронд ямар ч 44,000,000 төгрөгийг гэрээ хийгдээгүй. Харин Л.Б болон М.Г хоёрын хооронд хийсэн гэрээ л 44,000,000 төгрөг гэж байгаа. Хариуцагч М.Ггын хувьд өөр хүнтэй 44,000,000 төгрөгийн гэрээ хийчхээд түүнийгээ Т.Этэй хийсэн гэж яриад байж болох уу, үүнийг бол мэдэхгүй байна. Намайг харахад бол Л.Б болон Т.Э нарын хооронд байгуулсан гэрээ нь өөрөө 51,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байдаг. Харин Л.Б, М.Г хоёрын хооронд 44,000,000 төгрөгийн гэрээ байдаг. Мөн Т.Эн болон Л.Б хоёрын хооронд ямар ч итгэмжлэл хийгдээгүй. Л.Б нь Т.Эг төлөөлж М.Г нь худалдан авсан зүйл байхгүй. Л.Б хөндлөнгөөс машин худалдаж авчхаад өөрийн нэр дээр Дорноговь аймгийн улсын дугаар авч тавиад тухайн Тоёота Ланд Круйзер 100 маркийн автомашины эзэмшигч нь болсон. Харин үүнийгээ л М.Гд 44,000,000 төгрөгөөр худалдаж зарсан үйл баримт хэргийн материалаас харагдаж байна. Тухайн тээврийн хэрэгслийг Л.Б өөрөө өмчлөөд авсан учраас хэнд хэдэн төгрөгөөр, хэрхэн яаж зарах нь өөрийнх нь асуудал юм. Энэ бол Т.Эгийн асуудал огт биш юм. Ийм учраас өнөөдөр автомашины мөнгийг нэхэмжлээд байгаа. Мөн М.Гантулгын Lexus HS250 маркийн тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгөөр худалдаж ерөөсөө аваагүй. Учир нь тухайн машин нь араасаа машинд мөргүүлээд эвдрэл, гэмтэлтэй байсан учир 15,000,000 төгрөгөөр авсан. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хавсаргаж өгсөн баримтын дансны хуулга байдаг. Тухайн дансны хуулга дээр М.Г гэх гүйлгээний утгаар Л.Баас 20,000,000 төгрөгийн гүйлгээ орж ирсэн. Мөн 2021 оны 05 сарын 31-ний өдөр 17,000,000 төгрөгийн орлого орж ирсэн. Энэ орлого нь гэрээнд солилцох авто машины үнэ гэж ороод ирсэн. Энэ нь 88-** УБН улсын дугаартай нэхэмжлэгчийн М.Гас төлбөртөө тооцож авсан машиныг зарсан үнийн дүн юм. Өнөөдөр 20,000,000 төгрөгөөр худалдаж авсан машинаа хүн хэзээ ч 17,000,000 төгрөгөөр худалдахгүй. Иймд алдагдалтай байдлаар зарна гэж байхгүй. Харин М.Гас тооцоонд оруулсан машинаас 15,000,000 төгрөгөөр худалдаж аваад үүнийг арай гэж 2,000,000 төгрөг нэмж 17,000,000 төгрөгөөр зарсан л асуудал юм. Хэн ч өнөөдөр 20,000,000 төгрөгөөр авсан машинаа 17,000,000 төгрөгөөр зарах алдагдалтай наймаа хийдэггүй учраас хариуцагчийн яриад байгаа 20,000,000 төгрөгөөр тооцож авсан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч Л.Бын тухайд М.Г энэ хоёрыг хоорондоо хэрхэн яаж тохиролцсоныг мэдэхгүй байна. Тухайн үед Л.Б өөрөө гэрээ байгуулсан. Тухайн үед байгуулсан 51,000,000 төгрөгийн гэрээг үндэслээд Дорноговь аймгийн Авто тээврээс тухайн Тоёота Ланд Круйзер 100 маркийн автомашины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Гэрээ, хэлцэл нь нотариатаар шалгагдаж батлуулсан. Одоо болохоор би хариуцагч биш гэж яриад байгааг ойлгохгүй байна. Бидний хувьд М.Г болон Л.Б хоёрыг хариуцагч гэж үзэж байна. Учир нь нэг нь тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Нөгөө нь Т.Эд мөнгийг нь өгье гэдэг байдлаар тохирсон. Одоо энэ хоёрын хэн нь мөнгөө төлөх, хэн нь төлөхгүй вэ гэдэг нь хоорондоо бие, бие рүүгээ чихсэн байдалтай байна. Иймд хариуцагч М.Г, Л.Б нараас 16,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Харин төлөх болоход хэн нь төлөх нь энэ хоёрын хоорондын асуудал. гэжээ.
Хариуцагч М.Ггын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Эгийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.Г, Т.Э нар нь Тоёота ланд круйзер маркийн 62-** УНУ дугаартай автомашиныг 44 сая төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, үнийн дүндээ 88-** УБМ улсын дугаартай Лексус-250 маркийн машиныг 20 сая төгрөгт бодож Говьсүмбэр аймагт хоёр талаасаа уулзан бартер хийж, зөрүү 24 сая төгрөг өгөх ёстойгоос 20 сая төгрөгийг Т.Эгийн дансаар шилжүүлсэн. Тухайн үед М.Ггын эхнэр Н.Н машин солилцоход хамт явсан байдаг. Тухайн үед банк бус санхүүгийн байгууллага нь Дорноговь аймгийн харьяат хүнээс шилжүүлэг хийсэн тохиолдолд зээл гардаг гэсэн шаардлага тавьсны дагуу М.Г нь танил Л.Быг гуйж Т.Эгээс түүн рүү итгэмжлэл хийж, Л.Б, Т.Эг төлөөлөн М.Гтай худалдах, худалдан авах үнийн дүн 44 сая төгрөг болохыг тодорхой бичсэн байдаг. Урьд шүүхэд нэхэмжлэл гаргахад нь ч Г түүнд 3, 4 сая төгрөгийн л үлдэгдэлтэй болохоо хэлж байсан. Тиймээс Т.Эгийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 сая төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх 12 сая төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улаанбаатар хотод оршин суугч иргэн Д.Э Л.Б надаас 16 сая төгрөг гаргуулахаар Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлийн тухайд иргэн миний зүгээс хийх тайлбар байна. 2021 оны 5-р сард миний найз болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн иргэн М.Г надад Найз нь Улаанбаатар хотоос ланд-100 маркийн машин авах гэж байгаа юмаа, тэгээд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах гэсэн чинь нөгөө автомашин зарах эзэмшигч хүн маань Улаанбаатар хотын хүн болохоор зээл гарахгүй байна. Харин худалдагч иргэн нь Сайншанд хотын харьяат хүн байвал зээл гаргах боломжтой гэж байна. Чи иргэний үнэмлэхээ тэр Улаанбаатар хотын машины ченжид өгчих, тэр хүн машинаа чиний нэр дээр шилжүүлээд өгнө. Тэгээд би чамаас худалдан авахаар болбол банк бус санхүүгийн байгууллагаас зээл гарах боломжтой юм байна. Чи найздаа ингэж нэг туслаач гэж хэлсэн. Миний хувьд найздаа туслая гэсэн сэтгэлийн үүднээс дээрх саналыг нь зөвшөөрч иргэний үнэмлэхийн зургаа мессенжерээр явуулсан. Иргэн Э миний иргэний үнэмлэхийн зургийг мессенжерээр аваад машинаа надад шилжүүлсэн. Миний бие М.Гын хамт банк бус санхүүгийн байгууллагад очиж зээл авахад нь хамт байсан ба уг машиныг иргэн М.Гд шилжүүлж өгсөн бөгөөд банк бус санхүүгийн байгууллагаас миний дансанд 23 сая төгрөг шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгөнөөс 20 сая төгрөгийг нь иргэн Эгийн дансанд, 3 сая төгрөгийг нь М.Ггын дансанд шилжүүлж өгсөн болно. Л.Б миний хувьд энэнээс өөр энэ хүмүүсийн хооронд ямар наймаа тохиролцоо хийгдсэнийг мэдэхгүй. Миний бие иргэн Д.Э, Э нартай машин худалдах, худалдан авах талаар ямар нэгэн яриа хэлэлцээр, гэрээ огт хийгээгүй, биеэр болон утсаар энэ тухай огт ярилцаагүй болно. Миний нэр дээр машинаа шилжүүлж зээл гаргаж болно гэсэн саналыг машин худалдагч Э гаргасан гэдгийг М.Гас сонссон. Мөн машины зээл гэгдэх Э-О, Э нартай мөнгө өгөлцөж авалцах тухай огт ярилцаж байгаагүй, ямар нэгэн гэрээ байгуулаагүй болно. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ггын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байгаа учраас түүний хүсэлт зоригийн дагуу тайлбар хэлье. Нэхэмжлэг Д.Эын нэхэмжлэлд дурдсанаар Т.Э хариуцагч М.Г нарын хооронд Тоёота Ленд Крузер 100 маркийн тээврийн хэрэгслийг аль, алийнхаа хүсэл сонирхлын дагуу худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн гэдгийг хариуцагч М.Ггын хувьд хүлээн зөвшөөрдөг. Хамгийн гол нь талууд гэрээний үнийн дүнд дээр маргаантай байгаа учраас шүүхэд нэхэмжлэлд гомдол гаргасантай холбоотой тухайн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. М.Ггын зүгээс тухайн тээврийн хэрэгслийг 44,000,000 төгрөгөөр худалдан авах тохироо талуудын хооронд хийгдсэн. 44,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг дансны хуулганд 05 сарын 31-ний өдөр бэлнээр шилжүүлсэн. Харин үлдэгдэл 24,000,000 төгрөгөөс өөрийн эзэмшлийн Lexus HS250 маркийн тээврийн хэрэгслийг бодож баартар хийж Говьсүмбэр аймагт очиж эхнэрийн хамт хүлээлгэж өгсөн гэдэг тайлбарыг хэлдэг. Одоо үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өгөөгүй байгаа. Энэ хэрэг нь урьд нь хэлэлцэгдэж байсан ба тухайн үед М.Г өөрөө шүүх хуралдаанд оролцож байсан. Тухайн үед энэ талаар хэлж байсан. Ийм учраас манай талаас 4,000,000 төгрөгийн үнийн дүнд эвлэрэх боломжтой, хүлээн зөвшөөрч байна. Харин бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Ц. ын тайлбарт дурдсанаар 44,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэрээ бол Л.Б, М. Г хоёрын хооронд байгуулагдсан гэж байна. Гэтэл мөн хэрэгт авагдсан 51,000,000 төгрөгийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хэнтэй ч байгуулаагүй гэрээ байдаг. Тухайн гэрээнд зөвхөн Т.Эгийн гарын үсэг байдаг. Тухайн гэрээнд Л.Бтай ч 51,000,000 төгрөгийг тохироогүй. Мөн хариуцагч М.Гтай ч 51,000,000 төгрөгөөр тохирсон зүйл байхгүй. Гэтэл энэ гэрээг нотлох баримтын шаардлага хангасан 51,000,000 төгрөгөөр тооцсон гэдгийг нотолж байгаа гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар Си ди өгч тооцоонд оруулж тооцсон гэх машины доголдлын талаар ярьж байна. Тухайн үед энэ машиныг доголдлыг биеэр үзээд, биечлэн баруун, зүүн гараараа солилцоод авсан байдаг. Тухайн үедээ машины доголдлыг ярьсан ч хэдээс хэдэн төгрөг болсон талаар одоо хэрэгт авагдсан баримтаар тогтоох боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч Л.Б, М.Г нарыг худалдан авагч нар гэж дурдсан байдаг. Мөн хэрэгт авагдсан үйл баримтыг ерөнхийд нь харсан ч Л.Б энэ машиныг худалдан авч байгаа худалдан авагч биш байдаг. Ямар үндэслэлээр худалдан авагч гэж тодорхойлоод нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй. Хэргийн үйл баримтад дүгнэлт хийсэн ч худалдан авагч биш, харин энэ хоёр хүний хооронд эрх нь зөрчигдөөд хариуцагчаар татагдаад явж байгаа хүн юм. Тухайн нөхцөл байдалд цар тахлаас болж энэ хоёр хүн хоорондоо уулзаж чадахгүй, гэрээ байгуулах боломжгүй байсан учраас энэ хүний иргэний үнэмлэхийг ашиглаад буюу энэ тээврийн хэрэгслийг хурдан зарахын тулд тээврийн хэрэгслийг Л.Бын нэр дээр шилжүүлж өгөөд ажлаа бүтээснийхээ дараа энэ хүнийг хариуцагчаар татаж, мөнгө нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ийм учраас хариуцагч М.Ггын зүгээс Л.Быг хариуцагчаас хасуулах хүсэлтэй тухай хүсэлтээ гаргасан. Хуульд нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хасах боломжтой учраас шүүх тухайн хүсэлтийг хангаагүй. Гэхдээ шүүхийн шийдвэр гарах үедээ энэ үндэслэлийг харж үзэх байх гэж бодож байна. Нэхэмжлэгч талын 51,000,000 төгрөг гэж нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан ямар баримтаар нотлогдоод байгаа гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Үүнийг мөн шүүх анхаарч үзнэ үү. ... Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа нотолж нэхэмжилж чадахгүй байгаа учраас хариуцагч М.Ггын зөвшөөрч байгаа хэмжээ 4,000,000 төгрөг тул энэ үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар 4,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Г нь миний багийн найз юм. Миний хувьд яагаад энэ гэрээнд оролцсон бэ гэхээр хөл хориотой байсан учраас миний иргэний үнэмлэхийг ашиглаж Тоёота Ланд Круйзер 100 маркийн авто машиныг худалдан авсан. М.Ггын хувьд өвлөөс хойш ланд машин авна гэж сонирхдог байсан. Дараа нь энэ машиныг авах гэж оллоо гэж хэлсэн. Тэгээд тухайн машиныг авахаар болоход машин зарж байгаа хүн нь Улаанбаатар хотын харьяатай учраас надад Сайншанд сумын банк бус санхүүгийн байгууллага зээл гаргаж өгөхгүй байна. Сайншанд сумын харьяатай байх ёстой юм байна гэж хэлсэн. Би машины ченжтэй ярилцсан чи тэр хүн рүү иргэний үнэмлэхээ явуулчих гэж хэлсэн. Тэр хүн өөрийнхөө машиныг чамд шилжүүлээд өгнө, чи надад зарж байгаа хүн болж банк бусаас зээл авна. Үүний дагуу тухайн зээл бүтэж 05 сарын 31-ний өдөр банк бусаас миний дансанд 24,000,000 төгрөг орсон. Тухайн өдрөө М.Г надаас 200,000 төгрөгийг авсан. Дараа нь 3,798,000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлж авч, Т.Э гэх хүнд 20,000,000 төгрөгийг шилжүүлэх гэсэн боловч тухайн өдөр дансны лимит нь дууссан байсан учраас 06 дугаар сарын 01-ний өглөө Т.Э гэх хүний данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед ийм л юм болсон. Миний хувьд түүнээс хэдэн төгрөгөөр авсан, дутуу хэдэн төгрөг үлдсэн талаар мэдэхгүй. Миний хувьд ч энэ хүнээс наймааны хэдэн төгрөг авч өгөлцөх тухай асуугаагүй, яриагүй. Тухайн үед энэ хоёр хүн нэг нь машинаа зарах гэж, нөгөө нь худалдаж авах гэсэн сонирхолтой байсан. Миний хувьд энэ хоёрын хүсэл зоригийнх нь хэрэгсэл болсон. Би М.Гд тусалсны төлөө нэг ч төгрөг аваагүй. Гэтэл одоо би хариуцагч болчхоод явж байна. Надад өөр хэлэх үг байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, М.Г хоёр тухайн үед яагаад ямар шалтгааны улмаас миний оролцоо орсон гэдгийг маш сайн ойлгож байгаа. Нэг нь машинаа зарах хүсэлтэй, нөгөө нь машинтай болох хүсэлтэй байсан. Энэ хоёр бол намайг энэ хүсэл зоригоо гүйцэтгүүлэхэд ашигласан. Гэтэл одоо ийм утгагүй зүйл ярьж болохгүй. Би тухайн үед Т.Этэй 51,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэрээ битгий хэл утсаар ярилцаагүй. Дорноговь аймгийн банк бус заавал Сайншанд харьяат хүнээс худалдаж авсан тохиолдолд зээл гаргах юм байна гэж 44,000,000 төгрөгийн зээл гарсан. Би тухайн үед энэ хүнд зарсан болж байгаа юм байна гэж бодож байсан. Тэгээд банк бусаас 44,000,000 төгрөгөөс илүү зээл гаргахгүй гэсэн байх, тэгээд миний данс руу 44,000,000 төгрөгийн зээл орж ирээд би энэ хоёр руу тухайн мөнгийг шилжүүлсэн. Тэгэхээр энэ хоёрын хувьд намайг ямар оролцоотой байсан талаар сайн мэдэж байгаа. Энэ хоёр тухайн үед намайг худалдах, худалдан авах гэрээний арга хэрэгсэл болгож ашиглачхаад одоо хариуцагчаар татаж байна. Одоо надад хэдэн хоногоор тайван бус хэцүү байна. Надад бол маш харамсалтай байна. Намайг энэ харилцаанд ямар оролцоотой байсныг Т.Э маш сайн мэдсээр байж хариуцагчаар татаж байна. Дорноговь аймгийн харьяатай хүний иргэний үнэмлэх хэрэгтэй юм байна гэхээр нь иргэний үнэмлэхээ аваад очсон. Тэгээд энэ хүн надад итгэмжлэл хийж өгсөн. Энэ асуудал бол хоёр өдрийн л ажил болсон. Түүнээс би Т.Этэй 51,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээ байтугай, утсаар ч ярьж үзээгүй. Өөр хэлэх зүйл байхгүй. ... М.Гд би цэвэр итгэж гарын үсэг зурж явсан. Өнөөдрийн байдлаар харахад хоёр наймаачин намайг наймаагаа хийх хэрэгсэл болгож ашиглаж байсан байна. Одоо хэн нэг нь нэгнээ луйвардах гэж ахиад ашиглаж байна гэж харж байна. Надад маш харамсалтай байна. Би иргэний хүний Ц.Э өмгөөлөгчид хэлье надад бас гомдол, санал байдаг. гэжээ.
Нэхэмжлэгчээс төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-5/, итгэмжлэл /хх-6/, Т.Эгийн депозит дансны хуулга /хх-7/, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 136/ШЗ2022/00*** дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-9-10/, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 136/ШТ2022/00*** дугаартай шүүхийн тогтоол /хх-11-13/, авто машины эвдрэлийг харуулсан гэрэл зураг /хх-46-49/, бичлэг /CD/ зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагч М.Гас итгэмжлэл, хариу тайлбар /хх-22-23/, 29** дугаартай худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-35-38/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хариуцагч Л.Б хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-26-27/ зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эгийн хүсэлтийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 136/ШЗ2022/01*** дугаартай шүүгчийн захирамжаар Дорноговь аймгийн Авто тээврийн газраас албан тоот бүхий түүхчилсэн лавлагаа, судалгааг ирүүлсэн байна./хх-29-30, 33-35/
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Л.Б, О.Г нарт холбогдуулан 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч О.Г нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 12,000,000 төгрөгийг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэлээс 11,000,000 төгрөгийн ийн шаардлагыг хангаж, үлдэх 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.Э нь Тоёота ланд круйзер 100 маркын автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулан Л.Бд 51,000,000 төгрөгөөр худалдсан. 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан. 8878 УБМ улсын дугаартай Lexus HS250 автомашиныг 15,000,000 төгрөгөөр тооцож өгсөн. Гэрээний дагуу үлдэгдэл 16,000,000 төгрөг шаардах эрхтэй.
Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзлаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Л.Б: Д.Э, О.Г нар намайг гуйхаар нь би зөвшөөрч Э-Оын машиныг өөрийн нэрээр гэрээ байгуулан О.Гд авч өгсөн. Би гэрээтэй холбоотой ямар нэг зүйл юу ч мэдэхгүй. Энэ 2 хүнд л тусалсан юм. Энэ цэвэр итгэлцлийн үндсэн дээр хийгдсэн. Би энэ машинийг худалдан авах талаар хамааралгүй хүн
О.Г: Д.Э Тоёота ланд круйзер 100 маркын автомашиныг 44,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Lexus HS250 автомашиныг 20,000,000 төгрөгөөр тооцсон. Одоо 4,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 29** дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/-нд худалдан авагч Л.Бын гарын үсэг байхгүй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр бус тул шаардах эрхгүй
Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Д.Э нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эгээр дамжуулан Тоёота ланд круйзер 100 маркын автомашиныг худалдан авчээ. Улмаар Л.Б нь Тоёота ланд круйзер 100 маркын автомашиныг О.Гд 44,000,000 төгрөгөөр худалдсан байна /хх-35/. Мөн хариуцагч нараас итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эгийн дансанд 20,000,000 төгрөг шилжүүлсэн, тус мөнгөн дүнг нийт үнийн дүнгээс хасаж тооцсон талаар малаар маргаагүй.
2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 29** дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/-нд худалдан авагч Л.Бын гарын үсэг байхгүй боловч Л.Б нь тус гэрээний дагуу өөрийн биеэр эрх бүхий байгууллага дээр очиж Тоёота ланд круйзер 100 маркын автомашины эзэмшигчийн нэрийг шилжүүлсэн, дахин О.Гд худалдсан үйлдэл, түүний шүүх хуралдаанд гаргасан Тэр үедээ бодвол авто тээвэр дээр очоод ямар нэгэн гэрээ үзүүлж шилжүүлж авсан байх. Тэр гэрээ байж магадгүй. Би тухайн үед гэрээнд гарын үсэг зураад л яваад байсан гэв. гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Л.Б нь автомашиныг худалдан авах талаар хүсэл зоригоо хангалттай илэрхийлсэн байна. Тухайн үед ковид 19 өвчний улмаас хөл хорио тогтоосон байсан нь гарын үсэг зурахад хүндрэл учруулж байсан талаар зохигчийн хэн аль нь мэдүүлж байна. Иймд тус худалдах худалдан авах гэрээнд Л.Бын гарын үсэг байхгүй байх нь хуульд заасан хэлбэрийг зөвчсөн байх боловч ялимгүй зөрчил байх тул тус үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Д.Э болон Л.Б нарын хооронд иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.
Хариуцагч О.Гас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Л.Б нь О.Гд автомашин авч өгөх зорилготой байсан бөгөөд өөрөө авах хүсэлгүй байсан. Иймд Л.Быг хариуцагч биш гэж тайлбар гаргажээ.
Л.Б нь Д.Этой өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн 29** дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/ байгуулсан бөгөөд гэрээний нэг тал юм. Иймд тус гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаанд хариуцагч Л.Быг хариуцагчаас хасах үндэслэлгүй. Харин О.Ггын тухайд тухайн автомашиныг худалдан авах хүсэл зоригтой байсан, хариуцагч этгээд мөн эсэх талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хариуцагч мөн гэж дүгнэлээ.
Л.Б болон М.Г нарын хооронд байгуулсан 20** дугаартай Худалдах худалдан авах /Тээврийн хэрэгсэл/ гэрээнд Тоёота ланд круйзер 100 маркын автомашиныг 44,000,000 төгрөгөөр үнэлсэн талаар хариуцагч нар тайлбар гаргаж байх боловч тус тохиролцоо нь Д.Э, Л.Б нарын хооронд байгуулсан тохиролцоонд хамаарахгүй.
Иймд Д.Э, Л.Б нарын хооронд байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 29** дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/-нд зааснаар Тоёота ланд круйзер 100 маркын автомашиныг гэрээний талууд 51,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ: 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг ... үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь Lexus HS250 автомашиныг 20,000,000 бус 15,000,000 төгрөгөөр тооцож гэрээний үнийн дүнгээс хасахаар тохиролцсон гэж байх боловч баримтаар нотлогдохгүй байна. Иймд тус автомашиныг талууд 20,000,000 төгрөгөөр тооцож гэрээний үнийн дүнгээр хасахаар тохиролцсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс Lexus HS250 автомашины хойд хэсэг, гэрэл эвдрэлтэй байсан нь хэрэг авагдсан гэрэл зураг, бичлэгээс харагдана. Машиныг 17,000,000 төгрөгөөр бусдад худалдсан бөгөөд авсан үнээсээ хямд зарах боломжгүй. Иймд автомашиныг 15,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбарыг гаргажээ. Автомашины зах зээлийн орчин нөхцөл болон бусад шалтгааны улмаас тухайн автомашиныг авсан үнээс доогуур борлуулах боломжтой байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэн талууд 20,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх боломжгүй.
Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Б, О.Г нараас 11,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгож, үлдэх 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэнийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Эын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Л.Б, М.Г нараас 11,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгож, үлдэх 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 190,950 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА