| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0194/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/210 |
| Огноо | 2025-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Г |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: М.Г
Шүүгдэгч: Н.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нгийн Ст холбогдох эрүүгийн 2512000000166 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 03 сарын 16-ны өдөр А аймгийн ЭрдэнэБ суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, .......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Б сумын Б баг, С гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Нгийн С/РД:АЭ............/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.С нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр А аймгийн Б сум, Б багийн Тал гэх газарт О.Б Ц.Х нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхтай таарч, улмаар О.Б нь Н.Ст архи аягалж өгөхөд “уухгүй” гэснээс шалтгаалж харилцан маргалдаж, О.Бийн толгойн тус газарт отвертка болон чулуугаар удаа дараа цохиж эрүүл мэндэд нь дух, зулайн язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2512000000166 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч О.Бийн өгсөн:
“...2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр би А аймгийн төвд хүүхдүүдээ хүргэж өгөөд хөдөө байдаг гэр рүүгээ явж байх замдаа адуу малаа харж яваад Тал гэдэг газар нутгийн ах нар болох Ц.Х, Жаа гээд хоёр ахтай таарсан. Тухайн үед би машинтай ганцаараа явж байсан. Тухайн үед Ц.Х ах, Жаа ах хоёр дундаа нэг шил архи тавиад хувааж уугаад хээр сууж байсан. Намайг очиход тэр хоёр уг архиа бараг хувааж уугаад дуусах гэж байсан. Тэнд бид нарыг хамт сууж байх үед манай нутгийн Баа гээд залуу ирээд Ц.Х ахын мотоциклоор аймгийн төв яваад ирье гээд өөрийнхөө мотоциклийг үлдээгээд явсан. Тэгээд удалгүй Баа гээд залуу Х ах руу утсаар залгаад аймгийн төв рүү явж байх замдаа Сн урд мотоциклийнх нь бензин дуусаад зогссон байна гэсэн. Тэгээд Жаа ах, Ц.Х ах нартай би цаанаас Баа гээд залуу дээр иртэл Баа замын хүнээс бензин аваад байж байсан. Тэгээд удалгүй Н.С ах бид нар дээр ирээд Ц.Х ах бид хоёр Н.С ахын машинд суугаад нэг шил архи ууж байтал Н.С ах гартаа жижгэвтэр төмер бариад миний толгой руу төмрөөр гурван удаа цохисон. Тэгээд намайг машинаас гараад явтал Н.С ах мөн машинаас буугаад явж байснаа эргэж хараад над руу газраас чулуу авч хоёр удаа шидсэн. Тэгтэл уг шидсэн чулууны сүүлийн нэг чулуу нь миний толгой руу цохисон. Тэгээд миний толгойноос цус гараад байхаар нь би шууд аймгийн төв рүү ирээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү очиж үзүүлэн толгойдоо оёдол хийлгүүлсэн ба эмнэлэгт мөн хэвтсэн. Тухайн үед Ц.Х ах бид хоёр Н.С ахын машинд хамт сууж байсан чинь Н.С ах миний толгой руу төмрөөр хэд хэдэн удаа цохисон юм. Тэр үед Н.С ах бид хоёр нэг их маргалдаж муудалцсан асуудал байгаагүй. Н.С ах бид хоёр өмнө нь ч маргалдаж муудалцаж байгаагүй гэмгүй харьцаатай байдаг байсан. Тухайн үед миний толгой хэсэгт Н.С ах төмрөөр болон чулуугаар цохиод тэгээд би эмнэлэг дээр ирж арваад оёдол тавиулсан болохоор толгой их өвдөөд байсан. Би гомдолтой байна, эмчилгээнд гарсан болон цаашид эмчилгээнд гарах зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр тал/
*Хохирогч О.Бийн дахин өгсөн:
“...Надад одоогоор ямар нэгэн хохирлын талаар ямар нэгэн барим байхгүй байна. Бид зодуулсны дараа хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн үүний төлбөр 990,000 төгрөг болсон. Мөн эмийн сангаас 70,000 орчим төгрөгөөр эм тариа авсан, би байнга соривны тос түрхэж байгаа учраас Н.Соос нэг сая жаран мянга төгрөг нэхэмжилж байна. Одоогоор надад ямар нэгэн хохирол барагдуулсан зүйл байхгүй байна. Надад бүх баримт нь байгаа би баримтаа прокурорын шатанд гаргаж өгөх болно...” гэх мэдүүлэг/хх-ийн 81 дүгээр тал/
*Гэрч Ц.Хын өгсөн:
“...Саа машин жолоодож явна, архи уухгүй гээд эхний хоёр хундага архийг уухгүй байсан. Тэгтэл О.Б “та яагаад архи уухгүй байгаа юм бэ? томроод байгаарай” гээд маргалдаад байх шиг байсан. Тэгтэл Саа отвертка төмрөөр О.Бийн толгой руу цохисон байсан. Би тэр үед Сааг салгаад аваад явтал Саа газраас чулуу аваад О.Б рүү шидсэн. Тухайн үед тэр чулуу нь О.Бийг оноогүй байсан. Тэгээд би Жааг машинаас сэрээх гэсэн чинь сэрэхгүй байсан. Тэгтэл Саа дахин чулуу бариад О.Б рүү дайраад О.Бийн толгойн хэсэгт нь цохисон байхаар нь би салгаад Сааг машинд нь суулгаад явуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-14 дүгээр тал/
*Гэрч Р.Бы өгсөн:
“...2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай хүүхэд П утсаар яриад О.Б ах хүнд зодуулаад аймгийн төвд эмнэлэг дээр ирсэн байна гэхээр нь би аймгийн нэгдсэн эмнэлэг дээр 19 цагийн орчим очиход манай дүүгийн хүүхэд болох О.Б тухайн өдөр нутгийн хүн болох С гэх хүнд зодуулсан гээд хөдөөнөөс ирсэн эмнэлгийн яаралтай тусламжийн газарт ирээд толгойн хэсэгтээ оёдол тавиулсан байдалтай байсан. Тухайн үед би О.Бтэй уулзахад, тэр өдөр О.Б хүүхдүүдээ аймгийн төв рүү хүргэж өгөөд буцаж явахдаа Сн урд Ссүрэнтэй таараад хууч хөөрч байхад нь Ссүрэн манай дүүг санаатайгаар машины отверткаар толгой руу нь хэд хэдэн бүлж цохин дараа нь хоёр чулуу шидэхээр нь нэг чулуунаас нь зайлаад нэг чулуунд нь толгой руугаа цохиулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-23 дугаар тал/
*Яллагдагч Н.Сын өгсөн:
“...Хүлээн зөвшөөрч байна, зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Хохирогчид учирсан бодит хохирлыг бүрэн барагдуулах болно. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 67-68 дугаар тал/
*Гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш буюу 2025 оны 06 сарын 13-ны өдрийн байдлаар хохирогч О.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлтэй тусламж үйлчилгээ аваагүй талаарх баримт/хх-ийн 86 дугаар тал/
* А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2025 оны 05 сарын 27-ны өдрийн АРХ0725/190 дугаартай “...О.Бийн биед дух, зулайн язарсан шарх, шарх цэгцлэлтийн дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-н 28-29 дүгээр тал/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.С нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр А аймгийн Б сум, Б багийн Тал гэх газарт О.Б Ц.Х нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхтай таарч, улмаар О.Б нь Н.Ст архи аягалж өгөхөд “уухгүй” гэснээс шалтгаалж харилцан маргалдаж, О.Бийн толгойн тус газарт отвертка болон чулуугаар удаа дараа цохиж эрүүл мэндэд нь дух, зулайн язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Н.С гэм буруутай болох нь хохирогч О.Бийн”...Н.С ахын машинд суугаад нэг шил архи ууж байтал Н.С ах гартаа жижгэвтэр төмер бариад миний толгой руу төмрөөр гурван удаа цохисон. Тэгээд намайг машинаас гараад явтал Н.С ах мөн машинаас буугаад явж байснаа эргэж хараад над руу газраас чулуу авч хоёр удаа шидсэн. Тэгтэл уг шидсэн чулууны сүүлийн нэг чулуу нь миний толгой руу цохисон. Тэгээд миний толгойноос цус гараад байхаар нь би шууд аймгийн төв рүү ирээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү очиж үзүүлэн толгойдоо оёдол хийлгүүлсэн ба эмнэлэгт мөн хэвтсэн. Тухайн үед Ц.Х ах бид хоёр Н.С ахын машинд хамт сууж байсан чинь Н.С ах миний толгой руу төмрөөр хэд хэдэн удаа цохисон юм. Тэр үед Н.С ах бид хоёр нэг их маргалдаж муудалцсан асуудал байгаагүй. Н.С ах бид хоёр өмнө нь ч маргалдаж муудалцаж байгаагүй гэмгүй харьцаатай байдаг байсан. Тухайн үед миний толгой хэсэгт Н.С ах төмрөөр болон чулуугаар цохиод тэгээд би эмнэлэг дээр ирж арваад оёдол тавиулсан болохоор толгой их өвдөөд байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Хын”...Тэгтэл О.Б “та яагаад архи уухгүй байгаа юм бэ? томроод байгаарай” гээд маргалдаад байх шиг байсан. Тэгтэл Саа отвертка төмрөөр О.Бийн толгой руу цохисон байсан. Би тэр үед Сааг салгаад аваад явтал Саа газраас чулуу аваад О.Б рүү шидсэн. Тухайн үед тэр чулуу нь О.Бийг оноогүй байсан. Тэгээд би Жааг машинаас сэрээх гэсэн чинь сэрэхгүй байсан. Тэгтэл Саа дахин чулуу бариад О.Б рүү дайраад О.Бийн толгойн хэсэгт нь цохисон байхаар нь би салгаад Сааг машинд нь суулгаад явуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Р.Бы”...О.Б тухайн өдөр нутгийн хүн болох С гэх хүнд зодуулсан гээд хөдөөнөөс ирсэн эмнэлгийн яаралтай тусламжийн газарт ирээд толгойн хэсэгтээ оёдол тавиулсан байдалтай байсан. Тухайн үед би О.Бтэй уулзахад, тэр өдөр О.Б хүүхдүүдээ аймгийн төв рүү хүргэж өгөөд буцаж явахдаа Сн урд Стэй таараад хууч хөөрч байхад нь Ссүрэн манай дүүг санаатайгаар машины отверткаар толгой руу нь хэд хэдэн бүлж цохин дараа нь хоёр чулуу шидэхээр нь нэг чулуунаас нь зайлаад нэг чулуунд нь толгой руугаа цохиулсан гэж байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Н.Сын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2025 оны 05 сарын 27-ны өдрийн АРХ0725/190 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Н.С нь хохирогч О.Бийн биед биед дух, зулайн язарсан шарх, шарх цэгцлэлтийн дараах байдал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Н.С нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. А аймгийн прокурорын газраас нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч О.Бийн биед биед дух, зулайн язарсан шарх, шарх цэгцлэлтийн дараах байдал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч О.Б нь гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч нотлох баримтыг ирүүлээгүй байх тул гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Н.Сын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Нгийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сыг 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь шүүхээс оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч О.Б нь гэмт хэргийн улмаас өөрийн өөрт учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР