Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 84

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

            Улсын яллагч: С.Мөнхтулга,

            Хохирогч: Э.*******

   Шүүгдэгч: А.******* /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овгийн *******ын *******т холбогдох ... дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Холбогдсон хэргийн талаар:

А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын ... дугаар багийн нутаг ******* сум явах засмал замын 6 дахь километрт иргэн О.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар О.*******ийн бие эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Мөн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг ******* сум явах засмал замд Э.*******ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн бие эрх чөлөөнд нь халдаж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ө.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Манай ******* сумын багийн засаг дарга нар Өмнөговь аймгийн ******* суманд сургалтанд суухаар ирсэн байсан юм. Тэгээд сургалт дуусаад 2017 оны 03-р сарын 25-ны өдөр ирсэн фургон машинаар буцахаар 18 цагийн үед морь барианы замаар явж байсан. Тэгээд замаасаа Сумъяа гэж хүн авахаар зогссон байсан юм. Гэтэл тэр Сумъяа нь явахаа болиод яваад өгсөн. Тэгээд бид нар яг хөдлөх гэсэн чинь ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй өмнөөс ирж явсан саарал өнгийн жижиг тэрэг ирж зогссон. Тэгээд жижиг тэрэгнээс манай сумын залуучууд болох *******,  нар бууж ирсэн. Тэгээд манай фургон машинд байсан хүмүүстэй мэндэлсэн. Тэгэхээр нь би машинаас буусан. Буухдаа би өөрийнхөө сууж явсан тал шил архийг аваад буусан. Би машинд суухаас өмнө дэлгүүрээс 1 шил архи аваад ганцаараа уугаад явж байсан нь тэр байгаа юм. Тэгээд машинаас буучихаад нөгөө ирсэн гуравтай хувааж уусан. Тэгээд архи дууссан хойно бид хэд оройтчихлоо харанхуй болчихлоо эртхэн явъя гэж хэлсэн. Тэгтэл ******* чи муу яахаараа явдаг юм гээд давшлаад эхэлсэн. Тэгээд намайг сүүлдээ заамдаад авсан. Тэгж байгаад хамар луу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгтэл хамарнаас сул цус задгай гоожсон. Би ч доошоо хамраа бариад суусан. Тэгэхэд ирээд *******ыг чи яахаараа ******* ахыг зоддог юм гээд аваад зууралдаад явсан. Тэгэхэд оос мултраад над дээр ирээд босоод ир гээд татаад байсан. Би цусаа тогтоох санаатай юун босох манатай байсан. Тэгээд цус гоожих нь арай гайгүй болоод ирэхээр нь босоод ирсэн. Тэгсэн чинь ******* дахиж ирээд надтай зууралдаж эхэлсэн. Тэгэхдээ бас яг нөгөө цохьсон хамарлуугаа дахиад оноод цохичихсон. Хамарнаас мөн л дахиад цус гарсан. Би дахиад доошоо хамраа дараад суусан. Тэгээд цус арай гайгүй гоожихоо болиод тогтож байтал 2 цагдаа ирсэн. Тэгээд надаас яасан талаар асуусан. Хамарлуугаа цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь цохьсон хүн чинь хаана байна гэхээр нь би зааж өгсөн. Тэгээд очоод бариад авах шиг болсон. Дараа нь бас цагдаа нар нэмэгдээд давхиад ирсэн байсан. Тэр үед нь би хамар амныхаа цусыг арилгаад зогсож байсан. Тэгээд бид нарыг цагдаагийн машинд суулгаад энд авч ирсэн. Тэр өдөр бас цаг агаарын нөхцөл байдлаас болоод зам хаачихсан пост гарчихсан байсан юм билээ. Нилээн дээр 2012 онд билүү баруун бүсийн сумдын волейволын тэмцээнээр ******* бид хоёр тэмцээний онооны асуудлаас болж заалны үүдэнд маргалдаж байсан юм. Тэгэхэд янз бүрийн зодоон нүдээн болоогүй юм. Одоо бодоод байхад тэрийг л санаад явдаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд л цохисон байх. Машин дотор , , , , Ганаа гэж хүүхэн хүүхэдтэйгээ байсан. Өөр хүн байгаагүй. Харин *******тай хамт , хоёр ирсэн. Ямар нэг гомдол санал байхгүй. Тухайн үед би адилхан архи уучихсан халамцуу байсан учраас үг хэлээ ололцохгүй маргалдаж байгаад цохиулсан байх гэж бодож байгаа. Тэгэхээр гомдоод байх зүйл байхгүй байна. Нэхэмжилэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар хуудас/

Хохирогч Э.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 03-р сарын 25-ны өдөр ******* сум руу явах засмал зам дээр цагдаагийн ахлах ахлагч ийн хамт аймгийн хэмжээнд онц байдал зарласантай холбоотой баруун сумд руу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж постонд гарч ажилласан. Би уг постонд өглөө 10 цаг өнгөрөөгөөд гарсан. Постон дээрээ хоол ундаа идэж уугаад үүргээ гүйцэтгэж байхад Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанаас Цагдаагийн ахлах ахлагч ах руу утсаар яриад ойрхон фургон машиныг хүмүүс зогсоогоод явуулахгүй байна гэнэ очоод үзээд эргэж холбогд гэж хэлсэн байсан. Чухам жижүүр дээрээс яг хэн нь ярьсан талаар мэдэхгүй байна. Тэгээд ах бид хоёр ******* сумруу явах засмал замын 8 дахь километрт зогсож байгаад уг дуудлага дээр буюу барагцаагаар 6 дахь километрт очиход ногоон өнгийн фургон машин болон бас нэг жижиг тэрэг зогсож байсан. Уг хоёр машин замынхаа баруун талд фургон машин нь ертөнцийн зүгээр хойшоо харсан. Жижиг тэрэг нь фургон машины хойд талд буюу ертөнцийн зүгээр урд талд нь урагшаа харсан байдалтай зогсож байсан. Дугаар номеруудыг нь мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр фургоны харалдаа замын баруун талд машинаа зогсоогоод бууж очсон. Тэгэхэд фургоны баруун талд хоёр залуу зууралдчихсан зогсож байсан. Нэг нь хамарнаас нь цус гарчихсан байдалтай намайг сая зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд зодсон хүн нь аль юм бэ гэж асуухад урд машинд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь ах бид хоёр урд талын жижиг машин дээр очсон. Тэр машины арын суудал дээр нэг хүн унтаж байсан урд жолоочийн суудал дээр ханцуй нь мөрөөрөө урагдсан куртиктэй нэг согтуу хүн сууж байсан. Тэгээд тэр хүнийг машинаасаа буугаад ир гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хүн машинаасаа буугаад ирсэн. Тэр үед ойр хавьд байсан хүмүүс цугалсан. Тэгэхээр нь энд юу болоод байгаа юм гэж ах тэр нараас асуусан. Тэгсэн чинь фургон машины жолооч гэх хүн бид нар ******* сум руу явах гэсэн чинь энэ гурав явуулахгүй машины түлхүүр авчихсан гэж хэлсэн. Тэгээд байж байтал нөгөө ханцуй нь урагдсан куртиктэй хүн ертөнцийн зүгээр баруун тийшээ зугтаасан. Тэгэхээр нь би ардаас нь явж очоод тэр хүнийг барьж авч ирсэн. Тэгээд байж байтал бас нэг хромон гуталтай жижиг биетэй хүн урагшаа гүйгээд зугтаасан. Тэгэхээр нь тэрний араас би бас гүйгээд барьж аваад ирж явсан чинь ах өмнөөс тосож ирээд тэр хүнийг авсан. Тэгэхэд мөн зүүн тийшээ бас нэг хүн зугтсан. Харанхуй байсан болохоор ямар хүн гүйгээд явсныг эхлээд бол мэдэгдээгүй. Тэгээд хойноос нь гүйгээд 100 орчим метр гүйгээд гүйцэж очоод бариад авсан чинь нөгөө ханцуйн урагдсан куртиктэй өмнө нь зугтсан хүн байсан. Тэгээд тэрийг дахиад бариад машин руу аваад явж байсан. Би тэр хүний хойд талд нь араас нь түлхээд явж байсан. Эхлээд бол тэр хүн зүгээр л явж байсан. Тэгсэн чинь манай жижүүрийн фургон машин маяак асаагаад нөгөө хоер, машин дээр ирсэн. Тэрийг харчихаад нөгөө миний авч явсан хүн эргэж хараад гэнэт миний нүүр лүү буюу хамар хавьруу мөргөсөн. Тэгэхээр нь би хоёр гарнаас нь барьж аваад ингэж болохгүй тийшээ аятайхан явчих гэж хэлсэн. Тэгсэн чинь дахиад учиргүй гэнэт хэд хэдэн удаа нүүр лүү толгойгоороо мөргөөд авсан. Тэгээд сүүлдээ зууралдаад газар унасан. Унахдаа би доор нь унасан. Миний дэзр нөгөө хүн унасан. Тэгтэл жижүүрийн машин хажууд ирээд тэр хүнийг надаас салгаж аваад машинд суулгасан. Тэгээд цагдаагийн газар дээр ирээд тэндээсээ эмнэлэг дээр очсон. Эмнэлэгт үзүүлсэн чинь хамар хугарсан байна хэвт гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэгт хэвтсэн. Ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдад зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилэх болно. Одоогийн байдлаар эмнэлгийн ор хоногийн мөнгө гэж 312 мянган төгрөг ******* нь өгсөн байгаа. Цаашид гарах зардал мөнгийг баримттай нэхэмжилэх болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

Гэрч Ш. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би 2017.03.25 ны орой 18 цагийн үед би ******* сумын найзуудыгаа сумруугаа явлаа гэхээр нь аймгийн төвөөс өөрийн машинтайгаа явж морь барианы газрын хажууд гаргаж өгсөн. Тэгээд эргээд явахад надтай хамт гэдэг залуу бас түүний найз гэсэн ******* гэдэг залуу миний машинд сууж явсан юм. Тэгэхэд , ******* нар нутгийнхаа бөхчүүдийг гаргаж өгөөд архи уусан байсан. Би машин жолоодож явсан болохоор архи уугаагүй байсан. Тэгээд засмал замаар явж байтал нэг ногоон фургонтой хүмүүс замын хажууд зогсож байсан чинь надтай хамт явсан хоёр манай сумынхан байна уулзаад явья гэсэн. Тэгээд тэр фургонтой хүмүүсийн хажууд очиж зогссон чинь ******* сумын багийн дарга нар гэж өөрсдийгөө танилцуулсан хүмүүс байсан бас хажуугаар нь энгийн хүмүүс байсан. Тэгээд тэнд явсан нэг хүн нь нэг шил архи барьж ирээд манай машинд орж суугаад , ******* нартай хувааж уусан тэгээд надад архи хийж өгөөд уучих гээд шахаад байхаар нь би нэг балгасан тэгээд тэд нар хоорондоо юм яриад архиа ууцгаагаад байсан нэлээд удсан би өмнөх шөнө нь Улаанбаатар хотоос нойргүй явж ирээд унтаж амарч чадаагүй байсан болохоос жолоочийн суудал дээрээ сууж байгаад унтчихсан байсан. Тэгээд нэг сэргэсэн чинь цагдаа ирчихсэн намайг машинаас татаж буулгаад цагдаагийн машинд гавлаж суулгасан тэгээд эрүүлжүүлэхэд авчирч эрүүлжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

Гэрч Н. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би 2017 оны 03 дугаар 25-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумаас ******* сум руу явах гэж сумын Баясах багийн даргын саарал өнгийн фургон автомашинтай манай сумын багийн дарга , , *******, тэгээд ийн охин өөрийн охинтойгоо бид 7-уул орой 17 цагийн үед байх Өмнөговь аймгаас засмалаар хойшоо гараад ******* чиглэл рүү явж байгаад аймгаас 3 км яваад морь барианы ойролцоо засмал замын хажууд гараад зогсож байтал урдаас нэг жижиг машин хүрч ирээд манай фургон автомашины өмнө талд ирж зогчихоод машинаас гурван залуу бууж ирээд нэг залуу нь нэг шил архи барьчихсан ирцгээсэн. Тэгтэл *******, , гурав машинаас буучихаад тэд нарын архинаас ******* дарга л тэр архинаас л жаахан уусан байх тэгээд архи нь дууссан тэгээд удаагүй тэр гэдэг ******* царайтай залуу *******ийг заамдаж аваад фургон машин руу түлхэж хавсараад, *******ийн шанаа хавьд нэг удаа цохиж байгаа харагдахаар би утсаараа цагдаа дуудчихаад би машинаас буугаад иртэл өөдөөс ******* багийн дарга хүрч ирсэн. Тэгтэл *******ийн нүүр ам нь цус болчихсон, дээгүүр цамцаа тайлчихсан түүнийгээ сэгсэрээд өмсөж байтал араас гэдэг залуу хүрч ирээд байж байтал цагдаагийн машин ирэхээр би машиндаа ороод суусан. Тэгээд цагдаагийн машинтай хүмүүс ирээд тэнд нэлээн удаж байгаад нэг цагдаа хүрч ирээд бид нарыг буцаж яваад аймгийн цагдаагийн газар дээр авчирсан тухайн үед фургон машиныг унаж явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Гэрч Н. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 03 дугаар 25-ны орой би Өмнөговь аймгийн ******* сумаас ******* сум руу явах гэж албаны фургон автомашинаар манай сумын багийн дарга , *******, халамжийн ажилтан , тэгээд ийн охин өөрийн охинтойгоо бид 7-уул орой 17 цагийн үед Өмнөговь аймгаас засмалаар хойшоо гараад ******* чиглэлрүү явж байгаад аймгаас 2-3 км яваад морь барианы ойролцоо засмал замын хажуу тал руу гараад зогстол өөдөөс нэг жижиг машин ирээд машины өмнө талд зогсохоор фургон машинаас *******, дарга бид гурав буутал тэр жижиг машинаас манай сумын залуу *******, , тэр гурав бууж бид нартай мэнд мэдээд хоорондоо уулзаад байж байтал ******* тэр жижиг машинаас нэг шил болор архи гаргаж ирээд бид нарт тойруулахад би машин барьж байгаа гээд тэр архинаас уугаагүй би машиндаа ороод сууж байгаад 10-20 минут орчим болоод удаад байхаар би машинаа сигналдаад машинаа хөдөлгөөд тэр жижиг машины өмнө талд гараад зогссон.Тэгээд гадаа ч харанхуй болж гэгээ тасарч байсан тэгтэл фургон машины ард тэр ******* , ******* гурав хоорондоо нэг нэгнээ тэвэрээд байцгааж байгаад машины буруу талын хойд талаас налаад байцгаасан тэгтэл машинд сууж байсан хөөе нөгөөдүүл чинь хоорондоо зодолдоод байх шиг байна гэхээр би машинаас буугаад очиход ******* *******ийг заамдаад барьчихсан *******ийн хамарнаас цус гарчихсан хажууд зогсож байхаар би очоод тэр хоёрыг салгах гэхэд хажуунаас *******ыг мөн салгах гэхэд нь би *******ийг мөн хажуунаас бариад хоёр тийш нь салгах гэхэд тэр хоёр хоорондоо нэг нэгнээ заамдалцаад салахгүй зууралдаад байсан. Тэгээд тэр хоёрыг бид хоёр салгачихаад би *******ийг машины буруу талын хаалгаар ор гэж хэлчихээд өөрөө машинд ортол би цагдаа дуудчихсан гэж хэлж байсан. Тэгээд удаагүй машинтай хоёр цагдаа ирээд машины гадаа зогсож байсан ******* хоёртой уулзаад зогсож байгаа харагдсан. Тэгэхэд ******* машины буруу талд нүүр гараа цасаар угааж байгаа нь машины голын хаалганы цонхоор нь харагдаж байсан. Тэгтэл аймгийн төвөөс дахиад фургон автомашинтай цагдаа нар ирээд манай машины хойд талд ирж зогсчихоод засмал замаас баруун гар тийшээ буугаад цаашаа гэрлээ тусгатал гэрлийн үзүүрт нь эхэлж ирсэн хоёр цагдаа *******, нартай зууралдсан байдалтай машины гэрэлд харагдаж байсан. Тэгээд фургонтой цагдаа нар удалгүй хүрч ирээд нэг цагдаа машинаас бууж ирээд намайг бичиг баримтаа үзүүл гэхэд би холбогдох бичиг баримтаа үзүүлэхэд тэр цагдаа бид нарыг дагаад яв гэж хэлэхээр бид нар араас яваад аймгийн цагдаагийн газар дээр ирцгээсэн. Тэгээд бид нараас болсон зүйлийн талаар мэдүүлэг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч Н. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 03 дугаар 25-ны орой би Өмнөговь аймгийн ******* сумаас ******* сум руу явах гэж албаны фургон автомашинаар манай сумын багийн дарга *******, халамжийн ажилтан , тэгээд ийн охин өөрийн охинтойгоо би жолооч ыг оруулаад бид 7-уулаа орой 17 цагийн үед Өмнөговь аймгаас засмалаар хойшоо гараад ******* чиглэл рүү явж байгаад аймгаас 2-3 км яваад морь барианы ойролцоо засмал замын хажуу тал руу гараад зогсоход машины өмнө нэг жижиг машинтай хүмүүс зогсож байсан. Тэгээд машинаас ******* гарч яваад тэр жижиг машин дотор ороод суусан. Тэгээд удаагүй машинаас гарч ирээд машиндаа суусан. Тэгээд нөгөө машин хөдөлөөд явчихсан тэгээд бид нарыг хөдлөх гэж байтал өөдөөс нэг жижиг машин ирээд машины өмнө талд зогсохоор фургон машинаас *******, бид гурав буутал тэр жижиг машинаас манай сумын залуу *******, , тэр гурав бууж бид нартай мэнд мэдээд хоорондоо уулзаад байж байтал ******* тэр жижиг машинаас нэг шил хугас болор архи гаргаж ирээд бид нарт тойруулахад би тэр архинаас огт уугаагүй тэгээд нөгөө хугас шилтэй болор архийг *******, , , ******* энэ дөрев уугаад дуусгасан. Тэгээд сайн явцгаагаарай гэж хэлээд эхэлээд машинруугаа орохоор би ын араас машиндаа суухад удаагүй байж байтал манай машинд байсан хүмүүс гадаа болохоо байгаад байна намайг машинаас гараад үзээтэх гэхээр би буугаад очиход ******* *******ийг замдаад авчихсан нүүр лүү нэг удаа цохиж аваад фургон машин руу түлхэж байхад би очоод та нар болиоч, яах гэж ингэж байдаг юм гэхэд миний өөдөөс ******* Галаа ахаа уучлаарай гээд *******ийг тавьчихаад тэр хоёр салсан. Тэгээл *******, ******* хоёр хоорондоо зууралдаад тэврэлдээд байсан. Тэгээд буцаад машиндаа ороод суухад зөрөөд жолооч машинаас буугаад тэд нар луу очиж байгаа харагдсан. Би жаахан ядараад толгой өвдөөд жаахан зүүрмэглэж байтал гэнэт л жижиг машинтай хоёр цагдаа ирээд машины өмнө зогсож байсан. *******, , ******* нартай уулзсан байх нэгэн дуудаад байсан. Тэгтэл аймгийн төвөөс дахиад фургон автомашинтай цагдаа ирсэн. Тэгээд удалгүй нэг цагдаа бид нарыг дагаад яв гэж хэлэхээр бид нар араас яваад аймгийн цагдаагийн газар дээр ирцгээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би 2017 оны 03 дугаар 25-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвд байж байгаад ******* сумруу явах унаа хайж байтал сумын багийн дарга нар ирсэн сураг байхаар багийн засаг дарга *******тэй утсаар холбогдоход орой ******* сум руу явна гэсэн. Тэгээд намайг аймгийн төвд Баруун сайханы 11-10 тоотод байж байхад ******* явлаа гэж фургон автомашинтай ирсэн. Тэгээд би машинд суухад машин дотор , *******, , манай охин хүүхэдтэйгээ би тэгээд жолооч тай 7-уулаа Өмнөговь аймгаас ******* сум руу явах гэж аймгаас засмалаар хойшоо гараад ******* чиглэлрүү явж байгаад аймгаас 2-3 км яваад морь барианы ойролцоо засмал замын хажууд гараад зогсож байтал урдаас нэг жижиг саарал өнгийн автомашин хүрч ирээд манай фургон автомашины өмнө талд ирж зогссон. Тэгээд фургон машинаас жолооч , тэгээд , ******* гурав машинаас буугаад тэр жижиг машинтай хүмүүстэй уулзсан. Тэр жижиг машинтай явж байсан хүмүүс дотор нь миний танидагаас манай сумын залуу *******, байсан нөгөө хүнийг танихгүй хүн байсан. Тэгээд удалгүй орж ирээд машиндаа суусан. Тэгээд удалгүй араас нь хүрч ирээд машины хойд талын суудал дээр суусан. Тэгтэл фургон машины ар талд хүмүүсийн маргалдах чимээ сонсогдоод байхаар би хартал машин ард тэр ******* *******ийг ташиж унагаагахад ******* босж ирэхээр ******* Бөтмөнхийг заамдаад машин руу түлхээд байгаа харагдсан. Тэгээд удалгүй машин дотор сууж байсан цагдаа руу утсаар дуудсан тэгээд удалгүй машинтай цагдаа нар ирээд гадаа бужигналдаад байгаа чимээтэй байсан гадаа харанхуй болчихсон болохоор юу болж байгаа нь харагдахгүй байсан тэгээд нэг цагдаа хүрч ирээд бид нарыг буцаж яваад аймгийн цагдаагийн газар дээр авчирсан” гэх мэдүүлэг /хх-ийн  24 дүгээр хуудас/

Гэрч Т. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн хэмжээнд онцгой байдал зарлаж ******* сумын чиглэлд буюу морь барианы уулзвар дээр олон нийтийн цагдаа *******ын хамт 2017 оны 03-р сарын 25-ны өдөр постонд үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд буюу 20 цаг өнгөрч байхад Цагдаагийн газрын жижүүрийн албанаас буюу мэдээлэл хүлээн авагч ахлагч надруу утсаар яриад морь барианы наад талд зам дээр машинтай хүмүүс хүн явуулахгүй зодоон хийгээд байна гэж дуудлага ирсэн. Та хоёр очоод шалгаад эргээд холбоо барь гэж хэлсэн. Ингээд бид хоёр уг дуудлагын дагуу морь барианы тийшээ очиход засмал замын хөвөөн дээр урд талд нь бор ногоон өнгийн фургон маркийн машин хойд талд нь саарал өнгийн жижиг тэрэг зогсож байсан. Уг хоёр машины гадаа олон хүмүүс зогсчихсон байсан. Тэгээд би яасан юу болсон гэж асуухад тэнд байсан хүмүүс энд харин зодоон болоод гэж хэлсэн. Тэгсэн ******* гэж залуу намайг жижиг тэргэнд байгаа хүн зодсон гэж хэлсэн. Тэгээд би жижиг тэргэн дээр очиход машин дотор 2 хүн байсан. Хоёр нэг нь хойд талын суудал дээр унтаж байсан. Нөгөө нэг нь машиныхаа урд жолооныхаа ард сууж байсан. Тэгээд юу болоод байгаа юм гэж асуухад юу ч болоогүй гэж хэлсэн. Тэгсэн хажуунаас тэнд байсан хүмүүс наад хүн чинь хүн зодсон гэж хэлээд байсан. Тэр хүн нь улаан алаг куртиктэй куртикнийх нь нэг ханцуй нь урагдчихсан зодоон хийсэн бололтой байсан. Сүүлд нь ******* гэдгийг нь мэдсэн. Тэгэхээр нь би машинаа унтраагаад гараад ир гэж хэлсэн чинь гараад ирсэн. Би машины түлхүүрийг нь асуусан чинь түлхүүр надад байхгүй гэж хэлж байсан. Тэгээд би биед нь хувцасны гадна талаас тэмтэрч үзлэг хийхэд машины түлхүүр байгаагүй. Тэгээд болсон зүйлийг тодруулахаар байж байтал тэр улаан алаг куртиктэй залуу нь ******* гээд зодуулсан гэх залуутай мөн зууралдаад авсан. Тэгэхээр нь би салгаад болиулчихаад утсаар 7053102 дугаар луу залгаад энэ хоёр зодолдсон гэх хүмүүс согтуу байна ирээд ав гэж хэлж мэдэгдсэн. Намайг жижүүр лүү хурдан ир гэж дуудлага өгөхөд нөгөө ханцуй нь урагдсан куртиктэй болон тэнд байсан хар бараан өнгийн куртиктэй дотуураа улаан өнгийн цамцтай залуу хоёр салаад зугтаасан. Тэгэхээр нь би улаан цамцтайгийнх нь араас харин олон нийтийн цагдаа ******* ханцуй нь урагдсан куртиктэй хүний араас гүйсэн. Би өөрийн хөөж явсан хүнийг 100 гаруй метр гүйсний эцэст барьж аваад зогсож байтал манай жижүүрийн фургон машин маяакаа асаагаад ирж яваа харагдсан. Тэгээд фургон машин шууд над руу ирсэн. Машинаас ахлагч бууж ирээд тэр залууг бид хоёр хамт машинд суулгасан. Тэгээд машинтайгаа олон нийтийн цагдаа *******ыг ийшээ нэг хүн хөөгөөд явсан гэж хэлээд гэрлээ тусгаад гүйсэн зүг рүү нь явтал машины гэрэлд *******ыг нөгөө улаан куртиктэй залуу доороо хэвтүүлээд дээр нь суучихсан дээрээс нь дарчихсан байдалтай харагдсан. Тэгээд бид хоёр машинаас бууж очоод салгаад яасан гэж асуутал наадах чинь нүүр лүү мөргөчихлөө гэчихсэн хамар нь муруйчихсан харагдсан. Тэгээд тэр залууг мөн машинд суулгаад нөгөө хоёр машин дээр очоод жижиг тэргэнд байсан хүнийг сэрээгээд мөн цагдаа дээр хамт авч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Гэрч Ж. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би 2017 оны 03-р сарын 25-ны өдөр аймгийн спорт хороон дэр болсон тэмцээн үзээд явж байтал ******* утсаар яриад Дунд сайханд ******* сумын бөхчүүдийг гаргаж байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очсон. Тэгсэн чинь тэнд ******* сумаас ирсэн бөхчүүд айлд хоол идчихээд явах гээд байж байсан. Тэнд тэд нартай хамт ******* нар байсан. Тэгээд бөхчүүд нь машиндаа суугаад хөдлөөд явсан. ын машинтай ******* бид гурав хөдөлсөн. Тэгээд бид гурав замаараа дэлгүүрээс нэг шил архи авсан. Тэгээд араас нь гараад очсон. Тэгсэн чинь тэд нар зогсоогүй чигээрээ давхиад яваад өгсөн. Бид гурав жижиг тэрэгтэй гүйцээгүй үлдсэн. Тэгээд авч явсан шилтэй архиа тал дээр задлаад нэг тойруулчихаад буцаад аймгийн төв рүү явсан. Тэгсэн чинь зам дээр ******* сумын багийн засаг дарга нар фургон машинтай зогсож байсан. Тэгээд бид гурав бас бууж очиж уулзсан. Тэгэхэд уг фургон машинд *******, , , Цэрзннадмид, , гэж манай сумын хүмүүс байсан. Тэгээд тэд нараас *******, хоёр машинаас буусан байх.Тэгээд ******* нь тал шил архи гаргаж тойруулсан. Бид гурав ч нөгөө тал дээр задалсан архиа гаргаж бас тойруулсан. Тэгж тойруулж байхад нь би фургон машинд орж суугаад тэнд байсан хүмүүстэй юм яриад сууж байтал ******* намайг дуудаад ******* чинь намайг цохичихлоо гэж хэлсэн. Харсан чинь *******ийн хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд Фургон машинаас буугаад очсон чинь нь машиндаа ороод унтаад өгсөн. ******* нь *******ийн ард зогсож байсан. Тэгэхээр нь би *******ыг буугаад хорьсон. Тэгсэн чинь ******* миний дээгүүр *******ийг цохиод авсан. Тэгэхэд яг хаашаа нь цохисон талаар мэдэхгүй. Тэгээд би *******ыг бариад түлхээд ын машин дээр аваачсан. Тэгээд машиндаа суулгах гэсэн чинь ******* суухгүй машиныхаа гадаа суугаад байсан. Тэгтэл цагдаагийн машин ирж харагдсан. Тэгээд би *******т цагдаа ирлээ гэж хэлчихээд орхиод гүйгээд яваад өгсөн. Тэгтэл араас нэг цагдаа гүйж ирээд барьж авсан. Тэгэхээр нь би одоо өөрийн ухаантай байна. Сууж явсан машины жолооч архи уугаад тасраад унтаад өгсөн. Унаа байхгүй би гэрлүүгээ явж байна. Би одоо гэрлүүгээ яваад амарчихая гэж хэлсэн. Тэгсэн чинь цагдаа та нарыг явуулахгүй зодоон хийсэн байна. Цагдаагийн газар очиж юу болсон талаар тодруулна гэж хэлсэн. Тэгээд эргээд харсан чинь дахиад цагдаагийн фургон машин нэмээд ирчихсэн байсан. Тэгээд фургонд намайг суулгасан. Намайг фургон машинд суух үед . ******* хоёр машинд орж ирээгүй байсан. Тэгээд гадаа нь болохоор , ******* хоёр цагдаа нартай хэрэлдээд байгаа бололтой шуугилдаад байсан. Тэгээд удалгүй *******, хоёрыг машинд оруулаад ирсэн. Тэгээд бид нарыг эрүүлжүүлэхэд авч ирж эрүүлжүүлсэн. Тэгээд маргааш нь *******ыг цагдаа зодсон гээд байсан. Би тэр үед бол зодсон эсэх талаар мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Гэрч Ч. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Манай хүн нь эхээс 5-уулаа боловч 2007 онд 2 дүүгээ усанд алдаад 2011 онд ах нь мотоцикльтой онхолдоод нас барчихсан юм. Одоо ээж 1 ах нь байдаг юм. Ээж нь мөн зүрхний өвчтэй хүн байдаг юм. Одоо хагалгаанд орохоор Улаанбаатар хотод байдаг юм. ******* нь дээд боловсролтой биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй хүн байгаа юм. Би *******тай 2013 онд анх танилцаж 2016 оны 10-р сарын 04-ний өдөр нэг гэрт орсон. Бид хоёр дундаасаа 1 хүүтэй. Хүү маань одоо 6 сартай. Бид гурав одоо ******* сумын 2-р баг Их уулын 18-01 тоотод айлын хашаанд гэр бариад амьдарч байгаа. А.******* нь хүнтэй эвтэй яриа хөөрөө сайтай олон найз нөхөдтэй зан ааш харьцаа нь гайгүй элдэв янзын ааш авир гаргаад байдаггүй хүн байгаа юм. Гэртээ янз бүр болоод архи дарс ууж идээд байдаггүй. Найз нөхөд нь хаяа дуудаж авч гардаг. Бусдаар гэр орондоо архи тамхи ууж хэрэглээд байдаг хүн биш.” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Гэрч Ц. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би ээж охин хоёртойгоо хувийн ажлаар аймгийн төв орчихоод 2017 оны 03-р сарын 24-ний өдөр худалдааны төвийн узелээр ******* сум явна гэх зарыг сонсоод утсаар ярьсан чинь манай сумын Баясах багийн засаг дарга маргааш фургон машинтай явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээж охинтойгоо явна гэдгээ хэлээд байгаа газрынхаа хаягыг зааж өгсөн. Тэгээд 2017 оны 03-р сарын 25-ны өдөр 17 цагийн үед ээж охин бид гуравыг байгаа айлаас минь ирж авсан. Фургон машинд багийн засаг дарга болох , *******, гурав мөн манай сумын явж байсан. Тэгээд шууд гарч яваад мод үржүүлэхийн хойд талд зам дээр жолоочид бичиг ч өгнө гэлүү нэг хүн тосож уулзахаар болсон. Тэгээд тэр хүнийг зогсоод хүлээж байтал нэг саарал машинтай хүн ирээд жолоочид бичиг өгчихөөд яваад өгсөн. Тэгээд бид нар яг хөдлөөд явах гэж байтал урдуур бас нэг өөр саарал машин ирж хөндөлдөж зогссон. Тэгсэн машинаас нь манай сумын ******* согтуу гарч ирээд манай машиныг жолоодож явсан тай уулзсан. бас өмнөөс нь буугаад уулзсан. Тэгэхэд нөгөө саарал машинаас бас манай сумын гэж залуу сумын бөх гэх залуутай хамт бууж ирсэн. Харин манай машинаас ******* буусан. Тэгээд тэр хэд фургон машины баруун талд зогсоод юм яриад байж байсан. Тэгтэл машинд орж ирээд бид нартай мэндэлсэн. Тэгэж байгаад удаагүй машинаас буусан. ийг буух үед байх ******* нь *******ийг ташаад газар унагаасан. Би тоглоод байгаа юм байхдаа гэж бодож байтал ******* босоод ирсэн. Тэгсэн чинь ******* жаахан юм ярьж зогсож байгаад *******ийг заамдаж аваад машин нэг удаа толгойгоор нь мөргүүлсэн. Тэр хоёр зууралдсан чигтээ машины араар яваад орчихсон. Тэгээд юу болсон талаар гадаа ч харанхуй болсон. Тэгсэн чинь цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн удаагүй цагдаагийн машин гадаа ирэх шиг болсон. , манай ээж охин хоёр болон нар машинд сууж байгаад цагдаа ирэх үед ах машинаас буусан. Бид нар машинд суугаад үлдсэн. Гадаа чухам юу болоод байгааг мэдээгүй. Гадаа дахиад ч цагдаагийн машин ирэх шиг болсон. Тэгээд удалгүй жолооч ирээд аймаг руу буц гэж байна гэж хэлээд орж ирсэн. Бид нарыг бүгдийг нь цагдаагийн газар луу авч ирсэн. Ер нь тэр үед гадаа шуургатай гээд зам хаачихсан байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

Гэрч А. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Намайг 2017 оны 03-р сарын 25-ны өдөр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны мэдээлэл хүлээн авагч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байхад орой 20 цаг 04 минутанд гэж хүнээс “Согтуу хүмүүс морь барианы зам дээр явуулахгүй хэл ам хийгээд маргалдаад байна” гэх дуудлага өгсөн. Энэ дуудлагын дагуу би тухайн өдөр ******* сумруу явах засмал зам дээр постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах ахлагч , олон нийтийн цагдаагийн ажилтан ******* нарт утсаар ярьсан уг дуудлагын талаар хэлж мэдэгдэн очиж шалгаад эргэж танилцуул гэж хэлсэн. Тухайн өдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн төвөөс гадагш гарах хөдөлгөөнийг түр хязгаарлан пост ажиллаж байсан юм. Тэгээд байж байтал удаагүй цагдаагийн ахлах ахпагч утсаар холбогдоод энд согтуу хүмүүс маргалдаад байна. Жижүүрийн машинаар хүрээд ир гэж хэлсэн. Ингээд би тухайн өдрийн жижүүрийн жолооч цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы хамт жижүүрийн фургон машинаар уг дуудлага өгсөн газарт очихоор явж байтал замын хажууд цагдаагийн ахлах ахлагч нэг согтуу хүн барьчихсан зогсож байсан. Тэгээд хажууд нь зогсож хоёуланг нь суулгасан чинь “замын зүүн талруу олон нийтийн цагдаа ******* зугтсан нэг согтуу хүнийг араас явсан араас нь очъё гэж хэлсэн. Тэгээд доошоо засмал руу ертөнцийн зүгээр зүүн тийшээ буугаад гэрэлтүүлэхэд гэрлийн үзүүрт ******* явган суучихсан харин нэг хүн урдаас нь доош нь тонгойлгоод дарчихсан бас явган сууж байсан. Тэгээд машин очиход тэр хүн дээшээ өндийгөөд босоод ирсэн. ******* мөн босож ирсэн. Намайг явж очиход тэр хоёр нэг нэгнээсээ барьчихсан зогсож байхаар нь би салгасан. Тэгсэн чинь ******* наадах чинь миний нүүрлүү мөргөчихлөө гэчихсэн нүүрээ дарчихсан зогсож байсан. Тэгэхээр нь нөгөө залууг гавалсан чинь ******* гэж миний танил хүн байсан. Тэгээд би уг *******ыг машинд суулгасан. Тэгээд дуудлага өгсөн газарт очтол ******* сум руу явах гэж байсан гэх Фургон маркийн машинтай хүмүүс байсан. Тэдэн дунд уг *******т зодуулсан гэх бас нэг хүн байсан. Ингээд зодоон болсон байсан учраас бүх хүмүүсийг аваад цагдаагийн газар дээр ирж мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.03.28-ны өдрийн №176 дугаар дүгнэлт:

1. *******ын биед тархины доргилт, духны гадна ялтасны цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 39 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.03.30-ны өдрийн №182 дугаар дүгнэлт:

1. О.*******ийн биед хамрын таславчын муруйлт, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 44 дүгээр хуудас/

Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт 2017.05.25-ны өдрийн №28/17

А/А.******* нь сэтгэцийн хувьд эрүүл болно.

Б/А.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

В/А.******* нь хэрэг хүлээх чадвартай. /хх-ийн 48 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017.04.05-ны өдрийн 31 дүгээр албан тоот /Ч. нь  нөхөр А.*******, хүү Ч.Сумъяабазар нарын хамт Хан-Уулын 2 дугаар багийн Их-Уулын 17-6 тоотод оршин суудаг нь үнэн/ /хх-ийн 66 дугаар хуудас/

Ч.Сумъяабазарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 68 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол /хх-ийн 69-77 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 84-102 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг ******* сум явах засмал замын 6 дахь километрт иргэн О.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар О.*******ийн бие эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл учруулсан, мөн олон нийтийн цагдаа Э.*******ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч О.*******ийн “Манай ******* сумын багийн засаг дарга нар Өмнөговь аймгийн ******* суманд сургалтанд суухаар ирсэн байсан юм. Тэгээд сургалт дуусаад 2017 оны 03-р сарын 25-ны өдөр ирсэн фургон машинаар буцахаар 18 цагийн үед морь барианы замаар явж байсан. Тэгээд замаасаа Сумъяа гэж хүн авахаар зогссон байсан юм. Гэтэл тэр Сумъяа нь явахаа болиод яваад өгсөн. Тэгээд бид нар яг хөдлөх гэсэн чинь ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй өмнөөс ирж явсан саарал өнгийн жижиг тэрэг ирж зогссон. Тэгээд жижиг тэрэгнээс манай сумын залуучууд болох *******, , нар бууж ирсэн. Тэгээд манай фургон машинд байсан хүмүүстэй мэндэлсэн. Тэгэхээр нь би машинаас буусан. Буухдаа би өөрийнхөө сууж явсан тал шил архийг аваад буусан. Би машинд суухаас өмнө дэлгүүрээс 1 шил архи аваад ганцаараа уугаад явж байсан нь тэр байгаа юм. Тэгээд машинаас буучихаад нөгөө ирсэн гуравтай хувааж уусан. Тэгээд архи дууссан хойно бид хэд оройтчихлоо харанхуй болчихлоо эртхэн явъя гэж хэлсэн. Тэгтэл ******* чи муу яахаараа явдаг юм гээд давшилаад эхэлсэн. Тэгээд намайг сүүлдээ заамдаад авсан. Тэгж байгаад хамар луу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгтэл хамарнаас сул цус задгай гоожсон. Гомдоод байх зүйл байхгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар хуудас/, хохирогч Э.*******ын... “2017 оны 03-р сарын 25-ны өдөр ******* сум руу явах засмал зам дээр цагдаагийн ахлах ахлагч ийн хамт аймгийн хэмжээнд онц байдал зарласантай холбоотой баруун сумд руу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж постонд гарч ажилласан. Би уг постонд өглөө 10 цаг өнгөрөөгөөд гарсан. Постон дээрээ хоол ундаа идэж уугаад үүргээ гүйцэтгэж байхад Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанаас Цагдаагийн ахлах ахлагч ах руу утсаар яриад ойрхон фургон машиныг хүмүүс зогсоогоод явуулахгүй байна гэнэ очоод үзээд эргэж холбогд гэж хэлсэн байсан. Тэгээд ах бид хоёр ******* сумруу явах засмал замын 8 дахь километрт зогсож байгаад уг дуудлага дээр буюу барагцаагаар 6 дахь километрт очиход ногоон өнгийн фургон машин болон бас нэг жижиг тэрэг зогсож байсан. Тэгэхэд фургоны баруун талд хоёр залуу зууралдчихсан зогсож байсан. Нэг нь хамарнаас нь цус гарчихсан байдалтай намайг сая зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд зодсон хүн нь аль юм бэ гэж асуухад урд машинд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь ах бид хоёр урд талын жижиг машин дээр очсон. Тэр машины арын суудал дээр нэг хүн унтаж байсан урд жолоочийн суудал дээр ханцуй нь мөрөөрөө урагдсан куртиктэй нэг согтуу хүн сууж байсан. Тэгээд тэр хүнийг машинаасаа буугаад ир гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хүн машинаасаа буугаад ирсэн. Тэр үед ойр хавьд байсан хүмүүс цугларсан. Тэгэхээр нь энд юу болоод байгаа юм гэж ах тэр нараас асуусан. Тэгсэн чинь фургон машины жолооч гэх хүн бид нар ******* сум руу явах гэсэн чинь энэ гурав явуулахгүй машины түлхүүр авчихсан гэж хэлсэн. Тэгээд байж байтал нөгөө ханцуй нь урагдсан куртиктэй хүн ертөнцийн зүгээр баруун тийшээ зугтаасан. Тэгэхээр нь би ардаас нь явж очоод тэр хүнийг барьж авч ирсэн. Тэгээд байж байтал бас нэг хромон гуталтай жижиг биетэй хүн урагшаа гүйгээд зугтаасан. Тэгэхээр нь тэрний араас би бас гүйгээд барьж аваад ирж явсан чинь ах өмнөөс тосож ирээд тэр хүнийг авсан. Тэгэхэд мөн зүүн тийшээ бас нэг хүн зугтсан. Харанхуй байсан болохоор ямар хүн гүйгээд явсныг эхлээд бол мэдэгдээгүй. Тэгээд хойноос нь гүйгээд 100 орчим метр гүйгээд гүйцэж очоод бариад авсан чинь нөгөө ханцуйн урагдсан куртиктэй өмнө нь зугтсан хүн байсан. Тэгээд тэрийг дахиад бариад машин руу аваад явж байсан. Би тэр хүний хойд талд нь араас нь түлхээд явж байсан. Эхлээд бол тэр хүн зүгээр л явж байсан. Тэгсэн чинь манай жижүүрийн фургон машин маяак асаагаад нөгөө хоёр машин дээр ирсэн. Тэрийг харчихаад нөгөө миний авч явсан хүн эргэж хараад гэнэт миний нүүр лүү буюу хамар хавьруу мөргөсөн. Тэгэхээр нь би хоёр гарнаас нь барьж аваад ингэж болохгүй тийшээ аятайхан явчих гэж хэлсэн. Тэгсэн чинь дахиад учиргүй гэнэт хэд хэдэн удаа нүүр лүү толгойгоороо мөргөөд авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Н.ын “машинаас гурван залуу бууж ирээд нэг залуу нь нэг шил архи барьчихсан ирцгээсэн. Тэгтэл *******, , гурав машинаас буучихаад тэд нарын архинаас ******* дарга л тэр архинаас л жаахан уусан байх тэгээд архи нь дууссан тэгээд удаагүй тэр гэдэг ******* царайтай залуу *******ийг заамдаж аваад фургон машин руу түлхэж хавсараад, *******ийн шанаа хавьд нэг удаа цохиж байгаа харагдахаар би утсаараа цагдаа дуудчихаад би машинаас буугаад иртэл өөдөөс ******* багийн дарга хүрч ирсэн. Тэгтэл *******ийн нүүр ам нь цус болчихсон, дээгүүр цамцаа тайлчихсан түүнийгээ сэгсэрээд өмсөж байтал араас гэдэг залуу хүрч ирээд байж байтал цагдаагийн машин ирэхээр би машиндаа ороод суусан” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Гэрч Н.ын “******* , ******* гурав хоорондоо нэг нэгнээ тэвэрээд байцгааж байгаад машины буруу талын хойд талаас налаад байцгаасан тэгтэл машинд сууж байсан хөөе нөгөөдүүл чинь хоорондоо зодолдоод байх шиг байна гэхээр би машинаас буугаад очиход ******* *******ийг заамдаад барьчихсан *******ийн хамарнаас цус гарчихсан хажууд зогсож байхаар би очоод тэр хоёрыг салгах гэхэд хажуунаас *******ыг мөн салгах гэхэд нь би *******ийг мөн хажуунаас бариад хоёр тийш нь салгах гэхэд тэр хоёр хоорондоо нэг нэгнээ заамдалцаад салахгүй зууралдаад байсан. …Тэгээд фургонтой цагдаа нар удалгүй хүрч ирээд нэг цагдаа машинаас бууж ирээд намайг бичиг баримтаа үзүүл гэхэд би холбогдох бичиг баримтаа үзүүлэхэд тэр цагдаа бид нарыг дагаад яв гэж хэлэхээр бид нар араас яваад аймгийн цагдаагийн газар дээр ирцгээсэн. Тэгээд бид нараас болсон зүйлийн талаар мэдүүлэг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч Н.гийн “******* *******ийг замдаад авчихсан нүүр лүү нэг удаа цохиж аваад фургон машин руу түлхэж байхад би очоод та нар болиоч, яах гэж ингэж байдаг юм гэхэд миний өөдөөс ******* Галаа ахаа уучлаарай гээд *******ийг тавьчихаад тэр хоёр салсан. Тэгээл *******, ******* хоёр хоорондоо зууралдаад тэврэлдээд байсан. Тэгээд буцаад машиндаа ороод суухад зөрөөд жолооч машинаас буугаад тэд нар луу очиж байгаа харагдсан. Би жаахан ядараад толгой өвдөөд жаахан зүүрмэглэж байтал гэнэт л жижиг машинтай хоёр цагдаа ирээд машины өмнө зогсож байсан. *******, , ******* нартай уулзсан байх нэгэн дуудаад байсан. Тэгтэл аймгийн төвөөс дахиад фургон автомашинтай цагдаа ирсэн. Тэгээд удалгүй нэг цагдаа бид нарыг дагаад яв гэж хэлэхээр бид нар араас яваад аймгийн цагдаагийн газар дээр ирцгээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Гэрч Д.ийн “фургон машины ар талд хүмүүсийн маргалдах чимээ сонсогдоод байхаар би хартал машины ард тэр ******* *******ийг ташиж унагаагахад ******* босож ирэхээр ******* Бөтмөнхийг заамдаад машин руу түлхээд байгаа харагдсан. Тэгээд удалгүй машин дотор сууж байсан цагдаа руу утсаар дуудсан тэгээд удалгүй машинтай цагдаа нар ирээд гадаа бужигналдаад байгаа чимээтэй байсан гадаа харанхуй болчихсон болохоор юу болж байгаа нь харагдахгүй байсан тэгээд нэг цагдаа хүрч ирээд бид нарыг буцаж яваад аймгийн цагдаагийн газар дээр авчирсан” гэх мэдүүлэг /хх-ийн  24 дүгээр хуудас/

Гэрч Т. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн хэмжээнд онцгой байдал зарлаж ******* сумын чиглэлд буюу морь барианы уулзвар дээр олон нийтийн цагдаа *******ын хамт 2017 оны 03-р сарын 25-ны өдөр постонд үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд буюу 20 цаг өнгөрч байхад Цагдаагийн газрын жижүүрийн албанаас буюу мэдээлэл хүлээн авагч ахлагч надруу утсаар яриад морь барианы наад талд зам дээр машинтай хүмүүс хүн явуулахгүй зодоон хийгээд байна гэж дуудлага ирсэн. Та хоёр очоод шалгаад эргээд холбоо барь гэж хэлсэн. Ингээд бид хоёр уг дуудлагын дагуу морь барианы тийшээ очиход засмал замын хөвөөн дээр урд талд нь бор ногоон өнгийн фургон маркийн машин хойд талд нь саарал өнгийн жижиг тэрэг зогсож байсан. Уг хоёр машины гадаа олон хүмүүс зогсчихсон байсан. Тэгээд би яасан юу болсон гэж асуухад тэнд байсан хүмүүс энд харин зодоон болоод гэж хэлсэн. Тэгсэн ******* гэж залуу намайг жижиг тэргэнд байгаа хүн зодсон гэж хэлсэн. Тэгээд би жижиг тэргэн дээр очиход машин дотор 2 хүн байсан. Хоёр нэг нь хойд талын суудал дээр унтаж байсан. Нөгөө нэг нь машиныхаа урд жолооныхаа ард сууж байсан. Тэгээд юу болоод байгаа юм гэж асуухад юу ч болоогүй гэж хэлсэн. Тэгсэн хажуунаас тэнд байсан хүмүүс наад хүн чинь хүн зодсон гэж хэлээд байсан. Тэр хүн нь улаан алаг куртиктэй куртикнийх нь нэг ханцуй нь урагдчихсан зодоон хийсэн бололтой байсан. Сүүлд нь ******* гэдгийг нь мэдсэн. Тэгэхээр нь би машинаа унтраагаад гараад ир гэж хэлсэн чинь гараад ирсэн. Би машины түлхүүрийг нь асуусан чинь түлхүүр надад байхгүй гэж хэлж байсан. Тэгээд би биед нь хувцасны гадна талаас тэмтэрч үзлэг хийхэд машины түлхүүр байгаагүй. Тэгээд болсон зүйлийг тодруулахаар байж байтал тэр улаан алаг куртиктэй залуу нь ******* гээд зодуулсан гэх залуутай мөн зууралдаад авсан. Тэгэхээр нь би салгаад болиулчихаад утсаар ... дугаар луу залгаад энэ хоёр зодолдсон гэх хүмүүс согтуу байна ирээд ав гэж хэлж мэдэгдсэн. Намайг жижүүр лүү хурдан ир гэж дуудлага өгөхөд нөгөө ханцуй нь урагдсан куртиктэй болон тэнд байсан хар бараан өнгийн куртиктэй дотуураа улаан өнгийн цамцтай залуу хоёр салаад зугтаасан. Тэгэхээр нь би улаан цамцтайгийнх нь араас харин олон нийтийн цагдаа ******* ханцуй нь урагдсан куртиктэй хүний араас гүйсэн. Би өөрийн хөөж явсан хүнийг 100 гаруй метр гүйсний эцэст барьж аваад зогсож байтал манай жижүүрийн фургон машин маяакаа асаагаад ирж яваа харагдсан. Тэгээд фургон машин шууд над руу ирсэн. Машинаас ахлагч бууж ирээд тэр залууг бид хоёр хамт машинд суулгасан. Тэгээд машинтайгаа олон нийтийн цагдаа *******ыг ийшээ нэг хүн хөөгөөд явсан гэж хэлээд гэрлээ тусгаад гүйсэн зүг рүү нь явтал машины гэрэлд *******ыг нөгөө улаан куртиктэй залуу доороо хэвтүүлээд дээр нь суучихсан дээрээс нь дарчихсан байдалтай харагдсан. Тэгээд бид хоёр машинаас бууж очоод салгаад яасан гэж асуутал наадах чинь нүүр лүү мөргөчихлөө гэчихсэн хамар нь муруйчихсан харагдсан. Тэгээд тэр залууг мөн машинд суулгаад нөгөө хоёр машин дээр очоод жижиг тэргэнд байсан хүнийг сэрээгээд мөн цагдаа дээр хамт авч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Гэрч Ж.ийн “би фургон машинд орж суугаад тэнд байсан хүмүүстэй юм яриад сууж байтал ******* намайг дуудаад ******* чинь намайг цохичихлоо гэж хэлсэн. Харсан чинь *******ийн хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би *******ыг буугаад хорьсон. Тэгсэн чинь ******* миний дээгүүр *******ийг цохиод авсан. Тэгэхэд яг хаашаа нь цохисон талаар мэдэхгүй. Тэгээд би *******ыг бариад түлхээд ын машин дээр аваачсан. Тэгээд машиндаа суулгах гэсэн чинь ******* суухгүй машиныхаа гадаа суугаад байсан. Тэгтэл цагдаагийн машин ирж харагдсан. Тэгээд би *******т цагдаа ирлээ гэж хэлчихээд орхиод гүйгээд яваад өгсөн. Тэгтэл араас нэг цагдаа гүйж ирээд барьж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Гэрч Ц.гийн “манай сумын ******* согтуу гарч ирээд манай машиныг жолоодож явсан тай уулзсан. бас өмнөөс нь буугаад уулзсан. ийг буух үед байх ******* нь *******ийг ташаад газар унагаасан. Би тоглоод байгаа юм байхдаа гэж бодож байтал ******* босоод ирсэн. Тэгсэн чинь ******* жаахан юм ярьж зогсож байгаад *******ийг заамдаж аваад машин нэг удаа толгойгоор нь мөргүүлсэн. Тэр хоёр зууралдсан чигтээ машины араар яваад орчихсон. Тэгээд юу болсон талаар гадаа ч харанхуй болсон. Тэгсэн чинь цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

Гэрч А.ын “Намайг 2017 оны 03-р сарын 25-ны өдөр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны мэдээлэл хүлээн авагч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байхад орой 20 цаг 04 минутанд гэж хүнээс “Согтуу хүмүүс морь барианы зам дээр явуулахгүй хэл ам хийгээд маргалдаад байна” гэх дуудлага өгсөн. Энэ дуудлагын дагуу би тухайн өдөр ******* сумруу явах засмал зам дээр постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах ахлагч , олон нийтийн цагдаагийн ажилтан ******* нарт утсаар ярьсан уг дуудлагын талаар хэлж мэдэгдэн очиж шалгаад эргэж танилцуул гэж хэлсэн. Тухайн өдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн төвөөс гадагш гарах хөдөлгөөнийг түр хязгаарлан пост ажиллаж байсан юм. Тэгээд байж байтал удаагүй цагдаагийн ахлах ахпагч утсаар холбогдоод энд согтуу хүмүүс маргалдаад байна. Жижүүрийн машинаар хүрээд ир гэж хэлсэн. Ингээд би тухайн өдрийн жижүүрийн жолооч цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы хамт жижүүрийн фургон машинаар уг дуудлага өгсөн газарт очихоор явж байтал замын хажууд цагдаагийн ахлах ахлагч нэг согтуу хүн барьчихсан зогсож байсан. Тэгээд хажууд нь зогсож хоёуланг нь суулгасан чинь “замын зүүн талруу олон нийтийн цагдаа ******* зугтсан нэг согтуу хүнийг араас явсан араас нь очъё гэж хэлсэн. Тэгээд доошоо засмал руу ертөнцийн зүгээр зүүн тийшээ буугаад гэрэлтүүлэхэд гэрлийн үзүүрт ******* явган суучихсан харин нэг хүн урдаас нь доош нь тонгойлгоод дарчихсан бас явган сууж байсан. Тэгээд машин очиход тэр хүн дээшээ өндийгөөд босоод ирсэн. ******* мөн босож ирсэн. Намайг явж очиход тэр хоёр нэг нэгнээсээ барьчихсан зогсож байхаар нь би салгасан. Тэгсэн чинь ******* наадах чинь миний нүүрлүү мөргөчихлөө гэчихсэн нүүрээ дарчихсан зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.03.28-ны өдрийн №176 дугаар дүгнэлт:”*******ын биед тархины доргилт, духны гадна ялтасны цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо” /хх-ийн 39 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.03.30-ны өдрийн №182 дугаар дүгнэлт:”О.*******ийн биед хамрын таславчын муруйлт, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо” /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэгт хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.******* өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл байна.

          2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснээр шүүгдэгч А.*******ын үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 11.6 дугаар зүйл 1-д заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээр, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн үндсэн шинжид нийцэж байх тул тухайн зүйл ангиудад шилжүүлэх шүүгдэгч А.*******ын эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул шилжүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч А.******* холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн бүрдэл хангагдсан байна.

          Иймд шүүгдэгч А.*******ыг хохирогч О.*******ийн бие эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, олон нийтийн цагдаа Э.*******ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснааар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн хуулийн хууль ёсны зарчимд нийцнэ.

          Шүүгдэгч А.*******аас хохирогч О.*******, А.******* нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирогч Э.******* эмнэлгийн ор хоногийн төлбөр 312000 төгрөгийг төлж барагдуулсан гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөр хохиролгүй, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

          Шүүгдэгч А.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгчид  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн 5.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлж төлөвшүүлэх нь эрүүгийн хариуцлага зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

          Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэж байх тул шүүгдэгч А.******* хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 465 нэгжтэй тэнцэх буюу 465000 төгрөгөөр торгох ял,  Хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.1-д заасныг журамлан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  хорих ялын нэг хоногтой тооцож хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 1 хоног хорих ял гэж нэмж нэгтгэн шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл тэнсэж болохоор заасан байх тул шүүх шүүгдэгч А.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 зан үйлээ засах, 2.5-д заасан  оршин суух газраа өөрчилбөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3.3-д согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

          Шүүгдэгч А.******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* ******* овгийн *******ын *******ын үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 465 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 465000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн 2 жил 1 сар 1 хоног хорих ял шийтгэсүгэй.

5. Шүүгдэгч А.*******т оногдуулсан 2 жил 1 сар 1 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, 2.5 дугаар зүйлд зааснаар оршин суугаа газраа өөрчилбөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,  7.3 дугаар зүйлийн 3, 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хязгаарлалтыг тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянн шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянн шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дахь хэсэгт зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4, 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ