Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/245  

 

       

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Д.Дашням,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2530000000263 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүх,******* мэргэжилтэй, *******,******* ажилтай, ам бүл 8, нөхөр 6 хүүхдийн хамт *******, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

   Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад заасан зөрчилд холбогдон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 21 цаг 50 минутын орчимд *******ийн нутаг “Түвшин” 8 нэрийн дэлгүүрийн баруун талд Тоёота улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар буюу 1,18 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “…Тухайн өдөр манай суманд овооны тахилга болоод хурдан морины уралдаанд сумаас хүмүүс ирсэн байсан. Тэгээд сумаас ирсэн хүмүүсийн морь нь айрагдаад манай гэрт ирээд хоол унд идээд 20 цагийн орчим явсан. Тухайн үед манай нөхөр 0,75 литрийн экс нэртэй архи гэрт ирсэн хүмүүст задалж өгсөн. Би тухайн архинаас 2-3 хундага архи уусан. Мөн манай гэрт Өвөрхангай аймгаас ирсэн айраг байсан. Тухайн айрагнаас 3-4 аягыг уусан. Тэгээд гэрт ирсэн хүмүүсээ хооллож ундлаад явуулчхаад нөхөр хүүхдүүдийн хамт унтаж амрах гэж байгаад маргааш өглөөний цайны сүү авахаар дэлгүүр явах гэтэл манай нөхөр их согтолттой байхаар нь би машинаа бариад Онгон сумын 5 дугаар баг тоот гэрийнхээ үүднээс "Түвшин" 8 нэрийн дэлгүүр явж байх замдаа сумын цагдаагийн албан хаагчтай таарсан. Тэгээд сумын цагдаа миний бичиг баримтыг шалгаад эрхийн үнэмлэхгүй байна гэж хэлээд сумын цагдаагийн хэсэг дээр очоод согтуурал шалгагч багажаар үлээлгэн шалгахад надаас 1.18 хувийн согтолтын зэрэг тогтоогдсон. Тэгээд миний унаж явсан 98-10 УКА улсын дугаартай саарал өнгийн тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулаад манай нөхөр бид хоёрыг гэр рүү хүргэж өгсөн…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36-р хуудас)

 

гэрч ийн “...2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манайд сумаас 07 дугаар сарын 30-нд сумын төвд зохион байгуулагдах хурдан морины уралдаанд морь уралдуулна гэж хүмүүс ирсэн юм. Тэгээд 2025 оны 07 дугаар сарын 30-ний өдөр морь нь айрагдсан гээд 14 цагийн үед манайд ирсэн юм би тэгэхээр нь 0,5 граммын ногоон шилтэй экс нэршилтэй архи задалж өгсөн харин манай эхнэр архи уухгүй гээд 2, 3 аяга айраг уусан тэгээд тэр хүмүүс буцахаар нь бид 2 амраад орой 21 цагийн үед дэлгүүр орж ойр зуурын юм авах гэсэн чинь манай эхнэр чи архи уусан согтуу дэмий би айраг уусан юм чинь гайгүй байх би машин барья гээд 98-10 УКА улсын дугаартай приус-41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явсан юм. Тэгээд бид хоёр 3 хүүхэдтэйгээ "Түвшин" дэлгүүрийн баруун талд явж байхад цагдаа зогсоож шалгаад манай эхнэрийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна гээд цагдаагийн хэсэг рүү ирсэн би гадаа машиндаа үлдсэн тэгээд удалгүй манай эхнэр гарч ирээд драйгер үлээлгэж байна согтолтын зэрэг бага гарч байна гэж надад хэлсэн.Халгайт хорооллын 6-604 тоот гэрээсээ "Түвшин" дэлгүүрийн баруун тал хүртэл 700 метр орчим газар тээврийн хэрэгсэл жолоодсон…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14-р хуудас),

 

гэрч “...Би 2025 оны 07 дугаар сарын 30-ний орой 21 цагийн үед хэсгийн цагдаа хамт албаны улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлтэй эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад хэсгийн цагдаа Т.Отгонбаяр нь Онгон сумын 5 дугаар баг "Түвшин" 8-н нэрийн дэлгүүрийн баруун талд 98-10 УКА улсын дугаартай саарал өнгийн приус-41 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан юм тэгээд хэсгийн кобан руу аваад явсан би араас нь ирээд өрөө рүү ороход манай сумын иргэн ******* гэх хүн байсан тэгээд манай цагдаа согтолтын зэргийг нь үзэхэд 1,18 хувийн согтолттой гарч байсан...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 15-р хуудас),

 

гэрч “...2025 оны 07 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед хөдөлгөөнт эргүүлийн үүргийг олон нийтийн цагдаа хамт тус албаны Тоёота тийда маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Онгон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнт оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажилласан. Гудамж талбайд эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэж байх үед тус сумын 5 дугаар баг, "Түвшин" 8-н нэрийн дэлгүүрийн баруун талд улсын дугаартай, саарал өнгийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тус сумын 5 дугаар багийн иргэн Лхагва овогтой Нямдулам нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан шалтгаанаар тээврийн хэрэгслийг нь түр саатуулж, *******ыг Цагдаагийн хэсгийн мэдүүлэг авах өрөөнд согтуурал хэмжих драйгер багажаар 2025 оны 07 дугаар сарын 30-ны орой 22 цаг 10 минутад үлээлгэхэд согтолтын зэрэг нь 1,18 хувь гарч байсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19-р хуудас),

 

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3-р хуудас),

 

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 4-р хуудас),

 

*******ын согтолтын хэмжээг шалгасан драйгер багажид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-8-р хуудас),

 

Драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9-10-р хуудас),

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ЗШ/442 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 49-53-р хуудас),

 

*******ийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаартай тодорхойлолт    (хэргийн 40-р хуудас),

 

*******ын Эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 46-р хуудас),

 

*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (хэргийн 41-43 дугаар хуудас),

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2025.08.28-ны өдрийн 94 дугаартай тогтоол ( хэргийн 56-58 дугаар хуудас),

 

2025.08.28-ны өдрийн 94 дугаартай Прокурорын санал ( хэргийн 59-60 дугаар хуудас) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

 

3. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

 

4. Шүүгдэгч *******ын тухайн гэмт хэргийг үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 1.18 промиль спиртийн агууламжтай байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд энэ нь Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр,

тэрээр 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ЗШ/442 дугаартай шийтгэврийн хуулбараар нотлогдоно.

 

5. Хэргийн баримтаар шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад заасан зөрчилд холбогдон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 21 цаг 50 минутын орчимд *******ийн нутаг “Түвшин” 8 нэрийн дэлгүүрийн баруун талд Тоёота улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар буюу 1,18 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд  нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.

 

7. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу  өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.

 

Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх  хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон “ жолоодох эрхийг 1 жилий хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах”  эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх тухай прокурорын санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил гурван сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

 

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН