| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | У.Сайнбилэг |
| Хэргийн индекс | 182/2022/02772/И |
| Дугаар | 182/ШШ2022/03416 |
| Огноо | 2022-11-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2022/03416
2022 11 23 182/ШШ2022/03416
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.Г,
Хариуцагч: Э.Б нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,866,728.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, М.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.
Хариуцагч Ө.Г, Э.Бнар нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О Б ХХКнь хариуцагч Ө.Г, Э.Бнарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,866,728.04 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
О БХХК нь иргэн Ө.Г, Э.Бнартай харилцан тохиролцож, 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр ЗГ2019/07/111 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ" байгуулан 10,400,000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлийг олгосон. Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор иргэн Ө.Г, Э.Бнартай “Фидуцийн гэрээ” байгуулж, 89-14 УБЗ улсын дугаартай Тоуota Согolla Ахio суудлын автомашиныг 13,000,000 төгрөгөөр үнэлэн, автомашиныг өмчлөх эрхийг шилжүүлэн авч, зээлдэгчид тухайн мөнгийг зээлүүлсэн.
Иргэн Ө.Г, Э.Бнар нь автомашиныг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй байхаар тохиролцож, автомашиныг эзэмшилдээ авч явсан боловч зээлдэгч зээл авсан хугацаандаа зээлийн төлбөр, хүүгээ өнөөдрийг хүртэл гүйцэд төлөлгүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Манай компани барьцаат зээлийн гэрээн дэх хаягаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 9 сард хандсан боловч гэрээнд заасан хаягаар үндсэн болон хамтран зээлдэгч нар нь оршин сууддаггүй шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн аваагүй.
Хариуцагч Ө.Гийн өөрчлөгдсөн хаягийг тодруулсан боловч хариуцагч Э.Б-ийнхаягийг тогтоох боломжгүй байсан тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр гаргасан ба хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэр гарч, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс эрэн сурвалжлах арга хэмжээ авч, 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн албан бичгээр хаягийг тодруулж ирүүлсэн.
О БХХК нь Иргэний хууль болон гэрээнд заасны дагуу зээлдэгч нартай холбогдож, зээлийг хугацаанд төлүүлэх арга хэмжээг тогтмол авч байсан боловч хариуцагч Ө.Г, Э.Бнар нь зээлийн гэрээнд тусгасан гэрийн хаяг өөрчлөгдсөн, холбогдох утсаар нь залгахад утсаа авахгүй зэргээр гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийсээр байсан болно.
2021 оны 10 сарын 08-ны өдөр зээлдэгч Ө.Гийн ажлын газрын хаягаар очиж уулзан гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад “энэ машиныг компани авч өгсөн цалингаар төлөлт хийнэ гэсэн боловч өдийг хүртэл төлөлтөө хийхгүй байгаа, компани цалин орж ирэхээр төлөлтөө хийнэ. Хийхгүй бол хуулийн хариуцлага хүлээж асуудлаа шийднэ” гэсэн утгатай өргөдөл бичиж өгсөн. Гэсэн хэдий ч иргэн Ө.Г нь зээл авсан хугацаанаас хойш бидэнтэй холбогдохоос зайлсхийсэн учир гэрийн хаягийг олж тогтоон 89-14 УБЗ дугаартай автомашиныг Автомашин хүлээлцэх акт үйлдэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр авсан.
Хариуцагч Э.Бнь “би зээлдэгч Ө.Гийн ажлын газрын дарга нь энэ хүний зээлийг төлнө” гэж мэдэгдсэн боловч, өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй болно. Э.Бнь 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр өөрийн ээжтэйгээ ирж уулзаад “зээл мөнгийн төлнө түр хүлээж бай” гэсэн боловч тухайн уулзалтаас хойш эргэж холбогдолгүй эрэн сурважпуулан арга хэмжээ авахад хүргүүсэн. Хариуцагч Ө.Гийг Э.Б-тэй холбогдож гэрээний үүргээ хэрхэн биелүүлэх талаар арга хэмжээ авахыг шаардахад тэрээр 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ирж уулзаад зээлийн барьцаанд байгаа автомашиныг зарж борлуулан өрийг барагдуулж өгөхийг хүссэн хүсэлт бичиж өгсөн.
Гэрээний үүргийг хангуулах зорилгоор Фидуцийн гэрээний дагуу хариуцагчаас авсан 89-14 УБЗ улсын дугаартай Тоуota Согolla Ахio маркийн автомашиныг худалдан борлуулж, гэрээний үүргийг хангуулахаар И Э хөрөнгө үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 9,500,000 төгрөгөөр үнэлсэн. Иргэн Ө.Г, Э.Бнар нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээл авсан өдрөөс биелүүлээгүй, зээлийн төлбөрийг огт төлөлгүй гэрээний үүргийг ноцтойгоор зөрчсөн, мөн Ө.Г, Э.Бнар нь зээлийн гэрээ байгуулсанаас хойш 89-14 УБЗ улсын дугаартай Тоуota Согolla Ахio суудлын автомашиныг ашиглах хугацаандаа 2021 оны автомашины албан татвар болох 57,704 төгрөг, 2019, 2020, 2021 оны зөрчлийн торгууль болох 250,000 төгрөгийг төлж барагдуулаагүйгээс манай компанид холбогдох байгууллагаас төлбөрийн нэхэмжлэл Татварын албанаас цахимаар ирсэн байна. Тус баримтууд нь зураасан код ашиглан цахимаар гардаг тул нэхэмжпэлийн нотлох баримт болох зураасан код бүхий төлбөрийн нэхэмжлэл, төлбөр төлсөн баримтуудыг хавсаргасан болно.
Иймд хариуцагч Ө.Г, Э.Бнарын төлөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 8,390,126.92 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 3,440,181.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 228,715.85 төгрөг, нийт 12,059,024.04 төгрөг, мөн 89-14 УБЗ улсын дугаартай Тоуota Согolla Ахio суудлын автомашины 2020 оны автомашины албан татвар 57,704.00 төгрөг, 2019, 2020, 2021 оны зөрчлийн торгууль нийт 250,000 төгрөг, нийт нэхэмжилбэл зохих 12,366,728.04 төгрөгөөс автомашины үнэлэгдсэн үнэ болох 9,500,000 төгрөгийг хасч тооцон, 2,866,728.04 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч нар нь нэхэмжлэлийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй.
3.Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.07.08-ны өдрийн ЗГ2019/07/111 дугаар Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, 2019.07.08-ны өдрийн ЗБГ2019/07/111 дугаар Фидуцийн гэрээ, зээлийн тооцооны мэдээлэл, зээл хүүгийн тооцоолол, зээлийн эргэн төлөлтийн мэдээ, зээлийн дансны хуулга, хяналтын карт, Автомашин хүлээлцсэн акт, Ө.Гийн хүсэлт, Хөрөнгийн үнэлгээний тайлан, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлстийн албан бичиг, Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Э.Б-ийнхүсэлт, Татварын нэхэмжлэх, торгуулийн төлбөрийн мэдээллийг агуулсан зураг бүхий 1 хуудас баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, итгэмжлэл зэрэг баримтыг өгсөн байна.
Хариуцагч талаас хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч О Б ХХКнь хариуцагч Ө.Г, Э.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,866,728.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ: Хариуцагч нар нь зээл авсан боловч зээлийн төлбөрөө төлөхгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэж тодорхойлсон.
3.Хариуцагч Ө.Г 2022.08.25-ны өдөр, Э.Б2022.09.15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч танилцсан боловч хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019.07.08-ны өдрийн ЗГ2019/07/111 дугаар Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, 2019.07.08-ны өдрийн ЗБГ2019/07/111 дугаар Фидуцийн гэрээ, зээлийн тооцооны мэдээлэл, зээл хүүгийн тооцоолол, зээлийн эргэн төлөлтийн мэдээ, зээлийн дансны хуулга, хяналтын карт, Автомашин хүлээлцсэн акт, Ө.Гийн хүсэлт, Хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч О Б ХХКнь хариуцагч Ө.Г, Э.Бнартай 2019.07.08-ны өдөр ЗГ2019/07/111 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулж 10,400,000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл олгосон, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ө.Гтэй 2019.07.08-ны өдөр ЗБГ2019/07/111 дугаар Фидуцийн гэрээ байгуулж 89-14 УБЗ улсын дугаартай Тоуota Согolla Ахio суудлын автомашиныг өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, хариуцагч Ө.Г нь автомашиныг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй байхаар тохиролцжээ.
6.Хариуцагч нар зээлийн төлбөрөө төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь 89-14 УБЗ дугаартай автомашиныг Автомашин хүлээлцэх акт үйлдэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр авсан. Улмаар хөрөнгө үнэлгээний “Итгэлт эстимэйнт” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн байх ба автомашиныг 9,500,000 төгрөгөөр үнэлсэн байна. Хариуцагч Ө.Г нь автомашиныг зарж өрийг барагдуулахад татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтийг нэхэмжлэгчид өгсөн байна.
7.Гэрээний агуулга, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсгээ зурсан байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
8.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
9.Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг зохих ёсоор, хугацаанд нь төлөөгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч зээлийн төлбөр буюу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй.
10.Хариуцагч нар нь зээлийн гэрээний нийт үлдэгдэл төлбөрт зээлийн үлдэгдэл 8,390,126.92 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 3,440,181.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 228,715.85 төгрөг, нийт 12,059,024.04 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
11.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 12,059,024.04 төгрөг, 89-14 УБЗ улсын дугаартай Тоуota Согolla Ахio суудлын автомашины 2020 оны автомашины албан татвар 57,704.00 төгрөг, 2019, 2020, 2021 оны зөрчлийн торгууль нийт 250,000 төгрөг, нийт 12,366,728.04 төгрөгийн төлбөрөөс автомашины үнэ болох 9,500,000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл төлбөр 2,866,728.04 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн.
12.89-14 УБЗ улсын дугаартай Тоуota Согolla Ахio суудлын автомашиныг хариуцагч эзэмшилдээ авч хэрэглэж байх хугацаанд түүний төлөх ёстой 2020 оны автомашины албан татвар 57,704.00 төгрөг, 2019, 2020, 2021 оны зөрчлийн торгууль нийт 250,000 төгрөгийг нэхэмжлэгч нь төлсөн гэж татварын албаны нэхэмжлэл гэх баримтууд, зурган хэлбэрээр буулгасан 1 хуудас баримтыг шүүхэд гарган өгсөн боловч эдгээр баримтаар нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг төлсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг төлсөн байдлаа баримтаар нотлоогүй. Иймд автомашины албан татвар 57,704 төгрөг, зөрчлийн торгууль нийт 250,000 төгрөг, нийт 307,704 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг үгүйсгэсэн, татгалзсан тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.
14.Дээр дурдсан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Ө.Г, Э.Бнараас 2019.07.08-ны өдрийн ЗГ2019/07/111 дугаар барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2,559,024.04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О Б ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 307,704 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 55,894 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.Г, Э.Бнараас 2,559,024.04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О Б ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 307,704 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 55,894 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ У.С