| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0223/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/250 |
| Огноо | 2025-09-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
улсын яллагчаар хяналтын прокурор Б.Цэгмэд,
өсвөр насны өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Цээсүрэн,
өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч ,,,
өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар *******, *******, ******* нарт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530002490169 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ******* гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*******.
2. Монгол Улсын иргэн, ******* өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, С суралцдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
,
3. Монгол Улсын иргэн, суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар аймгийн тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
,
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 08 дугаар багийн нутаг “Хамрын худаг” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн өмчлөлийн 1 тооны хар зүсмийн зүүн чих урдаасаа догол, баруун чих араасаа ганзага имтэй, эвэртэй эр хонийг бэлчээр дээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, “Toyota Prius-30” маркийн улсын дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хулгайн малыг зөөж тээвэрлэхэд ашиглан, хулгайлж хохирогч 333,000 төгрөгийн хохирол учруулсан,
*******, *******, ******* нар бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 08 дугаар багийн нутаг “Талын худаг” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн М.Цогтбаярын өмчлөлийн 1 тооны хүрэн толгойтой, зоо хэсгээрээ хүрэн алаг, баруун талын чих цуулбар, зүүн чих урдаасаа ганзага имтэй эм хонийг бэлчээр дээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, “Тоёота Приус-30” маркийн улсын дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хулгайн малыг зөөж тээвэрлэхэд ашиглан, хулгайлж хохирогч М.Цогтбаярт 250,000 төгрөгийн хохирол учруулсан,
*******, *******, ******* нар бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Шаргын-Уул” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн өмчлөлийн хөх халзан зүсмийн 1 тооны эр хонийг бэлчээр дээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, “Тоёота Приус-30” маркийн улсын дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хулгайн малыг зөөж тээвэрлэхэд ашиглан, хулгайлж хохирогч Г.Чулуунбаатарт 333,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан,
мөн ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө С тоотод байх иргэн монгол гэрийн хаалгыг машины том дугуйгаар даруулж гэр дээр байсан хоёр шуудайтай үхрийн хатаасан борцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Өсвөр насны шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ахынхаа машинаар ангийн хүүхэд болох урагш явж нэг тооны хонь хулгайлж аймгийн зар дээр зар тавьж зарсан. Мөн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ангийнхаа хүүхдүүд болох , ахынх нь машинаар аймгаас урагш явж нэг тооны тооны хонь авчирч зарсан. 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дахин бид 3 урагш явж нэг хонь авчирч зарсан. 2025 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-ны шилжих шөнө шөнийн 11 цагт 1400 тоотын хаалгыг дарж байгаад 2 шуудай борцыг авч хүнд зарсан...гэв.
- Өсвөр насны шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр , нартай аймгаас урагш явж нэг тооны хонь хулгайлсан. 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр дахин урагш явж нэг хонь хулгайлсан...гэв.
- Өсвөр насны шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хичээлээ тараад гэртээ очиж хувцсаа солиод тай хамт урагш явсан. Аймгаас урагш 7 километр орчим зайтай газар очиж хонь авсан. 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр бид 3 аймгаас урагш явж дахин нэг хонь авсан. 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр дахин урагш явж хонь авсан...гэв.
Эрүүгийн 2530002490169 дугаартай хэргээс:
- Өсвөр насны шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Би *******, ******* нартай хамт ахын цагаан өнгийн машинтай нь яваад аймгийн төвөөс ертөнцийн зүгээр зүүн урагш явж байгаад замд тааралдсан бэлчээрт байсан хониноос ******* бид хоёр явган гүйж ороод хүрэн алаг зүсмийн эм хонийг барьж аваад хөлийг нь боогоод машиндаа хийж авч яваад аймгийн төв ороод зарын дагуу холбогдсон танихгүй хүнд 150,000 төгрөгөөр худалдсан. Мөн хөх толгойтой эр хонийг 250,000 төгрөгөөр зарсан. Энэ 2 хониноос нийлээд би 110,000 төгрөгийг өөртөө бэлнээр авсан. Би тухайн мөнгөө өөртөө хэрэглээд үрээд дууссан. Тухайн 2 хонийг бид 3 аймгийн төвд байх буюу хотхонд хүргэж өгч худалдан борлуулсан. Миний хувьд би хамгийн эхний өдөр хулгайлсан гэх хүний хар зүсмийн эвэртэй эр хонины хохирол болох 334,000 төгрөгийг гэх хүний данс руу нь шилжүүлж хохирлоо барагдуулсан. *******, ******* нар үлдсэн нөгөө 2 айлын хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж их гэмшиж байна..гэх (1 дүгээр хавтасны 130-133 дугаар хуудас),
...2025 оны 04 дүгээр сард манай гудамжны хамгийн зүүн талын хашааны айлын гэр дээр цагаан өнгийн даавуу шуудайтай 2 шуудай борц тэр айлын хажуугаар явахдаа харсан. Шөнө 23 цагийн орчимд тухайн айл руу очоод гэр дээр байсан хоёр шуудай борцыг авсан. Маргааш нь хоёр шуудай борцыг малтай байрны зүүн талын нуурын хойно байдаг айлд зарсан. Хоёр шуудай борц нь 5 килограмм болж байсан. Би 1 килограмм борцоо 63000 төгрөгт бодоод нийт гурван зуу гаран мянган төгрөг авч байсан. Борц зарсан мөнгөө тухайн үед таксинд хөлсөлж байсан хүний данс руу хийлгэж авсан. Хаан банкны төв салбарын "АТМ-ээс таксины жолооч ахаар бэлнээр 270,000-280,000 төгрөг аваад үлдэгдэл мөнгийг нь таксины ахад өгсөн. Таксины жолоочоос яг хэдэн төгрөг авснаа нарийн сайн санахгүй байна. Би борц зарсан мөнгөө өөрийнхөө хэрэглээнд хэрэглэж дуусгасан. Миний авсан гэх хоёр шуудай борцыг 20 килограмм байсан гээд 1 килограмм борцыг 80,000 төгрөгөөр бодож 1.600.000 төгрөг хохирогчид өгсөн... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст 138-139 дүгээр хуудас),
- Өсвөр насны шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Манай төрсөн ах Улаанбаатар хот руу ажлаар явахдаа ээжид машинаа үлдээгээд замын унаагаар явсан байсан. Хэд хоногийн өмнө ******* надтай машин угаалгын газар уулзаад "угаалга дээр олигтой мөнгө олохгүй, хонины мах үнэтэй байгаа юм байна, манайх саяхан хөдөөнөөс хонь авчирч зарсан, чи машинаа олчих, хонь авчирч заръя" гэж ярилцсан байсан. Тэгээд 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 12 цаг өнгөрч байхад хичээлээ тараад гэртээ ирээд ахын улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн машиныг унаад ******* луу очсон. ******* хөлийг нь уяах уяа, оосор бэлдсэн байсан. Бид хоёр уулзаад урагшаа хөдөө гарч 7-8 км явж байтал замын хойд талд айлын хонь бэлчээртэй байсан. Бид хоёр машинаасаа буугаад хоёулаа явган гүйгээд дайрч хар толгойтой, эвэртэй, эр хонийг барьж авсан. Хонио барьчихаад хөлийг уяад машиныхаа багажинд ачаад шууд аймгийн төв рүү орж ирсэн. ******* нэрээ нууцалсан хаягнаас "хонь зарна" гэсэн зар оруулчихсан байсан. Тухайн зараар холбогдсон танихгүй хүнд “Дэнж” гэр хороололд хонио хүргэж өгч 250,000 төгрөгөөр зарж борлуулсан. Тухайн хонины мөнгийг “Номин” худалдааны төв дээр очиж танихгүй нэг ахаас бэлнээр 250,000 төгрөг авсан. ******* бид хоёр хүний 110,000 төгрөг аваад үлдсэн 30,000 төгрөгөөр нь ахын машинд бензин хийсэн. Тухайн мөнгийг нь би өөртөө хэрэглээд үрээд дуусгасан. Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байна...гэх (1 дүгээр хавтасны 118-120 дугаар хуудас),
...Би 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ахын улсын дугаартай машиныг унаад найз *******ыг аваад, *******ыг дуудаад аймгийн төвөөс урагшаа гараад дахиж айлын хониноос хонь барьж ирэхээр явсан. 30 орчим км-т "Шаргын Уул" гэх газарт замд таарсан айлын бэлчээртэй хонь руу очиж хөх толгойтой эр хонийг бид гурав явган тууж барьж аваад хөлийг нь боож машиндаа хийгээд аймаг руу буцаж явахдаа замын хажууд байх айлын хониноос дахиж хүрэн алаг зүсмийн эм хонь барьж аваад машиндаа хөлийг нь боож ачсан. Тухайн хүрэн алаг хонийг бариад авч явж байхад хонины эзэн нь бололтой мотоциклтой хүн араас хэсэг хөөгөөд гүйцэхгүй хоцорч үлдсэн. Аймгийн төвд ирээд 2 хонийг д танихгүй зараар холбогдсон хөх толгойтой эр хонийг 250,000 төгрөгөөр, хүрэн алаг эм хонийг 150,000 төгрөгөөр зарсан. Хүний 100 гаруй мянган төгрөг авсан. Тухайн мөнгөө би өөртөө хэрэглээндээ зарцуулаад дууссан. Тухайн 2 хонины мөнгийг би аавынхаа дансыг хэлээд шилжүүлж авсан. Би аавынхаа дансны нэвтрэх нэр болон гүйлгээний нууц үгийг нь бүгдийг нь мэддэг юм.Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байна... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтасны 201-203 дугаар хуудас),
- Өсвөр насны шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Би 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байхад манай ангийн манай гэрийн гадаа ирээд намайг дуудсан. ахынхаа улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн машинтай ирсэн байсан. Бид ы гэрээс нь аваад аймгаас зүүн тийш гараад 4-5 орчим км явж замын хажууд таарсан айлын хонь таарахаар машиндаа үлдээд бид хоёр машинаас буугаад хүрэн толгойтой хонь барьж аваад хөлийг нь боогоод машиныхаа багажинд хийгээд аймгийн төв рүү буцах замдаа дахиж замын хажууд бэлчээрт тааралдсан хониноос хүрэн алаг зүсмийн эм хонийг барьж авсан. Хүрэн алаг эм хонийг 150,000 төгрөгөөр, хөх толгойтой эр хонийг 250,000 төгрөгөөр танихгүй хүмүүст худалдаж борлуулсан. , нар надаас өмнө нэг удаа айлын хониноос хулгай хийж авах үедээ фэйсбүүк дээр хонь зарна гэсэн зар оруулсан байсан. Би тэрийг нь сүүлд нь мэдсэн. Тухайн зараар хүн холбогдож бид 3-ын авчирсан хүрэн толгойтой хонийг худалдаж авсан. надад тухайн хүрэн толгойтой хонийг зарсан мөнгөнөөсөө 80,000 төгрөгийг миний Хаан банкны 5648281013 дугаарын данс руу шилжүүлсэн...гэх (1 дүгээр хавтасны 223-226, 2 дугаар хавтасны 49-51, 59-61-р хуудас)
(2-р хавтаст хэргийн 69-72-р хуудас)
- Хохирогч : Би аймгийн төвөөс урагш гэх газарт гэдэг айлд миний 30 гаруй тооны бог гэх байдаг юм. 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эгч утсаар яриад "Манай хонь айлын хоньтой нийлчихлээ, ирээд өөрийнхөө хонийг ялгаарай" гэж хэлэхээр нь очиж хонио ялгагахад миний "Хар зүсмийн 1 тооны эр хонь" дутуу байсан. Тэр үедээ айлын хонинд нийлсэн байж магадгүй гэж бодоод хайхад огт олдохгүй байсан. эгч 05 дугаар сарын 11-ний орчимд цагдаад хандсан гэж хэлж байсан. Хар зүсмийн зүүн чих урдаасаа догол, баруун чих араасаа ганзага имтэй нас гүйцсэн, эвэртэй хонь байсан. Зурагт харуулсан хонины толгой бол миний алдсан хонины толгой мөн байна. Би зүс, эвэр, им зэрэг содон шинж тэмдгээр нь өөрийнхөө хонийг таньж байна. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй, миний зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй..гэх мэдүүлэг (1 дүгээр хавтасны 08-09, 12-13 дугаар хуудас),
- Гэрч Ц.ийн: Би аймгийн төвөөс урагш 7 орчим км-т байх Хамрын худаг гэх газарт мал маллан амьдардаг. 14 тооны бага мал байдаг. 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр манай хонь айлын хоньтой нийлээд ялгаж авахад эзэмшлийн хар зүсмийн эр хонь байхгүй байсан. Ойр орчмоороо айлын хонинд нийлсэн байх гэж бодоод хайгаад олдохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Зүүн чих урдаасаа догол, баруун чих араасаа ганзага имтэй, эвэртэй нас гүйцсэн эр хонь байсан...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтасны 19-20 дугаар хуудас),
- Гэрч : 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай эхнэр над руу залгаад "Зарын групп дээр Эр хонь 250.000 төгрөг гэж байна" гэж хэлээд надад гэх дугаарыг өгсөн. Би уг дугаар луу нь залгахадн "Ахаа би 10 хонь авч ирээд одоо ганхан хонь үлдсэн байна" гэхээр нь би өөрийнхөө ээжийн гэрийн хаягийг зааж өгөөд Дэнжийн 14-33 тоотод хүргүүлсэн. Би өөрийн ажилладаг Номин худалдааны төвд дуудаад үүдэнд нь байдаг АТМ-ээс бэлэн менге гаргаж өгсөн. Бор царайтай, намхан 19-20 орчим насны залуу ирээд надаас мөнгөө аваад талыг нь халаасандаа талыг бариад явахаар нь би "Дүү өөрийнхөө тусгалыг авч байгаа юм уу" гэсэн чинь "Үгүй ээ ахаа, мөнгөө хувааж авч байгаа юм" гэж хэлчхээд явсан.Надаас хонь зарсан мөнгөө авах гээд ганц залуу л бууж ирсэн. Машиныг нь би сайн анзаарч хараагүй, ямар ч байсан цайвар өнгийн жижиг тэрэг байх шиг байсан. Хонь авснаас хойш толгойг нь хуйхлах гээд ээж над руу толгойны зургийг нь явуулж байсан. Тэр зураг нь одоо миний гар утсан дээр байгаа, тэрийг хэргийн материалд хавсаргаж болно. Мөнгө авсан жижиг бор залууг бол би хараад танина...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтасны 23-24 дүгээр хуудас),
- Гэрч ийн: улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийнх юм. Би машинаа өнгөрсөн оны 07 дугаар сард Улаанбаатар хотоос 16,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу яваад 2025 оны 05 дугаар сарын 08-ны өглөөгүүр аймагт гэртээ ирсэн. Би хот руу явахдаа машинаа гэрийнхээ гадаа үлдээгээд түлхүүрээ ээжийн гэрт нь үлдээгээд явсан байсан ( 1 дүгээр хавтасны 31-32 дугаар хуудас),
- Иргэний хариуцагч : Би гэх хүний Хаан банкны тоот дансаар нь 333,000 төгрөгийг "******* Хонь" гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж уучлалт гуйгаад учруулсан хохирлоо төлж барагдуулсан... гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтасны 41-42 дугаар хуудас),
- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2502131 дугаартай “1. 2025 оны 05 дугаар сарын байдлаар эр хонины үнэ 333,000.00 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт ( 1 дүгээр хавтасны 57-62 дугаар хуудас),
- Хохирогч: 2025 оны 05 дугаар сарын 07-ны оройны 19 цагийн орчимд манай хонь гэрийнхээ зүүн талд бэлчиж байсан. Би хонь руу очиход хажууд нь цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зогсчихсон, 2 хүн буугаад хонь туугаад байх шиг байсан бөгөөд би мотоциклтой явж байгаад дөхөөд очсон чинь цаашаа зугтаагаад хөдлөөд явчихсан. Би араас нь номер дугаарыг нь харах гээд мотоциклтой хөөсөн чинь гүйцэж чадаагүй улсын дугаарыг нь харж чадаагүй. Маргааш нь хонио бэлчээхэдь миний өөрийн хүрэн толгойтой, зоо хэсгээрээ хүрэн алаг хургатай эм хонь алга болсон, хурга нь ганцаараа байсан. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй, миний зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтасны 168-169,171 дүгээр хуудас),
- Гэрч Б: Бби 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүкт “хямд хонь зарна” гэсэн зарын дагуу холбогдож Сүхбаатар аймгийн төвд байх “” хотхоны гаднаас 1 тооны эм хонийг 150,000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг хонины имийг бол сайн хараагүй, ямар ч байсан хүрэн толгойтой эм хонь байсан. маркийн машинтай 17-20 орчим насны хүүхдүүд байна гэж бодож байсан. Би “Шарга” зоогийн газарт тогтоочоор ажилладаг. Цалингаа захирал авах ёстой байсан бөгөөд шууд нөгөө хүүхдүүдийн дансыг нь аваад захирлаар шилжүүлэг хийлгэсэн. Тухайн үед “Delger tsalin” гэх утгаар 150,000 төгрөг шилжүүлсэн гэж манай захирал надад хэлж байсан... ( 1 дүгээр хавтасны 27-28- дугаар хуудас),
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтасны 165 дугаар хуудас),
- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2502120 дугаартай “1. 2025 оны 05 дугаар сарын байдлаар эм хонины үнэ 250,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтасны 178-182 дугаар хуудас),
- Хохирогч: 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ын эхнэр Э.Болортуяа утсаар залгаад “өчигдөр орой 18 цаг өнгөрөөгөөд гэрээс урд зүгт цагаан өнгийн машин хонины ойролцоо яваад байхаар нь нөхөр мотоциклтойгоо хонь руугаа очиход машинтай хүмүүс зугтаагаад явчихсан, хонио бүртгэсэн чинь хөх халзан зүсмийн 1 тооны эр хонь дутуу байсан " гэж ярьж байсан. Хөх халзан зүсмийн, зүүн чих цуулбар, баруун чих тайрсан "Соёолон" настай эр хонь байгаа юм. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй, миний зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан...гэх мэдүүлэг (2 дугаа хавтасны 08, 10 дугаар хуудас),
- Гэрч ийн: Би машинаа тоотод байх гэрийнхээ гадаа үлдээгээд машиныхаа түлхүүрийг ээж үлдээгээд явсан. Би 2025 оны 05 дугаар сарын 08-ны шөнө ирчхээд маргааш өглөө нь машинаа үзсэн чинь машины ар талын багаж хэсэг малын үс, хялгас болчихсон байсан. Би ээжээс яасан талаар асуухад ээж мэдэхгүй байсан бөгөөд өөрийн төрсөн дүү *******оос юу ачсан талаар асуухад "Манай найз ******* хөдөөгөөс идэшний хонь авч ирсэн юм" гэж хэлж байсан. Тухайн үед *******оор өөрөөр нь цэвэрлүүлж байсан...гэх мэдүүлэг (2 дугаар хавтасны 19 дүгээр хуудас),
- Гэрч Э: Тухайн өдрийн 18 цаг өнгөрөөгөөд нохой хуцаад байхаар нь урагшаа харсан чинь гэрээс урд зүгт 2 км орчим зайд цагаан өнгийн машин зогсож байсан. Би нөхөртөө хэлээд “тэнд машин зогсож байна” гэж хэлсэн чинь нөхөр мотоциклоо унаад хөдөлсөн чинь нөгөө машин хөдлөөд зүүн тийш хөдлөөд зугтаачихсан. Нөхөр араас нь мотоциклтойгоо гарч харахад аймгийн төв рүү явдаг замаар ороод зугтаагаад явчихсан гэж надад хэлсэн. Орой 20 цагийн орчимд малаа бүртгэж үзсэн чинь эзэмшлийн 1 тооны хөх халзан, соёолон насны эр хонь байхгүй байсан...гэх мэдүүлэг (2 дугаар хавтасны 15 дугаар хуудас),
- Гэрч : Би ажил тараад 19 цаг 30 минутын орчимд гэртээ очсон чинь манай эхнэр “нөгөө хонь зарна гэсэн хүн чинь залгаад байна, хонио авах уу, хөдөө явах гээд яараад байна” гээд байна гэж хэлсэн. Би эхнэрийнхээ утсаар нөгөө дугаарлуу ярьсан чинь “байгаа газарт чинь хүргээд өгчихнө” гэхээр нь би гэрээ зааж өгөөд “” хотхоны гадаа авчруулж үзэхэд хөх халзан зүсмийн 1 тооны эр хонь байсан бөгөөд 250,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед би мөнгийг эхнэрийнхээ дансаар шилжүүлж өгсөн.Хонь зарсан хүмүүс нь цагаан өнгийн приус-30 маркийн машинтай, 18-20 орчим насны 2 залуу авчирч өгсөн...гэх мэдүүлэг (2 дугаар хавтасны 17 дугаар хуудас),
- Иргэний хариуцагч: Миний зүгээс хохирлыг нөхөн төлсөн. Би Хаан банкны дансаар нь 334,000 төгрөгийг " хонь" гэсэн гүйлгээний утгатайгаар 2025 оны 05 дугаар сарын дундуур хийж учруулсан хохирлоо төлж барагдуулж, хүүтэйгээ хамт уучлалт гуйсан. нь "мөнгө орж ирсэн” тухай утсаар надад хэлж мэдэгдэж байсан. болон нарын хохирлыг *******, ******* нарын эцэг, эх нь нэг нэгээр төлж барагдуулна гэсэн...гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтасны 36-37 дугаар хуудас),
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (1 дүгээр хавтасны 232-233 дугаар хуудас),
- Эд зүйл , баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтасны хэргийн 236-238 дугаар хуудас)
Дансны хуулга(1 дүгээр хавтасны хэргийн 241-243 дугаар хуудас)
- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2502118 дугаартай “ 1.2025 оны 05 дугаар сарын байдлаар эр хонины үнэ 333,000 төгрөг ” гэх шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтасны 30-35 дугаар хуудас)
- Иргэний хариуцагч: хаан банкны 5648198486 тоот дансаар нь 250,000 төгрөгийг "Хонины хохирол барагдуулсан" гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж уучлалт гуйгаад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. болон нарын хохирлыг *******, ******* нарын эцэг, эх нь төлж барагдуулна гэж бид нар хоорондоо ярьж тохирсон юм... гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтасны 46-47 дугаар хуудас),
- Хохирогч: Манай гэр тоотод байдаг. 2025 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагийн орчимд гэрээсээ гарах гэтэл гэрийн хаалга нээгдэхгүй байсан. Гэр дотроосоо хөлөөрөө жийж байгаад гэрийнхээ хаалгыг нээтэл манай гэрийн хаалганы гаднаас хашаан дотор байсан том машины том дугуйгаар дарж орхиод манай гэр дээр байсан 2 шуудайтай борцыг аваад явсан байсан. Шөнө унтахаасаа өмнө 22 цагийн орчим гарч бие засахдаа харахад байсан. Манай алдагдсан 2 шуудайтай борцны 1 шуудай нь ойролцоогоор 10 орчим кг байсан, нийлээд 20 кг орчим борц байсан. Сүхбаатар аймагт 1 килограмм борцны үнэ 80,000-85,000 төгрөгийн хооронд худалдаалагддаг юм байна лээ. Би өөрийн борцоо 1 килограммыг нь 85,000 төгрөгөөр, 2 шуудайтай борц нийлээд 20 орчим килограмм гээд тооцохоор нийт 1,700,000 төгрөг болж байна. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Миний хувьд ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй..гэх мэдүүлэг (2 дугаар хавтасны 89-90, 97-98 дугаар хуудас),
- Гэрч : 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө манай нөхөр босоод гэрийнхээ хаалгыг нээх гэсэн чинь манай гэрийн хаалга нээгдэхгүй байсан. Тэгээд хүчтэй түлхэж байж хаалгаа нээсэн. Манай нөхөр гэрээсээ гараад буцаж орж ирээд гэр дээр байсан 2 шуудай борц байхгүй болсон байна гэж надад хэлсэн. 2025 оны 05 дугаар сарын дундуур нэг эмэгтэй хүн манай гэрт орж ирээд “Эгчээ танайх борц хулгайд алдсан юм уу” гэж надаас асуусан. Би тухайн эмэгтэйд “Манайх 2025 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө гэр дээрээсээ 2 шуудай борц хулгайд алдсан” гэж хэлэхэд тэр эмэгтэй “танай хулгайд алдсан борцыг манай хүү ******* авсан байна. Би танай хохирлыг бүрэн барагдуулж өгнө” гэж надад хэлсэн. 2025 оны 06 дугаар сарын эхээр ******* гэх хүүхдийн ээж нөхөр Хаан банкны 5630285641 тоот данс руу 1.600.000 мянган төгрөгийг шилжүүлж манай хохирлыг барагдуулсан...гэх мэдүүлэг (2 дугаар хавтасны 104-105 дугаар хуудас),
- Гэрч : Би аймгийн төв дотор таксинд явдаг бөгөөд аймгийн “фейсбүүк” зарын групп дээр “таксинд явж байна” гэсэн зарыг утасныхаа дугаарын хамт байнга оруулдаг юм. 4 сард нэг орой нэг залуу “таксинд явж байгаа юу” гэж залгахаар нь "Саятан" хороололын тэндээс очиж авч байсан. Уг залуу гартаа 2 жижиг тортой борцтой суусан. Тэгээд утсаар яриад хэд хэдэн хаягаар очоод хүнтэй нь бууж уулзаад явж байснаа хамгийн сүүлд малтай байрны тэр хавьд нэг айл руу очоод нөгөө борцоо худалдсан. Нөгөө хүнээсээ авах мөнгөө миний дансаар авсан. Төв Хаан банкны АТМ дээр очоод би тухайн залууд 270,000 орчим байсан шиг санаж байна, данснаасаа картаараа аваад бэлнээр нь нөгөө залууд өгсөн. Би таксиныхаа 10,000 орчим төгрөгийг дансандаа үлдээгээд мөнгийн нь бэлнээр авч өгсөн... гэх мэдүүлэг (2 дугаар хавтасны 108-109 дүгээр хуудас),
- Гэрч : 2025 оны 04 дүгээр сарын сүүлээр “фейсбүүк” зарын группд “борц авна” гэсэн зарын дор гар утасныхаа дугаарыг үлдээсэн байсан. 10 жилийн сургуулийн бололтой жаахан банди ирээд 4 кг борц мөнгөөр нь худалдсан. Би 260,000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг (2 дугаар хавтасны 112-113 дугаар хуудас),
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (2 дугаар хавтасны 79 дүгээр хуудас),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтасны 80-82 дугаар хуудас)
- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2502104 дугаартай “1. 2025 оны 4-р сарын байдлаар нийт 20 кг үхрийн борцны зах зээлийн үнэ цэнийг 1,600,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтасны 118-122 дугаар хуудас),
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтасны 249-250 дугаар хуудас)
- Хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимейт Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн СБА-48 дугаартай “1. 2025 оны 06 дугаар сарын байдлаар улсын дугаартай, Тоёота приус-30 маркийн автомашины зах зээлийн үнэ 13,410,375 (төгрөг гэж үзлээ” гэх шинжээчийн дүгнэлт ( 1 дүгээр хавтасны 81-88 дугаар хуудас),
- Өсвөр насны шүүгдэгч *******ийн нас тоолсон тэмдэглэл (2 дугаар хавтасны 5 дугаар хуудас),
- *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтасны 139 дүгээр хуудас),
*******ын Иргэний үнэмлэхийн хуулбар ((1 дүгээр хавтасны 143 дугаар хуудас),
- Өсвөр насны шүүгдэгч *******ын нас тоолсон тэмдэглэл (2 дугаар хавтасны 3 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан тодорхойлолт (1 дүгээр хавтасны 142 дүгээр хуудас),
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтасны 144 дүгээр хуудас),
- *******ын Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтасны 155 дугаар хуудас),
- Өсвөр насны шүүгдэгч *******ын нас тоолсон тэмдэглэл (2 дугаар хавтасны 4 дүгээр хуудас),
- Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан тодорхойлолт (1 дүгээр хавтасны 152 дүгээр хуудас),
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтасны 149 дүгээрр хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.
Гэм буруугийн талаар:
1. Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 08 дугаар багийн нутаг “Хамрын худаг” гэх газраас иргэн өмчлөлийн 1 тооны хар зүсмийн зүүн чих урдаасаа догол, баруун чих араасаа ганзага имтэй, эвэртэй эр хонийг бэлчээр дээрээс нь Тояота Приус 30 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж хохирогч 333,000 төгрөгийн,
*******, *******, ******* нар бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 08 дугаар багийн нутаг “Талын худаг” гэх газраас иргэн М.Цогтбаярын өмчлөлийн 1 тооны хүрэн толгойтой, зоо хэсгээрээ хүрэн алаг, баруун талын чих цуулбар, зүүн чих урдаасаа ганзага имтэй эм хонийг бэлчээр дээрээс нь Тояота Приус 30 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж хохирогч М.Цогтбаярт 250,000 төгрөгийн,
*******, *******, ******* нар бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Шаргын-Уул” гэх газраас иргэн өмчлөлийн хөх халзан зүсмийн 1 тооны эр хонийг Тояота Приус 30 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж хохирогч Г.Чулуунбаатарт 333,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
мөн өсвөр насны шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө С тоотод байх иргэн монгол гэрийн хаалгыг машины том дугуйгаар даруулж гэр дээр байсан хоёр шуудайтай үхрийн хатаасан борцыг хулгайл хохирогч 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Өсвөр насны шүүгдэгч *******ын хэрэгт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Би *******, ******* нартай хамт ахын машинтай нь аймгийн төвөөс зүүн урагш явж байгаад бэлчээрт байсан хониноос ******* бид хоёр явган гүйж хүрэн алаг зүсмийн эм хонийг барьж аваад хөлийг нь боогоод машиндаа хийж авч яваад зарын дагуу холбогдсон танихгүй хүнд 150,000 төгрөгөөр худалдсан. Мөн хөх толгойтой эр хонийг 250,000 төгрөгөөр зарсан. Энэ 2 хониноос нийлээд би 110,000 төгрөгийг өөртөө бэлнээр авсан. Миний хувьд гэх хүний хар зүсмийн эвэртэй эр хонины хохирол болох 334,000 төгрөгийг данс руу нь шилжүүлж хохирлоо барагдуулсан.
2025 оны 04 дүгээр сард манай гудамжны хамгийн зүүн талын хашааны айлын гэр дээрээс нь цагаан өнгийн даавуу шуудайтай 2 шуудай борц авсан. Маргааш нь борцыг малтай байрны нуурын хойно байдаг айлд зарсан. Хоёр шуудай борц нь 5 килограмм болж байсан. Би 1 килограмм борцоо 63000 төгрөгт бодоод нийт 300,000 төгрөг авч байсан. Борц зарсан мөнгөө таксины жолооч хүний ахын данс руу хийлгэж бэлнээр 270,000-280,000 төгрөг аваад үлдэгдэл мөнгийг нь таксинд өгсөн. Миний авсан гэх хоёр шуудай борцыг 20 килограмм байсан гээд 1 килограмм борцыг 80,000 төгрөгөөр бодож 1.600.000 төгрөг хохирогчид өгсөн” гэх,
Өсвөр насны шүүгдэгч *******ийн хэрэгт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: Манай төрсөн ах Улаанбаатар хот руу ажлаар явахдаа ээжид машинаа үлдээгээд замын унаагаар явсан байсан. Хэд хоногийн өмнө ******* надтай машин угаалгын газар уулзаад "угаалга дээр олигтой мөнгө олохгүй, хонины мах үнэтэй байгаа юм байна, манайх саяхан хөдөөнөөс хонь авчирч зарсан, чи машинаа олчих, хонь авчирч заръя" гэж ярилцсан байсан. 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хичээл тараад гэртээ ирээд ахын улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн машиныг унаад ******* луу очоод хөдөө гарч 7-8 км яваад бэлчээртэй хониноос хар толгойтой, эвэртэй, эр хонийг барьж авсан. ******* нэрээ нууцалсан хаягнаас "хонь зарна" гэсэн зар оруулчихсан байсан. Тухайн зараар холбогдсон танихгүй хүнд “Дэнж” гэр хороололд хонио хүргэж өгч 250,000 төгрөгөөр зарж борлуулсан. ******* бид хоёр хүний 110,000 төгрөг аваад үлдсэн 30,000 төгрөгөөр нь ахын машинд бензин хийсэн.
...Би 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ахын улсын дугаартай машиныг унаад найз *******, *******тай аймгийн төвөөс урагшаа гараад "Шаргын Уул" гэх газарт бэлчээртэй хониноос хөх толгойтой эр хонийг бид гурав явган тууж барьж аваад машиндаа хийгээд буцаж явахдаа замын хажууд байх айлын хониноос дахиж хүрэн алаг зүсмийн эм хонь барьж аваад машиндаа хөлийг нь боож ачсан. Тухайн хүрэн алаг хонийг бариад авч явж байхад хонины эзэн нь бололтой мотоциклтой хүн араас хэсэг хөөгөөд гүйцэхгүй хоцорч үлдсэн. Зараар холбогдсон хүнд д хөх толгойтой эр хонийг 250,000 төгрөгөөр, хүрэн алаг эм хонийг 150,000 төгрөгөөр зарсан. Хүний 100 гаруй мянган төгрөг авсан Тухайн 2 хонины мөнгийг би аавынхаа дансыг хэлээд шилжүүлж авсан.
Өсвөр насны шүүгдэгч *******ын хэрэгт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр манай гэрийн гадаа ахынхаа улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн машинтай ирээд ыг гэрээс нь аваад аймгаас зүүн тийш гараад 4-5 орчим кмт замын хажууд таарсан айлын хониноос бид хоёр буугаад хүрэн толгойтой хонь барьж аваад төв рүү буцахдаа дахиж замын тааралдсан хониноос хүрэн алаг зүсмийн эм хонийг барьж авсан. Хүрэн алаг эм хонийг 150,000 төгрөгөөр, хөх толгойтой эр хонийг 250,000 төгрөгөөр танихгүй хүмүүст худалдаж борлуулсан. , нар надаас өмнө нэг удаа айлын хониноос хулгай хийж авах үедээ фэйсбүүк дээр хонь зарна гэсэн зар оруулсан байсан. надад тухайн хүрэн толгойтой хонийг зарсан мөнгөнөөсөө 80,000 төгрөгийг миний Хаан банкны 5648281013 дугаарын данс руу шилжүүлсэн” гэх,
- Хохирогч “ 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эгч утсаар яриад "Манай хонь айлын хоньтой нийлчихлээ, ирээд өөрийнхөө хонийг ялгаарай" гэж хэлэхээр нь очиж хонио ялгагахад миний "Хар зүсмийн 1 тооны эр хонь" дутуу байсан. Тэр үедээ айлын хонинд нийлсэн байж магадгүй гэж бодоод хайхад огт олдохгүй байсан. эгч 05 дугаар сарын 11-ний орчимд цагдаад хандсан гэж хэлж байсан. Хар зүсмийн зүүн чих урдаасаа догол, баруун чих араасаа ганзага имтэй нас гүйцсэн, эвэртэй хонь байсан. Зурагт харуулсан хонины толгой бол миний алдсан хонины толгой мөн байна. Би зүс, эвэр, им зэрэг содон шинж тэмдгээр нь өөрийнхөө хонийг таньж байна. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй, миний зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй ”,
гэрч Ц.ийн “ Би аймгийн төвөөс урагш 7 орчим км-т Хамрын худаг гэх газарт мал малладаг. 14 тооны бага мал байдаг. 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хонь айлын хоньтой нийлээд ялгаж авахад эзэмшлийн хар зүсмийн эр хонь байхгүй байсан. Зүүн чих урдаасаа догол, баруун чих араасаа ганзага имтэй, эвэртэй нас гүйцсэн эр хонь байсан” гэх,
Гэрч “ 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай эхнэр над руу залгаад "Зарын групп дээр Эр хонь 250.000 төгрөг гэж байна" гэж хэлээд надад гэх дугаарыг өгсөн. Би уг дугаар луу нь залгахад "Ахаа би 10 хонь авч ирээд одоо ганхан хонь үлдсэн байна" гэхээр нь би өөрийнхөө ээжийн гэрийн хаягийг зааж өгөөд Дэнжийн 14-33 тоотод хүргүүлсэн. Би Номин худалдааны төвд дуудаад үүдэн дэх АТМ-ээс бэлэн мөнгө гаргаж өгсөн. Бор царайтай, намхан 19-20 орчим ганц залуу л бууж ирсэн. Машиныг нь би сайн анзаарч хараагүй, ямар ч байсан цайвар өнгийн жижиг тэрэг байх шиг байсан. Хонины толгойны зураг нь одоо миний гар утсан дээр байгаа” гэх,
Гэрч ийн “ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн машин миний өөрийн эзэмшлийнх юм. Би машинаа өнгөрсөн оны 07 дугаар сард хотоос 16,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу яваад 2025 оны 05 дугаар сарын 08-ны өглөөгүүр аймагт гэртээ ирсэн. Би хот руу явахдаа машинаа гэрийнхээ гадаа үлдээгээд түлхүүрээ ээжийн гэрт нь үлдээгээд явсан байсан”,
Иргэний хариуцагч “ Би гэх хүний Хаан банкны тоот дансаар нь 333,000 төгрөгийг "******* Хонь" гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж уучлалт гуйгаад учруулсан хохирлоо төлж барагдуулсан” гэх мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2502131 дугаартай “1. 2025 оны 05 дугаар сарын байдлаар эр хонины үнэ 333,000.00 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт,
- Хохирогч “ 2025 оны 05 дугаар сарын 07-ны оройны 19 цагийн орчимд хонь руу очиход хажууд нь цагаан өнгийн приус-30 машин зогсчихсон, 2 хүн буугаад хонь туугаад байх шиг байсан. Би мотоциклтой явж дөхөөд очсон чинь цаашаа зугтаагаад хөдлөөд явчихсан. Би араас нь номер дугаарыг нь харах гээд мотоциклтой хөөсөн чинь гүйцэж чадаагүй. Маргааш нь хонио бэлчээхэд миний өөрийн хүрэн толгойтой, зоо хэсгээрээ хүрэн алаг хургатай эм хонь алга болсон, хурга нь ганцаараа байсан”гэх,
Гэрч Б “ Би 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүк дэх “хямд хонь зарна” гэсэн зарын дагуу холбогдож “” хотхоны гаднаас 1 тооны эм хонийг 150,000 төгрөгөөр худалдан авсан. Уг хонины имийг бол сайн хараагүй, ямар ч байсан хүрэн толгойтой эм хонь байсан. маркийн машинтай 17-20 орчим насны хүүхдүүд байсан. Мөнгийг нь захирал Доржпүрэвийн дансаар шилжүүлэг хийлгэсэн” гэх мэдүүлгүүд,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хохирол төлсөн баримт,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2502120 дугаартай “1. 2025 оны 05 дугаар сарын байдлаар эм хонины үнэ 250,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт,
- Хохирогч “ 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ын эхнэр Э.Болортуяа р залгаад “өчигдөр орой 18 цаг өнгөрөөгөөд гэрээс урд зүгт цагаан өнгийн машин хонины ойролцоо яваад байхаар нь нөхөр мотоциклтойгоо хонь руугаа очиход машинтай хүмүүс зугтаагаад явчихсан, хонио бүртгэсэн чинь хөх халзан зүсмийн 1 тооны эр хонь дутуу байсан " гэж ярьж байсан. Хөх халзан зүсмийн, зүүн чих цуулбар, баруун чих тайрсан "Соёолон" настай эр хонь байгаа юм” гэх,
гэрч Э “ Тухайн өдрийн 18 цаг өнгөрөөгөөд нохой хуцаад байхаар нь урагшаа харахад гэрээс урд 2 км орчим зайд цагаан өнгийн машин зогсож байсан. Би нөхөртөө “тэнд машин зогсож байна” гэж хэлсэн чинь нөхөр мотоциклоо унаад хөдөлсөн чинь нөгөө машин хөдлөөд зүүн тийш хөдлөөд зугтаачихсан. Нөхөр араас нь мотоциклтойгоо гарч харахад аймгийн төв рүү явдаг замаар ороод зугтаагаад явчихсан гэж надад хэлсэн. Орой 20 цагийн орчимд малаа бүртгэж үзсэн чинь эзэмшлийн 1 тооны хөх халзан, соёолон насны эр хонь байхгүй байсан” гэх,
гэрч “ Би ажил тараад 19 цаг 30 минутын орчимд гэртээ очиход манай эхнэр “нөгөө хонь зарна гэсэн хүн чинь залгаад байна, хонио авах уу, хөдөө явах гээд яараад байна” гээд байна гэж хэлсэн. Би эхнэрийнхээ утсаар нөгөө дугаар луу ярьсан чинь “байгаа газарт чинь хүргээд өгчихнө” гэхээр нь би гэрээ зааж өгөөд “” хотхоны гадаа авчруулж үзэхэд хөх халзан зүсмийн 1 тооны эр хонь байсан бөгөөд 250,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг эхнэрийнхээ дансаар шилжүүлж өгсөн. Хонь зарсан хүмүүс нь цагаан өнгийн Приус-30 маркийн машинтай, 18-20 орчим насны 2 залуу авчирч өгсөн” гэх,
иргэний хариуцагч “ Миний зүгээс хохирлыг Хаан банкны дансаар нь 334,000 төгрөгийг " хонь" гэсэн гүйлгээний утгатайгаар 2025 оны 05 дугаар сарын дундуур хийж учруулсан хохирлоо төлж барагдуулж, хүүтэйгээ хамт уучлалт гуйсан. нь "мөнгө орж ирсэн” тухай утсаар надад хэлж мэдэгдэж байсан” гэх,
гэрч ийн “ Би машинаа тоотод байх гэрийнхээ гадаа үлдээгээд машиныхаа түлхүүрийг ээж Энхжаргалд үлдээгээд явсан. Би 2025 оны 05 дугаар сарын 08-ны шөнө ирчхээд маргааш өглөө нь машинаа үзсэн чинь машины ар талын багаж хэсэг малын үс, хялгас болчихсон байсан. Би ээжээс яасан талаар асуухад ээж мэдэхгүй байсан бөгөөд өөрийн төрсөн дүү *******оос юу ачсан талаар асуухад "Манай найз ******* хөдөөгөөс идэшний хонь авч ирсэн юм" гэж хэлж байсан. Тухайн үед *******оор өөрөөр нь цэвэрлүүлж байсан” гэх,
иргэний хариуцагч “ хаан банкны 5648198486 тоот дансаар нь 250,000 төгрөгийг "Хонины хохирол барагдуулсан" гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж уучлалт гуйгаад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. болон нарын хохирлыг *******, ******* нарын эцэг, эх нь төлж барагдуулна гэж бид нар хоорондоо ярьж тохирсон юм” гэх мэдүүлгүүд,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол,
Эд зүйл , баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл,
Дансны хуулга,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2502118 дугаартай “ 1.2025 оны 05 дугаар сарын байдлаар эр хонины үнэ 333,000 төгрөг ” гэх шинжээчийн дүгнэлт,
- Хохирогч “Манай гэр тоотод байдаг. 2025 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагийн орчимд гэрээсээ гарах гэтэл гэрийн хаалга нээгдэхгүй байсан. Гэр дотроосоо хөлөөрөө жийж байгаад гэрийнхээ хаалгыг нээтэл манай гэрийн хаалганы гаднаас хашаан дотор байсан том машины том дугуйгаар дарж орхиод манай гэр дээр байсан 2 шуудайтай борцыг аваад явсан байсан. Манай алдагдсан 2 шуудайтай борц, нийлээд 20 кг орчим борц байсан. Сүхбаатар аймагт 1 килограмм борц 80,000-85,000 төгрөгийн үнэтэй гэж тооцохоор нийт 1,700,000 төгрөг болж байна. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх,
гэрч “ 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө манай нөхөр босоод гэрийнхээ хаалгыг нээх гэсэн чинь манай гэрийн хаалга нээгдэхгүй байхаар хүчтэй түлхэж байж хаалгаа нээсэн. Нөхөр гэрээсээ гараад буцаж орж ирээд гэр дээр байсан 2 шуудай борц байхгүй болсон байна гэж надад хэлсэн. 2025 оны 05 дугаар сарын дундуур нэг эмэгтэй хүн манай гэрт орж ирээд “танай хулгайд алдсан борцыг манай хүү ******* авсан байна. Би танай хохирлыг бүрэн барагдуулж өгнө” гэж надад хэлсэн. 2025 оны 06 дугаар сарын эхээр ******* гэх хүүхдийн ээж нөхөр Хаан банкны 5630285641 тоот данс руу 1.600.000 мянган төгрөгийг шилжүүлж манай хохирлыг барагдуулсан” гэх,
гэрч “ Би төв дотор таксинд явдаг, аймгийн “фейсбүүк” зарын группт “таксинд явж байна” гэсэн зарыг утасныхаа дугаарын хамт байнга оруулдаг юм. 4 сард нэг орой нэг залуу “таксинд явж байгаа юу” гэж залгахаар нь "Саятан" хорооллоос очиж авсан. Уг залуу гартаа 2 жижиг тортой борцтой суусан. Малтай байрны тэр хавьд нэг айл руу очоод нөгөө борцоо худалдсан. Нөгөө хүнээс авах мөнгөө миний дансаар авсан. 270,000 орчим байсан шиг санаж байна” гэх,),
гэрч “ 2025 оны 04 дүгээр сарын сүүлээр “фейсбүүк” зарын группд “борц авна” гэсэн зарын дор гар утасныхаа дугаарыг үлдээсэн байсан. 10 жилийн сургуулийн бололтой жаахан банди ирээд 4 кг борц мөнгөөр нь худалдсан. Би 260,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлгүүд,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2502104 дугаартай “1. 2025 оны 4-р сарын байдлаар нийт 20 кг үхрийн борцны зах зээлийн үнэ цэнийг 1,600,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимейт Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн СБА-48 дугаартай “1. 2025 оны 06 дугаар сарын байдлаар улсын дугаартай, Тоёота приус-30 маркийн автомашины зах зээлийн үнэ 13,410,375 (төгрөг гэж үзлээ” гэх шинжээчийн дүгнэлт,
Өсвөр насны шүүгдэгч *******ийн нас тоолсон тэмдэглэл,
*******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
*******ын Иргэний үнэмлэхийн хуулбар,
Өсвөр насны шүүгдэгч *******ын нас тоолсон тэмдэглэл,
Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан тодорхойлолт,
*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
*******ын Иргэний үнэмлэхийн лавлагаа,
Өсвөр насны шүүгдэгч *******ын нас тоолсон тэмдэглэл,
Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан тодорхойлолт,
*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Прокуророос нотлох баримтаар тогтоогдох дээрх үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар *******, *******, ******* нарт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас өсвөр насны өсвөр насны шүүгдэгч нарын *******, *******, ******* нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж тухайн зүйчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг өсвөр насны өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Цээсүрэн, өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нараас хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй байна.
3. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч ,,, нарт учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд “Болор үнэлгээ” ХХК, “Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдийн талаар өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч болон хохирогчоос хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй байна.
4. Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг, хохирол, хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, хор уршиг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар авч өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм.
5. Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар хонь хулгайлахаар урьдчилан ярилцан тохиролцон, уг үйлдэлдээ *******ыг татан оролцуулж хулгайлах үйлдэлдээ санаатай нэгдсэн нь хэргийн баримтаар нотлогдох тул тэдгээрийг тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх бөгөөд хууль тогтоогчоос мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон тогтоожээ.
6. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд уналга ашиглах гэдэгт мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, малын бэлчээрт зорьж очих, хулгайлсан малаа хөөж, туух, зөөж, тээвэрлэх зэрэгт уналга хэрэглэснийг хамааруулан үздэг ба тухайн уналга, хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоосны эцэст гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх үндэслэлээр хураан авах асуудлыг шийдвэрлэдэг.
Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар “ хонь хулгайлж мөнгөтэй болох ” талаар урьдчилан ярилцан, улмаар ******* нь өөрийн ах ийн өмчлөлийн “Тоёота Приус-30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан аймгийн төвөөс 7-30 км зайд явж бэлчээрт байсан ,, нарын өмчлөлийн 3 тооны хонийг авсан хийгээд тэдгээр нь малын бэлчээрт зорьж очих, хулгайлсан малаа зөөж, тээвэрлэх, мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх зэргээр машин механизм ашиглан гэмт хэргийг үйлдсэн хийгээд мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон хуульчилсан байна.
7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. “ бага хэмжээний хохирол"-д гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцохоор тогтоожээ.
Өсвөр насны шүүгдэгч *******ын иргэн хоёр шуудайтай үхрийн хатаасан борцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас хохирогч 1,600,000 төгрөгийн хохирол учирсан ба тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй юм.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэжээ.
Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар хувьд 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хохирогч 1 хонь, *******, *******, нарын 05 дугаар сарын 07-ны өдөр хохирогч, нарын 2 хонийг хулгайлж Эрүүгийн хуульд заасан нэг төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн хийгээд хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийг “давтан” үйлдсэнийг тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй тул шүүгдэгч нарын 3 удаагийн үйлдлээр бусдын малыг хулгайлсан үйлдлийг үргэлжилсэн нэг үйлдэлд тооцож тухайн зүйл хэсэгт зааснаар нэг удаа ял оногдуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Харин прокуророос өсвөр насны шүүгдэгч *******т холбогдох үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь буруу юм.
Учир өсвөр насны шүүгдэгч ******* нь мал хулгайлах гэмт хэргийг 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн бөгөөд түүний иргэн хоёр шуудайтай үхрийн хатаасан борцыг хулгайлсан үйлдэл нь тусдаа өөр цаг хугацаанд үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах буюу өөр гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах үндэслэлгүй юм.
9. Хэргийн баримтаар өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нь амар хялбар аргаар өөрсдийн хэрэгцээ, шаардлагыг хангах шунахай сэдэл, зорилгоор хохирогч ,, 3 тооны хонийг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан,
мөн өсвөр насны шүүгдэгч ******* нь иргэн хоёр шуудайтай үхрийн хатаасан борцыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүд хэрэгт бүрэн дүүрэн, хөдөлбөргүй, нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос *******, *******, ******* нарын бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар,
өсвөр насны шүүгдэгч *******ын, иргэн хоёр шуудайтай үхрийн хатаасан борцыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тэдгээрийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, өсвөр насны өсвөр насны шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг,
мөн өсвөр насны шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
8. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарын хохирогч ,, нарын 3 тооны хонийг хулгайлсан, мөн *******ын, иргэн Ө.Түвшинжаргалын 2 шуудай борцыг хулгайлсан улмаас тэдгээрийн эд хөрөнгөд хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
9. Шүүх өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нар дээрх гэмт хэргүүдийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч нар бусдын мал, эд зүйлийг ыг авч болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр байж өөрийн хувийн хэрэгцээг хангах зорилгоор, шунахайн сэдэлтээр хохирогч нарын 3 тооны хонь, 2 шуудай борцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгийн эрхэд зориуд хохирол учруулжээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1. Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэг болон мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасан “бусдын эд хөрөнгө” гэдэгт энэ хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр тэдгээрт гэм хор учруулбал хохирол гэж үзнэ.
Өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч 333,000 төгрөг, М.Цогтбаярт 250,000 төгрөг, 333,000 төгрөг, 1,600,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд тэдгээрийн зүгээс хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан болох нь М.Цогтбаярын тус аймгийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт (1 дүгээр хавтасны 49 дүгээр хуудас), хохирол төлсөн баримтаар (1 дүгээр хавтасны 50-52 дугаар хуудас) нотлогдож байна. Мөн хохирогч ,,, нар гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй эсэн нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдох тул өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ,,, нар Сэтгэцэд учирсан хор уршгийн маягтаар хор уршгийн зэрэглэлийг тогтоон танилцуулсан боловч тэрээр сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүхээс өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
өсвөр насны шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.Өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт “хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар хорих ял”
мөн өсвөр насны шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоожээ.
3. Өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “Өсвөр насны шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жил 10 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах, мөн өсвөр насны шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах буюу нийт 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Өсвөр насны шүүгдэгч нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн , 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хэсэг хэсэгт зааснаар зан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг үүрэг болгож, уг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Гэр бүл хүүхэд залуучуудыг газарт даалгах саналтай байна.” гэх,
өсвөр насны өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Цээсүрэнгээс “Миний үйлчлүүлэгч нарын хувьд насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд өөрсдийн гэм бурууг ойлгож үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн, гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлж гэрчүүдийг өөрсдөө зааж өгч, гэрчээр мэдүүлэг өгүүлсэн, 4 хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Улсын яллагчийн зүгээс *******т, *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ авах, *******т хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 10 сарын хугацаагаар хүмүүжлийн арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3-т гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болох талаар заасан байгаа. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өөрсдийн гэм бурууг ухамсарлан ойлгож байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг хүсэж байна ” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.
Шүүх өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нар анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэгт холбогдох үедээ ******* 17 нас 3 сар 9 хоногтой, ******* 16 нас 9 сар 16 хоногтой, ******* 16 нас 8 сар 0 хоногтой байсан, тэдгээрийн насны онцлог, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч , М.Цогтбаяр,, нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн тэдгээр нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, цаашид өсөж хүмүүжих, сурч боловсрох боломжтой нөхцөл байдлыг харгалзан өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хянан хүмүүжүүлэхээр,
харин өсвөр насны шүүгдэгч *******ын мал хулгайлах, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.
Дээрх хугацаанд өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, энэ арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газарт даалгана.
Бусад:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна ” гэж хуульчилжээ.
Өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Приус-30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн ийн эзэмшлийнх болох нь тэдгээрийн мэдүүлэг, Батхүлэг авто сервисийн 2025.07.02-ны өдрийн 24 дугаар тодорхойлолт (1 дүгээр хавтасны 90 дүгээр хуудас) зэргээр тогтоогдох тул хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн тээврийн хэрэгслийн үнэ 13,410,375 төгрөгийг хувь тэнцүүлэн *******, *******, ******* нараас тус бүрээс 4.470.125 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоолоо.
Хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимейт Үнэлгээ” ХХК-ийн СБА-48 дугаартай дүгнэлтээр “ 1. 2025 оны 06 дугаар сарын байдлаар улсын дугаартай, Тоёота приус-30 маркийн автомашины зах зээлийн үнийг 13,410,375 төгрөг”-өөр тогтоосон бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нар, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн нар маргаагүй, уг төлбөрийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрчээ.
2. Өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Хөөхийнхөн овогт Мөнхнастын , Хатигин овогт Эрдэнэцогтын, Хондон овогт Наранболдын нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан,
мөн Хөөхийнхөн овогт Мөнхнастын ыг бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарт ял оногдуулахыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хянан хүмүүжүүлэхээр,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан дээрх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн, хөгжил хамгааллын газарт даалгасугай.
6. Өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нар энэ хэргийн улмаас баривчлагдан, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч , М.Цогтбаяр,, нарт учирсан хохирол төлөгдсөн, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч *******, *******, *******, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Приус-30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 13,410,375 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 4.470.125 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН