Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 72

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Л.Одончимэг  нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

Улсын яллагч: Д.Мөнхтуяа,

Шүүгдэгч Ш.Болдбаатарын өмгөөлөгч: Н.Нармандах,

Шүүгдэгч О.Бумцэндийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Хохирогч: Ш.Бямбаа,

Иргэний нэхэмжлэгч: Ц.Мөнгөнгэрэл

Иргэдийн төлөөлөгч: Ц.Адилбиш,

         Шүүгдэгч: Ш.Болдбаатар, О.Бумцэнд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

         Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Болдбаатар, О.Бумцэнд нарт холбогдох ... дугаартай хоёр хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч Ш.Болдбаатар, О.Бумцэнд нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 02-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сум ... дугаар баг Зүүнсайхны ... тоотод хохирогч Э.Шагжааг согтуу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж бие эрх чөлөөнд нь халдан зодож, амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Ш.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн орой талийгаач над руу залгаад Оюутад айлд байна хүрээд ир гэсэн. Би завгүй байсан, очоогүй. Талийгаач цаг гаруйн дараа манайд ирээд дээшээ айлд очиж ганц юм ууя гэсэн. Би завгүй гээд яваагүй. Талийгаач намайг зүлгүүр хийж байхад гараад явсан. 18 цагийн үед би Бумцэнд рүү яриад хүрээд ир гэсэн. Бумцэнд хүрээд ирэхээр нь 1 шил архи аваад ир гээд 10.000 төгрөг өгч явуулсан. Бумцэнд дэлгүүрээс 1 шил архи авчирсан. Тэгээд Бумцэнд архи задлаад аягалж удаагүй байхад талийгаач ирсэн. Ажлаа хийж байх хоорондоо гурвуулаа хувааж уусан. Зүлгүүр хийж байгаад нэг харсан чинь талийгаач гэрийн тэндээс ирж байгаа харагдсан. Хүрч ирээд та нар намайг яагаад тоодоггүй юм гээд намайг цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд талийгаачийг цохьсон. Тэгсэн талийгаач намайг зөрүүлж өшиглөөд унагаасан. Намайг газар ойчсон хойно Бумцэнд талийгаачийн араар нь гарахдаа юмаар талийгаачийг цохичих шиг болсон. Тэгээд талийгаач гэр налж унаад босож ирээгүй. Босож ирэхгүй байхаар нь ухаан алдчих вуу яав гээд Бумцэндийг ус аваад ир гээд усаар толгойг нь шавшаад болохгүй байхаар нь Мөнхжаргалаар түргэн дуудуулсан. Түргэний эмч ирж үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Түргэний эмч цагдаа дуудсан. Цагдаа ирээд бид хоёрыг авч явсан гэв.

Шүүгдэгч О.Бумцэнд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн орой Болдбаатар над руу залгаад чи хаана байна гэсэн би ажил дээрээ байна гэж хэлсэн. Чи ажлаа тарчаад манайд хүрээд ир гэж Болдбаатар надад хэлсэн. Тэгээд би ажлаа тарчаад Болдбаатарын гэрт очсон. Болдбаатарын гэрт очиход Болдбаатар грашныхаа үүдэнд мод зүлгүүрдээд байж байсан. Бид 2 хоорондоо жаахан юм ярьж байгаад Болдбаатар хоёулаа ганц юм уучихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгье гэсэн чинь Болдбаатар надад 10000 төгрөг өгөөд архинд яваад ир гэсэн. Би Болдбаатарын гэрийн хойд талд байдаг Хүрмэн нэртэй дэлгүүрээс 0,5 граммтай 1 шил Ерөөл архи аваад нэг боодол бохь аваад буцаж очоод хариулт мөнгө, бохийг Болдбаатарт өгсөн. Би машины суудал дээр сууж архиа аягалсан. Тэгээд хоёулаа архиа хувааж уусан. Архи мөрнөөсөө доогуур болж байхад Болдбаатар халуун усанд гал нэмчээд ирье гэж хэлээд явсан. Тэр хойгуур талийгаач  Шагжаа жижиг тэргээр хүргүүлж ирсэн. Шагжаа ирээд миний хажууд юм яриад сууж байхад Болдбаатар нээх удалгүй ирсэн. Тэгээд гурвуулаа архиа хувааж уусан. Болдбаатар модоо зүлгүүрдлээ гээд боссон тэгэхэд Болдбаатарын эхнэр ажлаасаа ирээд та хоёр яагаад дандаа архи ууж байдаг юм бэ гээд бид хоёрыг загнаад гэртээ орсон. Болдбаатар эхнэрээ ирснийг мэдээгүй. Хэн ирсэн гэсэн танай эхнэр ирлээ гэсэн. Тэгээд талийгаач Болдбаатарын эхнэрийн араас гэр рүү нь орсон. Тэгээд талийгаач гэрээс хашгичаад гараад ирсэн. Талийгаач шууд над руу ирээд намайг зодох гээд байхаар нь би айгаад тойрч зугтсан. Тэгснээ талийгаач Болдбаатар дээр очоод Болдбаатарын цээж рүү нэг цохиод авсан. Тэгээд эргээд Болдбаатар зөрүүлээд нэг цохисон. Дараа нь талийгаач Болдбаатарыг нэг цохиж унагасан. Тэгээд Болдбаатар босоод талийгаач тэр хоёр зууралдаад зогсож байхад Болдбаатарын эхнэр гэрээсээ гарч ирсэн. Тэгээд тэр хоёр зууралдаад гэр түшиж ойчсон. Талийгаач доор нь Болдбаатар дээр нь ойчсон. Болдбаатар талийгаачийн нүүр рүү нь хоёр цохисон. Яг босохдоо нэг өшиглөөд граш руугаа орсон. Энэ яачихав гэсэн чинь Болдбаатар баашилж байгаа юм гэсэн. Болдбаатар граш руугаа оронгуутаа Бумцэндээ архи ууя архиа аваад ир гэсэн. Тэгэнгүүт нь би ууж байсан үлдсэн архиа авч очиод грашиндаа хувааж уусан. Архиа ууж дуусгаад Болдбаатар грашнаас гараад талийгаачийн толгойг нь өргөх гэж байгаад алдсан. Тэгээд би гэрээс Мөнхжаргалыг дуудсан. Мөнхжаргал гарч ирээд цагдаа эмнэлэг дуудсан. Эхлээд түргэн ирсэн. Дараа нь цагдаа ирээд эрүүлжүүлэхэд очоод бид хоёрыг саалтуулсан. Түргэн ирээд нас барчихаж гэсэн гэв.

Хохирогч Ш.Бямбаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг гарсан орой 21 цагийн үед талийгаачийг нас барлаа гээд түргэний эмч ярьсан. Сэврэйгээс ээж ах эгч нар ирсэн. Талийгаач энд тэндээ хөхөрсөн байдалтай нүүрэн дээр нь ялаа баасан хүн аймаар байсан гэсэн. Энэ хүмүүс үнэхээр сэтгэлгүй ядаж юмаар бүтээж болно. Энэ хэргийг хүн амины хэрэг бүлэглэн танхайрсан гэж үзэж байна. Шүүгдэгч нар болон тэд нарын ар гэрийн зүгээс ямар ч сэтгэл санааны тусламж үзүүлээгүй. Оршуулган дээр нь ч очоогүй. Тэр байтугай Болдбаатарын аав Шатарбат нь үхэх цаг нь болсон хүн бид нарт гай боллоо гэж хэл амаар доромжилсон. Маш их гомдолтой байна. Энэ хоёрыг бүлэглэн танхайрч хүний алтан амийг хөнөөсөн гэж бодож байна. Хохирлын хувьд 5.821.070 төгрөгийн хохиролоос Болдбаатарын ар гэрээс 5.430.000 төгрөг авсан. Хүний амийг хэзээ ч мөнгөөр нөхөх боломжгүй, эд материал бол нөхөгдөх л байх. Тэр хүн хэзээ ч босч ирэхгүй. Тэгээд энэ 2 хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна. Ер нь бол нийтдээ 10 сая төгрөг гаргуулж авна. Сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг нэхэж авна. Таксинд суугаад ном уншуулаад баримт нэхэх үү хүний ёсонд нийцэхгүй зүйл ш дээ. Маш их гомдолтой байна гэв

Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнгөнгэрэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэргийн улмаас надад сэтгэл санааны болон мөнгөн хохирол үүссэн. Миний хүүгийн сэтгэл санааны хохирол болон сурч боловсроход зориулж 50 сая төгрөг гаргуулж өгнө үү. Мөн би 4 удаа Сэврэй Өмнөговь хооронд явсан. Нэг удаа явахад 36000 төгрөг нийт 144.000 төгрөг болсоныг Болдбаатар, Бумцэнд нараас гаргуулж авмаар байна. Талийгаач бид 2 хүүгээ 2 талаас  нь харж хандаж явсан. Талийгаач амьд байхдаа хүүхэддээ 4 сая төгрөгний хувцас хунар авч өгсөн. Зарим баримтыг нь хавсаргаж чадаагүй. Ийм зүйл болно гэж мэдээгүй болохоор тухайн үед нь баримт авч байгаагүй. Мөн бид 2 гэрлэлтээ цуцлуулаад хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон байсан. Албадан гаргуулдаггүй байсан. Талийгаач өөрөө эсхүл төрөл садангаараа дамжуулж өгдөг байсан. Энэ талаарх дансны баримтыг өгсөн. Хүүхдийн тэтгэлэгийг тогтоосон хэмжээгээр  нь гаргуулж өгөөч баримтаа бүрдүүлж өгсөн. Орон нутгийн амьжиргааны баталгаажих түвшин 2016 онд 164.000 төгрөг байсныг 8 жилээр бодсон байгаа гэв.

Хохирогч Ш.Бямбаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Болсон хэргийн талаар тодорхой мэдэх зүйл байхгүй. 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн ах Шагжааг аймгийн төв болох Даланзадгад суманд нас барсан тухай 21 цагийн үед мэдсэн. Тухайн үед дуудлагаар очсон байсан эмч бидэнд хэл дуулгасан. Яг юунаас болж нас барсан талаар мэдэх зүйл байхгүй байна. Иймд шинжээч эмчийн дүгнэлттэй яаралтай танилцах хүсэлтэй байна. Манай гэр бүлийн хүмүүс талийгаачийн цогцсыг харахад нүүрэн дээр нь гэмтэл байсан гэж ярьж байгаа тул бид гадны нөлөөтэйгээр нас барсан гэж үзэж байгаа. Тухайн үед дуудлагаар очсон түргэний эмчид Болдбаатар гэдэг залуу нь хэлэхдээ “би нэг удаа цохьсон” гэж хэлсэн байдаг. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шалгаж тогтоож өгнө үү гэж хүсэх байна. Бидний зүгээс хэргийн газар дээр талийгаачтай хамт байсан Бумцэнд, Ш.Болдбаатар нарыг сэжиглэж байгаа. Хэн нь талийгаачийн аминд хүрсэн талаар тогтоож өгнө үү? Талийгаач эхнэр 2 хүүхэдтэй амьдарч байгаад одоогоос 2 жилийн өмнө эхнэрээсээ салаад тусдаа амьдарч байсан. Төрсөн дүүтэйгээ маргалдаж муудалцаад, дүүгийнхээ биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдоод цагдаад шалгагдаж байсан. Оршуулгын зардал болон бүх гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ. Би баримтуудыг цуглуулж хэрэгт хавсаргуулъя. Би хэргийн материалтай танилцаж, шүүх хуралд сууна. ...Би талийгаачийн оршуулгын зардалд гарсан зардлын зарим баримтыг авч ирлээ. Нэмж баримт гаргаж өгнө Тээвэр шатахууны зардал 901.400, буяны ном хуруулсан зардал 40350 төгрөг, оршуулгын ажилд гарсан хоол хүнсний зардал 1313320 төгрөг, талийгаач Сэврэй сумын Шугуй арвижих хоршооноос машиндаа 4 дугуй зээлж авч тавьсан байсныг төлсөн энэ нь 600000 төгрөг нийт баримттай оршуулгын зардал 3445070 төгрөг дээр, өмгөөлөгчийн төлбөр 2000000 төгрөг нэмэгдээд одоогоор 5445070 төгрөг нэхэмжилж байна. Холбогдогчийн ар гэрээс огт холбогдож уулзаагүй гомдолтой байгаа. Талийгаачийн хүү Жавхлантөгс 10 настайдаа өнчирч үлдсэн 18 нас хүртэл нь хүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж 42.500.000 төгрөг нэхэмжилж гаргуулж авах хүсэлтэй байна. Нэмж баримт бүрдүүлж дахин мэдүүлэг өгнө. ...Нэмж ярих зүйл гэвэл Болдбаатарын аав, ээж нь энэ хэргийг манай хүүхэд хийгээгүй хүний өмнөөс хэрэг үүрсэн гэсэн яриаг гаргасан байна лээ, энэ ямар учиртай юм бол гэж гайхаж байна. Одоо Улаанбаатар явсан унааны зардал, мөн хоног хураахад гарсан зардлын баримтыг гаргаж өгнө. Талийгаачийн хүү Жавхлантөгс нь одоогоор халамжаас ямар нэгэн мөнгө аваагүй байгаа. Өмнөговь аймгийн Халамжийн газарт материалыг бүрдүүлж өгсөн. Сургуульд суралцах зардал, мөн оюутан болоод төгсөх хүртлэх зардлыг ойролцоогоор бодож гаргасан мөнгөн дүн юм” гэсэн мэдүүлэгүүд /хх-ийн 42-44-р хуудас/,

             Гэрч Д.Цогзолмааг 2016 оны 8-р сарын 11-ний өдөр гэрчээр байцаасан тэмдэглэлд: Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би өмнө мэдүүлэг өгөхдөө мэдэж байгаа зүйлээ ярьсан байгаа...гэсэн мэдүүлэг /ХХ-46-р хуудас/

            Д.Цогзолмаагаас тайлбар авсан тэмдэглэлд: Өнөөдөр би ажил дээрээ байж байгаад 19 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд 20 цаг дөхөж байсан байх хашаанд ороод ирэхэд манай нөхөр Болдбаатар ажлын байрныхаа үүдэнд мод зүлгээд байж байсан. Бумаа, Шагжаа хоёр хажууд нь машины сандал дээр суугаад өмнөө архины шил тавьчихсан байсан. Би архины шилийг нь хараад уурлаад та нар хашаанд яах гээд архи ууцгаагаад байгаа юм бэ гэж хэлчихээд гэрлүүгээ яваад орсон. Намайг гэрт ороод байж байхад араас Шагжаа орж ирээд намайг уурлаж муухай зан гаргалаа гээд байсан. Тэгэхээр нь би манайх ямар архины орон юм уу яв гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг цохиж авах гээд дөхөөд ирэхээр нь би орон дээрээс босоод явсан чинь миний араас барьж авах гэж байгаад унах шиг болсон. Тэгээд босоод гэрээс гараад явсан. Шагжаа их согтуу байсан хойш урагш гишгээд байсан. Шагжаа манай гэрээс гараад нээх удаагүй ойролцоогоор 2-3 минут болсон байх чанга чанга дуугараад байхаар нь би гэрээсээ гараад харсан чинь манай хашаанд байдаг Мөнхжаргалын гэрийн яг ард хэсэгт Болдбаатар, Шагжаа, Бумаа гурав хоорондоо барилцаад авчихсан зогсож байгаа харагдсан. Намайг больцгоо гэж хэлээд яваад очихын завдалгүй Шагжаа газар унаж байгаа харагдсан. Тэгээд намайг яваад очсон чинь Шагжаа газар уначихсан хөдлөхгүй байсан. Болдоо, Бумаа хоёр Шагжааг хөдлөхгүй байхаар татаад сэгсэрээд байсан ухаан алдсан байх гэж бодоод Болдоо ус авч ирээд Шагжаагийн нүүр энгэр хэсэг рүү нь ус цацаад байсан. Тэгсэн чинь Шагжаа огт сэргэхгүй байгаад байхаар нь манай хашаанд байдаг айлын Мөнхжаргал гэдэг залуу түргэн дуудсан. Түргэн хүрч ирээд Шагжааг нас барсан байна гэж хэлсэн. Төрөл садангийн холбоо байхгүй. Манай нөхөр Болдбаатарын найз нь байгаа юм. Манай нөхөр Шагжаа хоёр нэг нутаг юм. Болдбаатар, Бумаа нар архи уучихсан байсан, гэхдээ нэг их согтоогүй байсан. Мөнхжаргалын гэрийн хойд талд Шагжаа унахдаа гэрийг налаад газар ойчсон.  Манайд орж ирээд удаагүй. Ойролцоогоор 1-2 минут болсон байх. Талийгаач Шагжаа манай гэрт орж ирэхэд биед нь ил харагдах шарх сорив байгаагүй. Би цохиж байхыг нь бол хараагүй ямар ч гэсэн зууралдсан байхыг нь харсан. Анх унасан байрнаас нь хөдөлгөөгүй, тэнд нь өндийлгөж сэгсэрсэн. Тэд нар гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан. Талийгаач Шагжаа чанга чанга дуугараад хашигчаад байсан. Юу гэж хэлж байсныг нь бол мэдээгүй” гэсэн тайлбар /хх-ийн 45-46-р хуудас/,

            Гэрч Б.Болдаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...нэг залуу ирээд машинд суусан тэр залуу машинд суугаад Ганбаяр ахаа худалдааны төв ороод подволк авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд шууд төвд байдаг Гандирс нэртэй худалдааны төв дээр очсон. Би үсээ засуулахаар явсан. Ганбаяр ах нөгөө залуутайгаа хамт худалдааны төв рүү орсон. Би үсээ засуулчихаад машин дээрээ ирээд байж байхад Ганбаяр ах нөгөө залуутайгаа худалдааны төвөөс гараад ирсэн. Ганбаяр ахтай хамт явж байсан залуу нь гялгар ууттай юм бариад ирсэн. Тэгээд худалдааны төвөөс хөдлөөд баруун тийш засмал замаар явж байтал нөгөө залуу энд зогсоотох гэж хэлээд “Асар” нэртэй буудлын үүдэнд зогсоогоод түр байж байгаарай удахгүй гараад ирнэ гэж хэлээд орсон. Удаагүй буцаж гарч ирээд машинд суугаад Ганбаяр ахыг айлд хүргээд өгчих гэж хэлээд зам заагаад явсан. Гэр хорооллын гудамжаар ороод явж байгаад зүүн хойд талдаа шавар блокон граштай хашааны үүдэнд очиж зогсоод машинаас буугаад баярлалаа гээд үлдсэн. Тэгээд Ганбаяр ах айлын хашаа хамтдаа янзлаад өгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Нисэхийн тэнд очиж айлын нурсан хашааг янзалсан. Тэгээд би тэр айлын хашааны шонг ухаад сууж байхад Ганбаяр ах бид хоёроор айлд хүргүүлж буусан залуу ирчихсэн байсан. Хашаагаа янзлуулж байсан эгчтэй юм яриад зогсож байгаа харагдсан. Тэгээд Ганбаяр ах намайг дуудаад энэ хүнийг хүргэж өгчихөөд буцаад ир гэж хэлээд машиныхаа түлхүүрийг өгсөн. Тэгээд би Ганбаяр ахын машиныг нь жолоодоод нөгөө залуу урд орж суугаад зам заагаад нөгөө хүргүүлсэн айлдаа очиж буусан. Тэгээд би тэр залууг буулгачихаад буцаад Ганбаяр ах дээр очоод янзалж байсан хашаагаа дуусгаад амарсан. Анх худалдааны төв рүү хүргүүлэхдээ согтуу гэж харагдахгүй байсан. Харин дараа нь хашаа янзалж байхад ирэхдээ нилээд халамцуу ирсэн. Тэр залуугийн биед ил харагдах ямар нэгэн шарх сорив гэх зүйл байхгүй байсан. Хамгийн сүүлд зүгээр л миний машинаас анх хүргүүлсэн айлынхаа хашааны үүдэнд буугаад үлдсэн. Ганбаяр ах эрүүл архи уугаагүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

          Гэрч Э.Өнөрсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...Манай төрсөн ах Шагжаа нь нас барсан учраас би гэр бүлээ төлөөлж уулзаж байгаа юм. Э.Шагжаа нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн үед Сэврэй сумын Нурууны ар гэх газарт алт ухдаг газар байж байгаад 200.000 төгрөг олчихлоо би аймгийн төв явлаа гэж хэлээд Мөнхболд гэж хүний машинтай явсан. Би сүүлд Мөнхболдоос асуусан чинь аймгийн төв дээр 14 цагийн үед ирсэн. Тэгээд аймгийн төв дээр орж ирээд Өнөрбүл дэлгүүрийн үүдэн дээр буугаад эндээс такси аваад явчихна гэж хэлсэн байсан. Тэгээд тэрнээс хойш хаагуур юу хийж явсан талаар мэдэхгүй байна. Тэгээд 18 цагийн үед манай дүүгийн нөхөр болох Мөнхөө рүү залгаад Гандирсаар явж найзуудтайгаа хувцас хунар авч гадуур жаахан явлаа. Хоёр өмд, хоёр цамц ойр зуурын юм аваад мөнгө дуусчихлаа 20000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь Мөнхөө өнөөдөр банк ажилладаггүй өдөрш дээ гэж хэлсэн чинь өө тийм билүү. Тэгвэл 1 дэх өдөр шилжүүлчихээрэй гэж хэлсэн байсан. Тэгээд тэрнээс хойш бас хаана байсан талаар мэдэхгүй байна. Тэгээд 20 цагийн үед Шагжааг үзсэн эмч нь манай ангийн хүүхэд байж таараад нас барсан талаар бид нарт хэлж мэдэгдсэн. Өөр мэдэх зүйл байхгүй байна. Болдбаатар гэж Зүүн сайханд байдаг найз дээрээ ирж очоод байдаг байсан. Бид гадны нөлөөтэй нас барсан гэж бодож байгаа. Бүх зүйлийг үнэн зөв тогтоож өгнө үү гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

          Гэрч Н.Хүүхэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ”...Талийгаач 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай гэрт ирсэн. Тэр үед манай гэрт Оюун-Эрдэнэ ах найз Ганзоригынхоо хамт байсан. Сэврэй сумын Нурууны араас ирж байна алт ухсан гэж хэлсэн. Манай гэрт ирэхдээ эрүүл ирсэн. Шагжаа ах усанд орлоо гэж хэлээд Ганзориг, Оюун-Эрдэнэ ах хоёртой гарч яваад буцаж ирэхдээ 1 шил архи, 1 ундаа аваад ирсэн. Тэгээд тэр архиа Оюун-Эрдэнэ ахтай хувааж уусан. Шагжаа ах тэр архийг дуустал нь уугаагүй талд нь ортол уугаад явсан. Явахдаа унаатай хүн дуудаад байх шиг байсан. Төв орж хувцас авна гэж хэлээд манай гэрээс гараад явсан дахиж манай гэрт ирээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

Гэрч Б.Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...Би 2016 оны 07 дугаар сарын 02-ны орой гэртээ байж байгаад 19 өнгөрөөгөөд дэлгүүр орохоор гэрээсээ гартал өөдөөс талийгаач Шагжаа манай хашаа руу орж ирсэн. Надтай зөрөхдөө Болдоо хаана байна гэж асуугаад зөрсөн. Би Шагжаад энэ хавиар байгаа гэж хэлсэн. Тэгээд би хоёр гудамжны хойно байдаг Хүрмэн дэлгүүр ороод 1 хайрцаг тамхи аваад буцаад гэртээ харьсан. Намайг буцаж ирэхэд Болдбаатар ажлынхаа байрны үүдэнд мод зүлгээд байж байгаа харагдсан. Шагжаа, Бумаа 2 Болдбаатарын хажууд зогсож байсан. Тэгээд би гэртээ ороод зурагт үзээд хэвтсэн. Төд удалгүй ойролцоогоор 10 гаруй минут болсон байх манай гэрийн хойд талаас юм мөргөх шиг болохоор нь би гадаа байсан Шагжаа, Болдоо, Бумаа нарыг хоорондоо зодолдож байгаа юм болов уу гэж бодоод гэрээс гүйгээд гарсан чинь манай гэрийн хойд хаяаны хажууд талийгаачийн толгой зүүн тийш харсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Болдоо, Бумаа хоёр хажууд нь хараад зогсож байсан. Хэн нэгэн нь хөөе бос гээд хэлж байсан, хэн нь хэлсэн талаар анзаараагүй. Тэгээд би харчихаад буцаад гэртээ орсон. Тэгээд намайг гэртээ ороод 1 минут орчим болсон араас Бумаа манайд орж ирээд Шагжаа босохгүй байна ухаан алдсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ус цацаач гээд гэрээс гарч очоод харсан чинь Болдоо суучихсан талийгаачийн цээжийг нь өндийлгөж тэврээд сэргээчээ сэргээчээ гээд л байсан. Тэгээд би шанагатай ус талийгаачийн толгой хэсэг руу хийсэн Болдбаатар талийгаачийн толгой руу шавшаад байсан.Тэгээд нэг л сонин байхаар нь би түргэн дуудсан, түргэний эмч ирж үзээд Шагжааг нас барсан байна гэж хэлсэн. Талийгаач Шагжаа архи уучихсан байсан. Архи үнэртээд гуйваад байсан. Би ажиглаж хараагүй. Талийгаачийн хамарнаас нь цус гарсан байсан. Болдбаатар, Бумаа нар хоорондоо юм яриагүй, талийгаачийг сэргээчээ гээд л байсан. Манай хашаанд архи уусан эсэхийг нь би хараагүй. Намайг гэрээс гараад очиход Цогзолмаа, Болдбаатар, Бумаа хоёр дээр очиж явсан бараг л зэрэг очиж таарсан. Айхтар их хөдөлгөөгүй. Байранд нь л байлгаж байгаа нь тэр. Би талийгаачийг ойчсоноос нь болоод доргилтоос үүсээд цус гарсан байх гэж бодож байна. Яаж ойчсон талаар бол мэдэхгүй байна, түлхэж унагасан юм уу эсвэл цохьсон юм уу? эсвэл өөрөө унасан юм уу мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

Гэрч С.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ”...2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагийн үед намайг Оюутын ... тоотод төрсөн эгч Оюунчимэгийн гэрт найз Ганзоригтой хамт байж байхад хашааны гаднаас Оюун-Эрдэнээ нохойгоо хориодох гэж хэлэхээр нь гарсан чинь Шагжаа байсан. Тэгээд би нохойгоо хориод Шагжааг гэрт оруулсан. Шагжаа манай гэрт орж ирээд Нурууны ард очиж алт ухаад ирлээ. 280 мянган төгрөг хийсэн гэж хэлээд хамт Өнөр бүлийн халуун ус руу явъя гэж хэлсэн. Тэгээд Шагжаа Ганзориг бид гурав Өнөр бүл дэлгүүрийн хажууд байдаг халуун усны газар дээр явж очсон. Шагжаа надад 20 мянган төгрөг өгөөд үсээ засуул 1 шил 750 граммын Ерөөл архи авчих гэж хэлсэн. Тэгээд Шагжаа усанд орохоор халуун ус руу орсон. Би үсээ засуулчихаад дэлгүүр ороод 1 шил 750 граммтай Ерөөл архи аваад Ганзоригийн машинд ортол Шагжаа Ганзоригын машины хойд талын суудал дээр суучихсан байсан. Тэгээд бид гурав буцаад Оюутын 7-22 тоотод манай эгчийн гэрт явж очсон. Тэгээд дэлгүүрээс авсан архиа задлаад уусан. Ганзориг машин барьж байна гэж хэлээд архи уухгүй байсан. Тэгээд яваад өгсөн. Тэгээд Шагжаа бид хоёр архиа ууж байгаад архи талдаа ороход Шагжаа би явлаа гээд утсаараа хүн дуудаад байсан. Тэгээд л гараад явсан. Би үлдсэн архийг нь уучихаад тасраад унтаад өгсөн. Төв орж хувцас авна гэж хэлээд явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

Гэрч П.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...2016 оны 07 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед охиныхоо хашааг янзлаад Ганбаяр бас нэг залуугийн хамт байж байсан юм. Тэгсэн чинь Шагжаа гэдэг залуу Ганбаяртай уулзахаар хүрээд ирсэн. Шагжаа гэдэг залуу цав цагаан оймс өмссөн цэвэрхэн хувцастай архи уучихсан явж байсан. Намайг хашаа түшээд зогсож байхад хашааны нөгөө талаас хашааг тулхэж өгсөн юм. Шагжаа гэдэг залуу жаахан хүчтэй түлхэхээр нь миний дүү жаахан ууртай явж байгаа юм уу гэж асуусан чинь гадны аймгийн хүмүүс их алт оллоо манайхан юм олсонгүй ээ гэж хэлэхээр нь юм ээлжтэй байдаг юм, дараа нь нутгаас нь манайхан очоод авна шүү дээ гэж хэлсэн чинь миний өөдөөс юм хэлээгүй. Тэгээд банз хадах гээд хадаас хэрэг болсон тэгсэн чинь Шагжаа гэдэг залуу Ганбаярын машинд сууж байхаар нь хөөе хаачих гэж байгаа юм бэ хадаас аваад ирээрэй гэж хэлсэн чинь айлд хүргүүлэх гэж байгаа гээд яваад өгсөн. Удаагүй Ганбаяртай хамт хашаа хадаж байсан залуу машинаа жолоодоод буцаад хүрээд ирсэн. Түүнээс хойш Шагжаа гэдэг залуу манайд ирээгүй, тааралдаагүй. Нилээд согтолттой явж байсан. Жаахан уур бухимдалтай явж байгаа харагдсан. Зүгээр байсан, биед нь ямар нэгэн шарх сорив байгаагүй, их л гоё цэвэрхэн хувцастай явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,

           Гэрч Д.Ганбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед шиг санагдаж байна, намайг Хаан болор буудал дээр бөөд үзүүлэх гээд Болдбаатартай хамт байж байхад Шагжаа над руу утсаар залгаад хүрч ирээд намайг аваад худалдааны төв орьё гэж надаас гуйхаар нь би өөрийнхөө машиныг Болдбаатараар жолоодуулаад Шагжааг Оюутын гудамжинд байх айлаас очиж авсан. Айлынх нь хаалганы дугаар 22 тоот хашаа байсан. Тэгээд Шагжаа Болдбаатар бид гурав хамтдаа төв ороод Гандирс худалдааны төв рүү очсон. Гандирс худалдааны төвийн гадаанаас Болдбаатар үсээ засуулна гээд яваад өгсөн. Шагжаа бид хоёр хамтдаа худалдааны төв рүү орсон. Шагжаа өөртөө хөх өнгийн подволк, улаан биеийн тамирын өмд, цагаан өнгийн оймс, бор өнгийн сандаль зэрэг зүйлсийг худалдаж авсан. Тэгээд Шагжаа худалдааны төвөөс гараад Зүүн сайханд айлд хүргээд өгөөч гэхээр нь Болдбаатар бид хоёр хамтдаа Шагжааг хүргэж өгөхөөр явж байхад “Асар” нэртэй буудлын хажуугаар өнгөртөл энд зогсоодох би Отгоотой уулзчихаад гараад ирье хүлээж байгаарай гэж хэлээд ороод явчихсан. Болдбаатар бид хоёр машиндаа сууж байтал удаагүй Шагжаа гараад ирсэн. Тэгээд “Асар” нэртэй буудлаас хөдлөөд Зүүн сайханд айлд хүргээд өг гэхээр нь хүргэж өгсөн Зүүн сайханд хүргүүлсэн айл нь хашааныхаа зүүн хойд буландаа блокон граштай байсан. Хашааны хаалга нь хойшоо харсан хаалга байсан. Шагжаа тэр айлын үүдэнд буугаад үлдсэн. Тэгээд Болдбаатар бид хоёр Даланзадгад сумын Нисэх гэр хорооллын замын зүүн талд “Монгол гэр” нэртэй гэрийн мод тавилга зардаг дэлгүүрийн урд хашаанд очсон. Тэгээд шон зоогоод хашааг нь хадаад байж байхад Шагжаа миний утас руу залгаад хаана байна та гэж надаас асуухаар нь Нисэхэд Монгол гэр нэртэй дэлгүүрийн урд хашаанд айлын хашааг барьж байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,

         Гэрч Ч.Амарсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ”...Би тэр өдөр 17 цагаас БОЭТ-ийн яаралтай түргэн тусламжийн дуудлагын эмчээр ажиллаж байсан. Би тэр дуудлаганд очсон. Тухайн дуудлага нь манай түргэн тусламжийн 7053103 дугаарын утсанд 20 цаг 17 минутанд ирсэн байсан. Дуудлагын агуулга нь согтуу хүн хачин болоод байна хурдан ирээрэй гэсэн дуудлага байсан. Тухайн дуудлагыг хүлээж аваад 20 цаг 35 минутанд Зүүнсайхны ... тоотод явж очсон. Тэр айлын хашааны хаалга нь хойшоо харсан, том хаалга нь онгорхой байсан, хашаан дотор 2 гэр байсан 2 гэрийн дунд фургон машин байсан.  Зүүн талынх нь гэрийн гадаа гэрээс 40 орчим см зайнд ерөөсөө гэрийн хажууд толгойн ертөнцийн зүгээр зүүн урагш чиглэлтэй эгц дээш харсан эрэгтэй хүн хэвтэж байсан. Очоод үзэхэд амьсгал, зүрх судас бүрэн зогссон, хүүхэн хараа хангалттай өргөссөн байсан. Анхны тусламж үзүүлэхэд оройтсон байсан. Тус талийгаач нь надтай нэг ангид сурч байсан Шагжаа гэдэг залуу байсан, харин хажууд нь зогсож байсан залуу нь Сэврэй сумын Болдбаатар гэдэг залуу байсан, Болдбаатарын хажууд хамт байсан залууг би танихгүй, би өөрөө Сэврэй сумын хүн болохоор тэд нарыг шууд таньсан. Тэгээд би цагдаагийн 7053102 утсанд дуудлага өгсөн. Тухайн үед Болдбаатар архи уучихсан согтуу байгаа харагдсан. Болдбаатараас юу болсон талаар асуухад бид нар хамт архи уусан би нэг цохьсон юмаа гэж хэлсэн.  Тэр залуу нь согтуу байх нь согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56–р хуудас/,

Гэрч С.Эрдэнэ-Очир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Цагдаагийн газрын саатуулах байрны эмчээр ажиллаж байх хугацаанд ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахмад Энх-Амгалан 2 хүн авчирч саатуулсан. Саатуулсан 2 хүн нь хэргийн холбогдолтой гэж байсан. Уг 2 хүн нь Болдбаатар, Бумцэнд гэгч нар байсан. Согтуурлын зэргийг шалгахад Болдбаатар нь 1.85 хувь, Бумцэнд нь 1.16 хувийн согтолттой байсан. Би эмчийн үзлэг хийхэд Болдбаатарын зүүн хацарт 0.5 см-ыг харьцах нь 0.7 см харьцаатай арьс шалбарсан, баруун хөхнөөс доош 10 см-т 0.2 см-ыг харьцах нь 2 см харьцаатай арьс зулгаралттай бас өвдөг, хөлийн шагайнд шалбарсан өөр гэмтэлгүй байсан. Бумцэндэд шинээр үүссэн шарх байгаагүй. Болдбаатар нь үзлэг хийж байхад, би гэртээ юм хийгээд байж байхад согтуу нөхөр ирээд далчигнаад байхаар нь нэг удаа цохьсон гэсэн юм ярьсан. Бумцэнд нь юм яриагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/,

Гэрч Ж.Энх-Амгалан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд Ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажилласан орой 20 цаг 39 минутанд .... дугаараас иргэн Мөнхжаргал 7053102 дугаарт мэдээлэл өгч Зүүн сайхан 26-19 тоот хашаанд согтуу хүн нас барсан байна гэсэн дуудлага өгсөн. Уг дуудлагыг Цагдаагийн газрын удирдлагуудад танилцуулж гэмт хэргийн дуудлаганд ажиллах бүрэлдэхүүнийг дуудсан энэ хугацаанд хэрэг гарсан газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нарыг хэргийн газрын хамгаалалт явуулж би өөрөө хэргийн газарт очсон хашаанд хоёр гэр байсан ба зүүн талын гэрийн зүүн хойт талд толгой нь зүүн урд зүгт дээшээ хараад нас барсан хүн байсан цагдаа нарт үүрэг чиглэл өгөөд хажууд нь байсан Бумцэнд, Болдбаатар нарыг Цагдаагийн газарт авчирч албадан саатуулах байранд согтуурал шалгах багажаар согтуурлын зэргийг нь шалгасан Бумцэнд 1.16%, Болдбаатар нь 1.85% согтуурлын зэрэгтэй байсныг саатуулах байранд хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхөд Болдбаатар, Бумцэнд нарын биед гэмтэл гээд байх зүйл ил харагдаагүй саатуулах байрны эмч эмчийн үзлэг хийсэн. Нас барсан хүний хажууд хоёр согтуу хүн байхаар нь саатуулсан. Нас барсан хүнтэй хамт архи ууж байсан гэснээс өөр би хэргийн талаар асуугаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,

Гэрч Р.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...Бумцэнд, Болдбаатар нарыг танихгүй. Шагжаа цагдаад шалгагдаж байгаа гээд гадаа танилцаж байсан. Би Гурвантэс сумын Шивээхүрэнгийн хилийн боомтоор чоно, мах гаргасан хэргээр Эрүүгийн хуулийн 175.2-оор шалгагдаад прокурорт хэрэг шилжсэн байгаа. 2016 оны 7 дугаар сарын эхэнд өдрийг нь санахгүй байна. Би Асар төвд буудлын өрөөнд ганцаараа усанд орох гээд байж байсан. Шагжаа халамцуу ганцаараа орж ирээд хувцас авсан гээд шинэ хувцас өмсөөд өмсөж байсан хувцасаа орхиод хүнтэй уулзлаа гээд гараад явсан Шагжаа орж ирээд хувцасаа сольчихоод юм яриагүй удаагүй 4-5 минут болоод гараад явсан. Орж ирээд хаана байсан хаашаа явах зэрэг ямар нэгэн зүйл яриагүй хувцасаа сольчихоод л гараад явсан. Цагдаагийн газрын гадаа танилцаад үдийн цайнд явахдаа миний байдаг буудал ойрхон болохоор хамт явж буудлаар дайраад ус уучихаад явдаг байсан. Дотно харилцаа байхгүй байсан болохоор ямар зан харьцаатай гэдгийг сайн мэдэхгүй гайгүй л харьцаатай хүн шиг байсан. Ил харагдах гэмтэл харагдаагүй зүгээр байдгаараа л байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/,

             Насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Тэр өдөр би гэрт байж байсан аав гадаа мод зүлгүүрдэж байсан. Намайг гэрт байж байхад Бумаа ахын дуу гадаа гарсан. Намайг гэрээс гараад ирсэн Бумаа ах дэлгүүр яваад архи аваад ирсэн авчирсан архийг дөнгөж задалсан байсан гадаа машин ирж зогссон Шагжаа ах орж ирсэн. Шагжаа ах орж ирсэн дараа Бумаа ах гар барих гэсэн Шагжаа дахиад зодно айж байна гэсэн. Тэгэж байснаа Шагжаа ах Бумаа ахыг татаж чангааснаа босоод ир гээд хашааны үүдэнд Бумаа ахыг аваачсан. Тэгж байсан гаднаас ээж орж ирээд яах гээд хашаанд архидаад байгаа юм зайлцгаа гэсэн. Шагжаа ах би яасан юм гээд ээжийг алаад хаячихна шүү пиздаа минь гээд туулгаад гэрлүү ээжийн араас гэрлүү орсон. Тэгж байгаад Шагжаа ах гэрээс гарч ирээд гэрийн довжоо дээр байсан төмөр аваад Бумаа ах руу ирээд цохиж авах гээд байхад нь Бумаа ах төмрийг нь булааж аваад шидчихсэн. Тэгээд Шагжаа ах аавыг зүлгүүр хийж байхад очоод мөрлүү нь гараараа цохиж авсан. Тэгсэн аав крэндэрээ унтраасан. Шагжаа ах аавыг шанаадаж цохих шиг болсон. Тэгсэн Шагжаа ахыг Бумаа ах барьж аваад хашааны үүдрүү түлхсэн. Шагжаа ах буцаж ирээд аавыг гараараа цохиод унагаасан. Тэгсэн аав босч ирээд Шагжаа ахыг цохьсон. Шагжаа ах аавыг тийрээд унагаасан аав босч ирээд Шагжаа ахыг шанаадаад барилцаад байж байхад нь Бумаа ах цаанаас нь ирээд Шагжаа ахын толгой руу цохиж байгаа харагдсан юугаар цохьсоныг сайн анзаараагүй. Тэгсэн чинь айлын гэрийг Шагжаа ах налаад ойчсон. Тэгсэн аав ухаан алдчихав уу яав ийв гээд ус цацаад байсан. Шагжаа ах хөдлөөгүй ерөөсөө болохоо байчихлаа Мөнжий ахыг эмнэлэг дуудаатах гэсэн. Тэгээд эмнэлгийнхэн ирээд хамаг юм нь хаагдсан байна гэсэн. Тэгээд цагдаа дууд гээд цагдаа ирсэн цагдаа ирээд аав Бумаа ах 2-ыг аваад явсан. Би харж байсан Шагжаа ахыг гэр налаад унасан дараа Мөнжий ах гэрээсээ гарч ирсэн. Ээж Шагжаа ах, Бумаа ах аав 3-ыг барилцаж байхад гэрээс гарч ирсэн байхаа. Өөр харсан хүн байхгүй. Давхардаж унаад аав босч ирээд яачихав ийчихэв гэж байгаад ус цацсан. Давхардаж ойчоод аав босч ирээд яав ийв гэсэн. Шагжаа ах хөдлөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68–р хуудас/,

        Гэрч Ж.Шатарбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн газрын гадаа Бумцэндтэй таараад хэзээ гарсан юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь Бумцэнд гараад 6-7 хонож байна. Тэгсгээд гарсан гэж ярьсан. Тэгэхээр нь зэрэг чи яагаад бид нартай уулздаггүй юм бэ гэж асуусан чинь Бумцэнд айгаад очиж болдоггүй гэж ярьсан. Тэгээд орой гэрээр ороод яваарай гэж хэлсэн. Тэгсэн чинь манай бэр Цогзолмаа, Бумцэндийн утсыг тэмдэглэж авсан. Тэгээд орой утсаар нь залгаж дуудаад гэрт ирүүлсэн. Тэгээд Бумцэндээс яагаад манай гэрээр ирэхгүй байгаа юм бэ гэж хэлсэн чинь айгаад байгаа гэж хэлсэн. Юу болсон юм бэ яасан юм бэ гэж асуусан чинь бүлэг хэрэг болно гээд бид хоёр салсан. Би батлан даалтаар гарсан гэж Бумцэнд манай эхнэр Батаа болон бэр Цогзолмаа бид гуравт хэлсэн. Би тэгэхээр нь тэгээд чи манайхаар яагаад ирэхгүй байгаа юм бэ гэсэн чинь айгаад ирж чадахгүй байна гэж хэлээд чичрээд байсан. Бумцэнд хэлэхдээ Болдбаатар намайг мөнгө цаас олж бай гэж хэлсэн гэж бид нарт ярьсан. Бумцэнд өөр зүйл яриагүй. Бумцэнд хэлэхдээ намайг мөнгө олж бай гэж Болдбаатар хэлсэн гэж л ярьсан. Өөр хэргээ хувааж үүрнэ, машинд ярьсан гэж огт тийм зүйл яриагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69–р хуудас/,

           Шинжээч С.Шүрцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба хүн гараараа цохиход үүсгэгдэх боломжтой. Дээрхи үйлчлэлээр үүссэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71–р хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнгөнгэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Миний нөхөр байсан Э.Шагжаа нь 2016 оны 07 дугаар сард амь насаа алдсан. Талийгаач бид хоёр 2005 оноос хойш 2012 он хүртэл хамт амьдарсан, албан ёсны гэр бүл байсан. Бид хоёрын дундаас Ш.Жавхлантөгс гарсан. Талийгаач бид хоёр 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. Шүүх хүүг маань миний асрамжинд үлдээсэн. Ингээд талийгаач Э.Шагжаагаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор талийгаач Э.Шагжаа нь хүү Жавхлантөгсөд хувцас хунар хичээлийн хэрэглэл авч өгдөг байсан. Ер нь надаар хэлүүлээд байхгүй хүүгээ харж хандаад явдаг байсан учир би шүүхээр яваад талийгаач Шагжаагаас мөнгө төгрөг гаргуулдаггүй байсан. Миний хүү Жавхлантөгс нь шатар тоглодог улсын аварга шалгаруулах тэмцээнд хэд хэдэн удаа явж байсан. Тухай бүрт нь талийгаач замын зардал хоол унааны мөнгийг өгдөг байсан 2012 оноос хойш бол талийгаач 4 сая орчим төгрөг өгсөн. Миний хүүгийн аав нь одоо нас барсан учир би буруутай этгээдээс хүүгийнхээ сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна. Хүүгээ өнчирч үлдсэн сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөг нэхэмжилж байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 202–р хуудас/,

           Гэрч Ц.Болдчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Тэр өдөр би Бумцэндтэй уулзаад Зүүн сайхны урд байдаг Далангийн гол дээр очоод Соёолж нэртэй том пиво хувааж уусан. Тэр үед Бумцэндийн утас нь дуугараад хүнтэй яриад байсан. Надад хэлэхдээ манай найз Болдбаатар залгаж байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр пиво хувааж ууж дуусаад хамтдаа Зүүнсайханы гудамж руу алхаж яваад гэрлүүгээ явсан. Бумцэнд Болдбаатар гэдэг найз руугаа очлоо гээд явсан. Түүнээс хойш Бумцэндтэй уулзаагүй, би хөдөө явж байгаад саяхан аймагт ирсэн. Бумцэнд архи дарс уугаагүй эрүүл байсан. Бид хоёр 2.5 литртэй пиво хувааж уусан. Бид хоёр хуваагаад л уусан. Их бага гэж уугаагүй адилхан уусан. Найз Болдбаатарын гэрт очлоо гэж хэлээд явсан. Юм хум надад хэлээгүй. Ааш зан сайтай, хүнд тусархуу, архи дарс уухаараа агсам согтуу тавиад байдаггүй, сайн залуу гэж боддог. Тамхи татдаггүй муу гаж зуршилгүй залуу байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 204-р хуудас/,

   Гэрч Б.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би Бумцэндийг  айхтар сайн танихгүй. 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1 камерт хоригдож байсан. Тухайн камерт Мөнгөнбаяр, Бумцэнд бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Хүн амины хэрэгт шалгагдаж байгаа гэж надад хэлсэн. Би Бумцэндээс та яасан юм бэ гэж асуусан чинь 2 удаа цохьсон гэж надад хэлсэн.  Тэнд энд нь цохьсон гэж хэлээгүй, 2 цохьсон гэж л надад хэлсэн. Тэр хүн их дуу цөөтэй хүн байсан учир нээх юм ярьдаггүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 205–р хуудас/,

Гэрч Д.Мөнгөнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...Өмнөговь аймгийн Цагдан хорих байранд Эрүүгийн хуулийн 181-р зүйлээр хоригдож байсан. Би 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хоригдоод 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гарсан. 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1-р камерт хоригдож байгаад 6-р камерт орсон. Намайг 6-р камерт ороход О.Бумцэнд ганцаараа байсан. Би орж очоод танилцаад ямар хэрэг хийсэн юм бэ гэж асуусан чинь хүн амины хэрэгт шалгагдаж байгаа гэж хэлсэн. Хамт найз нь хоригдож байгаа гэж хэлсэн. Тэр найзыгаа цохьсон гэдгийг надад хэлсэн. Талийгаачийг цохиж зодсон гэж яриагүй. Батзаяа гээд Ханбогд сумаас хүн амины хэрэгтэй гээд нэг залуу орж ирсэн. Би тэр хоёрыг тэгж ярьж байхыг сонсоогүй. Хоорондоо юу ярьсан талаар бол мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 206–р хуудас/,

 Гэрч Л.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалты шатанд өгсөн мэдүүлэгт:”...Би гэрчийн эрх үүргийг ойлгож мэдлээ, асууж тодруулах зүйл байхгүй. Би 2013 оноос эхлэн таньдаг болсон. Анх хүүхдээ үзүүлэх гэж ирээд л мэддэг болсон. Түүнээс хойш танилцаж мэдсэн. Ш.Болдбаатарыг мужаан гэдгийг мэдээд өрхийн эрүүл мэндийн төвд модоор номын тавиур, эвдэрхий хаалга засуулах гэх мэт олон зүйлийг хийлгүүлсэн. Түүнээс хойш модоор хийх юм гарах тохиолдолд Ш.Болдбаатарыг гуйж хийлгэдэг байсан. Өөрөөр ямар нэгэн харьцаа холбоо байхгүй. Ш.Болдбаатар нь хүний үгээр дуулгавартай, яриа хөөрөөтэй, юм асуувал дуугайхан шиг хариулчихдаг, сагсуураад байдаггүй, юм хийчээд мөнгө төгрөг нэхээд байдаггүй, элдэв хүнээс хариу нэхдэггүй мөрөөрөө л залуу байсан. Юм хийхдээ дутуу хагас хийдэггүй, жигтэйхэн нямбай үнэн сэтгэлээсээ хийдэг залуу юм. Миний үзэж байгаагаар гэр бүлдээ халамжтай амьдралаа авч явах гээд зүтгэж байдаг сайн залуу гэж дүгнэсэн. Миний бодлоор Ш.Болдбаатар нь хэрэг хийх хүн биш гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,

 Гэрч С.Уранчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Их даруухан хүүхэд байсан. Миний мэдэхээр ямар нэгэн буруу зуршилгүй томоотой хүүхэд байсан. Манай ангийн хөвгүүд ноцолдоод тоглож байхад босож очихгүй сууж л байдаг даруухан хүүхэд байсан. Ш.Болдбаатар нь манай ангийн охин болох Цогзолмаатай үерхэж байгаад гэр бүл болоод одоог хүртэл хамт амьдарч байгаа. Ш.Болдбаатар нь манай ангийн хүүхдүүдэд ямар нэгэн зовлон, жаргал тохиолдсон үед хамгийн түрүүнд уриалаад туслах санаачлага гаргадаг залуу юм. Миний хувьд бол Ш.Болдбаатарыг хүн чанар сайтай, ажилсаг, гэр бүлдээ халамжтай сайн залуу гэж үздэг юм. Ш.Болдбаатар нь гарын дүйтэй хувиараа мод модон эдлэл хийж зардаг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,

Гэрч Х.Болдсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Ш.Болдбаатар нь багаасаа даруу төлөв ажилсаг хүүхэд байсан. Хүнд их тусархуу, хүнээс юм харамлана гэж байдаггүй, хүнд муу санаад байдаггүй, хүн чанар сайтай залуу юм. Гарын дүйтэй мод модон эдлэлээр тавилга гэх мэт зүйлийг хийгээд зарж гэр бүлээ тэжээдэг байсан. Ш.Болдбаатар манай ангийн охин болох Цогзолмаатай суугаад 2 хүүхэдтэй болсон. Ш.Болдбаатар нь үнэнч шударга худлаа ярина гэж байхгүй, шулуун шударга зантай хүн байгаа юм. Би Болдбаатар найзыгаа хүнтэй зодолдох нь байтугай хүнтэй маргалдаж байхыг нь үзээгүй. Их даруухан залуу байгаа юм. Ш.Болдбаатар нь архи, тамхийг бараг хэрэглээд байдаггүй байсан. Хааяа нэг найз нөхөдтэйгээ баяр ёслолоор хэрэглэдэг байсан. Архи уухаараа агсамнаад байдаггүй улам л дуугүй болчихдог байсан. Ш.Болдбаатар нь миний мэдэхээр их л сайн залуу гэж бодож явдаг юм. Ш.Болдбаатар нь надад хэлэхдээ бие их муутай ууц, нуруу, тархи толгой нь байнга өвддөг гэж ярьдаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/,

  Гэрч Б.Үйтүмэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Ш.Болдбаатар нь ажилсаг, гарын дүйтэй, даруухан, шулуун шударга зантай, архи дарс уугаад яваад байна гэж сонсогдоод байдаггүй юм. Манай ангийн охин болох Цогзолмаатай суугаад 2 хүүхэдтэй болсон. Амьжиргаа сайтай хүний нэг л дээ, ер нь бол хүнтэй маргалдаад муудалцаад байдаггүй даруухан залуу байсан. Мод модон эдлэлээр юм хийж зардаг байсан. Захиалга авна гээд л ярьдаг байсан. Би энэ жилийн цагаан сарын дараахан тааралдаад гэрийн хоолны шкаф хийлгэх гэж уулзаж ярьж байсан. Түүнээс хойш бол таараагүй. Болдбаатар нь ангийнхаа хүүхдүүдээс 1 насаар ах байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,

 Гэрч Б.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”... Болдбаатар багаасаа сурлагандаа сайн гарын ур дүй сайтай модон эдлэл хийдэг нэр хүндтэй хүүхэд байсан. Ер нь би Болдбаатарыг хүнтэй хэрэлдэж маргаж байсныг огт мэдэхгүй модон эдлэл хийгээд байдаг байсан. Хүн өдсөн ч инээгээд байдаг залуу байгаа юм 8-р ангиа төгсөөд ТМС-т мужааны ангид сураад модоор эд зүйл хийж нэг ангид сурч байсан Цогзолмаатай гэр бүл болоод Цогзолмаа мөн гарын ур дүйтэй оёдол хийгээд амьдардаг байсан. Болдбаатар нь захиалгаар тавилга хийгээд байж байдаг хүнтэй эвсэг зантай залуу байгаа юм. Хөдөөнөөс ирсэн хүмүүс Болдбаатарынд ирж буудаг юм. Надаас 3 дүү ангид суралцдаг байсан болохоор мэддэг байсан. Талийгаач багаасаа үедээ биерхүү давилуун зантай байсан. Би амралтаараа суман дээр очиход архи уугаад маргаан хийгээд явдаг гэдгийг мэддэг байсан. Би яг хамт нийлж байгаагүй болохоор нарийн сайн зан чанарыг мэдэхгүй. Талийгаач Шагжаа дүүтэйгээ улираад нэг ангид суралцаж төгссөн байсан Харин дүү Өнөрөө нь талийгаачийг бодвол зан харилцааны хувьд гайгүй залуу байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/,

Шинжээч эмч С.Шүрцэцэгийг мөрдөн байцаалтын шатанд дахин байцаасан мэдүүлэгт: Духны баруун төвгөрт зулгаралт уг зулгаралтын харалдаа хуйхан доор цус хуралт, хамрын уг, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд болон доод зовхинд жижиг зулгаралт, баруун мөрний ар хэсэгт зулгаралт, их тархины хоёр талын бөмбөлөг, тархины багана хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, хоёр хажуугийн ховдолд цусан хураа, зүүн бөөрний өөхөн ислэгт цус хуралт зэрэг гэмтлүүд байсан. Дух хэсгийн гэмтэл бол их тархины хоёр талын бөмбөлөг, тархины багана хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, хоёр хажуугийн ховдолд цусан хураа зэрэг гэмтлүүд хамтдаа нэг удаагийн үйлчлэлээр, хамрын уг, зүүн хөмсөг нүдний орчмын гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр, баруун мөрний гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр, зүүн бөөрний өөхөн ислэгийн цус хуралт нэг удаагийн үйлчлэлээр ойролцоогоор 4 орчим удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Үзлэг шинжилгээгээр талийгаачийн дагз хэсэгт болон баруун шанаанд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Духны гэмтэл нь тэр хэсэг дэх шууд үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой, араас цохьсон үед үүсэх боломжгүй. Хэвлий хэсэг рүү нэг удаа хөлөөрөө жийхэд бөөрний гэмтэл учрах боломжтой. Баруун мөрөнд үүссэн гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Баруун мөрний гэмтэл газар унах үед үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачийн толгойн дагз орчимд хүчтэй цохьсон бол гэмтэл учирна. Хуйханд язарсан шарх юм уу эсвэл хуйхан доор цус хуралт зэрэг гэмтэл учрах боломжтой. 4 промилли спиртийн агууламж илэрсэн хүнд зэргийн согтолттой хүн нь үйлдэл хөдөлгөөн үг яриа хэлээд яваад байх боломжтой эсэхийг мэдэхгүй. Их тархины бор гадаргуйн саажилт давамгайлж, амьсгал зүрхний үйл ажиллагаа болон реплекс дарангуйлагдаж эхэлнэ. Орчиндоо харьцах харьцаа муудаж ухаан орон гаран болно, хөдөлгөөний эвсэл болон тэнцвэр алдагдана. Хүний биеийн бүтэц үйл ажиллагааны онцлогоос болж спиртийн зүйлийг тэсвэрлэх чадвар харилцан адилгүй байж болно. Онолын хувьд би дээр хариулсан байгаа. Тухайн хүн нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх боломжгүй, хэрэв эсэргүүцэл үзүүлж байгаа бол ухамсарт үйлдэл биш, биеэ хамгаалах боломжгүй. Тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, ховдол дахь цусан хураа гэмтлийн улмаас нас барсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 207–р хуудас/,

                 Сэжигтнээр Б.Болдбаатарын 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би хашаандаа байх мужааны цехдээ гал тогооны тавилга хийгээд байж байхад 16 цагийн үед талийгаач Шагжаа миний утас руу залгаад Оюутад айлд байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би завгүй байна очиж чадахгүй гэж хэлсэн. 18 цагийн үед хашаандаа мужааны цех дээрээ модыг цахилгаан зүлгээрээр зүлгээд байж байхад талийгаач Шагжаа ганцаараа хүрээд ирсэн. Ирэхдээ нилээд согтуу байсан. Намайг хамтдаа айл руу очоод нэг шил архи уучихаад ирье гээд байхаар нь завгүй байна гэж хэлсэн чинь талийгаач Шагжаа яваад өгсөн. Тэгээд би тавилгаа хийгээд байж байхад манай найз Бумцэнд ажил дээрээсээ явж байна гээд хүрээд ирсэн. Бумцэнд хэлэхдээ өчигдөр жаахан архи уучихсан чинь ядраад байна гэхээр нь Бумцэндэд 1 шил 500 граммтай Ерөөл нэртэй архийг Зүүн сайханд байдаг “Хүрмэн" нэртэй дэлгүүрээс авч өгсөн. Тэр архийг Бумцэнд бид хоёр манай хашаанд уусан. Би Бумцэндтэй хамт ажлаа хийж байхдаа архийг хуваалцаж уусан. Тэгээд Бумцэнд бид хоёрыг байж байхад гаднаас талийгаач ганцаараа хүрч ирсэн. Би цахилгаан зүлгүүрээр тавилганы наасан модыг зүлгээд байж байсан болохоор дуу чимээ ихтэй гарч байсан. Тэгээд нэг хэсэг талийгаач байхгүй болчихсон байсан. Нэг харсан чинь манай гэрийн үүднээс гарч байгаа харагдсан. Би тухайн үед зүлгүүрийн машинаа унтраагаад зогсож байсан юм. Гэтэл талийгаач шууд над дээр хүрч ирээд та нар яагаад намайг тоохгүй байгаа юм бэ гэж хэлээд миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохиод авахаар нь би зөрүүлээд баруун гараараа талийгаачийн толгой хэсэгт 1 удаа цохьсон. Тэгсэн чинь талийгаач миний ууц \нуруу\ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн би газар унаад босох гээд хэвтэж байхад талийгаачийг хүрээд ирэхээр нь хэвлий хэсэг рүү нэг удаа хөлөөрөө жийгээд боссон. Тэгээд би босоод талийгаачийн толгой хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохьсон чинь талийгаач гэр налаад унаад өгсөн. Тэгээд л босож ирээгүй.      Би талийгаачийг босгох гээд толгой руу нь ус цацсан, талийгаачийн хамарнаас нь цус гарч байхаар нь усаар угаасан юм. Мөн цээж рүү нь дарж сэргээх арга хэмжээг авсан боловч талийгаач огт сэргэхгүй байгаад байхаар нь манай хашаанд байдаг Мөнхжаргал гэдэг залуу түргэн дуудсан. Түргэний эмч ирээд Шагжааг нас барсан байна гэдгийг хэлсэн. Түргэний эмч хүрч ирээд яасан юу болсон юм гэж асуухаар нь би 2 удаа цохьсон гэдгээ хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Шагжаа бид хоёр Сэврэй сумын нэг нутгийн танилууд байгаа юм. Өөрөөр ямар нэгэн харьцаа холбоо байхгүй. Талийгаач бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзон байхгүй. Талийгаач намайг цохих болсон шалтгаан гэвэл надтай хамт архи уухгүй байж Бумцэндтэй хамт архи уулаа гээд л уурлаад цохих болсон байх гэж бодож байгаа юм. Яагаад тэгж бодож байна гэхээр талийгаач намайг эхлээд цохихдоо та нар яагаад намайг тоодоггүй юм бэ гэж хэлээд цохьсон. Би талийгаачийн зүүн нүд, чамархай хэсэг рүү нь баруун гараараа 2 удаа цохьсон. Надаас өөр хүн цохиогүй. Би л 2 удаа цохьсон. Талийгаачийг Бумцэнд цохиж зодоогүй. Бумцэнд харсан. Өөр хүн хараагүй. Талийгаачийг газар унасаны дараа манай эхнэр Цогзолмаа болон Мөнхжаргал нар гэрээсээ гарч ирсэн байгаа. Бумцэнд харсан. Өөр хүн хараагүй. Талийгаачийг газар унасаны дараа манай эхнэр Цогзолмаа болон Мөнхжаргал нар гэрээсээ гарч ирсэн байгаа харагдсан. Би баруун гараараа 2 удаа цохьсон. Сүүлийн удаа цохиход талийгаач унаад тэгээд огт босож ирээгүй. Байж байгаад нас барсан. Талийгаачийн нүүр аманд ил харагдах шарх сорив байгаагүй. Мөнхжаргалын гэрийн хойд талд унасан. Байрнаас нь хөдөлгөөгүй, цээжийг нь өндийлгөж толгой руу ус хийсэн. Мөн толгой доор нь мод ивж тавьсан. Би Бумцэндтэй хамт 1 шил 500 граммтай архийг хуваагаад уугаад дуусаж байсан. Гэхдээ талийгаач намайг өшиглөөд газар унагачихаад пиздааг алнаа гээд байсан. Зүгээр ажлаа хийгээд зогсож байхад ирээд тоохгүй байна гээд цохиод авахаар нь уур хүрээд зөрүүлээд цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 122-123-р хуудас/,

             Сэжигтнээр Б.Болдбаатарын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би хашаандаа байдаг мужааны цех дээрээ тавилганы наалт наагаад байж байхад талийгаач Шагжаа миний утас руу 16 цагийн үед залгаад Оюутын 7-ийн хэд гэлээ дээ надад нэг хаяг хэлсэн юм би тэр хаягийг нь одоо санахгүй байна хүрээд ир архи ууж байна гэж хэлэхээр нь би завгүй байна очиж чадахгүй гэдгээ хэлээд утасаа салгасан. Тэгээд би хашаандаа тавилганы наалт наагаад байж байтал 18 цагийн үед талийгаач Шагжаа ганцаараа хүрээд ирсэн. Тэгээд намайг хамтдаа айлд очоод ганц юм уучаад ирье гэхээр нь би завгүй байна явж чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Шагжаа утсаар яриад зогсож байгаад хашаанаас гараад явсан. Тэгээд намайг ажлаа хийгээд байж байхад Бумцэнд над руу залгаад юу хийж байна гэж асуухаар нь ажлаа хийж байна гэж хариулсан чинь Бумцэнд надад хэлэхдээ өчигдөр жаахан архи уучихсан чинь ядраад болохгүй байна гэхээр нь за орой болж байна манайд хүрээд ирвэл хүрээд ир ганц шил архи ууя гэж хэлсэн. Тэгээд удаагүй Бумцэнд ганцаараа хүрээд ирсэн. Тэгээд Бумцэндэд 10000 төгрөг өгч явуулаад дэлгүүрээс 1 шил 500 граммтай Ерөөл архи авчруулсан. Тэгээд тэр архийг Бумцэнд бид хоёр хувааж уусан. Тэр архийг уух завсараа би ажлаа хийсэн. Тухайн үед би наасан моднуудаа цахилгаан зүлгүүрээр зүлгэж байсан юм. Тэгээд нэг харсан чинь талийгаач Шагжаа хүрээд ирчихсэн байсан. Тэгээд би зүлгүүрээ хийгээд байж байгаад нэг харсан чинь Шагжаа алга болчихсон байсан. Тэгээд дахиад зүлгүүрээ хийж байгаад эргээд харсан чинь манай гэрийн үүднээс гараад ирж байгаа харагдсан. Тэр үед би зүлгүүрийн машин болох крендрээ зогсоогоод байж байтал Шагжаа шууд над дээр хүрч ирээд та нар яагаад намайг тоодоггүй юм бэ гээд миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь зөрүүлээд баруун гараараа талийгаачийн зүүн шанааны дээд хэсэгт 1 удаа цохьсон. Тэгсэн чинь талийгаач миний ар ууц руу нэг удаа хөлөөрөө өшиглөөд унагасан. Тэгээд дээрээс хүрээд ирэхээр нь би өөдөөс нь хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа жийж босоод талийгаачийг барьж аваад баруун гараараа толгой руу нь 1 удаа цохьсон чинь талийгаач Мөнхжаргалын гэрийг налаад унасан. Тэгээд талийгаач дээр явж очоод бариад татсан чинь амьсгалахгүй байхаар нь цээжин дээр нь дарсан. Тэр үед Мөнхжаргал гэрээсээ гараад ирчихсэн байсан. Мөнхжаргал надад ус авчирж өгөхөөр нь би талийгаачийн цээж, нүүрлүү нь сэргээх гэж ус цацсан боловч сэргэхгүй байсан. Тухайн үед талийгаачийн хамарнаас цус гарч байсан. Тэгээд талийгаачийн толгой доор нь нарсан нарийхан 2 ширхэг мод эвж тавьсан. Тэгээд Мөнхжаргал түргэн дуудсан. Түргэний эмч, ирээд талийгаачийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд Мөнхжаргал цагдаа дуудсан. Би талийгаачийн толгой руу 2 удаа гараараа цохьсон. Архи уусан тухайгаа надад хэлээгүй. Бумцэнд надад хэлэхдээ ажлаасаа ирсэн гэж хэлсэн. Би архи уух нь уусан, гэхдээ болсон үйл явдлыг бүрэн дүүрэн мэдэж байсан. Бумцэнд талийгаачид огт гар хүрээгүй. Миний зүүн шанаа хавдаж шалбарсан, ууц хөндүүртэй өвдөж байгаа тул шинжээч эмчид үзүүлнэ. Нэг нутгийн танил найзууд байсан. Өөр ямар нэгэн харьцаа холбоо байхгүй. Талийгаач бид хоёрт бие биедээ ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй, хар буруу санадаггүй, бие биенийхээрээ орж гардаг тусалж дэмжиж явдаг найзууд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-125-р хуудас/,

             Ш.Болдбаатарыг 2016 оны 07-р сарын 07-ны өдөр яллагдагчаар анх удаа байцаасан тэмдэглэлд: Би ялыг ойлголоо. Талийгаачийн амь насыг хохирооё гэсэн санаа зорилго байгаагүй, талийгаач намайг эхлээд цохихоор нь зөрүүлээд цохьсон. Би хүлээн зөвшөөрч байна. Миний цохьсон үйлдлээс болоод найз Шагжаа нас барсанд харамсаж гэмшиж буруугаа ойлгож байна. ...2016 оны 07 дугаар сарын 02-ны орой Бумцэнд манай хашаанд ирсэн. Тэгээд би Бумцэндэд 10000 төгрөг өгч явуулаад 1 шил 500 граммтай ерөөл архи авчруулсан. Тэгээд Бумцэндтэй тэр архийг хувааж уусан. Тэгээд байж байхад талийгаач Шагжаа ирсэн. Тэгээд Шагжаа намайг цохиод авсан. Би Шагжааг зөрүүлээд цохьсон. Шагжаа намайг өшиглөөд унагасан, би босож ирээд Шагжааг нүүрлүү нь гараараа цохьсон. Шагжаа газарт унасан. Тэгээд Шагжаа босож ирээгүй. Би Шагжааг алья гэж бодоогүй. Би их харамсаж байна өмнө өгсөн мэдүүлгүүд дээрээ бүгдийг нь үнэн зөвөөр тодорхой ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 127–р хуудас/,

              Ш.Болдбаатарыг 2016 оны 09-р сарын 02-ны өдөр яллагдагчаар 2 дахь удаа байцаасан тэмдэглэлд: Надад хүн амины хэрэг үүрэх ямар нэгэн шалтгаан байгаагүй. Манай гэр бүлийн 1 сарын өрхийн дундаж орлого 600000 төгрөг. Эхнээсээ Бумцэндтэй ярьж тохирсон болохоор тэгэж мэдүүлсэн. Хэрэг болсоны дараа хэргийн газар дээр байхдаа би Бумцэндэд намайг 2 удаа цохьсон гэж хэлээрэй мөнгө төгрөгний асуудлыг чи шийдээрэй гэж би Бумцэндэд хэлсэн. Тэр үгийг хэлэхэд бид хоёрын хажууд хүн байгаагүй. Би хүн амьтанаас сонсож байсан бүлэг хэрэг болох юм бол хүндэрдэг гэж. Би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Надад хэрэг хүлээх ямар нэгэн шалтгаан байгаагүй. Бумцэндэд ярьж хэлсэн болохоор л хэрэг хүлээх болсон. Бумцэндтэй ярилцаад анхныхаа мэдүүлгийг тэгэж өгсөн болохоор л тэгээд мэдүүлсэн. Бумцэнд хохирогчийн ар гэрт мөнгө өгөхгүй байна гэхээр нь болсон хэргийг үнэн зөвөөр нь мэдүүлж байгаа. Бумцэнд баруун шанаа руу цохьсон тэгээд талийгаач гэр налаад унасан. Тэгээд босож ирээгүй. Намайг талийгаач өшиглөж унагаагаад миний дээрээс тонгойгоод байж байхад араас нь дагз руу тас гээд л юмаар цохьчих шиг болсон. Юугаар цохьсоныг бол хараагүй. Би талийгаачийн зүүн талын шанааны дээд хэсэгт гараараа 1 удаа цохьсон. Өөр цохиогүй. Бумцэнд талийгаачийн толгойн ар дагз руу юмаар цохьсон. Баруун хацар шанаа хэсэгт 1 удаа гараараа цохьсон. 6 сая хавьцаа мөнгө нэхэмжилж байгаа гэж өмгөөлөгчөөс дуулсан. \40 секунд дуугүй суув\ Хэрэв Бумцэнд 6 сая төгрөг өгсөн бол би ярьж тохирсноороо хэрэг хүлээх байсан. 500 граммтай архийг Бумцэнд бид хоёр хуваагаад ууж байсан. Яг хэдий хэмжээтэй ууж байсныг мэдээгүй. Бумцэнд аягалж байсан. Бумцэндийг гаднаас ирэхэд нь согтуу байсан үгүйг анзаараагүй. Намайг эхлээд 1 удаа цохьсон. Би өөдөөс нь нэг цохьсон. Тэгсэн чинь намайг өшиглөөд унагасан. Хүн байсан үгүйг мэдээгүй, хүүхдүүд харсан байж магадгүй. Чанга яриагүй, Бумцэнд юм хэлээгүй толгой дохиод байсан. Бумцэндийг тохиролцсоноороо байх юм байх гэж бодсон, одоо болохоор Бумцэнд ар гэрт нь хохирол өгөхгүй байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 128-129-р хуудас/,

            Сэжигтнээр О.Бумцэндийн 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2016 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гарч яваад Ивээл худалдааны төвийн зүүн талд явган хүний хавтан хийдэг үйлдвэрт очиж ажилласан. Тэгээд 17 цаг болох гэж байхад ажиллаасаа тараад шууд Болдбаатарын гэрт явж очсон. Болдбаатар хашаандаа байдаг мужааны цехийнхээ үүдэнд цахилгаан зүлгүүрээр мод зүлгүүрдээд байж байсан. Тэгээд Болдбаатар бид хоёр уулзаад Болдбаатар дэлгүүрээс 1 шил 500 граммтай Ерөөл нэртэй архи авсан. Авсан архиа Болдбаатар бид хоёр Болдбаатарын хашаанд мужааны цехийнхэн үүдэнд хувааж уусан. Болдбаатар модоо зүлгүүрдээд ажлаа хийнгээ уусан. Тэгээд байж байхад гаднаас талийгаач Шагжаа хүрээд ирсэн. Тэгээд архинаас хуваалцаж уусан. Тэгээд байж байхад Болдбаатарын эхнэр нь ажлаасаа ирж байсан. Болдбаатарын эхнэрийг гэртээ орсоны дараа Шагжаа Болдбаатарын эхнэртэй уулзана гэж хэлээд гэрлүү нь яваад орсон. Тэгээд удаагүй Шагжаа Болдбаатарын гэрээс гарч ирээд Болдбаатарын цээж рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн чинь Болдбаатар зөрүүлээд Шагжааг цохиод авсан. Тэгсэн чинь Шагжаа Болдбаатарыг цохиод унагасан. Болдбаатар босож ирээд Шагжаатай барилцаж авсан. Тэр үед нь би салгах гээд яваад очсон салж өгөхгүй байгаад байсан. Тэгээд Шагжаа намайг цохих гээд байхаар нь би Шагжаагийн нүүрэнд нь нэг удаа гараараа цохьсон. Тэгээд Болдбаатар Шагжаа хоёр салахгүй зууралдаж яваад Болдбаатарын мужааны цехийн урд нь байсан гэрийн ард хэсгийг нь мөргөөд унах шиг болсон хамтдаа унаж байгаа харагдсан. Болдбаатар босож ирээд Шагжаагийн нүүрлүү гараараа 2 удаа цохьсон. Тэгээд л Шагжаа огт босож ирээгүй хөдлөөгүй. Шагжааг ухаан алдчихлаа гэж бодоод нүүр лүү нь Болдбаатар ус цацсан боловч Шагжаа сэргэхгүй байсан. Тэгсэн чинь Болдбаатарын мужааны цехийн урд талд байсан гэрийн эзэн Мөнхжаргал гэдэг залуу гарч ирээд түргэн дуудсан. Түргэн хүрч ирээд үзээд Шагжааг нас байна гэж хэлсэн. Болдбаатар бид хоёр сайн найзууд, Шагжаа бол Болдбаатарын найз нь байгаа юм. Өөрөөр ямар нэгэн харьцаа холбоо байхгүй. Би цагийг сайн мэдэхгүй байна, Шагжаа ирээд удаагүй л тийм асуудал болсон. Шагжаа ирэхдээ архи уучихсан согтуу ирсэн. Шагжаа, Болдбаатар хоёрыг салгах гээд яваад очсон чинь Шагжаа намайг цохих гээд байхаар нь зөрүүлээд нэг удаа цохьсон. Би Шагжаагийн нүүрэнд нь нэг удаа баруун гараараа цохьсон. Эхлээд Шагжаа Болдбаатарыг цохьж авсан, дараа нь Болдбаатар Шагжаагийн нүүр лүү нь цохьсон, тэгээд ноцолдоод байхаар нь би очоод салгах гэсэн чинь салаагүй. Тэгээд Болдбаатар, Шагжаа хоёр зууралдаад айлын гэрийн хойд хэсэгт очоод газар унасан. Болдбаатар босож ирээд Шагжааг хэвтэж байхад нь 2 удаа гараараа нүүр лүү нь цохьсон. Яг зодолдоод муудалцаад байж байхад хажууд хүн байгаагуй сүүлд нь Болдбаатарын эхнэр гэрээсээ гарч ирсэн. Болдбаатарын эхнэр гарч ирээд байж байхад Мөнхжаргал гэдэг залуу гэрээсээ бас гарч ирчихсэн байж байсан. Би согтчихсон байсан, зарим үйл явдлыг нь мэдээд зарим үйл явдлыг нь мэдэхгүй байгаа юм. Би Болдбаатарын гэрт явж очихоос өмнө найз Буяатай хамт Далан дээр очоод 2.5 литрийн Соёолж нэртэй пиво хувааж уучихсан байсан. Талийгаачийг унасан газраас нь ер нь хөдөлгөөгүй. Сэргэхгүй байсан. Тэгээд хажуу айлынхан залуу эмч дуудсан. Тэгээд эмч ирсэн. Тэгээд нас барсан байна гэсэн. Дараа нь цагдаа ирээд Болдбаатар бид хоёрыг цагдаа руу авч явсан. Шагжаагийн бие эрх чөлөөнд би халдаагүй. Би өмнө хэрэгт орж байгаагүй. Тэгээд ийм хэрэгт холбогдоод айж сандрахдаа цагдаа нар чи цохьж мохьсон биздээ гээд надад тулгаад байхаар нь би 1 удаа цохьсон гээд хэлсэн юм. Би хоригдож байх хугацаандаа бүх юмаа бодоод үзсэн. Тэр үед айж сандарсан байсан учир тэгээд мэдүүлэг өгсөн. Болдбаатар босож ирээд Шагжааг гараараа нүүр лүү нь цохиод зууралдаж явж байгаад гэр түшээд унасан. Болдбаатар босож ирээд Шагжааг хэвтэж байхад нь нүүрлүү нь гараараа 2 удаа цохьсон. Тэгээд 1 удаа нүүрлүү нь өшиглөсөн. Шагжаа миний биед халдаагүй. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Талийгаачийг бурхан болсонд их харамсаж байна. Намайг гэм буруугүйг нотлоод өгөөч гэж гуйж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-р хуудас/,

             Сэжигтнээр О.Бумцэндийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би 10 цагийн үөд гэрээсээ ажил руугаа гарсан. 10 цаг өнгөрөөгөөд ажил дээрээ очсон. Ажлаа хийж байгаад 16 цаг өнгөрөөд 17 цаг дөхүүлээд ажлаасаа тарсан. Тэгээд ажлаасаа тараад найз Буяатай уулзаад Далан дээр очоод 2.5 литрийн Соёолж нэртэй пиво хувааж уусан. Ууж нилээд юм ярьж сууж байгаад пивоо дуусгаад төв рүү алхсан. Буяа гэрлүүгээ би Болдбаатарын гэрлүү очихоор явсан. Би Болдбаатартай утсаар яриад тэгээд би Болдбаатарын гэрт шууд яваад очсон. Болдбаатар хашаандаа грашийнхаа үүдэнд мод зүлгүүрдээд байж байсан, тэгээд бид хоёр юм ярьж сууж байгаад Болдбаатар нэг юм уучмаар байна гээд архи аваад ир гээд надад 10000 төгрөг өгсөн. Би Зүүн сайхны Хүрмэн дэлгүүр орж 1 шил 500 граммтай Ерөөл нэртэй архи, нэг боодол бохьтой авсан. Тэгээд Болдбаатарын хашаанд буцаж очоод Болдбаатарын ажлын байр болох грашийнхан үүдний урд хэсэгт байсан машины суудал дээр суугаад архиа задлаад уусан. Архи задлаад мөрнөөс нь доогуур оруулсан байхад Шагжаа гэдэг залуу хүрээд ирсэн. Юугаар ирэв гэж асуусан чинь таксигаар ирлээ гэж хэлсэн. Тэр үед Болдбаатар модоо зүлгүүрдээд байж байсан. Тэгээд Шагжаа бид хоёрыг машины суудал дээр суугаад архи уугаад байж байхад Болдбаатарын эхнэр ажлаасаа тараад ирсэн. Тэгээд яагаад архи уугаад байгаа юм бэ гэж хэлчихээд гэрлүүгээ орсон. Болдбаатарын эхнэрийг гэрлүүгээ орсоны дараа араас нь Шагжаа Болдбаатарын гэрлүү орчихоод ирье гээд яваад орсон. Тэгээд нээх удаагүй Шагжаа гараад ирсэн. Болдбаатар тэр үед модоо зүлгүүрдээд зогсож байсан. Би Болдбаатарын хажууд зогсож байсан. Шагжаа над дээр ирээд юм хэлэхгүй зодох гээд байсан. Тэгэхээр нь би тойроод иймээ тиймээ юм болоогүй тэр доороо бултсан. Тэгсэн чинь Шагжаа Болдбаатарын цээж рүү нь гараараа 1 удаа цохиод авсан. Тэгээд тэр хоёр муудалцаад зодолдож эхэлсэн. Шагжаа Болдбаатарын нүүрлүү нь гараараа цохиод унагасан. Болдбаатар босож ирээд Шагжааг барьж аваад нүүрлүү нь гараараа цохиод зууралдаад байсан. Тэгээд зууралдаад цохилцоод хоёулаа гэр түшээд унасан. Тэр хооронд Болдбаатарын эхнэр гэрээсээ гарч исрэн. Тэгээд Болдбаатар босож ирээд Шагжаагийн нүүрлүү гараараа 2 удаа цохьсон. Тэгээд Болдбаатар Шагжаагийн нүүрлүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд Шагжаа босож ирэхгүй хөдлөхгүй байхаар нь Болдбаатар яаваа ийвээ гэсэн. Тэр үед Болдбаатарын хашаанд байдаг гэрт байсан залуу гараад ирсэн байсан. Тэгээд тэр залуу ус цац гэхээр нь Болдбаатар ус цацсан боловч Шагжаа сэргэхгүй байсан. Тэгээд хажуу айлынх нь залуу эмч дуудсан. Тэгээд эмч ирсэн. Тэгээд нас барсан байна гэсэн. Дараа нь цагдаа ирээд Болдбаатар бид хоёрыг цагдаа руу авч явсан. Цагдаа дээр очоод цаашаа хийчихсэн. Би өмнө хэрэгт орж байгаагүй, тэгээд ийм хэрэгт холбогдоод айж сандрахдаа цагдаа нар чи цохьсон биздээ гээд намайг тулгаад байхаар нь би 1 удаа цохьсон гээд хэлсэн юм. Шагжаа Болдбаатарыг цохьсон чинь Болдбаатар газар унасан. Тэгээд Болдбаатар босож ирээд Шагжааг гараараа нүүр луү нь цохиод зууралдаж явж байгаад гэр түшээд унасан. Болдбаатар босож ирээд Шагжааг хэвтэж байхад нь нүүр лүү нь гараараа 2 удаа цохьсон. Тэгээд 1 удаа нүүрлүү нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-р хуудас/,

         Сэжигтнээр О.Бумцэндийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Намайг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн гадаа зогсож байхад Болдбаатарын аав, ээж, эхнэр гурав хүрч ирээд чи хэзээ гарсан юм бэ ? гарчихаад хаагуур явсан юм бэ ? уулзахгүй яасан юм бэ ? гэж асуусан. Тэгэхээр нь би та хэдтэй уулзахаас айгаад уулзаж чадсангүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Болдбаатарын аав надаас асуухдаа Болдбаатар чамд юм хэлсэн үү? юу гэж ярьж байна гэж асуусан. Тэгэхээр нь би Болдбаатарын аавд хэлэхдээ “Болдбаатар хэргээ даана гэж хэлсэн харин намайг хохирлын мөнгөнөөс хуваалцаж төлөөрэй гэж хэлсэн” гэж Болдбаатарын аавд хэлсэн. Тэр үед эхнэр нь ээж нь хамт байж байсан. Анх баригдаад цагдаагийн машинаар цагдаагийн газарлуу явж байхад машин дотор хэлсэн. фургон машинтай 2 цагдаа байсан Болдбаатар бид хоёр голын суудал дээр урагшаа хараад зэрэгцээд суусан. Фургон машины хойшоо харсан суудал дээр бид хоёрын өөдөөс хараад сууж байсан. Цагдаа мэдээгүй. Болдбаатар надад аяархан хэлсэн. Би сонсоод л явж байсан огт юм хэлээгүй. Би талийгаачийг огт цохиж зодоогүй, Болдбаатар яагаад намайг хохирлын мөнгөнөөс төлөлцөөрэй гэж хэлэх болсон талаар би мэдэхгүй байгаа. Болдбаатар талийгаачийг дээшээ хараад босохгүй хэвтэж байхад нь толгойноос нь өндийлгөж өргөж байгаад алдаад газар толгойгоор нь унагасан. Үүнийг би хэлээгүй орхисон. Энэ үйлдлийг Болдбаатарын эхнэр нь харсан. Болдбаатар талийгаачтай ноцолдож байгаад гараараа нүүрлүү нь нэг удаа цохьсон. Тэгээд талийгаачийн газар унасан байхад гараараа нүүр лүү нь 2 удаа цохьсон. Дараа нь хөлөөрөө толгой хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Болдбаатар талийгаачтай зууралдаад гэрийн ард унах үед цохьсон эсэхийг анзаараагүй. Талийгаач газар унаад дээшээ харсан байдалтай хэвтэж байхад нь толгойны баруун хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 135-р хуудас/,

О.Бумцэндийг яллагдагчаар анх удаа байцаасан тэмдэглэлд: 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өглөө 10 цаг өнгөрөөгөөд ажил руугаа гарсан. Гэрээсээ гараад 11 цаг өнгөрөөгөөд ажил дээрээ очсон. Би тухайн үед Ивээл худалдааны төвийн хажуу талд явган хүний хавтан хийдэг газарт түр ажиллаж байсан. Тэгээд ажил дээрээ очоод 14 цаг өнгөрөөгөөд хоолондоо орсон. 14 цаг өнгөрөөгөөд байж байхад Болдбаатар над руу утсаар залгаж яриад юу хийж байна, тарах болж байна уу гэсэн би Болдбаатарт хэлэхдээ тарах болоогүй байна, хоолондоо орж байна гэж хэлсэн. Тэгээд би хоолноосоо гараад ажлаа хийсэн. Тэгээд 16 цаг өнгөрөөгөөд 17 цаг дөхүүлээд ажлаасаа тарсан. Тэгээд би ажлаасаа тараад гэрлүүгээ явж байх замдаа Болдбаатар луу залгаад хаана байна гэж асуусан чинь Дунд сайханд явж байна гэж хэлсэн. Тэгхээр нь би аан за гэж хэлээд утсаа залгасан. Тэгээд би гэрлүүгээ явж байхад манай найз Буяа залгаад ганц пиво уухуу гэж асуухаар нь за гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай гэрийн гудамжны баруун хойд үзүүр дээр уулзсан. Буяа Соёолж нэртэй 2.5 литрийн пиво аваад ирсэн байсан. Тэгээд бид хоёр уулзаад хамтдаа Далан руу яваад Далан дээр очиж сууж байгаад уусан. Пиво уугаад сууж байхад Болдбаатар над руу залгаад хаана байгаа юм бэ гэж асуухаар нь ажил дээрээ цемент буулгаад байж байна гэж хэлсэн чинь ажлаа тараад залгаарай гэж надад хэлээд утсаа тасалсан. Би Болдбаатарт худлаа ярьсан юм. Тэгээд Буяа бид хоёр пивоо уугаад дуусаж байх үед Болдбаатар над руу залгаад ажил чинь тарж байна уу гэж надаас асуусан би тэр үед нь тарж байна гэж хэлсэн чинь манайд хүрээд ир гэхээр нь би одоо очлоо гэж хэлээд утсаа залгасан. Тэгээд би Буяагаас салаад ганцаараа Болдбаатарын гэрт очсон. Тэгээд би Болдбаатарын гэрт яваад очиход Болдбаатар хашаандаа мод зүлгээд байж байсан. Болдбаатар намайг хаагуур явав гэж асуухаар нь ажлаасаа ирлээ гэж хэлсэн. Болдбаатар надад 10000 төгрөг өгөөд ганц юм аваад ирээч гэхээр нь би Зүүн сайхны Хүрмэн дэлгүүр лүү ороод Ерөөл нэртэй 500 граммтай архи 1шил, 1 боодол бохьтой аваад буцаад Болдбаатарын хашаанд очсон. Би Болдбаатарт хариулт мөнгийг өгсөн. Болдбаатар намайг архи аягалчих гэхээр нь архийг аягалсан. Тэгээд Болдбаатар бид хоёр архийг угаад талаасаа нь дээгүүр болж байхад Болдбаатар түлсэн галаа үзээд ирье гээд явсан. Тэр хойгуур Шагжаа хашаанд ороод ирсэн. Би Шагжаагаас чи юугаар ирсэн юм бэ гэж асуусан чинь таксигаар ирлээ гэж хэлээд миний сууж байсан машины суудал дээр ирээд суусан. Миний хажууд хамтдаа суусан. Шагжаа ирэхдээ нилээд согтуу ирсэн. Би архинаас Шагжаад нэг аягалж өгсөн. Дараа нь би өөртөө нэг хийгээд уусан. Тэгээд байж байхад Болдбаатар галаа үзчихээд хүрээд ирсэн. Болдбаатарыг наашаа ирээд хажууд ирээд суучих гэж хэлсэн чинь Болдбаатар за одоохон модоо зүлгүүрдээдхэе гэж хэлээд модоо зүлгүүрдэж байгаад Шагжаа бид хоёрын хажууд ирээд суусан. Тэгээд би архийг аягалсан. Тэгээд Шагжаа Болдбаатар бид гурав хамт суугаад архийг хувааж уусан. Архи ёроолоосоо дээш 2 хуруу орчим үлдсэн байх тэр үед Болдбаатар зүлгүүрээ хийлээ гэж хэлээд босоод модоо зүлгэсэн. Шагжаа бид хоёр суугаад үлдсэн. Тэр үед Болдбаатарын эхнэр нь ажлаасаа тараад хашааны гадаа машинаар хүргүүлж ирсэн. Тэгээд хашаанд орж ирээд Шагжаа бид хоёрыг хараад яагаад архи уугаад байгаа юм бэ гэж загнаад гэртээ орсон. Болдбаатар тухайн үед модоо зүлгүүрдээд байсан болохоор эхнэрээ ирсэн талаар бол мэдээгүй, бид хоёроос хэн ирж байгаа юм бэ гэж асуухаар нь танай авгай чинь ирж байна гэж хэлсэн.Тэгээд Болдбаатарын эхнэр нь гэрлүүгээ ороод явсан. Шагжаа босоод Болдбаатарын гэрлүү ороод явсан. Тэгээд Болдбаатар модоо зүлгүүрдээд байж байсан би Болдбаатарын хажууд очоод зогссон. Тэгсэн чинь Шагжаа Болдбаатарын гэрээс хашгираад гараад ирсэн. Тэгээд шууд бид хоёр дээр хүрч ирээд эхлээд намайг зодох гээд байсан. Би тэгхээр нь айгаад тойроод байсан. Тэр үед Болдбаатар Шагжааг хориод зүгээр бай гэж хэлсэн чинь Шагжаа Болдбаатарын цээж рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн чинь Болдбаатар Шагжаагийн нүүрлүү 1 удаа гараараа цохьсон. Тэгсэн чинь Шагжаа зөрүүлээд Болдбаатарын нүүрлүү гараараа 1 удаа цохиод унагасан. Тэгээд Болдбаатар босож ирээд Шагжаагийн нүүрлүү гараараа 1 удаа цохисон тэгээд тэр хоёр зууралдаж яваад гэрийн хойд талыг налаад унасан. Яг унах гээд зууралдаад явж байх үед Болдбаатарын эхнэр нь гэрээсээ гарч ирсэн. Тэгээд Шагжаа доор нь Болдбаатар Шагжаагийн дээр тусаад газар ойчсон. Тэгээд Болдбаатар Шагжаагийн дээр байхдаа гараараа нүүрлүү нь хоёр удаа цохьсон босож ирээд толгойн баруун хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд Болдбаатар бид хоёрыг зогсож байхад түшиж унасан гэрийн залуу гарч ирээд юу болсон яасан бэ гэж асуусан. Тэр үед Шагжаа тэр айлын гэрийн зүүн хойд талд газар дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Огт хөдлөхгүй байсан. Тэр үед Болдбаатар мужааны цех рүүгээ яваад орсон. Намайг архи аваад ир гэхээр нь би нөгөө архи энд байгаа гэж хэлээд үлдсэн 2 хуруу архиа авч очоод Болдбаатар бид хоёр хувааж уусан. Тэгээд буцаад мужааны цехээс гараад Болдбаатар Шагжаа дээр очоод толгойг нь өөд нь өргөх гэж байгаад алдсан тэгээд яав ийв гээд Болдбаатар ус аваад ирээчээ гэж хэлсэн. Тэгээд удаагүй хэн ус авч ирээд байгааг би мэдээгүй хараагүй, нэг мэдсэн чинь ус авч ирээд Шагжаагийн нүүрлүү Болдбаатар ус цацсан. Сэрэхгүй байсан, тэгээд гэрээсээ гарч ирээд зогсож байсан залуу утсаар түргэн дуудсан, бас цагдаа дуудсан. Түргэний эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Дараа нь цагдаа ирээд бид хоёрыг аваад эрүүлжүүлэхэд хийсэн. Би Шагжааг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон гэж мэдүүлсэн анх хэрэгт холбогдоод айж сандрахдаа тэгээд хэлсэн юм. Таны өрөөнд энгийн хувцастай цагдаа ах байсан. Тэр ах намайг чи хүн цохичоод яагаад цохиогүй юм гээд тулгаад байсан. Тэгэхээр нь би айгаад нэг удаа цохьсон гэж хэлсэн. Тэгээд Болдбаатар бид хоёрыг шууд цагдан хорих руу аваачиж хийсэн. Би тэр үед өөрийн гэсэн өмгөөлөгчгүй байсан болохоор бас шоконд орсон хүний амины хэрэгт холбогдсон болохоор айж сандарсандаа талийгаачийг нэг удаа цохьсон гэж хэлсэн. Би Цагдан хорих байрны камерт Мөнгөнбаяр, Батзаяа гэдэг хоёр хүнтэй байсан. Би талийгаачтай Болдбаатарын гэрт хоёр удаа тааралдаж байсан. Бид хоёрын дунд ямар нэгэн маргаан, үл ойлголцол өс хонзон байхгүй байсан. Талийгаач эхлээд над руу дайрсан, юм хэлээгүй зүгээр зодох гээд дайрсан. Тэр хоёрыг салгах гэсэн чинь дийлдээгүй, тэгээд тэр хоёр зууралдаад ойчсон. Би тэр хоёрыг цохиогүй. Архины шилээ сууж байсан машины суудлын араар тавьсан. Болдбаатарын эхнэр ирээд бид хоёрыг архи уулаа гэж хэлээд гэртээ орсоны дараа Шагжаа Болдбаатарын гэрлүү орсон. Талийгаач намайг цохиогүй.  Нэмэхбаатар байцаагч, тэр энгийн хувцастай цагдаа ах хоёр байсан өөр хүн байгаагүй. Би тэрийг бол анзаараагүй. Би өмнө нь өмгөөлөгч Баярмаад энэ тухай хэлж байсан чинь одоохондоо энэ талаар хэлсний хэрэггүй гэж хэлэхээр нь би мэдүүлэг өгөхдөө тэрийг хэлээгүй юм. Тэр энгийн хувцастай цагдаа зодож цохьсон дарамталсан зүйл байхгүй. Талийгаач дээшээ хараад хэвтэж байхад нь толгойг нь өөд нь өргөж байгаад алдаад дагз хэсгээр нь газар унагасан. Болдбаатарын хашааны баруун талд залгаа халуун ус байдаг тэр халуун усны галыг Болдбаатар түлдэг байсан. Болдбаатар хашааныхаа баруун талд жижиг хаалга хийсэн байсан, тэр хаалгаараа гараад халуун усны галыг түлдэг байсан. Болдбаатарын хашааны баруун талаас халуун усны байшин 1 метр зайтай байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 222-226-р хуудас/,

         Хэргийн газарт үзлэг хийсэн тухай 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлд: Уг хэрэг гарсан газар нь Өмнөговь аймгийн Даланзадгад сум 5-р баг Зүүн сайхны ... тоот хашаа байв. Уг хашааны дааман хаалга ертөнцийн зүгээр хойш харсан байх ба хаалга онгорхой байлаа. Хаалгаар хашаанд орж үзлэгийг хийв. Хашааны урт нь 33 метр 40 см, өргөн нь 40 метр 30 см байлаа. Хашааны зүүн хэсэгт 1 ширхэг гэр, баруун хойд хэсэгт 1 ширхэг гэр байлаа. 2 гэрийн хоорондох зай нь 13 метр 10 см байх ба гэрүүдийн хаяа шуулттай байлаа. Хоёр гэрийн дунд буюу зүүн гэрээс баруун хойш 340 см зайнд сараал өнгийн фургон машин баруун урагш харсан байдалтай зогсож байлаа. Хашааны зүүн хойд талын буланд мужааны цех байж болох хаалга нь урагш харсан шавар амбаар \граш\ байх ба уг амбаар хашааны зүүн хэсэгт байх гэрээс зүүн хойш 770 см зайтай байлаа. Уг амбаарын хаалганы үүдэнд комперрасор, гар дриль цахилгаан зүлгүүр, цахилгаан өрөм зэрэг эд зүйл байх ба цахилгаан зүлгүүр нь амбаараас гаргасан цахилгааны уртасгагчинд залгаатай байлаа. Уртасгагчийн урд хэсэгт улаан өнгийн жижиг гэрэл асаж байлаа. Амбаар дотор банз болон модон эдлэлүүд байв. Уг амбаараас \граш\ зүүн урагш хашааны дагуу банз модыг хураасан байдалтай байх ба өмнө хэсэгт нь буюу баруун талд нь автомашины 3 ширхэг саарал өнгийн суудал байв. Уг суудлаас зүүн урагш 37 см зайнд Ерөөл нэртэй архины шил байв. Уг автомашины суудлаас баруун хойш 70 см зайнд 55 см урттай нарийн цул төмөр байв. Уг төмөр нь газраасаа хөдлөөгүй удсан шинжтэй өргөж авч үзэхэд газарт дарагдалтын ором үүссэн байлаа. Хашааны зүүн урд буланд буюу зүүн талд байрлалтай гэрээс зүүн урагш 6 метр 80 см зайнд нүүрсний пин байх ба пингийн хаалга баруун тийш харсан байдалтай хаалганы урд хэсэгт 2 литрийн коко кола ундааны сав хажуунд цагаан өнгийн шаазан аяга байв. Зүүн гэрийн хойд хэсэгт гэрийн хаяанаас 45 см зайнд толгойн ертөнцийн зүгээр зүүн урагш чиглэлтэй дээш харсан байдалтай баруун гарыг тохойн үеэр нугалж гарын сарвууг хэвлий дээр байрлуулж тавьсан, зүүн гарыг биеийн дагуу байрлуулсан, 2 хөлийг жийсэн, дээгүүрээ хөх өнгийн энгэр хэсэгтээ FSТАR-ВОҮ гэсэн бичиглэлтэй зах хэсэг нь \хоолой\ урагдсан подволктой, уг подволк нь цээж хүртлээ сөхөгдсөн, доогуураа улаан өнгийн бэлтгэлийн өмдтэй, өмдний шуумгыг эрээн булчин хүртэл дээш шуусан, өмдний салтаа хэсэг нойтон шавар шороогоор бохирлогдсон, хөлдөө бор өнгийн сандаалтай, цагаан өнгийн оймстой 30-35 орчим насны эрэгтэй хүний цогцос байлаа. Уг цогцосны толгойн зүүн чамархай хэсэгт цусаар бохирлогдсон цус нь хатсан байлаа, ам хамар дээр нь ногоон ялаа ихээр шавсан байдалтай байв. Цогцосны толгойн доор 55 см урттай 4.5 см өргөнтэй 1.8 см зузаантай мод 1ш, 62 см урттай 2.5 см өргөнтэй, 2 см зузаантай 1 ш мод нийт 2 ширхэг мод тавьсан байлаа. Цогцосны биеийн урд хэсэгт гэрийн хаяаны дагуу ус асгарсан газар норсон чийгтэй байв. Цогцосны зүүн өвдөг гэрээс 50 см зайтай байх ба өвдөгний харалдаа гэрийн бүрээс дээр 10x9 см хэмжээтэй талбайд улаан хүрэн өнгийн цус мэт зүйл болж бохирлогдсон байдалтай байлаа. Уг улаан хүрэн өнгийн цус мэт зүйл болж бохирлогдсон хэсэг нь газраас дээш 50 см-т байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч уг бохирлогдсон хэсгийн бүрээсийг шинжилгээнд явуулах зорилгоор хайчлан авав. Цогцосны зүүн гарын сарвуу гэрийн хаяанд хүрсэн байдалтай байх ба гэрийн хаяаны хэсгийн бүрээс дээр 6x6 см хэмжээтэй талбайд улаан хүрэн өнгийн цус мэт зүйл болж бохирлогдсон байдалтай байсныг шинжилгээнд явуулах зорилгоор хайчлан авав. Цогцосны толгой хэсгээс баруун хойш 440 см зайнд 400x460 см талбайг амарсан газарт хүний олон тооны мөр гарч газрын хөрсийг сулалсан байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Уг газрын хөрс хатуу хуурай байсан учир гутлын улны мөр \хээ\ илрэх боломжгүй байв. Цогцосны урд хэсэгт байсан гэрт орж үзлэг хийхэд гэрийн эд хогшил эмх цэгцтэй байлаа. Хашааны баруун хэсэгт байсан гэрт орж үзлэг хийхэд гэрийн эд хогшил эмх цэгцтэй байлаа. Уг хашааны зүүн талд айлгүй \хашаагүй\ байх ба гадна талд нь гарч үзлэгийг хийхэд хашаанаас зүүн тийш грашны үүдний харалдаа зүүн талд ерөөл нэртэй архины шил байх ба өөр сэжигтэй зүйл илэрсэнгүй. Автомашины саарал өнгийн суудлын зүүн урд хэсэгт байсан Ерөөл нэртэй архиний шил 1 ш, цогцосны толгойн доор байсан 55 см урттай 4.5 см өргөнтэй 1.8 см зузаантай 1 ширхэг, 62 см урттай 2.5 см өргөнтэй, 2 см зузаантай 1 ширхэг мод нийт 2 ширхэг мод зэргийг эд мөрийн баримтаар хураан авлаа. Үзлэгээр өөр зүйл илрээгүй тул үзлэгийг явцын никон маркийн гэрэл зургийн аппараттаар нийт кадр зураг бэхжүүлэн авч оролцогч нараас санал хүсэлтгүй гэснээр үзлэгийг 22 цаг 45 минутанд дуусгав. /хх-ийн 03-04-р хуудас,

               Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-07-р хуудас

               Цогцос болон түүний өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэлд: Уг цогцос нь 174 см урттай толгойдоо 3 см урттай  хар өнгийн үстэй, эрүүндээ тачир сахалтай, биеийн хөгжил зөв, 25-30 орчим настай эрэгтэй хүний цогцос байна. Зовхийг нээхэд хүүхэн хараа хоёр талдаа өргөссөн. Амаа жимийсэн үзэгдэх шүднүүд бүрэн, цогцосны сунад бүлээн, хүүрний толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хөхөлбий ягаан өнгөөр илэрсэн дарахад цайгаад 20 секундын дараа хэвэндээ орно. Сүвнүүдээс гарсан зүйлгүй духний баруун төвгөрт 4*3 см зүүн хөмсөгний  орчимд 2*02, 1/02 см зүүн нүдний дотор булангийн харалдаа  хамрын урт 1,5*1 см дээд зовхинд 1*02 см доод зовхинд 1*05 баруун тархинд 12*08 см арвений түвшингээс ханхар зулгаралттай, биеийн бусад хэсэгт гадна үзлэгээр гэмтэлгүй зүүн бугалганы  талд соёмбо /дээд хэсэгт/ дунд хэсгээр бугалгыг ороосон алхан хээний дүрс бүхий шивээстэй байв. Үзлэгээр өөр илэрсэн зүйлгүй. Никон маркийн гэрэл зургийн аппаратаар нийт 21 кадр зураг бэхжүүлэн авч дуусгав. Нэмэлт: Талийгаач нь дээгүүрээ хөх өнгийн подволктой, доогуураа улаан бэлтгэлийн өмдтэй, хөлдөө цагаан өнгийн оймс, бор өнгийн сандальтай байлаа. Хөх өнгийн подволкийг шинжилгээнд явуулахаар тогтов. /хх-ийн 08-р хуудас/,

              Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-11-р хуудас/,

             О.Бумцэндийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд: Үзлэгээр: Өмсөж явсан хувцас: Оюун овогтой Бумцэнд нь толгойдоо саарал өнгийн урдаа “Jеер” гэсэн бичигтэй саравчтай малгайтай. Дээгүүрээ adidas гэсэн бичиг болон логотой ногоон өнгийн пудволктой. Доогуураа саарал өнгийн урдаа болон доод хоёр хажуудаа халаастай өмдтэй. Өмдний урд хоёр өвдөг хэсэг харлан шороо хир тогтсон байдалтай байв. Өмд нь хоёр шилбэний хэсэгт гэрэл ойлгогч бүхий саарал өнгийн оруулгатай ажлын өмд байв. Өмдний түдүүлэнд бор өнгийн суран бүс зүүсэн байв. Өмдний зүүн өвдөгний доод хэсэгт 3,5 см х 2 см, баруун өвдөгний баруун талд 3 см х 1,5 см, баруун өвдөгний доод талд 1,5 см х 1 см, баруун шилбэний баруун талд 6 см х 9 см талбайд тус тус цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Түүний дотуур саарал өнгийн турсиктэй байв. Хөлдөө размер болон хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй 27 см урттай, 10 см өлмийн өргөнтэй, өсгийн өргөн 8 см хэмжээтэй бор өнгийн шавар шороо болсон хос сандаалтай. Мөн хөлдөө улаан хүрэн өнгийн хос оймстой байв. О.Бумцэндийн хувцасанд өөр ямар нэг сэжигтэй нүдэнд үзэгдэх ул мөр илрээгүй бөгөөд өмдийг шинжилгээнд явуулах зорилгоор хураан авав. Биед үзлэг хийсэн талаар: О.Бумцэндийг нүцгэлэн биед үзлэг хийхэд зүүн эгэмний дээд талд 4 см х 2 см, хүйсний зүүн талд 11 см-т 0,5 см х 0,2 см харьцаатай хуучин бор өнгийн соривтой байх бөгөөд биед нь өөр ил харагдах шарх сорив, гэмтэл байхгүй байв. Хөндлөнгийн гэрч оролцогч нараас ямар нэг санал хүсэлт тэмдэглэлд засвар оруулах зүйл байхгүй байна гэв. /хх-ийн 14-р хуудас/,

             Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18-р хуудас/,

            Ш.Болдбаатарын биед үзлэг хийсэн тэмдэглэлд: Өмсөж явсан хувцас: Шатарбат овогтой Болдбаатар нь дээгүүрээ цэнхэр цагаан өнгийн урдаа жижиг цахилгаантай MANBUQLU гэсэн бичиглэл бүхий хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй пудволктой байх бөгөөд уг пудволк нь богино ханцуйтай. Баруун талын ханцуйн дээд хэсэгт 15см х 7см хэмжээтэй талбайд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Мөн хормойн баруун доод хэсэгт 16см х 12см хэмжээтэй саарал өнгийн бохирлогдсон хэсэг байсныг тэмдэглэн авав. Доогуураа цайвар ногоон өнгийн шороо тоос болсон хуучин шорттой уг шорт нь урд дээд талдаа нэг, нэг мөн хоёр гуяны хэсэгт нэг, нэг хойд талдаа мөн нэг нэг халаастай. Халаасанд ямар нэг эд зүйлгүй. Шортны зүүн урд талын халаасны дээд талд 3 см х 2,5 см хэмжээтэй, шортны зүүн өвдөгний хэсэгт 14 см х 7 см хэмжээтэй, баруун гуяны хэсэгт 1 см х 2 см хэмжээтэй газар тус тус цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Мөн уг шортны баруун өвдөгний хэсэгт 2 см х 1,5 см хэмжээтэй талбайд оёдолгүй хэсгээр урагдсан. Зүүн гуяны ар доод хэсэгт 3 см х 2 см хэмжээтэй урагдсан байв. Хөлдөө размер болон хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй 27 см урттай, 10 см өлмийн өргөнтэй, өсгийн өргөн 8 см хэмжээтэй хар өнгийн шавар шороо болсон хос сандаалтай. Мөн хөлдөө цэнхэр өнгийн 5 хуруутай хос оймстой байв. Ш.Болдбаатарын өмсөж явсан шорт, пудволкыг шинжилгээнд явуулах зорилгоор хураан авав. Биед үзлэг хийсэн талаар: Ш.Болдбаатарын нүцгэлэн биед үзлэг хийхэд зүүн хацар дээр 0,7 см х 0,5 см хэмжээтэй арьсны төвшингөөс хонхор зулгарсан шархтай. Мөн зүүн өвдөг дээр 1 см х 1 см хэмжээтэй арьсны төвшингөөс хонхор зулгарсан шархтай байв. Баруун хөхнөөс доош 10 см-т 2 см х 0,2 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн шинэ шалбархайтай, зүүн хөлийн шагайн дээр 0,7 см х 0,5 см хэмжээтэй мөн шинэ зулгаралттай байв. Өөр биед ил харагдах шарх сорив, гэмтэл байхгүй байв. Хөндлөнгийн гэрч оролцогч нараас ямар нэг санал хүсэлт тэмдэглэлд засвар оруулах зүйл байхгүй байна. /хх-ийн 20-р хуудас/,

             Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-25-р хуудас/,

 Мэдүүлэг газар дээр нь шалгасан 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлд: Гэрч Бадмаа овогтой Болдбаатарын талийгаачийг Э.Шагжааг хоёр удаа хүргэж өгсөн газраа зааж өгье гэснээр хөндлөнгийн 2 гэрч болон шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Эрдэнэ нартай хамт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас автомашинтай гэрч Б.Болдбаатараар зам заалган явахад Б.Болдбаатар нь би эндэхийн хүн биш учраас хаягыг нь мэдэхгүй байна өөрөө явбал зааж чадна гээд зам зааж явсан бөгөөд Цагдаагийн газраас ертөнцийн зүгээр баруун зүгт яваад 5-р багийн нутаг дэвсгэр болох Зүүн сайханы 2-р гудамжаар дээшээ буюу баруун тийшээ явж ертөнцийн зүгээр зүүн хойд талдаа жижиг шавар гражтай гражны баруун талд цэнхэр өнгийн хойшоо харсан төмөр том хаалгатай банзан хашааны хаалганы хойд талд зогсоод би энд тухайн өдөр талийгаачийг хоёр удаа машинтай хүргэж өгсөн гэж зааж үзүүлэв. Уг зааж өгсөн хашааны гадаа ямар нэг хаяг байхгүй хашааны хойд дунд хэсэгт Үндэсний хувцас захиалга засвар оёдол гэсэн хаяг хадсан зүүн талдаа айлгүй баруун талдаа халуун усны газартай хашаа байх бөгөөд хойд урд талаараа гудамжтай байв. Уг хашаан нь дотроо хоёр гэртэй. Гэрт нь ямар айл байдаг талаар орж асуухад баруун гэр нь Шатарбат овогтой Болдбаатар, зүүн гэр нь Батсайхан овогтой Мөнхжаргал гэж айлынх байсан бөгөөд хаягаа Зүүн сайханы 2-6-19 тоот гэж хэлж байв....Мэдүүлэгийг газар дээр нь шалгах ажиллагааг Никон маркийн гэрэл зургийн аппаратаар кадр зураг авч бэхжүүлэн уг ажиллагааг дуусгав. Хөндлөнгийн гэрч оролцогч нараас ямар нэг санал хүсэлт байхгүй гэв. /хх-ийн 27-р хуудас/,

 Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-р хуудас/,

Мэдүүлэг газар дээр нь шалгасан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэлд: Сэжигтэн О.Бумцэндийг Цагдаагийн газрын гаднаас албаны ... улсын дугаартай пургон машинд суулгаж Өмнөговь аймгийн Даланзадгад сум 5-р баг Зүүнсайхны ... тоот хашааны үүдэн буулгаж хашаанд орж ажиллагааг эхлэв. Сэжигтэн Бумцэнд нь мэдүүлэхдээ би энд зогсож байсан Болдбаатар тэнд зогсож байсан гэж грашийн үүдний хэсгийг заав. Намайг энд зогсож байхад талийгаач Шагжаа Болдбаатарын гэрээс гарч ирээд над дээр ирээд намайг цохих гээд байхаар нь би тойрсон, тэгсэн чинь талийгаач Шагжаа Болдбаатар дээр явж очсон. Тэгсэн чинь Болдбаатар Шагжааг яагаад байгаа юм бэ гэсэн минь Шагжаа Болдбаатарын цээж рүү гараараа нэг удаа цохьсон тэгээд тэр хоёр зууралдаад Шагжаа Болдбаатарыг энд цохиод унагасан гэж заав уг газар нь анх Болдбаатарын зогсож байсан гэх газраас баруун урагш 432 см байв. тэгээд Болдбаатар босож ирээд Шагжаатай зууралдаад гэрийн энийг налаад гээд гэрийн хойд хэсгийг заав. Уг гэрийн хойд хэсэг нь Болдбаатарын унасан гэх газраас урагш 368 см байв. Тэгээд талийгаач гэр налаад энд унасан, талийгаачийг энд газар унасан байхад нь Болдбаатар нүүр лүү нь 2 удаа гараараа цохьсон, нэг удаа толгой руу нь өшиглөсөн тэгээд талийгаач босож ирээгүй.  Хөндлөнгийн гэрч Шинэбаярыг газар хэвтүүлээд Болдбаатар хаана нь юугаар яаж цохьсон юм бэ гэж асуухад нүүрлүү нь гараараа цохьсон, толгойн энэ хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн гэж толгойн баруун урд хэсэг рүү заав. Өөр юу болсон талаар асуухад өөр юм болоогүй тэгээд талийгаач босож ирээгүй гэв. /хх-ийн 29-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-31-р хуудас/,

Мэдүүлэг газар дээр нь шалгасан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэлд: Яллагдагч Ш.Болдбаатарыг Цагдаагийн газрын гаднаас албаны ... улсын дугаартай фургон машинд суулгаж Өмнөговь аймгийн Даланзадгад сум 5-р баг Зүүн сайхны 26-19 тоот хашааны үүдэн буулгаж хашаанд орж ажиллагааг эхлэв. Яллагдагч Ш.Болдбаатар нь мэдүүлэхдээ хэрэг гардаг өдөр би энд цахилгаан зүлгүүрээр мод зүлгээд байж байсан гэж хашааны зүүн хойд талд байсан грашийн үүдэн хэсгийг заав. Энд зогсож байхад талийгаач над дээр хүрч ирээд миний зүүн шанаа руу нэг удаа гараараа цохьсон, би талийгаачийг зөрүүлээд яг энд (шанаа руу нь цохьсон/ гэж заав. Уг газар нь анх Болдбаатарын зогсож байсан газраас баруун урагш 3 метр зайтай байлаа. Тэгсэн чинь талийгаач намайг өшиглөөд унагасан яг энд унасан гэх газар нь талийгаачийг цохьсон гэх газраас хойш 137 см зайтай байлаа. Намайг унаад газар хэвтэж байхад талийгаач миний дээрээс тонгойгоод энд зогсож байсан гэж заасан газар нь Ш.Болдбаатарын газар унасан гэх газраас урагш 94 см байв. Талийгаачийг тонгойгоод зогсож байхад Бумцэнд талийгаачийн толгой хэсэг рүү юмаар цохьсон. Дараа нь намайг босож ирж байхад Бумцэнд талийгаачийн баруун шанааруу цохьсон тэгээд талийгаач энд гэр налаад унасан гэж заав. Талийгаачийг суугаагаараа байхаар нь энд хэвтүүлсэн гэж заав. Тухайн газар нь гэрийн хаяанаас зүүн хойш 74 см байлаа. Талийгаачийг яг ямар байдалтай байхад нь О.Бумцэнд хаана хаана нь цохьсон юм бэ гээд хөндпөнгийн гэрч Ц.Ганбатыг зогсоож; заалгахад трнгойгоод байж байхад нь толгойн ар хэсэг рүү энэ рүү цохьсон гэж Ц.Ганбатын толгойн ар хэсэг рүү гараараа заав. бас энд цохьсон гэж баруун шанааг нь заав. /хх-ийн 32-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-р хуудас/,

             Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол: Хэргийн газрын үзлэгээр хураан авсан Ерөөл нэртэй архины шил 1ш, 55 см урттай 4.5 см өргөнтэй 1.8 см зузаантай мод 1ш, 62 см урттай 2.5 см өргөнтэй, 2 см зузаантай мод 1ш, нийт 2 ширхэг, гэмт хэрэг үйлдэгдэх үед яллагдагч Ш.Болдбаатарын өмсөж явсан хар өнгийн сандаал 1 хос зэргийг эд мөрийн баримтаар тооцож, уг хэрэгт хавсаргахаар тогтов. /хх-ийн 38-р хуудас/,

             Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №57 дугаартай  шинжээч С.Шүрцэцэгийн дүгнэлтэнд: Шагжаагийн цогцост үзлэг шинжилгээгээр духны зулгаралт, дух хэсгийн хуйхан доорх цус хуралт, их тархины 2 тал бөмбөлөг, бага тархи, тархины багана хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, 2 хажуугийн ховдол дахь цусан хураа, зүүн бөөрний өөхөн эслэг дэх цус хуралт, хамрын уг, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд болон доод зовхи, баруун мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Их тархины 2 тал бөмбөлөг, бага тархи, тархины багана хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, 2 хажуугийн ховдол дахь цусан хураа гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шагжаагийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Шагжаа нь зөөлөн бүрхүүлийн доорх болон 2 хажуугийн ховдол дахь хатуу бүрхүүлийн доорх цусан хураа гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 73-74-р хуудас/,

            Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №393 дугаартай  шинжээч С.Шүрцэцэгийн дүгнэлтэнд: Бумцэндийн биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй /хх-ийн 76-р хуудас/,

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №4391 дугаартай  шинжээч Ж.Солонгийн дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хувцасанд уранхай, цоорхой гарсан байна. Хар хөх футболканд гарсан 160мм, 65мм, цайвар шаргал өмдөнд гарсан 15мм хэмжээтэй уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан уранхайнууд байна. Хар хөх футболканд гарсан 160мм, 65мм уранхайнууд нь шинэ, цайвар шаргал өмдөнд гарсан 15мм хэмжээтэй уранхай нь хуучин байна. Цайвар шаргал өмдөнд гарсан 44мм, 175мм, 50мм хэмжээтэй уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан хуучин ханзарсан уранхайнууд байна. Цайвар шаргал өмдөнд гарсан 10мм хэмжээтэй уранхай нь эдэлгээний явцад гарсан хуучин уранхай байна. Цайвар шаргал өмдөнд гарсан 10х14мм хэмжээтэй уранхай нь эдэлгээний явцад гарсан хуучин цоорхой байна.Ногоон богино өмдөнд гарсан 20x17мм, 21х24мм хэмжээтэй уранхайнууд нь хатуу үзүүртэй зүйлийн гогодох татах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ гогодсон уранхайнууд байна. Ногоон богино өмдөнд гарсан Зх2мм хэмжээтэй уранхай нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цоорхой байна. /хх-ийн 78-79-р хуудас/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №5931 дугаартай  шинжээч Б.Энхмандахын дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн   Эрдэнэбилэг овогтой Шагжаагийн цогцосноос авсан гэх цус нь 4,0 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Цусанд 4,0 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 84-р хуудас/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №5932 дугаартай  шинжээч М.Өнөржаргалын дүгнэлтэнд: Э.Шагжаа гэж хаягласан цус нь АВ/4/ бүлгийн харьяалалтай байна. /хх-ийн 86-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №5959 дугаартай  шинжээч Б.Оргилын дүгнэлтэнд: Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх: 13х14см хэмжээтэй бүдэг ногоон өнгийн даавууны тасархай, 10х9см хэмжээтэй бүдэг ногоон өнгийн даавууны тасархай зэрэгт цус илэрсэн. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх: 13х14см хэмжээтэй бүдэг ногоон өнгийн даавууны тасархай дээр илэрсэн цус нь АВ/1\// бүлгийн харъяалалтай байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх: 10х9см хэмжээтэй бүдэг ногоон өнгийн даавууны тасархай дээр илэрсэн цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй. /хх-ийн 89-р хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №5958 дугаартай шинжээч Б.Оргилын дүгнэлтэнд: Сэжигтэн  Ш.Болдбаатарын өмсөж явсан гэх: цэнхэр өнгийн оруулгатай цагаан футболк, ногоон өнгийн шорт, Тогтоолд дурьдаагүй: Энгэр дээрээ бичигтэй хөх өнгийн футболк зэрэгт цус илэрсэн. Сэжигтэн Ш.Болдбаатарын өмсөж явсан гэх: цэнхэр өнгийн оруулгатай цагаан футболк, ногоон өнгийн шорт зэрэгт илэрсэн цус нь АВ/1\// бүлгийн харъяалалтай байна. Тогтоолд дурьдаагүй: Энгэр дээрээ бичигтэй хөх өнгийн футболк дээр илэрсэн цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй. Сэжигтэн О.Бумцэндийн өмсөж явсан гэх: Улбар шар оруулгатай цайвар саарал өнгийн өмд дээр цус илрээгүй. /хх-ийн 91-р хуудас/,

          Өмнөговь аймгийн БОЭТөвийн Сэтгэцийн гэм судлалын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн магадлагаа №33/17 дугаартай дүгнэлтэнд: Шатарбатын Болдбаатар нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Ш.Болдбаатар нь хэрэг хариуцах чадвартай. Ш.Болдбаатар нь болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. /хх-2-ийн 243-245-р хуудас/,

          Өмнөговь аймгийн БОЭТөвийн Сэтгэцийн гэм судлалын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн магадлагаа №32/17 дугаартай дүгнэлтэнд: 0юуны Бумцэнд нь сэтгэцийн хувьд эрүүл болно. О.Бумцэнд хэрэг хариуцах чадвартай. О.Бумцэнд нь болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. /хх-2-ийн 246-248-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №394 дугаартай  шинжээч С.Шүрцэцэгийн дүгнэлтэнд: Болдбаатарын биед зүүн хацар, өвдөгний зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хамаарахгүй. Болдбаатар нь бүсэлхий нурууны суулт эмгэгтэй болох нь шинжилгээгээр тогтоогдлоо. Уг эмгэг нь тухайн гэмтэлтэй холбоогүй болно. /хх-ийн 99-р хуудас/,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын хяналтын прокурор Н.Ундрахад гаргасан хүсэлтэнд: Миний бие Эруүгийн хуулийн 91 дугаар зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ш.Болдбаатарын өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан дараах хүсэлтийг гаргаж байна. Хэрэг гарсан дараа Бумцэнд нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2-3 хоног цагдан хоригдож байгаад бусдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Бумцэнд нь цагдан хорих байранд хоригдож байхдаа нэг камерт /өрөөнд/ хамт хоригдож байсан н.Батзаяа, н.Мөнгөнбаяр нарт “би талийгаачийг 2 цохьчихсон юмаа” гэж хэлсэн байдаг. Иймд уг хэргийг Бумцэнд нь үйлдсэн байх магадлалтай байх тул эдгээр хүмүүсийг гэрчээр асууж Бумцэндийн үйлдлийг дахин шалгаж өгнө үү. /хх-ийн 193–р хуудас/

         Прокурорын 2016 оны 09-р сарын 19-ний өдрийн Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах тухай 41 тоот тогтоолд: ...Өмгөөлөгч Н.Нармандахаас гаргасан хүсэлтэд дурдсан нэр бүхий хүмүүс  /Батзаяа, Мөнгөнбаяр/ нь гэмт хэрэг болох үед байгаагүй, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдээгүй, мэдэх боломжгүй этгээдүүд байна.....өмгөөлөгч Нармандахаас гаргасан О.Бумцэндтэй нэг камерт хоригдож байсан Батзаяа, Мөнгөнбаяр нарыг гэрчээр байцааж, Бумцэндийн үйлдлийг дахин шалгаж өгнө үү” хүсэлтийг хангахаас татгалзсугай...../ХХ-ийн 194-р хуудас/   

         Сэжигтэнийг баривчлах тухай 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол /хх-ийн 100-р хуудас/,

        Сэжигтэнийг баривчлах тухай 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол /хх-ийн 101-р хуудас/,

        Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №30 дугаартай сэжигтнээр цагдан хорих тухай захирамж /хх-ийн 103-р хуудас/,

         Сэжигтнийг баривчлах тухай тогтоол /хх-ийн 104-р хуудас/,

         Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 246-247-р хуудас/,

         О.Бумцэндийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126-р хуудас/,

         Ш.Болдбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140-р хуудас/,

         Хохирлын баримтууд /хх-ийн 162-р хуудасны 1-15 хуудас, 164-р хуудасны 01-04-р хуудас/ Хохирогч Ш.Бямбаад 3.000.000 төгрөгний хохирол төлсөн баримт, хохирогч Ш.Бямбаад 500.000 төгрөг төлсөн баримт

О.Бумцэндийн хувийн байдлыг тодорхойлсон:

Гэрч Б.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 203-р хуудас/,

Гэрч Ц.Болдчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 204-р хуудас/,

Гэрч Х.Норжмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 208-209-р хуудас/,

Гэрч Г.Дониддагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 210-211-р хуудас/,

Гэрч Г.Найгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 212-р хуудас

О.Бумцэндийн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 138-р хуудас/,

О.Бумцэндийн хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 138-р хуудас/,

Ш.Болдбаатарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 142-р хуудас/,

Ш.Болдбаатарын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 144-р хуудас/,

Ш.Болдбаатарын сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 145-146-р хуудас/,

Өмнөговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/238 дугаартай албан бичигт О.Бумцэнд, Ш.Болдбаатар нарын нэр дээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна. /хх-ийн 159-р хуудас/,

 О.Бумцэнд, Ш.Болдбаатар нарын Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Капитал банк, Хаан банк, Төрийн банк, Голомт банкнуудын дансны мэдээллийн талаарх лавлагаанууд /хх-ийн 148-154-р хуудас/ зэрэг болно.

        Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Болдбаатар, О.Бумцэнд нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд улсын яллагч шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт яллахаас татгалзсан болно.

        Түүнчлэн тус эрүүгийн хэрэгт эрх бүхий этгээдийн шийдвэрээр томилогдоогүй мөрдөн байцаагч ажиллагаа хийсэн нь ЭБШХуулийн 28 дугаар зүйлийн 28.1, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул мөрдөн байцаагч А.Түмэнбаярын байцаан шийтгэх ажиллагаа явуулсан дараах нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т зааснаар нотлох чадвараа алдсан гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй байх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

  1. Гэрч Б.Батбаатарын мэдүүлэг
  2. Гэрч С.Эрдэнэ-Очирын мэдүүлэг,
  3. Гэрч Ж.Энх-Амгалангийн мэдүүлэг
  4. Гэрч Р.Отгонбатын мэдүүлэг
  5. Гэрч Б.Гантулгын мэдүүлэг
  6. Насанд хүрээгүй гэрч  Б.Пүрэвдоржийн мэдүүлэг /ХХ-ийн 63-68 дугаар хуудас/

        Шүүгдэгч О.Бумцэндийг Ш.Болдбаатартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 02-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүн сайхны 26-р гудамж 19 тоотод хохирогч Э.Шагжааг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэв.

         Учир нь: Улсын яллагч шүүгдэгч О.Бумцэндийн гэм бурууг насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдоржийн мэдүүлэг, гэрч Б.Батзаяагийн мэдүүлэг, шүүгдэгч Ш.Болдбаатарын мэдүүлэг болон шүүгдэгч О.Бумцэндийн сэжигтнээр өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдоно гэж яллаж байх боловч шүүгдэгч О.Бумцэндийг яллаж буй эдгээр нотлох баримтууд нь дараах нотлох баримтуудаар няцаагдана гэж үзэв. Үүнд: 

          1. Насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдоржийн мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т зааснаар нотлох чадвараа алдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй нотлох баримт болохыг давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой дурьдаж, анхан шатны шүүхийн тогтоолд дурьдсан энэ талаарх дүгнэлтийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн тул улсын яллагч насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвдоржийн мэдүүлгээр шүүгдэгч О.Бумцэндийг яллаж байгааг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

            2. Гэрч Б.Батзаяагийн: Би Бумцэндийг айхтар сайн танихгүй. 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1 камерт хоригдож байсан. Тухайн камерт Мөнгөнбаяр, Бумцэнд бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Хүн амины хэрэгт шалгагдаж байгаа гэж надад хэлсэн. Би Бумцэндээс та яасан юм бэ гэж асуусан чинь 2 удаа цохьсон гэж надад хэлсэн. Тэнд энд нь цохьсон гэж хэлээгүй, 2 цохьсон гэж л надад хэлсэн. Тэр хүн их дуу цөөтэй хүн байсан учир нээх юм ярьдаггүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 205–р хуудас/

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ гэж тодорхойлсноор Б.Батзаяа нь хуульд заасан гэрчээр оролцож болох этгээд мөн байна.

       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т зааснаар гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй бөгөөд Б.Батзаяагийн хувьд Д.Мөнгөнбаяр, О.Бумцэнд нарын хамт гурвуул цагдан хорих байранд хоригдож байсан талаараа мэдүүлжээ.

       Үүнээс үндэслэн гэрч Б.Батзаяагийн мэдүүлгийн эх сурвалж нь хамт нэг өрөөнд цагдан хоригдож байсан Д.Мөнгөнбаяр, О.Бумцэнд нарын мэдүүлгээр нотлогдож, тэдний мэдүүлэг хоорондоо тохирч байгаа тохиолдолд Б.Батзаяагийн мэдүүлэг нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх үндэслэл бий болох учиртай.  

         Гэтэл гэрч Д.Мөнгөнбаяр мөрдөн байцаалтын шатанд: ”...Өмнөговь аймгийн Цагдан хорих байранд Эрүүгийн хуулийн 181-р зүйлээр хоригдож байсан. Би 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хоригдоод 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гарсан. 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1-р камерт хоригдож байгаад 6-р камерт орсон. Намайг 6-р камерт ороход О.Бумцэнд ганцаараа байсан. Би орж очоод танилцаад ямар хэрэг хийсэн юм бэ гэж асуусан чинь хүн амины хэрэгт шалгагдаж байгаа гэж хэлсэн. Хамт найз нь хоригдож байгаа гэж хэлсэн. Тэр найзыгаа цохьсон гэдгийг надад хэлсэн. Талийгаачийг цохиж зодсон гэж яриагүй. Батзаяа гээд Ханбогд сумаас хүн амины хэрэгтэй гээд нэг залуу орж ирсэн. Би тэр хоёрыг тэгж ярьж байхыг сонсоогүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 206–р хуудас/ өгсөн бол шүүгдэгч О.Бумцэнд яллагдагчаар байцаалт өгөхдөө энэ талаарх мөрдөн байцаагчийн асуултанд “Би тийм юм яриагүй” гэж хариулсан байдаг. /ХХ-224-р хуудас 15 дахь мөрөнд бичигдсэн./  

           Иймд гэрч Б.Батзаяагийн “... Хүн амины хэрэгт шалгагдаж байгаа гэж надад хэлсэн. Би Бумцэндээс та яасан юм бэ гэж асуусан чинь 2 удаа цохьсон гэж надад хэлсэн.  Тэнд энд нь цохьсон гэж хэлээгүй, 2 цохьсон гэж л надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг нь гэрч Д.Мөнгөнбаярын “...хүн амины хэрэгт шалгагдаж байгаа гэж хэлсэн. Хамт найз нь  хоригдож байгаа гэж хэлсэн. Тэр найзыгаа цохьсон гэдгийг надад хэлсэн. Талийгаачийг цохиж зодсон гэж яриагүй. Батзаяа гээд Ханбогд сумаас хүн амины хэрэгтэй гээд нэг залуу орж ирсэн. Би тэр хоёрыг тэгж ярьж байхыг сонсоогүй...” гэсэн мэдүүлгээр болон яллагдагч О.Бумцэндийн “Би тийм юм яриагүй” гэх мэдүүлгээр тус тус няцаагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т зааснаар гэрч Б.Батзаяагийн мэдүүлэг нь шүүгдэгч О.Бумцэндийг яллах нотлох баримт болохгүй байна. 

             3. Шүүгдэгч Ш.Болдбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл  

              Шүүгдэгч Ш.Болдбаатарыг 2016 оны 09-р сарын 02-ны өдөр яллагдагчаар 2 дахь удаа байцаасан тэмдэглэлд: ...Бумцэнд хохирогчийн ар гэрт мөнгө өгөхгүй байна гэхээр нь болсон хэргийг үнэн зөвөөр нь мэдүүлж байгаа. Бумцэнд баруун шанаа руу цохьсон тэгээд талийгаач гэр налаад унасан. Тэгээд босож ирээгүй. Намайг талийгаач өшиглөж унагаагаад миний дээрээс тонгойгоод байж байхад араас нь дагз руу тас гээд л юмаар цохьчих шиг болсон. Юугаар цохьсоныг бол хараагүй. Би талийгаачийн зүүн талын шанааны дээд хэсэгт гараараа 1 удаа цохьсон. Өөр цохиогүй. Бумцэнд талийгаачийн толгойн ар дагз руу юмаар цохьсон. Баруун хацар шанаа хэсэгт 1 удаа гараараа цохьсон. 6 сая хавьцаа мөнгө нэхэмжлэж байгаа гэж өмгөөлөгчөөс дуулсан. \40 секүнд дуугүй суув\ Хэрэв Бумцэнд 6 сая төгрөг өгсөн бол би ярьж тохирсоноороо хэрэг хүлээх байсан... гэсэн мэдүүлэг авагдсан бол

           2016 оны 09-р сарын 02-ны өдөр /Ш.Болдбаатарын/ мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлд /ХХ-32/ “...Энд зогсож байхад талийгаач над дээр хүрч ирээд миний зүүн шанаа руу нэг удаа гараараа цохьсон, би талийгаачийг зөрүүлээд яг энд /шанаа руу нь цохьсон/ гэж заав. Уг газар нь анх Болдбаатарын зогсож байсан газраас баруун урагш 3 метр зайтай байлаа. Тэгсэн чинь талийгаач намайг өшиглөөд унагасан яг энд унасан гэх газар нь талийгаачийг цохьсон гэх газраас хойш 137 см зайтай байлаа. Намайг унаад газар хэвтэж байхад талийгаач миний дээрээс тонгойгоод энд зогсож байсан гэж заасан газар нь Ш.Болдбаатарын газар унасан гэх газраас урагш 94 см байв. Талийгаачийг тонгойгоод зогсож байхад Бумцэнд талийгаачийн толгой хэсэг рүү юмаар цохьсон. Дараа нь намайг босож ирж байхад Бумцэнд талийгаачийн баруун шанааруу цохьсон тэгээд талийгаач энд гэр налаад унасан гэж заав. ...Талийгаачийг яг ямар байдалтай байхад нь О.Бумцэнд хаана хаана нь цохьсон юм бэ гээд хөндлөнгийн гэрч Ц.Ганбатыг зогсоож заалгахад тонгойгоод байж байхад нь толгойн ар хэсэг рүү энэ рүү цохьсон гэж Ц.Ганбатын толгойн ар хэсэг рүү гараараа заав. Бас энд цохьсон гэж баруун шанааг нь заав. /хх-ийн 32-р хуудас/ гэсэн мэдүүлэг болон мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл нь шүүгдэгч О.Бумцэндийг яллах нотлох баримт болжээ.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт:  Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт сэлт, мэдээлэл нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдоно гэж заасан.

          Иймд Ш.Болдбаатар, О.Бумцэнд нарын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн бүхий л мэдүүлгүүд нь ЭБШХуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасан нотлох баримт мөн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т: Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана...гэж заасан байдаг.  

           Нотлох баримтыг шалгах дээрх аргуудаас нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах аргыг сонгон авч, Ш.Болдбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлгүүдийг хооронд нь харьцуулан шинжлэн судлах аргыг хэрэглэн нотлох баримтыг доорх байдлаар шалгахаар шийдвэрлэв. Үүнд:

          Сэжигтэн Ш.Болдбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”... талийгаач шууд над дээр хүрч ирээд та нар яагаад намайг тоохгүй байгаа юм бэ гэж хэлээд миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохиод авахаар нь би зөрүүлээд баруун гараараа талиигаачийн толгой хэсэгт 1 удаа цохьсон. Тэгсэн чинь талийгаач миний ууц \нуруу\ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн би газар унаад босох гээд хэвтэж байхад талийгаачийг хүрээд ирэхээр нь хэвлий хэсэг рүү нэг удаа хөлөөрөө жийгээд боссон. Тэгээд би босоод талийгаачийн толгой хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохьсон чинь талийгаач гэр налаад унаад өгсөн. Тэгээд л босож ирээгүй. Би талийгаачийг босгох гээд толгой руу нь ус цацсан, талийгаачийн хамарнаас нь цус гарч байхаар нь усаар угаасан юм. Мөн цээж рүү нь дарж сэргээх арга хэмжээг авсан боловч талийгаач огт сэргэхгүй байгаад байхаар нь манай хашаанд байдаг Мөнхжаргал гэдэг залуу түргэн дуудсан. Түргэний эмч ирээд Шагжааг нас барсан байна гэдгийг хэлсэн. Түргэний эмч хүрч ирээд яасан юу болсон юм гэж асуухаар нь би 2 удаа цохьсон гэдгээ хэлсэн. ...Надаас өөр хүн цохиогүй. Би л 2 удаа цохьсон. Талийгаачийг Бумцэнд цохиж зодоогүй. Бумцэнд харсан. Өөр хүн хараагүй....гэсэн мэдүүлэг /хх-ийн 122-123-р хуудас/,

             Сэжигтэн Б.Болдбаатар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Шагжаа шууд над дээр хүрч ирээд та нар яагаад намайг тоодоггүй юм бэ гээд миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь зөрүүлээд баруун гараараа талийгаачийн зүүн шанааны дээд хэсэгт 1 удаа цохьсон. Тэгсэн чинь талийгаач миний ар ууц руу нэг удаа хөлөөрөө өшиглөөд унагасан. Тэгээд дээрээс хүрээд ирэхээр нь би өөдөөс нь хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа жийж босоод талийгаачийг барьж аваад баруун гараараа толгой руу нь 1 удаа цохьсон чинь талийгаач Мөнхжаргалын гэрийг налаад унасан. Тэгээд талийгаач дээр явж очоод бариад татсан чинь амьсгалахгүй байхаар нь цээжин дээр нь дарсан. ...Бумцэнд талийгаачид огт гар хүрээгүй. Миний зүүн шанаа хавдаж шалбарсан, ууц хүндүүртэй өвдөж байгаа тул шинжээч эмчид үзүүлнэ. Нэг нутгийн танил найзууд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-125-р хуудас/,

           Ш.Болдбаатарыг 2016 оны 07-р сарын 07-ны өдөр яллагдагчаар анх удаа байцаасан тэмдэглэлд: Би ялыг ойлголоо. Талийгаачийн амь насыг хохирооё гэсэн санаа зорилго байгаагүй, талийгаач намайг эхлээд цохихоор нь зөрүүлээд цохьсон. Би хүлээн зөвшөөрч байна. Миний цохьсон үйлдлээс болоод найз Шагжаа нас барсанд харамсаж гэмшиж буруугаа ойлгож байна. ...2016 оны 07 дугаар сарын 02-ны орой Бумцэнд манай хашаанд ирсэн. Тэгээд би Бумцэндэд 10000 төгрөг өгч явуулаад 1 шил 500 граммтай ерөөл архи авчруулсан. Тэгээд Бумцэндтэй тэр архийг хувааж уусан. Тэгээд байж байхад талийгаач Шагжаа ирсэн. Тэгээд Шагжаа намайг цохиод авсан. Би Шагжааг зөрүүлээд цохьсон. Шагжаа намайг өшиглөөд унагасан, би босож ирээд Шагжааг нүүрлүү нь гараараа цохьсон. Шагжаа газарт унасан. Тэгээд Шагжаа босож ирээгүй. Би Шагжааг алья гэж бодоогүй. Би их харамсаж байна өмнө өгсөн мэдүүлгүүд дээрээ бүгдийг нь үнэн зөвөөр тодорхой ярьсан...” гэсэн мэдүүлгийг /хх-ийн 127–р хуудас/ тус тус өгсөнтэй холбогдуулан дүгнэхэд:

          Энэхүү хэрэгтэй холбогдуулан Ш.Болдбаатараас мөрдөн байцаагч 6 удаа байцаалт авдаг бөгөөд эхний удаа өмгөөлөгчтэй байцаалт өгөх хүсэлтээ илэрхийлж, байцаалт өгөхөөс татгалздаг, үүний дараа сэжигтнээр 2 удаа, яллагдагчаар анх удаа мэдүүлэг өгөхдөө....дээрх байдлаар буюу  “...Надаас өөр хүн цохиогүй. Би л 2 удаа цохьсон. Талийгаачийг Бумцэнд цохиж зодоогүй. Бумцэнд харсан. Өөр хүн хараагүй....гэсэн мэдүүлэг /хх-ийн 122-123-р хуудас/,...Бумцэнд талийгаачид огт гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-125-р хуудас/, Миний цохьсон үйлдлээс болоод найз Шагжаа нас барсанд харамсаж гэмшиж буруугаа ойлгож байна. / хх-ийн 127–р хуудас/ гэсэн мэдүүлгүүдийг тус тус өгдөг бол яллагдагчаар 2 дахь удаагаа байцаалт өгөхдөө буюу гэмт хэрэг гарснаас хойш 2 сарын дараа ...Бумцэнд баруун шанаа руу цохьсон тэгээд талийгаач гэр налаад унасан. Тэгээд босож ирээгүй. Намайг талийгаач өшиглөж унагаагаад миний дээрээс тонгойгоод байж байхад араас нь дагз руу тас гээд л юмаар цохьчих шиг болсон. Юугаар цохьсоныг бол хараагүй. /хх-ийн 128-129-р хуудас/ гэсэн мэдүүлэг өгч, өмнөх 3 удаагийн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Хамгийн сүүлд буюу 2016 оны 10-р сарын 21-ний өдөр сонсгосон ялыг өөрчилж Ш.Болдбаатарыг байцаах үед тэрээр хэргийн талаар мэдүүлэг өгөөгүй, сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн байдаг./ХХ-228-р хуудас/ 

        Ийнхүү хавтаст хэрэгт авагдсан Ш.Болдбаатарын 6 удаагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судлахад, “шүүгдэгч О.Бумцэнд талийгаачид гар хүрээгүй, би л цохьсон, миний цохьсон үйлдлээс болоод Шагжаа нас барсанд харамсаж байна” гэсэн агуулга бүхий мэдүүлэг удаа дараа буюу 3 удаа, тогтвортой байдлаар авагдсан бол гэмт хэрэг гарснаас хойш 2 сарын дараа талийгаач Шагжаагийн үхэлд О.Бумцэнд буруутай талаар мэдүүлэг өгч, энэхүү мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч О.Бумцэндийг ялласан байна.  

          Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 95.2–т ...шүүх нь  хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасныг баримтлан Ш.Болдбаатарын дээрх мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судалж, дэнсэлж үзэхэд “О.Бумцэнд  талийгаачид гар хүрээгүй, би л цохьсон, миний цохьсон үйлдлээс болоод Шагжаа нас барсанд харамсаж байна” гэсэн Ш.Болдбаатарын мэдүүлгүүд удаа дараа, тогтвортой байдлаар хэрэгт авагдсан байх тул   Ш.Болдбаатарын 2016 оны 09-р сарын 02-ны өдөр яллагдагчаар 2 дахь удаа байцаагдсан: ...Бумцэнд баруун шанаа руу цохьсон тэгээд талийгаач гэр налаад унасан. Тэгээд босож ирээгүй. Намайг талийгаач өшиглөж унагаагаад миний дээрээс тонгойгоод байж байхад араас нь дагз руу тас гээд л юмаар цохьчих шиг болсон. Юугаар цохьсоныг бол хараагүй. Би талийгаачийн зүүн талын шанааны дээд хэсэгт гараараа 1 удаа цохьсон. Өөр цохиогүй. Бумцэнд талийгаачийн толгойн ар дагз руу юмаар цохьсон. Баруун хацар шанаа хэсэгт 1 удаа гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг болон энэхүү мэдүүлгийг үндэслэн хийсэн “мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл” нь  дээрх байдлаар тус тус няцаагдаж байна гэж дүгнэв.

         4. Сэжигтэн О.Бумцэндийн мэдүүлэг /хх-132-р хуудас/

         Сэжигтнээр О.Бумцэндийн 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: .... Шагжаа Болдбаатарыг цохиод унагасан. Болдбаатар босож ирээд Шагжаатай барилцаж авсан. Тэр үед нь би салгах гээд яваад очсон салж өгөхгүй байгаад байсан. Тэгээд Шагжаа намайг цохих гээд байхаар нь би Шагжаагийн нүүрэнд нь нэг удаа гараараа цохьсон. ...Шагжаа, Болдбаатар хоёрыг салгах гээд яваад очсон чинь Шагжаа намайг цохих гээд байхаар нь зөрүүлээд нэг удаа цохьсон. Би Шагжаагийн нүүрэнд нь нэг удаа баруун гараараа цохьсон...гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-р хуудас/ өгсөн байх бөгөөд энэхүү мэдүүлгийг улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч Ш.Болдбаатарын өмгөөлөгчид О.Бумцэндийн гэм буруутай болохыг нотлох баримт гэж үзэж, холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн гэж үзэж, ялын шүүмж болон өмгөөллөө явуулж байна.

         Шүүгдэгч О.Бумцэнд нь  сэжигтнээр 3 удаа, яллагдагчаар 1 удаа байцаалт өгсөн байх бөгөөд дээрх мэдүүлгээс бусад мэдүүлэг нь хэрэгт доорх байдлаар авагджээ. Үүнд:

         О.Бумцэнд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би халдаагүй, Би өмнө хэрэгт орж байгаагүй, тэгээд ийм хэрэгт холбогдоод айж сандрахдаа цагдаа нар чи цохьсон биз дээ гээд намайг тулгаад байхаар нь би 1 удаа цохьсон гээд хэлсэн. ...би цохиогүй...гэсэн мэдүүлэг  /хх-ийн 133-134-р хуудас/,

         О.Бумцэнд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  ...Би талийгаачийг огт цохиж зодоогүй, Болдбаатар яагаад намайг хохирлын мөнгөнөөс төлөлцөөрэй гэж хэлэх болсон талаар би мэдэхгүй байгаа...гэсэн мэдүүлэг /ХХ135-р хуудас/

        О.Бумцэндийг яллагдагчаар анх удаа байцаасан тэмдэглэлд: ...Би Шагжааг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон гэж мэдүүлсэн анх хэрэгт холбогдоод айж сандрахдаа тэгээд хэлсэн юм. Таны өрөөнд энгийн хувцастай цагдаа ах байсан. Тэр ах намайг чи хүн цохичоод яагаад цохиогүй юм гээд тулгаад байсан. Тэгэхээр нь би айгаад нэг удаа цохисон гэж хэлсэн. Тэгээд Болдбаатар бид хоёрыг шууд цагдан хорих руу аваачиж хийсэн. Би тэр үед өөрийн гэсэн өмгөөлөгчгүй байсан болохоор бас шоконд орсон хүний амины хэрэгт холбогдсон болохоор айж сандарсандаа талийгаачийг нэг удаа цохисон гэж хэлсэн. ...Тэр хоёрыг салгах гэсэн чинь дийлдээгүй, тэгээд тэр хоёр зууралдаад ойчсон. ...Би тэр хоёрыг цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 222-226-р хуудас/ тус тус хэрэгт авагджээ.

       О.Бумцэндийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судлахад 1 удаагийн сэжигтнээр байцаалт өгснөөс бусад 3 удаагийн мэдүүлэгтээ    “талийгаачийн бие эрх, чөлөөнд халдаагүй” талаараа мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч О.Бумцэндийн нэг удаагийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үндэслэн түүнийг гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа төдийгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.4-т зааснаар мэдүүлэг өгөх эрхтэй бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т зааснаар “Сэжигтэн өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй” тул О.Бумцэндийн нэг удаагийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэн, өөрийнх нь эсрэг нотлох баримт болгон ашиглах хууль зүйн үндэслэлгүй юм.

          Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т зааснаар “Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болох” бөгөөд О.Бумцэнд нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө  ...Би тэр хоёрыг цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 222-226-р хуудас/ өгсөн байгааг дурьдах нь зүйтэй.

 

       Ийнхүү хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч О.Бумцэндийн гэм буруутай үйлдлийг яллаж болох бүхий л мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Бумцэнд нь шүүгдэгч Ш.Болдбаатартай бүлэглэн хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь мэдүүлгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй, эдгээр мэдүүлгийн нотлох баримт  нь няцаагдаж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

        Шүүгдэгч Ш.Болдбаатарыг О.Бумцэндтэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 02-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүн сайхны 26-р гудамж 19 тоотод хохирогч Э.Шагжааг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар хөнгөрүүлэн, шүүгдэгч Ш.Болдбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэв.

 

         Шүүгдэгч Ш.Болдбаатар нь  2016 оны 7 дугаар сарын 02-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүн сайхны 26-р гудамж 19 тоотод хохирогч Э.Шагжааг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т: “Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад  нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болох бөгөөд Ш.Болдбаатарыг 2016 оны 07-р сарын 07-ны өдөр яллагдагчаар анх удаа байцаасан тэмдэглэлд: Би ялыг ойлголоо. Талийгаачийн амь насыг хохирооё гэсэн санаа зорилго байгаагүй, талийгаач намайг эхлээд цохихоор нь зөрүүлээд цохьсон. Би хүлээн зөвшөөрч байна. Миний цохьсон үйлдлээс болоод найз Шагжаа нас барсанд харамсаж гэмшиж буруугаа ойлгож байна. ...2016 оны 07 дугаар сарын 02-ны орой Бумцэнд манай хашаанд ирсэн. Тэгээд би Бумцэндэд 10000 төгрөг өгч явуулаад 1 шил 500 граммтай ерөөл архи авчруулсан. Тэгээд Бумцэндтэй тэр архийг хувааж уусан. Тэгээд байж байхад талийгаач Шагжаа ирсэн. Тэгээд Шагжаа намайг цохиод авсан. Би Шагжааг зөрүүлээд цохьсон. Шагжаа намайг өшиглөөд унагасан, би босож ирээд Шагжааг нүүрлүү нь гараараа цохьсон. Шагжаа газарт унасан. Тэгээд Шагжаа босож ирээгүй. Би Шагжааг алья гэж бодоогүй. Би их харамсаж байна өмнө өгсөн мэдүүлгүүд дээрээ бүгдийг нь үнэн зөвөөр тодорхой ярьсан...” /хх-ийн 127–р хуудас/ гэжээ.

          Ш.Болдбаатар нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өөрийн гэм бурууг ийнхүү хүлээн мэдүүлсэн нь хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болох бөгөөд шүүгдэгч Ш.Болдбаатарын гэм буруутай үйлдэл нь дараах мэдүүлгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Үүнд:

           Хохирогч Ш.Бямбаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн ах Шагжааг аймгийн төв болох Даланзадгад суманд нас барсан тухай 21 цагийн үед мэдсэн. Тухайн үед дуудлагаар очсон байсан эмч бидэнд хэл дуулгасан. ...Манай гэр бүлийн хүмүүс талийгаачийн цогцсыг харахад нүүрэн дээр нь гэмтэл байсан гэж ярьж байгаа тул бид гадны нөлөөтэйгээр нас барсан гэж үзэж байгаа. Тухайн үед дуудлагаар очсон түргэний эмчид Болдбаатар гэдэг залуу нь хэлэхдээ “би нэг удаа цохьсон” гэж хэлсэн байдаг. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шалгаж тогтоож өгнө үү гэж хүсэх байна. Бидний зүгээс хэргийн газар дээр талийгаачтай хамт байсан Бумцэнд, Ш.Болдбаатар нарыг сэжиглэж байгаа. Хэн нь талийгаачийн аминд хүрсэн талаар тогтоож өгнө үү?...гэсэн мэдүүлэг

           Гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 07 дугаар сарын 02-ны орой гэртээ байж байгаад 19 өнгөрөөгөөд дэлгүүр орохоор гэрээсээ гараад хашааны хаалгаар гартал өөдөөс талийгаач Шагжаа манай хашаа руу орж ирсэн, надтай зөрөхдөө Болдоо хаана байна гэж асуугаад зөрсөн. Би Шагжаад энэ хавиар байгаа гэж хэлсэн. Тэгээд би хоёр гудамжны хойно байдаг Хүрмэн дэлгүүр ороод 1 хайрцаг тамхи, аваад буцаад гэртээ харьсан. Намайг гэртээ орохоор хашаандаа явж байхад Болдбаатар ажлынхаа байрны үүдэнд мод зүлгээд байж байгаа харагдсан. Шагжаа Бумаа 2 Болдбаатарын хажууд зогсож байсан. Тэгээд би гэртээ ороод зурагт үзээд хэвтсэн. Төд удалгүй ойролцоогоор 10 гаруй минут болсон байх манай гэрийн хойд талаас юм мөргөх шиг болохоор нь би гадаа байсан Шагжаа, Болдоо, Бумаа нарыг хоорондоо зодолдож байгаа юм болов уу гэж бодоод гэрээс гүйгээд гарсан чинь манай гэрийн яг хойно хаяаны хажууд талийгаачийн толгой зүүн тийш харсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Болдоо, Бумаа хоёр хажууд нь хараад зогсож байсан. Хэн нэгэн нь хөөе бос гээд хэлж байсан, хэн нь хэлсэн талаар анзаараагүй, тэгээд би харчихаад буцаад гэртээ яваад орсон. Тэгээд намайг гэртээ ороод 1 минут орчим болсон араас Бумаа манайд орж ирээд Шагжаа босохгүй байна ухаан алдсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ус цацаач гээд гэрээс гарч очоод харсан чинь Болдоо суучихсан талийгаачийн цээжийг нь өндийлгэж тэврээл сэргээчээ сэргээчээ гээд л байсан. Тэгээд би шанагатай ус талийгаачийн толгой хэсэг руу хийсэн Болдбаатар талийгаачийн толгой руу шавшаад байсан.Тэгээд нэг л сонин байхаар нь би түргэн дуудсан, түргэний эмч ирж үзээд Шагжааг нас барсан байна гэж хэлсэн. ...Талийгаачийн хамарнаас нь цус гарсан байсан. Болдбаатар, Бумаа нар хоорондоо юм яриагүй, талийгаачийг сэргээчээ гээд л байсан. ...Намайг гэрээс гараад очиход Цогзолмаа, Болдбаатар, Бумаа хоёр дээр очиж явсан бараг л зэрэг очиж таарсан. Айхтар их хөдөлгөөгүй. Байранд нь л байлгаж байгаа нь тэр. Би талийгаачийг ойчсоноос нь болоод доргилтоос үүсээд цус гарсан байх гэж бодож байна. Яаж ойчсон талаар бол мэдэхгүй байна, түлхэж унагасан юм уу эсвэл цохьсон юм уу? ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

         Гэрч Ч.Амарсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Би тэр өдөр 17 цагаас БОЭТ-ийн яаралтай түргэн тусламжийн дуудлагын эмчээр ажиллаж байсан. Би тэр дуудлаганд очсон. Тухайн дуудлага нь манай түргэн тусламжийн 7053103 дугаарын утсанд 20 цаг 17 минутанд ирсэн байсан. Дуудлагын агуулга нь согтуу хүн хачин болоод байна хурдан ирээрэй гэсэн дуудлага байсан. Тухайн дуудлагыг хүлээж аваад 20 цаг 35 минутанд Зүүн сайхны 26-19 тоотод явж очсон. Тэр айлын хашааны хаалга нь хойшоо харсан, том хаалга нь онгорхой байсан, хашаан дотор 2 гэр байсан 2  гэрийн дунд фургон машин байсан.  Зүүн талынхан гэрийн гадаа гэрээс 40 орчим см зайнд ерөөсөө гэрийн хажууд толгойн ертөнцийн зүгээр зүүн урагш чиглэлтэй эгц дээш харсан эрэгтэй хүн хэвтэж байсан. Очоод үзэхэд амьсгал, зүрх судас бүрэн зогссон, хүүхэн хараа хангалттай өргөссөн байсан. Анхны тусламж үзүүлэхэд оройтсон байсан. Тус талийгаач нь надтай нэг ангид сурч байсан Шагжаа гэдэг залуу байсан, харин хажууд нь зогсож байсан залуу нь Сэврэй сумын Болдбаатар гэдэг залуу байсан, Болдбаатарын хажууд хамт байсан залууг би танихгүй, би өөрөө Сэврэй сумын хүн болохоор тэд нарыг шууд таньсан. Тэгээд би цагдаагийн 7053102 утсанд дуудлага өгсөн. Тухайн үед Болдбаатар архи уучихсан согтуу байгаа харагдсан. Болдбаатараас юу болсон талаар асуухад бид нар хамт архи уусан би нэг цохьсон юмаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56–р хуудас/,

            Яллагдагч О.Бумцэндийг яллагдагчаар анх удаа байцаасан тэмдэглэлд: ...би Болдбаатарын гэрт яваад очиход Болдбаатар хашаандаа мод зүлгээд байж байсан. Болдбаатар намайг хаагуур явав гэж асуухаар нь ажлаасаа ирлээ гэж хэлсэн. Болдбаатар надад 10000 төгрөг өгөөд ганц юм аваад ирээч гэхээр нь би Зүүн сайхны Хүрмэн дэлгүүр лүү ороод Ерөөл нэртэй 500 граммтай архи 1шил, 1 боодол бохьтой аваад буцаад Болдбаатарын хашаанд очсон. ...Болдбаатар түлсэн галаа үзээд ирье гээд явсан. Тэр хойгуур Шагжаа хашаанд ороод ирсэн. ...Тэгээд би архийг аягалсан. Тэгээд Шагжаа Болдбаатар бид гурав хамт суугаад архийг хувааж уусан. Архи ёроолоосоо дээш 2 хуруу орчим үлдсэн байх тэр үед Болдбаатар зүлгүүрээ хийлээ гэж хэлээд босоод модоо зүлгэсэн. Шагжаа бид хоёр суугаад үлдсэн. Тэр үед Болдбаатарын эхнэр нь ажлаасаа тараад хашааны гадаа машинаар хүргүүлж ирсэн. Тэгээд хашаанд орж ирээд Шагжаа бид хоёрыг хараад яагаад архи уугаад байгаа юм бэ гэж загнаад гэртээ орсон. Болдбаатар тухайн үед модоо зүлгүүрдээд байсан болохоор эхнэрээ ирсэн талаар бол мэдээгүй, бид хоёроос хэн ирж байгаа юм бэ гэж асуухаар нь танай авгай чинь ирж байна гэж хэлсэн. Тэгээд Болдбаатарын эхнэр нь гэрлүүгээ ороод явсан. Шагжаа босоод Болдбаатарын гэрлүү ороод явсан. Тэгээд Болдбаатар модоо зүлгүүрдээд байж байсан би Болдбаатарын хажууд очоод зогссон. Тэгсэн чинь Шагжаа Болдбаатарын гэрээс хашгираад гараад ирсэн. Тэгээд шууд бид хоёр дээр хүрч ирээд эхлээд намайг зодох гээд байсан. Би тэгэхээр нь айгаад тойроод байсан. Тэр үед Болдбаатар Шагжааг хориод зүгээр бай гэж хэлсэн чинь Шагжаа Болдбаатарын цээж рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн чинь Болдбаатар Шагжаагийн нүүрлүү 1 удаа гараараа цохьсон. Тэгсэн чинь Шагжаа зөрүүлээд Болдбаатарын нүүрлүү гараараа 1 удаа цохиод унагасан. Тэгээд Болдбаатар босож ирээд Шагжаагийн нүүрлүү гараараа 1 удаа цохьсон тэгээд тэр хоёр зууралдаж яваад гэрийн хойд талыг налаад унасан. Яг унах гээд зууралдаад явж байх үед Болдбаатарын эхнэр нь гэрээсээ гарч ирсэн. Тэгээд Шагжаа доор нь Болдбаатар Шагжаагийн дээр тусаад газар ойчсон. Тэгээд Болдбаатар Шагжаагийн дээр байхдаа гараараа нүүрлүү нь хоёр удаа цохьсон босож ирээд толгойн баруун хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд Болдбаатар бид хоёрыг зогсож байхад түшиж унасан гэрийн залуу гарч ирээд юу болсон яасан бэ гэж асуусан. Тэр үед Шагжаа тэр айлын гэрийн зүүн хойд талд газар дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Огт хөдлөхгүй байсан. Тэр үед Болдбаатар мужааны цех рүүгээ яваад орсон. Намайг архи аваад ир гэхээр нь би нөгөө архи энд байгаа гэж хэлээд үлдсэн 2 хуруу архиа авч очоод Болдбаатар бид хоёр хувааж уусан. Тэгээд буцаад мужааны цехээс гараад Болдбаатар Шагжаа дээр очоод толгойг нь өөд нь өргөх гэж байгаад алдсан тэгээд яав ийв гээд Болдбаатар ус аваад ирээчээ гэж хэлсэн. Тэгээд удаагүй хэн ус авч ирээд байгааг би мэдээгүй хараагүй, нэг мэдсэн чинь ус авч ирээд Шагжаагийн нүүрлүү Болдбаатар ус цацсан. Сэрэхгүй байсан, тэгээд гэрээсээ гарч ирээд зогсож байсан залуу утсаар түргэн дуудсан, бас цагдаа дуудсан. Түргэний эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Дараа нь цагдаа ирээд бид хоёрыг аваад эрүүлжүүлэхэд хийсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 222-226-р хуудас/-ээр буюу хохирогч, гэрч, яллагдагч нарын хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн нотлох баримтаар  шүүгдэгч Ш.Болдбаатарын гэм буруутай үйлдэл нотлогдож байна гэж үзэв.

        Гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасан нотлох баримтад хамаарч байх тул шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэв.

        Түүнчлэн шүүгдэгч О.Бумцэндийг цагаатгах болсон үндэслэл, шүүгдэгч Ш.Болдбаатарын хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутай байдал нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлгүүдээр тус тус давхар тогтоогдож байна гэж үзэв.

          Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-т шинжээчийн дүгнэлтийг ....шүүх заавал баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлээ заасан байвал зохино” гэж хуульчилсан хэдий боловч энэхүү хэрэг учралтай холбогдуулан зайлшгүй тусгай мэдлэг, мэргэшлийн мэргэшсэн шинжээч нарын мэдлэгийг ашиглах шаардлага байгаагийн зэрэгцээ шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байх үндэслэл байхгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасан нотлох баримт болох “шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлэг”-ийг шүүх нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй байна. Үүнд:

        Талийгаач Э.Шагжаа нь хэрэг учрал гарах үед ямар хувцас өмсөж явсан, түүний өмсөж байсан хувцасны шинж байдал болон ямар гэмтэл, шалтгааны улмаас нар барсан талаарх шинчээчийн дүгнэлт:

        Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №57 дугаартай  шинжээчийн: Шагжаагийн цогцост үзлэг шинжилгээгээр духны зулгаралт, дух хэсгийн хуйхан доорх цус хуралт, их тархины 2 тал бөмбөлөг, бага тархи, тархины багана хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, 2 хажуугийн ховдол дахь цусан хураа, зүүн бөөрний өөхөн эслэг дэх цус хуралт, хамрын уг, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд болон доод зовхи, баруун мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Их тархины 2 тал бөмбөлөг, бага тархи, тархины багана хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, 2 хажуугийн ховдол дахь цусан хураа гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шагжаагийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Шагжаа нь зөөлөн бүрхүүлийн доорх болон 2 хажуугийн ховдол дахь хатуу бүрхүүлийн доорх цусан хураа гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 73-74-р хуудас/ гэсэн дүгнэлтээр   Э.Шагжаа нь гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоожээ.   

          Цогцос болон түүний өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэлд: ...Талийгаач нь дээгүүрээ хөх өнгийн подволктой, доогуураа улаан бэлтгэлийн өмдтэй, хөлдөө цагаан өнгийн оймс, бор өнгийн сандальтай байлаа. Хөх өнгийн подволкийг шинжилгээнд явуулахаар тогтов. /хх-ийн 08-р хуудас/,

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №4391 дугаартай  шинжээч Ж.Солонгийн дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой гарсан байна. Хар хөх футболканд гарсан 160мм, 65мм ...хэмжээтэй... уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан уранхайнууд байна. Хар хөх футболканд гарсан 160мм, 65мм уранхайнууд нь шинэ...байна гэжээ.

           Хэрэг учрал гарах үед шүүгдэгч Ш.Болдбаатар ямар хувцас өмсөж явсан талаарх тэмдэглэл, хувцасны шинж байдлын талаарх шинжээчийн дүгнэлтэнд:

             Б.Болдбаатарын биед үзлэг хийсэн тэмдэглэлд: Өмсөж явсан хувцас: Шатарбат овогтой Болдбаатар нь дээгүүрээ цэнхэр цагаан өнгийн урдаа жижиг цахилгаантай MANBUQLU гэсэн бичиглэл бүхий хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй пудволктой байх бөгөөд уг пудволк нь богино ханцуйтай. Баруун талын ханцуйн дээд хэсэгт 15см х 7см хэмжээтэй талбайд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Мөн хормойн баруун доод хэсэгт 16см х 12см хэмжээтэй саарал өнгийн бохирлогдсон хэсэг байсныг тэмдэглэн авав. Доогуураа цайвар ногоон өнгийн шороо тоос болсон хуучин шорттой уг шорт нь урд дээд талдаа нэг, нэг мөн хоёр гуяны хэсэгт нэг, нэг хойд талдаа мөн нэг нэг халаастай. Халаасанд ямар нэг эд зүйлгүй. Шортны зүүн урд талын халаасны дээд талд 3 см х 2,5 см хэмжээтэй, шортны зүүн өвдөгний хэсэгт 14 см х 7 см хэмжээтэй, баруун гуяны хэсэгт 1 см х 2 см хэмжээтэй газар тус тус цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Мөн уг шортны баруун өвдөгний хэсэгт 2 см х 1,5 см хэмжээтэй талбайд оёдолгүй хэсгээр урагдсан. Зүүн гуяны ар доод хэсэгт 3 см х 2 см хэмжээтэй урагдсан байв. Хөлдөө размер болон хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй 27 см урттай, 10 см өлмийн өргөнтэй, өсгийн өргөн 8 см хэмжээтэй хар өнгийн шавар шороо болсон хос сандаалтай. Мөн хөлдөө цэнхэр өнгийн 5 хуруутай хос оймстой байв. Ш.Болдбаатарын өмсөж явсан шорт, пудволкыг шинжилгээнд явуулах зорилгоор хураан авав. /ХХ-20-р хуудас/

         Ш.Болдбаатарын өмсөж байсан хувцасанд шинжилгээ хийж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №4391 дугаартай шинжээч Ж.Солонгийн гаргасан дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хувцасанд уранхай, цоорхой гарсан байна. ....Ногоон богино өмдөнд гарсан 20x17мм, 21х24мм хэмжээтэй уранхайнууд нь хатуу үзүүртэй зүйлийн гогодох татах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ гогодсон уранхайнууд байна. Ногоон богино өмдөнд гарсан Зх2мм хэмжээтэй уранхай нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цоорхой байна. /хх-ийн 78-79-р хуудас/ гэсэн байна.

          Хэрэг учрал гарах үед шүүгдэгч О.Бумцэнд ямар хувцас өмсөж явсан болон, түүний хувцасны шинж байдлын талаар шинжээчийн дүгнэлтэнд ийнхүү тэмдэглэгдсэн байна. Үүнд:

          О.Бумцэндийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд: Оюун овогтой Бумцэнд нь толгойдоо саарал өнгийн урдаа “Jеер” гэсэн бичигтэй саравчтай малгайтай. Дээгүүрээ adidas гэсэн бичиг болон логотой ногоон өнгийн пудволктой. Доогуураа саарал өнгийн урдаа болон доод хоёр хажуудаа халаастай өмдтэй. Өмдний урд хоёр өвдөг хэсэг харлан шороо хир тогтсон байдалтай байв. Өмд нь хоёр шилбэний хэсэгт гэрэл ойлгогч бүхий саарал өнгийн оруулагатай ажлын өмд байв. Өмдний түдүүлэнд бор өнгийн суран бүс зүүсэн байв. Өмдний зүүн өвдөгний доод хэсэгт 3,5 см х 2 см, баруун өвдөгний баруун талд 3 см х 1,5 см, баруун өвдөгний доод талд 1,5 см х 1 см, баруун шилбэний баруун талд 6 см х 9 см талбайд тус тус цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Түүний дотуур саарал өнгийн турсиктэй байв. Хөлдөө размер болон хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй 27 см урттай, 10 см өлмийн өргөнтэй, өсгийн өргөн 8 см хэмжээтэй бор өнгийн шавар шороо болсон хос сандаалтай. Мөн хөлдөө улаан хүрэн өнгийн хос оймстой байв. О.Бумцэндийн хувцасанд өөр ямар нэг сэжигтэй нүдэнд үзэгдэх ул мөр илрээгүй бөгөөд өмдийг шинжилгээнд явуулах зорилгоор хураан авав. /ХХ-14-18-р хуудас/

            О.Бумцэндийн өмсөж байсан хувцасанд шинжилгээ хийж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №4391 дугаартай шинжээч Ж.Солонгийн гаргасан дүгнэлтэнд: ...цайвар шаргал өмдөнд гарсан 15мм хэмжээтэй уранхай нь хуучин байна. Цайвар шаргал өмдөнд гарсан 44мм, 175мм, 50мм хэмжээтэй уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан хуучин ханзарсан уранхайнууд байна. Цайвар шаргал өмдөнд гарсан 10мм хэмжээтэй уранхай нь эдэлгээний явцад гарсан хуучин уранхай байна. Цайвар шаргал өмдөнд гарсан 10х14мм хэмжээтэй уранхай нь эдэлгээний явцад гарсан хуучин цоорхой байна...гэжээ.  

         Дээр дурьдагдсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл болон 4391 дугаартай шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хэрэг учрал гарах үед өмсөж явсан гэх Ш.Болдбаатарын ногоон богино өмд гогодох татах хүчний үйлчлэлээр гарсан шинэ гогодсон уранхайнуудтай, шүүгдэгч О.Бумцэндийн өмсөж явсан гэх цайвар шаргал өмдний уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан хуучин ханзарсан уранхайнууд, эдэлгээний явцад гарсан хуучин уранхайнуудтай байсан бол талийгаач Э.Шагжаагийн өмсөж явсан гэх хар хөх футболк нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхайнуудтай байсан болох нь тус тус тогтоогдож байх тул хэрэг учрал гарсан цаг хугацаанд шүүгдэгч Ш.Болдбаатар, талийгаач Э.Шагжаа нарын хооронд татаж чангаах хүч үйлчилж улмаар өмсөж байсан хувцаснуудад нь шинэ урагдалтууд бий болжээ гэж дүгнэж болох төдийгүй шүүгдэгч О.Бумцэндийн хувцасанд шинэ урагдалт илрээгүй байдал нь түүнийг гэмт хэрэг үйлдэхэд  оролцоогүй болохыг нотлох бас нэгэн нотолгооны эх сурвалж  юм.   

          Шүүгдэгч Ш.Болдбаатар, О.Бумцэнд нарын болон талийгаач Э.Шагжаагийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтүүдийн талаар:

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №394 дугаартай  шинжээч С.Шүрцэцэгийн гаргасан дүгнэлтэнд: Болдбаатарын биед зүүн хацар, өвдөгний зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.../хх-ийн 99-р хуудас/

           Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №393 дугаартай  шинжээч С.Шүрцэцэгийн гаргасан дүгнэлтэнд: Бумцэндийн биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй /хх-ийн 76-р хуудас/,

            Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №57 дугаартай  шинжээч С.Шүрцэцэгийн гаргасан дүгнэлтэнд: Шагжаагийн цогцост үзлэг шинжилгээгээр духны зулгаралт, дух хэсгийн хуйхан доорх цус хуралт, их тархины 2 тал бөмбөлөг, бага тархи, тархины багана хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, 2 хажуугийн ховдол дахь цусан хураа, зүүн бөөрний өөхөн эслэг дэх цус хуралт, хамрын уг, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд болон доод зовхи, баруун мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. /хх-ийн 73-74-р хуудас/ гэсэн дүгнэлт тус тус хэрэгт авагдсан байна.

           Эдгээр шинжээчийн дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч Ш.Болдбаатарын биед зүүн хацар, өвдөгний зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан бол...., талийгаач Э.Шагжаагийн биед духны зулгаралт, дух хэсгийн хуйхан доорх цус хуралт, их тархины 2 тал бөмбөлөг, бага тархи, тархины багана хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, 2 хажуугийн ховдол дахь цусан хураа, зүүн бөөрний өөхөн эслэг дэх цус хуралт, хамрын уг, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд болон доод зовхи, баруун мөрний зулгаралт гэмтэл  тус тус үүссэн байна. Уг гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой талаар шинжээч дүгнэлт гаргасан байна.

           Энэ нь талийгаач Э.Шагжаагийн бие эрх чөлөөнд халдаж, түүний биед гэмтэл учруулсан этгээд шүүгдэгч Ш.Болдбаатар мөн болохыг нотолж буй бас нэгэн нотолгооны эх сурвалж болох бөгөөд шүүгдэгч О.Бумцэндийн биед ямар нэг гэмтэл тогтоогдоогүй байдал нь түүнийг гэмт хэрэг үйлдэхэд бүлэглэн оролцоогүй болохыг нотолж байна .   

           Шинжээч С.Шүрцэцэг нь О.Бумцэнд, Ш.Болдбаатар нарын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоохдоо тэдний биед үзлэг хийсэн болох нь дүгнэлтэд бичигдсэнээр тогтоогдож байна. Түүнчлэн мөрдөн байцаагч шүүгдэгч Ш.Болдбаатар, О.Бумцэнд нарын биед үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд энэхүү тэмдэглэлд:

             Ч.Бумцэндийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд: Биед үзлэг хийсэн талаар: О.Бумцэндийг нүцгэлэн биед үзлэг хийхэд зүүн эгэмний дээд талд 4 см х 2 см, хүйсний зүүн талд 11 см-т 0,5 см х 0,2 см харьаатай хуучин бор өнгийн соривтой байх бөгөөд биед нь өөр ил харагдах шарх сорив, гэмтэл байхгүй байв.... /хх-ийн 14-р хуудас/,

            Б.Болдбаатарын биед үзлэг хийсэн тэмдэглэлд: Биед үзлэг хийсэн талаар: Ш.Болдбаатарыг нүцгэлэн биед үзлэг хийхэд зүүн хацар дээр 0,7 см х 0,5 см хэмжээтэй арьсны төвшингөөс хонхор зулгарсан шархтай. Мөн зүүн өвдөг дээр 1 см х 1 см хэмжээтэй арьсны төвшингөөс хонхор зулгарсан шархтай байв. Баруун хөхнөөс доош 10 см-т 2 см х 0,2 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн шинэ шалбархайтай, зүүн хөлийн шагайн дээр 0,7 см х 0,5 см хэмжээтэй мөн шинэ зулгаралттай байв. Өөр биед ил харагдах шарх сорви, гэмтэл байхгүй байв.../хх-ийн 20-р хуудас/ гэж бичигдэж, фото зургаар тус тус бэхжүүлэн авсан байна.

           Энэхүү тэмдэглэл дээр бичигдсэн шүүгдэгч Ш.Болдбаатарын биед тогтоогдсон гэмтэл нь, шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн Ш.Болдбаатарын гэмтэлтэй тус тус тохирч байгаагаас гадна шүүгдэгч О.Бумцэндийн биед гэмтэл шарх тогтоогдоогүй гэсэн шинжээчийн дүгнэлтийг энэ талаарх тэмдэглэл давхар нотолж буйг дурьдах нь зүйтэй.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т “үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд зүйлийг хураан авах, баривчлах, таньж олуулах үед тогтоогдсон байдал, баримтыг гэрчилж байгаа бөгөөд энэ хуульд заасан журмаар үйлдсэн тэмдэглэл нь нотлох баримтын эх сурвалж болох” ба мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т  зааснаар “....хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны тэмдэглэл нь...” нотлох баримт болж байх тул шүүх дээр дурьдагсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлүүдийг хуульд нийцсэн, хуульд заасан журмаар үйлдсэн байна гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн болно.    

         Шинжээчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн талаар:

         Шинжээч эмч С.Шүрцэцэг мөрдөн байцаалтын шатанд: Духны баруун төвгөрт зулгаралт уг зулгаралтын харалдаа хуйхан доор цус хуралт, хамрын уг, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд болон доод зовхинд жижиг зулгаралт, баруун мөрний ар хэсэгт зулгаралт, их тархины хоёр талын бөмбөлөг, тархины багана хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, хоёр хажуугийн ховдолд цусан хураа, зүүн бөөрний өөхөн ислэгт цус хуралт зэрэг гэмтлүүд байсан. Дух хэсгийн гэмтэл бол их тархины хоёр талын бөмбөлөг, тархины багана хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, хоёр хажуугийн ховдолд цусан хураа зэрэг гэмтлүүд хамтдаа нэг удаагийн үйлчлэлээр, хамрын уг, зүүн хөмсөг нүдний орчмын гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр, баруун мөрний гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр, зүүн бөөрний өөхөн ислэгийн цус хуралт нэг удаагийн үйлчлэлээр ойролцоогоор 4 орчим удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Үзлэг шинжилгээгээр талийгаачийн дагз хэсэгт болон баруун шанаанд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Духны гэмтэл нь тэр хэсэг дэх шууд үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой, араас цохьсон үед үүсэх боломжгүй. Хэвлий хэсэг рүү нэг удаа хөлөөрөө жийхэд бөөрний гэмтэл учрах боломжтой. Баруун мөрөнд үүссэн гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Баруун мөрний гэмтэл газар унах үед үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачийн толгойн дагз орчимд хүчтэй цохьсон бол гэмтэл учирна. Хуйханд язарсан шарх юм уу эсвэл хуйхан доор цус хуралт зэрэг гэмтэл учрах боломжтой...гэсэн мэдүүлэг /хх-ийн 207/ байна.

          Гэтэл Ш.Болдбаатар яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө:“...Бумцэнд баруун шанаа руу нь цохьсон тэгээд талийгаач гэр налаад унасан. Тэгээд босож ирээгүй. Намайг талийгаач өшиглөж унагаагаад миний дээрээс тонгойгоод байж байхад араас нь дагз руу тас гээд л юмаар цохьчих шиг болсон. Юугаар цохьсоныг бол хараагүй. /хх-ийн 128-129-р/ гэсэн мэдүүлэг өгдөг боловч энэхүү мэдүүлэг нь шинжээч С.Шүрцэцэгийн: “...Үзлэг шинжилгээгээр талийгаачийн дагз хэсэгт болон баруун шанаанд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. ...Духны гэмтэл нь тэр хэсэг дэх шууд үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой, араас цохьсон үед үүсэх боломжгүй. ...Талийгаачийн толгойн дагз орчимд хүчтэй цохьсон бол гэмтэл учирна. Хуйханд язарсан шарх юм уу эсвэл хуйхан доор цус хуралт зэрэг гэмтэл учрах боломжтой...гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Ш.Болдбаатарын мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

         Энэ талаар ч шинжээч эмч шүүх хуралдаан дээр тодорхой мэдүүлэг өгч, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно. Иймд шүүгдэгч О.Бумцэнд “талийгаач Э.Шагжаагийн баруун шанааруу цохьсон, талийгаачийн араас нь дагзруу нь тас гээд л юмаар цохьсон” гэх үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд талийгаач Э.Шагжаагийн баруун шанаанд болон толгойн ар дагз хэсэгт ямар нэгэн гэмтэл учраагүй, хэрэв цохьсон бол энэ хэсэгт гэмтэл тогтоогдох боломжтой байсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №57 дугаартай  шинжээчийн дүгнэлт болон шинжээч С.Шүрцэцэгийн  мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хохирогч Э.Шагжааг үхэлд хүргэсэн хүнд гэмтлиийг О.Бумцэнд учруулсан болох нь тогтоогдохгүй байна гэж үзэв.

          Шинжээчийн мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасан нотлох баримтад хамаарагдаж байгаа төдийгүй хуульд заасан арга журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримт байх тул мэдүүлгийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлсэн болно.

           Талийгаач Э.Шагжаа нь АВ/4/ бүлгийн цустай байсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №5932 дугаартай дүгнэлтэнд: Э.Шагжаа гэж хаягласан цус нь АВ/4/ бүлгийн харьяалалтай байна. /хх-ийн 86-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.  

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №5959 дугаартай дүгнэлтэнд: Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх: 13х14см хэмжээтэй бүдэг ногоон өнгийн даавууны тасархай, 10х9см хэмжээтэй бүдэг ногоон өнгийн даавууны тасархай зэрэгт цус илэрсэн. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх: 13х14см хэмжээтэй бүдэг ногоон өнгийн даавууны тасархай дээр илэрсэн цус нь АВ/i\// бүлгийн харъяалалтай байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх: 10х9см хэмжээтэй бүдэг ногоон өнгийн даавууны тасархай дээр илэрсэн цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй./хх-ийн 89-р хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №5958 дугаартай дүгнэлтэнд: Сэжигтэн Болдбаатарын өмсөж явсан гэх: цэнхэр өнгийн оруулгатай цагаан футболк, ногоон өнгийн шорт, Тогтоолд дурьдаагүй: Энгэр дээрээ бичигтэй хөх өнгийн футболк зэрэгт цус илэрсэн. Сэжигтэн Ш.Болдбаатарын өмсөж явсан гэх: цэнхэр өнгийн оруулагатай цагаан футболк, ногоон өнгийн шорт зэрэгт илэрсэн цус нь АВ/i\// бүлгийн харъяалалтай байна. Тогтоолд дурьдаагүй: Энгэр дээрээ бичигтэй хөх өнгийн футболк дээр илэрсэн цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй. Сэжигтэн О.Бумцэндийн өмсөж явсан гэх: Улбар шар оруулагатай цайвар саарал өнгийн өмд дээр цус илрээгүй. /хх-ийн 91-р хуудас/ гэсэн байх бөгөөд №5959, 5958 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж яллах болон цагаатгах талын нотлох баримтаар үнэлэхгүй байхаар шийдвэрлэв.

 

        Учир нь шинжээчийн эдгээр дүгнэлтүүдээр хувцас болон гэрийн бүрээсийн хэсэг дээр илэрсэн цусны толбо нь талийгаач Э.Шагжаагийн цусны бүлэгтэй тохирч байх боловч гэмт хэрэг төгссөний дараа талийгаачийн хамарнаас цус гарсан болох нь гэрч Б.Мөнхжаргалын: Талийгаачийн хамарнаас нь цус гарсан байсан. ...Би талийгаачийг ойчсоноос нь болоод доргилтоос үүсээд цус гарсан байх гэж бодож байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/, болон шүүгдэгч Ш.Болдбаатар, О.Бумцэнд нарын мэдүүлгээр тус тус тогтоогддог.

        Иймд шүүгдэгч Ш.Болдбаатарын өмсөж байсан хувцаснаас цус илэрсэн, шүүгдэгч О.Бумцэндийн өмсөж байсан хувцаснаас цус илрээгүй гэж үзэж, энэ талаарх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх эсхүл дордуулах нь зохисгүй гэж үзсэн тул №5959, 5958 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй болно.  

        Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар шүүгдэгч О.Бумцэнд нь шүүгдэгч Ш.Болдбаатартай бүлэглэн хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгч О.Бумцэндийн холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу шүүгдэгч О.Бумцэнд гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдохгүй байна гэж үзэж түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Бумцэндийг цагаатгасан болно.

        Шүүгдэгч О.Бумцэндэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ш.Болдбаатарын үйлдсэн гэмт үйлдлийн хэргийн зүйлчлэлд өөрчлөлт орж, Ш.Болдбаатарыг О.Бумцэндтэй бүлэглэн хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль, эрх зүйн үндэслэлгүй болж байна.   

       Иймд хэрэгт авагдсан дээрх мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Болдбаатарыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

        Шүүгдэгч Ш.Болдбаатар нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай этгээд болох нь Өмнөговь аймгийн БОЭТөвийн Сэтгэцийн гэм судлалын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №33/17 дугаартай дүгнэлтэнд: Шатарбатын Болдбаатар нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Ш.Болдбаатар нь хэрэг хариуцах чадвартай. Ш.Болдбаатар нь болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. /хх-ийн р хуудас/,  гэж бичигдсэнээр тогтоогдож байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харшлах шалтгаан байхгүй гэж дүгнэв.

         Шүүгдэгч Ш.Болдбаатар нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн болох нь мэдүүлгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд гэмт хэрэг үйлдэж учруулсан эдийн засгийн хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байдал нь Эрүүгийн хуулийн 55 дугаар ззүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  

          Шүүгдэгч Ш.Болдбаатар нь хувийн байдлын хувьд ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд түүний хувийн байдлын талаар гэрч нар дараах байдлаар мэдүүлжээ. Үүнд:

        Гэрч Л.Лхагвасүрэнгийн: ”...Би 2013 оноос эхлэн таньдаг болсон. Түүнээс хойш танилцаж мэдсэн. Ш.Болдбаатарыг мужаан гэдгийг мэдээд өрхийн эрүүл мэндийн төвд модоор номын тавиур, эвдэрхий хаалга засуулах гэх мэт олон зүйлийг хийлгүүлсэн. Түүнээс хойш модоор хийх юм гарах тохиолдолд Ш.Болдбаатарыг гуйж хийлгэдэг байсан. Ш.Болдбаатар нь хүний үгээр дуулгавартай, яриа хөөрөөтэй, юм асуувал дуугайхан шиг хариулчихдаг, сагсуураад байдаггүй, юм хийчээд мөнгө төгрөг нэхээд байдаггүй, элдэв хүнээс хариу нэхдэггүй мөрөөрөө л залуу байсан. Юм хийхдээ дутуу хагас хийдэггүй, жигтэйхэн нямбай үнэн сэтгэлээсээ хийдэг залуу юм. Миний үзэж байгаагаар гэр бүлдээ халамжтай амьдралаа авч явах гээд зүтгэж байдаг сайн залуу гэж дүгнэсэн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/, гэрч С.Уранчимэгийн: ”...Их даруухан хүүхэд байсан. Миний мэдэхээр ямар нэгэн буруу зуршилгүй томоотой хүүхэд байсан. Манай ангийн хөвгүүд ноцолдоод тоглож байхад босож очихгүй сууж л байдаг даруухан хүүхэд байсан. Ш.Болдбаатар нь манай ангийн охин болох Цогзолмаатай үерхэж байгаад гэр бүл болоод одоог хүртэл хамт амьдарч байгаа. Ш.Болдбаатар нь манай ангийн хүүхдүүдэд ямар нэгэн зовлон, жаргал тохиолдсон үед хамгийн түрүүнд уриалаад туслах санаачилга гаргадаг залуу юм. Миний хувьд бол Ш.Болдбаатарыг хүн чанар сайтай, ажилсаг, гэр бүлдээ халамжтай сайн залуу гэж үздэг юм. Ш.Болдбаатар нь гарын дүйтэй хувиараа мод модон эдлэл хийж зардаг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/, гэрч Х.Болдсайханы: ”... Ш.Болдбаатар нь багаасаа даруу төлөв ажилсаг хүүхэд байсан. Хүнд их тусархуу, хүнээс юм харамлана гэж байдаггүй, хүнд муу санаад байдаггүй, хүн чанар сайтай залуу юм. Гарын дүйтэй мод модон эдлэлээр тавилга гэх мэт зүйлийг хийгээд зарж гэр бүлээ тэжээдэг байсан. Ш.Болдбаатар манай ангийн охин болох Цогзолмаатай суугаад 2 хүүхэдтэй болсон. Ш.Болдбаатар нь үнэнч шударга худлаа ярина гэж байхгүй, шулуун шударга зантай хүн байгаа юм. Би Болдбаатар найзыгаа хүнтэй зодолдох нь байтугай хүнтэй маргалдаж байхыг нь үзээгүй. Их даруухан залуу байгаа юм. Ш.Болдбаатар нь архи, тамхийг бараг хэрэглээд байдаггүй байсан. Хааяа нэг найз нөхөдтэйгээ баяр ёслолоор хэрэглэдэг байсан. Архи уухаараа агсамнаад байдаггүй улам л дуугүй болчихдог байсан. Ш.Болдбаатар нь миний мэдэхээр их л сайн залуу гэж бодож явдаг юм. Ш.Болдбаатар нь надад хэлэхдээ бие их муутай ууц, нуруу, тархи толгой нь байнга өвддөг гэж ярьдаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/, гэрч Б.Үйтүмэнгийн: ”...Ш.Болдбаатар нь ажилсаг, гарын дүйтэй, даруухан, шулуун шударга зантай, архи дарс уугаад яваад байна гэж сонсогдоод байдаггүй юм. Манай ангийн охин болох Цогзолмаатай суугаад 2 хүүхэдтэй болсон. Амжиргаа сайтай хүний нэг л дээ, ер нь бол хүнтэй маргалдаад муудалцаад байдаггүй даруухан залуу байсан. Мод модон эдлэлээр юм хийж зардаг байсан. Захиалга авна гээд л ярьдаг байсан. Болдбаатар нь ангийнхаа хүүхдүүдээс 1 насаар ах байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/ тус тус хэрэгт авагдсан байгааг дурьдах нь зүйтэй.

      Шүүгдэгч Ш.Болдбаатар нь хохирогч Ш.Бямбаад 5.430.000 төгрөг, шүүгдэгч О.Бумцэнд нь сэтгэл санааны хохиролд 500.000 төгрөг тус тус төлсөн бөгөөд хохирогч 5.930.000 төгрөг шүүгдэгч нараас хүлээн авсан талаараа шүүх хуралдаан дээр мэдүүлж байна.  

       Хохирогч Ш.Бямбаа нь сэтгэл санааны болон бусад зардал 4.570.000 төгрөгний нэхэмжлэлээ  нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурьдав.

       Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнгөнгэрэл нь хүүхдийн тэтгэлэг, сэтгэл санааны хохирол, цаашид хүүхдийн сурч боловсроход гарах зардал, замын зардал нийт 50.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй байна.

      Шүүгдэгч Ш.Болдбаатар нь эхнэр Д.Цогзолмаатай хууль ёсны дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн хууль ёсны гэр бүл байх тул шүүгдэгч Ш.Болдбаатарын эд хөрөнгийг хамгаалах болон 2 хүүхдийг харгалзан дэмжүүлэх талаарх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлд заасан шүүхийн үүргийг хэрэгжүүлэхгүй байх боломжтой гэж үзсэн болно.   

       Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 55 см урттай, 62 см урттай мод 2 ширхэг, сандаль 1 хос, Ерөөл нэртэй архины шил 1 ширхэгийг цаашид ашиглах боломжгүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

       Түүнчлэн шүүгдэгч Ш.Болдбаатар, О.Бумцэнд нараас мөрдөн байцаагчийн тогтоолоор тэдний өмсөж байсан хувцасыг тус тус хураан авсан ба дээрх хураан авсан зүйлүүдийг Ш.Болдбаатар, О.Бумцэнд нарын ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн болох нь  эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /хх-ийн 247, 248-р хуудас/ тогтоогдож байгааг дурьдах нь зүйтэй.  

Шүүгдэгч Ш.Болдбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 360 хоног, О.Бумцэнд нь нийт 54 хоног цагдан хоригдсон байна.  

Шүүгдэгч Ш.Болдбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 17.5 дахь хэсэгт заасан онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, жирийн дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.    

        Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 ,284, 290 дүгээр зүйлийн  290.3  дахь хэсэг, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Бумцэнд, Ш.Болдбаатар нарын үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг яллахаас татгалзсан болохыг дурдсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чимэд овгийн Оюуны Бумцэндийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Бумцэндийг цагаатгасугай.
  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ямаат овгийн Шатарбатын Болдбаатарын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч Ш.Болдбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
  4. Шүүгдэгч Ямаат овгийн Шатарбатын Болдбаатарыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Болдбаатарт 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Болдбаатарт оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Болдбаатарын цагдан хоригдсон 360 /гурван зуун жар/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  8. О.Бумцэнд 54 /тавин дөрөв/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 55 см урттай, 62 см урттай 2 ширхэг мод, сандаль 1 хос, ерөөл нэртэй архины шил 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, О.Бумцэнд нь бусдад төлөх хохирол төлбөргүй, О.Бумцэнд, шүүгдэгч Ш.Болдбаатар нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  10. Шүүгдэгч Ш.Болдбаатар хохиролд 5.430.000 /таван сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөг, О.Бумцэнд сэтгэл санааны хохиролд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хохирогч Ш.Бямбаад тус тус төлсөн болохыг дурдсугай.
  11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Бямбаа нь сэтгэл санааны хохирол болон бусад зардал 4.570.000 /дөрвөн сая таван зуун далан мянга/ төгрөгийн нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Ц.Мөнгөнгэрэл нь хүүхдийн тэтгэмж, сэтгэл санааны хохирол, хүүхдийн сурч боловсрох зардалд нэхэмжилсэн 50.000.000 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар Л.Бумцэндэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх туслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Болдбаатарт урьд авсан цагдан хорих хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Болдбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг дурдсугай.
  15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1, 300  дугаар зүйл, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногт давж заалдах шатны шүүхэд ялтан, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ                                      Т.ДЭЛГЭРМАА

 ШҮҮГЧИД                                     З.ТӨМӨРХҮҮ

                                                           Л.ОДОНЧИМЭГ