Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0007

 

 

 

 

 

 

 

   2022           12          22                                   128/ШШ2023/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: "П******'ХК /Регистрийн дугаар: *********/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г*******, Б.М******, Ж.Д******, А.С******

Хариуцагч: “М******” ТӨХК

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Ч******, Л.Г******, Э.Р******

Хариуцагч: “М******” ТӨХК-ийн ******/****** дугаартай үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Ч******

Гуравдагч этгээд: "П******" ХХК /Регистрийн дугаар: ******/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н******, Б.А******, Г.Л******  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.З******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******, Б.М******, Ж.Д******, хариуцагч “******” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г******, хариуцагч “******” ТӨХК болон “******” ТӨХК-ийн ******/****** дугаартай тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Б******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******, Г.Л******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.М****** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******” ХК-иас “******” ТӨХК, “******” ТӨХК-ийн ******/****** дугаартай үнэлгээний хороонд холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “...Хариуцагчийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 01/1501 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, тендерийг дахин үнэлэхийг “******” ТӨХК-д даалгах тухай...” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “...Хариуцагчийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1643 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, тендер дахин үнэлэхийг “******” ТӨХК-д даалгах тухай...” болгон өөрчилсөн байна.

2. Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “...Хариуцагчийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1642 дугаартай шийдвэр болон “******” ТӨХК болон “******” ХХК нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 22/237 тоот “******” ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг хүчингүй болгох...” болгон нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, “...******/202201079 дугаартай “Агаарын хөлгийн даатгал”-ын тендерийг “дахин үнэлэх” гэснийг “дахин зарлах...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

3. Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “...******/202201079 дугаартай “Агаарын хөлгийн даатгал”-ын тендерийг “дахин үнэлэх” гэснийг “дахин зарлах гэж өөрчлөх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Тодруулбал, ******/202201079 дугаартай “Агаарын хөлгийн даатгал”-ын тендерийг шүүхээс дахин үнэлэхийг даалгах хүсэлтэй байна. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 болон 106.3.4-т тус тус заасны дагуу хариуцагчийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1642 болон 01/1643 дугаартай шийдвэрүүд, “******” ТӨХК болон "******" ХХК нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 22/237 тоот “******” ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг хүчингүй болгож, тендерийг дахин үнэлэхийг “******” ТӨХК-д даалгаж өгнө үү...” гэж нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагаар шүүх хүлээн авч, дээрх шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4. Хариуцагч “******” ТӨХК тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/211 дүгээр “Бүх төрлийн даатгалын үйл ажиллагааг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог шинэчлэн байгуулах тухай” тушаалын дагуу тендерийн үнэлгээний хороог байгуулж, “******” ТӨХК-ийн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах 211 дүгээр үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ******/202201079 дугаартай “Агаарын хөлгийн даатгал”-ын хялбаршуулсан цахим нээлттэй тендерийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зарласан байна.

5. Уг тендерийг зарласны дараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Ард даатгал” ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1/22/474 дугаартай албан бичгээр “******” ТӨХК-иас зарласан “Агаарын хөлгийн даатгал” ******/202201079 дугаартай тендерийн баримт бичигт холбогдох гомдлыг ирүүлсэн ба захиалагчид 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 01/1357 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т заасны дагуу тус гомдлыг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилт, тендер шалгаруулалтын материал авах, нээлт хийх үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн байна.

6. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “******” ТӨХК-иас ирүүлсэн тендерийн баримт бичиг болон бусад холбогдох баримтыг судалж ******/202201079 дугаартай “Агаарын хөлгийн даатгал”-ын тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/1402 дугаартай албан бичгээр мэдэгдсэний дагуу 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тендер шалгаруулалт нээж, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хянан үзэж үнэлгээ хийсэн байна.

7. Хариуцагч “******” ТӨХК нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 01/1501 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “******” ХК-ийн ирүүлсэн материал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3-д заасан шаардлагыг тус тус хангаагүй байна гэж үзэж тендерээс татгалзсан байна.

8. Нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 01/0808 дугаартай Гомдол гаргах тухай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу “******” ТӨХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 01/1501 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасны дагуу 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 03/6143 дугаартай Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай албан бичгээр ******/202201079 дугаартай “Агаарын хөлгийн даатгал”-ын гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

9. Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 03/6362 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгээр “******” ТӨХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа дуусгавар болсон байна.

10. Хариуцагч нь Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 03/6362 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийн дагуу дахин тендерийн үнэлгээ хийж, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1643 дугаартай албан бичгээр “******” ХК-ийн ирүүлсэн материал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3-д заасан шаардлагыг тус тус хангаагүй байна гэж үзэж тендерээс татгалзсан байна.

11. Хариуцагч “******” ТӨХК нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1642 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр "******" ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу тендерт шалгарсан болохыг мэдэгдэж, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 22/237 дугаартай “******” ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ”-г "******" ХХК-тай байгуулсан байна.

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М****** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...“******” ХК нь “******" ТӨХК-ийн Даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ******/202201079 дугаартай Агаарын хөлгийн Даатгал"-ын хялбаршуулсан цахим нээлттэй тендерт оролцсон. Бидний хүргүүлсэн үнийн санал нь 7,978,763,123 төгрөг буюу дараах үнийн саналаас 397,647,491.68 төгрөгөөр бага, “Хамгийн сайн” гэж үнэлэгдэх үндэслэл бүхий байх боловч хариуцагч "******" ТӨХК-ийн үндэслэлгүй шийдвэрийн улмаас бидний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Нэг. Нийгмийн даатгалын өр төлбөргүй болох тухай "******" ТӨХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1643 дугаартай мэдэгдэлд " Тендерийг хянан үзэхэд тендер нээсэн өдрийн байдлаар Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг татаж үзэхэд өртэй байгаа..." нь тендерийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан "татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй" гэх нөхцөл тогтоогдож, тендерийн үндсэн шаардлагыг зөрчсөн гэжээ. "******" ХК нь тендер нээх өдрийн байдлаар нийгмийн даатгалын ер төлбөргүй, 2022 оны 08 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг 40,425,560.45 төгрөгийг бүрэн төлсөн, илүү төлөлттэй байсан болно Тодруулбал, "******" ХК нь захиалагчийн шийдвэртэй холбогдуулан харьяалах дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс лавлахад " нийгмийн даатгалын сангийн дансанд 20.000.000 (хорин сая) төгрөг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлж, тендерт оролцож байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо хааж, ногдуулалт хийж, өгөх хүсэлтээ ирүүлсэн боловч, Орлого шимтгэлийн тасгийн дарга Ё.У********** нь ээлжийн амралттай байсан тул нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт хийгдээгүй, хур системд шимтгэлийн өртэй төлөвтэй харагдаж байна" гэжээ. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дотоод ажлын зохион байгуулалтын улмаас "Б**********" ХК нь "ХУР" системд шимтгэлийн өртэй төлөвтэй харагдаж байсан болох нь тус хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01/808 тоот "Тайлбар хүргүүлэх тухай" албан бичгээр нотлогддог. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн холбогдох гомдол, баримтыг Сангийн яаманд хүргүүлсэн хэдий ч "тендерийн өгөгдлийн хүснэгтийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.2.5-ийн 4-т "Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай. Нийгмийн даатгал татварын тодорхойлолт ирүүлэх шаардлагагүй, цахим мэдээллийн сангаас шалгана" гэж заасан шаардлагыг хангахгүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна" хэмээн шийдвэрлэжээ Дээрх шийдвэр нь тендерийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т "Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" гэснийг зөрчиж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан болно Тендерийн үнэлгээг дахин хийснээр "******" ХК нь "татвар, хураамж, төлбөрийн өргүй" болох нь хур системээс баталгаажих, худалдан авах ажиллагаанд "******" ХК нь өрсөлдөх тэгш боломжийг олгох, тендер захиалагчид илүү хямд үнийн санал хүргүүлж, төрийн үр ашигтай, хэмнэлттэй байдлыг бий болгох юм.

Хоёр. Тусгайлсан нэмэлт шалгуурын тухай ******/202201079 дугаартай "Агаарын хөлгийн даатгал"-ын цахим нээлттэй тендерийн баримт бичгийн 4 дүгээр бүлгийн 2 дахь хэсэг "Тусгайлсан нэмэлт шалгуур"-т "ОХУ-ын нутаг дэвсгэрт орших нисэх онгоцны буудалд буух/хөөрөх Давхар даатгалын хамгаалалт авсан тохиолдолд үнэлгээнд харгалзан үзнэ" гэжээ Тендерийн баримт бичигт дурдсан уг нөхцөл нь түүнийг хүлээн авах тайлбар. аргачлал, тендерийн үнэлгээнд хэрхэн харгалзан үзэх тухай мэдээлэл байхгүй. тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 284-т заасан нэмэлт шалгуур нөхцөлд тавигдах хүчин зүйл, түүний мөнгөөр илэрхийлэн тендерийн үнэ дээр нэмж харгалзан " тооцох боломжгүй нөхцөл байна. Иймд, тендерт оролцогч "******" ХК нь ОХУ-ын нутаг дэвсгэрт орших нисэх онгоцны буудалд буух болон хөөрөх давхар даатгалын хамгаалалт авах боломж, танилцуулга бүхий мэдээллийг захиалагчид илгээсэн болно. Тодруулбал, тус байгууллагын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/0787 тоот албан бичгээр тендер захиалагчид хүргүүлсэн мэдээлэлдээ энэ тухай дэлгэрэнгүй дурдаж, "...ОХУ-ын нутаг дэвсгэрт орших нисэх онгоцны буудалд буух/ хөөрөх даатгал болон давхар даатгалын хамгаалалтыг олон улсын болон ОХУ-ын зах зээл дээрээс үзүүлэх боломжтой болохыг энэхүү захидлаар танилцуулж байна..." гээд танилцуулга хоёр нөхцөлийг дурдсан байдаг. Харин, "******" ХК нь тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг бүрэн хангасан Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын хамгаалалтыг олон улсын зэрэглэл тогтоох байгууллага "Standard and P**********r's"-ийн "А" зэрэглэлтэй "Li********** (SE)"-ээс санал болгосон. Гэтэл, "******" ТӨХК нь үнэлэх, хүлээн авах аргачлалаа тендерийн баримт бичигт тодорхой тусгаагүй, мөнгөөр илэрхийлэн тендерийн үнэ дээр нэмж харгалзах боломжгүй нөхцөл, тодорхойгүй нэмэлт шалгуурыг үндэслэн тус байгууллагаас хүргүүлсэн тендерийн материалаас татгалзсан байдаг Өөрөөр хэлбэл, тусгайлсан нэмэлт шалгуурыг хангасан нөхцөлд "мөнгөөр илэрхийлэгдэн тендерийн үнэ дээр нэмж харгалзан үзэх, санал болгосон үнэд тогтоосон аргачлалын дагуу өөрчлөлт орох, давуу байдал үүсэх боломжтой байх ёстой байтал "******" ТӨХК нь тендерийн нэмэлт шаардлагад нийцээгүй хэмээн бидний илгээсэн тендерээс татгалзсан болно. Дээрх нөхцөл байдлыг Сангийн яам шийдвэрлэхдээ тусгайлсан нэмэлт шалгуурыг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид "тендерийн хууль" гэх/-ийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасантай нийцэж буй эсэхийг үнэлэхгүйгээр "******" ТӨХК-ийн шийдвэрийг үндэстэй хэмээн шийдвэрлэсэн байна. Иймд, тусгайлсан нэмэлт шалгуур нь тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-тэй нийцээгүй тул "******" ХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй болно.

Гурав. "Хамгийн сайн" үнэлэгдсэн гэх тендерийн тухай

3.1. Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т "Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна" гээд, уг үнэд хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-т зааснаар "...татвар, даатгал, тээвэрлэлтийн болон гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад бүх зардлыг багтааж тооцох бөгөөд эдгээр зардлыг тендерийн үнэд тусгайлан тооцоогүй бол захиалагч тухайн зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ" гэж тус тус заасан байна Өөрөөр хэлбэл, "Хамгийн сайн" үнэлэгдсэн тендер гэх "******" ХХК-ийн илгээсэн үнийн санал 8,376,410,614.68 төгрөгт дээр дурдсан зардлууд багтсан байх ёстой юм. Гэтэл, "******" ХХК-ийн давхар даатгалын брокер Марш нь тендерийн материалд илгээсэн захидалдаа "ОХУ-руу хийх нислэгийг 100% Даатгалын хамгаалалтад оруулах нь маш их сорилттой байгаа бөгөөд нэмэлт хураамжтайгаар хамруулах боломжтой гэдгийг дээрх маркет анхааруулж байгаа" гэжээ. Энэ нь тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28 5-д "Энэ хуулийн 28.4-т заасан нэмж тооцох үнэлгээ нь зөвхөн тендерүүдийг харьцуулах зорилготой бөгөөд тендерийн үнийг өөрчлөх үндэслэл болохгүй" гэснийг, мөн зүйлийн 28.7 4-т заасан хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ" гэснийг тус тус зөрчиж байгаа болно. Нэхэмжлэгч "******" ХК нь өөрийн тендерийн саналыг хүргүүлэхдээ дээрх хуулийн заалтуудтай нийцүүлэн нэг үнийн санал илгээж, ОХУ-ын нутаг дэвсгэрт орших нисэх онгоцны буудалд буух, хөөрөх давхар даатгалын хамгаалалтыг "АХ**********L" давхар даатгагчаас авах боломжтой болохыг мэдэгдэж танилцуулгыг тус компанийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/0787 Дугаартай албан бичгээр илгээсэн байдаг. Хуульд нийцүүлэн илгээсэн тендерийг үндэслэлгүйгээр татгалзаж, "нэмэлт хураамжтайгаар хамруулах боломжтой" гэх хууль бус саналыг хүлээн авсан үндэслэлгүй байна.

3.2. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.5: Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох бусад баримтын 4-т: "Агаарын хөлгийг иж бүрэн хамгаалалтын "слип" гэрээний төсөл үүнд: агаарын хөлгийн бүх эрсдэлийн, гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын, дайны бүлэг эрсдэлийн (AVN 52), өөрт хүлээх хариуцлагын болон агаарын хөлгийн завсар үйлчилгээ, газрын үйлчилгээ зэргийг хамруулан даатгалын хамгаалалт тус бүрээр" гэжээ ****** болон түүний давхар даатгалын брокер Марш нарын хүргүүлсэн "слип" гэрээ нь агаарын хөлгийн засвар үйлчилгээг хамруулаагүй, эсрэгээрээ хасалт хэсэгт хамаарагдахаар заасан байдаг.

3.3. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.5: Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох бусад баримтын 3-т “2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Лондон, түүнтэй дүйцэхүйц олон улсын даатгалын зах зээлд агаарын хөлгийг 100% байршуулан холбогдох Даатгалын гэрчилгээг гаргаж өгөх талаарх нотолгоо буюу тэргүүлэгч даатгуулагчийн албан захидал, орчуулгын хамт /гэрээнд ажиллах сонирхлоо баталгаажуулсан байх/ гэжээ. Агаарын хөлгийн их биеийн хариуцлага болон дайны эрсдэлийн давхар Даатгалын хамгаалалт олгож буй тэргүүлэгч давхар даатгалын компани гэх "El**********d" нь дундын зуучлагч агентлаг боловч тэргүүлэгч даатгуулагчийн албан захидал ирүүлсэн нь дээрх шаардлагыг тус тус зөрчсөн байна. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тус шүүхийн байранд хийсэн үзлэгээр холбогдох үзлэгийг хийж, давхар даатгагч биш, "S&P" зэрэглэлгүй зэргийг тодруулсан байдаг.

3.4. "******" ТӨХК-ийн Даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах МИАТ/202201079 дугаартай "Агаарын хөлгийн даатгал"-ын тендерт оролцогч "******" ХХК нь Тендерийн өгөгдлийн хүснэгтийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.2.5- А заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг “...тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ" гэснийг зөрчсөн байна. Тодруулбал, хэрэгт авагдсан "CD"-д хадгалагдаж буй "******" ХХК-ийн тендерийн "lawlagaa (14)" гэх нэр бүхий баримт нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба "Агаарын хөлгийн Даатгал"-ын тендер нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нээсэн, уг тодорхойлолт нь тендер нээх өдрийн байдлаар хүчингүй байжээ.

3.5. "******" ХХК нь "МИАТ" ТӨХК-ийн Даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах **********/202201079 дугаартай “Агаарын хөлгийн даатгал"-ын нээлттэй тендерт оролцохоор бүрдүүлж өгсөн, хэрэгт нотлох баримтаар авагдсан баримттай танилцан үзэхэд тус компанийг Э.Б****** гэх хүн төлөөлөн гарын үсэг зурсан. "******" ТӨХК-тай байгуулсан даатгалын гэрээнд мөн гүйцэтгэх захирал хэмээн гарын үсэг зурж, гэрээг баталгаажуулсан байна. Гэтэл "******" ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022/15 дугаартай тогтоолоор А.Б******ийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Өөрөөр хэлбэл, компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т "Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна" гэж заасны зөрчиж, төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байгууллагын баримт бичиг, гэрээнд гарын үсэг зуржээ Дээрх зөрчлүүд нь тендерийн тухай хуулийн 27 болон 28 дугаар зүйлүүдэд заасан "Тендерийг хянан үзэх", "Тендерийг үнэлэх" хэсэгт дурдсан шаардлага, журмыг зорчиж байх тул хуулийн шаардлагад нийцүүлэн үнэлгээг дахин хийх шаардлагатай болно. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 болон 106.3.4-т тус тус заасны дагуу хариуцагчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1642 болон 01/1643 дугаартай шийдвэрүүд. "******" ТӨХК болон "******" ХХК нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 22/237 тоот "******" ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн Даатгалын гэрээг хүчингүй болгож, тендерийг дахин үнэлэхийг "******" ТӨХК-нд Даалгах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “******" ХК нь “******” ТӨХК-ийн зарласан агаарын хөлгийн даатгалын тендерт оролцсон. Тус тендерт "******" ХК болон "******" ХХК нар оролцож нэхэмжлэгч нь 7,978,763,163 (долоон тэрбум есөн зуун далан найман сая долоон зуун жаран гурван сая нэг зуун жаран гурав) төгрөгийн үнэ бүхий тендерийг санал болгосон. Хариуцагч нь "******" ХК-ийн тендерээс татгалзсан ба татгалзах үндэслэлээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэдэг. Нийгмийн даатгалын өр төлбөртэй байна, “******” ТӨХК нь тендер зарлахдаа тавьсан тусгайлсан нэмэлт шалгуурыг хангаагүй гэж нэхэмжлэгчид мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нийгмийн даатгалын өр төлбөргүй гэж маргадаг. Тендер нь 8 дугаар сарын 25-ны өдөр нээгдсэн. Тухайн үед тендерт оролцохоос өмнө нийгмийн даатгалын цахим хуудсаар тендерийн өртэй эсэхийг лавладаг. 8 дугаар сарын 19-ний өдөр болон 8 дугаар сарын 25-ны өдөр лавласан. Тус лавлагаагаар нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын өр төлбөргүй, нэхэмжлэгч нь 7 дугаар сар, 8 дугаар сарын нийгмийн даатгалын хугацаанд нь төлсөн тухай баримт болон лавлагааг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Тус баримтуудад нийгмийн даатгалын өргүй гэж харагддаг. Гэтэл хариуцагчийн гаргасан шийдвэрт ХУР системээс шалгахад нийгмийн даатгалын өр төлбөртэй байна гэсэн тайлбарыг хэлдэг. Нэхэмжлэгч нь 9 дүгээр сарын 05-ны өдөр холбогдох нийгмийн даатгалын хэлтсээс тухайн шийдвэртэй холбоотойгоор лавлахад байгууллагын дотоод зохион байгуулалт, ажилтан амралттай байсан тул ХУР систем дээр өртэй гэсэн төлөвтэй харагдаж байна гэсэн тайлбар ирүүлсэн байдаг ба тус баримт нь хавтаст хэргийн 17 дугаар хуудаст байдаг. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын өргүй байсан. ХУР систем дээр алдаатай байсан эсхүл цаашаа мэдээлэл дамждаггүй гэсэн үндэслэлээр “******” ТӨХК нь татгалзжээ. Үнэлгээний хорооны хуралдаанд "******" ХК нь өргүй гэсэн бичиг ирсэн байна, үүнийг лавлах уу гэсэн зүйл яригдсан байхад тус асуудлыг лавласан эсэх нь тодорхойгүй шийдсэн. Нэхэмжлэгч нийгмийн даатгалын байгууллага дээр шилдэг нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ба татварын өргүй байдаг. Гэтэл өргүй боловч өртэй гэж тендерээс хасагдаж байгаад гомдолтой байна. Тусгайлсан нэмэлт шалгуурыг хангаагүй гэж шийдвэр гаргасан. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцахад тусгайлсан нэмэлт шалгуурыг үндэслээгүй гэсэн тайлбар ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгчээс татгалзсан шийдвэр дээр тусгайлсан нэмэлт шалгуурыг хангаагүй гэдэг боловч шүүхэд гаргасан тайлбар дээрээ тусгайлсан нэмэлт шалгуурыг үндэслээгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Агаарын хөлгийн даатгалын тус тендерт тусгайлсан нэмэлт шалгуур тавьдаг ба энэ нь Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт орших нисэх онгоцны буудалд буух, хөөрөх давхар даатгалын хамгаалалтыг авна уу гэсэн шаардлагыг тавьсан байдаг. Гэтэл тус шаардлагыг хангасан тохиолдолд үнэлгээнд харгалзаж үзнэ гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үеийн бодит нөхцөл байдлын тухайд гэвэл дайн болж байсан, Олон улсын хориг байсан тул тус нэмэлт шаардлагыг хангах боломжгүй байсан. Боломжийг харгалзан үзнэ гэсэн тендерийн шалгуур тавьсан гэж ойлгож байна. Тус шалгуурыг "******" ХК нь өөрийн боломжтой хувилбараар явуулж болох боловч одоо тооцсон тендерийн үнэд багтах боломжгүй гэсэн байдлаар тайлбарласан. Нэхэмжлэгчид ирүүлсэн шийдвэртээ нэмэлт шалгуурыг хангаагүй тул татгалзлаа гэдэг. Гэтэл үнийг харгалзан үзнэ гэсэн шалгууртай боловч тус үнийг хангаагүй байна гэж татгалзаж байгаад гомдолтой байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нэмэлт шалгуур гэсэн хуулийн зохицуулалт дээрээ нийцдэггүй зүйл байдаг. Нэмэлт шалгуур нь мөнгөөр илэрхийлэгдэнэ, тендерийн үнэлгээг нэмж харгалзан тооцох боломжтой нөхцөл байх ёстой гэдэг. Тендерийн өгөгдлийн хүснэгтэд хэрхэн тооцох талаар аргачлалыг тайлбарлах байсан. Өнөөдрийн байдлаар хариуцагч мөнгөөр хэрхэн үнэлэх, үнэлсэн тохиолдолд "******" ХК нь 7.9 тэрбум, "******" ХХК 8.3 тэрбум төгрөгийг санал болгосон, "******" ХХК нь шаардлагыг хангаж байгаа тохиолдолд үнийг хэрхэн өөрчлөгдөх талаарх тайлбарласан зүйл байхгүй шалгуур байдаг. "******" ХХК-ийг үнэлсэн бол "******" ХХК-ийн үнэд өөрчлөлт орсон тохиолдолд маргахгүй. Хуулийн шаардлагыг хангахгүй шалгуур тавьж түүнийг хангаагүй гэж татгалзаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Тендерт оролцож хамгийн сайн үнэлэгдсэн гэсэн тендер нь өөрөө хуулийн шаардлагыг хангадаггүй ба тус асуудалтай холбоотой гомдлыг нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Нэмэлт хураамж гэж зүйл байдаг. Орос Холбооны Улсад бууж, нисэж байгаа зөвшөөрлөө "******" ХХК нь авахдаа "******" ХХК-ийн үнийн дүн 8.3 тэрбум төгрөг байна, нэмэлт хураамжтайгаар Оросын Холбооны Улс руу бууж, хөөрөх нэмэлт шалгуурыг хангаж байгаа гэсэн зөвшөөрөл нь ирдэг. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг хангадаггүй. Өөрөөр хэлбэл харьцуулах зорилготой тендерийн үнийг өөрчлөх үндэслэл болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэг үнийн санал ирүүлдэг. Тендерт орж үнийн дүнгээр өрсөлддөг. Гэтэл манай үнэ дахин өөрчлөгдөж болно гэсэн санал тавьж, ялж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тендерт шалгарсан байгууллага нь агаарын хөлгийн засвар үйлчилгээ нь хасалт хэсэгт орсон байдаг. Даатгалд оролцсон, илгээсэн баримтын 411 болон 430 дугаар хуудаст байдаг. Нотлох баримт шинжлэн судлуулахдаа хэрхэн бичсэн талаар тайлбарлах тул слип гэрээнд байх ёстой агаарын хөлгийн засвар үйлчилгээг хамруулаагүй хасалт хэсэгт хамрагдсан алдаа байдаг. Энэ нь өөрөө тендерийн өгөгдлийн хүснэгтийн 15.6-5-ын 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй зүйл байдаг. “Эл**********” нь давхар даатгагч биш байдаг. Энэ нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6-5-д тэргүүлэгч даатгуулагчийн албан захидал ирүүлнэ үү гэсэн хуулийн шаардлага байдаг. Үүний дагуу "******" ХХК нь “Э**********” гэсэн байгууллагын захиаг ирүүлсэн байсан. Гэтэл “Элсеко” нь Дубайд бүртгэлтэй хуулийн этгээд ба Дубайд бүртгэлтэй байгууллага нь ямар үйл ажиллагаа эрхлэх талаар мэдээлэл нь байдаг. Давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл байдаггүй. Нотлох баримтаар гарган өгсөн баримтуудаас авч үзэхэд түүнийг үгүйсгэсэн баримт байхгүй, танилцуулга баримтууд ирсэн байна. “Эл**********”-г Маршаас давхар даатгал хийх эрхтэй гэсэн захиаг нотлох баримтаар ирүүлсэн байна. Энэ нь 11 дүгээр сарын 28-ны өдөр буюу тендерт оролцож байхад тус захиа байгаагүй. Иймд тендертэй холбоотой маргааныг шийдвэрлэж байгаа тул тендерт оролцохдоо тус итгэмжлэл нь байхгүй байсан. Маршаас ирүүлсэн захидалдаа “Эл**********” болон “Эйч**********” гэдгийг манай 2 андерратинг байгууллага энэ гэж тодорхойлсон байдаг. Шүүх хуралдаанд зориулж нотлох баримтыг нөхөж хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, тендер оролцохдоо андерратинг гэдэг боловч шүүх хуралдаан болоход давхар даатгагчийн эрхтэй, итгэмжлэлтэй гэж сүүлд нь нөхөн өгч байгаа нь ойлгомжгүй байгаа ба түүнийг нотлох баримтын шаардлага хангаж байгаа талаар шүүхээс дүгнэх байх гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын лавлагааг хангаагүй гэдэг. Гэтэл тендерт явуулсан материалаас үзэхэд "******" ХХК-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаа нь хүчингүй материалыг явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл тендер 8 дугаар сарын 25-ны өдөр нээгдсэн, гэтэл 7 дугаар сарын 18-ны өдрийн 30 хоногийн хүчинтэй хугацаатай буюу 8 дугаар сарын 18-ны өдөр эсвэл 17-ны өдөр дуусаж байгаа лавлагааг өгч, түүнийг хариуцагч хүчинтэй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Гуравдагч этгээдээс өнөөдөр шүүхэд өгсөн нотлох баримтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өргүй гэсэн бичгийг өгсөн байдаг боловч энэ нь тендер нээх өдрийн хугацаанд хамаарахгүй гэж үзэж байна. Гүйцэтгэх захиралтай холбоотой асуудал байдаг. "******" ХХК нь тендерт оролцохдоо Э.Б******  төлөөлж бүх бичиг баримтад гарын үсэг зурсан байдаг. Гэтэл шүүх хуралдаанд гаргасан итгэмжлэл, өмнө байгуулсан гэрээнд А.Б****** гэсэн хүн байдаг. 2 дугаар хавтаст хэргийн 57 хуудаст байдаг Төлөөлөн Удирдах зөвлөлийн тогтоолоор 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр А.Б****** гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тендер нээх өдрийн байдлаар А.Б****** төлөөлөх бүрэн эрхтэй, гүйцэтгэх захирал байсан. Тендерт оролцохдоо Э.Б****** гарын үсэг зурсан нь Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зөрчил гэж үзэж байна. Стандарт пүүрсинг буюу нэмэх, хасах “А” гэсэн үнэлгээ байдаг. “Элсеко”-д үнэлгээ байдаггүй. Дээрх үндэслэлүүдээр тендер шалгаруулалт үндэслэлгүй болсон, нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр татгалзсан, тендерт шалгарч байгаа байгууллага нь хуулийн болон тендерт заасан баримт бичгийн шаардлагыг хангахгүй байгаа тул тендертэй холбоотой гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгож, "******" ХХК болон “******” ТӨХК-д байгуулсан гэрээг хүчингүй болгож, тендерийг дахин үнэлэхийг “******” ТӨХК-д даалгаж өгнө үү” гэв.

2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хариуцагч нь нэхэмжлэгч “******” ХК-ийг нийгмийн даатгалтай өр төлбөртэй байсан ба тендерийн материалд заасан нэмэлт шалгуурыг хангаагүй гэсэн үндэслэлээр “******” ХК-иас илгээсэн тендерээс татгалзсанд гомдолтой байна. Нийгмийн даатгалын өр төлбөрийн тухайд тогтоосон хугацаандаа төлсөн байсан ба нийгмийн даатгалын өр төлбөргүй болох нь зохих эрх бүхий этгээдийн лавлагаа, мэдээллээр тогтоогддог. Хариуцагч байгууллага тендерээ буруу үнэлсэнд гомдолтой байна. Тусгай нэмэлт шалгуур гэж Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт хөөрөх буух нислэгийн зөвшөөрөл авсан байх шаардлагыг хангаагүй гэдэг. Нэхэмжлэгч талаас энэ нь тусгай нэмэлт шалгуур бөгөөд тус шалгуурыг хангасан эсэх нь зөвхөн мөнгөөр илэрхийлэгдэж тендерийн үнэ дээр нэмж харгалзан тооцох нөхцөл байсан. Түүнийг үндэслэн тендерээс татгалзах нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд хариуцагчийн гаргасан шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй тул тендерийг дахин үнэлүүлэх хүсэлттэй байна. Хамгийн сайн үнэлэгдсэн гэж шалгарсан байгууллага нь тендерийн материалд заасан баримт бичгийн хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн гомдол байдаг. Хуульд заасны дагуу тендерт нэг үнийн санал илгээх ёстой. Гэтэл гуравдагч этгээд "******" ХХК нь нэмэлт хураамжтайгаар Оросын Холбооны Улс руу хөөргөж буулгах зөвшөөрлийг авч өгнө гэдэг. Энэ нь нэг үнийн санал илгээх ёстой хуулийн шаардлагыг хангаагүй. Оросын Холбооны Улс руу 5-аас доошгүй хувийн нислэг хийвэл энэ нь хамгаалагдана гэсэн хариу тайлбар өгсөн байдаг. 5-аас дээш хувийн нислэгт хамрагдвал хураамж авахгүй гэсэн агуулга байдаггүй. Нэхэмжлэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрээний хасалт хэсэгт агаарын хөлгийн засвар үйлчилгээг хамруулаагүй, хасалт хэсэгт хамаарсан гэж харагддаг. Өөрөөр хэлбэл үгийн шууд утгаар харахад тийм агуулгатай байдаг. Хариуцагчаас энэ нь үндэслэлгүй гэсэн тайлбарыг хэлж байгаа боловч нэхэмжлэгч хамруулаагүй гэдэг ба слип гэрээнд заасан, гэрээний үгийн шууд утгыг харахад тийм агуулгатай байх тул гомдолтой байна. Гэрээний 3.3-д Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6.5 тэргүүлэгч даатгуулагчийн албан захидлыг ирүүлнэ гэдэг. Гэтэл тэргүүлэгч даатгуулагчийн албан захидлыг “Эл**********” компаниас ирүүлдэг боловч шүүхэд хийсэн үзлэг болон нэхэмжлэгчээс гаргасан баримтаас үзэхэд “Элсеко” нь Дубайд бүртгэлтэй байгууллага давхар даатгагчийн эрх байдаггүй. Үйл ажиллагаа эрхлэх 5 зөвшөөрөл байдаг ба түүнд тэргүүлэгч давхар даатгагч явуулах эрх зүйн боломжгүй байсан зүйл тогтоогддог. Энэ нь тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан баримтыг зөрчсөн гэсэн гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн лавлагааны тухайд "******" ХХК-иас тендерт ирүүлсэн баримт нь хуулийн хүчинтэй хугацаа нь дууссан байсан. Төлөөлөх эрхгүй этгээд буюу "******" ХХК-ийн гүйцэтгэх захирал нь чөлөөлөгдсөн байсан. Үүнд “******” ТӨХК руу илгээсэн баримт бичиг дээр гарын үсэг зурдаг. Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн ба компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэдэг гомдол байдаг. Монгол Улсын Сангийн яамд нэхэмжлэгчээс гаргасан гомдлоор хариуцагч байгууллагын “S&P” -А болон +А зэрэглэлтэй байгууллага байна гэдэг. “******” ХК нь “S&P” байгууллагын албан ёсны цахим хуудаст үзлэг хийхэд тус зэрэглэл байдаггүй. Гэтэл хариуцагчаас гаргасан хариу тайлбартаа -А үнэлгээтэй байсан гэдэг боловч тус асуудал нь баримтаар тогтоогддоггүй. Тус үндэслэлүүдээр тендерийн шалгаруулалт нь Тендерийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан шаардлагатай нийцээгүй байна гэж үзэж байгаа тул талуудын хооронд байгуулсан гэрээ, хариуцагчаас гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

 

13. Хариуцагч “******” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “******” ТӨХК-ийн Даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах A/211 тоот үнэлгээний хороо нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн /цаашид "хууль" гэх/ дагуу ******/202201079 дугаартай “Агаарын хөлгийн даатгал"-ын хялбаршуулсан цахим нээлттэй тендерийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зарлаж, 8 дугаар сарын 25-ны өдөр нээж, Тендерийг 8 дугаар сарын 26-ны өдөр хянан үзэж үнэлгээ хийсэн. Тендерт оролцогч нь тендерийн үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргасны дагуу Сангийн яам гомдлыг хянаад 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 03/6362 тоот албан бичгийг талуудад хүргүүлсэн Үнэлгээний хороо Сангийн яамны албан бичгийг үндэслэн үнэлгээг дахин хийсэн. Тендерт даатгалын 2 компани оролцож дараах үнийн саналуудыг ирүүлсэн. Үүнд:

1. “******” ХК 7,978,763,1237 төгрөг

2. “******” ХХК 8,376,410,614.68 төгрөг

1. Тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.2.5-ийн 4-т "Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, толбороо тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай. Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, "Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем" www.tender.gov.mn болон "Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем"-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана. /Тендерт оролцогчийн ирүүлсэн татвар, нийгмийн даатгалын тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүй/" гэж заасны дагуу ****** ХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд тендер нээсэн өдрийн байдлаар Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дээр Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өртэй байсан нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн Тендер шалгаруулалтын баримтын бичгийн 16 дугаар зүйлийн 16.1, 29 дүгээр зүйлийн 29.1.5, хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасныг хангаагүй нөхцөл байдал үүссэн тул тендерт оролцогч нь ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзсэн болно. Үнэлгээний хороо нийгмийн даатгалын тодорхойлолтын өртэй байдлыг хянахдаа Нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгийн дүн" баганаас өглөгтэй эсэхийг дүнгээр харуулж байгаа байдал болон "Тайлант хугацаанаас хойших төлсөн" баганаас өглөгийг төлсөн эсэхийг шалгаж, үнэлсэн болно.

2. ТББ-ийн IV БҮЛЭГ-ийн Тендерийн үнэлгээнд харгалзах нэмэлт шалгуур үзүүлэлтүүд хэсгийн 2-т заасан Тусгайлсан нэмэлт шалгуур болох “ОХУ-ын нутаг дэвсгэрт орших нисэх Онгоцны буудалд буух/хөөрөх давхар даатгалын хамгаалалт авсан тохиолдолд үнэлгээнд харгалзан үзнэ." гэж заасан шаардлагыг дараах үндэслэлээр хангаагүй гэж үзсэн. Үүнд: Оросын Холбооны Улс Украин хооронд үүссэн нөхцөл байдалтай холбоотой Европын 439 MIAT Холбооны Зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 25, 28-ны өдрүүдийн шийдвэр болон ИБУИНВУ- ман 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн "санкц" (хориг), АНУ-ын Төрийн департаментын шийдвэрийн дагуу ОХУ-ын эсрэг тавьсан хоригийн хүрээнд ОХУ-д үйлдвэрлэсэн, тус улсад бүртгэлтэй, тухайн улсын хувь хүн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд байдаг бух агаарын хөлгийн даатгал, давхар даатгалын үйлчилгээг зогсоох болон ОХУ-ын агаарын хилээр дамжин өнгөрөх болон буух/хөөрөх нислэгийн даатгал, давхар даатгалын үйлчлэлийг мөн адил тодорхой бус хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Дээрх хориг арга хэмжээний хариу болгон ОХУ-ын Агаарын харилцааны яамнаас 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Ирланд улсад бүртгэлтэй агаарын хөлгийг ОХУ-ын агаарын зайг ашиглан нислэг үйлдэхийг хориглосон мэдэгдэл ирснээр бид Ирланд улсад бүртгэлтэй Боинг 737-800 маягийн агаарын хөлгүүдийг ОХУ-ын чиглэлийн нислэгт ашиглах боломжгүй болсон бол 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Лондон дахь "******" ТӨХК-ийн Агаарын хөлгийн давхар даатгалын брокероос ОХУ руу болон ОХУ-ын агаарын хилээр өнгөрөлтийн нислэг үйлдэхэд давхар даатгал үйлчлэхгүй болсон тухай мэдэгдлийг ирүүлсэн. Мөн "******" ТӨХК уйл ажиллагаандаа ашигладаг 4 агаарын хөлгийн Түрээслүүлэгчдээс (Ирланд, Англи, АНУ бүртгэлтэй хуулийн этгээд) “******” ТӨХК-ийг тэдний эзэмшлийн агаарын хөлгөөр ОХУ руу болон агаарын хилээр өнгөрөлтийн нислэг хийхгүй байх шаардлагыг тус тус ирүүлсэн. Энэхүү нөхцөл байдалтай холбоотой “МИАТ” ТӨХК нь тодорхой арга хэмжээ авч АНУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр худалдаж авсан JU1021 бүртгэлийн дугаартай Боинг 767-300 агаарын хөлгийн зээлийн үлдэгдлийг урьдчилан барагдуулах замаар тус агаарын хөлгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, ОХУ-ын агаарын хилээр дамжин өнгөрөх нислэгийн болон ОХУ-ын нутаг дэвсгэрт буух/хөөрөх даатгал, давхар даатгалын хамгаалалт авах талаар даатгалын болон давхар даатгалын компанитай яриа хэлэлцээ хийсний үр дүнд 2022 оны 7 дугаар сараас Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгийг өөрийн эзэмшлийн Боинг 76********** (JU**********) агаарын хөлгөөр ОХУ-ын агаарын хилээр дамжин өнгөрөх даатгал давхар даатгалд хамруулан нислэг үйлдэх боломжтой болоод байгаа. ОХУ-тай холбоотой үүсээд буй онцгой нөхцөл байдал, Монгол улсын баримталж буй стовийг сахих" гадаад бодлогын үзэл баримтлал болон “****** ТӨХК”-ийн Нислэг, үйл ажиллагааны төлөвлөгөө, Зам, тээвэр хөгжлийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу “******” ТӨХК н 2023 оны 01 дүгээр сараас ОХУ-ын нутаг дэвсгэрт буух/хөөрөх нислэгийг өөрийн эзэмшлийн Боинг 7********** (JU1021) агаарын хөлгөөр үйлдэх төлөвлөгөө зэргийг хэрэгжүүлэх үүднээс 2022-2023 оны Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын нээлттэй тендерийн Бүлэг IV-т "ОХУ-ын нутаг дэвсгэрт орших нисэх онгоцны буудалд буух хөөрөх давхар даатгалын хамгаалалт"-ыг нэмэлт шалгуур болгон оруулсан. "Бодь даатгал” ХК-ийн ирүүлсэн тендерт тус компанийн Лондон дахь брокероос 433 “******” ТӨХК ирүүлсэн саналд "тендерт оролцож буй тэргүүлэгч буюу үндсэн давхар даатгагч нь ОХУ-ын нутаг дэвсгэрт буух/хөөрөх даатгалыг зөвшөөрөөхгүй, түүнийг сольсон тохиолдолд боломжтой байх" гэсэн нь манай компаниас зарласан тендерийн нэмэлт шаардлагад нийцээгүй гэж үзсэн. Дээрх үндэслэлээр Үнэлгээний хороо “******” ХК-ийн ирүүлсэн тендер хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3-д заасан шаардлагыг тус тус хангаагүй байх тул уг тендерээс татгалзаж шийдвэрлэсэн.

3. “******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Сангийн яамны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 03/6362 тоот Гомдол хянасан тухай албан бичгийн 4 дэх заалтын дагуу Бүлэг II Тендерийн өгөгдлийн хүснэгт Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.5 (2) заасан "Давхар даатгагч нь олон улсын үнэлгээний А- ба A (S&P) байх, агаарын хөлгийн даатгалын зах зээлд ажилласан жилийн туршлага болон ѳѳрийн үйлчлүүлэгчдийн жагсаалт ирүүлэх” шаардлагын хүрээнд тендерийн баримт бичгийг дахин хянан үзэхэд:

Elseco limited (https://www.lloyds.com/en-ae/loyds-around-the-world/coverholders/elseco; http://www.else.co) компани нь 2010 оноос агаарын хөлгийн Даатгалын хамгаалалтын үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд олон улсын A-(Standard&Poors) зэрэглэлтэй бол HDI Global Specialty SE (https://www.hdt.global/insurance/multirisk/aviation-space/, https://www.hdi.global/globalassets/local/international/downloads/specialty/aviation/e-flightwhitepaper.pdf компани нь агаарын хөлгийн даатгалын хамгаалалтын үйлчилгээг 30 жилийн өмнө үзүүлж эхэлсэн олон улсын A+( Standard&Poors) зэрэглэлтэй давхар даатгагч байх ба дотоодын болон давхар даатгалын брокер "Sy**********" LLC, давхар даатгалын брокер "M**********" LTD компаниар дамжуулан "Мо**********” ХХК, “Мон**********" ХХК, "Хү**********" ХХК, “И********** ХХК зэрэг дотоодын тээвэрлэгчдийн агаарын хөлгийг олон улсын агаарын хөлгийн даатгалын зах зээл дээр байршуулсан талаарх туршлага болон үйлчлүүлэгчдийн тодорхойлолт ирүүлсэн /тендерийн 386-389, 471-474 хуудас/ байх тул Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.5 (2) шаардлага хангасан гэж үзсэн. ТББ-ийн Тусгайлсан нэмэлт шалгуур үзүүлэлтийн тухайд:

"******" ХХК-ийн давхар Даатгагч Marsh-aac ирүүлсэн **********2250217 тоот слип гэрээний 2 хуудас" Газар зүйн хязгаарууд дэлхий дахинд Крийм, Белорус болон Украйн. Нийт нислэгийн 5 хувиас доошгүй хувь нь ОХУ-руу үйлдэж буй нислэг тохиолдолд ОХУ хамгаалагдсан нөхцөл байдлыг тусгасан. “******" ХХК-ийн ирүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ мөн хуулийн 28 дугаар зүйлийн  28.7.4 "хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ" гэсэн заалттай нийцсэн болно. Үнэлгээний хороо нь дээр дурдсан баримтуудыг хянан үзээд хуулийн 29 дүгээр зүйл 29.1-т заасан "Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр "******" ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулсан. “******” ТӨХК-ийн Үнэлгээний хороо тендерийн баримт бичгүүдийг хуульд нийцүүлэн хянан гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шалгасан зөвшөөрөхгүй байгаа болно” гэв.

2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “... 1. "******” ТӨХК нь тусгайлсан нэмэлт шалгуурыг хангасан нөхцөлд "мөнгөөр илэрхийлэгдэн тендерийн үнэ дээр нэмж харгалзан үзэх, санал болгосон үнэд тогтоосон аргачлалын дагуу өөрчлөлт орох давуу байх нэмэлт шалгуурыг үндэслэн "******" ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэгд: Захиалагч нь дээр дурдсан үндэслэлээр "Бо**********" ХХК-ийн Хариу тайлбар ирүүлсэн тендерээс татгалзаагүй. “******” ХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд тендер нээсэн өдрийн байдлаар Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дээр Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өртэй байсан нь Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 16 дугаар зүйлийн 16.1, 29 дүгээр зүйлийн 29.1.5. хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасныг хангаагүй нөхцөл байдал үүссэн тул тендерт оролцогч нь ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзсэн болно. Үнэлгээний хороо нийгмийн даатгалын тодорхойлолтын ертэй байдлыг хянахдаа "Нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгийн дүн" баганаас өглөгтэй эсэхийг дүнгээр харуулж байгаа байдал болон "Тайлант хугацаанаас хойших төлсөн" баганаас өглөгийг төлсөн эсэхийг шалгаж, үнэлсэн болно.

Хоёрт" Тендерийн баримт бичгийн 4 дүгээр бүлгийн 2 Тусгайлсан нэмэлт шалгуурт ОХУ-ын улсын нутаг дэвсгэрт орших нисэх онгоцны буудалд буух /хөөрөх давхар Даатгалын хамгаалалт авсан тохиолдолд үнэлгээнд харгалзан үзнэ гэж заасан нь тендерийн үнийг өөрчлөөгүй бөгөөд “******” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах үндэслэл шалтгаан болоогүй болно

2. “******” ТӨХК нь “******” ХХК-ийн ОХУ-ын улсын нутаг дэвсгэрт орших нисэх онгоцны буудалд буух /хөөрөх давхар даатгалын хамгаалалтыг нэмэлт хураамжтайгаар хамруулах боломжтой гэсэн хууль бус саналыг хүлээн авсан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Маршаас ирүүлсэн албан бичигт / 386 хуудас/ "ОХУ-руу хийх нислэгийг 100% даатгалын хамгаалалтад оруулах нь маш их сорилттой байгаа бөгөөд нэмэлт хураамжтайгаар хамруулах боломжтой гэдгийг Дээрх зах зээл анхааруулж байгаа. Хэдий тийм ч энэ нь боломжтой бөгөөд энэ оны эхэнд бидний хувьд бусад томоохон авиа компаниудын ОХУ-руу хийх нислэгийг Даатгалын хамгаалалтад 100% хамруулж чадсан. "******" ХХК-ийн давхар даатгагч Маршаас ирүүлсэн B********** 2250217 тоот слип гэрээний 2 хуудас /404 хуудас / Газар зүйн хязгааруудын тухайд дэлхий дахинд Крийм, Белорус болон Украйн. Нийт нислэгийн 5% -аас доошгүй хувь нь ОХУ-руу үйлдэж буй нислэг тохиолдолд ОХУ хамгаалагдсан нөхцөл байдлыг тусгасан. "******" ТӨХК болон “******” ХХК-ийн хооронд байгуулагдсан Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д Даатгалын хамгаалалтын хамрах хүрээн нь дэлхий дахинд болон ОХУ нутаг дэвсгэрт буух хөөрөх үйлчилнэ." ... хэмээн заасан байгаа болно.

3. Тендер шалгаруулалтын баримт бичгийн 17.6.5 ийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт шаардлагыг хангах нотлох баримтын 4-т заасан Агаарын хөлгийн иж бүрэн хамгаалалтын слип гэрээний төсөлд “******” ХХК болон түүний давхар Даатгалын брокер Марш нарын хүргүүлсэн слип гэрээ нь агаарын хөлгийн засвар үйлчилгээг хамруулаагүй, эсрэгээрээ хасалт хэсэгт хамаарагдахаар заасан гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Маршаас ирүүлсэн албан бичигт Хэрвээ Марш томилогдвол бид засвар үйлчилгээний хариуцлагын даатгал, Газрын үйлчилгээний хариуцлагын даатгал, Ангарын хариуцлагын даатгалыг 5 сая ам. долларын хамгаалалттайгаар даатгалд хамруулна. Ингэхдээ бүрэн мэдээлэл шаардана хэмээн дурдсан. “******” ТӨХК болон “******” ХХК-ийн хооронд байгуулагдсан Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээний 2 дугаар зүйл "Даатгалын зүйл" хэсгийн 2.13-т “Өөрийн болон гэрээт байгууллагын агаарын хөлөгт газрын үйлчилгээ үзүүлж байх үед болон Ангарт засвар үйлчилгээ хийж байх үед агаарын хөлөгт устах аливаа эрсдэлийн даатгал"-ыг хамааруулсан. “******” ТӨХК болон "******" ХХК-ийн хооронд байгуулагдсан Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээний слип гэрээний 2 хуудас Эрсдэлийн төрлүүд 411 дүгээр хуудас, орчуулга нь 430 дугаар хуудаст авагдсан баримт дээр “******” ТӨХК-ийн MRO /maintenance repair and operation/ хөрөнгө орохгүй /inventory excluded/ гэж заасан болохоос Засвар үйлчилгээний хариуцлагын даатгал, Газрын үйлчилгээний хариуцлагын даатгал, Ангарын хариуцлагын даатгалыг хамааруулахгүй гэж заагаагүй болно” гэв.

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... “******” ТӨХК-иас зарласан даатгалын үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулах тендерт "******" ХК оролцохдоо нийгмийн даатгалын өр төлбөргүй байсан боловч хариуцагч буюу захиалагч байгууллага татгалзсан нь үндэслэлгүй гэж маргадаг. “******” ТӨХК-ийн зарласан тендер нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зарлагдаж, 8 дугаар сарын 25-ны өдөр нээсэн. Тендер нээхэд 2 оролцогч оролцсон. "******" ХК-ийн хувьд тендер нээж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ерөнхий нөхцөл буюу чадавхыг шалгах үүрэгтэй байдаг. Тус хуулийн 27 дугаар зүйлийн дагуу чадавхыг шалгах үйл ажиллагаанд цахимаар зарлагдсан тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийг шалгахад 2 оролцогч байгууллагуудын ерөнхий нөхцөлийг магадлах ажиллагаа хийгдсэн. Тус ажиллагааны дагуу "******" ХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу ерөнхий хангаагүй. Тендерийг хянан үзэж байгаа тохиолдолд ХУР систем дээр нийгмийн даатгалын шимтгэл тодорхойлолтын хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн өгөгдлийн дүнг баганан дүнгээр харуулж байгаад харуулж байгаа хэсгээс тайлант тооцооноос хойш төлсөн баганаас хойш төлсөн эсэхийг харахад өглөгтэй харагддаг. Энэ тохиолдолд "******" ХК ерөнхий нөхцөлийг хангаагүй тул тендерийг үнэлээгүй. Дахин тендер үнэлэхдээ Монгол Улсын Сангийн яамд хүсэлт өгсөн байдаг. Захиалагч байгууллага Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн баримтыг хянаж үзэх ёстой юу гэвэл энэ ажиллагаа нь 1 зарчмаар явагддаг. Өөрөөр хэлбэл Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулж байгаа, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын дагуу тус мэдээллийг хянаж үзэх ёстой. Тус мэдээллийн 3.7-д системтэй холбоотой мэдээллийг хянан үзэхдээ үндэслэл болгон нээсний дараа татаж үзэж байгаа тохиолдолд нэгэнт өртэй байгаа тул ерөнхий нөхцөл, шаардлага хангаагүй буюу өр төлбөртэй гэдэг. Энэ нь тендерийн баримт бичгийн 17.2.5.4-д Монгол Улсын хуулийн дагуу татвараа төлөөгүй байх, тодорхой шимтгэлээ төлөөгүй байх нь тендерээс татгалзах, өөрөөр хэлбэл үнэлэхгүй байх гэсэн үндэслэлээр ойлгоно. Дахин үнэлэхэд Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодорхой баримтууд ирж, бидний буруутай үйл ажиллагаа гэдэг. Үнэлгээ дахин хийхэд өмнө ирүүлсэн тендерийг дахин үнэлэх агуулгатай болохоос бус дараагийн ирүүлсэн тендерт дахин Монгол Улсын Сангийн яамд бичиг өгч, буцаан “******” ТӨХК үнэлэхдээ 8 дугаар сарын 25-ны өдөр ямар материал ирсэн эсэхийг үнэлэх ёстой болохоос бус дараа нь төлөгдсөн, дараа нь тайлбар ирсэнтэй холбогдуулан ямар нэгэн байдлаар үнэлгээ хийж, тендерийг үнэлэх буюу татгалзах үндэслэл нь зөв болгох боломжгүй. "******" ХК нь гэм хорын асуудлыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудаас нэхэх үндэслэл болно. Тусгайлсан нэмэлт шалгуурыг хангаагүй тул нэхэмжлэгчээс татгалзсан гэсэн тайлбарын тухайд хариуцагч тайлбарыг ирүүлсэн байдаг. Хариуцагч "******" ХК-ийн ирүүлсэн тендерээс тусгайлсан нэмэлт шаардлагын тухайд ирүүлээгүй гэдэг байдлаар татгалзсан гэдэг. Тодорхой үнэлгээ хийгдэж, тендерийн үнийн дүнд нэмж харгалзан үзэх санал олгоно гэдэг байдлаар хэлээгүй гэсэн асуудлыг дурддаг. "******" ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тусгайлсан нэмэлт шаардлага огт дурдагдахгүй. "******" ХХК нь тус асуудалтай холбогдуулан Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт орших нисэх онгоцны буудалд хөөрөх давхар даатгалын хамгаалалтыг боломжтой гэсэн саналыг ирүүлсэн. Бодит үнэлэгдээгүй тул тендерийг үнэлэхдээ тус шалгуурыг хангасан гэсэн асуудал яригдсан ба тус асуудалтай холбогдуулан хариуцагчтай байгуулсан гэрээнд тусгагдсан. "******" ХК-ийн дурддаг нэг асуудал Маршаас ирүүлсэн албан бичигт Оросын Холбооны Улс руу хийх нислэгийг 100 хувийн даатгалд хамруулах нь маш их сорилттой байх тул нэмэлт хураамжтайгаар оруулна гэсэн байхад хариуцагч шалгаруулсан байна гэж тайлбарладаг. Эрсдэлтэй, анхааруулж байгаа хэдий ч боломжтой бөгөөд бусад томоохон компаниудыг Оросын Холбооны Улсын нислэгийн даатгалын хамгаалалтыг 100 хувь хамааруулж чадсан гэдэг орчуулга байдаг. Нэхэмжлэгчийн гол анхаарал хандуулдаг асуудал нь гэвэл сорилттой байгаа нэмэлт хураамжтайгаар хамрах боломжтой гэсэн Маршаас ирсэн бичиг байдаг. Хариуцагчтай хийсэн гэрээний 4 дүгээр заалт, Оросын Холбооны Улсад хийх нислэг хөөрөх, буухад 5 хувьтай байна гэж слип гэрээнд тус заалт орж ирсэн байдаг. "******" ХХК-д Маршаас ирүүлсэн гэрээний 2, 404 дүгээр хуудаст тухайн нөхцөл байдал тодорхой зааж өгсөн. "******" ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд “******” ТӨХК буюу захиалагчийг буруутгах үндэслэл байхгүй. Буруутай үйл ажиллагаа нь Нийгмийн даатгалын ерөнхий газар, төрийн байгууллага, албан хаагчтай холбоотой тусгайлсан гэм хорын шаардлага гаргах болохоос бус тус асуудалд “******” ТӨХК нь ХУР системд байсан мэдээллийг харсан болохоос бус тодорхой зүйлийг тодруулж, Нийгмийн даатгалын ерөнхий газраас авч, "******" ХК нь нийгмийн даатгалын өргүй, сайн татвар төлөгч тул хариу тайлбар өг гэсэн асуудал нь олон жилийн хугацаанд тендер шалгаруулалттай холбоотой ХУР системээс тодорхой татварын өр төлбөртэй холбоотой мэдээллийг тухайн байдлаар авч байгаа. Монгол Улсын Сангийн яамд гомдол өгч түүнтэй холбогдуулан ирсэн зүйлтэй 8 дугаар сарын 25-ны өдрийн материалтай холбогдуулан өртэй эсэхийг шалгах болохоос бус дараа төлөгдсөн тохиолдолд үнэлнэ гэсэн байдлаар Тендерийн үнэлгээний хороо ажилладаггүй. Хамгаалалтын төсөл нь "******" ХХК болон давхар даатгалын Маршаас ирүүлсэн слип гэрээнд агаарын хөлгийн засвар үйлчилгээг хамааруулаагүй, эсрэгээрээ хасалт хэсэгт хамаарагдахаар заасан гэж тайлбарладаг. Тус тайлбарын тухайд аль нь хасах хэсэгт орсон талаарх асуудал байдаг. “******” ТӨХК болон "******" ХХК-ийн хооронд байгуулагдсан агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээний 2 дугаар хуудас, мэргэжлийн төрлүүд гэсэн 411 дүгээр хуудас, орчуулга хуудас 430 дугаар хуудаст байдаг. Тус хуудаст хөрөнгө нь орохгүй гэдэг. Өөрөөр хэлбэл Ангарт байгаа тодорхой хэмжээний хөрөнгө нь эксклүтэд (excluted) гэсэн заалтыг засвар үйлчилгээний хамгаалалтад орохгүй гэж тайлбарлаж байгаа нь буруу. Засвар үйлчилгээний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээний хариуцлагын даатгал, Ангарын хариуцлагын даатгалыг хамааруулахаар заасан. Маршийн албан бичигт засвар үйлчилгээний даатгал нь 5 сая ам.долларын хамгаалалттай даатгалд хамруулна. Гэхдээ иж бүрэн мэдээлэл шаардана гэсэн нөхцөл байдал орсон. Энэ нь "******" ХХК-тай байгуулсан гэрээнд 5 сая ам.доллараар орсон. "******" ХК-тай хийсэн. "******" ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн зүгээс захиалагч болон тендер оролцогч нартай байгуулсан агаарын хөлгийн даатгалын гэрээг хүчингүйд тооцуулах гэсэн шаардлага нь эрхзүйн хувьд боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс тухайн тендерт шалгараагүй гэсэн үндэслэлийг гаргаж байгаа асуудал нь нийгмийн даатгалын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамаарсан. Захиалагчийн хувьд нийгмийн даатгалын буруутай байгаа системийг харах болохоос бус хэн нэгэн алдаа зөрчил гаргасан гэдгийг тодорхой асуудлаар шалгуур тавьж, асууж тодруулах эрх зүйн боломж байхгүй. Системд байгаа мэдээллээр тухайн тендерийг үнэлэх эсэх асуудал яригдана. 2 компани орсон, "******" ХХК-ийн хувьд орсон нэмэлт шалгуураар гэрээ байгуулах ажиллагаанд гэрээндээ тусгасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн асуудалд тодорхой хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газарт өр төлбөргүй гэсэн мэдээлэл цаг хугацаандаа ирсэн байсан. Үнэлгээний хороо ямар нэгэн байдлаар чадавхын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлд тулгуурлан шийдвэр гаргаагүй” гэв.

2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...“******” ХК-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа захиргааны акт буюу “******” ХХК-ийн гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож тендер дахин үнэлэх гэсэн шаардлага гаргадаг. Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр хууль бус байсан, “******” ХК нь нийгмийн даатгалын өр төлбөргүй болох нь батлагдсан гэдэг. Цахим тендер ба цахим тендертэй холбогдуулан тендерийн бичиг баримтад тодорхой заасан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар хураамжаа төлөөгүй байгаа эсэхийг өөрсдөөс ирүүлсэн баримт материал бус цахим мэдээлэл буюу ХУР системээс харж тодорхойлно гэж заасан. Үнэлгээний хороо дүгнэлт хийхэд тухайн үед буюу тендер нээсэн өдрийн байдлаар “******” ХК нь нийгмийн даатгалын өр төлбөртэй байсан нь харагдсан. “******” ХК нь өр төлбөргүй, нийгмийн даатгал системд засвар хийгээгүй гэсэн тайлбар хийдэг. Гэтэл захиалагчийн зүгээс тус асуудлыг тодруулж нийгмийн даатгалын системээс харна гэж байгаа тохиолдолд ерөнхий шаардлага хангаагүй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул залруулах, нийгмийн даатгалын өвчтэй байсан эсэх гэсэн асуудлыг тодруулсан үйл ажиллагаа явагддаггүй. Тус нөхцөл байдлыг системээс харж системд байсан үйл баримтаар тогтоогддог. Оросын Холбооны Улс руу нислэг рүү хийсэн аудитаар 5 хувийн чөлөөтэй гэж байгаа боловч 5-аас илүү нислэг явуулахдаа мөнгө, төлбөр авах нь тодорхойгүй байна гэдэг. Давхар даатгалаас ирсэн гэрээнд эрсдэлтэй байгаа байдлаар бичсэн болохоос хураамж авна, илүү хураамжтай тендерийн үнэ өөрчилсөн асуудал байхгүй. Яагаад гэвэл "******" ХХК-тай хийсэн гэрээнд 5 хувийн нислэг орсон ба ганц онгоц нисдэг, 5-аас дээш хувийн нислэг явахгүй ба бодитой үйл баримт. Гэрээг хүчингүй болгуулах гэсэн асуудлаар маргадаг. “Элсеко” болон "******" ХХК-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн холбоотой асуудлыг дурддаг. Ангарын даатгалд хамрагдаагүй гэдэг. Тус асуудлын тухайд ирсэн захианд хамрагдсан, 5 сая ам.доллараар хамгаалагдсан байдаг. Нотлогдох ёстой үйл баримтын тухайд Ангарын засвар үйлчилгээ нь бүтэн хэмжээгээр хамгаалагдсан нь слип гэрээ болон тендерт ирүүлсэн баримтад байдаг. Хариуцагч болон гуравдагч этгээдтэй хийсэн гэрээнд тус үйл баримтаар нотлогдсон. “******” ХК нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойлохдоо захиргааны акт гэхээс илүү "******" ХХК болон “******” ТӨХК-ийн хооронд хийгдсэн гэрээг хүчингүй болгуулах шаардлагатай байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн дагуу шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Эрх зүйн үйл баримтыг тогтоолгох байдлаар нэхэмжлэл гаргадаг болохоос эдийн болон эдийн бус баялагтай холбоотой, Иргэний эрх зүйн харилцаатай холбоотой гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг захиргааны хэргийн шүүхэд гаргадаггүй. Захиргааны хэргийн шүүх Иргэний эрх зүйн харилцаатай холбоотой гэрээнд дүгнэлт хийж шийдвэр гаргадаггүй. Тус нөхцөл байдлууд байгаа ба шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах байх. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтууд нь хэрэгт авагдсан үйл баримтуудаар няцаагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

14. Хариуцагч “******” ТӨХК-ийн ******/202201079 дугаартай тендерийн үнэлгээний хороо болон “******” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч****** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...1. “******” ТӨХК-ийн ******/202201079 дугаартай тендерт "******" ХХК-ийн "төлбөргүй" болох Шүүхийн шийдвэрийн цахим лавлагааны талаар доорх тайлбарыг хүргүүлж байна. Захиалагчийн тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу "******" ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт Шүүхийн шийдвэртэй холбоотой цахим лавлагаагаар Шүүхийн шийдвэрийн өр төлбөргүй тухай 2022 оны 7 дугаар сарын 18-ны едрийн тодорхойлолт болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолтоор "******" ХХК нь сүүлийн 3 жилийн байдлаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан тодорхойлолт хавсралтын хамт ирүүлсэн Үнэлгээний хороо Торийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, Үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан ерөнхий шаардлагыг магадлах зорилгоор тодорхойлолтоор ирүүлсэн шүүхийн шийдвэртэй холбоотой ор төлбөр байгаа эсэхийг тендерийн материалд тухай бүр шүүж үзсэн бөгөөд нийт 4 хэрэг, маргаанд хариуцагчаар оролцсон ба 1.Б.Б******ийн нэхэмжлэлтэй хэрэгт /тендерийн материалын 313-316 хуудас/2. О.Г******ийн нэхэмжлэлтэй хэрэгт /тендерийн материалын 275-279 хуудас/ 3. Б.Б******ын нэхэмжлэлтэй хэрэгт /392 хуудас/ тус тус төлбөрийг төлж, өр төлбөргүй болсон тухай баримтуудыг ирүүлсэн. Харин С.Э******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн Иргэний Хэргийн Давж заалдах шатны шүүхийн №**********01160 тоот Магадлалаар/тендерийн материалын 266-269 хуудас/ иргэний хэргийг анхан шатны шүүхэд ахин хэлэлцүүлэхээр буцаасан, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй талаарх тайлбар /тендерийн материалын 265 хуудас/-ыг тус тус ирүүлсэн нь хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт “Монгол улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй байх" гэж заасан ерөнхий нөхцөлийг магадлах шаардлагыг хангасан гэж үнэлсэн болно. Харин 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолтын хугацааны хувьд Сангийн сайдын 2021 оны 146 дугаар тушаалаар баталсан Зөвлөхөөс бусад үйлчилгээ авах тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан жижиг хэмжээний зөрүү буюу тендерийн шаардлага болох "ор төлбөргүй байх" шаардлагад нөлөөлөхгүй жижиг хэмжээний зөрүү гэж үзсэн болно. Учир нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боловсруулагдсан дээрх жишиг баримт бичгийн анхны хувилбар болох 2017 оны загварт Жижиг зөрүү гэдгийг "тендерийн шаардлагад нийцсэн, тендерийн үнэд нөлөөлөхгүй тоогоор илэрхийлж болох том шинжийг агуулаагүй жижиг зөрүүг Захиалагч харгалзахгүй байж болно" гэж тодорхойлсон юм. Харин "******" ХК-ийн Нийгмийн даатгалын цахим лавлагаа нь дутуу төлөлттэй буюу "өр төлбөртэй" байсныг Үнэлгээний хороо хэлэлцэн Цахим худалдан авах ажиллагааны журмын дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны зохих мэргэжилтнээс авсан тодруулгын үндсэн дээр Үнэлгээний хороо шийдвэрээ гаргасан. 2. Тендерийн хугацааны талаар дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус компанийн 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31- ний өдрийг дуустал 1 жилийн хугацаатай 21/130 дугаартай "Агаарын хөлгийн иж бүрэн Даатгалын үйлчилгээ үзүүлэхээр гэрээ" байгуулсан ба энэхүү даатгалын гэрээний нөхцөлийн дагуу даатгалын хамгаалалт дэлхий дахинд үйлчлэх байсан боловч даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс тус компанийн ОХУ-ын нутаг дэвсгэрт буух/хөөрөх болон дамжин өнгөрөх олон улсын нислэгт Даатгал/давхар даатгалын хамгаалалт үйлчлэхгүй талаар мэдэгдэж дээрх нислэг зогссон. ****** ХК-ийн хүсэлтээр “******” ТӨХК нь ОХУ-ын нислэгийг сэргээх нөхцөлтэйгөөр 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 21/130 дугаартай гэрээний хугацааг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 2 сараар сунгасан боловч ОХУ-ын буух/хөөрөх нислэгийг сэргээх үүргээ биелүүлж чадаагүй. Дээрх нөхцөл байдалтай холбоотой “******” ТӨХК 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нээлттэй тендер зарласан боловч 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 01/1357 тоот албан бичгээр тендер түдгэлзэн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/1402 тоот албан бичгээр түдгэлзсэн хугацааг сэргээж, тендерийг 8 дугаар сарын 25-ны өдөр нээсэн болно. Захиалагч шалгарсан компанитай гэрээ байгуулах мэдэгдлийг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн боловч Сангийн яамны 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн албан бичгээр тендерийг түдгэлзүүлж, 9 дүгээр сарын 16-ны өдөр сэргээсэн. Үнэлгээний хороо Сангийн яамны зөвлөмжийн хүрээнд дахин үнэлгээ хийсэн боловч хуулийн хугацааг мордох боломжгүй, Захиалагчийн "******" ХК-тай 2 сарын хугацаатай сунгасан гэрээ 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон дуусаж байсан, “******” ТӨХК-ийн олон улсын нислэг үүний дотор ОХУ-ын буух/хөөрөх нислэг үйлдэх шаардлагатай байсан тул 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. “******” ТӨХК нь 100 хувь төрийн өмчит, нийтийн эрх ашгийн төлөө үйлчилгээ үзүүлдэг компани ба 1 өдрийн 5 удаагийн нислэгээр 1,350 орчим зорчигч, ачаа тээш улс хооронд тээвэрлэн 1 өдөр 500,000-750,000 орчим долларын орлого олдог бөгөөд “******” ТӨХК нь олон улсын нислэг үйлдэх зөвшөөрлийн нэг гол нөхцөл нь шаардлагад нийцсэн агаарын хөлгийн даатгалтай байх үүрэг хүлээдэг билээ. Даатгал түдгэлзэх, гэрээ хүчингүй болох тохиолдол ****** ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох нислэг тээвэрлэлт зогсож, компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, Захиалагчид дээр дурдсан орлогыг алдахын сацуу зорчигчийн нөхөн төлбөр, тухайн нислэгтэй холбоотой тогтмол зардлууд тус тус нэмэгдэж ойролцоогоор 1 сая орчим ам. долларын хохирол гарахын сацуу гэрэг хугацаанаас нь өмнө цуцалсны торгууль 1,2 сая орчим ам.доллар давхар даатгагчид төлөх зэрэг үр дагавартай тул "******" ХК-ийн тендерийг дахин үнэлэх, гэрээг Хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2021 оны агаарын хөлгийн даатгалыг шалгаруулж, "******" ХК-тай гэрээ хийгдсэн. 2022 оны тендерийн эхний хугацаанд буюу 2022 оны 2 дугаар сараас Оросын Холбооны Улсад буюу дэлхий дахинд үйлчлэх гэрээ нь үйлчлэлгүй болж Оросын Холбооны Улс руу нисэж чадахгүй болж Оросын Холбооны Улсын дээгүүрх нислэгээ 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сар хүртэл зогсоосон. Энэ хугацаанд дэлхий дахинд нисэх байсан. Гэтэл даатгалыг цуцлаад Франкфурт дамжин өнгөрөх 9 цагийн нислэг байсан бол тойруу замаар нисэж 11 цагийн нислэг болгон 1 нислэгээс 40 мянга гаруй ам.долларын шатахууны зардал гаргасан. Оросын Холбооны Улсад бууж хөөрөх, дамжин өнгөрөх нислэг “******” ТӨХК-ийн хувьд хэр их чухал байсан талаар 3 дугаар сараас хойш өдөр бүр хэлдэг байсан. Урагшаа хойшоо 2 гарцтай, хойд гарц байхгүй болно, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хилээ хаасан байгаа тул хойшоо гарах боломжтой байна, энэ боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг тавьж байсан. “******” ТӨХК-ийн даатгалын тендер, Оросын Холбооны Улс руу бууж, хөөрөх нислэг чухал байсан. Нэмэлт шалгуурыг харгалзаж үзнэ гэж тайлбарлаж байна. "Бодь даатгал" ХК-ийн хувьд тодорхой хэмжээнд “******” ТӨХК-д хохирол учруулсан. "******" ХК-д давуу байдал байсан. Яагаад гэвэл зах зээл дээр давхар даатгалаар ажиллаж байсан. “Элсеко” давхар даатгагч мөн эсэх асуудлын талаар нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Давхар даатгалын мэдлэгтэй, агаарын хөлгийн даатгалтай холбоотой байгууллагын хувьд тодорхой ойлголт байдаг. Давхар даатгал хийхэд итгэмжлэл өгдөг. Итгэмжлэлийн дагуу онгоцнуудыг давхар даатгалд байршуулдаг. “Э**********” эсвэл хэн байх нь хамаарахгүйгээр программаа ашиглан ямар нэгэн гэрээ, андерратинг хийж “******” ТӨХК-ийн агаарын хөлгийг байршуулан, бичилтээ хийдэг. 10 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ хэрэгжихээр төлөвлөгдсөн байгаа. Гэтэл нэхэмжлэгч гэрээг хүчингүй болгуулах гэдэг. Гэрээ байхгүй болсон тохиолдолд 2 сая ам.долларын гэрээ цуцалсан торгууль төлдөг. Тус торгуулийг нэхэмжлэгч төлөх үү. Гэрээ хүчингүй болсон тохиолдолд нэхэмжлэгч хамгаалалтыг авч өгөх үү. Яагаад гэвэл бид олон улсад хүлээсэн үүрэгтэй, олон улсын нислэгийн даатгалтай байж нислэг төлнө.

2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хариуцагч компанийн нөхцөл байдал хэцүү байсан, орлогоо алдаж байсан, “Бодь даатгал” ХК-тай байгуулсан 12 сарын хугацаатай хийсэн гэрээг 2 сараар сунгаж, 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан нөхцөл байдалтай тендер зарлагдсан. Тендерийн гол харгалзсан зүйл нь Оросын Холбооны Улстай холбоотой нөхцөл шаардлага байна, нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг компани тул Оросын Холбооны Улс руу нисэх ёстой. Тусгай нөхцөл шаардлагаар Оросын Холбооны Улс руу бууж, хөөрөх нислэгийг оруулна гэж заасан. Тендерт 2 байгууллага оролцсон. Тендерийн үнэлгээний хороо материалыг хянахад “******” ХК-ийн хувьд нийгмийн даатгалын өр төлбөртэй байсан. Тус асуудалд тендерийн үнэлгээний хороо ярилцсан. Цахим тендер явуулах журмын дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газар руу хандаж үнэлгээ хэрхэн хийх зөвлөмж авч түүний дагуу үнэлгээ гаргасан. Оросын Холбооны Улс руу буух, хөөрөх асуудлын тухайд “******” ХК-ийн тендерийн материалд ирүүлсэн материалд Оросын Холбооны Улсад бууж, хөөрөх нислэг байхгүй, өөр давхар даатгагчтай буюу хувилбар тендер ирүүлсэн тул шаардлага хангагдаагүй. "******" ХХК-ийн хувьд шүүхийн шийдвэрийн асуудлын тухайд 7 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлийн өр төлбөргүй гэсэн бичиг байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн лавлагаа 8 дугаар сарын 16-ны өдөр 4 хариуцагчаар оролцож байгаа Чингэлтэй дүүргийн маргаантай байна гэдэг. Тендерийн талаар хариу тайлбар дээр дэлгэрэнгүй өгсөн ба нийгмийн даатгалын өр төлбөртэй эсэхийг тендерийн үнэлгээний хороо нэг бүрчлэн шалгасан. "******" ХХК нь өр төлбөргүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 7 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт хүчингүй байна гэсэн асуудалд тендерийн үнэлгээний хороо үнэлэлт, дүгнэлтээ өгсөн. Жижиг зөрүү гэж байдаг ба тус зөрүүг хэрхэн тооцох вэ гэдэг. 7 дугаар сарын 18-ны өдөр өмнөх тендерийн материалд ирүүлсэн тодорхойлолт авагдсан байна. Хугацаа дууссан ч "******" ХХК нь өр төлбөргүй байсан, 2 хоногийн дараа өр төлбөртэй болно гэсэн үг биш. Цаг хугацааны хувьд өмнөх гэрээг 2 сарын хугацаагаар сунгасан байсан. Дахин тендер сунгах, хүчингүй болгох боломж байгаагүй. Нэхэмжлэгч гэрээг хүчингүй болгоно дахин үнэлүүлнэ гэдэг” гэв. 

15. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А****** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...****** ХК-ийн нэхэмжлэлтэй “******” ТӨХК-д холбогдох хариуцагчийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1642 дугаартай шийдвэр болон “******” ТӨХК болон “******” ХХК-ийн хооронд 2022 оны 9 сарын 30-ны өдөр байгуулсан 22/237 тоот “******” ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг хүчингүй болгож, Агаарын хөлгийн даатгалын тендерийг дахин үнэлэхийг “******” ТӨХК-д даалгуулах тухай хэрэгт “******” ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ. Тендерийн баримт бичигт ОХУ-ын дээгүүр өнгөрөх нислэг нь үндсэн шалгуур, харин нэмэлтээр буух, хөөрөх хамгаалалтыг авбал үнэлгээнд онцгой харгалзан үзнэ гэсний дагуу бид тендерт ОХУ-ын дээгүүр өнгөрөх хамгаалалтыг авч, буух, хөөрөх хамгаалалтыг нэмэлт хураамжтайгаар даатгах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Энэ тухай тендерийн баримт бичигт албан ёсоор хүргүүлсэн байгаа. "Hull **********" дээрээс дараах үндсэн болон нэмэлт хамгаалалтуудыг харах юм бол даатгалд хамруулсан гэдэг нь харагдана. Li**********: Үндсэн хамгаалалт бөгөөд хариуцлагын хэмжээг CSL (**********) araарын хөлөг тус бүр дээр тендерийн шаардлагад тусгасан үнэлгээний дагуу Давхар даатгана (Pg No.:2&3 in "su**********" sections), AVN52E liability: "Hull **********" үндсэн гэрээнд орж бүтэн давхар даатгалд байрших бөгөөд гэрээний Pg No. 3 Section 1- (d), MRO, Ground Handling Liability and Hangar Keeper's Liability: "Hull **********" гэрээний Section 2-т заасан "E**********" хэсэгт sub-limit USD 5 саяын Үнэлгээтэй даатгахаар оруулсан байгаа. "********** нь "Sir**********" групптэй тусгайлан гэрээ байгуулсны үндсэн дээр тодорхой Line-ууд дээр тохиролцон лимит авч эрсдэлийг бичдэг UW agency юм. Энэ нь Олон улсын зах зээл дээр байдаг туршлага бөгөөд Дундын зууч компани ямар ч эрсдэл үүрэхгүй, зөвхөн даатгалын зуучийн шимтгэл авч ажилладаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг авч хүргүүлсэн бөгөөд “******” ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу аливаа этгээдэд төлөх өр төлбөргүй болно” гэв.

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Оросын Холбооны Улсын дээгүүр өнгөрөх болон бууж, хөөрөхтэй холбоотой даатгалын хамгаалалтыг авах боломжтой талаарх Маршаас ирүүлсэн захидлыг тендерийн баримтаар хүргүүлсэн. Үүний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2 байгууллагын хооронд байгуулсан агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээнд тус нөхцөл тусгагдсан байдаг. Тус гэрээний 4.1-д заагдсан ба тухайн шаардлагаа хангаж байсан. Слип гэрээнд агаарын хөлгийн засвар, үйлчилгээг хамруулаагүй эсрэгээрээ хасалт хэсэгт заасан байна гэж тайлбарлаж байна. Тус асуудлыг хамруулсан талаар тендерийн баримт бичигт хүргүүлсэн слип гэрээнд заасан.  Мөн 2 байгууллагын хооронд байгуулагдсан байгаа гэрээний 3.13-д даатгалд хамаарч байгаа талаар тусгагдсан тул "******" ХК-ийн гаргасан үндэслэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. “Эл**********” нь тэргүүлэгч даатгагчийн захидал ирүүлэх эрхтэй компани биш, зуучлалын компани гэдэг. Шүүхэд гаргасан нотлох баримтуудаар Марш болон тухайн "Си**********"  даатгалын компаниас ирүүлсэн албан захидлуудаар “"Эл**********"  нь “"Сириус пойнт"-той байгуулсан гэрээ болон тэднээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр андерратинг хийдэг, даатгалын гэрчилгээг тооцож байршуулдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой цахимаар лавлагаа ирүүлэх ёстой байсан ба хугацаа дууссан гэсэн тайлбарын тухайд гуравдагч этгээд тендерийн баримт бичигт заасны дагуу лавлагааг цахимаар хүргүүлсэн. Лавлагаа авах өдрийн байдлаар болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу аливаа иргэн, хуулийн этгээд өр төлбөргүй байсан. Тендер нээх үетэй хамааралгүй ч 11 сарын байдлаар гаргаж байгаа нотлох баримтын тухайд гэвэл гуравдагч этгээд нь одоо ч ямар нэгэн этгээдэд шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөргүй байгаа гэдгийг нотолно. "******" ХК-ийн гаргасан нэхэмжлэлд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг хүчингүй болгуулах гэдэг. Даатгалын гэрээг хүчингүй болгуулах гэхэд тус гэрээг захиргааны гэрээ гэж үзэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд заасан шаардлагад хамаарч, аль шинжийг хангаж байгаа эсэх. Захиргааны актыг хүчингүй болгуулах гэдэг боловч захиргааны актын шинжийг хангаж байгаа эсэх. Захиргааны акт, гэрээ гарснаар "******" ХК-ийн хуулиар хамгаалагдсан ямар эрх ашиг сонирхлыг зөрчсөн эсэх, ямар хохирол учруулсан эсэх, шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон захирамжаас эхлэн тус асуудал дурдагдсан байсан.  Нэхэмжлэлээ тайлбарлахдаа хүртэл шүүхээс шийдвэр гарснаар "******" ХК-ийн зөрчигдсөн ямар эрх нь хэрхэн сэргэх, "******" ХК-д ямар хохирол учирсан байгаа эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, үндэслэлгүй байна” гэв.

2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна. Оросын Холбооны Улс руу хийх нислэг болон агаарын хөлгийн засвар үйлчилгээнд хамруулаагүй байсан гэдгийг 2 үндэслэлд дурддаг. Хэргийн материалд авагдсан агаарын хөлгийн даатгалын гэрээнд заагдсан байдаг. Тендерийн баримт бичигт дараах зүйлс хамаарахаар заагаагүй байсан бол гэрээ хийхдээ шууд хамаарах байдлаар заах боломж байгаагүй. Тендерийн шаардлага хангасан гэдэг нь хийсэн гэрээнээс хүртэл харагддаг. “Элсеко”-ийн тухайд өмнөх шүүх хуралдаанд өгсөн баримтаар “Эл**********” нь “Си**********”-оос тодорхой эрх авсан, эрхийн үндсэн дээр “Си**********”-ийг төлөөлж, тэргүүлэгч даатгагчийн захидлыг явуулсантай холбоотой тайлбарласан. Өөрөөр хэлбэл “Э**********” нь өөрөө эрсдэлийг авч, даатгах чадвараар даатгаагүй. Тэргүүлэгч даатгагч өөр компани байдаг ба тус компаниас авсан эрх хэмжээний хүрээнд албан захидлыг ирүүлсэнтэй холбоотой баримтуудыг өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолтын тухайд 7 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт өгсөн ба хугацааны хувьд 30 хоногийн хугацаатай буюу 8 дугаар сарын 18-ны өдөр дууссан. Хоногийн хувьд 7 хоногийн зөрүү үүссэн. Шүүхийн шийдвэр ерөнхий газраас тодорхойлолт авсан гол шалтгаан нь "******" ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу аливаа иргэн, хуулийн этгээдэд өр төлбөртэй эсэх, тус үүргээ биелүүлээгүй байгаа эсэхийг батлах зорилготой. Өмнөх шүүх хуралдаанд өгсөн 11 дүгээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаагаар "******" ХХК нь ямар нэгэн өр төлбөргүй гэдэг нь нотлогддог. Шүүхээс шаардсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 12 дугаар сарын 13-ны өдрийн албан бичигт 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар "******" ХХК нь аливаа хэн нэгэнд өр төлбөргүй байсан нь нотлогддог. Төлөөлөх эрхгүй этгээд тендерийн баримт бичиг явуулсан асуудлын тухайд 7 дугаар сард "******" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолоор А.Б******ийг гүйцэтгэх захирлаар томилохоор шийдвэрлэсэн ба даатгалын байгууллагын ялгаатай зүйл нь Санхүүгийн зохицуулах хороонд заавал журмын дагуу мэдэгдэж, тухайн этгээд нь даатгалын компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахад тохиромжтой этгээд мөн эсэхийг тодорхойлдог. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр гарснаас хойш 5 хоногийн дотор Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт орж компанийг төлөөлөх эрхтэй этгээдийн асуудал яригддаг. 8 дугаар сард тендерт материал явуулах үеийн байдлаар өөрчлөлтүүд хийгдээгүй, Санхүүгийн зохицуулах хороо руу хандахад А.Б******ийг "******" ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж шууд хүлээн авахгүй. Яагаад гэвэл журмын дагуу бүртгэлээр баталгаажиж зөвшөөрөгдсөн байх ёстой. Одоо Санхүүгийн зохицуулах хорооны сайдын лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээг үзэхэд төлөөлөх эрхтэй этгээд нь Э.Ба****** гэж байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээ лавлагааны талаар тендер зарласан этгээд шууд цахимаар үзэх байсан тул А.Б****** буюу эрх бүхий газраас зөвшөөрөөгүй, бүртгэл нь хийгдээгүй байгаа хүнийг захирал болсон гэх боломжгүй. Э.Б****** нь "******" ХХК-иас гарч, ямар нэгэн хамааралгүй оролцоогүй болсон гэвэл үгүй. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн, санхүү хариуцсан захирал гэсэн албан тушаалаар тухайн хугацаанд ажиллаж байсан” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. “******” ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Хариуцагчийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1642 болон 01/1643 дугаартай шийдвэрүүд, “******” ТӨХК болон "******" ХХК нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 22/237 тоот “******” ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг хүчингүй болгож, тендерийг дахин үнэлэхийг “******” ТӨХК-д даалгаж өгнө үү” гэж өөрчлөн тодруулсан бөгөөд шүүх дараах үндэслэлээр уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчийн “******/202201079 дугаартай Агаарын хөлгийн даатгалын цахим нээлттэй тендер”-ийг зарлах үед нийгмийн даатгалын өр төлбөргүй байхад хариуцагч тендерээс татгалзсан нь хууль бус гэх үндэслэлийн тухайд:

2.1. Нэхэмжлэгч “******” ХК нь тендер нээх үед “нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй” төлөвтэй харагдсан нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар болон 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/808 дугаартай Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Монгол Улсын Сангийн яаманд хүргүүлсэн албан бичгээр тус тус тогтоогдож байна.

2.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ: Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй”, Сангийн сайдын 2019 оны 2********** дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.7.1-т “Захиалагч цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас дараах журмаар ирүүлсэн мэдээллийг тендер хянан үзэхэд үндэслэл болгоно. Үүнд: 3.7.1. санхүүгийн тайлан, татварын албаны тодорхойлолт зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг мэдээллийг захиалагч тендер нээсний дараа татаж авах” /энэ заалтад 2021 оны А/242, 2022 оны А/251 дүгээр тушаалаар тус тус өөрчлөлт орсон/ гэж тус тус заажээ.

2.3. ******/202201079 дугаартай Агаарын хөлгийн даатгалын цахим нээлттэй тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 16 дугаар зүйлийн 16.1-д ” Тендерт оролцогчтой холбоотойгоор хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүй буюу хуульд заасан ерөнхий нөхцөлийг хангасан байна. Тендерт оролцогч нь ерөнхий нөхцөлийг хангасан тухай мэдэгдлийг V бүлгийн Маягт 1-ийн дагуу ирүүлнэ.”, 29 дүгээр зүйлийн 29.1.5-д “Тендер шалгаруулалтын зааварчилгааны 16 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэхэд тендерт оролцогч, түүний түншлэлийн гишүүнтэй холбоотойгоор хуулийн 14.1-д заасан нөхцөл тогтоогдоогүй байх” гэснийг үндэслэн нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

2.4. Учир нь захиргааны хэргийн шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд нийгмийн даатгалын ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж .../буруу/ тайлан илгээгдсэн нь хариуцагчийг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэл болохгүй, хариуцагч цахим системээр нийгмийн даатгалын мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн материалыг шалгана гэснийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгчээс “ Хариуцагчийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1643 дугаартай мэдэгдэлд дурдсан тусгайлсан нэмэлт шалгуур нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т нийцээгүй” гэх үндэслэлийн тухайд:

3.1. .******/202201079 дугаартай Агаарын хөлгийн даатгалын цахим нээлттэй тендерийн баримт бичгийн Тендерийн үнэлгээнд харгалзах нэмэлт шалгуурын 2 дугаар хэсэгт “ОХУ-ын нутаг дэвсгэрт орших нисэх онгоцны буудалд буух/хөөрөх давхар даатгалын хамгаалалт авсан тохиолдолд үнэлгээнд харгалзан үзнэ” гэж заажээ.

3.2. ****** ТӨХК нь ОХУ-тай холбоотой үүсээд буй онцгой нөхцөл байдал, Монгол Улсын баримталж буй “төвийг сахих” гадаад бодлогын үзэл баримтлал болон “******” ТӨХК-ийн нислэг, үйл ажиллагааны төлөвлөгөө, Зам, тээвэр хөгжлийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу “******” ТӨХК нь 2023 оны 01 дүгээр сараас ОХУ-ын нутаг дэвсгэрт буух, хөөрөх нислэгийг өөрийн эзэмшлийн Боинг 767-300 агаарын хөлгөөр үйлдэх төлөвлөгөө зэргийг хэрэгжүүлэхийн тулд ******/202201079 дугаартай “Агаарын хөлгийн даатгал”-ын тендерт нэмэлт шалгуур болгон оруулсаныг буруутгах үндэслэлгүй байна.

3.3. Хариуцагч “******” ТӨХК нь “******” ХК-ийн ирүүлсэн тендерт тус компанийн Лондон дахь брокероос ирүүлсэн саналд “тендерт оролцож буй тэргүүлэгч буюу үндсэн давхар даатгагч нь Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт буух, хөөрөх даатгалыг зөвшөөрөхгүй, түүнийг сольсон тохиолдолд боломжтой байх” гэсэн нь хариуцагчаас зарласан тендерийн тусгайлсан нэмэлт шаардлагад нийцээгүй гэж үзсэн нь зөв.

3.4. Хариуцагч “******” ТӨХК нь “Агаарын хөлгийн даатгал”-ын гэрээг “******” ХК-тай байгуулсан ба Тендерийн эхний хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сараас дэлхий дахинд үйлчлэх гэрээ нь үйлчлэлгүй болж Оросын Холбооны Улс руу нисэж чадахгүй болсноор Оросын Холбооны Улс дээгүүрх нислэгээ 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сар хүртэл зогсоосон. Энэ хугацаанд дэлхий дахин нисэх нислэг байсан ба “Агаарын хөлгийн даатгал”-ын гэрээг цуцалж Франкфурт дамжин өнгөрөх 9 цагийн нислэг байсан бол тойруу замаар нисэж 11 цагийн нислэг болж 1 нислэгээс 40 мянга гаруй ам.долларын шатахууны зардал гарсан. Оросын Холбооны Улсад бууж хөөрөх, дамжин өнгөрөх нислэг “******” ТӨХК-ийн хувьд хэр их чухал байсан талаар 3 дугаар сараас хойш өдөр бүр “******” ХК-д хэлдэг байсан. Урагшаа хойшоо 2 гарцтай, хойд гарц байхгүй болно, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хилээ хаасан байгаа тул хойшоо гарах боломжтой байна, энэ боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг “******” ХК тавьж байсан. “******” ТӨХК-ийн “Агаарын хөлгийн даатгал”-ын тендерт нэмэлт шалгуурыг харгалзаж үзэх нь чухал байсан талаарх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй.

3.5. Гуравдагч этгээд "******" ХХК-ийн давхар даатгалын брокер “******” ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн захидалдаа “...ОХУ болон Украйн улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод ОХУ дээгүүр дамжин нисэх нислэг болон ОХУ-руу хийх нислэгийн хамгаалалтыг “Э**********” болон “Э**********” андеррайтеруудын тусламжтайгаар хамруулах боломжтой гэдгийг үүгээр баталгаажуулж байна. ОХУ руу хийх нислэгийн 100 хувийн даатгалын хамгаалалтад оруулах маш их сонирхолтой байгаа бөгөөд нэмэлт хураамжтайгаар хамруулах боломжтой гэдгийг дээрх маркет анхааруулж байгаа. Хэдий тийм ч энэ нь боломжтой бөгөөд ОХУ руу хийх нислэгийг даатгалын хамгаалалтад оруулах боломжтой...” гэсэн байх бөгөөд үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 27 дугаар зүйлийн 27.3-д заасан “бүх нөхцөлийг хангасан тендер” гэж тус тендерийн үнэлгээний хороо шийдвэрлэсэн, энэхүү үнэлгээний хорооны шийдвэртэй холбогдуулж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

4. Нэхэмжлэгчийн зүгээс “гуравдагч этгээд "******" ХХК нь Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17 дугаар зүйлийн 17.6.5-д заасан техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт шаардлагыг хангаагүй, "******" ХХК болон түүний давхар даатгалын брокер “******” ХХК-ийн хүргүүлсэн слип гэрээ нь агаарын хөлгийн засвар үйлчилгээг хамруулаагүй” гэх үндэслэлийн тухайд:

4.1. Гуравдагч этгээд "******" ХХК-ийн давхар даатгалын брокер “******” ХХК-иас ирүүлсэн албан захидалдаа “...Хэрэв “******” ХХК томилогдвол бид Засвар үйлчилгээний хариуцлагын даатгал, Газрын үйлчилгээний хариуцлагын даатгал, Ангарын хариуцлагын даатгалыг 5 сая ам.долларын хамгаалалттайгаар даатгалд хамруулахдаа бүтэн мэдээлэл шаардлагатай гэдгийг анхаарна уу...” гэсэн байна.

4.2. Хариуцагч “******” ТӨХК болон гуравдагч этгээд "******" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний 2 дугаар зүйлд даатгалын зүйлийг тодорхой дурдсан ба тус гэрээний 2.13-т “Өөрийн болон гэрээт байгууллагын агаарын хөлөгт газрын үйлчилгээ үзүүлж байх үед болон Ангарт засвар үйлчилгээ хийж байх үед агаарын хөлөгт учрах аливаа эрсдэлийн даатгал”-ыг хамруулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.  

5. Нэхэмжлэгчийн зүгээс “******” ТӨХК-ийн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах МИАТ/202201079 дугаартай агаарын хөлгийн даатгалын тендерт оролцогч "******" ХХК нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.2.5-д заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг тендерийн нээлтийн өдрөөс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ гэснийг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:

6.1. Гуравдагч этгээд "******" ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Нийгмийн даатгалын өр төлбөрийн талаарх тодорхойлолтыг авч хүргүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/2992 дугаартай албан бичигт “... "******" ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй байна” гэсэн байх тул уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй, дээр дурдсанчлан нэгэнт тендерийн үнэлгээний хороо гуравдагч этгээдийг шалгаруулан гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн, энэхүү шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчин үнэлгээний хорооны шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй.

7. Нэхэмжлэгч “******” ХК-ийн зүгээс гуравдагч этгээд "******" ХХК нь “******” ТӨХК-ийн тендерт оролцохоор бүрдүүлж өгсөн материал болон “******” ТӨХК-тай байгуулсан “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал”-ын гэрээнд Э.Б****** гарын үсэг зурсан ба "******" ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/15 дугаартай тогтоолоор А.Б******ийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай тус компанийн гүйцэтгэх захирлаар томилжээ. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т заасныг зөрчиж, төлөөлөх эрхгүй этгээд байгууллагын баримт бичигт гарын үсэг зурсан байна.

7.1 Гэвч гуравдагч этгээдээс “******" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/15 дугаартай тогтоолоор А.Б******ийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон боловч Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахад тохиромжтой этгээд мөн эсэхийг тодорхойлно. Тус шийдвэр гарснаас хойш 5 хоногийн дотор Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулдаг ба 8 дугаар сард тендер нээх үеийн байдлаар гүйцэтгэх захирлын өөрчлөлт хийгдээгүй, А.Б******ийг "******" ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж шууд хүлээн авах боломжгүй” гэх тайлбар үндэслэлтэй байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ болон "******" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №2022/20 дугаартай “Гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолоор А.Б****** нь "******" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаггүй болох нь тогтоогдож байна.

8. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулсан боловч нэхэмжлэгч “******” ХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу “******” ТӨХК-ийн ******/202201079 дугаартай үнэлгээний хорооны 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны шийдвэрээр гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн хариуцагч уг “******” ТӨХК-ийн ******/202201079 дугаартай үнэлгээний хорооны шийдвэрүүдтэй маргаагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 29 дүгээр зүйлийн  29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг тус тус баримтлан ******” ХК-иас ******” ТӨХК, “******” ТӨХК-ийн ******/202201079 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1642 болон 01/1643 дугаартай шийдвэрүүд, “******” ТӨХК болон "******" ХХК нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 22/237 тоот “******” ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг хүчингүй болгож, тендерийг дахин үнэлэхийг “******” ТӨХК-д даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "******" ХК-иас гаргасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОДМАА