Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 139/ШШ2023/00011

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 139/ШШ2023/00011

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн******* сумын******* баг,****************************,**************, тоотод*******лах нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн******* сумын******* баг,*********************ны тоотод оршин суух, овогт /РД/-д холбогдох

2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 8 сарыг дуустал хугацааны болон оронны ашиглалтын төлбөрт 314.015 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:*********************ны тоот хаягт оршин суух иргэн нь 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 8 сарыг дуустал буюу нийт 12 сарын-нд төлөх ёстой төлбөрөө төлөөгүй.

Манай-ийн зүгээс оршин суугч-ийн талаар тайлбарлаж, төлбөр нь ямар үндэслэлээр ийм гарч байгаа талаар бүрэн дүүрэн ойлголт өгөхийг хичээсэн боловч өдий болтол ямар нэгэн ахиц гараагүй тул ийнхүү төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандаж байгаа болно.

Мөн манай нь төлбөрийг Монголындын дээд зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 06 тогтоолыг үндэслэн-г хэвийн ажиллахад хүрэлцэхүйц байхаар буюу цэвэрлэгээний төлбөрийг*******000 төгрөг,*******ны гэрэл, гэрэлтүүлгийн төлбөр 1150, засвар үйлчилгээний төлбөрийг айлын эзэмшиж байгаа*******ны м2 тутамд 291 төгрөг байхаар тус-ны бүх гишүүдийн 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 01 дүгээр хурлаар тогтоосон болно.

Оршин суугч  байр нь 55 м2 тул нэг сарын засвар үйлчилгээний төлбөр нь 16005 төгрөг, цэвэрлэгээний төлбөр*******000 төгрөг,*******ны гэрэл, гэрэлтүүлгийн төлбөр 1150 төгрөг, нийт 24155 төгрөгийг-нд төлөх ёстой бөгөөд тэрээр байгуулагдаж, төлбөр хурааж авч эхэлсэн хугацаанаас хойш буюу 2021 оны 02 дүгээр сараас 2021 оны 8 сар хүртэл нийт 12 сарын 314015 төгрөгййг төлөөгүй. Иймд оршин суугч сөрвис-нд төлөөгүй төлбөр болох 314015 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2020 оны 12 сарын 28-ны өдөр байгуулагдаад 2 жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Хариуцагч*******анд өнгөрсөн зун бүх засвар үйлчилгээг хийсэн. Анх хүлээж авахад тоос шороо ихтэй, гэрэлгүй, аюулгүй орчин алдагдсан байсан. Одоо бол үүдний хаалга довжооноос эхлээд бүх засварыг хийсэн. Үйл ажиллагаа явуулаад засвар хийсэн мөнгийг зарим айлууд өгөхгүй байгаа учраас түүнийг гаргуулж цаашаа дамжуулах ёстой. Нэхэмжпэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  миний бие нь******* хороолол*******ны тоотод амьдардаг бөгөөд нь-ийн нэрийг барьж оронанд амьдарч байгаа иргэдээс өөрсдийн үйл ажиллагааны зардал нэртэй төлбөр мөнгийг айл тус бүрээс авдаг. Цэвэрлэгээ үйлчилгээ нь шаардлага хангадаггүй, өөрийн ашиг сонирхолоороо нэртэй чадамжгүй байгууллага байгуулсан учир иргэн Б.Баттулга миний бие-өөс нэхэмжилсэн төлбөрийг төлөх боломжгүй гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч "Говь" нь хариуцагч******* сумын******* баг,*********************ны тоот оронны 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 8 сарыг хүртэлх хугацааны дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг сард 24155 төгрөгөөр тооцож, нийт 314015 төгрөгийг гаргуулахыг хүссэн байна.

Хариуцагч  нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нь-ийн нэрийг барьж оронанд амьдарч байгаа иргэдээс өөрсдийн үйл ажиллагааны зардал нэртэй төлбөр мөнгийг айл тус бүрээс авдаг. Цэвэрлэгээ үйлчилгээ нь шаардлага хангадаггүй, өөрийн ашиг сонирхолоороо нэртэй чадамжгүй байгууллага байгуулсан гэж маргасан байна.

Иргэний хуулийн 143 зүйлийн 143.1 дэх хэсэгт Нийтийн зориулалттай оронны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, оронны ашиглалтын хэвийн байдлыг хангах, эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулна гэж заажээ.

Хариуцагч  нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Говь нь-ийн нэрийг барьж оронанд амьдарч байгаа иргэдээс өөрсдийн үйл ажиллагааны зардал нэртэй төлбөр мөнгийг айл тус бүрээс өөр өөр төлбөр авдаг, цэвэрлэгээ үйлчилгээ нь шаардлага хангадаггүй, өөрийн ашиг сонирхолоороо Сууц нэртэй чадамжгүй байгууллага байгуулсан тул оронны ашиглалтын зардлыг төлөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тодорхойлсон бөгөөд Сууц эрх зүйн байдал, нийтийн зориулалттай оронны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 зүйлийн 13.1.4-т Засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй гэж зааснаар хариуцагч нь энэ талаар холбогдох байгууллагад гомдлоо тавьж шийдвэрлүүлэх эрхтэй байх ба хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тодорхойлсон энэ татгалзал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд биш байх тул шүүх татгалзлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Сууц эрх зүйн байдал, нийтийн зориулалттай оронны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн******* зүйлийн*******.1 дэх хэсэгт Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж зааснаар хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Дундговь аймгийн******* сумын бүх гишүүдийн хурлаар тус дүрмийг баталж, удирдах зөвлөлийн тогтоолоорийг гүйцэтгэх захирлаар томилж,******* сумын Засаг даргаас тулг******* сумын бүртгэлд бүртгэн 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр гэрчилгээ олгосон болох нь 03 гэрчилгээ,-ийн үлгэрчилсэн дүрэм, бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, удирдах зөвлөлийн тогтоол, удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд Дундговь аймгийн******* сумын бүх гишүүдийн хурлын тэмдэглэлээс үзэхэд оронны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлын тарифыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж 1 өрхийн төлбөр м/кв-аар тооцож 550-650 төгрөг байхаар хэлэлцэж тогтоосон байна.

Иргэний хуулийн 147 зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа болонны зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыгнд төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч "Говь" нь******* сумын******* баг,*********************ны тоот оронны 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 8 сарыг хүртэлх хугацааны дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг сард 24.155 төгрөгөөр тооцож, нийт 314.015 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нь******* сумын******* баг,*********************ны тоот оронны 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 8 сарыг хүртэлх хугацааны дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг сард 24155 төгрөгөөр тооцож, нийт 314015 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сууцнд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7 зүйлийн*******7.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчид шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, эзгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн, нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сууц эрх зүйн байдал, нийтийн зориулалттай оронны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 8 сарыг дуустал хугацааны болон оронны төлбөрт 24155 төгрөг, нийт 314.015 төгрөгийг гаргуулах-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* зүйлийн*******.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 57 зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10070 /арван мянга далан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10070 /арван мянга далан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ