Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 132/ШШ2023/00001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Т.Жавхлантөгс нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 1******* онд төрсөн, ******* настай, эрэгтэй, Б******* аймгийн Р******* сумын Х******* 2 дугаар баг, Н******* хорооллын ******* тоотод оршин суух, ******* овогт Г*******гийн Т /рд: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1 онд төрсөн, настай, эмэгтэй, Б******* аймгийн Р******* сумын Х******* 2 дугаар баг, Хь хороолол, 3 дугаар гудамж, 6 тоотод оршин суух, Б овогт Чгийн Пр /рд: /,

 

Хариуцагч: 1 онд төрсөн, настай, эрэгтэй, Б******* аймгийн Б******* аймгийн Р******* сумын х******* 2 дугаар баг, Хь хороолол, 7 дугаар гудамж, тоотод оршин суух, Б овогт Ёгийн Д /рд: /,

 

Хариуцагч: 1 онд төрсөн, настай, эрэгтэй, Ө аймгийн А сум, 5 дугаар баг, дугаар байр, 05 тоотод оршин суух, Х овогт Сын С /рд: ЙЛ760*******2/,

 

Хариуцагч: 1 онд төрсөн, настай, эмэгтэй, Ө аймгийн А сум, 5 дугаар баг, дугаар байр, 05 тоотод оршин суух, Б овогт Сийн Ж /рд: ЙЛ77122/ нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 94,126,238 /ерэн дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга хоёр зуун гучин найм төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 1*******/2022/00170/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Т,

Хариуцагч С.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, С.Ж,

Хариуцагч Ч.Прын итгэмжлэгдсэн төлөөлөгч 1985 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, У хот, Б дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 1 дугаар байр, тоотод оршин суух, Х овогт Гын Б /рд: / цахимаар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р., И.,

Хариуцагч Ч.Прын өмгөөлөгч Г. /цахимаар/,

Хариуцагч С.Ж, Ё.Д нарын өмгөөлөгч Д.,

Шинжээч Х.,

Иргэдийн төлөөлөгч М.,

Нарийн бичгийн дарга М. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Ч.Пр, С.С, С.Ж, Ё.Д нарт холбогдуулан гэм хорын хохирол 94,126,238 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын шндэслэлээ дх байдлаар тодорхойлож байна. Үүнд:

Миний бие нь Б******* аймгийн Р******* сумын Н******* хорооллын ******* дугаар байрны тоотод байрлах м.кв хэмжээтэй өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөндөө бизнес хийж үнэт эдлэл буюу мөнгөн хослол, б, бэлэн хувцас, гоо сайхан, гоёл чимэглэл, б, материалын дэлгүүр ажиллуулж байсан. Би дэлгүүрээ ажиллуулаад 3 жил болж байгаа. Үйл ажиллагаа нь жигдэрсэн, ашиг орлого сайтай ажиллаж байсан бөгөөд 2020 оны 7-8 дугаар сард дэлгүүрийн байрандаа их засвар хийж гадна пасад, доторх лангуу, бүх зүйлээ шинээр солих зэрэг маш их зардлаар дэлгүүрийн байшингаа зассан байсан. Гэтэл 2 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө 08 цаг 28 минутын үед манай байрны залгаа *******-ын Б тоот буюу Б б гэх дэлгүүрийн худалдагч, эздийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж гал гарч дэлгүүр болон бүх бгаа галд шатаасан. Тэр үеэр би У хот руу 3 хоног ажлаар явсан байсан. Ут очоод 3 дахь хоногийн өглөө эрт манай хойд талын айлын хүн залгаж танай байшинд гал гарч байна гэсэн. Хойд хаалгыг нь эвдэж жоохон б авсан байсан. Бүх б бүтээгдэхүүн галд шатсан.

Онцгой байдлын болон Цагдаагийн байгууллагын зохих ажилтнууд үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Дэлгүүрт маань 91 төрлийн б бүтээгдэхүүн байсан. Дэлгүүрийн байрандаа бүрэн засвар хийсэн, дотор нь 6 ширхэг шилэн лангуу авч тавьсан байсан. Би ажлын байргүй, орлогогүй болж, банкнаас дэлгүүрээ болон дэлгүүрийн ажиллагаа, ашиг орлогоо барьцаалан зээл авсан ч одоо зээлээ төлж чадахгүйд хүрээд эдийн засаг, сэтгэл санааны их хохирол амсаад байна.

Иймд Б бны эзэд болох С.С, С.Ж, Ё.Д худалдагч Ч.Пр нс надад учирсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 26,369,100 төгрөг, бны үнэ 67,730,138 төгрөг, нийт 94,126,238 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч С.С, Ё.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч С.Ж нь шүүхэд болох шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Г.Тийн нэхэмжилсэн 94,126,238 төгрөгийг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй. Б******* аймгийн Р******* сумын 2 багийн Харчулуут Н******* гудамж *******б тоот байранд 2020 оны 2 дугаар сард засвар хийгээд 2020 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байсан. Бэлэн хувцас зардаг байсан бөгөөд нэмж гоо сайхны б татаж дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан. 2 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө гал гарах үед би тэнд байгаагүй. Дэлгүүр дээрээ 2019 оны 4 сс хойш Ковидын улмаас 2 жил очиж чадаагүй. Худалдагч Ч.Пр дэлгүүрийг ажиллуулж байсан. 2 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 9 цагийн үед гал гарлаа гэж утсаар хэлсэн. Хамгийн их бтай, хамгийн их хохирол амссан нь манай дэлгүүр байгаа. Их хэмжээний хохирол амссан, галын дүгнэлт манайхаас гал гарсан гэж дүгнээгүй учраас хариуцагч биш гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ё.Д манай хүргэн ах бөгөөд надад ямар ч б материал нийлүүлдэггүй учраас хариуцагч биш. С.С манай гэр бүлийн хүн энэ дэлгүүрт хамааралгүй. Энэ дэлгүүрийн бичиг баримт миний нэр дээр байдаг учраас эдгээр хүмүүс хариуцагч биш. Манай дэлгүүрээс гал гарсан гэдэг нь тогтоогдоогүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагч Ч.Прын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ч.Прын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Ч.Пр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Пагамполгор нь 2020 оноос хойш Б б дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаа. Тус дэлгүүрийн эзэдтэй ямар нэг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Цалин мөнгөө тогтмол авч байгаагүй. Ч.Прын хувьд хариуцах хариуцагч биш. Мөн тухайн дэлгүүрийн галын аюулгүй байдлыг хариуцсан хүн биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүйн дээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4.Хариуцагч Ё.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Тийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад дх хариу тайлбарыг гаргаж байна. Г.Тийн нэхэмжилсэн 94,126,238 төгрөгийг миний бие хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй. Миний бие Б******* аймгийн Р******* сумын Н******* хороололд дэлгүүр ажиллуулдаггүй. Тухайн үед гал түймэр юунаас болж гарсаныг мэдэхгүй. Энэ асуудал надад ямар ч хамаарал байхгүй. Хамааралгүй хүнийг хариуцагчаар татаж оролцуулж байгааг гайхаж байна. Иймд намайг хариуцагчаар татан оролцуулж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Шинжээч Х. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус объектыг 4 хэсэгт хуваасан. Хэргийн газар бүрэлдэхүүн очиход байшин бүхэлдээ шатаж дууссан байсан. 1-ээс 4 хүртэл дугаарлаж үзлэг хийсэн. 1-ээс 3 хүртэлх дугаартай өрөөнөөс цахилгаан халаагч хэрэгсэл гарч ирсэн. 2 дугаартай өрөөнөөс галын эх үүсвэр гарсан байгааг дүгнэлтээр тогтоож өгсөн.

Монгол Улсын Шадар сайд болон Оын даргын баталсан удирдамжийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомжийн хүрээнд 16 сум 1 тосгоны хэмжээнд жилд 2 удаа хяналт шалгалт хийгддэг. Орон нутгийн Засаг дарга нар 4 сарын сүүлээс 5 дугаар сарын эхээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагтаа хэрхэн зохион байгуулж байгаа талаар тогтмол хяналт шалгалт хийдэг. Бүрэлдэхүүн очиход тухайн барилга шатаад дууссан байсан. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон цагдаагийн мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг үндэслэж дүгнэсэн. 1-3 тоот өрөөний теннүүдийг хураагаад Цагдаагийн байгууллагад тус бүр дээр нь дугаар тавьж хүлээлгэж өгсөн. Галын байцаагч нар хэргийн газарт очоод үзлэг хийн дүгнэлт гаргахдаа магадлалаар гаргадаг. Энэ хэргийн тухайд гал түймрийн голомт нь сургуулийн барилга дээрээс тухайн объект руу харсан камерын бичлэгт бүрэн эхээрээ бичигдсэн байгаа учраас гал түймрийн голомт 2 дугаарын өрөөнөөс гарсан гэх дүгнэлтийг миний бие хийсэн байгаа. Дүгнэлтэд баруун талаасаа 2 дахь цагаан хаалгатай өрөөнөөс гал гарсан гэсэн талаар тусгагдсан. 3 дахь нүүрэнд 4 дүгээр асуултад хариулсан хариултад тусгагдсан байна. Гал түймэр гарах шалтгааныг асуусан учраас шатах материал, хүчил төрөгч, шатаагч зэрэг нь гал түймэр гарахад хүргэдэг гэж хариулсан байгаа. Шатлагын зарчмаар цахилгаан үүсгэврийн шон дээрээс шатлага явагдсан тохиолдолд гал эхлээд тэжээгч тал руу ордог. Тухайн дэлгүүрийн барилгын хойд талд нь байрладаг 5 айлын тоолуур 1 хайрцаганд байсан. Кабелийн утаснууд бүгд бүтнээрээ байсан. Төв пускатлаас гал гарсан гэсэн дүгнэлт байхгүй байгаа. 4 хэрэглэгчийн цахилгааны тоолуурт ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Хамгийн сүүлийн өгүүлбэр бол 5 дахь айлын буюу иргэний цахилгаан хэрэгсэл халалт өгсөн байна гэдгийг мухарлаж дуусгасан байгаа. Шатаагүй үлдсэн б материал байгаагүй. Төмөр өлгүүр, металл хийцтэй зүйлүүд хэлбэр дүрсээ алдсан байсан. Баамын байшингуудын халаалтын хэрэгсэл ханан пийшинтэй байх ёстой байсан ч эдгээр 3 байшин хүйтний улирал эхлэхэд галаар халаахгүй өөр зүйлээр халаах замыг сонгосон байсан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолоор галын аюулгүй байдлын үндсэн дүрэм батлагдсан. Үүнд цахилгаан хэрэгсэл тений дулааны эх үүсвэр үүсгэх цахилгаан хэрэглээнд гэрэлтүүлэг, халаагч хэрэгсэл байсан. Ослын горим хэвийн ажиллагааны нөхцөлд ослын горим үүссэн тохиолдолд сэнс ажиллахгүй тохиолдолд хэвийн ажиллагааны горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмжүүд ажиллах юм бол мөн ялгаагүй хална. Халаагуурын ойролцоо хялбар шатах материал буюу даавуу, б материал халааж байгаа хэрэгслийн хажууд удаан байснаар галын эх үүсвэр гаргадаг. Манай байгууллагаас тухайн онд өгөгдсөн зааварчилгаа байхгүй. Сумдад Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу сумын Засаг дарга тухайн орон нутгийн хэмжээнд галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх тэмцэх үйл ажиллагааг сумын хэмжээнд зохион байгуулдаг буюу гал түймэртэй тэмцэх сайн дурынхан гэж байдаг. Багийн Засаг дарга нар иргэдийн дунд галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт сурталчилгааг зохион байгуулах үүрэгтэй. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүд галын аюулгүй байдлыг хангах талаар дүгнэлтийг 2 жил тутамд гаргуулах үүрэгтэй. Иргэн ч мөн үйл ажиллагаа явуулахдаа ашиг орлого олж байгаа тохиолдолд энэ дүгнэлтийг гаргуулах ёстой. Нэгдсэн пускатл байсан. Ослын горимоос тусдаа объектын хэрэглээнээс шалтгаалж ачаалал ихэссэн байсан. Гал гарахад нөлөөлөөгүй. Бүгд хэвийн ажиллаж байна гэсэн горимд байсан гэв.

6.Иргэдийн төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2 тал их хэмжээний хохирол амссан байна. Б бнаас галын эх үүсвэр гарсан буруутай байна. Эзэн нь хариуцах байх гэв.

 

7.Нэхэмжлэгчээс дх нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, худалдан авах бны жагсаалт /хх-ийн 3-5 дугаар тал/, Г.Тийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 7-13 дугаар тал/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 14 дүгээр тал/, Э-0 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №0 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-ийн 15 дугаар тал/, Б******* аймгийн Оын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар тал/, Пын 2 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татагалзах тухай тогтоолын хуулбар /хх-ийн 18-19 дүгээр тал/, 2 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 20-21дүгээр тал/, 2 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 22-24 дүгээр тал/, Хөгнө хан бны дэлгүүрийн зөвшөөрөлийн хуулбар /хх-ийн 25 дугаар тал/, галд шатсан б материалын жагсаалт /хх-ийн 26-33 дугаар тал/, зарлагын хуулбар баримтууд /хх-ийн 34-78 дүгээр тал/, дэлгүүрийн засварт ашигласан материалын зарлагын баримтууд /хх-ийн 79-101 дүгээр тал/, б материалын үлдэгдлийн жагсаалт /хх-ийн 102 дугаар тал/, дэлгүүрийн барилгын үнэлгээ /хх-ийн 103-104 дүгээр тал/, Б******* аймгийн Р******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 64 дугаартай тодорхойлолт /хх-ийн 105 дугаарг тал/, С.Нийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 107-1******* дугаар тал/, фото зураг /хх-ийн 133-157 дугаар тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 159-160 дугаар тал/, зарлагын баримтууд /хх-ийн 194-208 дугаар тал/, Nn орчуулгын товчоогоор орчууллуулсан б нийлүүлэх баримт /2 дугаар хх-ийн 78-86 дугаар тал/, Г.Т, С.Н нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /2 дугаар хх-ийн 199/, Г.Тийн Төрийн болон ХААН банкны харилцах дансны хуулга /2 дугаар хх-ийн 200-250/, 1 ширхэг CD,

8.Хариуцагч Ч.Проос дх нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Г.Бт олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хх-ийн 173, 177 дугаар тал/,

9.Хариуцагч С.Жоос дх нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:

-2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн С.Саас С.Жавзагдолгорт олгосон итгэмжлэл /хх-ийн 175 дугаар тал, С.Сын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 176 дугаар тал, хариу тайлбар /хх-ийн 179 дүгээр тал/ , хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 188 дугаар тал/, Э-06000004 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Ү-06000367 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2 дугаар хх-ийн 66-67 дугаар тал/, Ё.Дгээс С.Жт олгосон итгэмжлэл /2 дугаар хх-ийн 68 дугаар тал/,

10.Хариуцагч Ё.Дгээс хариу тайлбар /хх-ийн 178 дугаар тал/ гаргаж өгсөн байна.

11.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр Б******* аймгийн Пын газрын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/904 дугаартай албан бичгээр ирүүлсэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн М-3 дугаартай материал-ын хуулбар /2 дугаар хх-ийн 139-185 дугаар тал/, Бын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 02/03-06 дугаартай албан бичгээр ирүүлсэн хөрөнгийн үнэлгээ хийсэн үнэлгээ-ний тайлан /1 дүгээр хх-ийн 229-2 дугаар тал/, Төрийн банк ХХК-ийн Б******* салбарын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 28/555 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г.Тийн малчны зээл, ажлын байрыг дэмжих зээлийн хувийн хэргийн хуулбар /2 дугаар хх-ийн 7-44 дүгээр тал/, Б******* аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Шны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 122/01 дугаартай албан бичгээр ирүүлсэн камерын бичлэгийг хуулбарласан плаш зэргийг бүрдүүлсэн байна.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний гаргаж өгсөн 1 ширхэг CD-нд шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн байна. /2 дугаар хх-ийн 89-118 дугаар тал/,

Шүүх хуралдаанд камерын бичлэг бүхий плашийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Нэхэмжлэгч Г.Т нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...манай байрны залгаа *******-ын Б тоот буюу Б б гэх дэлгүүрийн худалдагч, эздийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж гал гарч манай дэлгүүрийн барилга болон б материал бүхэлдээ шатаж хохирол учирсан гэж,

3.Хариуцагч С.С, Ё.Д, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч С.Ж нар нь татгалзлын үндэслэлээ Б******* аймгийн Р******* сумын 2 багийн Харчулуут, Н******* гудамж *******б тоот байранд байрлах Б б дэлгүүрээс гал гарсан гэдэг нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тус дэлгүүр нь С.Жын өмчлөлийнх тул С.С Ё.Д нар хариуцахгүй гэж,

4.Хариуцагч Ч.Пр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар нь Б б дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан хэдий ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлс тогтмол авч байгаагүй, тухайн дэлгүүрийн галын аюулгүй байдлыг хариуцсан этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж байна.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн М-3 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай материал, Э-0 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №0 дугаартай гэрчилгээний хуулбар, Хөгнө хан бны дэлгүүрийн зөвшөөрөлийн хуулбар, С.Жын Э-06000004 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Ү-06000367 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Бын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 02/03-06 дугаартай Хөрөнгийн үнэлгээ хийсэн үнэлгээ-ний тайлан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан камерын бичлэг бүхий плаш, шүүх хуралдаанд оролцсон шинжээч Х.ийн тайлбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар дх үйл баримт тогтоогдож байна.

5.1.Б******* аймгийн Р******* сумын 2 дугаар баг, Н******* хорооллын ******* дугаар байранд 2 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цаг 28 минутын үед гал гарч тус байшин бүхэлдээ галд шатжээ.

5.2.Тус ******* дугаар байр нь 4 эзэмшигчтэй, 9х16 мкв хэмжээтэй, үл хөдлөх эд хөрөнгө байх ба түүний тоотод байрлах, м.кв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Т бүртгэгдсэн, тэрээр тус байшинд дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, зохигчийн тайлбр тогтоогдож байна.

5.3.Нэхэмжлэгч нь уг гал түймэр нь ******* дугаар байрны Б тоотод үйл ажиллагаа явуулдаг Б б гэх дэлгүүрийн байрнаас гарсан гэж Ч.Пр, С.Ж, С.С, Ё.Д нарыг хариуцагчаар татсан.

5.3.1.Уг гал түймэр нь ******* дугаар байрны Б тоотод үйл ажиллагаа явуулдаг Б б гэх дэлгүүрийн байрнаас гарсан болох нь шүүх хуралдаанд шинжээч Х.ийн гаргасан ...тус объектыг 4 хэсэгт хуваасан. Хэргийн газарт бүрэлдэхүүн очиход байшин бүхэлдээ шатаж дууссан байсан. 1-ээс 4 хүртэл дугаарлаж үзлэг хийсэн. 1-ээс 3 хүртэлх дугаартай өрөөнөөс цахилгаан халаагч хэрэгсэл гарч ирсэн. 2 дугаартай өрөөнөөс галын эх үүсвэр гарсан байгааг дүгнэлтээр тогтоож өгсөн. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон цагдаагийн мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг үндэслэж дүгнэсэн. Сургуулийн барилга дээрээс тухайн объект руу харсан камерын бичлэгт бүрэн эхээрээ бичигдсэн байгаа учраас гал түймрийн голомт 2 дугаарын өрөөнөөс гарсан гэх дүгнэлтийг миний бие хийсэн байгаа. Дүгнэлтэд баруун талаасаа 2 дахь цагаан хаалгатай өрөөнөөс гал гарсан гэсэн талаар тусгагдсан гэх тайлбар, Б******* аймгийн Оын гал түймэрийн улсын хяналтын байцаагчийн 2 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай ...гал түймэр нь цахилгаан ашиглалтын галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гарсан байх магадлалтай байна гэх дүгнэлт, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай материалд авагдсан гэрч С.Нийн ...Б бны дэлгүүрийн худалдагчтай 08 цаг минутанд өөрийн 903377 дугаарын утсаар 8 гэсэн дугаартай Прын утас руу залгаад дэлгүүрт гал гд байна гэнээ, чи очсон уу гэж асуухад Пр надад хандаж харин тиймээ хүмүүс залгаад байна, би гэртээ байна. Нөхрийгөө явуулах гэж байна. Би дэлгүүрээ хаахдаа халаагч тенээ хамгийн бага 1300 дээр тавьсан гэж хэлсэн гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан камерын бичлэг бүхий плаш зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч нарын тус байрны Б тоот буюу Б бны дэлгүүрээс гал гарсан нь тогтоогдоогүй гэх тайлбар дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

5.3.2.Б******* аймгийн Р******* сумын 2 дугаар баг, ******* дугаар байрны Б тоотод байрлах 40 мкв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь С.Ж байх ба тэрээр тус байранд дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан нь зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

6.Нэхэмжлэгч гал түймэрийн улмаас ******* дугаар байрны тоотод байсан дэлгүүрийн барилга болон тус дэлгүүрт байсан б шатаж устсанаас үл хөдлөх хөрөнгийн үнэ 26,369,100 төгрөг, бны үнэ 67,730,138 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэн.

Дэлгүүрийн барилга бүхэлдээ галд шатаж устсан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон. Харин нэхэмжлэгч нь тухайн дэлгүүрт 67,730,138 төгрөгийн б бүтээгдэхүүн байсан гэдгийг баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

7.Тус дэлгүүрт банкнаас зээл авч 50,000,000 төгрөгийн б татсан байсан гэж зээлийн хувийн хэрэг, дансны хуулга, бгаа цахимаар болон биечлэн авч байсан тухай зарлагын баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн. Энэ нь тус дэлгүүрт хэдэн төгрөгийн ямар нэр төрлийн б байсныг нотолж чадахгүй байна. /1 дүгээр хх-ийн 6-13, 26-157, 194-208, 2 дугаар хх-ийн 7-44, 200-250/

Иймээс нэхэмжлэгч талаас хэрэгт ирүүлсэн төрийн банкны дансны хуулга, Хөгнө хан бны дэлгүүрийн галд өртөж шатсан б материалын жагсаалт, б материал худалдан авсан гэх зарлагын баримт, түүнийг бэхжүүлсэн үзлэгийн тэмдэглэл, ХААН банкны дансны хуулга, Nn орчуулгын товчоогоор орчууллуулсан б нийлүүлсэн баримтын хуулбар, малчны болон ажлын байрыг дэмжих зээлийн хувийг хэрэг шүүх хуралдаанд нотлох баримтаар ирүүлсэн Төрийн болон ХААН банкан дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, зэрэг нотлох баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. Мөн шүүх дх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй. Үүнд:

8.Зохигч нар гал гарсан үйл баримтын талаар маргаагүй, харин хэний өмчлөлийн байрнаас хэний буруутай үйлдлийн улмаас гал гарсан талаар маргасан.

Гал түймэр гарсны улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулах нь маргааны зүйл болжээ.

9.Талуудын хооронд хуульд заасан үүрэг буюу зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1-д Барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл түүнд байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж, 502.2-т Онцгой аюул учруулж болох барилга байгууламж, эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмшигч нь гэм буруутай байсан эсэхээс үл хамааран энэ хуулийн 502.1-д заасан гэм хорыг хариуцна гэж тус тус заасан.

Гал түймэрт шатсан гэх ******* дугаар байрны өмчлөгч нар нь байшинг ханан пийшингээр халааж байсныг өөрчилж, цахилгаан эрчим хүч ашиглан халаагуураар халааж байсан нь зохигчийн болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Цахилгаан эрчим хүч ашиглагч нь Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8-д өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах гэж, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй гэжээ.

Өмчлөгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийг халаах горимыг өөрчилж болох хэдий ч ******* дугаар байрны Б тоотод байрлах Б бны дэлгүүрийн өмчлөгч нь бусдын эд хөрөнгөнд хохирол учруулахгүйгүйн тулд болгоомжтой хандаж, эрчим хүч ашиглах болон галын аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан байна.

10.Хариуцагч Ч.Пр нь Б б дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан гэх боловч хариуцагч С.Ж, Ч.Пр нарын хооронд хөдөлмөрийн болоод эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, хэлцэл хийгдээгүй, Ч.Пр тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдоогүй тул хохирлыг Ч.Пр хариуцах үүрэггүй. Мөн С.С, Ё.Д нар нь дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч биш байна. Харин тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь С.Ж болох нь тогтоогдсон тул тэрээр бусдад учирсан гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Г.Т нь өөрт учирсан хохирлоо хариуцагч С.Жоос шаардах эрхтэй байна.

11.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч Г.Т нь галд өртсөн Б******* аймаг Р******* сумын 2 дугаар баг Найрамдлын *******- тоот байрлах мкв 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 26,369,100 төгрөг, дэлгүүрт худалдан борлуулж байсан галд шатсан б материалын үнийг 67,730,138 төгрөг гэж нэхэмжилсэн.

БТ ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын үнэлсэн үнэлгээний тайлангаар үл хөдлөх хөрөнгийг 21,843,300 төгрөгөөр, дэлгүүрт байсан гэх 491 нэр төрлийн бг 68,285,600 төгрөгөөр тус тус үнэлсэн. Нэхэмжлэгч тал дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрсөн тайлб шүүх хуралдаанд гаргасан.

Б б дэлгүүрээс гал гарсан болох нь тогтоогдож байх тул түүний өмчлөгч С.Жоос үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 21,843,300 төгрөг, халаагч тень 150,000 төгрөг, дэлгүүрийн 2 ширхэг хаяг 240,000 төгрөг, нийт 22,233,300 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгчийн дэлгүүрт байсан 491 нэр төрлийн б галд шатсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй тул 491 нэр төрлийн бны үнэ 68,285,600 төгрөгийн хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна.

12.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.гийн 2 тал их хэмжээний хохирол амссан байна. Б бнаас галын эх үүсвэр гарсан буруутай байна. Эзэн нь хариуцах байх гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч С.Жоос гэм хорын хохиролд 22,233,300 /хорин хоёр сая хоёр зуун гучин гурван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Тэд олгож, 71,892,938 /далан нэгэн сая найман зуун ерэн хоёр мянга есөн зуун гучин найм/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Ч.Пр, С.С, Ё.Д нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

13.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурдаж, нэхэмжлэгч Г.Тээс улсын тэмдэгтийн хураамжид 628,581 /зургаан зуун хорин найман мянга таван зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулж, хариуцагч С.Жоос улсын тэмдэгтийн хураамжид 269,116.5 /хоёр зуун жаран есөн мянга нэг зуун арван зургаан төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 155.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,502 дугаар зүйлийн 502.1, 502.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч С.Жоос гэм хорын хохиролд 22,233,300 /хорин хоёр сая хоёр зуун гучин гурван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Тэд олгож, 71,892,938 /далан нэгэн сая найман зуун ерэн хоёр мянга есөн зуун гучин найм/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Ч.Пр, С.С, Ё.Д нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх турхай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурдаж, нэхэмжлэгч Г.Тээс улсын тэмдэгтийн хураамжид 628,581 /зургаан зуун хорин найман мянга таван зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд, хариуцагч С.Жоос улсын тэмдэгтийн хураамжид 269,116.5 /хоёр зуун жаран есөн мянга нэг зуун арван зургаан төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН

 

ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР

 

Т.ЖАХЛАНТӨГС