Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 132/ШШ2023/00016

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д*******ийн Б******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймгийн Н******* *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй 132/2022/00503/и индесктэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д*******,

Хариуцагчийн төлөөлөгч П.О*******

Хариуцагчийн итгэмжл******* төлөөлөгч Н.Т*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.О*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч Б******* аймгийн Н******* *******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Д.Б******* миний бие 2019 оны 5 сараас эхлэн Б******* аймгийн Н******* *******т хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилогдон 2022 оны 8 сарын 22-ны өдөр хүртэл ажилласан.

2022 оны 07 сарын 01-ний өглөө н******* эмнэлгийн дарга П.О******* удирдлагын багийн хуралтай гэж мэд*******ий дагуу 10 цаг 30 минутад хурал эхэлсэн.

Хэлэлцэх асуудлаа танилцуулахдаа 2 дахь асуудал хариуцлага тооцох гээд хүний нөөцийн менежер Д.Б*******ийг ажлаас чөлөөлөх гэж хэлсэн. Ингээд надад хариуцлага тооцох асуудлыг танилцуулахдаа арьсны их эмч Ад чөлөө өгч явуулсан, Ганчимэгийн шүүх хуралд ялагдсан гэж танилцуулсан.

Би хариу тайлбартаа А эмчид чөлөө зөвшөөрөл огт өгөөгүй бөгөөд албан ёсны хүсэлт ч ирээгүй гэдгийг тайлбарласан боловч хүлээн аваагүй шалгаж тогтоогоогүй. Надаас чөлөө зөвшөөрөл аваагүй гэдгээ эмч А ч хэлсэн. Миний тайлбарыг хүлээн авахгүй хална гээд байхаар нь за ажил хүлээлцэх тушаалаа гаргачих гээд өрөөнийхөө түлхүүрийг орхиод гарсан. Үүнээс хойш 3 хоногийн дараа О******* даргыг дуудахаар нь ажилаа хүлээлцэх нь гэж бодоод очтол, эсвэл чи өөрөө өргөдлөө өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би өргөдлөө өгөхгүй гэдгээ хэлсэн. Ингээд тушаал гаргаагүй байснаа 8 сарын 22-ны ажлаас чөлөөлсөн тушаал гаргаад 8 сарын 23-ны өдөр манай гэрт хүргүүлсэн байсан.

Миний бие нь хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.4-т заасан зөрчил гаргаагүй, миний гаргасан гэх зөрчлийг шалган тогтоолгүйгээр шууд ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158-р зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Д.Б******* намайг Б******* аймгийн Н******* эмнэлгийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж овогт Д*******ийн Б*******ийн тус Н******* *******т 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан “Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай” нэхэмжлэлтэй танилцлаа.

Д.Б******* нь 2019 оны 5 дугаар сараас эхлэн Тус Н******* *******т хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилогдон ажилласан.

Д.Б******* нь Хүний нөөцийн менежер албан тушаалд ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажлаа чанар муутай гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, эмнэлгийн үйл ажиллд төвөг учруулсан, ажлын байрны шаардлагыг хангахгүй ажил үүргээ гүйцэтгэж байсан, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Н******* эмнэлгийн даргын дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авахуулсан, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажпын байраа орхин явсан.

2022 оны 07 дугаар 01-ний өдөр Удирдлагын багийн хурлаар хүний нөөцийн менежер Д.Б*******өд Хариуцлага тооцох талаар хэлэлцэнэ гэсэн нь зөвхөн Их эмч Ч.Ад чөлөө өгч явуулсан гэсэн асуудлаар биш урьд өмнөх ажлуудаа цаг хугацаанд нь биелүүлээгүй, ажлаа чанаргүй гүйцэтгэсэн зэрэг олон асуудлуудаас болж хариуцлага тооцох талаар удирдлагын багийн хурлаар хэлэлцэх гэж байсан. Гэтэл хурлаар хэлэлцэхээр ярьж эхлэхэд л ажлаа орхиод гараад явсан.

Д.Б*******ийг ажилдаа ирэх талаар утсаар өөртэй нь холбогдох гэж олон удаа оролдсон боловч утсаа аваагүй. Тэгж байгаад 2022 оны 7 дугаар сарын 5- ны өдөр өөрөө ирж Дарга П.О*******тэй уулзсан /ажлаа хийх юмуу гэж асуухад хийхгүй гэсэн. Тэгвэл ажлаас гарах өргөдлөө өг гэхэд тэгий өргөдлөө өгье гээд Архив бичиг хэргийн эрхлэгч Ц.Бээс бал цаас өгөөч өргөдөл бичиж өгье гээд аваад дахиж ирээгүй/ дахин холбогдохоор удаа дараа утас руу нь залгаж холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй, гэр бүлийн хүн рүү нь хүртэл холбогдож асууж байсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр заалтын дагуу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтыг 22 хоногоор тооцож 2022 оны 08 дугаар сарын 09-ийг хүртэл нөхөж олгосон. Тэгээд Н******* эмнэлгийн даргын 2022 оны 08 дугаар сарын 10-ны дугаар Сонсох ажиллагаа хийх тушаал гарган хүлээлгэн өгөх талаар холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй, гэр бүлийн хүнээс нь асуухад хотод байгаа, гэртээ байхгүй байгаа гэсэн болохоор түүний хувийн chat, mail хаягаар нь илгээж, 2022 оны 08 дугаар сарын 22- ны өдрийн дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Эмнэлгийн зүгээс хүлээцтэй хандаж, ирж уулзахыг хүлээж ажпаас чөлөөлөх тушаалыг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргаж өөрийн бүртгэлтэй хаягаар нь шуудангаар хүргүүлсэн.

Д.Б******* нь өргөдлөө өгнө гэж явснаас хойш нэг ч удаа ирээгүй, уулзаагүй, ажлаа ч хүлээлгэж өгөөгүй байна.

Иймээс Н******* эмнэлгээс Д.Б*******өд ажилгүй байсан хугацааны цалингийн олговор олгох боломжгүй талаар мэдэгдэж байна.

Ажлаа чанаргүй гүйцэтгэж байсан жишээ бол Лавлагаат шатлалын ******* нь ЭМДЕГ-ын selection.1818.mn цахим системд ЭМДҮЗ-ийн 2022 оны “Журам батлах тухай” 02 дугаар тогтоолын дагуу 2 дугаар шатны сонгон шалгаруулалтанд 2022 оноос материал бүрдүүлэн оролцдог болсон.

Энэ сонгон шалгаруулалтанд материал оруулах хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 04-17-ны хооронд хугацаатай байсан бөгөөд системд эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтний хүний нөөцийн мэдээлэл гүйцэт оруулахаас 70 орчим хувийг дутуу оруулсан, харин системд update хийгдэж эмнэлгийн захиргааны хэсгийн мэргэжилтнүүд нөхөж оруулсан хэдий ч 15 оношийн хамаарлын бүлгийн оруулж чадаагүй гэх зэрэг *******т хохирол учруулсан гэв.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Б******* аймгийн Н******* эмнэлгийн даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн , 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн , 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/300 дугаартай тушаалуудын хуулбар, Б******* аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.Хариуцагчийн төлөөлөгчөөс Б******* аймгийн Н******* эмнэлгийн даргын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай тушаал, тэмдэглэлийн  хуулбар, ээлжийн амралт олгох тухай мэдэгдлийн хуулбар, ээлжийн амралтын олговрын цалингийн түүврийн хуулбар, Б******* аймгийн Н******* эмнэлгийн даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай тушаалын хуулбар, Б******* аймгийн Н******* эмнэлгийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, нэхэмжлэгчийн цалингийн карт, Ц.Бийн тайлбар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 07/4506 дугаартай Н******* *******т ирүүлсэн албан бичгийн хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ажил хүлээлцэх үеийн тэмдэглэл, Удирдлагын багийн хурлын тэмдэглэл, гар бичвэр /хэргийн 72-р хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын хуулбар, Б*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, цагийн бүртгэлийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

5.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б******* аймгийн Н******* эмнэлгийн дотоод журмыг, хариуцагчийн хүсэлтээр Б.М, Ц.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан, 9 дугаартай гар утсанд үзлэг хийсэн, Ц н ө ХХК-аас нэхэмжлэгчийн ажилд томилсон тушаалын хуулбар, албан бичгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Б*******ийг ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговороос татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Миний бие нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.4-т заасан зөрчил гаргаагүй, миний гаргасан гэх зөрчлийг шалган тогтоолгүйгээр шууд ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байгаа тул намайг Б******* аймгийн Н******* эмнэлгийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулна гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж байна. Д******* овогтой Б******* нь Хүний нөөцийн менежер албан тушаалд ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажлаа чанар муутай гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, эмнэлгийн үйл ажиллд төвөг учруулсан, ажлын байрны шаардлагыг хангахгүй ажил үүргээ гүйцэтгэж байсан, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Н******* эмнэлгийн даргын дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авахуулсан, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын байраа орхин явсантул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Б******* аймгийн Н******* *******ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлц******* нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Нэхэмжлэгч Д.Б******* нь 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Б******* аймгийн Н******* *******т хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна. .

 

 

4.Нэхэмжлэгч Д.Б*******ийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ажлаас нь  чөлөөлсөн тушаалыг ажил олгогч гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг үндэслэсэн байна.

 

4.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэл нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцална гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд хариуцагчийн төлөөлөгч П.О******* нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хоёр зөрчлийг хоёуланг нь гаргасан учир ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан. Нэхэмжлэгч А эмчид чөлөө олгосон, Ганчимэгийн шүүх хуралд ялагдсан гэдэг шалтгаанаар намайг ажлаас чөлөөлсөн гэж хариуцагчийн тайлбарыг няцаасан.

 

Сахилгын зөрчил гэж ажилтан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, байгууллагын дотоод журмыг зөрчсөн хууль бус гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг хэлдэг ба нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн хариу тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, цагийн бүртгэлийн хуулбараар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчид 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Харин энэ хугацаанаас хойш болон өмнө сахилгын шийтгэл оногдуулсан тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

 

Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан сахилгын давтан зөрчил гэдэг нь сахилгын зөрчлийг хоёр ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно гэж Улсын дээд шүүхийн 2006 оны 33-р тогтоолд заажээ.

 

Нэхэмжлэгч Д.Б******* нь Н******* *******т ажиллах хугацаандаа сахилгын зөрчлийг давтан буюу хоёр ба түүнээс дээш удаа гаргасан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан тухай шийдвэр хоёр ба түүнээс дээш удаа Н******* *******ийн эрх бүхий албан тушаалтнаас гарч байгаагүй байна.

 

Сахилгын ноцтой зөрчлийн тухайд ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг заагаагүй, энэ талаар тохиролцоогүй бол энэ үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглодог ба зохигчийн хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан нотлох баримтыг хэрэгт өгөөгүй болно.

  

Иймээс нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь хуульд нийцэхгүй байна.

4.2. Б******* аймгийн Н******* *******ийн хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.6 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79, 80 дугаар зүйлүүдийг үндэслэн шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Мөн журмын 10.7-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд дараах тохиолдлуудыг тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. 10.7.В-д Эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатай биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл гүйцэтгэхээс татгалзсан бол гэсэн зохицуулалт нь нэхэмжлэгчид хамааралтай гэж тайлбарласан.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Б******* нь Хүний нөөцийн менежер албан тушаалд ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажлаа чанар муутай гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, эмнэлгийн үйл ажиллд төвөг учруулсан, ажлын байрны шаардлагыг хангахгүй ажил үүргээ гүйцэтгэж байсан, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Н******* эмнэлгийн даргын дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авахуулсан, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын байраа орхин явсан гэв.

 

Нэхэмжлэгч Д.Б******* нь 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш ажилдаа очоогүй болох нь цагийн бүртгэлийн хуулбар, цагийн бүртгэлийн тайлангаар тогтоогдож байна. Гэвч Б*******ийг ажилаа орхин явсныг зөрчилд тооцож, түүнд мэдэгдэж, тайлбар авсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин Б*******өд 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралт олгож, амралтын мөнгө олгосон тухай нотлох баримт хэргийн 18-19-р хуудсанд авагдсан байна. Нэхэмжлэгчид 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралт олгосон байх тул түүнийг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажлаа орхин явсан гэж үзэхээргүй байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 10.7.В-д Эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатай биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл гүйцэтгэхээс татгалзсан бол гэсэн зохицуулалт байгаа боловч энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасан үндэслэл мөн тогтоогдохгүй байна.

 

Иймд ажил олгогчийн гаргасан тушаалын үндэслэл нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх тул нэхэмжлэгч Д.Б*******ийг Б******* аймгийн Н******* *******ийн хүний нөөцийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулж, шийдвэрлэв. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б*******ийг Б******* аймгийн Н******* *******ийн хүний нөөцийн менежерийн  ажилд эгүүлэн тогтоосугай.

          2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулах гэсэн хэсгээс татгалзсан болохыг дурдсугай.

          3.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 70,200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ХИШИГДЭЛГЭР