Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 86

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

            Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ж.Эрхэмбаатар, А.Ундрах, А.Батмандах, А.Зүмбэрэл

            Шүүгдэгч: Х.*******, Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овгийн *******гийн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн ******* нарт холбогдох .... дугаартай найман хавтас хэргийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар:

            Х.******* нь хохирогч Д.ад түүний хууль ёсоор эзэмшиж байсан *******гол дүүргийн 16 дугаар хороо 13 дугаар гудамж 24 тоот хашаанд “... алт мөнгөний дархан ажиллуулж, олсон ашгаа хуваана...” гэж итгүүлэн хуурч мэхлэн түүний эзэмшиж байсан газарт Нийслэлийн засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 301 дүгээр захирамжаар 446,4 м.кв газар өмчлөх шийдвэр гаргуулж, өмчлөх эрхийн гэрчилгээг Д.ад байгааг мэдсээр байж итгэл эвдэн, өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн талаархи баримт бүрдүүлэн 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг дахин гаргуулан авч бусдад зарж борлуулж залилан мэхэлсний улмаас Д.ад 5889840 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

           Мөн Х.******* нь Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ний гүйцэтгэх захирлаар тус компаний Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байхдаа тус компанитай “нүүрс худалдах, худалдан авах”, “түрээсийн”, “ажил гүйцэтгэх” гэрээгээр ажиллаж байсан “Эрдэнэт цэций ” ХХК-ний захирал Н.*******гаас албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлалгүйгээр 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хамтран амьдрагч Н.Сэлэнгийн дансаар сар бүр 13 саяаас 50 сая хүртэл төгрөгийн хээл хахууль авч, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд заасан “Гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр их хэмжээний хэлцэл хийх..” гэсэн заалтыг зөрчиж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар Эрдэнэт Цэций ХХК-д 150000 тонн нүүрс нийлүүлэхээр шийдвэрлэж, тус компанитай 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 150000 тонн нүүрс худалдах, худалдан авах 33 дугаартай гэрээ байгуулж, гэрээнд заасан нүүрсийг нийлүүлж дууссан байхад Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 33 дугаартай гэрээнд 11/82 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний нүүрсний хэмжээг 350 000 тонноор нэмэгдүүлэн татан авалт хийх хугацааг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан, мөн Таван толгой ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар 1 тонн нүүсний үнийг 37,4 ам доллар болгон, шийдвэр гартал өмнө олгосон хэмжээний дунджаар сунгах талаар шийдвэрлэсэн байхад 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус компанитай 300000 тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Эрдэнэт цэций ХХК-ний захирал Н.*******гаас хамтран амьдрагч "Уран-Ухаан групп" ХХК-ийн захирал С.эгийн ХААН банкны .... тоот дансаар 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 19 удаагийн давтан үйлдлээр 501.000.000 /таван зуун нэг сая/ төгрөгийн буюу онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэгт,

            Н.******* нь Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-тай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн “нүүрс худалдах, худалдан авах”, “түрээсийн”, “ажил гүйцэтгэх” гэрээ байгуулан ажил гүйцэтгэж байхдаа компанийн хөрс хуулалтын болон нүүрс борлуулалтын ажлыг хэвийн тогтвортой ажиллуулахын тулд Таван толгой ХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан яллагдагч Х.*******т 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд түүний хамтран амьдрагч "Уран-Ухаан групп" ХХК-ийн захирал С.эгийн ХААН банкны .... тоот дансаар дамжуулан 19 удаагийн давтан үйлдлээр 501.000.000 /таван зуун нэг сая/ төгрөгийн хээл хахуулийг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Яллагдагч Н.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... “Би компаниа 2009 оны намар үүсгэн байгуулж байсан. Компани нь ачаа тээвэрлэх, зочид буудал, дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг. Таван толгой ХК-тай 2010 оны намраас гэрээ байгуулж хөрс хуулалтын ажлыг эрхэлж байгаа. Дээрх мөнгөнүүд нь янз бүрийн зорилготойгоор шилжиж байсан байна. Жишээ нь ажлын хөлс, бараа материал худалдаж авсан хөлс, зээл , найз нөхдийн журмаар үзүүлж байсан дэмжпэг зэрэг мөнгө юм аа. Ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Х.******* өөрөө эдгээр дансыг өгөөд шилжүүлчих гэдэг байсан. ...Бид 2-ын хооронд тохиролцсон зүйл байхгүй. Би найзыгаа гэж бодоод мөн манай компанийг тогтмол ажилтай байлгаж ашиг орлого олоход шууд биш ч гэсэн тусалж дэмжиж байгаад нь баярлаж дээрх мөнгийг өгдөг байсан.. Мөн бусад ажилтай холбоотой мөнгийг шилжүүлсэн байхаа. ...Би ийм их хэмжээний буюу 50-с дээш сая төгрөгийг *******т баярлалаа гэж зүгээр өгөөгүй. Зарим үед *******ын хувийн бизнест нь яаралтай мөнгө төгрөг хэрэгтэй болсон сард нь арай их хэмжээний мөнгийг өгдөг байсан. Түүнээс тэдэн төгрөгийг шилжүүлэх гэж байна гэж асууж байгаагүй. ******* өөрөө яаралтай мөнгө хэрэгтэй байна мөнгө байгаа юу гэж асуухаар нь нэгэнт л хөрс хуулалтын ажил хийгээд мөнгө олж байгаа болохоор мөнгө байгаа гээд хэлсэн хэрэгцээний мөнгийг шилжүүлж байсан. ...Манай компанид Х.*******ын Кат-345 маркийн эксковаторыг түрээсээр ажиллуулж байсантай холбоотой ямар нэгэн баримт байхгүй байх....Би *******ын эхнэр эгийн дансанд хийж байсан..." гэх мэдүүлэг /2-хх-227 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”2012 онд намайг анх сэжигтнээр байцаалт аваад энэ хэргийг эхлүүлж байсан. Одоо 2017 он сүүлийн жилүүдэд дараалан хуулийн байгууллагаар явж байна. Өнөөдөр яллах дүгнэлтээ сонсож байна. Намайг ямар үндэслэлээр шалгаж байна гэхэд “Таван толгой” ХК-ий  захирлаар ажиллаж байсан Х.*******т танай компани хээл хахуул өгсөн гэх зүйлээр намайг буруутгагдаж байна гэсэн. Би Цогт-цэций суманд төрсөн “Таван-толгой” ХК-нд ажиллаж, амьдарч байсан. Монгол улсад хамгийн анх Таван толгой ХК-н нүүрс олборлох, борлуулах ажил хийж байсан. Ажилласан хугацааны үр дүнд туршлагаасаа үндэслээд энэ “ ” ХХК-ийг хөрс хуулалтын үйл ажиллагаатай компани 2005 онд байгуулсан юм. Энэ ажиллагаа явагдахаас өмнө “Таван толгой”ХК-ий захирал *******тай найз нөхдүүд байсан. “Таван толгой”ХК-ий захирал ******* ажиллаж байхад нь энэ хүнээр ямар нэгэн байдлаар шийдвэр гаргуулж аваад ашиг ольё гэж хэзээ ч харж байгаагүй. Бид 2-ын хооронд зөвхөн найз нөхдийн харилцаа, 2 байгууллагын хоорондын хийдэг тооцоо зэрэг асуудлууд болж байсан. Энэ үндэслэлээр сар болгон өгөж байгаа надад бол өр авлагын асуудал байгаа тэрнийхээ мөнгийг сар болгон өгөх боломж байхгүй үлдэгдэл мөнгөнөөс шалтгалаад сар болгон график гаргаад төлж байсан. Дараа нь 2 компани хооронд тооцоо хийгээд илүү дутуу мөнгөө төлж явсан. Яагаад би компаниасаа шилжүүлж байсан гэхлээр эргээд тооцох ёстой, тооцоо тайлангаа би татварын албанд мэдэгдээд явж байсан. Энийг бол 2012 онд хийсэн гэрээнд хамтатган хольж хутгах нь үндэслэлгүй байсан. Тийм учраас мөрдөн байцаагч нь олон удаа энэ прокурорын байгууллагаар явуулсан тэгэх болгонд нь прокурорын байгууллага эрүүгийн хэргийн 268 дугаар зүйл болон 269 дугаар зүйлийг хангахгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан тэгээд дараа нь энэ хэргийг дахин сэргээгээд 300 мянган тонн нүүрсний асуудлыг давхардуулж  байна. 2012 оны гэрээнд байгуулах гэрээнд би юу гэж 2010 онд мөнгө өгөөд явж байхав. Тэгээд 501 сая төгрөг 2010 онд шилжүүлсэн гэж оруулсан,  2010 онд 300 мянган тонн нүүрс гэж оруулсан энэ гэрээг 2012 оны 09 сард сунгасан гэрээ байгаа энэ болгоныг хүчээр буруутгах нь миний хувьд харамсалтай байна. 2010 оноос эхлэн 2011 оны 4 дугаар сар хүртэл өгсөн 184 сая төгрөгний өртэй болсон байсан. Энэ дээр би мөрдөн байцаагчид ямар зүйл худалдан авсан зүйлээ  дүрсээр үзүүлсэн дээр нь трансформотар болон газрыг худалдан авсан зүйлүүд бүгд нийлээд 184 сая төгрөг болсон дараа нь яаж төлсөн талаараа хэлсэн. Дараа нь 2015 оноос эксковатар  *******аас түрээслэн авсан энэ мөнгийг төлөх гэж би 2 жил сар болгон өгөхөөр тохирсон  тэгэхдээ би сар болгон мөнгөө өгж чаддаггүй байсан өөрийн бололцоогоор төлдөг байсан. Миний мэдүүлэг зөрөөд байна сая нотлох баримтыг уншиж байхад миний мэдүүлэг, яллах дүгнэлттэй адилхан танилцуулж байна. Би 2012 оны 09 сард өгсөн мэдүүлэгтээ хэзээ ч тогтмол ажиллана, хэзээ ч баярлалаа гэдэг үгийг хэлээгүй” гэв.

Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”тай хийсэн гэрээний дагуу эрүүгийн хуулийн 148.2 дах яллах дүгнэлттэй уншиж танилцлаа. Миний хувьд монгол улсын иргэний  хуулиар олгосон эрхийн хүрээнд 0,07 га газрыг өмчилж авсан. Намайг өөр баримтууд бүрдүүүлж засаг даргад гаргаж шийдвэр гаргуулж авсан байна. Тийм зүйл байхгүй одоо болтол хоосон тийм газар байгаа. Газрыг  өмчлөхдөө хуурч мэхлэсэн зүйл огт байхгүй. Одоо бол ямарч хүн байдаггүй хоосон газар байгаа. Ингэхдээ хүнийг хуурч мэхэлсэн зүйл байхгүй, хууль ёсны дагуу авсан гэж хэлэх байна. Би 2007 оны 02 дугаар сарны 05-ны өдар  “Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болсон. Таван толгой компаний гүйцэтгэх захирал болоод Төлөөлөн удирдах зөвлөлтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулдаг. Хөлсөөр ажиллах гэрээнд “Таван толгой” ХК-ийн  захирал ямар эрхтэй, үүрэгтэй ямар ажил хийх талаар тодорхой заасан байдаг. Энэ хөлсөөр ажиллах хийсэн гэрээний дагуу албан үүрэг ажлаа гүйцэтгэж явсан ойлгож байна. Таван толгой ХХК өнөөдөр нүүрс олборлох, борлуулах  бодлого явуулах чиг үүрэгтэй компани. Энэ компаний гүйцэтгэх захирал нь  итгэмжлэлгүйгээр компаниа төлөөлж эдийн засгийн үр ашигтайгаар авч явна гэсэн заалтын дагуу ажиллаж явсан. “ ”-тай 2 гэрээг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж байна, энэ нь бол 2 гэрээ биш юмаа 1 гэрээ юм. 2010 онд “ ”-тай нүүрс худалдан авах гэрээг хийсэн 2010 оны 10 дугаар сарын 09-нд уг гэрээг сунгалт хийсэн мөн 2011 оны 10 дугаар сарын 09-нд уг гэрээг  өөрчилж хийсэн. Энэ гэрээг яагаад өөрчлөн хийсэн бэ гэхэд  2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, нүүрсний үнэнд өөрчлөлт оруулсан юм  нүүрсний үнэ 25 доллор байсан нүүрсийг 37,4 доллар болгох тогтоолоор  гүйцэтгэх үүрэг өгсөн. Энэ тогтоол дотор 2012 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн нүүрсний үнийг 37,4 доллор болгох тогтоол байсаэ. Энэ тогтоолын хэрэгжилтийг биелүүлэхийн тулд бусад 13 компанитай яг адилхнаар “Эрдэнцэцийн ”-тай гэрээг сунгаж хийсэн.  Ганц н ”--тай ийм гэрээ хийгээгүй юмаа . 13 компанитай сунгаж хийсэн юм. Тэгэхлээр энэ гэрээ шинээр хийсэн гэрээ биш. Уг гэрээ 2010 онд гэрээ хийгдээд 2011 оны 10 дугаар сарын 09-ны өдөр сунгагдан,  нүүрсний үнэ өөрчлөгдсний  улмаас 2012 онд гэрээ хийсэн юм. *******т 300 000 тнн нүүрс хийх эрх байгаа юу гэдэгт тайлбар хийе. Гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хөлсөөр ажиллах гэрээний 5-д зааснаар  гэрээ хэлэлцээр хийх эрх нь гүйцэтгэх захиралд нээлттэй байдаг юм. “Таван толгой” ХХК-ны хөлсөөр ажиллах гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар уг гүйцэтгэх захирал нь компаний тухай хуульд нийцүүлэн ажиллана гэж заасан байдаг энэ компаний тухай хуулиар гүйцэтгэх захирал гэрээ хэлцэл хийх эрхийг зааж өгсөн байдаг. Гэтэл ганц “ ”-д давуу эрх олгон гэрээ хийсэн гэж тайлбарлаад байгаа нь надад ойлгогдохгүй  байна. Бусад компанитай яг адилхан  гэрээ хийсэн. Ингээд энэ  2 гэрээ биш 1 гэрээ байсан. Энэ гэрээг хийх сунгах эрх нь гүйцэтгэх захиралд байсан прокурор ойлгож байгаа гэж  бодож байна. Энэ гэрээтэй холбоотойгоор сая тайлбарласан гэрээтэй холбоотойгоор 501 сая төгрөгийн хээл хахууль авсан гэх талаар яллах дүгнэлтэнд дурьдсан байна. “ ” ХХК -ны захирал ******* бид 2 нэг нутгийн хүүхдүүд, нэг довны хүүхдүүд  бид  хоёр олон жилийн өмнө бизнесийн харилцаатай байсан. 2010 онд хийсэн 184 сая төгрөг бол “ ”-ы захирал *******тай хийсэн бизнесүүд байсан энийг маш тодорхой хэлсэн байгаа ямар ямар бизнесүүд хийсэн талаар хэлэхэд, адуу мал, газар, трансформатер мөн  2011 оны 5 сараас эхлээд  сая яллах дүгнэлтэнд дурьдагдсан катын компаниас түрээсэлж авж “ ” ХХК-нд  түрээсэлж байсан энэ түрээсийн мөнгийг сар болгон төлж байсан энэ мөнгө бол  эгийн дансанд ордог байсан юм. Энэ мөнгө Катын түрээсийн үнэ маягаар төлөгдөж байсан энэ төлөгдөж байсан баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа энэ баримт нь өдөр сараараа таарж байгаа” гэв.

Хохирогч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “2004 оны үед уулзаж урьд зээлүүлсэн байсан 30000 ам долларыг буцааж авахыг хүссэн боловч өгнө гээд өгөхгүй байсан тул би 2005 оноос иргэний журмаар шүүхэд хандаж 2 жил гаран шүүхдэж мөнгөө буцааж авахаар болсон. Тэр үеэс бидний харилцаа муудаж эхэлсэн юм. Уг газар нь 1991 онд хуучнаар Ус сувгийн удирдах газрын харьяа Гандан дахь усны 4-р станц гэж байсан юм. Газар дээр тухайн үед 2 давхар конторын байр, уурын зуух, манаачийн байр, ус хадгалах байгууламж гадна талаараа хашаа бүхий обьект байсан. Үүнийг өмч хувьчлалаар иргэн М.ийн хамт 170 000 төгрөгөөр хувьчилж авч байсан. Энэ газраас М. өөрт ногдох газрыг бусдад зарж шилжүүлсэн бөгөөд миний болон эхнэр Чимидцэрэнгийн нэр дээр тус бүр 1500 мкв нийт 3000 мкв газар эзэмшилтэй үлдсэнийг 2000 онд *******гол дүүргийн засаг дарга С.Эрдэнэ газрын гэрчилгээ бичиж өгч баталгаажуулсан. Ингээд газар хувьчилал явагдаж 2004 онд уг газраа 6 хувааж өмчилж авахаар болсон бөгөөд энэ үед Х.*******тай ах дүүгийн харилцаатай байсан бөгөөд Х.*******ын нэр дээр 446 мкв газрыг өгч газар өмчлөлийн гэрчилгээ гаргуулж өгсөн. Ингэж газраа өгөхдөө Х.*******тай аман тохиролцоо хийсэн. Тохиролцоо нь Х.******* одоо яригдаж байгаа газар дээр алт мөнгөний дарханы жижиг үйлдвэрийн цех байгуулна. Олсон орлогыг хувааж авна гэсэн. Хэрэв уг тохиролцоонд хүрсэн амлалтаа биелүүлэхгүй бол газрыг буцаан авахаар хатуу тохирсон байсан. ... хууль гарсныг мэдэж газрыг хувьчилж авахаар болсон. Тэр үүднээс одоо яригдаж байгаа нэг газрыг 6 хүн хувааж хувьчилж авахаар болсон бөгөөд надаас тухайн үед уг газраа хэн хэнд хувьчилах вэ гэж асуухаар би энэ хүнд хувьчилж өгнө гэж хэлж Нийслэлийн засаг даргын 2004 оны 301 дугаартай захирамж гарсан...” гэх мэдүүлэг /7-хх-42-43 дугаар хуудас/,

Гэрч Тавантолгой ХК-ний гүйцэтгэх захирал Р.Сэддорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Би 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс тус компаний гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа. Миний өмнө Ч. захирал 2012-2013 оны 07 дугаар сар хзртэл ажилласан. Өмнө нь Х.******* захирал 2007-2012 он хүртэл ажиллаж байсан. Нүүрс олборлон борлуулах квот хэмжээ, гэрээ байгуулах эрхийг компаний ТУЗ-аас олгодог. Компаний захирал нь тухайн гэрээнд заасан хугацаанд нүүрсээ олборлон борлуулж амжаагүй тохиолдолд тухайн квотын хугацаанд дараа оны хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл сунгах эрхтэй байдаг. Харин нүүрс олборлон борлуулах квот, хэмжээг өөрчилж хугацаа сунгах, шинээр байгуулах эрх байхгүй. Харин гүйцэтгэх захирал тухайн компаний техник, ажиллах хүчний хүчин чадал, хөдөлмөрийн аюулгүй байдал, компаний дотод журам, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг түр зогсоож цаашид гэрээг цуцлуулах танилцуулгыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэх эрхтэй байдаг....Тус компаний 2013 оны 07 сард хамгийн сүүлд нүүрс олборлон борлуулж, 2013 оны 12 дугаар сард хөрс хуулалт хийж гэрээ дууссан. 2014-2015 онд дахин гэрээ байгуулж ажилласан зүйл байхгүй буюу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гэрээ байгуулах шийдвэр гараагүй байгаа. Хэрэв Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр бусад компанитай гэрээ байгуулж хөрс хуулалт, нүүрс борлуулах гэрээ байгуулах эрхгүй. Мөн гэрээг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга баталж өгсөн байдаг. ...” гэх мэдүүлэг /7хх-ийн 78-79 дүгээр тал/

Гэрч Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Хурлаас 2012 онд шинээр гэрээ байгуулах эрхийг олгоогүй, цаашдаа тендер сонгон шалгаруулалтын журмаар нүүрс борлуулалт, квотын асуудлыг шийдвэрлье гэсэн шийдвэр гаргасан. Миний зүгээс энэ талаархи өөрийн саналыг хэлсэн бөгөөд 4-р cap хүртэл их хэмжээгээр нүүрс олборлох боломжгүй Монгол, Хятадын цагаан cap 1 сараар зөрж байгаа гэж хэлж байсан байна....Таван толгой ХК-ний тухайн жилийн нүүрсний борлуулах хэмжээ, квот, хөрс хуулах хэмжээ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудлыг компаний төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас баталдаг. Харин гүйцэтгэх захирал нь уг баталсан бизнес төлөвлөгөөний хүрээнд өөрт өгөгдсөн зөвшөөрлийн дагуу бусад компани аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулах эрхтэй. Компаний дүрмээр бол гүйцэтгэх захирал 5,0 сая хүртэлх төгрөгийн гэрээ бие даан байгуулах эрхтэй. Энэ компаний асуудлыг ярилцаж байгаагүй. гэсэн мэдүүлэг /7хх-ийн 80 дугаар тал/ "... би ойлгохдоо өмнө нь гэрээ хийсэн компаниудтай шинэчилсэн үнээр гэрээ хийхийг гүйцэтгэх захиралд даалгасан. Харин худалдах нүүрсний хэмжээ квотыг шинээр тогтоох биш өмнө нь авч байсан хэмжээг нь 12-т хуваагаад 4-р үржүүлж тооцохоор буюу 2012 оны 04-р cap хүртэл 1 улирлын хэмжээ гэж оруулсан. Гүйцэтгэх захирал ТУЗ-ын тогтоолын дагуу шинэчилсэн үнээр гэрээг шинэчилэн байгуулсан байна. Нүүрсний хэмжээг нэмсэн асуудлыг би сая л үзэж байна. Би мөн энэ сунгалтыг сая үзэж байна. Нүүрсний хэмжээ квотыг нэмэх хасах асуудал нь ТУЗ-ийн эрхийн асуудал байсан. Яагаад ийм гэрээ хийснийг би сайн мэдэхгүй байна. ТУЗ-ийн хурлаар гэрээнд заасан нүүрсээ худалдан авч дууссан компаниуд дахин нүүрсний квот авах асуудал орж шийдэгдэж байсан...” гэх мэдүүлэг /8-хх-125 дугаар тал/

Гэрч Таван толгой ХК-ийн Төлөөлөн удирах зөвлөлийн гишүүн С. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Би 2006 оноос өнөөдрийг хүртэл тус компаний ТУЗ-ийнгишүүнээр ажиллаж байсан. 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаар хуралдаанд би оролцож байсан байна. 2011 онд хуралдсан төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас 2012 онд шинзэр гэрээ байгуулах эрхийг гүйцэтгэх захиралд олгоогүй, хуучин гэрээгээ сунгаад явах боломжтой гэсэн шийдвэрийг гаргасан...Нүүрс худалдах, худалдан авах гэрээний асуудлыг зөвхөн Төлөөлөн удирах зөвлөлийн хурлаас шийдвэрлэж байсан. Энэ компаний асуудлыг ярилцаж байгаагүй. 2011-12-13-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас хойш дахиж хуралдаагүй байж байгаад хувыдаа эзэмшигчдийн хурал хуралдаж шинэ Төлөөлөн удирдах зөвлөл томилогдсон ...” гэх мэдүүлэг /7хх-ийн 81 дүгээр тал/

Гэрч Таван толгой ХК-ийн Төлөөлөн удирах зөвлөлийн гишүүн Д.т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Би 2008-2012 он хүртэл тус компаний ТУЗ-ийн томилогдон ажиллаж байсан. Гэхдээ төрийг буюу орон нутгийн өмчийг төлөөлж биш бусад 49 хувийн хувьцаа эзэмшигчдийг төлөөлж гишүүнээр орж байсан. 2011 онд хуралдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас 2012 онд шинээр гэрээ байгуулах эрхийг гүйцэтгэх захиралд олгоогүй, хуучин гэрээгээ сунгаад явья, цаашдаа тендер сонгон шалгаруулалтын журмаар нүүрс борлуулалт, квотын асуудлыг шийдвэрлье гэсэн шийдвэр гаргасан....Нүүрс худалдах, худалдан авах гэрээний асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас шийдвэрлэж байсан. Энэ компаний асуудлыг ярилцаж байгаагүй. Би энэ компаний талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /7хх-ийн 82 дугаар тал/

Гэрч Таван толгой ХК-ийн Төлөөлөн удирах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Төрмандах мөрдөн байцаалтын шатан мэдүүлэхдээ “Би 2009 онд ТУЗ-ийн нарийн бичгйин даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2010 онд жинхэлж 2013 оны 02 дугаар сар хүртэл Таван толгой ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. ...би 2011-12-13-ны өдрийн хуралдаанд оролцож тэмдэглэлийг хөтөлсөн байна. Одоо миний танилцаж байгаа 2011 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын материал, албан байгууллага, хувь хүнээс ирсэн хүсэлт бичиг гэсэн бор хавтастай үдэгдсэн хурлын тэмдэглэлийг би бичиж Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.эр хянуулж гарын үсэг зуруулж архивын нэгж болгосон байна. Би хурлын тэмдэглэлийг бичсэн бөгөөд тэмдэглэл дээр төлөөлөн удирдах зөвлөлийн дарга үг хэлэхдээ энэ хурлаар ямар нэгэн гэрээ, квотын талаар шийдвэр гараагүй, бид үнээ 37 ам доллар болгож нэмэгдүүлсэн өөрчлөлт оруулсан гэж ойлгож байна. Мөн төлөөлөн удирах зөвлөлийн гаргасан тогтоолд гэрээ байгуулах эрхийг олгосон тогтоол байхгүй байна....” гэх мэдүүлэг/7хх-ийн 83-84 дүгээр тал/

Гэрч Таван толгой ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Би 1999 оноос Таван толгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд Уланбаатар хот дахь төлөөлөгчийн газрын захирлаар 2013 оноос ажиллаж байгаа ...уг хуралд би оролцсон байна...хурлаас шинээр гэрээ байгуулах квот олгох шийдвэр гаргаагүй харин хуучин байгуулсан байсан компаниудтай сунгалтын гэрээг шинэчилсэн үнээр олгох шийдвэрийг олгосон байна. ...надад энэ компанитай гэрээ байгуулсан талаар тодорхой мэдэх зүйл байхгүй байна. Гэрээг шинэчилэн байгуулж байгаа тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлөөр орж зөвшөөрөл авсаны дараа байгуулж, гэрээг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга баталдаг. “ ” ХХК-тай байгуулсан гэрээг би сая үзэхэд шинэчилсэн гэрээ байгаа бөгөөд өмнөх оны хурлаар энэ асуудлыг шийдвэрлэсэн тухай тэмдэглэгдээгүй байна. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга батлаагүй гэрээ байна. Гүйцэтгэх захирал бусад компани аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах эрхтэй. Гэхдээ одоо яригдаж байгаа нүүрс худалдах, худалдан авах, хөрс хуулалтын туслан гүйцэтгэгчээр ажиллуулах болон их хэмжээний мөнгөн дүнтэй худалдан авалт зэрэг асуудалд төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрхтэй байдаг. Гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 5-3 дугаар зүйлд зааж өгсөн байдаг...” гэх мэдүүлэг /7хх-ийн 85 дугаар тал/ “...би уг протоколтой танилцаж уншиж үзлээ .Энэ нь снгалтыг тухайн үед гэрээтэй ажиллаж байсан компаниудтай хийхдээ нэг жилд авч байсан нүүрсний хэмжээг нь 12-т хуваагаад нэг сарын хэмжээг гаргаж түүнийгээ 4-р үржүүлж 1 улиралд авах хэмжээг гаргаж тэр хугацаанд буюу 2012 оны 4-р cap хүртэл сунгалтыг хийхийг даалгасан гэж ойлгож байна.Гүйцэтгэх захирал ТУЗ-ийн тогтоолын дагуу шинэчилсэн үнээр гэрээг шинэчилэн байгуулсан байна. Нүүрсний хэмжээг нэмэгдүүлж хуучин гэрээний хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн нь ТУЗ-ийн шийдвэрийг зөрчсөн байна... Би энэ гэрээний сунгалтыг сая үзэж байна. Нүүрсний хэмжээ квотыг нэмэгдүүлэх нь ТУЗ-ын эрх, хэмжээний асуудал байсан. Одоо яригдаж байгаа 350 000 тонн нүүрс худалдахаар болж өмнөх хэмжээг нэмэгдүүлэх асуудал ТУЗ-ын хурлаар хэлэлцэж байгаагүй...” гэх мэдүүлэг /8хх-ийн 124 дүгээр тал/

Гэрч Таван толгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ "Би 2008-2012 онд ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан. 2012 онд шинээр гэрээ байгуулах эрхийг олгоогүй, цаашдаа тендер сонгон шалгаруулалтын журмаар нүүрс борлуулалт квотын асуудлыг шийдвэрлье гэсэн шийдвэр гарч байсан. Харин нүүрсний үнийн асуудлыг шийдвэрлэж 2012 оны 4-р cap хүртэл хуучин гэрээтэй компаниудтай шинэчилсэн үнээр гэрээг сунгаж ажиллахыг гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн байдаг...” гэх мэдүүлэг /7хх-ийн 86 дугаар тал/

Гэрч Таван толгой ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Г. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Би сая уг хуралдааны тэмдэглэлтэй таны өрөөнд танилцлаа. Танилцахад уг хуралдаанл оролцож байснаа санаж байна. Хуралдаан Улаанбаатар хотод Таван толгой ХК-ийн төлөөлөгчийн газар хуралдсан. Хурлаар хэлэлцсэн асуудалд компаний Техник эдийн засгийн үнэлгээ, нүүрсний үнийг шинэчилэн тогтоох, цаашид гэрээ байгуулах эсэх асуудлуудыг хэлэлцэж байсан байна. Харин шинээр гэрээ байгуулах, квот олгох шийдвэр гаргаагүй цаашид тендерийн журмаар сонгон шалгаруулах санал гарч байсан. Харин хуучин байгуулсан байсан компаниудтай сунгалтын гэрээг шинэчилсэн үнээр олгох шийдвэрийг олгосон байна. Надад энэ компанитай болон бусад байгуулсан гэрээний талаар мэдэх зүйл байхгүй байна. Гэрээг шинэчилэн байгуулж байгаа тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлөөр орж зөвшөөрөл авсаны дараа байгуулж гэрээг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга баталдаг ...“Эрдэнэт цэций ” ХХК-тай байгуулсан гэрээг би сая үзэхэд шинэчилсэн гэрээ байна харин төлөөлөн удирдах зөвлөлийн дарга батлаагүй гэрээ байна. Хэрэв төлөөлөн удирдах зөвлөлөөс компаниудын нэрийг зааж гэрээ байгуулах үүргийг гүйцэтгэх захиралд олгосон бол би гүйцэтгэх захирлын байгуулсан гэрээг батлах байсан...” гэх мэдүүлэг /7хх-ийн 88-89 дүгээр тал/

Гэрч Таван толгой ХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн А. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Би ТУЗ-ийн гишүүнээр 2008 оноос хойш 8 дахь жилдээ ажиллаж байна. Би ТУЗ-ын хурлын протоколтой сая танилцлаа. Хурлаар техник, эдийн засгийн үнэлгээ, нүүрсний үнэ нэмэх, гэрээ байгуулах эсэх асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүнээс үзэхэд компаний ТУЗ-ын 2012 онд нүүрс худалдах асуудлыг шинээр байгуулахгүй хуучин гэрээтэй компанитай шинэчилсэн үнээр гэрээг сунгаж ажиллахыг үүрэг болгосон байна...” гэх мэдүүлэг /7хх-ийн 87 дугаар тал/

Гэрч Таван толгой ХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Би уг хуралдааны протоколтой танилцлаа. Сумъяа гишүүний гаргасан санал нь тухайн үед гэрээтэй ажиллаж байсан компаниудын нэг жилд авч байсан нүүрсний хэмжээг нь 12 хуваагаад нэг сарын хэмжээг гаргаж түүнийгээ 4-р үржүүлж 1 улиралд авах хэмжээг гаргаж сунгалтыг хийхийг хуралд оролцсон гишүүд дэмжсэн гэж ойлгож байгаа. Би уг хуралдааныг даргалж оролцсон бөгөөд энэ хурлаа би үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаас чөлөөлөгдөж байсан юм. Би Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 3 дугаар хуралдааны тэмдэглэлтэй танилцлаа. Хуралдааны тэмдэглэлд тусгаснаар гүйцэтгэх захиралд 2012 оны 4-р cap хүртэл хуучин гэрээтэй ажиллаж байсан компаниудтай шинэчилсэн үнээр сунгалтын гэрээ байгуулж ажиллахыг зөвшөөрсөн. Гүйцэтгэх захирал хуучин гэрээтэй ажиллаж байсан компаниудтай гэрээгээ сунгаж ажиллуулах эрхийг өгсөн бөгөөд Х.******* захирал энэ эрхийн хүрээнд байгуулсан байх би сунгасан гэрээ гэж ойлгож байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын протокол дээр гүйцэтгэх захирал Х.*******ын зүгээс сунгалтын тал дээр хэмжээний хувьд өмнөх байдлаар хийх үү эсвэл өөр байдаар хийх үү. Компаниуд өмнөх хэмжээнүүдээ авчихсан гэсэн асуултыг тавьсан байна. Үүнд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С. хариулахдаа өнгөрсөн жилийн квотын нь 12-т хуваагаад 4-р үржүүлээд тогтчихьё гэсэн байна. Миний зүгээс болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд уг саналыг дэмжсэн бөгөөд 4-р cap хүртэл шинэчилсэн үнээр гэрээ байгуулж ажиллахыг зөвшөөрсөн байна. ...” гэсэн мэдүүлэг/7хх-90-91 дүгээр тал/ “... ТУЗ-ийн тогтоолын дагуу шинэчилсэн үнээр гэрээг байгуулсан байна. Харин нүүрсний хэмжээ /квот/-ний хувьд хурлаар хэлэлцсэн хэмжээнээс их хэмжээгээр байгуулсан байна. Энэ гэрээгээр нүүрсний хэмжээг нэмж байгуулсан талаар би энэ хэрэгт гэрчээр байцаалт өгөхдөө л мэдсэн... худалдах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх нь ТУЗ-ын эрх, хэмжээний асуудал байсан. Одоо яригдаж байгаа 350 000 тонн нүүрс худалдахаар болж өмнөх хэмжээг нэмэгдүүлэх гэрээний сунгалтыг би сая харж байна..” гэх мэдүүлэг /8хх-123 дугаар тал/

Гэрч Ш.*******батын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Би 2011 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Гадаад дотоод худалдааны чиглэлээр "Их говийн " нэртэй компани үүсгэн байгуулсан. 2011 оны 04 дүгээр сарын 01 -ны өдөр " " ХХК-тай гэрээ хийж урьдчилгаа 165.000.000 долларыг төлж 500.000 доллараар Кат-345 маркийн экскеватор худалдаж авсан. ...Уг экскеватороо Өмнөговь аймагт авч очоод хөрс хуулах ажил хийх гэтэл ажил нь олдохгүй сул зогсоод зээлийн мөнгө нь яваад байхаар нь Таван Толгой уурхайн захирал ******* даргатай уулзаад Кат 345-ийг үзүүлээд надад ажил олдохгүй байна. Та энэ экскеватороор ажил хийлгүүлээд миний " " ХХК-д төлсөн 165.000.000 долларыг гаргаж өгөөд дээрээс нь цувуулаад 150.000 долларыг надад өгөх үү? гэсэн саналыг тавихад ******* зөвшөөрөөд Кат 345 экскеваторыг аваад хөрс хуулуулах ажил хийлгэсэн гэсэн..” гэх мэдүүлэг /2-хх-83 дугаар хуудас /

Гэрч ХХК-д уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны төлөөлөгч Г. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...” Тавантолгой ХК-ийн захирал Х.*******ыг ер нь бол Уул уурхайн компанийн захирал гэдгээр нь мэддэг байсан. Харин уулзаж танилцсан нь 2013 оны 06 cap юм. Энэ уулзаж танилцахдаа манай компаниас “Их говийн ази” ХХК-ийн лизингээр 2011-04 сард худалдаж авсан байсан “Кат” -345 маркийн экскаваторын үлдэгдэл төлбөрийн асуудлыг ярилцсан. Учир нь "Кат" 345 маркийн Экскаваторын лизингийн төлбөр 2012 оны намраас төлөгдөөгүй байсан. Тэгээд 2013 оны хавраас энэ асуудлыг шийдэх гээд “Их говийн ази” ХХК-ийн захирал *******баттай манай санхүүгийн албаныхан холбогдоод дам дамаа ярилцсаар сүүлдээ Х.*******тай уулзаж асуудлыг шийдэх болж уулзсан юм аа. Х.******* уулзахдаа “Их говийн ази” ХХК-ийн хөрөнгө оруулагч байгаа юм. Энэ "Кат" 345 маркийн Экскаваторыг авах сонирхолтой байгаа. Мөнгө байхгүй, ажил олдохгүй байгаа гэж байсан. Түүний дараа 2 удаа утсаар ярьсан тэгээд ер нь мөнгө олдохгүй буцааж манай компанид экскаватороо буцааж худалдахаар болж 2013-10-29-ний өдөр тохиролцож Өмнөговь аймгийн суманд очиж экскаваторыг дахин үнэлгээнд оруулахад 275.454 ам доллар болж байсан. “Их Говийн ази” ХХК-с 470,000 ам долларыг төлөөд байсан бөгөөд цаана нь хүү, үндсэн төлбөрийн хамт 193.477 ам долларын үлдэгдэл төлбөр үлдээд байсан.Тэгээд 2013-10-31-ны өдөр гэрээ байгуулж манай компани "Кат" 345 маркийн Экскаватороо буцааж худалдан авч үлдэгдэл төлбөр, хүү, алдангийг тооцож 109.522 ам долларыг Х.*******ын дансанд итгэмжпэлийн дагуу шилжүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг / 2-хх -88 дугаар хуудас /

ХХК-ийн Засварын хэлтсийн дуудлага засварын хэлтсийн менежер Н. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ..“Манай компаниас 2011-04-18-ны өдөр уг экскаваторыг “Их говийн ази” ХХК-д шинээр нь хүлээлгэж өгсөн. Тэгээд 2011-11-29-ний өдөр хөдөлгүүрийн яндангийн залгаасаар тос хөлөрч байна гэсэн дуудлага ирсэний дагуу газар дээр нь үзэхэд 125 мото/цаг ажилласан байсан бөгөөд сэлбэг хот руу захиалахаар болж тэр хүртэл нь тос нэмж хийгээд ажиллуулахаар болсон. Дараа нь 2011-12-04-ний өдөр хөдөлгүүр хүчгүй болсон гэсэн дуудлагын дагуу засварын баг очсон. Очиход 168 мото/цаг ажилласан байсан бөгөөд хөдөлгүүрийг тайлж Улаанбаатар хотод очиж засварлаж 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буцааж угсарч ажилд оруулсан байгаа...” гэх мэдүүлэг /2хх-ийн 93 дугаар тал/

 Гэрч ХХК-ийн Санхүүгийн хэлтсийн зээл ба орлого хариуцсан ажилтан Б.Батзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “"Их говийн ази" ХХК нь түрээсээр худалдаж авсан экскаваторын төлбөрийг хугацаандаа төлж чадахгүй байсанд ийм учраас бид уг экскаваторыг түр зогсоох, хурааж авах арга хэмжээг авч байсан...би зээлийн мөнгөө авах гээд Их говийн ХХК-ийн захирал Ш.*******бат руу залгахад энэ асуудлыг Х.******* захиралтай ярь гэдэг байсан. ...лизингийн мөнгөө авах гэж Х.*******тай холбогддог байсан. Сүүлд экскаватороо худалдаж авахдаа Х.*******тай уулзаж байсан...” гэх мэдүүлэг /2-хх-94 дүгээр хуудас /

Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Х.******* захирлын зүгээс намайг үндсэн ажлын хажуугаар зав чөлөөгөөрөө Кат 345 экски дээр ажиллаад өгөөч гэсний дагуу 2011 оны намар 9 сарын орчим шинэ Экскаватор ирсэнийг би анх барьж ажилласан.... Түмээ захирлынх гэдгийг нь мэднэ. Яг ямар компанийн нэр дээр гэдгийг мэдэхгүй..цалингаа Х.******* захирлаас бэлнээр авдаг байсан..” гэх мэдүүлэг /2-хх-95-96 дугаар хуудас /

Гэрч Л. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Х.******* захирлын зүгээс үндсэн ажлын хажуугаар зав чөлөөгөөрөө Кат 345 экски дээр ажиллаад өгөөч зохих хөлсийг нь өгнө гэж байсан. Тэгээд компанийн захирал гуйсан болохоор ажлын зав чөлөөгөөр 1 cap гаран өдөр бүр биш ажиллаж байсан. Миний ажиллаж байсан Кат-ын хувьд өдөрт хамгийн ихдээ 8-12 цаг ажиллаж байсан...цалингаа Х.******* захирлаас бэлнээр авдаг байсан...” гэх мэдүүлэг /2-хх-98-99 дугаар хуудас /

Гэрч Таван толгой ХК-ийн ерөнхий механик С. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Би 2006 оноос жолоочоор ажилд орсон. 2007 оноос засварын механик ерөнхий механикчаар ажиллаж байгаа. Х.******* захирлын КАТ 345 маркийн экскаватор 2012 оны намар 8 дугаар аманд ажиллаж байсан...Х.******* захирал болохоор миний экскаватор шүү. Үйлчилгээг нь тогтмол хийлгэж, эвдрэл гэмтлийг нь дор дор нь засаж байгаарай гэж хэлдэг байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн-100 дугаар тал/

Гэрч Тавантолгой ХК-ийн 8 дугаар уурхай хариуцсан ашиглалтын инженер Ц. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Би 2010 оны 10 дугаар сараас тус компанид 8 дугаар уурхайн уулын мастераар ажилд орсон. 2013 оны 09 дүгээр сараас 8 дугаар уурхай хариуцсан уулын иженерээр ажиллаж байгаа бөгөөд ажил үрргийн хувиараар 8 дугаар уурхайд уурхайн төлөвлөгөөний дагуу уурхайг удирдан зохион байгуулж ажиллана. 8-р амны зүүн хойд хэсэг дээр Кат 345 маркийн цоо шинэ зкскаватор ажиллаж байсан. Тэгэхдээ тэр бол Эрдэнэцэций ХХК-нх биш ******* захирлын экски гэж ярьдаг...” гэх мэдүүлэг/2хх-102 дугаар тал/

Гэрч С.э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... "Би 2008 оноос 2013 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Манай компани нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа, алт мөнгөн эдлэлийн дарханы үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Тодорхой хэмжээний ашигтай байдаг байсан бөгөөд энэ талаар нягтлан Анхбаяр мэдэх байхаа. Эрдэнэт Цэций Хайрхан" ХХК-ийн захирал Н.*******г бол би танинаа. Х.*******ын зүгээс Н.*******гаас чиний данс руу мөнгө шилжүүлж байгаа шүү. Тэр мөнгийг аваад тухайн үед нь хэлж байсан зүйлд нь зарцуулах, шилжүүлэх, бэлнээр гаргаж өгч байсан. Одоо би сайн санахгүй байна...”гэх мэдүүлэг / 2-хх-133-134 дүгээр хуудас /

Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “уг хашаа нь миний мэдэхийн ын эзэмшлийн байсан одоо ч хүртэл байгаа харин *******, хоёр нэг хэсэг хамтран ажилах гэж байгаа дарханы газраа ын хашаанд барина тэгээд хамтарч ажиллана гэж ярьж байсныг нь бол мэднэ. Чухам яагаад *******ын нэр дээр уг хашаагаа эзэмшүлсэн гэдгийг нь бол мэдэхгүй байна. Сүүлд *******ын газрын гэрчилгээ надад байгаа гэдгийг мэдсээр байж гээлээ гэж худлаа явж байгаад дахиад гэрчилгээ гаргуулаад авчихсан байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /6-хх-ийн 125 дугаар тал/,

Гэрч Б. мөдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ "... Одоогийн *******гол дүүргийн 16 дугаар хороо ын ... тоот хашаа юмаа. Тэгээд одоог хүртэл эзэмшиж байгаа гэж ярьж байсан. , нар хувиараа эрхлэх аж ахуй байгуулаад ажиллаж байсан.... ярихдаа хуучин хашаандаа байгаа гэж ярьдаг байсан. Ярихдаа харин нэг жижиг хэсэг дээр нь юм байгуулах гээд ******* гэдэг хүний нэр дээр эзэмших гэрчилгээг нь гаргуулчихсан чинь намайг залилаад байна гэж надад ярьж байсан тэгээд л хашаагаа хүнд луйвардуулчихсан юм байна гэж ойлгосон. ... надад уг *******ын нэртэй газрын гэрчилгээ үзүүлж байсан одоо ч тэр гэрчилгээ нь байгаа..” гэх мэдүүлэг /6-хх-ийн 126 дугаар тал /,

Гэрч М. мөдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Миний хувьд бол ухаан орсон цагаас л тэр хашаанд амьдарч байсан. Манай аавын хувийн газар гэж ойлгож явдаг байсан тэгтэл саяхнаас ******* гэдэг хүн манай хашааны голын хэсгийг нь хувьчилж авсан асуудал гараад ... Чухам яагаад аавын тэр хашааны хэсэг нь *******ын нэр дээр гарчихсаныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /6-хх-ийн 159 дүгээр тал/,

Гэрч Б. мөдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “... Х.*******ын зүгээс надтай хамт уг газар бүхий хашаанд өөрөө орж үзэж байгаагүй. Кадастрын зураг, газрын гэрчилгээ зэрэг бичиг баримтуудыг үзүүлж байсан. Би уг хашаанд орж энэ газрыг авахаар болсон тухай хэлэхэд надад гэдэг хүний утсыг өгч байсан. Би уг утсаар яриад өөрийн худалдаж авсан газраа үйл ажиллагаа хиймээр байна гэхэд тийм зүйл байхгүй, наад газар чинь *******ынх биш гэж байсан. Анх газар худалдахдаа надад ямар нэгэн маргаантай талаар хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг /7хх-ийн 42-43 дугаар тал/

ХХК-ний 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 14/03-085 дугаартай албан бичиг /2хх-108 дугаар тал/ /...2013-10-30-ны өдөр “Их говийн ” ХХК-ны захирал Ш.*******бат нь Х.*******т итгэмжпэл олгосны дагуу 2013-11-05-ны өдөр Х.*******ын Голомт банкан дахь 1140000746 гэх дансанд “ Тоног Төхөөрөмж” ХХК нь 109,522.92 долларыг шилжүүлж SC211/04-34A гэрээг дуусгавар болгосон.”/

“Их говийн ази” ХХК нь тоног төхөөрөмж ХХК-тай байгуулсан 2011-04-01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ /2хх-112-116 дугаар тал/

Өмнөговь аймаг Таван толгой ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Х.*******ыг гүйцэтгэх захирлаар томилсон 3 дугаартай тогтоол /2хх-244 дүгээр тал/

Таван толгой ХК-ний дүрэм /5хх-ийн 218-225 дугаар тал/

2007-05-02-ны өдрийн Орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой “ ХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ /2хх-245-249/

2012-04-30-ны өдрийн Орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой “ ХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ /5хх-199-203 дугаар тал/

Таван толгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл /5-хх-187-195 дугаар тал/ /... ХХК-д 150000 тонн нүүрс нийлүүлэхээр шийдвэрлэсэн../

Тавантолгой ХК-ний захирал Х.******* нь 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Эрдэнэт Цэций Хайрхан” ХХК-ний захирал Н.*******тай 150000 тонн нүүрс худалдах, худалдан авах 33 дугаартай гэрээ байгуулж ТУЗ-ын дарга Д.эр батлуулсан гэрээ /5хх-208-210 дугаар тал/

2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан 11/47 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлт /5-хх-211 дүгээр тал/

2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний нүүрсний хэмжээг 350 000 тонноор нэмэгдүүлэн татан авалт хийх хугацааг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан 11/82 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлт /5-хх-212 дугаар тал/

Тавантолгой ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл /7хх-58-71 дүгээр тал/

Тавантолгой ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоол /7хх-72 дугаар тал/ /...нүүрсний үнийг 1 тонн тутмыг 37,4 ам.доллар болгон нэмэгдүүлсэн.../

Тавантолгой ХК-ний захирал Х.******* нь 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Эрдэнэт цэций ” ХХК-ний захирал Н.*******тай 300 000 тонн нүүрс худалдах, худалдан авахаар байгуулсан гэрээ /5-хх-213-214 дүгээр тал/

2013-10-31-ний өдрийн тоног төхөөрөмжийг буцаан худалдах, худалдан авах гэрээ /2хх-ийн 117-118 дугаар тал/

 “ ” ХХК-ний Хаан банкны 5598049244 дугаарын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх-ийн 214-215 дугаар тал/ /2010-08-10-ны өдрөөс 2012-09-17-ны өдөр хүртэл хугацаанд 5602002044 дугаарын Ч.гийн дансанд 511 сая төгрөг, 5070033753 дугаарын С.Сэлэнгийн дансанд 501 сая төгрөг/

Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл / 2 дугаар хавтас 144-145 дугаар хуудас / С.эгийн Хаан Банкны 5070033753 тоот төгрөгийн дансанд үзлэг хийсэн.

Н.*******гийн Хаан банкны 5598049244 тоот төгрөгийн дансны хуулга /3 дугаар хавтас 174-200 дугаар хуудас /

С.Сэлэнгийн Хаан банкны 5070033573 тоот төгрөгийн дансны хуулга /3 дугаар хавтас 201-209 дүгээр хуудас/

Бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4 дүгээр хавтас 214-215 дугаар хуудас/

Н.******* нь 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн бичгээр гаргаж өгсөн тайлбар /2хх-ийн 229 дүгээр тал/

Х.*******ын хөрөнгө орлогын мэдүүлгүүд /5хх-ийн 227-250 дугаар тал/

 “Эрдэнэт цэций хайхан” ХХК-ний хөрс хуулалтын болон нүүрс худалдан авалтын тооцоо /бхх-ийн 35-36 дугаар тал/ Х.******* нь залилан мэхлэсэн үйлдлийг нотлож буй баримтууд

Иргэн Д. нь “Монгол Алтай” ББХК-ний захирал Д., “Сэнжит ” ХЭАА-н эзэн М. нар нь 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн өмч хуваах тухай 01 дугаартай протоколоор Ус суваг ашиглалтын удирдах газраас худалдаж авсан 5-р станцын барилга, усан сан, 6300 кв.м хашааг М. 5-р станцын конторын барилга 2800 кв.м хашааг, Д. усан сан, харуулын байр, 3500кв.м хашааг өөрийн өмчлөлд авахаар тохиролцсон протокол. /5-хх-ийн 86 дугаар тал/

Д. нь *******гол дүүргийн засаг даргад *******гол дүүргийн 16 дугаар хорооны ын 13-25 тоот эзэмшиж буй газрыг эзэмших хүсэлт гаргаж, 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 10-500 m2 газар эзэмших эрхийн 0101002316 дугаартай гэрчилгээ, эхнэр Х. нь *******гол дүүргийн засаг даргад *******гол дүүргийн 16 дугаар хороо ын 13-24 тоот газар эзэмших хүсэлт гаргаж 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 10-500м2 газар эзэмших эрхийн 0101002315 дугаартай гэрчилгээг тус тус олгожээ./6хх-235-239 дүгээр тал/

Нийслэлийн засаг даргын 2004 оны 301 дугаартай захирмжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар *******гол дүүргийн 16 дугаар хороо ын 13 дугаар гудамжны 25 тоот 396м2 төгрөгийн үнэ бүхий газрыг иргэн Д.ад, *******гол дүүргийн 16 дугаар хороо ын 13 дугаар гудамжны 24а тоот 399м2 газрыг иргэн Ц.д, *******гол дүүргийн 16 дугаар хороо ын 13 дугаар гудамжны 22 тоот 463м2 газрыг М.д, *******гол дүүргийн 16 дугаар хороо ын 13 дугаар гудамжны 25а тоот 390м2 газрыг Д.д, *******гол дүүргийн 16 дугаар хороо ын 13 дугаар гудамжны 22а тоот 320м2 газрыг Д.д /7хх-1-35 дугаар тал/

*******гол дүүргийн 16 дугаар хороо 13 дугаар гудамж 24 тоот 446.4 m2 газрыг Х.*******т /6хх-212 дугаар тал/ тус тус өмчлүүлж газар өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.

*******гол дүүргийн 16 дугаар хороо ын 13-24 тоот газар өмчлөх эрхийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /6-хх-ийн 209-221 дүгээр тал/

*******гол дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16/140 дугаартай “..Х.******* нь оршин суудаг бүртгэлгүй...” болохыг тодорхойлсон тодорхойлолт /6-хх-145 дугаар тал/

Монголын мэдээ сонины 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай албан бичиг /... Монголын мэдээ сонины 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2575 дугаарт Х.******* нь НЗД-ын 2004 оны 301 дугаар захирамжтай Газар өмчлүүлэх тухай 002755 тоот шийдвэр гээгдүүлсэн тул хүчингүйд тооцуулах зар нийтлүүлсэн нь үнэн болно.../ 6-хх- 175-176 дугаар тал/,

Х.******* нь 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.тэй хийсэн худалдах худалдан авах гэрээгээр уг газрыг 50 сая төгрөгөөр худалдсан талаарх баримт /6-хх-ийн 231 дүгээр тал/,

Шинжээч М.Оюунтунгалаг, Х.Оюунбаяр, Э.Уранчимэг, Ш.Дугар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2016-А/263 дугаартай шинжээчийн дүгнэлт /7хх-ийн 153-158 дугаар тал/ “... Иргэд өмчлүүлсэн газрын үнэлгээг Засгийн газрын 2003 оны 103 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээний аргачлал”-ыг ашиглан тооцож үзэхэд 5889840 төгрөг болж байна. Уг аргачлалыг 2003 оноос хойш өнөөг хүртэл дагаж мөрдөж байгаа тул 2004 он, 2009 онд адилхан үнэлгээтэй байх юм...”, Д.ад хадгалагдаж байсан Х.*******т *******гол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 446,4м2 газрыг өмлөх тухай шийдвэрийн хуулбарыг хураан авч, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тоггоол / 7хх-161-164 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг улсын яллагч яллах талын нотлох баримтаар яллах дүгнэлтэд үйлдэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгий хуулийн тусгай ангийн 269 дугаар зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч  *******гийн *******т тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргээр,

Х.*******т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д заасан гэмт хэргээр тус тус өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлт:

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Х.*******ыг хохирогч Д.ад түүний хууль ёсоор эзэмшиж байсан *******гол дүүргийн 16 дугаар хороо 13 дугаар гудамж 24 тоот хашаанд “... алт мөнгөний дархан ажиллуулж, олсон ашигаа хуваана...” гэж итгүүлэн хуурч мэхлэн түүний эзэмшиж байсан газарт Нийслэлийн засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 301 дүгээр захирамжаар 446,4 м.кв газар өмчлөх шийдвэр гаргуулж, өмчлөх эрхийн гэрчилгээг Д.ад байгааг мэдсээр байж итгэл эвдэн, өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн талаархи баримт бүрдүүлэн 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг дахин гаргуулан авч бусдад зарж борлуулж залилан мэхэлсний улмаас Д.ад 5889840 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

           Мөн Х.******* нь Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ний гүйцэтгэх захирлаар тус компаний Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байхдаа тус компанитай “нүүрс худалдах, худалдан авах”, “түрээсийн”, “ажил гүйцэтгэх” гэрээгээр ажиллаж байсан “Эрдэнэт цэций ” ХХК-ний захирал Н.*******гаас албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлалгүйгээр 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хамтран амьдрагч Н.Сэлэнгийн дансаар сар бүр 13 саяаас 50 сая хүртэл төгрөгийн хээл хахууль авч, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд заасан “Гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр их хэмжээний хэлцэл хийх..” гэсэн заалтыг зөрчиж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар Эрдэнэт Цэций ХХК-д 150000 тонн нүүрс нийлүүлэхээр шийдвэрлэж, тус компанитай 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 150000 тонн нүүрс худалдах, худалдан авах 33 дугаартай гэрээ байгуулж, гэрээнд заасан нүүрсийг нийлүүлж дууссан байхад Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 33 дугаартай гэрээнд 11/82 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний нүүрсний хэмжээг 350 000 тонноор нэмэгдүүлэн татан авалт хийх хугацааг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан, мөн Таван толгой ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар 1 тонн нүүсний үнийг 37,4 ам доллар болгон, шийдвэр гартал өмнө олгосон хэмжээний дунджаар сунгах талаар шийдвэрлэсэн байхад 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус компанитай 300000 тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Эрдэнэт цэций ХХК-ний захирал Н.*******гаас хамтран амьдрагч "Уран-Ухаан групп" ХХК-ийн захирал С.эгийн ХААН банкны ... тоот дансаар 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 19 удаагийн давтан үйлдлээр 501.000.000 /таван зуун нэг сая/ төгрөгийн буюу онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлтэд дурьдагдсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.*******ын гэм буруу өөрөөр хэлбэл бусдыг хуурч мэхэлж хохирогч Д.ын эзэмшиж байсан гэзарт Нийслэлийн засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 301 дүгээр захирамжаар 446,4 м.кв газар өмчлөх шийдвэр гаргуулж, өмчлөх эрхийн гэрчилгээг Д.ад байгааг мэдсээр байж итгэл эвдэн, өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн талаархи баримт бүрдүүлэн 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг дахин гаргуулан авч бусдад зарж борлуулж залилан мэхэлсний улмаас Д.ад 5889840 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,  Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ний гүйцэтгэх захирлаар тус компаний Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байхдаа “ ” ХХК-ний захирал Н.*******гаас албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлалгүйгээр  хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд заасан “Гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр их хэмжээний хэлцэл хийх..” гэсэн заалтыг зөрчиж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар Эрдэнэт Цэций ХХК-д 150000 тонн нүүрс нийлүүлэхээр шийдвэрлэж, тус компанитай 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 150000 тонн нүүрс худалдах, худалдан авах 33 дугаартай гэрээ байгуулж, гэрээнд заасан нүүрсийг нийлүүлж дууссан байхад Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 33 дугаартай гэрээнд 11/82 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний нүүрсний хэмжээг 350 000 тонноор нэмэгдүүлэн татан авалт хийх хугацааг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан, мөн Таван толгой ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар 1 тонн нүүсний үнийг 37,4 ам доллар болгон, шийдвэр гартал өмнө олгосон хэмжээний дунджаар сунгах талаар шийдвэрлэсэн байхад 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус компанитай 300000 тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Эрдэнэт цэций ХХК-ний захирал Н.*******гаас хамтран амьдрагч "Уран-Ухаан групп" ХХК-ийн захирал С.эгийн ХААН банкны .... тоот дансаар 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 19 удаагийн давтан үйлдлээр 501.000.000 /таван зуун нэг сая/ төгрөгийн буюу онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус ялласан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд шүүгдэгч Х.******* нь хохирогч Д.ын эзэмшиж байсан гэх *******гол дүүргийн 16 дугаар хороо 13 дугаар гудамж 24 тоотод байрлах 446,4 м.кв газрыг хуурч эд хөрөнгийг залилан авсан, өмчлөх эрхийн гэрчилгээ Д.ад байгаа мэдсээр байж итгэл эвдэн гээгдүүлсэнталаархи баримт бүрдүүлэн 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг дахин гаргуулан авч бусдад зарж борлуулж залилан мэхэлсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.Үүнд:

Хохирогч Д. нь *******гол дүүргийн засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр тус дүүргийн 16 хороо ын 10-т 500 метр квадрат газрыг гучин жилийн хугацаатай эзэмших эрхийн 0101002316 дугаартай гэрчилгээ, түүний эхнэр Ц. нь *******гол дүүргийн засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр тус дүүргийн 16 хороо ын 10-д 500 метр квадрат газрыг 30 жилийн хугацаатай эзэмших эрхтэй бөгөөд газар эзэмших эрхийн 0101002315 дугаартай гэрчилгээтэй газар эзэмшигч байжээ. /6хх-232-238 дугаар хуудас/, 2002 оны Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа үнэ төлбөргүй хувьчилж авахтай холбоотойгоор шүүгдэгч Х.******* нь *******гол дүүргийн 16 хороо ын 13-24 тоот, Д.д нь *******гол дүүргийн 16 хороо ын 13-25 тоот, Д.д *******гол дүүргийн 16 хороо ын 13-25 тоот, М.д *******гол дүүргийн 16 хороо ын 13-22 тоот байх газрыг тус тус эзэмшүүлэх тухай *******гол дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 109 дүгээр шийдвэр гарсан байна. /6хх-207-249  дүгээр хуудас/,

Түүнчлэн хохирогч Д., түүний эхнэр Ц., охин , Д., Д., шүүгдэгч Х.******* нарт Нийслэлийн Засаг даргын 2004 оны 301 дүгээр захирамжаар гэр бүлийн зориулалтаар *******гол дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт эзэмшил бүхий газрыг тус бүрт өмчлүүлэх шийдвэр гаргасан байна. /7хх- 2-36 дугаар хуудас/,

Хохирогч Д.ыг “хамтарч ажиллаж, ашгаа хуваах” хуурч мэхлэсэн гэх  үйл баримтыг  дараахь гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар ялладаг боловч хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Гэрч М.гийн мэдүүлсэн... “Миний хувьд бол ухаан орсон цагаас л тэр хашаанд амьдарч байсан. Манай аавын хувийн газар гэж ойлгож явдаг байсан тэгтэл саяхнаас ******* гэдэг хүн манай хашааны голын хэсгийг нь хувьчилж авсан асуудал гараад ... Чухам яагаад аавын тэр хашааны хэсэг нь *******ын нэр дээр гарчихсаныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /6-хх-ийн 159 дүгээр тал/-ээр няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл гэрч М. нь хохирогч Д.ын төрсөн хүү бөгөөд хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгч чадах хүн боловч хохирогч, шүүгдэгч нарын хооронд бий болсон үйл явдлын  талаар ямар нэгэн мэдээлэлгүй байна.

Гэрч ын мэдүүлсэн... “*******, хоёр нэг хэсэг хамтран ажиллах гэж байгаа дарханы газраа ын хашаанд барина тэгээд хамтарч ажиллана гэж ярьж байсныг нь бол мэднэ. Чухам яагаад *******ын нэр дээр уг хашаагаа эзэмшүүлсэн гэдгийг нь бол мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /6-хх-ийн 125 дугаар тал/,

Гэрч Б. мөдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ " ярихдаа хуучин хашаандаа байгаа гэж ярьдаг байсан. Ярихдаа харин нэг жижиг хэсэг дээр нь юм байгуулах гээд ******* гэдэг хүний нэр дээр эзэмших гэрчилгээг нь гаргуулчихсан чинь намайг залилаад байна гэж надад ярьж байсан тэгээд л хашаагаа хүнд луйвардуулчихсан юм байна гэж ойлгосон” гэсэн /6-хх-ийн 126 дугаар тал / мэдүүлгүүд нь хэргийн үйл баримтыг гэрчлээгүй дамжмал байдлаар Д.аас сонссон мэдээлэлээ мэдүүлсэн байх ба эх сурвалж нь бодит бус байна.

Дээрх байдлаас дүгнэхэд шүүгдэгч Х.*******ыг хохирогч Д.ын *******гол дүүргийн 16 хороо ын 13- 24 тоот газрыг  “... алт мөнгөний дархан ажиллуулж, олсон ашгаа хуваана...” гэж итгүүлэн хуурч мэхлэн түүний эзэмшиж байсан газарт Нийслэлийн засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 301 дүгээр захирамжаар 446,4 м.кв газар өмчлөх шийдвэр гаргуулж, өмчлөх эрхийн гэрчилгээг Д.ад байгааг мэдсээр байж итгэл эвдэн, өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн талаархи баримт бүрдүүлэн 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг дахин гаргуулан авч бусдад зарж борлуулж залилан мэхэлсний улмаас Д.ад 5889840 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасан хэргийн талаар нотолбол зохих дараах нөхцөл байдал  1.1 гэмт хэрэг гарсан байдал, 1.3-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр нотлогдон тогтоогдоогүй, залилах гэмт хэргийн шинжийг нотлож тогтоогүй байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруугүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Мөрдөн байцаах ажиллагааны явцад хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд нь хуулбар хувь эх сурвалж нь тодорхойгүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. Эд хөрөнгийн тухай танилцуулга,  Протокол, “Сэнжит ” жижиг үйлдвэрээс УСА газарт тавьсан хүсэлтийн талаар ярилцсан тухай хурлын протокол, УСА газраас “Сэнжит Хайрхан“ жижиг үйлдвэрт шилжүүлэн өгсөн орон  байшингийн жагсаалт,  “Монгол Алтай” ББХК-ийн захирал Д., “сэнжит Хайрхан” ХЭАА-н эзэн М. нарын хооронд байгуулсан гэрээ, тенхикийн нөхцөл, Тодорхойлолт, Дулааны шугам эзэмшлийн заагийн зураг, Дулааны шугам хүлээлцсэн акт, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Газар эзэмших гэрчилгээ-2 ширхэг /6хх-66-97 дугаар хуудас/,

2. Шүүгдэгч Х.*******ыг “ Таван толгой” ХК-ий  Төлөөлөн удирдах зөвлөлийн 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилсон байх ба /2хх-43 дугаар хуудас/ Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Наранбаатар Орон нутгийн оролцоотой “Таван толгой” ХК-ий гүйцэтгэх захиралтай хөлсөөр ажиллах гэрээг 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан байна.

 Шүүгдэгч Х.******* гүйцэтгэх удирдлагыг нь хэрэгжүүлж байсан “Таван толгой” ХК  анх “Таван толгой” нүүрсний уурхай байсан ба 1994 оны  12 дугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын өмч хувьчлалын комиссын хурлын 42 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн сумын багийн нутагт нүүрс олборлон борлуулах, экспортлох үндсэн чиг үүрэг бүхий төрийн өмч давамгайлсан Хувьцаат Компани болж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

“Таван толгой” ХК- нь нүүрсний олборлолт, борлуулалт, Кокс үйлдвэрлэл, борлуулалт гэсэн үйл ажиллагаа явуулж тухайн хувьцаат компанийн дүрэмд тодорхойлон заажээ. “Таван толгой” ХК-ий дүрэмд зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох ба их хэмжээний хэлцэл хийх, сонирхлын зөрчил бүхий этгээдтэй хэлцэл хийхэд зөвшөөрөл олгохоор тус тус заасан байна. Гүйцэтгэх удирдлага нь тухайн дүрэмд зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлтэй хөлсөөр ажиллах гэрээ ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд компаний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, компаний нэрийн өмнөөс гэрээ хэлцэл хийх, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байна.

Уг хөлсөөр ажиллах гэрээний гуравдугаарт зааснаар гүйцэтгэх захирал нь 1-д компанийн тухайн жилийн үйл ажиллагааны зорилтот түвшинг тодорхойлж, гэрээний хавсралтанд тусгасан үзүүлэлтүүд, бизнес төлөвлөгөөний зорилтыг биелүүлэн компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх үндсэн үүрэгтэй. 3-д зааснаар Компанийн үр ашгийг дээшлүүлж хүргэх зорилтот түвшинг тодорхойлсон компанийн ойрын болон хэтийн төлөвлөгөөний төсөл боловсруулан Төлөөлөн удирдах зөвлөлөөр хянуулан батлуулж, биелэлтийг ханган ажиллана. 5-д зааснаар гүйцэтгэх захирал дараахь асуудлыг зөвхөн Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр шийдвэрлэнэ. Үүнээс шалган нягтлахад

к/ Сонирхолын зөрчилтэй гэрээ  хэлцэл хийх, л/ Их хэмжээний хэлцэл хийх, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох , гэрээний гурвын 6-д Гүйцэтгэх захирал үндсэн борлуулалтаар болон үйлдвэрийн сэлбэг, материал, тос шатахуун зэргийг худалдан  авахаас бусад 5,0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийхдээ төлөөлөн удирдах зөвлөлөөр хянуулж зөвшөөрөл авч байна гэж гүйцэтгэх захиралд үүрэг хүлээлгэсэн байна./2хх-249 дүгээр хуудас/,

1999 оны Компаний тухай хуулийн 84 дүгээр 84.1 их хэмжээний хэлцэл гэдэг нь хэлцэл хийхийн өмнө сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл хийхийг хэлэх бөгөөд тухайн ойлголтод компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл “Таван толгой” ХК-ий үндсэн борлуулалт болох нүүрс олборлолт /хөрс хуулалт буюу ажил гүйцэтгэх/ ба борлуулалт /худалдах-худалдан авах гэрээ/-аар хэлцэл хийсэн нь ТУЗ-ийн эрх хэмжээнд халдсан явдал гэж үзэх үндэслэлгүй бөгөөд “Гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр их хэмжээний хэлцэл хийх” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн түүнчлэн сонирхлын зөрчил бүхий этгээдэд компаний эрх бүхий албан тушаалтан, компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг ганцаараа, эсхүл түүнтэй нэгдсэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчийг компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх сонирхол бүхий этгээд гэж тооцохоор Компаний тухай хуулийн  86 дугаар зүйлд тодохойлсон байна.

Яллах дүгнэлтэд дурьдсанаар  “Таван толгой” хувьцаат компанитай “нүүрс худалдах, худалдан авах”, “түрээсийн”, “ажил гүйцэтгэх” гэрээгээр ажиллаж байсан “ ” ХХК-ний захирал Н.*******гаас албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлалгүйгээр 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хамтран амьдрагч Н.Сэлэнгийн дансаар сар бүр 13 саяаас 50 сая хүртэл төгрөгийн хээл хахууль авч, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд заасан “Гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр их хэмжээний хэлцэл хийх..” гэсэн заалтыг зөрчиж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар “ЭрдэнэтЦэций ” ХХК-д 150000 тонн нүүрс нийлүүлэхээр шийдвэрлэж, тус компанитай 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 150000 тонн нүүрс худалдах, худалдан авах 33 дугаартай гэрээ байгуулж, гэрээнд заасан нүүрсийг нийлүүлж дууссан байхад Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 33 дугаартай гэрээнд 11/82 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний нүүрсний хэмжээг 350 000 тонноор нэмэгдүүлэн татан авалт хийх хугацааг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан, мөн Таван толгой ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар 1 тонн нүүрсний үнийг 37,4 ам доллар болгон, шийдвэр гартал өмнө олгосон хэмжээний дунджаар сунгах талаар шийдвэрлэсэн байхад 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус компанитай 300000 тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэж ялласан нь хуульзүйн үндэслэлгүй байна. Учир нь:

 “Таван толгой” ХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит 2 дугаар хурлын тэмдэглэлд “Таван толгой транс”ХХК, “Дээдийн говь”ХХК, “Нутгийн гоёо” ХХК, “Говь алмааз”ХХК, “Хүрээ дэл”ХХК, “Пү-шин”ХХК, “Номгон тулга” ХХК, “Барлингтон вест”ХХК, “Гоби фрийдом” ХХК , “Их говийн андууд” ХХК-иудад өмнө нь худалдан авч байсан чадвар, одоогийн техникийн боломжийг хараад... мянга.тонн байхаар баталья гэснээр батлагдсан байна. Гэвч Компаний тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр нь тогтоол байхаар заасан боловч ТУЗ-ийн 2 дугаар хурлаас тогтоол гараагүй байна. ТУЗ-ийн ээлжит 3 дугаар хурал 2011 оны 11 сарын 13-ны болсон бөгөөд хурлаар хэлэлцсэн асуудлаар нүүрсний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх болон мөрдөгдөж буй гэрээнүүдэд үнэ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор өөрчлөлт оруулахыг гүйцэтгэх захирал Х.*******т үүрэг болгосон шийдвэр гаргасан нь /7хх-72 дугаар хуудас/ хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд нүүрс олборлолт, борлуулалт, худалдах-худалдан авах ажиллагаатай холбоотой аж ахуйн нэгжийн талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар  Х.******* 2012 оны 01 сарын 09-ний өдөр “ Хайрхан” ХХК-тай байгуулсан 300,000 тн нүүрс худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа ижил төстэй үйл ажиллагаа явуулж байсан ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан “Таван толгой транс”ХХК, “Дээдийн говь”ХХК, “Нутгийн гоёо” ХХК, “Говь алмааз”ХХК, “Хүрээ дэл”ХХК, “Пү-шин”ХХК, “Номгон тулга” ХХК, “Барлингтон вест”ХХК, “Гоби фрийдом” ХХК , “Их говийн андууд” ХХК  зэрэг хуулийн этгээдэд нүүрс борлуулалтаар худалдах-худалдан авах гэрээтэй байсан гэх нөхцөл байдал байх боловч  “ Хайрхан” ХХК-нд бусдаас ялгаатай давуу байдал олгосон гэх нөхцөл байдлыг харьцуулан нягтлаж шалган тогтоогоогүй байхад 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хамтран амьдрагч Н.Сэлэнгийн дансаар сар бүр 13 саяаас 50 сая хүртэл төгрөгийн хээл хахууль авч, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хэлцэл хийсэн гэсэн нь үндэслэлгүй байна.

Яллах дүгнэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж улсын яллагч дүгнэлт гаргаж байна. Үүнд:

 Гэрч Р.Сэддоржийн ...” Х.******* захирал 2007-2012 он хүртэл ажиллаж байсан. Нүүрс олборлон борлуулах квот хэмжээ, гэрээ байгуулах эрхийг компаний ТУЗ-аас олгодог. Компаний захирал нь тухайн гэрээнд заасан хугацаанд нүүрсээ олборлон борлуулж амжаагүй тохиолдолд тухайн квотын хугацаанд дараа оны хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл сунгах эрхтэй байдаг. Харин нүүрс олборлон борлуулах квот, хэмжээг өөрчилж хугацаа сунгах, шинээр байгуулах эрх байхгүй” гэх мэдүүлэг /7хх-ийн 78-79 дүгээр тал/

Гэрч Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.ийн “ “Хурлаас 2012 онд шинээр гэрээ байгуулах эрхийг олгоогүй, цаашдаа тендер сонгон шалгаруулалтын журмаар нүүрс борлуулалт, квотын асуудлыг шийдвэрлье гэсэн шийдвэр гаргасан. ...Таван толгой ХК-ний тухайн жилийн нүүрсний борлуулах хэмжээ, квот, хөрс хуулах хэмжээ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудлыг компаний төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас баталдаг. Харин гүйцэтгэх захирал нь уг баталсан бизнес төлөвлөгөөний хүрээнд өөрт өгөгдсөн зөвшөөрлийн дагуу бусад компани аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулах эрхтэй. Компаний дүрмээр бол гүйцэтгэх захирал 5,0 сая хүртэлх төгрөгийн гэрээ бие даан байгуулах эрхтэй. Энэ компаний асуудлыг ярилцаж байгаагүй. гэсэн мэдүүлэг /7хх-ийн 80 дугаар хуудас/,

Гэрч Таван толгой ХК-ийн Төлөөлөн удирах зөвлөлийн гишүүн С.ын...“ Нүүрс худалдах, худалдан авах гэрээний асуудлыг зөвхөн Төлөөлөн удирах зөвлөлийн хурлаас шийдвэрлэж байсан” гэх мэдүүлэг /7хх-ийн 81 дүгээр тал/

Гэрч Таван толгой ХК-ийн Төлөөлөн удирах зөвлөлийн гишүүн Д.тын... “2011 онд хуралдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас 2012 онд шинээр гэрээ байгуулах эрхийг гүйцэтгэх захиралд олгоогүй, хуучин гэрээгээ сунгаад явья, цаашдаа тендер сонгон шалгаруулалтын журмаар нүүрс борлуулалт, квотын асуудлыг шийдвэрлэе гэсэн шийдвэр гаргасан....Нүүрс худалдах, худалдан авах гэрээний асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас шийдвэрлэж байсан” гэсэн мэдүүлэг /7хх-ийн 82 дугаар хуудас/

Гэрч Таван толгой ХК-ийн Төлөөлөн удирах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Төрмандахын...“төлөөлөн удирдах зөвлөлийн дарга үг хэлэхдээ энэ хурлаар ямар нэгэн гэрээ, квотын талаар шийдвэр гараагүй, бид үнээ 37 ам доллар болгож нэмэгдүүлсэн өөрчлөлт оруулсан гэж ойлгож байна. Мөн төлөөлөн удирах зөвлөлийн гаргасан тогтоолд гэрээ байгуулах эрхийг олгосон тогтоол байхгүй байна” гэх мэдүүлэг/7хх-ийн 83-84 дүгээр хуудас/

Гэрч Таван толгой ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.ын...”Гэрээг шинэчилэн байгуулж байгаа тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлөөр орж зөвшөөрөл авсны дараа байгуулж, гэрээг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга баталдаг. “ ” ХХК-тай байгуулсан гэрээг би сая үзэхэд шинэчилсэн гэрээ байгаа бөгөөд өмнөх оны хурлаар энэ асуудлыг шийдвэрлэсэн тухай тэмдэглэгдээгүй байна. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга батлаагүй гэрээ байна. Гүйцэтгэх захирал бусад компани аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах эрхтэй. Гэхдээ одоо яригдаж байгаа нүүрс худалдах, худалдан авах, хөрс хуулалтын туслан гүйцэтгэгчээр ажиллуулах болон их хэмжээний мөнгөн дүнтэй худалдан авалт зэрэг асуудалд төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрхтэй байдаг. Гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 5-3 дугаар зүйлд зааж өгсөн байдаг” гэх мэдүүлэг /7хх-ийн 85 дугаар хуудас/, Гүйцэтгэх захирал ТУЗ-ийн тогтоолын дагуу шинэчилсэн үнээр гэрээг шинэчилэн байгуулсан байна. Нүүрсний хэмжээг нэмэгдүүлж хуучин гэрээний хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн нь ТУЗ-ийн шийдвэрийг зөрчсөн байна... Би энэ гэрээний сунгалтыг сая үзэж байна. Нүүрсний хэмжээ квотыг нэмэгдүүлэх нь ТУЗ-ын эрх, хэмжээний асуудал байсан. Одоо яригдаж байгаа 350 000 тонн нүүрс худалдахаар болж өмнөх хэмжээг нэмэгдүүлэх асуудал ТУЗ-ын хурлаар хэлэлцэж байгаагүй...” гэх мэдүүлэг /8хх-ийн 124 дүгээр хуудас/

Гэрч Таван толгой ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.гийн... " 2012 онд шинээр гэрээ байгуулах эрхийг олгоогүй, цаашдаа тендер сонгон шалгаруулалтын журмаар нүүрс борлуулалт квотын асуудлыг шийдвэрлье гэсэн шийдвэр гарч байсан. Харин нүүрсний үнийн асуудлыг шийдвэрлэж 2012 оны 4-р cap хүртэл хуучин гэрээтэй компаниудтай шинэчилсэн үнээр гэрээг сунгаж ажиллахыг гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн байдаг...” гэх мэдүүлэг /7хх-ийн 86 дугаар тал/

Гэрч Таван толгой ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Г.ийн... “Хурлаар хэлэлцсэн асуудалд компаний Техник эдийн засгийн үнэлгээ, нүүрсний үнийг шинэчилэн тогтоох, цаашид гэрээ байгуулах эсэх асуудлуудыг хэлэлцэж байсан байна. Харин шинээр гэрээ байгуулах, квот олгох шийдвэр гаргаагүй цаашид тендерийн журмаар сонгон шалгаруулах санал гарч байсан. Харин хуучин байгуулсан байсан компаниудтай сунгалтын гэрээг шинэчилсэн үнээр олгох шийдвэрийг олгосон байна. Надад энэ компанитай болон бусад байгуулсан гэрээний талаар мэдэх зүйл байхгүй байна. Гэрээг шинэчилэн байгуулж байгаа тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлөөр орж зөвшөөрөл авсаны дараа байгуулж гэрээг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга баталдаг ...“Эрдэнэт цэций ” ХХК-тай байгуулсан гэрээг би сая үзэхэд шинэчилсэн гэрээ байна харин төлөөлөн удирдах зөвлөлийн дарга батлаагүй гэрээ байна. Хэрэв төлөөлөн удирдах зөвлөлөөс компаниудын нэрийг зааж гэрээ байгуулах үүргийг гүйцэтгэх захиралд олгосон бол би гүйцэтгэх захирлын байгуулсан гэрээг батлах байсан...” гэх мэдүүлэг /7хх-ийн 88-89 дүгээр тал/

Гэрч Таван толгой ХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн А.ийн...” Хурлаар техник, эдийн засгийн үнэлгээ, нүүрсний үнэ нэмэх, гэрээ байгуулах эсэх асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүнээс үзэхэд компаний ТУЗ-ын 2012 онд нүүрс худалдах асуудлыг шинээр байгуулахгүй хуучин гэрээтэй компанитай шинэчилсэн үнээр гэрээг сунгаж ажиллахыг үүрэг болгосон байна...” гэх мэдүүлэг /7хх-ийн 87 дугаар тал/

Гэрч Таван толгой ХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д....”худалдах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх нь ТУЗ-ын эрх, хэмжээний асуудал байсан. Одоо яригдаж байгаа 350 000 тонн нүүрс худалдахаар болж өмнөх хэмжээг нэмэгдүүлэх гэрээний сунгалтыг би сая харж байна..” гэх мэдүүлэг /8хх-123 дугаар тал/-үүд нь  хавтаст хэрэгт авагдсан “Таван толгой” хувьцаат компаний дүрэм, орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ий гүйцэтгэх захиралтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ /2хх-244-249 дүгээр хуудас/ “Таван толгой”ХК-ий 2011, 2012 оны бизнес төлөвлөгөө /1хх-64-68 дугаар хуудас/, “Таван толгой” ХК-ий 2010, 2011 оны Баланс /8хх-211-214 хуудас/  нотлох баримтаар тус тус үгүйсгэгдэж байна.

“Таван толгой” ХК-ий дүрмийн  /5хх-219 дүгээр хуудас/ 7-д  Төлөөлөн удирдах зөвлөл нь хувь нийлүүлэгчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль болон дүрмээр олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллахаар заажээ. “Таван толгой” ХК-ий  дүрмийг эрх бүхий байгууллагад бүртгүүлэн баталгаажуулсан байна.

 Хувьцаат компаний дүрмийн 7-д Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээ байх ба уг дүрмээр нүүрс худалдах-худалдан авах гэрээг батлах, хөрс хуулалтын ажил гүйцэтэх компанитай гэрээ байгуулах, бусад аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулах гэх мэт эрх зүйн харилцаанд оролцох талаар тусгайлан ТУЗ-д эрх хэмжээ олгогдоогүй, мөн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээнд зааснаар Гүйцэтгэх захирал компаний тухайн жилийн үйл ажиллагааны зорилтот түвшинг тодорхойлж, гэрээний хавсралтанд тусгасан үзүүлэлтүүд, бизнес төлөвлөгөөний зорилтыг биелүүлэн компаний ашиг орлогыг нэмэгдүүлэх үндсэн үүрэгт хүлээлгээд ийнхүү үүргээ гүйцэтгэхдээ компанийн үр ашгийг дээшлүүлж хүргэх зорилтот түвшинг тодорхойлсон компанийн ойрын болон хэтийн төлөвлөгөөний төсөл боловсруулан ТУЗ-өөр хянуулан батлуулж биелэлтийг ханган ажиллах үүрэг хүлээлгэсэн байна. Гүйцэтгэх захирал нь компанийг тусгайлан  итгэмжлэлгүйгээр төлөөлж, өөрт олгогдсон эрх хэмжээний дотор бусад хуулийн этгээд, иргэдтэй гэрээ, хэлцэл байгуулах эрхийг олгосон нь нотлогдон тогтоогдож байна.

“Таван толгой” ХК-ий Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн талаарх лавлагаа хэрэгт авагдаагүй боловч шүүгдэгч Х.*******тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний заалтад үндэслэн дээрх дүгнэлтийг хийсэн болно.

Иймд шүүгдэгч Х.*******ыг Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд заасан “Гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр их хэмжээний хэлцэл хийх..” гэсэн заалтыг зөрчиж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар Эрдэнэт Цэций ХХК-д 150000 тонн нүүрс нийлүүлэхээр шийдвэрлэж, тус компанитай 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 150000 тонн нүүрс худалдах, худалдан авах 33 дугаартай гэрээ байгуулж, гэрээнд заасан нүүрсийг нийлүүлж дууссан байхад Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 33 дугаартай гэрээнд 11/82 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний нүүрсний хэмжээг 350 000 тонноор нэмэгдүүлэн татан авалт хийх хугацааг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан, мөн “Таван толгой” ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар 1 тонн нүүрсний үнийг 37,4 ам доллар болгон, шийдвэр гартал өмнө олгосон хэмжээний дунджаар сунгах талаар шийдвэрлэсэн байхад 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус компанитай 300000 тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Хаан банкны ... дугаартай данс эзэмшигч С.Сэлэнгийн дансанд 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 18-ны хооронд “ ” ХХК-иас 19 удаагийн үйлдлээр 501.000.000 /таван зуун нэг сая/ төгрөгийн буюу онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Х.*******ыг гэм буруугүйд тооцож түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  цагаатгаж шийдвэрлэлээ.

3. Шүүгдэгч Н.*******гийн хэргийн тухайд:

            Шүүгдэгч Н.******* нь Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Таван толгой ХК-тай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн “нүүрс худалдах, худалдан авах”, “түрээсийн”, “ажил гүйцэтгэх” гэрээ байгуулан ажил гүйцэтгэж байхдаа компанийн хөрс хуулалтын болон нүүрс борлуулалтын ажлыг хэвийн тогтвортой ажиллуулахын тулд Таван толгой ХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан яллагдагч Х.*******т 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд түүний хамтран амьдрагч "Уран-Ухаан групп" ХХК-ийн захирал С.эгийн ХААН банкны ... тоот дансаар дамжуулан 19 удаагийн давтан үйлдлээр 501.000.000 /таван зуун нэг сая/ төгрөгийн хээл хахуулийг өгсөн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.

Шүүгдэгч Н.******* нь “Таван толгой” ХК-тай 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр “Таван толгой” ХК нь “ Хайрхан” ХХКомпанийн эзэмшлийн уулын тоног төхөөрөмж, самосвалыг ажиллах хүчинтэй хамт түрээслэн өөрийн эзэмшлийн ашиглалтын лиценз бүхий уурхайн уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө болон бусад журмын дагуу хөрс хуулалтын ажил гүйцэтгэх нөхцөлтэй, гэрээний хугацаа “Тавантолгой” ХК өөрөө хөрс хуулах хүчин чадал бүрдтэл үргэлжлэхээр байгуулсан байна.

“ ” ХХК нь “Таван толгой” ХК-тай 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ №33 байгуулж эхэлснээс хойш тухай бүрд нүүрс худалдан авалт болон гэрээний хугацаа сунгаж байсан болох нь /5хх-206-217 дугаар хуудсанд авагдсан нотлох баримт болон хөрс хэмжилтийн акт, ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх-ийн 209/, ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /7-хх-ийн 189/ 2011 оны ТУЗ-ийн хурлын материал, албан байгууллага хувь хүнээс ирсэн хүсэлт /5хх-197хуудас/,”Таван толгой” ХК-ий ирүүлсэн “ Хайрхан” ХХК-тай холбоотой Ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл /7хх-76-77 хуудас/, “Таван толгой” ХК-иас гаргасан “ Хайрхан” ХХК-ий хөрс хуулалтын тооцоо /7хх-204-205/ хуудас зэрэг хэрэгт авагдаж шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Н.******* өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “ Хайрхан” ХХкомпанийн хөрс хуулалтын болон нүүрс борлуулалтын ажлыг хэвийн тогтвортой ажиллуулахын тулд “Таван толгой” ХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан яллагдагч Х.*******т 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд түүний хамтран амьдрагч "Уран-Ухаан групп" ХХК-ийн захирал С.эгийн ХААН банкны ... тоот дансаар дамжуулан 19 удаагийн давтан үйлдлээр 501.000.000 /таван зуун нэг сая/ төгрөгийн хээл хахуулийг өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д зааснаар хэргийн талаар нотолбол зохих гэмт хэрэг гарсан байдал, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлон тогтоогоогүй байна.

Шүүгдэгч Н.******* нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ...”Х.*******ын эхнэр С.эгийн ХААН банкны 5070033753 тоот дансаар дамжуулан 19 удаагийн давтан үйлдлээр 501.000.000 /таван зуун нэг сая/ төгрөгийг шилжүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг ба найз нөхдийн хооронд худалдсан эд зүйлийн үнэ, трансформатор худалдан авсан үнэ,  Кат345 маркийн эксковатор түрээсээр ажиллуулсны үнэ зэргийг боломжоор шилжүүлсэн гэж мэдүүлдэг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ...” Дээрх мөнгөнүүд янз бүрийн зориулалтаар шилжиж байсан байна. Жнь: ажлын хөлс, бараа материал худалдаж авсан хөлс, зээл, найз нөхдийн журмаар үзүүлж байсан дэмжлэг зэрэг мөнгө юмаа. Ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Би найзыгаа гэж бодоод мөн  манай компанийг тогтомол ажилтай байлгаж ашиг орлого олоход шууд биш ч гэсэн тусалж дэмжиж байгаад нь баярлаж дээрх мөнгийг өгдөг байсан. Мөн бусад ажилтай холбоотой мөнгийг шилжүүлсэн байгаа. Би ийм их хэмжээний буюу 50-с дээш сая төгрөгийг *******т баярлалаа гэж зүгээр өгөөгүй. Зарим үед *******ын хувийн бизнест нь яаралтай мөнгө хэрэгтэй болсон сард арай их хэмжээний мөнгийг өгдөг байсан. Түүнээс тэдэн төгрөгийг  шилжүүлэх гэж байна гэж асууж байгаагүй. ******* өөрөө яаралтай мөнгө хэрэгтэй байна, мөнгө байгаа юу гэж асуухаар нэгэнт л хөрс хуулалтын ажил хийгээд мөнгө олж байгаа болохоор мөнгө байгаа гээд хэлсэн хэрэгцээний мөнгийг шилжүүлж байсан “ гэх мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-д зааснаар сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй юм.

Манай компанид *******ын Кат345 маркийн эксковаторыг түрээсэээр ажиллуулж байсантай холбоотой ямар нэгэн баримт байхгүй. Би *******ын эхнэр эгийн дансанд хийж байсан гэх шүүгдэгч Н.*******гийн мэдүүлэг нь тэдний хооронд КАТ345 эксковатортой холбоотой түрээсийн гэрээнээс үүсэлтэй үүргийн харилцаа  үүссэн болохыг илэрхийлж байх бөгөөд дараахь нотлох баримтуудаар  нотлогдсон байна.

Гэрч Ш.*******батын...“Би 2011 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Гадаад дотоод худалдааны чиглэлээр "Их говийн " нэртэй компани үүсгэн байгуулсан. 2011 оны 04 дүгээр сарын 01 -ны өдөр " " ХХК-тай гэрээ хийж урьдчилгаа 165.000.000 долларыг төлж 500.000 доллараар Кат-345 маркийн эксковатор худалдаж авсан. ...Уг эксковатороо Өмнөговь аймагт авч очоод хөрс хуулах ажил хийх гэтэл ажил нь олдохгүй сул зогсоод зээлийн мөнгө нь яваад байхаар нь Таван Толгой уурхайн захирал ******* даргатай уулзаад Кат 345-ийг үзүүлээд надад ажил олдохгүй байна. Та энэ эксковатороор ажил хийлгүүлээд миний " " ХХК-д төлсөн 165.000.000 долларыг гаргаж өгөөд дээрээс нь цувуулаад 150.000 долларыг надад өгөх үү? гэсэн саналыг тавихад ******* зөвшөөрөөд Кат 345 эксковаторыг аваад хөрс хуулуулах ажил хийлгэсэн гэсэн” гэх мэдүүлэг /2-хх-83 дугаар хуудас /

Гэрч ХХК-д уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны төлөөлөгч Г.гийн...” Тавантолгой ХК-ийн захирал Х.*******ыг ер нь бол Уул уурхайн компанийн захирал гэдгээр нь мэддэг байсан. Харин уулзаж танилцсан нь 2013 оны 06 cap юм. Энэ уулзаж танилцахдаа манай компаниас “Их говийн ази” ХХК-ийн лизингээр 2011-04 сард худалдаж авсан байсан “Кат” -345 маркийн экскаваторын үлдэгдэл төлбөрийн асуудлыг ярилцсан. Учир нь "Кат" 345 маркийн Экскаваторын лизингийн төлбөр 2012 оны намраас төлөгдөөгүй байсан. Тэгээд 2013 оны хавраас энэ асуудлыг шийдэх гээд “Их говийн ази” ХХК-ийн захирал *******баттай манай санхүүгийн албаныхан холбогдоод дам дамаа ярилцсаар сүүлдээ Х.*******тай уулзаж асуудлыг шийдэх болж уулзсан юм аа. Х.******* уулзахдаа “Их говийн ази” ХХК-ийн хөрөнгө оруулагч байгаа юм. Энэ "Кат" 345 маркийн Экскаваторыг авах сонирхолтой байгаа. Мөнгө байхгүй, ажил олдохгүй байгаа гэж байсан. Түүний дараа 2 удаа утсаар ярьсан тэгээд ер нь мөнгө олдохгүй буцааж манай компанид экскаватороо буцааж худалдахаар болж 2013-10-29-ний өдөр тохиролцож Өмнөговь аймгийн суманд очиж экскаваторыг дахин үнэлгээнд оруулахад 275.454 ам доллар болж байсан. “Их Говийн ази” ХХК-с 470,000 ам долларыг төлөөд байсан бөгөөд цаана нь хүү, үндсэн төлбөрийн хамт 193.477 ам долларын үлдэгдэл төлбөр үлдээд байсан.Тэгээд 2013-10-31-ны өдөр гэрээ байгуулж манай компани "Кат" 345 маркийн Экскаватороо буцааж худалдан авч үлдэгдэл төлбөр, хүү, алдангийг тооцож 109.522 ам долларыг Х.*******ын дансанд итгэмжпэлийн дагуу шилжүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг / 2-хх -88 дугаар хуудас /

ХХК-ийн Засварын хэлтсийн дуудлага засварын хэлтсийн менежер Н. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ..“Манай компаниас 2011-04-18-ны өдөр уг экскаваторыг “Их говийн ази” ХХК-д шинээр нь хүлээлгэж өгсөн. Тэгээд 2011-11-29-ний өдөр хөдөлгүүрийн яндангийн залгаасаар тос хөлөрч байна гэсэн дуудлага ирсэний дагуу газар дээр нь үзэхэд 125 мото/цаг ажилласан байсан бөгөөд сэлбэг хот руу захиалахаар болж тэр хүртэл нь тос нэмж хийгээд ажиллуулахаар болсон. Дараа нь 2011-12-04-ний өдөр хөдөлгүүр хүчгүй болсон гэсэн дуудлагын дагуу засварын баг очсон. Очиход 168 мото/цаг ажилласан байсан бөгөөд хөдөлгүүрийг тайлж Улаанбаатар хотод очиж засварлаж 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буцааж угсарч ажилд оруулсан байгаа...” гэх мэдүүлэг /2хх-ийн 93 дугаар тал/

 Гэрч ХХК-ийн Санхүүгийн хэлтсийн зээл ба орлого хариуцсан ажилтан Б.Батзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “"Их говийн ази" ХХК нь түрээсээр худалдаж авсан экскаваторын төлбөрийг хугацаандаа төлж чадахгүй байсанд ийм учраас бид уг экскаваторыг түр зогсоох, хурааж авах арга хэмжээг авч байсан...би зээлийн мөнгөө авах гээд Их говийн ХХК-ийн захирал Ш.*******бат руу залгахад энэ асуудлыг Х.******* захиралтай ярь гэдэг байсан. ...лизингийн мөнгөө авах гэж Х.*******тай холбогддог байсан. Сүүлд эксковатороо худалдаж авахдаа Х.*******тай уулзаж байсан...” гэх мэдүүлэг /2-хх-94 дүгээр хуудас /

Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Х.******* захирлын зүгээс намайг үндсэн ажлын хажуугаар зав чөлөөгөөрөө Кат 345 экски дээр ажиллаад өгөөч гэсний дагуу 2011 оны намар 9 сарын орчим шинэ Экскаватор ирсэнийг би анх барьж ажилласан.... Түмээ захирлынх гэдгийг нь мэднэ. Яг ямар компанийн нэр дээр гэдгийг мэдэхгүй..цалингаа Х.******* захирлаас бэлнээр авдаг байсан..” гэх мэдүүлэг /2-хх-95-96 дугаар хуудас /

Гэрч Л. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Х.******* захирлын зүгээс үндсэн ажлын хажуугаар зав чөлөөгөөрөө Кат 345 экски дээр ажиллаад өгөөч зохих хөлсийг нь өгнө гэж байсан. Тэгээд компанийн захирал гуйсан болохоор ажлын зав чөлөөгөөр 1 cap гаран өдөр бүр биш ажиллаж байсан. Миний ажиллаж байсан Кат-ын хувьд өдөрт хамгийн ихдээ 8-12 цаг ажиллаж байсан...цалингаа Х.******* захирлаас бэлнээр авдаг байсан...” гэх мэдүүлэг /2-хх-98-99 дугаар хуудас /

Гэрч Таван толгой ХК-ийн ерөнхий механик С. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Би 2006 оноос жолоочоор ажилд орсон. 2007 оноос засварын механик ерөнхий механикчаар ажиллаж байгаа. Х.******* захирлын КАТ 345 маркийн экскаватор 2012 оны намар 8 дугаар аманд ажиллаж байсан...Х.******* захирал болохоор миний экскаватор шүү. Үйлчилгээг нь тогтмол хийлгэж, эвдрэл гэмтлийг нь дор дор нь засаж байгаарай гэж хэлдэг байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн-100 дугаар тал/

Гэрч Тавантолгой ХК-ийн 8 дугаар уурхай хариуцсан ашиглалтын инженер Ц. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Би 2010 оны 10 дугаар сараас тус компанид 8 дугаар уурхайн уулын мастераар ажилд орсон. 2013 оны 09 дүгээр сараас 8 дугаар уурхай хариуцсан уулын иженерээр ажиллаж байгаа бөгөөд ажил үрргийн хувиараар 8 дугаар уурхайд уурхайн төлөвлөгөөний дагуу уурхайг удирдан зохион байгуулж ажиллана. 8-р амны зүүн хойд хэсэг дээр Кат 345 маркийн цоо шинэ зкскаватор ажиллаж байсан. Тэгэхдээ тэр бол “Эрдэнэцэций ” ХХК-нх биш ******* захирлын экски гэж ярьдаг...” гэх мэдүүлэг/2хх-102 дугаар тал/

Гэрч С.э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... "Эрдэнэт Цэций Хайрхан" ХХК-ийн захирал Н.*******г бол би танинаа. Х.*******ын зүгээс Н.*******гаас чиний данс руу мөнгө шилжүүлж байгаа шүү. Тэр мөнгийг аваад тухайн үед нь хэлж байсан зүйлд нь зарцуулах, шилжүүлэх, бэлнээр гаргаж өгч байсан. Одоо би сайн санахгүй байна...”гэх мэдүүлэг / 2-хх-133-134 дүгээр хуудас / зэрэг нь хэрэгт авагдсан дараах нотлох баримт болох ...тоног төхөөрөмж буцаан худалдах худалдан авах гэрээ, итгэмжлэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, хаан банкны орлогын баримт-3, Хадгаламж, Хас, Голомт банкны орлогын баримт, ази ХХК-д Кат345 эксковаторын  төлбөр шилжүүлсэн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны тодорхойлолт, мөнгөн шилжүүлгийн баримт, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-33 дугаар хуудас, 2хх-106-122 хуудас, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл 2хх-122-131 хуудас, С.Сэлэнгийн Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-144 хуудас/, “ ”ХХК-ий депозит дансны хуулга /3хх-174-200 хуудас/, С.Сэлэнгийн депозит дансны хуулга /3хх-201-210 хуудас/ зэрэг нотлох баримтууд нь  шүүгдэгч Н.*******гийн гэм бурууг тогтооход хангалтгүй байна.

Иймд шүүгдэгч Н.*******г өөртөө  давуу байдал бий болгох зорилгоор бусдад буюу шүүгдэгч Х.*******т эхнэр С.эгийн хаан банкны 5070033753 тоот данс руу 19 удаагийн үйлдлээр 501 сая төгрөгийг шилжүүлсэн нь “ Хайрхан”ХХК-нд ямар давуу байдлыг бий болгосон, “Таван толгой” ХК-нд ажил гүйцэтгэгч болон экспортлогч бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас ялгарах нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хангалттай нотолж чадаагүй байх тул шүүгдэгч Н.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

4. Х.******* нь 2013 оны 12 сарын 06-ны өдрөөс эхлэн сэжигтнээр, 2013 оны 12 сарын 20-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 2014 оны 01 сарын 23-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ. Нийт 48 хоног, Н.*******  2013 оны 12 сарын 20-ны өдрөөс яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба 2014 оны 01 сарын 23-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн,  34 хоног  цагдан хоригдсныг дурьдах нь зүйтэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар Х.*******, Н.******* нарт авагдсан бусдын даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 20-31 УБЛ улсын дугаартай Тоёота Лексус 570 маркийн автомашин,  “Таван толгой” ХК-ний дансанд байрлах 221.740.000 төгрөг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай./8хх-160 хуудас/,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Х.*******, Н.******* нар өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3 , 5, 6, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Нийслэлийн Прокурорын газраас ******* ******* овгийн *******гийн *******т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар, ******* овгийн *******ийн *******д 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  тус тус зүйлчилсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2, 2.1-д, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн ******* ******* овгийн *******гийн *******, ******* овгийн *******ийн ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  Х.*******, Н.******* нарыг цагаатгасугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар цагаатгагдсан этгээд Х.*******, Н.******* нарт батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Цагаатгагдсан этгээд Х.******* 48 /дөчин найм/ хоног, Н.******* 34 /гучин дөрөв/ хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 20-31 УБЛ улсын дугаартай Тоёота Лексус-570 маркийн автомашин, “Таван толгой” ХК-ний дансанд байрлах 221000000 /хоёр зуун хорин нэгэн сая/ төгрөгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар цагаатгагдсан этгээд Х.*******, Н.******* нар өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4, 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч Х.*******ыг хохирогч Д.ын “*******гол дүүргийн 16 дугаар хороо 13 дугаар гудамж 24 тоот хашаанд байх газрыг  “... алт мөнгөний дархан ажиллуулж, олсон ашгаа хуваана” гэж итгүүлэн хуурч мэхлэсэн гэх үндэслэлээр яллажээ.