Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 148/ШШ2022/00912

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 148/ШШ2022/00912

аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,******* /РД:*******/-ны гомдолтой,

Хариуцагч: *******д холбогдох,

Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай гомдолтой иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******

Хариуцагч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Халиун нь *******д холбогдуулан Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс гомдлын шаардлагын үндэслэлээ:

Шүүхэд гаргасан гомдолдоо: ... Би *******ар 2020 оны 08 дугаар сарын 10 -нд томилогдон ажилласан. Энэ маш хүндрэлтэй орчин, нөхцөл байдалд өөрийн гаргах ёстой хүчин чармайлт, нөөц бололцоогоос хэт давсан ачааллыг дааж, хуулийн хүрээнд хүний эрүүл эрүүл мэндийн төлөө хоёрргүй сэтгэлээр зүтгэж ажилласан.

Гэтэл Зүүнбүрэн ар ******* томилогдсон үеээс эхлээд надтай хүнлэг бусаар харьцаж, байнгын ажлын байрны дарамт үзүүлж 2022 оны 05 дугаар сарын 09-нд энэ тушаалд дурдсан үндэслэлээр ажлаас халсан юм.

 

Улмаар ******* нь өөрөө Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, түүний ажлыг хийсэн Б. болон ******* нь намайг дахиад ажлаа хийгээчээ гэж гуйгаад уг ажпаас чөлөөлөгдсөн захирамжийг хүчингүй болгосноор дахин тус Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллах болсон.

 

Ингээд ******* нь буцаад Засаг даргын албан тушаалд томилогдсныхоо дараа дахиад намайг ажлаа өг, би чамайг 5 сард ажлаас халсан биз дээ гэх мэтээр урьдны ажлын байрны дарамт дахин эхэлсэн. Ингээд би арга ядаад 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан. Гэтэл энэ хүсэлтийг хэлэлцэхгүй явсаар байгаад 2022 оны 09 дүгээр сарын 01-нээр миний өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үндэслэлээр бус 05 дугаар сард гаргаж байсан тушаалынхаа үндэслэлээр намайг ажпаас халсан. Ингээд би 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тушаал гардаж авснаар мэдсэн.

 

Иймээс би ******* нь намайг хууль бус тушаал гаргаж ажлаас халсан, надад ажлын байрны дарамт үзүүлж арга буюу би ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан учраас намайг ажлаас хууль зөрчиж халсан гэж үзээд доорхи нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

 

Нэхэмжпэлийн шаардлага; ... 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлүүлж, дэвтэрт төлснөөр бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний охин 2020 оны 08 дугаар сард суманд эрүүл мэндийн газрын даргаар томилогдон очсон. Очсоноос хойш хэвийн хэмжээнд ажиллаж байсан. 2022 оны 12 сард засаг даргаар томилогдон очсон. Тэр үеэс хойш миний охин байнгын дарамт шахалтад байж, үл ойлголцолтой байсан. Анхны шалтгаан нь миний хүмүүсийг ажилд ав гээд хоёр удаа хүн явуулсан. Миний охин хуулийн хүрээнд болохгүй гэдэг тайлбарыг өгсөн. Тэр үеэс эхэлж миний охинтой дандаа зүй бусаар харьцдаг, доромжилдог болсон. Үүнээс болж дээр очиж би өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдмөөр байна гэж гуйсан. Тэгтэл үгүй, чамайг өөрийн чинь хүсэлтээр халахгүй, би заавал өөрөө чамайг ажлаас хална гэж хэлсэн. Ямартай ч өргөдлөө өгчхөөд явсан. Түүний дараагаар 05 дугаар сарын 09-ний өдөр өөрийнх нь хүсэлтээр биш засаг даргын тушаалаар ажлаас халсан тушаалыг манай охинд өгсөн байсан. Тэгээд ажлаасаа гарсан байж байтал 05 дугаар сарын 25-ний өдөр ажлаасаа халагдсан байх үед нь буцаад ажилдаа ор гээд Б. дарга захирамжийг чинь гаргачихлаа буцаагаад авлаа гэсэн. Ажлаа хийгээд байж байтал буцаад ажилдаа ороод мөн л урьдын адил миний охин луу дарамт шахалт үзүүлж, хэл амаар доромжилсон. Би энэ хүнтэй ажиллаж чадахгүй юм байна гээд ажлаасаа чөлөөлөгдөнө гээд өргөдлөө 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн. Гэтэл чөлөөлөхгүй байж байгаад 09 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас халах тушаал гарган өгсөн. Тиймээс бид өнөөдөр энэ тушаал хуульд нийцэхгүй байна, эхний гаргасан захирамжаараа дахин 2 дахь удаагаа ажлаас халж байгааг ойлгохгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажлаа хийгээгүй байх үеийн цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон эргэж ажилдаа орно гэсэн хүсэлттэй байна гэв гэв.

 

2. Хариуцагч аймгийн Засаг даргын орлогч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Халиун ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэх нэхэмжлэл гаргасан байна. Ажлаас халах, чөлөөлөх хоёр өөр асуудал. О.Халиуныг ажлаас чөлөөлсөн захирамж гарсан. Чөлөөлсөн шалтгаан гэвэл Эрүүл мэндийн төвийн дарга, тай шууд захирагдах албан тушаал. тай хамтран ажиллах хариуцлагын гэрээ хийдэг түүнийхээ дагуу дээд шатны засаг даргын үүргээр орон нутагтаа эрүүл мэндийн даргын үүргээ эрхэлдэг зүй тогтолтой. Эрүүл мэндийн төвд 2021 оны санхүүгийн хөндлөнгийн аудитын дүгнэлтээр маш олон зөрчил гарсан. Эрүүл мэндийн төвийн дарга төсвийн шууд захирагч учир төсвийн өмнө ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг хуульчлан зааж өгсөн байдаг. Төсвийн тухай хуулийг зөрчиж эрүүгийн хэрэг үүсгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хуулийн дагуу хариуцлага тооцох санкцтай. Хариуцагчийг төлөөлөн миний гаргаж буй тайлбарт эрх бүхий байгууллагуудын гарган өгсөн зөрчил, алдааг зэргийг эх хувиар нь гаргаж өгсөн. тай холбоотой хувийн харилцааны асуудлыг би мэдэхгүй. Хуулийн хүрээнд гарсан санхүүгийн алдаа дутагдал, аудитын дүгнэлтэд өмнөх аудитын дүгнэлтэд гарсан алдааг дахин давтсан учраас гэж бичсэн байдаг. Мөн Эрүүл мэндийн төвийн Ковид-19 өвчнийг илрүүлэх оношлуурын шинжилгээний төлбөрийн орлогын тооцоог тухай бүр хийж баталгаажуулаагүйгээс 3,082,000 төгрөгийг дутуу төвлөрүүлсэн, оношлуурын орлогын нөхөн төлүүлэх төлбөрийн акт тогтоож, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, Ковид-19-ийн орлого бүрдүүлэлт хяналтыг сулруулсан тул хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах гэсэн байдаг. Мөн т холбогдуулан аудитаас зөрчил арилгуулах тухай гэж акт өгсөн байдаг тэр актад сахилгын шийтгэл ногдуул гэсэн байдаг. Аудитын дүгнэлтийг үндэслэн цагдаагийн байгууллагад хандсан. Захирагчийн хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж аудитын дүгнэлтээр гарсан. 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дотоод аудитын шалгалт хийгээд Халиунд сахилгын шийтгэл ногдуулж байсан юм байна лээ. 3 сарын хугацаанд цалингийн 20 хувиар бууруулан сахилгын шийтгэл ногдуулсан. Үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4дэх заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 31.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн захирамж гаргасан байна лээ. Миний хувьд дээрх захирамжаас бусад нотлох баримтыг гарган өгсөн. Халиуныг буцааж ажилд томилсон тохиолдол бол 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ыг засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн. Гэтэл 05 дугаар сарын 09-ний өдөр Халиуныг 05 дугаар сарын 02-ны өдрөөс тасалбар болгон чөлөөлсүгэй гэсэн захирамж гарсан байсан. ажлаас чөлөөлөгдсөн байсан, бүрэн эрх нь хаагдсан хүн захирамжид гарын үсэг зурсан байсан учраас орлогч болох би халиуныг буцааж ажиллуулсан гэв.

 

3. Нэхэмжлэгчээс Зүүнбүрэн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийн хуулбарыг нэхэмжлэлдээ хавсарган, шүүхэд хүсэлт гарган Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/08 дугаартай захирамж, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 дугаартай захирамж, Эрүүл мэндийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 64 дугаартай цалингийн тодорхойлолт зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны 141/А18700390, СЭА-2021/6/СТАТТЗ дугаартай албан шаардлага, 2022 оны 03 дугаар сарын 25-ны 151/А18700390, СЭА-2021/5-НА-СТА-ТЗ дугаартай албан шаардлага, 2022 оны Санхүүгийн аудитын тайлан, Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дотоод хяналтын ажлын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тайлан, Төрийн сангийн мэргэжилтэн Б.Баярсайхан, Л. нарын гаргасан дотоод хяналт шалгалтын тайлан, Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаартай Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороог шинэчлэн байгуулах тухай захирамж зэрэг баримтуудыг хариу тайлбартаа хавсарган шүүхэд тус тус гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэгч О.Халиуны *******д холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчаас гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийн ...2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн харилцааг цуцалсугай гэсэн хэсэг, хариуцагчийн Халиуныг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан ...2022 оны 09 дүгээр сарын 01-нээр миний өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үндэслэлээр бус 05 сард гаргаж байсан захирамжийнхаа үндэслэлээр намайг ажлаас халсан гэсэн тайлбараар ажил олгогч *******, ажилтан О.Халиун нарын хоорондох хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байна.

 

2. Нэхэмжлэгч О.Халиуны 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн байхад өөр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэсэн гомдлын шаардлагын үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч О.Халиун нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг ажил олгогчид өгсөн гэж, хариуцагчаас энэхүү хүсэлтийг хүлээн авсан гэсэн тайлбарыг тус тус шүүхэд гаргасан бөгөөд энэ талаар маргаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 79.1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй.

79.2. Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно. гэж заажээ.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч О.Халиун нь хүсэлт өгсөн өдрөөс буюу 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажлын байраа орхих эрхтэй байжээ.

Харин нэхэмжлэгч О.Халиун нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажлын байраа орхиоогүй, ажлаа хийж байсан, 2022 оны 8 дугаар сарын цалингаа авсан болох нь шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн ...Халиун 8 дугаар сарын цалингаа гэсэн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Халиун 8 дугаар сарын цалингаа авсан, харин 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажилласан цалингаа аваагүй гэсэн тайлбар, Эрүүл мэндийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 64 дугаартай цалингийн тодорхойлолтын 8 дугаар сарын цалингийн бичилтээр тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч О.Халиун төсвийн шууд захирагчийн хувьд өөрийн цалингийн гүйлгээг хийх, эсхүл хийхгүй байх эрхтэй субъект байна.

 

Иймд нэхэмжлэгч О.Халиун нь Хөдөлмөрийн /шинэчилсэн найруулга/ хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасан өөрийн хүсэлтээр ажлын байраа орхих замаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй байх тул энэ үндэслэлээр Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж заасныг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч гомдолын үндэслэлдээ: ...******* нь буцаад Засаг даргын албан тушаалд томилогдсоныхоо дараа дахиад намайг ажлаа өг, би чамайг 5 сард ажлаас халсан биздээ гэх мэтээр урьдын ажлын байрны дарамт эхэлсэн. Ингээд би арга ядаад 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан гэсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд энэхүү үндэслэлийг тайлбартаа өгөв.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч ******* нь дээрх үндэслэлийг үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд нэхэмжлэгч талаас дээрх үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.

 

3. Нэхэмжлэгчийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай О.Халиуныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах тухай захирамж хууль бус тул хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлын шаардлагын тухайд:

 

******* нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийн захирамжлах хэсэгтээ: ...Эрүүл мэндийн төвийн дарга Оюундэлгэрийн Халиун нь төсвийн шууд захирагчийн хувьд албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны 141/А18700390, СЭА-2021/6/ТАТТЗ дугаартай албан шаардлагаар төсвийн санхүүгийн үйл ажиллагаанд их хэмжээний материаллаг зөрчил гаргасан, мөн аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны 151/А18700390, СЭА-2021/5-НА-СТА-ТЗ дугаартай албан шаардлагаар төсвийн санхүүгийн үйл ажиллагаанд их хэмжээний материаллаг зөрчил давтан гаргасан, Засаг даргын Тамгын газрын санхүү албаны дотоод хяналтын 2 удаагийн шалгалтаар ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөний дагуу гэж зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус үндэслэн О.Халиуныг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

 

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтаар дээрх захирамжийг бодит болон хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Үүнд:

- Захирамжийн үндэслэл болсон аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны 141/А18700390, СЭА-2021/6/СТАТТЗ дугаартай албан шаардлагад: ...Эрүүл мэндийн төвийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой дараах зөрчил илэрлээ.Үүнд: - Төсвийг зохистой удирдаагүй, төлбөр тооцоог урьдчилан хянаагүйн улмаас хэрэгцээнээс илүү эм нөөцөлж 14,861,5 мянган төгрөгийн өр үүсгэсэн Төсөвт зохицуулалт хийлгэлгүйгээр буюу дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрөлгүйгээр зардлын бүлэг хооронд нийт 2,444.9 мянган төгрөгийг гүйлгэн зарцуулж, гүйцэтгэлийг бодитоор тайлагнаагүй Эмийн сан касст бэлнээр авсан 11,549.5 төгрөгийг нэмэлт санхүүжилтийн дансанд өдөр бүр бус сарын эцэст 1 удаа бөөн дүнгээр төвлөрүүлсэн Төсөвт өр төлбөр үүсгэж, эмийн санд 22,077.4 мянган төгрөгийн, ЭМТ-д 9,022.9 мянган төгрөгийн зэрэг нийт 31,100.3 мянган төгрөгийн эм боох материалыг хэрэгцээнээс илүү нөөцөлсөн бөгөөд жилийн эцэст эмийн үлдэгдлийг тоолж баталгаажуулаагүй байна.

Эдгээр нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, ...16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн ...12.2.1...13.1...20.2.5....гэсэн заалтууд болон Сангийн сайдын 2012 оны 276 дугаар захирамжийн 1-р хавсралтаар батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам-ын 3.12 дахь заалтыг зөрчсөн байна.

Иймд Төрийн аудитын тухай хуулийн 21.1-д...., Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.1.1 ....гэж заасныг үндэслэн ШААРДАХ нь

1. Дээрх зөрчлүүдийг давтан гаргахгүй ажиллаж, биелэлтийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэх

2. Цаашид холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Зүүнбүрэн Эрүүл мэндийн төвийн дарга О.Халиун, нягтлан бодогч Н.Хувьзаяа нарт даалгав,

 

- аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны 151/А18700390, СЭА-2021/5-НА-СТА-ТЗ дугаартай албан шаардлагад: ...Эрүүл мэндийн төвийн дарга О.Халиун нь өмнөх аудитаар өгсөн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн дараах зөрчил илэрлээ. Үүнд: - Ковид-19 өвчний шинжилгээний төлбөр, эмийн сангийн борлуулалтын болон ЭМДС-ийн санхүүжилтийн орлогыг тус тус дутуу төвлөрүүлсэн Өөрийн эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн болон эмнэлгиййн магадлан итгэмжлэлийн хугацааг сунгуулаагүй, ЭМДС-ийн санхүүжилт аваагүйгээс шалтгаалан эм хангамжийн байгууллагуудад эмийн төлбөрийн өр үүсгэсэн Тайлант оны эмийн батлагдсан төсвийг хэтрүүлснээс харьяа эмийн сангаас авсан эмийн төлбөрийг барагдуулаагүй Жолоочийн тооцооны хуудас хөтлөлгүйгээр буюу анхан шатны баримтын бүрдэлгүйгээр шатахууны гүйлгээг гүйцэтгэж, бүртгэл тайлант тусгасан Анхан шатны баримтын бүрдэлгүйгээр илүү цагийн хөлс, тооцож олгосон Бэлнээр төвлөрүүлсэн эмийн сангийн орлогыг нэмэлт санхүүжилтийн дансанд орлого орсон тухай өдөр бус бөөн дүнгээр төвлөрүүлсэн байна.

Эдгээр нь хуулийн ....заалтууд....ЗГ-ын....журмын 3.12 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иймд ... ШААРДАХ нь:

1. Албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж, төсвийн санхүүгийн үйл ажиллагаанд их хэмжээний материаллаг зөрчил гаргасан Эрүүл мэндийн төвийн дарга О.Халиунд холбогдох хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах.

2. Албан шаардлагын биелэлтийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Зүүнбүрэн *******т даалгав гэсэн О.Халиуны төсвийн шууд захирагчийн хувьд албан үүргээ биелүүлээгүй, санхүүгийн зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулахаар төсвийн ерөнхийлөн захирагч болох д хүргүүлсэн Төрийн аудитын газрын албан шаардлагууд,

 

- Мөн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дотоод хяналтын ажлын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тайлангийн: ...Өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхгүй удаа дараа шаардуулан, албан шаардлага хүргүүлэн, арга хэмжээ авч ажилласан боловч, зөрчил арилахгүй байсаар байна гэсэн дүгнэлт болон дотоод хяналт шалгалт хийж Эрүүл мэндийн төвд гарсан санхүүгийн зөрчлүүдийг нэг бүрчлэн дурдсан Төрийн сангийн мэргэжилтэн Б.Баярсайхан, Л. нарын гаргасан тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч О.Халиун нь албан үүргээ хангалтгүй биелүүлж, төсвийн шууд захирагчийн хувьд санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Халиуны гаргасан зөрчлийг хуулийн байгууллага тогтоох эрхтэй, үүний дараа хариуцлага тооцох ёстой гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан бөгөөд түүний зөрчлийг заавал хуулийн эрх бүхий байгууллага шалгаж тогтоох шаардлагагүй, санхүүгийн болон хяналтын, мөн ажил олгогчийн дотоод хяналтаар тогтоогдсон байх хангалттай юм.

 

Дээрхээс дүгнэвэл ажил ологч буюу Зүүнбүрэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5. ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;

123.1. Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно.

123.2.5.ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах.

Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

42.1.Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан захирамжийн бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно. гэсэн хуулийн үндэслэлээр Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан О.Халиуныг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагч 2022 оны 5 дугаар сард гаргасан захирамжаа хүчингүй болгосон атлаа дахин 5 дугаар сард гаргасан захирамжийн үндэслэлээр 9 дүгээр сард захирамж гаргасан нь үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч гомдлын шаардлагадаа 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан, мөн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/08 дугаартай захирамжийг Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 дугаартай захирамжаар хүчингүй болгосон байх тул шүүхээс энэ асуудал дээр дүгнэлт өгөх шаардлагүй байна.

 

Хавтас хэргийн 54-56 талд авагдсан аймаг Зүүнбүрэн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны 2021 онд хийсэн дотоод хяналтын тайлан 2021.11.24 гэсэн баримт дээрх тухайн дотоод хяналтыг хийсэн албан хаагч нарын гарын үсэг байхгүй байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэн шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Дээрх нотлох баримтыг үнэлээгүйгээс 2021 оны 11 дүгээр 24-ний өдөр хийсэн гэх аймаг Зүүнбүрэн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дотоод хяналтаар илэрсэн О.Халиуны зөрчил нь нотлогдоогүй боловч энэ нь Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийн бодит болон хууль зүйн үндэслэлийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хавтас хэргийн 77-81 талд авагдсан хариуцагчаас хариу тайлбартаа хавсарган өгсөн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаартай Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороог шинэчлэн байгуулах тухай захирамжийг үгүйсгэж, бүх сумдад салбар хороо байгуулаагүй байгаа гэж тайлбар гарган нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргав.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2. Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ:

158.2.2. хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч дээрх хуульд заасан үндэслэлээр гомдолоо шууд шүүхэд гаргасан, хариуцагчаас энэ талаар маргаагүй тул шүүхээс Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаартай Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороог шинэчлэн байгуулах тухай тушаал гэх баримтад дүгнэлт хийх шаардлагагүй байна.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс О.Халиуныг Эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлөхдөө түүнийг томилохдоо зөвшилцсөн албан тушаалтантай зөвшилцөх шаардлагатай байсан, дангаараа чөлөөлөх ёсгүй байсан гэсэн тайлбарыг гаргав.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3. Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны , аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5. ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;

123.1. Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно.

123.2.5.ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах.

Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

42.1.Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан захирамжийн бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно. гэсэн хуулийн зүйл, заалтууд Сумын Эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлөх асуудлын тухайд зөрчилтэй байна гэж үзэхээр байна.

 

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Шүүхийн шийдвэр боловсруулах журам-ын 2.1 дүгээр зүйлийн 2.1.4. Тухайн харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй байвал шүүх нарийвчилсан зохицуулалтай хэм хэмжээг буюу хэрэг маргааны үйл баримтаар тодорхойлогдож буй харилцааг тухайлсан зохицуулсан хэм хэмжээг хэрэглэнэ гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар О.Халиун нь Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд ажиллаж, төсвийн шууд захирагчийн хувьд тухайн байгууллагын төсвийг захиран зарцуулахдаа Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон төсвийг захиран зарцуулах, тайлагнах тухай журмуудыг зөрчиж санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд энэхүү зөрчлийг үндэслэн Төрийн аудитын байгууллагаас Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар О.Халиунд сахилгын шийтгэл ногдуулахахаар албан шаардлагыг төсвийн ерөнхийлөн захирагч болох д хүргүүлжээ.

 

Мөн зөвшилцөх эрх бүхий албан тушаалтан болох Эрүүл мэндийн газрын дарга нь О.Халиуныг ажлаас чөлөөлөхөөс татгалзах нь хэргийн үйл баримтаар тогтоогдож буй О.Халиуны гаргасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Иймд Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтаас Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, энэхүү заалтыг үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д заалт энэхүү хэргийн хувьд хэрэг маргааны үйл баримтаар хэрэг маргааны үйл баримтаар тодорхойлогдож буй харилцааг тухайлсан зохицуулсан хэм хэмжээ гэж шүүхээс дүгнэж, Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийн үндэслэл хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагчаас хариу тайлбартаа хавсарган өгсөн баримтууд нь нотариатаар гэрчлүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх зүйлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолыг зөрчсөн байгаа тул нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргав.

 

Хариуцагчаас хариу тайлбартаа хавсарган баримтууддаа Засаг даргын Тамгын газар-ын тамгыг дарж ирүүлсэн бөгөөд хариуцагчаас тухай суманд нотариатын үүрэг гүйцэтгэх эрхтэй этгээд байхгүй, хуулбар үнэн тэмдэг дарах боломжгүй байгаа гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс үүнийг үгүйсгээгүй.

 

Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4. дэх хэсгийг тайлбарлах тухай тогтоолд

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй.

Мөн хэсэгт заасан бичмэл нотлох баримт гэдэгт хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь хэсэг, 12-14 дүгээр бүлэгт заасан үндэслэлээр шүүхийн бүрдүүлэх нотлох баримт хамаарна. гэжээ.

Хариуцагчаас хариу тайлбартаа хавсаргасан баримтууддаа Засаг даргын Тамгын газар-ын тамгыг дарж ирүүлсэн бөгөөд Засаг даргын Тамгын газар нь энэ хэргийн оролцогч биш юм.

Мөн дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь хэсэг, 12-14 дүгээр бүлэгт заасан үндэслэлээр шүүхийн бүрдүүлэх нотлох баримт гэсэнд хамаарахгүй байна.

 

Иймд шүүхээс эдгээр нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үнэлэсэн болно.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Халиуны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч О.Халиуны гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Халиуны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН