Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/387

 

 

 

 

 

 

 

2025      08         12                                           2025/ШЦТ/387

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Э

    Улсын яллагч Т.Т

    Шүүгдэгч Ү.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Э-д холбогдох эрүүгийн 2525000000342 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Ч овгийн Ү-ийн Э, Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 2, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б багийн ** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ү.Э  нь 2025 оны 04 дүгээр сарын 01 ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 29-ны шөнө 01 цаг 50 минутын орчимд **-** ОРО улсын дугаартай Тоёота акуа загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ буюу 1.39 хувийн согтолттойгоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 8-р гудамжны баруун талын үзүүрт гүүрний хашлага мөргөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ү.Э-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Э мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл. /хх-ийн 3-р тал/

2. Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл. /хх-ийн 9-11-р тал/

3. Гэрч Б.Л-н “2025 оны 5 сарын 29-ны өдрийн 17 цагт замын эргүүлд хоногоор ажиллаж үүргээ хүлээн авч ажилдаа гарсан. 2025 оны 5 сарын 29-ний шөнө 01 цаг 50 минутын орчимд цагдаагийн газрын 7035102 дугаарын утаснаас   Булаг багийн 8-р гудамжны үзүүрт согтуу хүн гүүрний петон хашлага мөргөсөн байнагэх дуудлага ирсэн.Дуудлага өгсөнөөс хойш 3-4 минутын дараа Булаг баг 8-дугаар гудамжны баруун үзүүрт очиход нэг эрэгтэй хүн тоёото акуа загьарын **-** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор суудал дээр ганцаараа, гүүрний хашлага мөргөсөн байдалтай сууж байсан. Уг эрэгтэй хүн Ү-ийн Э гэх хүн байсан ба хүүхдээ тосох гэж яваад хашлага мөргөөд зогосчихлоо гэж байсан. Согтуурал шалгах багажаар шалгахад 1.39 бүхэл зэргийн согтолттой байсан. Тухайн жолооч нь 2025 оны 04 сарын 01-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тэврийн хэрэгсэл жолоодсон байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-р тал/

4. Гэрч Ч.Э-н “Би Этай хамт 2025 оны 5 дугаар сарын 28-ны орой  22 цагийн үед гэртээ байсан 0,5 хэмжээтэй нэг шил архийг задлаад хоёулаа хувааж уусан. Ууж дуусаад Э 00 цаг өнгөрөөгөөд гараад явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20-р тал/

5. Гэрч Ц.С “ Би уг тээврийн хэрэгсэлийг 2025 оны 2 сард хувь хүнээс 18.000.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үедээ урьдчилгаа 13.000.000 төгрөгийг бэлнээр өгч 5.000.000 төгрөгийг нь Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Их мөнх наран” барьцаалах зээлдүүлэх ХХК-д тээврийн хэрэгсэлээ барьцаалж 5.000.000 төгрөгийн зээл авч байсан. Өнөөдрийн байдлаар уг тээврийн хэрэгсэл  “Их мөнх наран” барьцаалах зээлдүүлэх ХХК-ийн нэр дээр байгаа.2025 оны 05 сарын 28-ны орой Э надтай хамт засал чимэглэл хийж байгаад гэртээ харихаар явсан. Гэвч 05 сарын 29-ний шөнө миний машиныг согтуу жолоодож  яваад цагдаа нарт баригдсан байсан. Ү.Э бид хоёр хамтран амьдарч байгаа” гэх мэдүүлэг

6. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ЗШ/116 дугаартай шийтгэвэр /хх-ийн 45-46-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Ү.Э нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 29-ны шөнө 01 цагийн орчимд **-** ОРО улсын дугаартай Тоёота акуа загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ буюу 1.39 хувийн согтолттойгоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн нутаг дэвсгэрт жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 3 800 нэгж буюу 3 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрч Б.Л-н “**-** ОРО улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийг  шалгахад тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан. Согтуурал шалгах багажаар шалгахад 1.39 бүхэл зэргийн согтолттой байсан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Э-н “Би Этай хамт 2025 оны 05 дугаар сарын 28-ны орой  22 цагийн үед гэртээ байсан 0,5 хэмжээтэй нэг шил архийг задлаад хоёулаа хувааж уусан, ууж дуусаад Э 00 цаг өнгөрөөгөөд гараад явсан” гэх мэдүүлэг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ЗШ/116 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ү.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 05 дугаар сарын 29-ны шөнө 1 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн нутаг дэвсгэрт **-** ОРО улсын дугаартай Тоёота акуа загварын тээврийн хэрэгслийг 1.39 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ү.Эрдэнбулган нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа **-** ОРО улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийг 1.39 хувийн согтууралтайгаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ү.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Ү.Э-ны үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй боловч түүний үйлдэл нь бусдын болон өөрийнх нь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж болох, нийгэмд аюултай үйлдэл юм.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

           

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хуувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2700 нэгж буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах болон торгох ялыг биелүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овгийн Ү-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Э-ны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 3 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3 200 000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах болон торгох ялыг биелүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.А