Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/403

 

 

 

 

 

 

 

2025      08         29                                           2025/ШЦТ/403

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Э

    Улсын яллагч Т.Д

    Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 2525000000492 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Ц  овгийн Б-н  Т , Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн **** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан боловч 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт **** ОРХ улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ буюу 4.21 хувийн согтолттойгоор жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Эрх бүхий албан тушаалтан 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 07-р тал/

 

2. Орхон аймгийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Э.А-н энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 09-12-р тал/

 

3. Гэрч Э.А-н : “Би 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн нутаг дэвсгэрт 24 цагийн замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал 102 тусгай дугаараас "Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 4-р гудамжинд согтуу жолооч шон мөргөсөн байна" гэх дуудлагын дагуу очиж шалгахад **** ОРА улсын дугаартай тоёота коралла аксио загварын тээврийн хэрэгсэл тус гудамжинд байх 94 дугаартай шонгийн модыг мөргөж зогссон байдалтай дотор талд 30-35 орчим насны эрэгтэй хүн суудлаа хойш нь унагаачихсан хэвтэж байсан. Би тухайн иргэнтэй дүрмийн тухай харилцан ярьж машинаасаа бууж, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ үзүүлж, регистрийн дугаараа хэлэхийг шаардахад ***** гэх регистрийн дугаар хэлсэн ба тухайн регистрийн дугаарын дагуу шалгахад Б-н  Т  гэх эрэгтэй байсан ба 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр жолоодох эрхээ хасуулсан байсан, мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан учраас Орхон аймгийн Цагдаагийн газарт авчирч 91102273 дугаартай драгер багаж үлээлгэн шалгахад 4.21% согтолттой байсныг бэхжүүлэн авч, тээврийн хэрэгслийг түр саатуулж хойшлуулшгүй арга хэмжээ авсан. Б.Т /*****/ нь миний тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22-р тал/

4. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/1966 дугаартай шийтгэвэр. /хх-ийн 46-49-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр **** ОРХ улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ буюу 4.21 хувийн согтолттойгоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, Орхон аймгийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Э.А-н энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Э.А-н : “регистрийн дугаараа хэлэхийг шаардахад ***** гэх регистрийн дугаар хэлсэн ба тухайн регистрийн дугаарын дагуу шалгахад Б-н  Т  гэх эрэгтэй байсан ба 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр жолоодох эрхээ хасуулсан байсан, мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан учраас Орхон аймгийн Цагдаагийн газарт авчирч 91102273 дугаартай драгер багаж үлээлгэн шалгахад 4.21% согтолттой байсныг бэхжүүлэн авч, тээврийн хэрэгслийг түр саатуулж хойшлуулшгүй арга хэмжээ авсан” гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/1966 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт **** ОРХ улсын дугаартай Тоёота Королла загварын тээврийн хэрэгслийг 4.21 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Тоёота Королла маркийн **** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4.21 хувийн согтууралтайгаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц  овгийн Б-н  Түвшинтулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодх эрх хасах ял, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж,, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.А