Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 159/ШШ2023/0004

 

                                                                                             

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                  

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Б.Ганболдын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаар хуралдааны 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Мандал сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/44 дүгээр захирамж, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Арвины Дашзэвэгийг Мандал сумын Засаг даргаар томилсон тухай” Б/49 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Ганболд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Мандал сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/44 тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах.нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 11 дүгээр 02-ны өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дугаартай “Арвины Дашзэвэгийг Мандал сумын Засаг даргаар томилсон тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар дээрх нэхэмжлэлэийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Ганболдын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаар хуралдааны 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Мандал сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/44 дүгээр захирамж, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Арвины Дашзэвэгийг Мандал сумын Засаг даргаар томилсон тухай” Б/49 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Б.Ганболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа талаар бичгээр хүсэлтээ ирүүлжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Ганболдоос Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаа илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэгчийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдол гаргах мөн гомдол гаргагч хариуцагчид холбогдуулан гаргасан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ганболдоос Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаар хуралдааны 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Мандал сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/44 дүгээр захирамж, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Арвины Дашзэвэгийг Мандал сумын Засаг даргаар томилсон тухай” Б/49 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захирамжийн хувийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

            4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ОДБААТАР