Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/103

 

 

 

                              

 

    2025        09           12                                       2025/ШЦТ/103

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч А.Х

Иргэний нэхэмжлэгч Д.Г

Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д.Х овогт А-ын Г-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2025 оны 09 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Д аймгийн С суманд төрсөн, ... настай, э, яс үндэс ..., ... боловсролтой, ..., .., ам бүл ..., ..., ... хамтаар Д аймгийн З сумын ....-р багт оршин суух, урьд Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ............... дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлж байсан, Б.Д.Х овогт А-ын Г /РД:/

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2025 оны 07 дугаар сарын 05-ны шөнө 01 цаг 30 минутын орчимд Д аймгийн З сум .... дугаар баг хоёрдугаар цэцэрлэгийн уулзвар замд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ............... улсын дугаартай Т........... маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  2025 оны 07 дугаар сарын 05-ны орой Цэцэрлэгийн гудамжинд архи уучхаад машинаа бариад гэр лүүгээ явах гэж зам тээврийн осол болсон. ...Сургуулийн гудамжинд архи уучхаад тэндээс согтуу машинаа жолоодоод Цэцэрлэгийн гудамж орсон. Тэндээ нэмж архи уугаад Цэцэрлэгийн гудамжнаас гараад 19-ын гарам руу иргэдэг уулзвар дээр зам тээврийн осол болсон гэжээ. /хх-ийн 43/

Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 07 сарын 05-ны өдөр наадам үзээд орой нь найз нарын хамт архи уусан. Тэгээд айлын хашаанд 2 хүүхэд муудаж байхаар нь хүргэж өгөх гэж байгаад ийм асуудал болсон. Архиа ариа хэтрүүлсэн байна лээ би. 2 хүүхэд хүргээд өгөөч гэж гуйхаар ирэхээр нь хүргэж өгөх гэж байгаад. Энэ хүн миний урдаас ороод ирсэн тэгээд л мөргөлдсөн. Би уусан байсан учир миний машиныг ачаад явсан. Би архи уусан байсан учир миний буруу л болсон гэв.

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: .Би 2025 оны 07 дугаар сарын 04-ний орой нэгдсэн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 01 цагийн үед З сум... дугаар багт байрлах хоёрдугаар цэцэрлэгийн уулзвар дээр зам тээврийн осол гарсан байхад ахмад С-ын хамт очиж шалгахад ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн бичиг баримтыг шалгахад жолоодох эрхээ хасуулсан байсан. Тэгээд ахмад С хэргийн газрын үзлэгийн ослын бүдүүвч зургийг зурсан.......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г-ийг тандагч багажаар үлээлгэхэд дохио өгсөн тул цагдаагийн хэлтэс дээр авчирч драгер багажаар үлээлгэхэд 2.36 хувийн согтолттой гарсан. Тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд хийж, иргэнийг ар гэрт нь хүлээлгэж өгсөн гэжээ. /хх-ийн 17/

Иргэний нэхэмжлэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 3,060,000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн хохирол мөнгийг би өөрөөсөө гаргаад машиныг янзлуулчихсан одоо ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. ... Би өөрөөсөө гарсан 3,060,000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. /хх-ийн 14-15/

Иргэний нэхэмжлэгч Д.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 07 сарын 05-ны орой ажил руугаа явж байгаад ийм осол болсон. Гомдол байхгүй, хохирол 3,060,000 төгрөгөөр авмаар байна гэв.

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 07 дугаар сарын 05-ны орой ажлаа тараад гэртээ ирж хоол идчихээд хэсэг байж байгаад 07 дугаар сарын 05-наас 06- нд шилжих шөнө буюу 01 цагийн үед ажил дээрээ очиж хонох гээд гэрээсээ гараад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй хоёрдугаар цэцэрлэгийн уулзвар дээр явж байтал миний урдуур нэг машин чигээрээ дарж орж ирээд машины урд талаас мөргөсөн... би дүүтэйгээ хамт явж байсан... бид хоёрын биед учирсан гэмтэл байхгүй ээ... тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлоо бүрэн барагдуулчихвал гомдол, санал байхгүй гэжээ. /хх-ийн 22/

Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл /хх-ийн 04/

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 05-06/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-ийн 07/

 

Зам тээврийн осол дээр тогтоосон акт", хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 08-11/

 

Ашид билгүүн" ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаартай "Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн үнэлгээ 3,060,000 төгрөг" /хх-ийн 28-29/

 

Цагдаагийн Ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 47/

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ............  дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 50- 53/

Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 60-61/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч А.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2025 оны 07 дугаар сарын 05-ны шөнө 01 цаг 30 минутын орчимд Д аймгийн З сум ... дугаар баг хоёрдугаар цэцэрлэгийн уулзвар замд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ....... улсын дугаартай Т маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /хх-ийн 15/ мэдүүлэг, гэрч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /хх-ийн 17/ мэдүүлэг, гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /хх-ийн 22/ мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл /хх-ийн 04/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 05-06/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-ийн 07/, зам тээврийн осол дээр тогтоосон акт", хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 08-11/, Ашид билгүүн" ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн . дугаартай "Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн үнэлгээ 3,060,000 төгрөг" /хх-ийн 28-29/, Цагдаагийн Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 47/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ........... дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 50-53/ шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль илэрснийг ойлгоно. Шүүгдэгчийн согтуурлыг шалгахад 2.36 %-тай байх тул түүнийг согтуурсан гэж үзнэ.

Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн уг хугацаанд дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан. Шүүгдэгч А.Г-ийн хувьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ....... дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, ба эрх нь сэргээгдээгүй байхад дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл гаргасан нь  тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч А.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин 2.36 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч А.Г-ээс иргэний нэхэмжлэгч Д.Г нь хохирол төлбөр 3,060,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүгдэгч нөхөн төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгчээс 3,060,000 /гурван сая жаран мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Г-д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д.Х овогт А-ын Г /РД: /-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-ын Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т  зааснаар шүүгдэгч А.Г-ээс 3,060,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д аймгийн З сум .. дугаар баг ...... тоотод оршин суух, А овогт Д-ын Г /РД: , утас:-д олгосугай.

5. Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.БОЛОРМАА