Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 77

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

Улсын яллагч:  Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: С.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******д холбогдох ... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

   Шүүгдэгч С.******* нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын ******* баг ******* хороололд Н.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түлхэж унаган гарыг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Шүүгдэгч С.*******ыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би *******ыг санаатайгаар түлхсэн юм байхгүй. Тухайн үед *******тай муудалцсан байсан. Гэрээс гараад явж байхад ******* миний араас согтуу ирээд куртикны араас татаад өөрөө унасан. ******* бид 2 хоол хийх хийхгүйгээс болоод маргалдсан. Мөн бид 3 фэйсбүүкээс болоод бас муудалдсан. *******д би явлаа гэж хэлэхэд за гэсэн. Тэгээд намайг явахад ******* миний араас гараад ирсэн. Миний араас татахад би чигээрээ яваад өгсөн. Цаашаа явж байгаад эргээд харахад босоод цаашаа явсан. Би такси дуудчихаад замаар явж байхад тэр 2 араас гарч ирсэн. Тэгээд гар нь эвгүй болсон гэж хэлэхэд би итгээгүй. Эмнэлэгт үзүүлэхэд хугарсан байна гэсэн.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн өглөө 11 цагийн үед ******* надруу утсаар залгаад ажил дээр мөнгө авч очих ёстой хүрээд ир гэж гуйсан, яг тэр үед ******* утсаар бас залгаад өчигдөр архи уусан чинь шартаад байна, шар тайлаад өгчих гэж хэлсэн, тэгэхээр нь би *******ыг хоёулаа хамтдаа *******гийн гэрт хүрээд очих уу гэхэд тэр тэгье гэж хэлсэн, *******гийн гэр нь ******* хороололд байдаг юм. Ингээд ******* бид хоёр *******гийн гэр лүү явсан, замдаа дэлгүүрээс орж нэг шил 500 граммын архи аваад *******гийнд очиж нөгөө архийг хамт хувааж ууцгаасан, архийг ууж дуусгаад дахиж архи уухаар болсон чинь ******* хүүхдээ аваад очсон байсан болохоор хүүхдээ үлдээгээд явъя гэж хэлээд *******гийн машинтай яваад *******ы хүүхдийг Оюунаа гэдэг хүүхдийг нь хардаг эгчийнд үлдээгээд дэлгүүр лүү гурвуулаа яваад Баялаг дэлгүүрээс 750 граммын архийг авч ******* хорооллоос зүүн талд тал дээр гарч нөгөө архийг хувааж уусан. 19 цагийн үед буцаад аймгийн төв рүү орж дахиж дэлгүүр орж нэг шил 500 граммын архи, 2 уут хэрчсэн гурил аваад *******гийн гэр лүү явсан тэднийд очиж хоол хийж идэх гэж байсан юм *******гийнд очиж авч очсон архийг уусан тэгсэн гэнэт ******* харьлаа гэж хэлээд гэрээс гараад явсан. ******* араас нь гарч яваад буцаж орж ирээд найз чинь ганцаараа яваад өглөө гэж хэлээд орж ирэхээр нь би гэрээс гарсан тэгсэн ******* *******гийн гэрээс баруухан талд нь явж байхаар нь би араас нь очоод хамт явъя гэж хэлэхэд ******* уурлаад намайг эргэж хараад түлхсэн би арагшаагаа унахдаа замын хажуу талын боржур дээр унахдаа гараа эвгүй болгочихсон, ******* чигээрээ баруун тийшээгээ яваад өгсөн, би босоод ирэхэд зүүн талын гар даагдахаа байсан би уйлаад сууж байхад ******* гэрээсээ гарч ирэхээр нь би болсон асуудлын талаар хэлээд гар эвгүй болчихлоо даагдахгүй байна хугарчих шиг боллоо гэж хэлсэн, угаасаа миний зүүн талын гар тохойныхоо дээгүүр санжигнаад байсан юм. ******* машинаа асаагаад намайг машиндаа суулгаад *******ы араас нь очсон, түүнд гар эвгүй болсон талаар хэлэхэд ******* *******гийн машиныг унаад эмнэлэг рүү явсан эмнэлэг дээр очоод гараа үзүүлэхэд миний зүүн талын гар тохойныхоо дээгүүр хугарсан байсан. Би зүүн талын гараа гипсдүүлсэн. ...Бид нар найз нөхөд хамт нэг газарт ажилладаг болохоор тухайн үед цагдаад хэлээгүй өнгөрсөн би *******ыг туслах байх гэж бодсон чинь тэр юу ч болоогүй юм шиг байгаад байхаар нь цагдаад хандсан юм.  Одоо миний зүүн талын гар хатингарших гээд байгаа хагалгаанаас хойш миний зүүн гарын чигчий хураа ядам хуруунууд бараг мэдээгүй болоод байгаа юм. 1.200.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35, 3******* хуудас/,

           Гэрч Т.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн үед ******* руу утсаар яриад хүрээд ирэх үү гэж хэлсэн 1 цагийн дараа *******, *******тай хамт манай гэрт хүрээд ирсэн. ******* нэг шил архитай ирснийг гурвуулаа хувааж уусан. Тэгээд дахиж дэлгүүр орохоор болж манайхаас гурвуулаа гарцгааж, Гоцлол дэлгүүр орж нэг шил архи хэрчсэн гурил аваад тал руу гарцгаасан. Манай гэрээс зүүхэнтэй очиж нөгөө архийг гурвуул ууж байгаад архийг талд оруулаад буцаад манай гэрт 17 цагийн үед ирцгээсэн. Гэрт ирээд хоол хийхээр болсон нөгөө үлдсэн архийг хувааж уусан. Нөгөө хоёр би хоол хийнэ би хийхгүй гэж байснаа тэр хоёр хоорондоо маргалдсан. 20 цагийн үед ******* нь гэнэт би гэр лүүгээ явлаа гэж хэлээд гэрээс гарсан. Тэгэхээр нь би хойноос нь гараад, би чамайг хүйтэнд яаж явуулах юм бэ гэж хэлэхэд тэр би гэр лүүгээ явна гэж хэлээд цаашаагаа явсан. Би буцаад гэрлүүгээ явж байхад зөрөөд ******* гарсан. Би гэрт орчихоод буцаад гараад ирэхэд ******* замын хажуу талд газар уначихсан байхаар нь яасан бэ гэхэд тэр Саруул намайг түлхэж унагаасан гэж хэлэхээр нь би *******ыг босгоход тэр гар даагдахгүй байна гэж хэлэхээр нь би эмнэлэг явъя гэж хэлээд түүнийг машиндаа суулгаад гарсан. Хотхоны үүдэн дээр ******* явж байхад би *******ын гар нь хугарсан байна гэж хэлэхэд тэр би машин баръя эмнэлэг хурдан явъя гэж хэлээд ******* машин бариад бид гурав эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирээд *******ын гарыг үзүүлэхэд түүний зүүн гар нь хугарсан байна хот руу яв гэж хэлсэн. Эмнэлгээс гараад манай гэрт ирцгээсэн. Тэгсэн ******* аав руугаа утсаар яриад хөдөөнөөс мотоцикльтой явж байгаад унаад гараа хугалчихлаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

          Шүүгдэгч С.*******ы мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2016 оны 12 дугаар сарын 01-ний хавьцаа байсан байх тэр өдрийн өглөө 11 цагийн үед Н.******* над руу утсаар залгаад ажил дээр очоод гарын үсэг зурах хэрэгтэй байна тайлан гарсан байна гэж надад хэлсэн. *******тай хамт ажил дээр очиж гарын үсгээ зураад гараад ирэхэд ******* *******гийнд хамт очьё гэж хэлсэн. Би өмнө нь *******тай уулзаж байсан болохоор би түүнтэй таардаггүй юм. Тэгээд *******д би очихгүй чи оч гэж хэлэхэд тэр удахгүй юм чинь хамт тэднийд очоод ирье гээд гуйгаад байсан ...******* нэг шил 0.5 граммын Тайга нэртэй архи гаргаж ирээд хотын юм шүү гэж хэлээд гаргаж ирсэн. Тэр архийг бид гурав хувааж уусан. ******* сайхны тоотод хүүхдээ хүргэж өгсөн буцаж явж байгаад гэрээрээ ороод хувцасаа солиод гарсан замдаа нэг дэлгүүр орж 0.75 граммын Тайга нэртэй архи авсан, тэр архийг аваад *******гийн гэрт ороод архийг задлаад жаахан ууж байгаад тал руу гаръя гэж хэлээд бүгдээрээ тал гарахаар болсон. ******* хорооллоос зүүн тийшээгээ тал руу гараад нөгөө шил архийг гурвуул хувааж уусан. Архиа дуусгаад ******* нэг юм аваад манай гэрт очоод хоол хийж идье гэж хэлсэн, тэгээд бид нар дэлгүүр орж 0.5 граммын Тайга нэртэй архи аваад хоёр хэрчсэн гурил аваад *******гийн гэрт очсон. Архиа хувааж уугаад бараг дуусах гэж байхад ******* намайг хоол хийгээтэх гэж надад хэлсэн би хоол хийхгүй гэж хэлсэн түүнээс болоод хоорондоо маргалдсан сүүлдээ ******* намайг доромжлоод эхэлсэн тэгэхээр нь би та хоёртой нийлэхгүй юм байна гэж хэлээд би явлаа гэж хэлээд хувцасаа аваад гэрээс гарахад ******* араас гарч ирээд намайг үснээс чирээд гэр лүү оруулсан, гэрт ороод дахиж маргалдсан ******* гэрийнхээ хаалгыг цоожлоод түлхүүрээ өгөхгүй байхаар нь би гал тогооны цонхоор нь гараад явсан. ******* намайг явсныг мэдээд араас гарч ирээд намайг өргөөд гэр лүүгээ оруулсан гэрт ороод дахиад хэрэлдсэн тэр намайг түлхэхээр нь би түүнийг алгадсан тэгсэн тэр намайг боож унагаад намайг ална гэж хэлээд миний дээрээс дарсан, элдвээр харааж байгаад чамайг алсан байхад хэн юу гэдэг юм бэ гэж хэлээд буйдан дээр байсан дэрийг аваад миний толгой дээр дарсан, тухайн үед би боолгож байгаад миний архи гарсан би түүний гарыг тавиулах гээд түүний гарыг нь хумсаараа маажиж байгаад гарыг нь тавиулаад дэрийг нь авахуулсан, дахиад түүний гарыг нь хумсаараа маажиж байгаад дээрээсээ босгоод би нойлын өрөөнд ороод дотроосоо цоожлоод нэлээд суусан. Намайг *******гийн гарыг тавиулах гэж хумсаараа маажиж байхад ******* *******гийн ард бид хоёрыг хараад зогсож байсан. Нойлд ороод сууж байхад ******* хаалга тогшоод хаалгаа тайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаалгыг нээгээд намайг хүн алах гэж байхад чи хараад зогсож байхдаа яадаг юм бэ гэж хэлээд гэрээс гараад чигээрээ явсан араас ******* гарч ирээд явж яахын бэ гэж хэлээд миний хувцаснаас зуураад байсан, би түүнд та хоёр намайг алах юм байна би нялх нойтон хүүхэдтэй би эндээс амьд явмаар байна гэж хэлсэн тэгэхэд ******* миний хувцаснаас зуураад байсан тэгэхээр нь би түүнийг арагш нь түлхэхэд тэр арагшаагаа унаж байгаа харагдсан дахиад эргэж харахад ******* босоод цаашаагаа явж байсан би булан тойроод хашаанаас гараад явж байхад ******* залгахаар нь утсыг авахад ******* залгаад*******ын гар нь сонин болсон байна чи хаана байгаа юм бэ хүрээд ир гэж хэлсэн, би түүнийг намайг буцаагаад худлаа хэлээд дуудаж байна гэж бодоод битгий худлаа хэл гэж хэлээд чигээрээ явсан тэгсэн араас удаагүй *******, ******* хоёр ирээд засмал зам дээр миний өмнө талд машинаа хөндлөн зогсоогоод ******* буугаад ирсэн тэгэхээр нь би чи намайг алах юм байна би хамт явахгүй гэж хэлсэн, тэгсэн машин дотор ******* дуугарахаар нь машинд ороход *******ын зүүн гар нь эвгүй болсон байсан тэгэхээр нь би *******д би машин бариад явна чи согтуу байна гэж хэлсэн тэгээд бид гурав эмнэлэг дээр ирээд эмчид үзүүлсэн. *******ын гарыг рентгэнээр үзүүлэхэд гар нь хугарсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55, 58-р хуудас/,

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 175 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Н.*******ын биед зүүн гарын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой /хх-ийн 44-р хуудас/,

          Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,

          Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-21-р хуудас/,

          Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 22-32-р хуудас/,

          Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-ийн 78-р хуудас/,

           Хохирол төлсөн баримт /хх-ийн 79-р хуудас/ зэрэг болно.

           Шүүгдэгч С.******* нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын ******* баг ******* хороололд Н.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж байх явцдаа түлхэж унагасаны улмаас  хохирогч Н.*******ын зүүн гарын ясыг хугалж, улмаар түүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ын:”...2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 11 цагийн үед ******* надруу утсаар залгаад ажил дээр мөнгө авч очих ёстой хүрээд ир гэж гуйсан, яг тэр үед ******* утсаар бас залгаад өчигдөр архи уусан чинь шартаад байна, шар тайлаад өгчих гэж хэлсэн, тэгэхээр нь би *******ыг хоёулаа хамтдаа *******гийн гэрт хүрээд очих уу гэхэд тэр тэгье гэж хэлсэн, *******гийн гэр нь ******* хороололд байдаг юм. Ингээд ******* бид хоёр *******гийн гэр лүү явсан, замдаа дэлгүүрээс орж нэг шил 500 граммын архи аваад *******гийнд очиж нөгөө архийг хамт хувааж ууцгаасан...гэнэт ******* харьлаа гэж хэлээд гэрээс гараад явсан. ******* араас нь гарч яваад буцаж орж ирээд найз чинь ганцаараа яваад өглөө гэж хэлээд орж ирэхээр нь би гэрээс гарсан тэгсэн ******* *******гийн гэрээс баруухан талд нь явж байхаар нь би араас нь очоод хамт явъя гэж хэлэхэд ******* уурлаад намайг эргэж хараад түлхсэн би арагшаагаа унахдаа замын хажуу талын боржур дээр унахдаа гараа эвгүй болгочихсон...эмнэлэг дээр очоод гараа үзүүлэхэд миний зүүн талын гар тохойныхоо дээгүүр хугарсан байсан. Би зүүн талын гараа гипсдүүлсэн...гэсэн мэдүүлэг, гэрч Т.*******гийн: ”...2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн үед ******* руу утсаар яриад хүрээд ирэх үү гэж хэлсэн 1 цагийн дараа *******, *******тай хамт манай гэрт хүрээд ирсэн. ******* нэг шил архитай ирснийг гурвуулаа хувааж уусан. Тэгээд дахиж дэлгүүр орохоор болж..шил архи ...аваад тал руу гарцгаасан. Манай гэрээс зүүхэнтэй очиж нөгөө архийг гурвуул ууж байгаад архийг талд оруулаад буцаад манай гэрт 17 цагийн үед ирцгээсэн. ...20 цагийн үед ******* нь гэнэт би гэр лүүгээ явлаа гэж хэлээд гэрээс гарсан. Тэгэхээр нь би хойноос нь гараад, би чамайг хүйтэнд яаж явуулах юм бэ гэж хэлэхэд тэр би гэр лүүгээ явна гэж хэлээд цаашаагаа явсан. Би буцаад гэрлүүгээ явж байхад зөрөөд ******* гарсан. Би гэрт орчихоод буцаад гараад ирэхэд ******* замын хажуу талд газар уначихсан байхаар нь яасан бэ гэхэд тэр Саруул намайг түлхэж унагаасан гэж хэлэхээр нь би *******ыг босгоход тэр гар даагдахгүй байна гэж хэлэхээр нь би эмнэлэг явъя гэж хэлээд түүнийг машиндаа суулгаад гарсан. Хотхоны үүдэн дээр ******* явж байхад би *******ын гар нь хугарсан байна гэж хэлэхэд тэр би машин баръя эмнэлэг хурдан явъя гэж хэлээд ******* машин бариад бид гурав эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирээд *******ын гарыг үзүүлэхэд түүний зүүн гар нь хугарсан байна хот руу яв гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/, шүүгдэгч С.*******ы: 2016 оны 12 дугаар сарын 01-ний хавьцаа байсан байх тэр өдрийн өглөө 11 цагийн үед Н.******* над руу утсаар залгаад ажил дээр очоод гарын үсэг зурах хэрэгтэй байна тайлан гарсан байна гэж надад хэлсэн. *******тай хамт ажил дээр очиж гарын үсгээ зураад гараад ирэхэд ******* *******гийнд хамт очьё гэж хэлсэн. Би өмнө нь *******тай уулзаж байсан болохоор би түүнтэй таардаггүй юм. Тэгээд *******д би очихгүй чи оч гэж хэлэхэд тэр удахгүй юм чинь хамт тэднийд очоод ирье гээд гуйгаад байсан ...******* нэг шил 0.5 граммын Тайга нэртэй архи гаргаж ирээд хотын юм шүү гэж хэлээд гаргаж ирсэн. Тэр архийг бид гурав хувааж уусан. ...нэг дэлгүүр орж 0.75 граммын Тайга нэртэй архи авсан, тэр архийг аваад *******гийн гэрт ороод архийг задлаад жаахан ууж байгаад тал руу гаръя гэж хэлээд бүгдээрээ тал гарахаар болсон. ******* хорооллоос зүүн тийшээгээ тал руу гараад нөгөө шил архийг гурвуул хувааж уусан. Архиа дуусгаад ******* нэг юм аваад манай гэрт очоод хоол хийж идье гэж хэлсэн, тэгээд бид нар дэлгүүр орж 0.5 граммын Тайга нэртэй архи аваад хоёр хэрчсэн гурил аваад *******гийн гэрт очсон. Архиа хувааж уугаад бараг дуусах гэж байхад ******* намайг хоол хийгээтэх гэж надад хэлсэн би хоол хийхгүй гэж хэлсэн түүнээс болоод хоорондоо маргалдсан...******* миний хувцаснаас зуураад байсан тэгэхээр нь би түүнийг арагш нь түлхэхэд тэр арагшаагаа унаж байгаа харагдсан дахиад эргэж харахад ******* босоод цаашаагаа явж байсан...тэгсэн араас удаагүй *******, ******* хоёр ирээд засмал зам дээр миний өмнө талд машинаа хөндлөн зогсоогоод ******* буугаад ирсэн...тэгсэн машин дотор ******* дуугарахаар нь машинд ороход *******ын зүүн гар нь эвгүй болсон байсан тэгэхээр нь би *******д би машин бариад явна чи согтуу байна гэж хэлсэн тэгээд бид гурав эмнэлэг дээр ирээд эмчид үзүүлсэн. *******ын гарыг рентгэнээр үзүүлэхэд гар нь хугарсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55, 58-р хуудас/,           Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 175 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Н.*******ын биед зүүн гарын  ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.../хх-ийн 44-р хуудас/ гэснээр шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

         Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.

        Шүүгдэгч С.******* нь 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх байдлаар тогтоогдож байх бөгөөд 2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр шийдвэрлэж, шүүгдэгчийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг  2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилэх нь зүйтэй байна.

         Шүүгдэгч С.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн болох нь хохирогч Н.*******, гэрч Т.******* нарын мэдүүлэг болон С.*******, Н.******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж оногдуулах ял шийтгэлийг тухайн зүйлд заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч нь хохирогч Н.Түвшинд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.793.990 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна. 

          Эвлэрлийн гэрээ нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д заасан нотлох баримт болох баримт бичиг байх тул шүүх нотлох баримтаар үнэлэв.

         Шүүгдэгч С.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон ганц бие эх болох нь багийн засаг даргын тодорхойлолт, оршин суух хаягын лавлагаа болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Өмнөговь  аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.*******ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилсүгэй. 

          2.Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлого, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

           5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай

              6.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ялтан С.*******ы торгуулийн ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож, 2017 оны 07-р сард 90.000 төгрөг, 8-р сард 90.000 төгрөг, 9-р сард 90.000 төгрөг, 10-р сард 90.000 төгрөг, 11-р сард 90.000 төгрөгийн торгох ялыг тус тус биелүүлэхийг мэдэгдсүгэй.  

            7.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ДЭЛГЭРМАА