Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/177

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан,

Шүүгдэгч: *******,  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414002470324 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Булгийн 6-р гудамжны 605 тоотод байх иргэн *******гийн гэрийн гадна 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд иргэн тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож байх үед зодооны зогсоох зорилготой очсон иргэн *******ыг газарт байсан төмөр трубагаар толгойн тус 1 удаа цохиж биед нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хацрын төвгөрийн зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэрийнхээ үүдэнд 2024 оны 12 дугаар сарын 14- ний өдөр иргэн *******тэй “120,000 төгрөгийн хонь гэж юу байдаг юм” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар машинаас нь буулгахгүй гэж хаалгыг нь гаднаас түлхэж, цонхоор нь нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь доод баруун 1 дүгээр шүдний булгарал гэмтэл бүхийн хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Надад эрх үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах  зүйл байхгүй байна. Би Монгол улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 48-49 189-190/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Тус өдөр 21:00 цагийн орчим мориндоо тэжээл өгчхөөд Туяа ахынх руу орсон. Тэгээд ортол гэр дотор , , нар байсан. Тэгээд тэр гурав 2 ширхэг 2.4 литрийн хэмжээтэй пиво уусан байсан. Тэгээд намайг нэг пиво аваад өгчих гээд байхаар нь би нэг ширхэг 2.4 литрийн хэмжээтэй пиво авч өгөөд тэр пивыг бид 4 хувааж уусан... Тэгээд ******* хоёр гараад явсан. 4-5 минутын дараа бие засах гээд гарсан. Тэгээд удалгүй гадаа хүн чанга дуугараад байхаар нь гартал , ******* хоёр барьцалдаад авсан байдалтай ыг *******ийн дээр нь гарчихсан байдалтай байсан. Тэгэхээр нь би ыг араас нь татаж босгочхоод эргээд харсан чинь ******* миний нүүр хэсгийн зүүн нүдний доод хэсэг рүү төмөр трубагаар цохисон. Тэгээд би ******* хоёрыг би яв гээд хөөгөөд явуулсан. Тэгээд орж ирээд толинд нүүрээ хартал хавдчихсан байсан. Тэгээд би *******той уулзъя гэж бодоод , , гуравтай цуг гийн гэрт ирсэн. Тэгээд бид 4 гэрт нь ортол гийн гэрт гийн эхнэр, хүүхдүүд, ******* нар байсан. Тэгээд би *******ийг гараад ир, чи яаж байгаа юм, хоёулаа гараад уулзчихъя гээд зогсож байхад гэр дотроо юм хайгаад яваад байсан. Тэгээд би гэрийнх нь баруун талд угаалгын машиных нь хажууд зогсож байтал угаалгын машины сэгсрэгч дотроос хутга гаргаж ирээд миний зүүн гарын шуу хэсэг рүү дотроос нь хутгалсан, тэгээд би тэндээс гараад шууд цагдаагийн хэсгийн байр руу ирэхэд хүн байгаагүй. Тэгээд эмнэлэг рүү ороод сувилагч дуудсан. Тэр үед 23 цаг өнгөрсөн байсан......гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-26/,

....Би тухайн хэргийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний зардлыг би өөрөө төлсөн. Улаанбаатар хот руу ирж очих зардал, эм тариа эмчилгээний зардалтайгаа нийт 1,500,000 орчим төгрөгийн зардал гарсан. Тухайн эмчилгээ хийлгэсэн баримтуудыг би уг нь авчихсан байсан юм. Тэгээд одоо тэр баримтаа хайгаад олохгүй байгаа...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31/,

4. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би айлд очиж хэдэн мал гаргаж янзлахаар сумаасаа сүмбэрэл, гэх 2 дүүгээ аваад “Далангийн өвөл”-т байх айлд очиж 10 тооны хонь гаргаж, янзлуулаад тэндээсээ гэх айлд очсон. Тухайн үед *******той уулзаж авах  ёстой байсан хонио ярьж мөн хонины мөнгөн дээрээ маргалдаж байсан бөгөөд ******* нь гэнэт намайг цохиод авсан. Намайг цохих үед миний шүд уначихсан бөгөөд шууд тэндээсээ хөдөлж сумын төв рүү явсан, ...миний нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиж байсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 13-14/,

5. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22 цагийн үед ын гэрт , , бид дөрөв хамт очсон. Тэгээд ын гэрээс гарч ирээд ыг хутгалуулсан талаар мэдсэн. Тэгээдыг орж ирээд удаагүй байхад гаднаас , хоёр ороод ирсэн. Тэгээд “яагаад байгаа юм бэ” гээд ороод байсан. Намайг пиво хийж өгөөгүй гээд тэгсэн юм шиг байсан. Тэгээд би гараад бие засаадахъя гээд босоод ирсэн чинь миний баруун гар талын нүд рүү гурван удаа, доод шүд хэсэг рүү нэг удаа баруун гараараа цохисон. Тэгээд бид хоёрыг салгаад г , хоёр аваад гараад явсан. Тэгээд ыг гарч яваад гадаа трубагаар зүүн нүдний доод шанаа хэсэг рүү цохисон байсан. Тэгээд орж ирээд намайг зүгээр байхад яагаад цохиж байгаа юм. Хэдүүлээ очъё гээд араас нь бид 4 ын гэрт орсон юм. Тэгээд ороод үүдний хэсэгт нь зогсож байгаад “яагаад энэ хүн цохиж байгаа юм” гээд хэлсэн зүүн талын гал тогооны тавилгын өмнө зогсоод юм хайгаад байгаа бололтой байсан. Тэгээд гэнэт гараад яваад өгсөн. Тэгээд би араас нь гараад ирсэн байхгүй байсан. Тэгсэн ыг хутгалаад хаячихлаа гээд надад надад хэлсэн. Тэгээд ын гэрээс гарч ирээд г залга гээд залгасан эмнэлэг дээр ирсэн байна гэж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/,

6. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...*******ын эмчилгээний түүхийг 2024 оны 4 сараас хойш шүүж үзэхэд 1,992,200 төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан байх тул тухайн мөнгийг гэм буруутай этгээдээр төлүүлэх хүсэлтэй байна..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 /,

7. Гэрч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. хоёр гараад явсан. Тэгсэн араас нь гарч яваад эргэж орж ирэхдээ “Энэ намайг трубагаар цохичихлоо” гээд зүүн талын нүдээ бариад ороод ирсэн. Тэгээд араас нь ын баруун талын нүдийг нь тэс цохиод хавдсан ороод ирсэн гадаа цохиулчихлаа гэж бодсон. Тэгээд араас нь гарсан чинь , хоёр мотоциклоо унаад зугтаад яваад өгсөн. Тэгээд зүгээр салгах гэж байгаа хүнийг ах цохичихлоо араас нь очоодохъё гээд бид 4 араас нь ын гэрт нь очсон. Тэгээд гэрт дайраад байсан. Тэгэхээр нь бид нар ахтай уулзах гэж ирлээ гэсэн чинь та нар яахаараа араас ирдэг юм гээд заазуур хутга бариад тэй уулзуулахгүй гээд тэгсэн чинь зүгээр байсан хүний нүд рүү наад ах чинь цохичихлоо шүү дээ намайг уулзуулаадах гэсэн чинь гартаа байсан хутгаараа ын зүүн талын гарын шуу руу далайсан юм, би яг яасан талаар нь мэдээгүй. тэгээд гараад гүйсэн юм...  над руу залгаад андаа чи эмнэлэг дээр хүрээд ирээч гараас цус алдаад тогтохгүй байна гээд би эмнэлэг дээр яваад очсон. Тэгээд орсон чинь зүүн гарын шууны дээд хэсгээр нь телевизийн антены цагаан цахилгааны утсаар боосон эмч хүлээгээд сууж байсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-53/,

8. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22 цагт гэртээ байж байхад дуудлагын ирээд Эрүүл мэндийн төв дээр ирэхэд нь зүүн гарын шуу хэсэг хутгалуулсан гээд цус алдсан байдалтай ирсэн. Тэгээд би таныг хэн хутгалсан юм бэ гэж асуухад надад намайг хутгалсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-58/,

9. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 21:00 цагаас ээлж хүлээн авч яваад гадуур эмчилгээтэй явж байхад 22 цагийн үед хүнд хутгалуулчихлаа гэдэг дуудлага ирээд Эрүүл мэндийн төв дээр ирэхэд иргэн нь зүүн гарын шуу хэсэгт хутгалуулсан гээд цус алдсан байдалтай хүлээж байсан...  Намайг дуудлага хүлээж аваад Эрүүл мэндийн төв дээр ирээд тай уулзахад намайг хутгалчихлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-63/,

10. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр 20 цагийн үед гийн гэрт , бид гурав хоорондоо юм яриад пиво уугаад байж байсан чинь гаднаас орж ирээд удаагүй байж байхад гаднаас , хоёр орж ирсэн. Тэгээд , хоёр маргалдаад тэгээд гараад учраа олъё гээд гарахгүй байж байгаад ыг санаандгүй байхад нь нүүрлүү цохисон байх шиг байсан яаж цохисныг нь би хараагүй тэгээд , , , 4 гэрээс гарсан юм. Тэгээд бид хоёр гэрт үлдээд араас нь гарсан чинь нь ыг турбагаар цохисон байсан түүнийг нь гээс аваад шидсэн. Тэгээд г гэр рүүгээ аваад явсан. Тэгээд , хоёр очиж уулзы гээд бид дөрөв ын гэрт нь ирээд тэгээд , хоёр г гараад учраа олъё гэж хэлсэн чинь гарахгүй байсан тэр хооронд гэртээ юм хайгаад байсан. тэгээд нь гарч ирээд , хоёр уулзаад юм яриад маргалдаад байх шиг байсан тэгсэн гэрээс хутга, заазуур барьсан гарч ирээд ын зүүн гарын шуу хэсэг рүү хутгалсан. Тэгээд би ыг барьж аваад тавиагүй тэгсэн байхгүй байсан эмнэлэг рүү явсан байсан. *******, бид гурав хамт “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн пиво 2 ширхэгийг хувааж ууж дуусгах гэж байхад орж ирсэн. Тэгээд тэр задалсан пиво *******, *******, бид дөрөв хувааж ууж байхад , хоёр орж ирсэн. Бид дөрөв сүүлийн пиво хувааж уусан түүнээс 5 стакан пиво уусан....гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 66-68/,

11. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед ах айлд очиж идэш хийгээд өг гээд намайг сумын төвд байх гэрээс ирж аваад “Далангийн өвөл”-т гэх газар очиж 10 тооны хонь гаргуулж янзлуулаад тэндээсээ гэх айлд очсон. гийн гэрийнх нь гадаа машинтай очоод байж байтал цаанаас мал дээрээсээ хүрээд ирсэн тухайн үед би машин барьж байсан ба ах миний хажууд буюу жолоочийн эсрэг талд сууж байсан. Тэгээд ах д хандаж би чамд хонины мөнгө өгсөн биз дээ хонио аваачаад өгөөдхөөч гэхэд ах чи надад 120,000 мянган төгрөг өгөө биз дээ 120,000 мянган төгрөгийн хонь гэж байдаг юм уу? Гэхэд ах чи хонио аваачаад өгвөл би зөрүү мөнгийг нь өгнө шүүдээ гэхэд тэгвэл чамд мөнгийг чинь буцаагаад өгье пизда минь, сохор минь гэхэд ах машинаасаа буух гэхэд нь машины хаалгыг цаанаас нь түлхэж машинаас буулгахгүй байсан. Тухайн үед ахын сууж байсан талын машины цонх онгорхой байсан бөгөөд тэр онгорхой хэсгээр нь ахын нүүр хэсэгт цохиод авсан. Тэгтэл ах миний шүд уначихлаа гээд шүдийг нь хайтал миний өвөр дээр шүд нь хэвтэж байсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд шууд сумын төв рүү явсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-21/,

12. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед  ах над руу ярихаар нь гэрээсээ алхаж ахын гэрт очоод машиныг нь асааж а ахын гэрт очиж а ахыг аваад хөдөө Батсайхан гэх айлд очиж 10 тооны бог тал гаргаж янзлаад байж байтал ах гийнд очъё гээд тэднийх рүү явсан. ахын гэрт ирэхэд ах цаанаасаа талаасаа ирж байсан ба ах гэрийнхээ гадаа ирээд нохойгоо бариад ороод ир гээд орилоход ах хөөе нааш ир гэж ахыг дуудаад чи нөгөө юмаа яасан гэхэд ахнөгөөх чинь төв дээр байгаа шүү дээ гэхэд би чамайг авч ирээд өг гэж хэлсэн биз дээ гэхэд ах чи надад 120,000 мянган төгрөг өгөө биз дээ гэхэд ах чи хонио аваад ирвэл би чамд зөрүү 30,000 мянган төгрөг өгье гэж хэлсэн биз дээ гэхэд битгий солиор пизда минь чи надад 120,000 мянган төгрөг л өгсөн биз дээ сохор пизда минь гэхэд ах уурлаад би наадхыг чинь бариад авбал ална гээд машинаасаа буух гэтэл ах машины хаалгыг нь түлхээд чи бууж ирвэл нохойд бариулна биз дээ пизда минь гээд хэрүүл хийж байгаад гэнэт ах ахыг цохиод авахад ахын шүд хугарчихсан. Тэгээд бид хэд буцаж сум руу явсан, ...тухайн үед тэр 2 хониноос болоод бага зэрэг маргалдсан, ..., , бид 4 байсан өөр хүн байгаагүй, ...тэр хоёр хоорондоо зодоон хийгээгүй харин нь ахыг 1 удаа цохиж авсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-24/,

13. Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. *******ын биед учирсан зүүн шууны шарх гэмтэл нь иртэй зүйлийн 1 үйлчлэлээр, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ба тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102/,

14. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 214 дугаартай шинжээчийн:...1.*******ын биед зүүн шууны шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хацрын төвгөрийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.5.Дээрх зүүн шууны шарх, зүүн, нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна......гэх дүгнэлт / 1-р хх-ийн 94-95/

15. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Маралын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн:...1. *******ийн биед доод баруун 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т заасан хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

4. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтмол 10% нөлөөлнө.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна....гэх дүгнэлт / 2-р хх-ийн 31-32/ болон  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /1-р хх-ийн 17, 2-р хх-ийн 02/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 32-36/, эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 194-196, 200-202/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Булгийн 6-р гудамжны 605 тоотод байх иргэн *******гийн гэрийн гадна 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд иргэн тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож байх үед зодооны зогсоох зорилготой очсон иргэн *******ыг газарт байсан төмөр трубагаар толгойн тус 1 удаа цохиж биед нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хацрын төвгөрийн зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэрийнхээ үүдэнд 2024 оны 12 дугаар сарын 14- ний өдөр иргэн *******тэй “120,000 төгрөгийн хонь гэж юу байдаг юм” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар машинаас нь буулгахгүй гэж хаалгыг нь гаднаас түлхэж, цонхоор нь нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь доод баруун 1 дүгээр шүдний булгарал гэмтэл бүхийн хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тус тус болсон нь  хохирогч *******, ******* нарын мэдүүлэг, гэрч *******, , , , , нарын мэдүүлэг, шинжээчийн 89, 214 дугаартай дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *******  нь архидан согтуурч улмаар түүний хууль бус үйлдлийг таслан зогсоох гэж очсон хохирогч *******ыг төмөр трубагаар толгойд цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн  шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэрэг үйлдэхээс өмнө  иргэн хохирогч *******тэй үл ялих зүйлээс болж маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч *******ийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасан “..нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл,....ээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн хуулийн заалтад хамаарч байх тул түүний 2 удаагийн үйлдлийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж дүгнэж нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Иймд шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******, ******* нар нь нэхэмжлэх зүйлгүй, талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч *******ын нь эмчилгээ хийлгэж эрүүл мэндийн даатгалын сангаас 1.992.200 төгрөг төлсөн бөгөөд уг төлбөрийг 1.00.000 төгрөгийг тухайн гэмт хэрэг гарах үед хохирогч *******ыг хутгалж гэмтээсэн ******* гэг нь нөхөн төлсөн байгаа бөгөөд одоо ******* нь уг хэрэгтээ тусдаа шалгагдаж байгаа талаар хэрэгт нотлох баримт авагдсан байна.

Иймд эрүүл мэндийн даатгалын санд учирсан 992.200 төгрөгийг ******* нь нэмж төлөх эсэх талаар шүүхийн шийдвэр гараагүй байх тул иргэний нэхэмжлэгч байгууллагын 992.200 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Шүүх шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах  ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ийг Баянхонгор аймгийн Баянбулаг сумын төв буюу 4 дүгээр багаас явахыг хориглох үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хорин нэг хоног цагдан хоригдсон тул  цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах  ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж нийт эдлэх ялын хэмжээг тогтоолоо.

Шүүгдэгч *******ид шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул түүнийг цагдан хорих байрнаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан төмөр труба нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон         

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 4 дүгээр баг буюу сумын төв зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүрэгт техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон хорин нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж тооцсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогч нарт төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар иргэний нэхэмжлэгч байгууллага Эрүүл мэндийн даатгалын сангийн 992.200 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан төмөр труба нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга өөрчилж цагдан хорих байрнаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ,   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ