Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Зулаа,

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,

Хохирогч, шүүгдэгч: С.*******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ,

 Хохирогч, шүүгдэгч: С.*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414006260162 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******ын *******, /РД:/,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД:3 /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар баг, Ямбатын дөрөлж гэх газар хохирогч С.*******тэй маргалдаж, улмаар түүний зүүн дал орчимд хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн дал орчимд булчин, судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар баг, Ямбатын дөрөлж гэх газар хохирогч С.*******тай маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт шил болон гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зулайд шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дух, хүзүүний зулгаралт, баруун нүдний алимны салстын цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тогтоолтой танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Угаасаа хутгалсан минь үнэн. Би өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж харамсаж байна. сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоно....гэх мэдүүлэг / хх-ийн 210-211 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: Намайг машиныхаа хажууд зогсож байхад С.******* миний араас толгой руу шилтэй архиар цохисон толгой хагарч цус гарсан. Би тухай үед хамт байсан н.г миний дүү яваад гуайг дагуулаад ир гэхэд н. явахад С.******* намайг цээжин дээрээс дарж 2 гартаа чулуу атгаж зодсон, чулуугаа хаясны дараа миний хоолойг бооход миний ухаан санаа балартсан, ингээд үхэх юм байна гэж бодтол миний 2 хүүхэд  минь бодогдоод би С.*******ийн доороос босохын тулд хутгаар хутай нэг хатгахад огт босохгүй байхаар нь дал хэсэг рүү нь хутгаараа хатгасан ийм зүйл болсон гэв.

3. Шүүгдэгч  С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Надад гомдол санал байхгүй тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь өгсөн болохоор дахиж нэмж ярих зүйл байхгүй. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Цус төлжүүлэх эм тариа хувиараа хийлгэсэн. Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан санал нийлж байгаа. сумын төвөөс архи пиво авч ирсний дараа хэрүүл маргаан үүсэхээс өмнө би сумын төв рүү явж 2 ширхэг сэрүүн нэртэй пиво авч ирсэн. Би толгой хэсэгт нь цохиогүй ******* бол барилцаж дээр доороо бол орсон зүйл байгаа. С.******* нь би хүн бууддаг хүн гэж хэлээд босоод явсан. Тэгээд хажууд байсан буу гаргаад ирлээ гээд бууг нь барьж аваад мотоциклоо унаад яваад өгсөн....гэх мэдүүлэг / хх-ийн 199-200 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

5.  Хохирогч  С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын төв рүү хөдөө гэрээсээ орох гэж явж байхад замд 3 мотоцикл зогсож байсан. Тэгээд намайг дуудсан. Тэгээд өнгөрч яваад эргэж очоод , надтай зодоон хийсэн С.******* нар байсан. Тэгээд тэд нар архи пиво хувааж уусан шинжтэй байсан. Тэгээд бид нар нэг шил архи хувааж уусан. Архиа хувааж ууж дуусгаад С.******* би дэлгүүр лүү архи аваад ирнэ гэж хэлээд явсан. , бид 3 үлдсэн. Эргээд С.******* нэг шил архи нэг пиво аваад ирсэн. Би авч ирсэн пивоноос нь хувааж уусан, архинаас нь амсаагүй. Авч ирсэн архи нь С.*******ийн өвөрт байсан. Тэгээд С.******* намайг архи аваад ир гэхээр нь ах нь дараа авч өгнө, одоо та нар согтуу байна, унаа тэрэгтэй явж байж гэхэд С.******* миний толгой руу өөрийн дээлний өвөрт байсан шилтэй архиар толгой руу цохисон. Тэгээд би өөрийн авч явсан буугаа ад өгч явуулаад С.*******ийг орилоод байхаар нь тавчих гээд тавиулахад над руу дайрсан. дахиад дараад авсан. Тэгэхэд та одоо яв гэхэд би согтуу юм чинь машин согтуу бариад яахав гэж хэлээд байж байхад руу явсан. Тэгээд С.******* над руу дайраад дарж аваад хоолой боогоод босгохгүй байхаар нь эхлээд гутлын түрүүнээс хар хуйтай ногоон иштэй хутга гаргаж ирээд эхлээд хуйтай хутгаар хатгасан. Дараа нь хутганы хуйг сугалж аваад ар нуруу руу нь дал хавьд нь яс тааруулж хутгалсан. Амьхандаа нэвт хутгалах байх гэж бодоод яс тааруулсан. Өөр зүйл болоогүй. Тэгээд хэсгийн цагдаа Г. ирсэн. Цагдаа ирээд сумын эмнэлэг дуудсан...гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 /,

....Би АК Вепрь маркийн галт зэвсгийг 2015 оны үед Галуут сумын 1 дүгээр багийн малчин Жаргал гэдэг хүнээс бүтэн нэрийг нь санахгүй байна 3,5 сая төгрөгөөр авч байсан. ...Би тухайн өдрөөс өмнөх өдөр нь үхрээ харж хээр хоносон. Манай тэнд чоно элбэг мал бариад байдаг болохоор галт зэвсгээ машиндаа байнга авч явдаг. Би галт зэвсгийн сургалтанд хамрагдаж гэрчилгээ аваагүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.******* мэдүүлэхдээ: Хөдөө энэ хоёр хүүхдээ нүүрс ачиж өгье гээд явж байхад  3 мотоциклтой хүн дуудаад очиход гинж тасарсан гэж сууж байсан тэнд байсан хүмүүсээс Бадрал гэдэг хүнийг нь  би  таньдаг байсан.  Мотоциклыг нь ачиж хүргээд өгье гэж хэлэхэд  тэд байсан хүмүүс нэг пиво уусан сууж байгаад янзалсан гэж хэлсэн. Тэр газар С.******* бид хоёр маргалдсан.  Би тэр хүмүүс тодор байсан арай ахмад настай цэргийн алба хаасан Бадрал гэдэг хүнийг та миний машин дотор байгаа буу сум 2-ыг  аваад яваа гэж хэлж буугаа өгч явуулсан. Дараа нь удалгүй С.******* миний толгойны араас бүтэн шилтэй хараа нэртэй архиар толгой хагартал цохисон. Тэгээд тэнд байсан н. ингэж болохгүй гээд бид 2-ыг  салгасан.  Намайг н. яв гэхэд би согтуу байгаа учир машин барьж явахгүй хууль нь чангарсан гэсэн гэж хэлсэн. гуай миний бууг аваад тэр газрын зараагийн шил гэдэг газар луу бидний маргаж байсан газраа зай нь 14 км байсан.

Би н. яваад гуайг аваад ир гэхэд н. буу тань яах уу гэж надаас асуухад би чи аваад ир гэж хэлсэн.  н.г явсан хойгуур С.******* намайг дээрээс дарж хоёр гартаа хоёуланд нь чулуу барьж намайг нүдэж зодсон. Би босох гэж оролдсон босож чадахгүй байсан. Би яг үхэх юм байна гэж бодсон гэтэл миний хоёр хүүхэд нүдэнд харагддаг  юм байна лээ.  Миний цээж хэсэг дээр мордсон би миний хоёр гар хөдөлгөөн байхгүй. Тэгэхэд би өөрийн гутлын  түрүүнд байсан хутга санаад эхлээд хуйтай нэг цохиод босчих юм болов уу гэж бодож зогссон чинь босоогүй тэгэхээр нь хуйг нь сугалж аваад гараараа С.*******ийн далны ар хэсэгт хутгалсан. Тэгээд миний дээрээс боссон хүмүүс хүрээд ирсэн н.д хүн хутгалсан энэ хутгыг хол шидчих гэж шидсэн байсан. С.******* эхнэртээ хэлсэн байсан эхнэр нь н. цагдаатай ирсэн гэв.

7. Хохирогч  С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Миний бие 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу 6 дугаар багийн арын Улаан толгой үзүүр гэх газар над руу залгаж миний мотоциклийн гинж тасарчихлаа багаж аваад ирээч гэж дуудсан. бид 2 мотоциклийн гинж янзлаад сууж байхад ирсэн. нэг шил Ерөөл нэртэй архи гаргаж ирсэн. Тэрийг нь задлаад нэг нэг татаад сууж байхад сумын төв рүү араасаа чигтэй нэг УАЗ маркийн авто машин явж байсан. Тэгсэн УАЗ хэрэгтэй байгаа, би таньдаг юм гэж хэлээд дуудсан. Тэгээд ******* бууж ирээд бид нарын ууж байсан архинаас хувааж уусан. Галуут сумын төв рүү явж нэг шил “Агар” нэртэй архи, “Сэрүүн” гэсэн савлагаатай 2.5 литрийн савлагаатай ногоон савтай пиво байсан. Тэрнээс ууж байгаад ******* бид хоёр хоорондоо маргаан үүсгэж хэрүүл хийсэн. Архи ууж байх үедээ адуу алдсан гэж байсан. Тэгснээ намайг адуу авсан, танай 4 дүгээр багийнхан чинь хулгайч биз дээ гэж хэлээд над руу дайраад байсан. Газраас шороо базаад миний нүүр лүү цацаад, ууж байсан пивоны хоосон саваар миний толгойн дундуур цохиод байсан. Маргаан хийж байхдаа “би хүн бууддаг, зүгээр гарч байсан” гэж хэлээд байсан. Пивоны саваар миний толгой дундуур цохиод байхаар нь би хоосон пивоны савыг булааж аваад шидсэн чинь намайг заамдаад авсан. Тэгэх үед нь би гараас нь барьж аваад арагшаа нь түлхээд хүүе, хаая гэх завдалгүй машин руугаа гүйгээд явсан. Тэгээд буу гаргаж ирсэн. Бууг нь бид хоёр хамжаад булааж авсан. Тэгээд бууг нь аваад явсан. Тэгээд над руу дайраад ******* бид хоёр заамдалцаад зогсож байхад бид хоёрыг салгаад тэгэхээр нь би цагдаад хэлнэ, чи яасан их хүн бууддаг юм гэх үед байж бай ахын дүү гэж хэлээд байж байхад ******* араас ирээд араас хутгалсан. Тэгээд *******аас хутгалсан хутгыг нь авч шидээд мотоциклоо унаад явсан. Би өөрийн эхнэр руу залгаж түргэн тусламж дуудсан. Тэгээд удалгүй сумын цагдаа манай эхнэр 2 хүүхдийн хамт ирсэн. Тэгээд манай сумын цагдаа Г. сумын эмнэлэг рүү залгаж түргэн тусламж дуудсан...гэх мэдүүлэг / хх-ийн 23-25 /,

8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.******* мэдүүлэхдээ: 10 сарын 02-ний  өдөр С.******* гэдэг хүнтэй маргаж, баруун далныхаа ард хутгалуулсан тухайн үед цус их алдаж судас шөрмөснүүд тасарсан хохиролтой байна гэв.

9. Гэрч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манайх Галуут сумын 4 дүгээр багт байдаг. Би сумын төв орохоор өөрийн эзэмшлийн мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр ганцаараа явж байхад сумын хойно байдаг Улаан толгойн бэлд манай төрсөн ах , ******* 2 мотоцикл эвдрээд гээд 0.75 литрийн 1 шил архи дуустал уугаад сууж байсан. Тэгээд ******* намайг сум руу яваад архи пиво 2 аваад ир гэхээр нь би сум явж 0.75 граммтай хараа нэртэй нэг шил архи 2 литрийн Сэрүүн нэртэй пиво авч ирээд бид 3 пивоо хувааж уугаад байж байтал ******* цаанаас машинтайгаа ирж явахад нь манай ах даллаад зогсоож тэгээд бид 4 пивоо хувааж ууж дуусгаад ******* сум руу мотоциклтой явсан. Удаагүй 2 литрийн Сэрүүн нэртэй пивотой ирээд тэрийг бид 4 хувааж ууж дуусгаад байж байтал *******, ******* нар хоорондоо маргалдаж барилцаж аваад байсанг нь би дундуур нь орж салгаж байтал ******* машийн руугаа очоод галт зэвсэг гаргаж ирэхээр нь ах *******ын бууг нь аваад мотоциклоо унаад явсан. Удаагүй ******* Хараа нэртэй архиар *******ын толгой руу нь цохитол *******ын толгой хагарч цус гоожсон. Би боль гэж хэлээд *******ийг салгатал дахиад ******* Болбаатарын дээр доороо ороод ноцолдоод байсан. Би салгачихаад байж байтал ******* Болбаатар 2 дахиад ноцолдож байснаа ******* хутга шаалгачихлаа гээд орилоод байсан. Тэгээд би хутгыг нь *******аас аваад хол шидсэн. Удаагүй цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/,

10. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Галуут сумын төвд байдаг гэртээ ирээд байж байгаад хөдөө гэр рүүгээ явах гээд өөрийн эзэмшлийн мотоциклоороо ганцаараа сумаас гараад явж байтал сумын хойд Улаан толгойн бэлд миний унаж явсан мотоциклын гинж тасраад зогссон. Тэгээд би сум руу ******* гээд дүү рүүгээ залгаж багаж аваад ир гэтэл удаагүй манай дүү ******* багаж авч ирээд гинжээ янзалчхаад би ганц шил Ерөөл гээд 0.75 литрийн архи авч явснаа гаргаж ирээд ******* бид 2 хээр хувааж ууж дуусгаад байж байтал гээд манай бага дүү хөдөөнөөс сум руу орж явна гээд ирсэн. Тэгээд ******* г сумаас архи аваад ир гээд явуулсан. Удаагүй сумаас 0.7 граммтай Хараа нэртэй нэг шил архи, 2 литрийн Сэрүүн нэртэй пивотой авч ирээд байж байтал хөдөөнөөс сум явж байна гээд ******* гэдэг залуу ганцаараа машинтай ирсэн. Тэгээд бид 4 Сэрүүн нэртэй 2 литрийн пиво хувааж ууж дуусгаад байж байтал *******, ******* хоёр хоорондоо маргалдаж байсан ба ******* машин руугаа очоод галт зэвсэг гаргаж ирэхээр нь би бууг нь шүүрч аваад мотоциклоо унаад явж байтал удаагүй миний мотоцикл эвдэрч зогсоод байж байтал цагдаа ирж авч явсан. Өөр зүйл мэдэхгүй. ******* эхлээд *******аас хэрүүл нэхэж маргаан үүсгэсэн. Морь мал ярьж баярхаж маргалдаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,

11. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Миний утас руу хэрэг болдог өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн орчим залгаж *******ийн утасны дугаарыг авсан. Би ******* рүү залгаж цэцэрлэг тарах болж байна, хүүхдүүдээ аваарай гэж хэлсэн. Тэгэх үед *******ийн дуу хоолой зүгээр архи уусан шинжгүй байсан. Тэгээд усаа авчихлаа тэгье за гэж байсан. Би хэсгийн хорооны хурал суух шаардлагагүй байсан учир цэцэрлэг рүү явж 2 хүүхдээ авсан. Хоёр хүүхдээ аваад гарч ирж байхад ******* миний утас руу залгасан. Би хутгалуулчихлаа хурдан хүрээд ир, би ахад хэлчихсэн. Чи хурдан хүрээд ир ээ гэж хэлсэн. Тухайн үед гайхаад чи үнэн юм уу худлаа хэлээд байгаа юм уу гэхэд ******* над руу би юу гэж ийм юмаар тоглоом хийж байхав дээ гэсэн. Би сумын цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Чи хүрээд ир ээ гэхээр нь 2 хүүхдээ аваад шууд цагдаагийн гадна очсон. Очоод 2 хүүхэдтэйгээ сууж явсан. Тэгээд ******* дээр очиход хутгалуулсан байдалтай байсан. Хажууд нь С.******* гэх хүнтэй цуг байсан. Тэгээд араас түргэний машин ирсэн. Намайг очоод С.*******ийн хувцас хунарыг тайлж байх зуур С.******* гэх хүн рүү хэрүүл хийгээд байсан. Би бол бууддаг хүн гэж хэрүүл нэхээд байсан. Зүүн талын нүдний дээд хэсэг буюу хөмсөг хавиас нь цус гарсан байсан. Би сайн мэдэж байна хагараагүй байсан. Тухайн үед очоод намайг С.*******ийн зургийг авч байх үед С.******* цаана сууж байгаа зураг гарсан байна лээ. Тэр зураг дээр толгой хэсэг нь зүгээр байсан. Харин зүүн нүдний хөмсөг хэсгээс цус гарсан байсан. Ирээд анх С.*******д тусламж үзүүлсэн. Дараа нь С.*******ын нүүр хэсэг энэ яасан гээд нүүрэн хэсгийг нь үзээд байгаа бололтой байсан. Тухайн үед би их айж сандарсан байсан. Анх намайг ирэх үед С.******* хутгалуулсан байдалтай, С.******* гэх хүний зүүн нүдний хөмсөг орчмоос цус гарсан байдалтай байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 42-45/,

12. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Тухайн өдөр албан үүргээ гүйцэтгээд өрөөндөө сууж байтал миний 88443456 дугаарын утас руу 88463190 дугаараас гэх хүн манай нөхөр Галуут сумын 6 дугаар багийн нутаг Улаан толгой өвөр дээр хүнд хутгалуулчихлаа гэж яриад байна гэж хэлсэн. Тэгээд *******ийн эхнэр гэх 2 хүүхдээ дагуулаад манай ажил дээр ирсэн. Би хамт явж болох уу гэхээр нь би гурвууланг нь аваад явсан. Тэгээд тухайн хэрэг гарсан газарт очиход *******, ******* нь хоёулхнаа маргалдаад сууж байсан. *******ийн зүүн талын дал хэсгээс цус их хэмжээгээр гарсан. Харин ******* нь зүүн талын хөмсөг хэсгээс цус гарсан бас нүүрэн хэсэг нь нэлээн их цус гарсан байсан. Тэгээд би эрүүл мэндийн төв рүү дуудлага өгөөд юу болсон талаар асуухад ******* гэх хүн ******* намайг хутгалчихлаа бас над руу буудсан гэж хэлсэн. Харин ******* би ******* РҮҮ буудаагүй. Гэхдээ миний машинд буу байсан. Гэхдээ хамт байсан , нарт буугаа өгөөд явуулсан. Харин нөгөө хоёр хүн тэр сууж байна. Гараараа хойд зүг рүү заахад тухайн газраас 500 орчим метрийн зайд мотоциклтой хоёр хүн сууж байсан. Тэгээд нөгөө 2 хүн дээр очиход *******ын гэх буу байсан бөгөөд тухайн буу нь сумны бүхээг байхгүй хоолойдоо сумгүй буу байсан. Тухайн бууг аваад нөгөө хоёр хүнийг аваад хэрэг гарсан газарт очиход Уаз машины баруун талд 5 сум ордог 5 сумтай магазин байсан. Тэгээд би тухайн хүмүүсээс хутга хаана байна гэхэд гэх хүн би хутгыг аваад баруун тийш нь шидсэн гэхээр нь би тухайн хутгыг хайхад хэрэг гарсан газраас 20 метр орчим газар ногоон хар өнгийн алаг хуванцар иштэй хутга хэвтэж байхаар нь аваад байж байтал эрүүл мэндийн төвөөс их эмч жолоочийн хамт ирээд тухайн хүмүүсийг үзээд аваад явсан. Би *******ын гэх бууг хутгалсан гэх хутганы хамт ажлынхаа өрөөнд аваачсан. Тухайн үед манай сумын хэсгийн төлөөлөгч байхгүй байсан. Тэгээд би шууд цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж тоо бүртгэлд оруулаад маргааш буюу 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Экологийн байцаагч ахлах дэслэгч Д.Мөнхбаяр ирж материалжуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/,

13. Шинжээч эмч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. С.*******ийн биед 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үзлэг хийхэд зүүн даланд 6,5 см мэс заслын оёдол тавигдсан шархтай байсан бөгөөд ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтад мөн зүүн далны шарх нэмж дурдагдсан байсан. Өөр гэмтэл байгаагүй. Булчин тасрах гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйл арьс болон булчинг зүсэж орж байгаа тул булчин тасарна. Дээрх булчин тасрал буюу зүүн далны шарх гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 110-111/,

14. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 528 дугаартай шинжээчийн:…1.С.*******ийн биед зүүн далны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-ийн 92-93/,

15. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 529  дугаартай шинжээчийн:...1.С.*******ын биед зүүн хөмсөг, зулайд шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дух, хүзүүний зулгаралт, баруун нүдний алимны салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

3. Дээрх гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 102-103/

16. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 158 дугаартай: .....1. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 528 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. С.*******ийн биед зүүн дал орчимд булчин, судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

6. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт / хх-ийн 122-125/ болон  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-15/, С.*******ийн Яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлсэн хуудас /хх- ийн 94-97/, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн С.*******ийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан талаарх лавлагаа /хх-ийн 169-170/, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн С.*******ын эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан талаарх лавлагаа /хх-ийн 172-173/ зэрэг нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар баг, “Ямбатын дөрөлж” гэх газар хохирогч С.*******тэй маргалдаж, улмаар түүний зүүн дал орчимд хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн дал орчимд булчин, судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар баг, “Ямбатын дөрөлж” гэх газар хохирогч С.*******тай маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт шил болон гараар, чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зулайд шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дух, хүзүүний зулгаралт, баруун нүдний алимны салстын цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт болсон нь  хохирогч С.*******, С.******* нарын мэдүүлэг, гэрч , , нарын мэдүүлэг, шинжээчийн 528, 529, 158 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нар нь  согтуурсан үедээ маргалдаж улмаар шүүгдэгч С.******* нь хохирогч шүүгдэгч С.*******ийн зүүн дал орчим хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч С.******* нь согтуурсан үедээ хохирогч шүүгдэгч С.*******тай маргалдаж түүний толгой хэсэгт шилээр, нүүр хэсэгт гар болон чулуугаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.******* нь эмчилгээний зардал 418.900 төгрөг шүүгдэгч С.*******аас нэхэмжилсэн, хохирогч С.******* нь шүүгдэгч С.*******ээс нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус илэрхийлсэн байна.

Хэрэгт хохирогч С.*******, С.******* нар нь сэтгэцэд учирсан хохирлыг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон маягтыг мөрдөгчийн зүгээс гаргаж шүүгдэгч, хохирогч нарт танилцуулж тэдгээр нь уг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.

Шүүх хохирогч С.*******, С.******* нарын сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлээр тогтоож, хор уршгийн нөхөн төлбөрийг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу гурван сая гурван зуун мянган төгрөгөөр тус тус тогтоолоо.

Учир нь шүүгдэгч С.*******, С.******* нарын үйлдэл нь 2024 оны 10 дугаар сарын 02-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд тухайн цаг хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байсан тул хохирогч С.*******, С.******* нарын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хохирогч тус бүрд 3.300.000 төгрөгөөр тогтоолоо.

Хохирогч С.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээ 3.300.000 төгрөг, хохирогч С.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 3.300.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч С.******* нь хохирогч С.*******д 3.300.00 төгрөг, шүүгдэгч С.******* нь хохирогч С.******* 3.300.000 төгрөг төлөхөөр шүүхээс тогтоосон гэж ойлгох нь зүйтэй байна.

Харин хохирогч С.******* нь шүүгдэгч С.*******аас 418.900 төгрөг эмчилгээний зардал нэхэмжилж байгаа талаар илэрхийлж нотлох баримтыг хавсаргасан тул шүүх шүүгдэгч С.*******аас хохирогч С.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлөх 3.300.000 төгрөгнөөс хасаж хохирогч С.*******д шүүгдэгч С.******* нь 418.900 төгрөг төлөхөөр тогтоож хохирогчид төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Өөрөөр хэлбэл хохирогч С.*******д эмчилгээний зардал 418.900 төгрөгийн, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3.300.000 төгрөг нийт 3.718.900 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс шүүгдэгч С.*******ээс хохирогч С.*******т төлөх сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3.300.000 төгрөгийг хасаж шүүгдэгч С.*******аас 418.900 төгрөг гаргуулж хохирогч С.*******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан болно.

Мөн шүүгдэгч С.******* нь хохирогч С.*******т сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3.300.000 төгрөг төлүүлэхээр шүүхээр шийдвэрлэсэн боловч хохирогч С.******* нь шүүгдэгч С.*******ээс нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч С.*******ийг хохирогч С.*******т эмчилгээ болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч С.*******, С.******* нарын сэтгэцэд учирсан хохирлын нөхөн  төлөх төлбөрийн талаар шүүх дээрх байдлаар шийдвэрлэсэн тул тогтоох хэсэгт тусган бичээгүй болохыг дурдав.

Мөн хохирогч С.******* нь шүүгдэгч С.*******т хутгалуулсны улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас 1.814.441 төгрөгийн, хохирогч С.******* нь шүүгдэгч С.*******д зодуулж эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас 40.516 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн талаар иргэний нэхэмжлэгч байгууллага мэдүүлсэн тул бөгөөд шүүгдэгч С.******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 40.516 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Шүүх Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.*******аас 1.814.441 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч С.*******, С.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох  ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт хохирогч С.*******т төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Хэрэгт шүүгдэгч С.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар өнгийн хуйтай ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Харин хэрэгт шүүгдэгч С.******* нь үйл баримт болох үед авто машиндаа С.Дэлгэрмөрөнгийн эзэмшлийн ВЕПР маркийн 9068 гол төмрийн дугаартай 5 ширхэг сумтай бууг тээвэрлэн авч явсан бөгөөд уг буугаар гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй тул шүүгдэгч С.*******, иргэн С.Дэлгэрмөрөн нарыг 2025 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр 0912987, 0912989 дугаартай шийтгэлийн хуудсуудаар Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт д зааснаар 40.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байгаа тул уг бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа эзэмшигч С.Дэлгэрмөрөнд буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарыг дөрвөн зуун тавин / 450 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.*******, С.******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.*******, С.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, шүүгдэгч С.*******, С.******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч С.*******аас  1.814.441 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд  нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.*******аас 418.900 төгрөг гаргуулж хохирогч С.*******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар хохирогч С.*******, С.******* нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тус бүр 2 дугаар зэрэглэлээр, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгөөр тус тус тогтоосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд шүүгдэгч С.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар өнгийн хуйтай ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар С.Дэлгэрмөрөнгийн эзэмшлийн ВЕПР маркийн 9068 гол төмрийн дугаартай 5 ширхэг сумтай бууг хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр болмогц эзэмшигч С.Дэлгэрмөрөнд буцаан олгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.*******, С.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******, С.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ