Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2022/02645

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч:  “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ШШГЕГ-ын БХЗХТБАА,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ЗБЭХА -д холбогдох,

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар шүүгчийн захирамжийн дагуу “Ж” ХХК-д холбогдуулан үүсгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ”Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Онь шүүх хуралдаанд гаргасан тайлбартааСүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар Зохигчийн эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар “Ж” ХХК-иас 1,790,201,902 төгрөгийг гаргуулан ЗБЭХА-д олгохоор хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн байдаг. “Ж” ХХК-ийн дээрх ЗБЭХА-д төлөх ёстой 1,790,201,902 төгрөгийг манай компанид тухайн үед өртэй байсан “О О Г” ХХК өр төлбөрийг төлөх үүргийг шилжүүлэн авсан. “О О Г” ХХК нь манай компанид 3 гаруй тэрбум төгрөгийн өрөндөө дээрх Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 9-р сарын 16-ны өдрийн 1368 дугаар шийдвэрийн дагуу 1,790,201,902 төгрөгийг ЗБЭХА-дтөлөхөөр Үүрэг шилжүүлэн гүйцэтгэх гэрээ-г 2010 оны 11 сарын 09-ний өдөр төлбөр авагч ЗБЭХА-ийгтөлөөлж Н.Ариунбат болон “О О Г” ХХК-ийн ТУЗ-ын дарга Ш.Батхүү нар байгуулсан байдаг. Тус гэрээний дагуу “Ж” ХХК-ийн ЗБЭХА-дтөлөх 1,790,201,902 төгрөгийг “О О Г” ХХК хариуцан төлөхөөр нэг талаас төлбөр авагч ЗБЭХА нөгөө талаас төлбөр төлөгч “О О Г” ХХК хүлээн зөвшөөрч байгуулсан энэхүү гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын БХЗХТБАА“Ж” ХХК нь ЗБЭХА-ддээрх төлбөрийг төлөх ёстой мэтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь хууль бус байна. Төлбөр авагч ЗБЭХА нь 2015 оны 178 тоот, 2017 оны 196 тоот болон 2020 оны 48 тоот албан бичгүүдээр төлбөр төлөгчийг “О О Г” ХХК болохыг дурьдаж, “Ж” ХХК төлбөр төлөх үүрэггүй талаар дурдаж төлбөр төлөгчийг сольж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах талаар хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн боловч шийдвэрлэхгүй эс үйлдэхүйг гаргаж өнөөдрийг хүрээд байна.

Ийм үйл баримтаар манай компани 2010 оны 1368 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой төлбөрийг ЗБЭХА-ийнөмнө “О О Г” ХХК хүлээж, тооцоо нийлсэн акт үйлдэж, “Ж” ХХК төлбөр төлөх үүргээс чөлөөгдсөн байхад түүнийг шийдвэрлэж өгөхгүй, улмаар “Ж” ХХК-д холбогдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь үндсэлэлгүй.

Иймд төлбөр авагчийн зүгээс төлбөр төлөгчийн үүргийг шилжүүлснийг бүрэн хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, тооцоо нийлж акт үйлдсэн болон “Ж” ХХК-ийн төлбөр төлөх үүрэг “О О Г” ХХК-д шилжсэн болох нь хангалттай нотлогдог тул Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 тоот шүүгчийн захирамжийн дагуу явагдаж байгаа “Ж” ХХК-д холбогдуулан үүсгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар захирамжаар “Ж” ХХК-наас 1,790,201,902 төгрөгийг гаргуулж ЗБЭХАд олгох, улсын тэмдэгтийн хураамжийн 4,528,504 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсний дагуу 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Төлбөр авагчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэж заасан, дээрх шүүхийн шийдвэрээр мөнгөн төлбөр төлөх үүргийг ЖампХХК-д тогтоосон байна.

Төлбөр төлөгч ЗБЭХА болон “О О Г” ХХК- аас Үүрэг шилжүүлэн гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдсан ч уг гэрээг үндэслэн албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх үндэслэлгүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх чиг үүргийг манай байгууллага хэрэгжүүлдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчөөр гүйцэтгүүлэхээр заасан үүргийг төлөөлөгчөөр төлөөлүүлэн гүйцэтгэхийг хориглоно гэж хуульчилсан, гүйцэтгэх баримт бичигт заагдаагүй, гуравдагч этгээдтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байна.

Иймд “Ж” ХХК-нд холбогдуулан үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэв. 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЗБЭХАшүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар захирамжаар “Ж” ХХК-иас 1,790,201,902 (Нэг тэрбум долоон зуун ерэн сая хобр зуун нэгэн мянга есөн зуун хоёр) төгрөгийг гаргуулан ЗБЭХА-долгохоор хариуцагчийн зөвшөөрлийг баталсан байна. Энэхүү шүүгчийн захирамж гарсанаас хойш буюу 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ООГ/154 Үүрэг шилжүүлэн гүйцэтгүүлэх гэрээ-ний дагуу “О О Г” ХХК нь нэр бүхий хуулийн этгээдүүдийн төлбөрийн үүргийг шилжүүлэн авсан ба үүний дотор хамаарал бүхий “Ж” ХХК-ийн үүрэг багтсан болно.

ЗБЭХАнь дээрх гэрээний дагуу шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, мөн танай компаний төлбөрийн үүргийг “О О Г” ХХК-д шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг хүсэн гэрээний хуулбар, “О О Г” ХХКтай 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 149 дугаартай Зоосбанк болон “О О Г” ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн акт зэргийг хуулбарлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /тухайн үед хариуцаж байсан/, 2018 оны 02 сарын 26-ны өдрийн 41 дугаар албан тоотоор БХЗХТБАА-д тус тус хүргүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба бидний хүсэлтийг хүлээн авсан талаар 2015 оны 09 дүтээр сарын 16-ний өдрийн 3/32215 дугаар бичгээр хариу ирүүлсэн ба БХЗХТБАА-ны дарга Б.Дашдаваа нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шилжин ирсэн дээрх гүйцэтгэх ажиллагааг хэвээр үргэлжлүүлэхээ илэрхийлсэн.

Энэ нь тухай үед мөрдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан Талуудын аль нэг нь байхгүй /сураггүй алга болсон, нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол төлбөр авагч, төлбөр төлөгчийн хүсэлтээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно, 24.2 дахь хэсэгт Энэ хуулийн 24.1-д заасан эрх залгамжлагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн этгээдтэй холбоотой эрх эдэлж, үүргийг хэрэгжүүлнэ гэж заасны дагуу төлбөр төлөгчийн үүрэг “О О Г” ХХК-д шилжсэн гэж бид ойлгож байна.

Дээрх заалт нь 2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлд хэвээр тусгагдсан байна. Иймд нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэл болгосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болоогүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, гүйцэтгэх баримт бичгийг хаах боломжгүй. Харин “О О Г” ХХК-д дээрх үндэслэлээр үүрэг шилжсэн тул төлбөр төлөгчийн үүргийг шилжүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг хариуцагчид даалган шийдвэрлэнэ үү гэв.

4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна. 

Нэхэмжлэгчээс:

 

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-”Ж” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм

-”Ж” ХХК-ийн 2020 оны 05 сарын 21-ний өдрийн №22 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг

-”Ж” ХХК-ийн 2020 оны 05 сарын 21-ний өдрийн №23 дугаартай Зоос банкны өр төлбөрийн тухай албан бичиг

-”Ж” ХХК-ийн 2021 оны 08 сарын 24-ний өдрийн №18 дугаартай Зоос банкны төлбөрийн тухай албан бичиг

-”Ж” ХХК-ийн 2022 оны 01 сарын 11-ний өдрийн №07 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг

-”Ж” ХХК-ийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн №28 дугаартай хүсэлт гаргах нь албан бичиг

-2010 оны 11 сарын 09-ний өдрийн №ООГ/154 дугаартай үүрэг шилжүүлэн гүйцэтгүүлэх гэрээ /нотлох баримтын шаардлага хангахгүй/

2016 оны 03 сарын 23-ны өдрийн №149 дугаартай Зоос банк б”О О Г” ХХК-ийн хооронд нийлсэн акт /нотлох баримтын шаардлага хангахгүй/

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №1368 дугаартай захирамж /нотлох баримтын шаардлага хангахгүй/

-”Ж” ХХК-аас Х.От олгосон 2022 оны 05 сарын 09-ний өдрийн №30 дугаартай итгэмжлэл

- “Ж” ХХК-ийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн №17 дугаартай хүсэлт гаргах нь албан бичиг

-”Ж” ХХК-ийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн №16 дугаартай хүсэлт гаргах нь албан бичиг

-”Ж” ХХК-ийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн №21 дугаартай хүсэлт гаргах нь албан бичиг зэрэг баримтуудыг хавсаргасан байна.

 

Хариуцагчаас: 

 

-Ч.Оюунбилэгт олгосон 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №1/13 дугаартай итгэмжлэл, 

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022 оны 0дугаар сарын 27-ны өдөр гаргасан хариу тайлбар,

-2013 оны 08 сарын 23-ны өдрийн №522 дугаартай гүйцэтгэх хуудас

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 08 сарын 20-ны өдрийн №6152 дугаартай захирамж

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №1368 дугаартай захирамж

-Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №616 дугаартай шийдвэр гүйцэтгэхажиллагааг үүсгэх тухай тогтоол

-ЗБЭХА-ийн 2020 оны 05 сарын 25-ны өдрийн №48 дугаартай Хүсэлт гаргах нь албан бичиг

-2016 оны 03 сарын 23-ны өдрийн №149 дугаартай Зоос банк б”О О Г” ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн акт

-Зоос банкинд бүртгэлтэй байгаа зээлийн өрийн үлдэгдэл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Бие даасан шаардлага хангаагүй гуравдагч этгээдээс:

 

ЗБЭХА-ийн 2022 оны 10 сарын 10-ны өдрийн №47 дугаартай итгэмжлэл

ЗБЭХА-ийн 2022 оны 10 сарын 20-ны өдрийн №50 дугаартай Тайлбар гаргах тухай албан бичиг зэрэг баримтыг ирүүлжээ.

 

Шүүгчийн захирамжаар:

 

- 2010 оны 11 дүгээр сарын 09ий өдрийн ООГ/154 дугаартай Үүрэг шилжүүлэн гүйцэтгүүлэх гэрээ, хавсралтын хамт

- ЗБЭХА-ийн 2015 оны 05 сарын 20-ны өдрийн №178 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг

-Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 09 сарын 16-ны өдрийн №269 дугаартай гүйцэтгэх баримт бичиг шилжүүлэх тухай албан бичиг

- ЗБЭХА-ийн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн №196 дугаартай Төлбөр шилжүүлэх тухай албан бичиг

-”Ж” ХХК-ийн 2019 оны 04 сарын 04-ний өдрийн №19 дугаартай Хүсэлт гаргах нь албан бичиг

- ЗБЭХА-ийн 2020 оны 05 сарын 25-ны өдрийн №48 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг зэрэг баримтууд хавсаргагдсан байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын БХЗХТБАА-ндхолбогдуулан Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар шүүгчийн захирамжийн дагуу “Ж” ХХК-д холбогдуулан үүсгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар шүүгчийн захирамжаар “Ж” ХХК-иас 1,790,201,902 төгрөг гаргуулж, ЗБЭХА-д олгохоор хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн. “Ж” ХХК-ийн ЗБЭХА-д төлөх ёстой 1,790,201,902 төгрөгийг манай компанид тухайн үед өр, төлбөртэй байсан “О О Г” ХХК нь 3 гаруй тэрбум төгрөгийн өрөндөө төлөхөөр харилцан тохиролцож, Үүрэг шилжүүлэн гүйцэтгэх гэрээ-г 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлбөр авагч ЗБЭХА, “О О Г” ХХК нар байгуулсан тул шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргээс “Ж” ХХК чөлөөлөгдсөн. Иймд 1,790,201,902 төгрөгийг гэрээний дагуу “О О Г” ХХК нь ЗБЭХА-д төлөх ёстой бөгөөд уг гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын БХЗХТБААнь “Ж” ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль бус бөгөөд ажиллагааг дуусгавар болгохыг удаа дараа шаардахад үр дүнд хүрээгүй тул хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж мэтгэлцсэн. 7. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар шүүгчийн захирамжаар “Ж” ХХК-иас 1,790,201,902 төгрөг гаргуулж, ЗБЭХА-д олгохоор болсонтой холбоотойгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2013 оны 9 дүгээр сарын 03-нд үүсгэсэн. Төлбөр төлөгч ЗБЭХАболон “О О Г” ХХК-ийн хооронд Үүрэг шилжүүлэн гүйцэтгэх гэрээ байгуулагдсан боловч уг гэрээг үндэслэн албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэлгүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх чиг үүргийг манай байгууллага хэрэгжүүлдэг тул хуульд зааснаар гуравдагч этгээдтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжгүй, шүүхийн шийдвэрээр мөнгөн төлбөр төлөх үүргийг “Ж” ХХК хүлээсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ЗБЭХАнь 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр №00Г/154 дугаартай Үүрэг шилжүүлэн гүйцэтгүүлэх гэрээ-ний дагуу “О О Г” ХХК нь нэр бүхий хуулийн этгээдүүдийн өр төлбөрийн үүргийг шилжүүлэн авсан тул ЗБЭХАнь Үүрэг шилжүүлэн гүйцэтгүүлэх гэрээний дагуух өр төлбөрийг “О О Г” ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах талаар Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт хүргүүлж байсан. Хуульд зааснаар төлбөр авагчийн хүсэлтээр төлбөр төлөгч “Ж” ХХК-ийн үүрэг, өр төлбөр нь “О О Г” ХХК-д шилжсэн гэж ойлгож байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болоогүй тул “Ж” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, гүйцэтгэх баримт бичгийг хаах боломжгүй. Харин “О О Г” ХХК-д гэрээний дагуу үүрэг шилжсэн тул төлбөр төлөгчийн үүргийг шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг хариуцагчид даалган шийдвэрлэх боломжтой гэж тайлбарласан.

 

9. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

10. Нэхэмжлэгч Зоос банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, “Ж” ХХК-д холбогдох, 1,800,634,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар шүүгчийн захирамжаар Нэхэмжлэгч ЗБЭХА1,800,634,650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 10,432,747 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, 1,790,201,902 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч “Ж” ХХК 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, “Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,528,504 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч “Ж” ХХК нь захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ. /хх-40/

11. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 6152 дугаар шүүгчийн захирамж, 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 09 дүгээр сарын 616 дугаар тогтоолоор “Ж” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллааг үүсгэсэн, уг ажиллагаа нь өнөөг хүртэл дуусгавар болоогүй байгаа, ажиллагааны дагуу төлбөр төлөгчөөс мөнгөн төлбөрийг төлбөр авагчид бүрэн болон хэсэгчлэн шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй тул төлбөр төлөгч “Ж” ХХК-ийн 1,790,201,902 төгрөгийн төлбөр хэвээр байгаа болно./хх-39-41/

12. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсны дараа Зоос банк ХК дахь эрх хүлээн авагч Н.А болон “О О Г” ХХК-ийг төлөөлж ТУЗ-ийн дарга Ш.Б нарын хооронд 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр №00Г/154 дугаартай Үүрэг шилжүүлэн гүйцэтгүүлэх гэрээ-г байгуулжээ.

Гэрээний ерөнхий нөхцөлөөр ....”М Г” ХХК, “Ж” ХХК болон түүнд хамааралтай аж ахуйн нэгж, иргэд, Петро”Ж” ХХК, ”Ж” ХХК болон түүнд хамааралтай аж ахуйн нэгжүүдтэй байгуулагдсан зээлийн гэрээ, бусад гэрээ, хэлцлээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүрэгт нийт 81,194,434,563 төгрөгийн өр төлбөрийг “О О Г” ХХК өөртөө шилжүүлэн авч ЗБЭХА-д төлж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.

Энэ гэрээний хавсралтаар баталсан хэсэгт “Ж” ХХК-ийн 1,709,569,140 төгрөгийн өр төлбөрийг “О О Г” ХХК шилжүүлэн авч ЗБЭХА-ид төлөхөөр заасан байна.

13. Гэвч ЗБЭХА болон “О О Г” ХХК-ийн хооронд 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан №00Г/154 дугаартай Үүргэг шилжүүлэн гүйцэтгүүлэх гэрээ-ний дагуу бусдын өр төлбөрийг шилжүүлэн авсан “О О Г” ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, нийт 81,194,434,563 төгрөгийн өр төлбөрөөс 1 тэрбум гаруй төгрөгийг төлж барагдуулсан боловч ”Ж” ХХК-д холбогдох 1,709,569,140 төгрөгийн өр төлбөрөөс хасагдаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, мэдүүлгээр тогтоогдсон, Үүрэг шилжүүлэн гүйцэтгүүлэх гэрээ-ний үүрэг дуусгавар болоогүй байна.

Иймд бусдын үүргийг шилжүүлэн авч, тэдгээрийн өмнөөс өр төлбөрийг барагдуулах үндсэн үүргээ хэрэгжүүлээгүй үүрэг гүйцэтгэгч “О О Г” ХХК болон үүрэг гүйцэтгүүлэгч “Ж” ХХК-ийн хоорондын эрх зүйн харилцаа нь “Ж” ХХК-д холбогдуулан явуулж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй гэж үзэв.

14. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 он/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.1.4, 29.1.9-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлтэй, мөн хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх залгамжлан авбал зохих этгээдээр солих үндэслэл бий болсон байхад байхад хариуцагч хууль зөрчин эс үйлдэхгүй гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох, хаах боломжгүй юм.

15. Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гагцхүү Шүүхийн шийвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу дуусгавар болгохоор журамласан бөгөөд эдгээр үндэслэл нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэлээс тогтоогдоогүй болно.

16. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т төлбөр авагч төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан үйл баримт тогтоогдоогүй. Учир нь ЗБЭХАнь “Ж” ХХК-ийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийг “О О Г” ХХК-иас авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан, уг өр төлбөрийг “О О Г” ХХК-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэгтгүүлэх хүсэлтийг төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэх албанд гаргасныг төлбөр авагч төлбөр авахаас татгалзсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан гэж үзэхгүй юм.

Төлбөр авагч төлбөр авахаас татгалзах ойлголт нь үүргийг бусдаар гүйцэтгүүлэх гэрээний үүргээс ялгаатай ба шүүхийн шийдвэрээр үүссэн үүргийг төлбөр авагч сайн дураар хүлээн авах эрхээсээ бүрмөсөн татгалзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт зоригоо илэрхийлэхийг тухайн эрх зүйн хэм хэмжээнд хамаатуулан ойлгоно.

17. Төлбөр авагч ЗБЭХАнь “Ж” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, гүйцэтгэх баримт бичгийг хаах боломжгүй талаар шүүхэд хариу тайлбар гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг мөн үгүйсгэж байна. /хх-107/

18. Түүнчлэн Төлбөр авагч ЗБЭХАнь “Ж” ХХК-тай эвлэрсэнтэй холбоотойгоор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасныг нотлох үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй.

19. Төлбөр төлөгч “Ж” ХХК нь гүйцэтгэх баримт бичигт заасан 1,790,201,902 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Зоос банкны эрх хүлээн авагчид төлөхөөр тогтоосон баримт бичгийг гүйцэтгэх боломжгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, “Ж” ХХК нь хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-т зааснаар ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй. Бусдад өр төлбөрөө шилжүүлсэн гэрээний эрх, үүргийн асуудал нь хуулийн энэ хэм хэмжээнд хамаарахгүй болно.

20. Мөн нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Талуудын аль нэг нь байхгүй /сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, шаардлага гаргах эрх, үүргээ бусдад шилжүүлсэн/, эсхүл хууль тогтоомжид эрх залгамжлахаар тогтоосон тохиолдолд нөгөө талын хүсэлтээр, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэснийг үндэслэн “Ж” ХХК-ийг “О О Г” ХХК-иар солих ёстой байхад шийдвэр гүйцэтгэх алба нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч гүйцэтгэх хуудаст заасан төлбөр авагч, төлбөр төлөгч нарын хэн алин нь бодитоор байгаагаас гадна /шаардлага гаргах эрх, үүргээ бусдад шилжүүлсэн/ гэсэн нь төлбөр авагчийн эрхэд хамаарна гэж үзнэ. Учир нь төлбөр авагчийн хувьд шаардлага гаргах эрх яригдах бөгөөд төлбөр төлөгчийн хувьд энэ эрх хөндөгдөхгүй.

Түүнчлэн хуулийн энэ хэм хэмжээнд Талуудын аль нэг нь байхгүй, эсхүл хууль тогтоомжид эрх залгамжлахаар тогтоосон онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд нөгөө талын хүсэлтийг үндэслэн, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болохоор зохицуулсан нь шийдвэр гүйцэтгэгчийн хуулиар тогтоосон эрх хэмжээний асуудалд хамаарах тул төлбөр төлөгчийг өөр этгээдээр солиогүй гэх эс үйлдэхүй нь хууль зөрчсөн гэх үндэслэлийг бий болгохгүй.

Өөрөөр хэлбэл, тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгчийн үүргийг бусдад шилжүүлэхгүй байхаас аргагүй онцгой нөхцөл байдал, хүчин зүйл бий болсон гэх байдал “Ж” ХХК-д холбогдуулан явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас тогтоогдоогүй тул шийдвэр гүйцэтгэх алба нь өөрийн эрх хэмжээний хүрээнд ажиллагааг явуулж байгаа гэж үзэх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бусаар явагдсан гэж үзэхгүй.

Тодорхойлбол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах нөхцөл байдал бий болоогүй байна.

21. Жамп ХК-ийн шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ёстой өр, төлбөрийн үүргийг Үүрэг шилжүүлэн гүйцэтгүүлэх гэрээ-гээр шилжүүлэн авсан ”О О Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.А нь нас барсан, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн эрх, үүрэг эрх залгамжлан авагчид шилжээгүй, 10 гаруй жилийн хугацаанд “О О Г” ХХК нь бусдын үүргийг шилжүүлэн авсан 81 гаруй тэрбум төгрөгөөс 1 тэрбум гаруй төгрөгийг л төлж барагдуулсан, тус компанийн эд хөрөнгүүд болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд нь банк, хуулийн этгээдийн барьцаанд байгаа талаар мэдүүлсэн, “О О Г” ХХК-иас 1,7 тэрбум төгрөгийг гаргуулах боломж, бололцоо байхгүй байгаа талаар шүүх хуралдаанд хариуцагч тайлбарласныг нэхэмждэгч тал баримтаар няцаагаагүй болохыг дурдав.

22. Эдгээр үндэслэлээр хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын БХЗХТБАА-ндхолбогдох, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар шүүгчийн захирамжийн дагуу “Ж” ХХК-д холбогдуулан үүсгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай үндэслэл тогтоогдоогүй тул Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1368 дугаар шүүгчийн захирамжийн дагуу “Ж” ХХК-д холбогдуулан үүсгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД