Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/94

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа  даргалж, нарийн бичгийн дарга *****, улсын яллагч  О.Билгүүндаш, шүүгдэгч *******, хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох  *****  дугаартай  эрүүгийн  хэргийг  хянан  хэлэлцэв.     

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *****оны *** дугаар сарын***-ны өдөр Завхан аймгийн *****суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Завхан аймгийн ***** сумын ****** ****** мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн, ******сумын  ****** багт оршин суух хаягтай, Сум дундын 12 дугаар шүүхийн **** оны **** дугаар сарын ****-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял эдлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан***** оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, ***** овогт ******* /регистрийн дугаар: *****
 

Шүүгдэгч*** нь Завхан аймгийн **** сумын *****багийн нутаг дэвсгэрт ******тоотод байрлах **** эзэмшлийн гэрт 2025 оны ****дугаар сарын ***наас ****-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "манай аавын 100 хонийг дутаалаа" гэж уурлан **** нүүр хэсэгт цохиж биед нь баруун хэнгэрэг хальсны шинэ цоорол, хамрын ясны шинэ хугарал, хамрын баруун хэсгээр цус хуралт, хаван, зүүн зовхины доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ***** нь Завхан аймгийн ****сумын ***** 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ***** тоот***** гэрт 2025 оны **** дугаар сарын ***-наас ***-нд шилжих шөнө ****цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **** маргалдаж  “манай аавын 100 хонийг дутаалаа” гэж  түүний нүүр хэсэгт цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Шүүгдэгч **** цохиулсан талаараа шууд тусган  мэдүүлсэн хохирогч “...гаднаас ****өвөөгийн хүргэн ***гэх залуу эхнэрийн хамт нилээн согтуу орж ирсэн. **** орж ирээд бидэнтэй мэндлээд миний урд ирж суусан. ***** өвөөгийнх байшинд амьдардаг айл байсан. Би тэдний ширээний хажууд сууж байсан юм. **** намайг манай аавын маллуулсан бог малнаас 100 мал дутаасан гээд л шууд нүүр лүү хэд хэд цохиод авсан. Би түүнд цохиулаад газарт унахад бас толгой, нүүр лүү өшиглөөд байсан. Тэгээд би тухайн үед хэсэгхэн зуур манарч ухаан алдсан байсан. ****** толгой нүүр лүүгээ цохиулж зодуулсны дараа хамарнаас  их  цус гарсан...”  гэсэн мэдүүлгээр,

            Тухайн өдөр болсон үйл явдлын талаар мэдүүлсэн гэрч **** “…2025 оны 06 дугаар сарын 10-ны орой нар жаргахын алдад хэдэн цаг болж байсныг  нь  санахгүй байна…  миний  бүл ***, миний  эх 2 төрсөн эгч дүүсийн хүүхдүүд  болох ****гэх нэртэй  залуу эхнэр  ***** манайд ирсэн юм. “…хоол хийж өгөөд, би авдраасаа “Агар” нэртэй 0,5 литрийн архи гаргаж ирээд нэг хийж өгөөд байж байтал миний хүргэн хүү **** нь ухаангүй согтуу манай гэрт орж ирээд *****хандаж миний 100 малыг дутаасан гэж хэлээд зодсон..” гэсэн мэдүүлгээр

Энэ талаар гэрч **** “...2025 оны **** дугаар сарын ****ны орой *****цагийн үед санаж байна. ***** гэх нэртэй залуу эхнэртэйгээ манайд ирсэн юм. Би гоймонтой шөлтэй хоол хийгээд байж байтал нөхөр **** маань авдраасаа нэрийг нь мэдэхгүй архи гаргаж ирээд **** эхнэртэй нь дайлсан. Яг тэр үед хүргэн хүү **** орж ирээд **** гэх залууд хандаж та яахаараа хоёр хөгшин хүн дээрэлхэж, хүний 100 мал дутаадаг юм гээд *****нүүр лүү нь хөлөөрөө өшиглөж, хамраас нь цус гаргасан. Тэгээд би **** салгаад байшингаасаа гаргаад тэдний гэр лүү нь оруулсан. Гэрт нь орохдоо **** хандаж хамрын цусыг гоожуулчихлаа, орж уучлалт гуй гэсэн чинь хүргэн хүү **** буцаж ***, эхнэртэйгээ яваад өгсөн, тэрнээс хойш дахин уулзаагүй…” гэсэн мэдүүлгээр,

Гэрч ***** “…Манай нөхөр *** бид хоёр 2025 оны *** дугаар сарын***-ны өдөр хувийн ажил хөөцөлдөхөөр аймгийн төв рүү явж байгаад замаараа *** сумын төвд **** гэх айлд очсон юм. 2025 оны *** дугаар сарын ***-наас ***-нд шилжих шөнө ****гэх айлд байж  байтал 23 цаг өнгөрч байхад гаднаас ***гэх хүн эхнэртэйгээ хамт нилээн согтуу орж ирсэн. ***гэх хүн бидэнтэй мэнд мэдээд л манай нөхөр дээр очоод шууд цохиод авсан. Тэгснээ хөлөөрөө манай нөхрийг газарт унангуут нүүр толгой руу нь өшиглөсөн. **** манай нөхрийг зодоод байхаар нь салгах гээд болиулах гээд чадаагүй. Тэр айлд байсан *******хөгшин хүн ирж салгах гээд бас хүчрээгүй. Тэгээд ***сумын цагдаад дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 Шүүгдэгч ***үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ***** №3AB0725/229 дугаартай “...1. **** биед гэмтэл учирсан байна. 2. ****н баруун хэнгэргэн хальсны шинэ цоорол. Хамрын ясны шинэ хугарал, хамрын баруун хэсгээр цус хуралт, хаван. Зүүн зовхины доод хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлтээр болон Завхан аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “эд зүйл бичиг баримт хүлээн авсан тухай тэмдэглэлээр, хохирогч ****  амбулаторийн эмчлүүлэгчдийн картаар зэрэг бусад бичгийн нотлох баримтууд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан  дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч *****нь хохирогч **** Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж,  хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангасан байна.

Иймд  шүүгдэгч*****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

                                     Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай  үйлдлийн  улмаас  хохирогч  ****  эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг нэхэмжилнэ гэж байгаа боловч баримт ирүүлээгүй байна. Шүүх нотлох баримтыг үндэслэн иргэний нэхэмжлэлийг хангах эсэхийг шийдвэрлэх тул баримтгүйгээр  хохирол гаргахгүй. Иймд  шүүгдэгчийг  энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж  хохирогч **** нь цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах  нь зүйтэй.

                        2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч **** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч ***** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

 

 Шүүгдэгч ***** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан   хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч *****үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****** оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000  төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч **** нь 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч **** энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******овогт ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***** оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч  **** хохирогч ****  энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй,  хохирогч  нь цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч****2025 оны  06 дугаар сарын 28-ны өдөр авсан өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч **** нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДЭЛГЭРМАА