Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0021

 

 2022             12             27                                           128/ШШ2023/0021

                     

      

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  би Ц.Одмаа, А.У**** нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/454 тоот захирамжаар хавсралтын дугаар 24-т бичигдсэн А.У**** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “... захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн авч, хариуцагч хүчингүй болсон газрын оронд 2023 онд өөр газар өгөхөөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албатай гурвалсан тохиролцоо хийсэн тул хариуцагч энэ тухай баримтыг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагаас өмнө шүүхэд ирүүлэх, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж авахаас тохиролцсоны дагуу энэ хүсэлтийг гаргаж байна...” гэжээ.

            Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баримтдаа: Иргэн А**** У****** гаргасан өргөдөл гомдолтой танилцлаа. Дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны иргэдэд эзэмшүүлэхээр батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 32 дугаар хороо, Дарцагт уулийн хэсэгт хүсэлтийг шийдвэрлэх боломжтой...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

А.У**** нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/****** тоот захирамжаар хавсралтын дугаар 24-т бичигдсэн А.У************** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  тухай  шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч А.У*** итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А******** бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй” гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах зохицуулалт байхгүй бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд үүсэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан А.У**** нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/4**** тоот захирамжаар хавсралтын дугаар 24-т бичигдсэн А.У******холбогдох хэсгийг хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А******** бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  50  дугаар

зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс  улсын  тэмдэгтийн  хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар    зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

                                       

ШҮҮГЧ                        Ц.Одмаа