Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: А.,

Шүүгдэгч: Д.*******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 244060365 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 17 гудамжны 1700-1712 тоот хашааны баруун тал хүртэл 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөрт шилжих шөнийн 01 цагийн орчимд *******ийн эзэмшлийн Тоёота Лексус 450 загварын УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж, уг тээврийн хэрэгслийн ард байсан иргэн *******г дайрч, зам тээврийн осол гаргасаны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг,

-Мөн Д.******* нь зам тээврийн осол гарсны дараа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дугаар зүйлд заасан “өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр /утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/- д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчиж, эмнэлгийн байгууллагад осол гарсан талаар тэмдэглүүлж, хууль сахиулах байгууллагад мэдээлээгүй, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би тогтоолтой уншиж танилцлаа би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих байхгүй миний хувьд урьд өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг/ хх-ийн 129 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Банк санхүүгийн байгууллагуудын 100 жилийн ойн баярын үйл ажиллагаа болсон ба миний бие тус үйл ажиллагаанд оролцсон. Уг үйл ажиллагаа нь “Munkh” нэртэй зочид буудлын ресторанд босоо хүлээн авалт маягаар болсон. Тус үйл ажиллагаа нь миний санаж байгаагаар 23 цаг өнгөрч байхад тарсан гэж бодож байна. Уг үйл ажиллагаанаас гарч ирээд манай төрийн банкны хэсэг залуучууд рестораны гадаа орилолцож байгаад захирлын эзэнгүй байсан зуслангийн байшинд очихоор болоод , нарын машин болон салбарын албаны машин зэрэг 3 машинд хуваагдаж суусан. Миний хувьд ийн машинд суусан. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн гээд эрүүл байсан *******аар машинаа бариулаад явсан. Тэгээд бид нар рестораны гаднаас хөдлөөд төв замаар явж байгаад 2 дугаар сургуулийн зүүн талд байдаг замын зогсоол дээр миний сууж явсан машин болон гийн машин хамт зогсоод араас ирж байгаа гэх салбарын машиныг хэсэг хүлээж байгаад ирэхгүй болохоор түрүүлээд Амьчуулын эцэс буюу засмал зам дуусаад шороон зам руу ороод замаас гараад зогссон тухайн үед урд талд эгч машинаа өөрөө барьж яваад зогссон. Тухайн үед миний сууж явсан машинд урд талын суудал дээр жолоог ******* бариад хойд талын суудал дээр надтай хамт , нар сууж байсан ба машин гийн машины хажууд зогсоход машинаас , нар буусан харин зөрөөд орж ирж суугаад байж байтал ******* машинаа гэнэт асаагаад ойрхон байсан айлын хашааны гадаа очиж зогссон яг тэр үед миний ходоод өвдөөд байхаар нь гарч агаарт гарах зорилгоор машинаас буугаад машины жолоочийн хажуу талын буюу баруун урд талын дугуйны хажууд сууж байтал миний сууж ирсэн машин гэнэт хойшоо бага зэрэг ухарч байгаад огцом урагшаа хөдлөөд намайг босож амжаагүй байхад ирж мөргөөд урд талынхаа дугуйгаар миний баруун хөлийг мөргөөд дээгүүр нь гарсан яг тэр үед цаад талд гадаа байсан манай ажлын хүмүүс орилоод машин зогссон. Тэгтэл манай ажлын хүмүүс ирээд орилоод байсан би тэр үед хөл их өвдөж байсан болохоор шокны байдалд ороод зарим зүйлсийг санахгүй ба нэг мэдсэн ийн машинд суусан байхаар нь утсаараа том эгч рүүгээ залгуулаад эмнэлэг дээр хүрээд ир гэж ярьсан. Тэр үед эмнэлэг дээр манай ажлын хүмүүс хамт ирсэн. Тэгээд эмнэлэг дээр ирээд үзүүлсэн чинь миний баруун хөл хугарч мөн баруун талын хавирга цуурсан байдалтай байна гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 7-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хот руу явсан. Өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг / хх-ийн 40-42 /,

.....Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй, миний биеийн  байдал одоогоор хэвийн зүгээр болсон. Миний эмчилгээний зардалд Д.******* нь 2.000.000 орчим төгрөгийг бэлнээр болон дансаар өгсөн. Надад учирсан зардлын тооцоо гаргаж үзээгүй ерөнхийдөө эмчилгээ болон хагалгааны зардал нь эрүүл мэндийн даатгалаас гарсан. Надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Надад уг хэрэг дээр ямар нэгэн санал, гомдол байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 133/,

4. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Хохирогч *******гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 6,570,102 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 50 /,

5. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тэр үед ******* нь согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан болохоор рестораны гаднаас миний машиныг жолоодож явсан юм... Тэгтэл ******* нь анх машинаа зогсоохдоо айлын хашаа руу тулгаж зогссон болохоор урагшаа хөдлөлгүй ухардаг араандаа хийгээд бага зэрэг хөдөлсөн чинь хүмүүс орилсон. Тэгтэл ******* машинаа зогсоохоор нь бид нар буугаад харсан машины урд талд нь дээш харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэр үед машины гэрэлд гийн хувцас шороон болсон байсан ба аль гарыг нь санахгүй байна ямартай ч нэг гарынх нь шууны хэсэг дээр дугуйны мөр гэмээр шороо үүссэн байсан. Тэгээд хамт явж байсан хүмүүс нь дээр ирээд дуудсан чинь сэрсэн. Тэгээд бид нар г аваад шууд эмнэлэг дээр ирсэн тэгээд маргааш нь эмнэлгийн байгууллагаас г аваад Улаанбаатар хот руу явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 52-53 /,

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 07 дугаар сарын 24-ний Банк санхүүгийн байгууллагуудын 100 жилийн ойн баярын Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулах Munkh нэртэй зочид буудлын ресторанд болсон юм. Тус үйл ажиллагаа нь 00-01 цагийн хооронд тарсан тэгээд би тус ресторанаас гараад байж байтал өмнө хамт ажилдаг байсан нь манай Амьчуулд байдаг зуслангийн байшинд очъё гээд хэсэг хүмүүсийг дагуулж явахаар болсон. Тэр үед би Өлзийт сумын тооцооны төвийн захирал ийн машины хойд талын суудал дээр сууж явсан миний суусан машинд болон төрийн банк ажилдаг зүс таних эмэгтэй 2 хойд талын суудал дээр надтай хамт суусан урд талын суудал дээр суугаад жолоог нь ******* барьсан тухайн үед ******* согтууруулах ундаа хэрэглээгүй байсан болохоор машинаа бариулсан. Тэр үед би явж байхдаа утсаар ярьж байсан болохоор хаагуур яаж явсан гэдгийн мэдэхгүй нэг мэдсэн чинь Амьчуулын эцэст шороо замаар явж байгаад нэг айлын хашааны гадаа очтол бусад салбарын төрийн банкны ажилчид тус хашааны гадаа өөр машинаар очсон байсан. Тэгээд бид 2 машинаас буугаад хашааны гадаа байсан хүмүүстэй нийлэх гээд байж байсан би тэр үед хүнтэй утсаар яриад зогсож байтал гэнэт миний сууж ирсэн машин урагшаа хөдөлсөн чинь хүмүүс чанга орилоод хүн дайрчихлаа гэсэн чинь тухайн үед жолоо барьж байсан ******* нь сандарсандаа буцаад ухарсан тэгэхээр нь би яваад очтол машины зүүн урд талын дугуйны хажууд нь уйлсан байдалтай хэвтэж байсан ба бид нар хамжаад г ийн машинд суулгаад шууд эмнэлэг дээр ирсэн тэгээд эмчид үзүүлсэн би тэр бага зэргийн согтуу байсан болохоор санаа зовоод яваад өгсөн маргааш нь *******тай утсаар ярьсан чинь г хот руу авч явах гэж байна хавирга болон хөл нь хугарсан байсан гэж надад хэлсэн өөр зүйл болоогүй. Ресторанаас гарах үед , бид согтууруулах ундаа хэрэглэсэн байсан мөн зүс таних эмэгтэйг хэрэглэсэн үгүйг мэдэхгүй байна харин ******* согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргааны асуудал болоогүй. ******* нь жолоо барьж байсан. ******* нь гэнэт хөдлөх болсон шалтгаан гэвэл араас унаагүй үлдсэн хүмүүсийг авчрах зорилгоор хөдөлсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,

7. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Банк санхүүгийн байгууллагуудын 100 жилийн ойн баярын өдөр болсон ба тус баяраа Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулах Мunkh нэртэй зочид буудлын ресторанд тэмдэглэсэн юм. Тус үйл ажиллагаа нь 00 цаг өнгөрч байхад тарсан тэгээд би ресторанаас гараад байж байтал манай төрийн банкны хэсэг хүмүүс ярилцаад захирлын Амьчуулд байдаг хашаан байшинд нь очихоор болоод 3 машинд 10 гаран хүн хуваагдаж суусан харин миний хувьд Хонгор тооцооны төвийн захирал эгчийн цагаан өнгийн приус 30 маркийн машинд эгч, , , нарын хамт суугаад рестораны гаднаас хөдөлсөн тэгээд манай явж байгаад 2 дугаар сургуулийн зүүн талд байдаг зогсоолд дээр зогстол араас эгчийн машиныг ******* бариад дотор нь , , , нар суусан байдалтай бид нарын ард ирж зогссон тэгтэл ах нь түлхүүрээ авах гээд гэр рүүгээ явсан гэсэн ба бид нар тус газарт хэсэг зогсож байгаад түрүүлээд очоод байж байя гээд Амьчуулын эцсийн засмал замаас гараад шороо зам руу ороод нэг айлын эзэнгүй гэмээр хашааны гадаа очиж зогсоод манай машинд байсан хүмүүс бүгд машинаас буусан харин эгчийн машинаас , , 3 бууж ирсэн би зөрөөд эгчийн машин руу ороод арын суудал дээр суухад машины урд талын суудал дээр эгч жолоочийн суудал ******* 2 сууж байсан тэгээд бид 3 юм яриад сууж байтал эгч машинаа жоохон хөдөлгөөнд зогсчих би бие засах хэрэгтэй байна гэсэн чинь ******* машинаа асаагаад хойшоо ухарсан би тэр үед хойд талын суудлын гол суусан байхад хойд камерт юу ч харагдаагүй ба гэнэт гадаа байсан хүмүүс орилсон тэгтэл ******* машинаа зогсоогоод бид 3 машинаас буугаад хартал машины баруун талын урд дугуйны хажууд эгч хэвтэж байсан би тэр үед айсандаа ойртож очоогүй ба яг тэр үед , нар хэсэг хүмүүст ирж таарсан тэгээд тэд байсан хүмүүс эгч дээр очоод өргөж машинд суулгаад эмнэлэг рүү авч харин миний , , , , нарын хамт тус газар үлдээд гэр рүүгээ явсан харин бусад хүмүүс маань эгчийг аваад эмнэлэг рүү явсан өөр зүйл болоогүй....гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 /,

8. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Банк санхүүгийн байгууллагуудын 100 жилийн ойн баярын өдөр болсон ба тус баяр нь Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулах Мunkh нэртэй зочид буудлын ресторанд болсон. Тус үйл ажиллагаа нь шөнийн 00 цаг үед дууссан. Тус газраас гараад манай Төрийн банкны хэсэг ажилчид рестораны гадаа уулзаж байгаад ын захирлын зуслангийн байшинд очъё гээд 3 хэсэг машинд 10 гаран хүн суусан тухайн үед би согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан болохоор өөрийн эзэмшлийн БНА улсын дугаартай цагаан өнгийн приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон харин ийн машиныг ******* нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан болохоор жолоодож явсан мөн гээд манай салбарын жолооч албаны машинаа унаж явсан тэгээд рестораны гаднаас хөдлөөд төв замын гэрлэн дохиогоор Амьчуул явах зам руу ийн машины манай машин 2 эргэсэн ба харин захирал албаныхаа машинтай гэрээсээ очиж зуслангийн байшингийнхаа түлхүүрийг авна гэж салаад явсан тэгээд бид нар захирлыг 2 дугаар сургуулийн зүүн талын авто машин зогсоол дээр 5-10 минут хүлээж байгаад ирэхгүй болохоор явж байя гэж ярилцаад Амьчуулын засмал замын төгсгөл хүртэл яваад шороон зам руу ороод зам дагуу байсан нэг хашааны хажууд зогссон тэр үед би машинаас буугаагүй харин 2 машинд суусан байсан хүмүүс машинаас бууж суугаад байсан ба миний тод санаж байгаагаар *******ын барьж явсан машинаас бууж ирээд миний машинд суугаад орж гараад байсан харин миний машинд сууж ирсэн миний машинаас буугаад ******* барьж байсан машины ар талын суудал дээр суусан тэр үед машинд байсан хүмүүс бүгд бууж суугаад байсан харин *******, ,  нар машиндаа суугаад байсан. Тэр үед миний харснаар нь *******ын барьж ирсэн машины баруун талын хэсэгт сууж байсан тэгтэл ******* машинаа асаагаад гэнэт ухарсан чинь гадаа байсан хэсэг хүмүүс орилсон тэгэхээр нь би машинаас буугаад харсан чинь *******ын барьж байсан машины баруун талын урд дугуй нь доороос гийн хөлийг гаргасан байдалтай хамт явж байсан хүмүүсийн нэг нь г өргөсөн ба давхар ******* машинаас бууж ирээд машинд суулгаж байтал захиралтай явж байсан хүмүүс ирсэн тэгтэл ******* сонин болоод сандраад байхаар нь даргын жолооч ийн машиныг бариад эмнэлэг дээр ирсэн би давхар араас нь хэсэг хүмүүстэй ирсэн тэгээд би тэнд хэсэг байж байгаад гэртээ харьсан харин маргааш нь г гэр бүлийнхэн хүмүүстэй *******, нар Улаанбаатар хот руу явсан өөр зүйл болоогүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 /,

9. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Банк санхүүгийн байгууллагуудын 100 жилийн ойн баярын өдөр болсон тус баяр үйл ажиллагаа нь 18 цагт босоо хүлээн авалт маягаар Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулах Мunkh нэртэй зочид буудлын ресторанд болсон юм. Уг үйл ажиллагаа нь шөнийн 00 цаг үед дууссан /цагийн сайн санахгүй байна/. Тухайн би согтууруулах ундаа бага хэмжээгээр хэрэглэсэн бага зэргийн согтолттой байсан гэхдээ биеэ авч явах чадвартай байсан. Тус газраас гараад манай Төрийн банкны хэсэг залуучууд рестораны гадаа уулзаж байгаад хашаа явахаа ярилцаад байсан би тэр үед хашаа явахын мэдээгүй явъя гэхээр нь гэгчийн цагаан өнгийн приус 41 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад төв замын гэрлэн дохиогоор хойш эргээд 2 дугаар сургуулийн зүүн талд байх төв замын зогсоол дээр 2 машинтай хэсэг хүмүүс зогссон тэр үед нь өөрийнхөө машиныг бариад явж байсан харин ийн машин ард зогсож байсан тухайн үед хэн нь барьж явсан гэдгийн мэдээгүй. Тэгээд бид нар Амьчуулын засмал зам дуусгаад шороон зам руу ороод ертөнцийн зүгээр зүүн замын зүүн талд байсан танихгүй айлын хашааны гадаа очоод зогссон тэгээд 2 машинд байсан хэсэг хүмүүс буугаад хооронд юм яриад тамхилаад зогсож байсан ба бид нар тэр үед араас ирж байсан хүмүүсийг хүлээгээд байж байтал хажууд зогсож байсан ийн машин хөдлөөд хашаа руу шахаад зогсоод гэрлээ унтраасан тэгээд удалгүй дахин машиныхаа гэрлийг асаасан чинь ийн машины баруун урд талын купер хэсгийг налж суусан байдалтай байсан тэгтэл ийн машины гэнэт ухарсан чинь газар унасан тэгтэл тус машин нь гэнэт урагш хөдлөөд г мөргөхөөр нь бид харж байсан болохоор наанаас нь  орилоод гүйсэн чинь ийн машин зогссон тэгээд хамт байсан хүмүүстэйгээ гүйгээд очтол тус машины баруун урд дугуйны доор буюу тэнхлэг доогуур биеийнхээ зүүн талаар газар хэвтсэн баруун талын хүзүүний хэсэгт баруун талын урд дугуй ойртсон байдалтай байсан. Тэр үед ухаан алдсан байдалтай байхаар нь бид наанаас нь хартал машины дугуйн доогуур гийн эд эрхтнээс дарагдсан зүйл харагдахгүй байхаар нь хөл гарын машины дугуйнаас холдуулж байгаад машиныг дахин ухрааж холдуулсан тэр үед ийн машины жолооны араас ******* бууж ирсэн. Тэгээд бид г гаргаж ирэхэд сэрэхгүй ухаан алдсан байдалтай байгаад байхаар нь би сэрээх зорилгоор гийн хамрын доод хэсэгт дарсан чинь сэрсэн тэгэхээр нь бид зүгээр үү гэтэл бие маш их өвдөж байна гэсэн яг тэр үед манай банкны машинтай , нар ирсэн тэгээд эмнэлэг рүү явъя гээд ийн машинд г суулгаад хөдлөх гэтэл ******* сандарч айсан байдалтай байхаар нь жолооч гээр ийн машиныг бариулаад эмнэлэг дээр ирсэн өөр зүйл болоогүй....гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 /,

10. Гэрч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Тухайн өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Банк санхүүгийн байгууллагуудын 100 жилийн ойн баярын өдөр болсон тус баяр үйл ажиллагаа нь 18 цагт босоо хүлээн авалт маягаар Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулах Миnkh нэртэй зочид буудлын ресторанд болсон юм. Уг үйл ажиллагаа нь шөнийн 23 цаг үед шиг санаж тодорхой сайн цагийн санахгүй байна. Тухайн үед би согтууруулах ундаа бага хэмжээгээр хэрэглэсэн бага зэргийн согтолттой байсан гэхдээ биеэ авч явах чадвартай байсан. Тус ресторанаас гараад манай Төрийн банкны хэсэг залуучууд рестораны гадаа уулзаж байгаад үргэлжлүүлээд ганц нэг юм ууя гэж ярилцаад , болон албаны патрол маркийн нийт 3 тээврийн хэрэгсэлд хамт явах гэж байсан хэсэг залуучууд хуваагдаж суусан миний хувьд ийн машинд суусан тухайн үед ийн машиныг ******* нь согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй гэдгээрээ бариад явсан тухайн үед надтай , , , ******* бид 5 хамт явж байсан. Тэгээд бид рестораны гаднаас хөдлөөд төв замаар явж байгаад спортын ордон өнгөрөөд замын зогсоол хэсэг дээр гийн машин болон миний сууж явсан машин 2 зогссон тэр үед хамт явж байсан ажлын патрол байхгүй байсан тэгээд бид нар тус зогсоол дээр хэсэг зогсож байгаад Амьчуулын засмал замаар явж дуусгаад шороон зам ороод хэсэг явж байгаад танихгүй айлын хашааны гадаа 2 машин маань зогссон тэр үед би машинаас буугаад гийн машинд сууж ирсэн , , нартай юм яриад гадаа зогсож байтал миний сууж явсан машинд байсан ганц нэг эмэгтэй нь бие засяа гээд ойрхон машин асаагаад очиж зогссон тэгтэл хамт байсан хүмүүсийн нэг нь хүн дайрчихлаа гэж орилсон тэгэхээр хамт байсан хүмүүстэйгээ очоод холоос харсан чинь тус машины баруун урд талын дугуйны ойролцоо хэвтэж байсан яг тэр үед манай албаны патрол маркийн машинтай хэсэг хүмүүс ирсэн тэгээд бид нар сандралдаж байгаад г эмнэлэг рүү хүргэхээр болоод ийн машиныг жолоочоор бариулаад эмнэлэг дээр авчирсан.Тухайн үед ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн ба гийн хувьд биеэ авч явах чадвар байсан гэж бодож байсан харин ******* нь согтууруулах удаа хэрэглээгүй мөн дээрээс нь машин барьсан юм.....гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,

11. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Банк санхүүгийн байгууллагуудын 100 жилийн ойн баярын өдөр болсон. Тус баяр үйл ажиллагаа нь 18 цагт босоо хүлээн авалт маягаар Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулах Munkh нэртэй зочид буудлын ресторанд болсон юм. Уг үйл ажиллагаа нь шөнийн 23 цаг үед тарсан шиг санагдаж байна. Уг үйл ажиллагаа дээр би согтууруулах ундаа бага хэмжээгээр хэрэглэсэн бага зэргийн согтолттой байсан гэхдээ биеэ авч явах чадвартай байсан. Тус ресторанаас гараад манай Төрийн банкны хэсэг залуучууд рестораны гадаа уулзаж байгаад үргэлжлүүлээд ганц нэг юм ууя гэж ярилцаад эгчийн машинд би суусан ба араас хэний машин гэдгийн мэдэхгүй байна мөнгөлөг саарал өнгийн Lexus RX-450 маркийн тээврийн хэрэгсэлд манай төрийн банкны хэсэг хүмүүс суусан мөн салбарын машин болох цагаан өнгийн Патрол машинд хэсэг хүмүүс суусан. Тэгээд миний сууж явсан машин спортын ордны ард талд байрлах авто машины зогсоол дээр зогсоод байж байтал араас Lexus RX-450 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогссон. Тэгээд бид нар тус газарт хэсэг зогсож байгаад Амьчуулын засмал замаар хойш явж байгаад шороон зам руу дөнгөж ороод замын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах айлын хашааны ойролцоо зогссон. Бид нарын араас явж байсан Lexus RX-450 маркийн машин бид нар хажууд зогссон ба тус машинаас ах бууж ирсэн. Тус машин нь бид нарын хажууд хэсэг зогсож байгаад хөдлөөд бид нараас 20-30 метрийн зайтай очиж зогссон. Тэр үед , бид 3 эгчийн машины хажууд тамхи татаад зогсож байтал тус Lexus RX-450 маркийн машины баруун урд талын купер буюу дугуй урд хэсэгт эгч тонгойгоод явган сууж байсан. Тэгтэл Lexus RX-450 маркийн машин нь гэнэт хойш ухарсан. Тэр үед бид ухарч байна гэж бодоод хараад байж байтал шууд урагшаа хөдлөөд баруун урд талын дугуйгаараа буюу урд талын купер хэсгээрээ эгчийг мөргөхөөр нь бид нар орилсон чинь тус машин зогссон. Тэр үед ах түрүүлээд гүйгээд очсон ба араас бид 2 очсон намайг очих ах эгчийг тэвэрсэн байдалтай байсан. Тэр үед Lexus RX-450 маркийн машины жолооны араас ******* ах бууж ирээд шокны байдалтай байсан. Тэр үед хамт байсан хүмүүс маань бүгд сандраад байж манай ажлын ах хэсэг хүмүүстэй ирсэн. Тэгээд Lexus RX-450 машиныг унаад эгчийг суулгаад аваад явсан. Харин би ******* ахыг шоконд орсон байхаар нь тайвшруулж хэсэг хамт байж гэр рүүгээ явсан. Харин манай ажлын хэсэг хүмүүс ******* ахтай үлдсэн өөр зүйл болоогүй....гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 /,

12. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11079 дугаартай шинжээч:.....1. *******гийн биед баруун дал, баруун 1-6, зүүн 1-2 дугаар хавирга, баруун дунд чөмөгт ясны далд хугарал, уушгины няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,

13. Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4 дугаартай:...Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дугаар зүйлд “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг; гэж заасан бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байх тул энэ үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна гэж дүгнэж байна.

2. Иргэн Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй нь тогтоогдож байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гуравдугаар зүйл: Жолоочийн үүрэг, 3.1.а “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна”-ийн тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); гэсэн заалттай байна.

3. Иргэн Д.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д зааснаар Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн..гэх магадалгаа /хх-ийн 92-93 /

14.  Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ЕГ0525/630 дугаартай:....1. Урьд гаргасан №11079 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. *******-н биед хүзүүний 7-р нугалмын зүүн хөндпөн сэртэнгийн хугарал, баруун дал яс, баруун 1,2,7-р хавирганы дан, 3,4,5,6-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн 1,2-р хавирганы хугарал, баруун уушгины няцрал, цээжний хөндийн баруун талд хий хуралт, баруун дунд чөмөгний хугарал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна....гэх дүгнэлт болон Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн албан бичиг /хх-ийн 31/, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан бичиг /хх-ийн 46/, Төрийн банкны албан бичиг /хх-ийн 138/, шүүгдэгч Д.*******ын хувийн байдлуудтай холбоотой баримтууд /хх-ийн 139-159/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 17 гудамжны 1700-1712 тоот хашааны баруун тал хүртэл 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөрт шилжих шөнийн 01 цагийн орчимд *******ийн эзэмшлийн Тоёота Лексус 450 загварын УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж, уг тээврийн хэрэгслийн ард байсан иргэн *******г дайрч,  түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг,

-Мөн Д.******* нь зам тээврийн осол гарсны дараа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дугаар зүйлд заасан “өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр /утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/- д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчиж, эмнэлгийн байгууллагад осол гарсан талаар тэмдэглүүлж, хууль сахиулах байгууллагад мэдээлээгүй, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт болсон  нь хохирогч *******, иргэний нэхэмжлэгч  , гэрч *******, *******, *******, *******, , , нарын мэдүүлэг, шинжээчийн 11079, ЕГ0525/630 дугаартай дүгнэлтүүд, мөрдөгчийн магадалгаа, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.******* нь анхаарал болгоомжгүйн улмаас машиныг ухрах хөдөлгөөн хийхдээ ардаа байсан хохирогч *******г дайрч, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэгт  заасан хоёр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.*******ыг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт буруутайд тус тус  тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эрүүгийн хариуцлага ял шийтгэлийг тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.******* нь  хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоолоо.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь эмчилгээний зардлын талаар нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Д.*******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хохирогч ******* нь ослын улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн бөгөөд түүний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг шүүгдэгч Д.******* нь төлж барагдуулсан тул түүний иргэний нэхэмжлэгч байгууллагад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хэрэгт хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хохирлыг гуравдугаар зэрэглэлээр тогтоосон мөрдөгч маягт үйлдсэн байх бөгөөд хохирогч ******* нь сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэж гараар бичсэн байх тул шүүгдэгч Д.*******ыг хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг   хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг  болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж  түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг тэврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил зургаан  / 02 жил 06 сар / сарын хугацаагаар хасаж, гурван мянган  / 3000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая  / 3.000.000 / төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1.000.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан гурван мянган  / 3000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая  / 3.000.000 / төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1.000.000 / төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг дөрвөн мянган / 4000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн сая / 4.000.000 / төгрөгөөр торгохоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан   дөрвөн мянган / 4000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн сая / 4.000.000 / төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй   болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.*******д  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хассан ялыг торгох ялыг оногдуулсан үеэс эхэлж тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.БАТЦЭНГЭЛ