Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Зулаа,

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-,

Хохирогч: *******,

Гэрч: Э.*******,

Шүүгдэгч: С.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414003490163  дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогт *******ийн ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр баг, гэх газар хохирогч *******тай мал туулаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь 3 шүдний булгарал, зүүн нүдний алимны цус харвалт, баруун хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Баянхонгор аймаг Галуут сумын 1-р баг 2 толгой ар шилэн дээр 2024 оны 05 дугаар сарын 26-ний оройн 20 цагийн үед гэх хүн мотоциклтой манай адууг хөөгөөд явж байхаар нь би тэр хүн дээр очиход гэх хүн согтуу байсан. Би та яагаад адуу хөөгөөд байгаа юм гэсэн чинь гэх хүн би адуундаа үрээ тавьсан юм гэхэд би танай адуу өвөлжөөн дээрээ байгаа шдээ манай адуунд хамаарахгүй гэсэн чинь мотоциклоосоо бууж ирээд би хөөгөөгүй шдээ гэхэд би хөөснийг чинь хараад би өөрөө хүрээд ирлээ, гүү унагалаад нялх унага үхээд байна гэхэд гэх хүн би чамайг цагдаа дуудаж өглөө гэхэд би тэгээ тэг, би өөрийг чинь цохиж нүдээгүй гэхэд эмнэлэг дуудна гээд байсан, намайг гуйлагчин, цагаач гэж элдвээр хэлээд байсан. гэх хүн 2024 оны 05 дугаар сарын 21, 22-ний өдрийн үеэр мотоциклоос унасан байсан. Тэр талаар нь ын эхнэр болох машин дотор мотоциклоос унаад нүдэнд цус хурсан, шанаа нь хөхөрсөн гээд хүмүүст ярьсныг манай ээж ******* сонссон байсан. Тэгсэн гэх хүн намайг зодсон мотоциклоос чирсэн, толгойгоор мөргүүлсэн гэсэн байсан, тийм зүйл болоогүй, гэх хүний биед халдаж цохиж, биед нь хүрсэн зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 146-147/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ:  ******* нь 2024 оны 05 сарын 26 ны өдөр манай адууг тууж мал бэлчиж байсан газраас хөөсөн. Би цохиогүй мотоциклоос өөрөө унасан гэв.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 5 дугаар сарын 26-ны орой 20-21 цагийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр баг гэх газар малдаа явж байхад манай сумын гэх залуу адуу эргүүлээд явж байсан. Доороос мотоциклтой орилоод шуугиад ирснээ чи юу гээд адуу хөөгөөд байгаа пизда вэ, чи дандаа ингэж байдаг болиоч гэсэн. Би чи юу гэсэн үг юм бэ ах нь гүү хураалгах гээд хэдэн адуу эгнээд шахаад байж байна гэж хэлсэн чинь чи битгий худлаа хэлээд бай гэж хэлээдмотоцикл дээрээс шууд татаж унагаад. Тэгээд би мотоциклоо босгоод дахиад татаж унагаад миний багалзуур шахаад, ар дагзаар газар мөргүүлээд тэгээд нүүр лүү нэг цохиж авсан. Тэгээд нэлээн байж байгаад би хонь руугаа явсан. Тэгээд явах гэтэл чи байж бай цагдаа газрын алба дууд гэсэн чинь дуудсан чи байж бай хүрээд ирнэ гэж хэлээд яваад өгсөн. Миний толгойн дагзаар газар мөргүүлсэн. Гараараа миний нүүрэн хэсэг рүү цохисон. Өөр онц зүйл болоогүй. Дахиад удвал барьж аваад алчих юм билүү гэж бодоод шууд явсан.....гэх мэдүүлэг / хх-ийн 20-21 /,

.....Би тухайн үед мотоциклтой явж байгаад мотоциклоос унаж ойчсон зүйл болоогүй. Харин 2024 оны 5 дугаар сарын 26-ны орой 20-21 цагийн хооронд шонхоорой /Гантөгс/ гэх залуу намайг мотоциклоос татаж газар унагаад миний толгой ар дагзаар газар мөргүүлсэн. Нэг удаа миний нүүрний эрүү хэсэг рүү цохисон. Намайг мотоциклоос хоёр удаа татаж унагаад газраар чирээд байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2024 оны 05 сарын 26-ний орой 20:00 цагт  манай өвөлжөөний доод хэсэгт буюу Алаг гэх газар бил дээр хонь адуутай явж байсан. Азарга үрээнд хэдэн адуу хураалгаж явсан адуу малаа тусгаарлаж бөөгнүүлж яваад зогсож байхад С.******* миний байгаа газар мотоцикл унаж ирсэн тухайн газар манай өвөлжөөний урд талын бэл байсан. Та яах гэж адуу мал хөөгөөд байгаа  юм бэ гэж ирсэн тухай үед С.*******ийн адуу мал тэнд байгаагүй манайхтай айл ойролцоо байдаг н.Батцэрэнгийн шарга азаргатай адуу, ын хээр азаргатай адуу 2 адууг би доошлуулж тууж явсан. Та яах гэж адуу мал хөөж явдаг хаашаа янзын хүн бэ гээд өөрийн унаж ирсэн мотоциклоос бууж ирээд С.******* намайг заамдаж барьж авч ар дагзаар газар мөргүүлсэн тэр үед мотоцикл газарт унасан. Би мотоцикл босгомоор байна юу болж байна алах нуу чи гэсэн чинь алсан ч яадаг юм чамайг гэж тухайн газар дээр хэлсэн. Би босоод мотоцикл босгож байхад ахин намайг татаж унагааж миний нүүр хэсэгт 3 удаа цохисон одоо хүртэл улаан тогтсон хэвээрээ байна. Доод зүүн талын 2 шүд унатал цохисон. Би чамайг хэлдэг газар хэлж өгье, чи яадаг хүүхэд вэ гэж хэлээд би цагдаа дуудсан. Намайг согтуу байна гэж С.******* хэлсэн би тухай үед архи дарс уусан зүйл байгаагүй, айраг уусан байсан. Тухайн газар дээрээсээ би цагдаа дуудсан. Харанхуй болж байсан манайх талын толгой гэдэг газар зүүн тал руу нь ганцаараа ганц гэр байсан. Босоод би С.*******өөс салаад өөрийнхөө мотоциклийг босгож хонио туугаад гэртээ харьж байтал цагдаа манайд сумаас  ирсэн.  Цагдаа ирээд болсон бүх явдлыг яриулж , намайг үзээд та шууд сумын төв орно гэж хэлсэн би өнөөдөр шөнө хонио харж хоноод өглөө ирье гэж хэлээд би маргааш өглөө нь сумын төв орж цагдаа дээр очсон, эмнэлэгт үзүүл та гэхээр нь би сумын төвийн эмнэлэгт үзүүлэхэд манай сумын төвийн эмч байсан намайг үзсэн. Эмч үзээд та өнөөдөр шууд Баянхонгор аймаг явж эмнэлэгт хэвт гэж хэлж тэр өдрөө аймгийн унаанд суулгаж өгч Баянхонгор аймаг руу явуулсан гэв. Аймагтаа ирээд би шүүх эмнэлэгт үзүүлсэн Би мотоциклоос унасан  зүйл болоогүй. Намайг багалзуурдаж газарт унагаасан, нүүр хэсэгт 3 удаа цохисон, 2 шүд унасан гэв.  Мотоциклийн гэрэл мотоциклтой  татаж унагахад хагарсан. Би өөрөө мотоциклоос унаагүй татаж унагаасан. Надад учирсан гэмтэл буюу С.******* намайг зодсоноос болсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. хохирогч *******ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шүүж үзэхэд 61.200 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 5 дугаар сарын 26- ны өдрөөс хойш авч хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан байх тул лавлагааг гаргаж хүргүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

 6. Гэрч Э.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. ******* тухайн өдөр манай адууг шөнө хөөж байхад нь манай хүү С.******* араас хөөгөөд очсон гэсэн очоод *******тай адуу хөөсөн талаараа маргаан болсон гэсэн С.******* зодоон цохион хийгээгүй гэж хэлсэн би ч мөн адил хүн зодож цохиж болохгүй шүү гэж хэлсэн. Би тай цуг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг руу жолооч нь яг бүтэн нэрийг нь мэдэхгүй байна гэж дуудаг ханх , , оёдолчин ын эхнэр нөгөө цуг явсан хүмүүсийн нэрийг сайн мэдэхгүй байна. Би ын эхнэр ыг юу ярьж байсан талаар санж байна тухайн үед Баянхонгор явж байхад манай нөхөр мотоциклтой явж байгаад очоод өрөөсөн шанаа толгой хөл гар нь өвдөөд байгаа би өдөртөө аймаг ороод буцахгүй бол болохгүй гэж хэлээд явсан тэгээд бид хоёр цуг яваад цуг ирсэн энэ тухай маш тодорхой ярьж байсан юм цуг явсан бүх хүмүүс сайн мэдэж байгаа байхаа. Хөл гэр толгой нь өвдөөд байгаа өрөөсөн шанагаараа оочсон гэж хэлж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

7. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.******* мэдүүлэхдээ: нь манай төгсөлт би сайн мэднэ. Нүдээ үзүүлээд даруй буцахгүй ******* мотоциклоос унасан гэж 2024 оны 05 дугаар сарын 22-ний өдөр ярьсан гэв.

8. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би энэ талаар сайн санахгүй байна хавар цагаан сараар миний ээж нас өөд болоод 21 хоног дээр нь би очсон юм өөр 7 сард аймаг орсон тэглээч зун болоод ирэхээр хөдөөний эмэгтэй хүн цаг тун ховор болдог сайн санахгүй байна. Миний нөхөр мотоциклоос унасан удаа байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,

9. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би Баянхонгор аймгийн Галуут сумын Эрүүл мэндийн төвийн дарга ажилтай. ...******* нь 2024 оны 5 дугаар сарын 27-ны өглөөгүүр С.*******өд зодууллаа гээд орж ирж үзүүлсэн. Үзэхэд толгой өвдөнө, шилэн хүзүү хөшнө, хоолой өвдөнө, юм залгихад зовиуртай гэж хэлж байсан. Мөн зүүн талын нүдний салст улайсан, хацар, хүзүү, цохиулсан гэмээр бага зэрэг хөхөрсөн байсан. Биеийн байдал хэвийн байсан. өөр ямар нэг зовиур байхгүй ил харагдах шарх сорви байхгүй байсан. Хацар, хүзүү нь гадны нөлөөнөөс болсон байсан. Тухайн асуудлаас хойш Шонхороо гэж дууддаг ******* нь миний утас руу залгаж ******* чам дээр очиж үзүүлсэн үү, бие нь яаж байна гэхээр нь би үзээд явуулсан. Чи яагаад хөгшин хүн зодсон юм уу гэтэл бид хоёр өвөлжөө бууцнаас болоод маргалдсан сүртэй юм болоогүй гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,

10. Шинжээч эмч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. *******ад учирсан гэмтлүүд нь тодорхой хэсэг газруудыг хамарсан голомтлог гэмтлүүд байсан учир зодолдох, цохиулах үйлдлүүдийн улмаас үүссэн байх боломжтой. Хэрэв мотоциклоос болон өөрийн өндрөөсөө нүүрээрээ унасан тохиолдолд тархмал том хэмжээний зулгаралт, цус хуралт үүсэх байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/,

.....2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шүдний эмчийн үзлэгт баруун доод 46 дугаар шүд КО8.1, зүүн дээд 26 дугаар шүд, зүүн доод 43 дугаар шүднүүд гэмтлийн улмаас хөдөлсөн байсныг тус тус 3 шүд авсан гэжээ. Зүүн нүдний алимны цус харвалттай, баруун хацарт цус хуралттай, зүүн доод 3 дугаар шүд дөрвөн тийш ганхаж байсан тул шүдний эмчийн үзлэгт явуулахад 3 шүд авагдсан гэсэн эмнэлгийн бичиг баримт ирсэн бөгөөд өмнөх дүгнэлтэд өөрчлөлт орохгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 103-104/,

11. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 309 дугаартай шинжээчийн:...1.3. *******ын биед 3 шүдний булгарал, зүүн нүдний алимны цус харвалт, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

4. Дээрх 3 шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 11.52.2- д зааснаар хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх нүдний алимны цус харвалт, баруун хацрын цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна......гэх дүгнэлт / хх-ийн 89-90/ болон  шүдний эмчийн үзлэгийн баримт /хх-ийн 105/, тээвоийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-18/ шүүгдэгчийн хувийн байдлуудтай холбоотой нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр баг, гэх газар хохирогч *******тай мал туулаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь 3 шүдний булгарал, зүүн нүдний алимны цус харвалт, баруун хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь  хохирогч *******ын мэдүүлэг, гэрч , *******, Э.******* нарын мэдүүлэг, шинжээчийн 309 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч хохирогч нар нь хувийн үл ялиг зүй бус харьцаанаас шалтгаалж шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа бөгөөд хохирогчийн  малын бэлчээр газар нутгийн маргаанаас шалтаглаж маргалдаж шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэлээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, мөн гэрч Э.******* нар  нь хохирогч *******ыг “зодоогүй, өөрөө мотоциклоос унаж бэртсэн” гэж мэдүүлж байгаа боловч гэрч А.******* нь шүүгдэгч С.*******ийн ээж нь бөгөөд  Үндсэн хуульд заасны дагуу төрсөн хүүхдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй юм.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би мотоциклоос унасан  зүйл болоогүй. Намайг багалзуурдаж газарт унагаасан, нүүр хэсэгт 3 удаа цохисон, 2 шүд унасан гэв.  Мотоциклийн гэрэл мотоциклтой  татаж унагахад хагарсан. Би өөрөө мотоциклоос унаагүй татаж унагаасан...” гэж мэдүүлснийг гэрч ы өгсөн “... Миний нөхөр мотоциклоос унасан удаа байхгүй....гэх мэдүүлэг,

 Гэрч *******гийн  өгсөн:.. Би Баянхонгор аймгийн Галуут сумын Эрүүл мэндийн төвийн дарга ажилтай. ...******* нь 2024 оны 5 дугаар сарын 27-ны өглөөгүүр С.*******өд зодууллаа гээд орж ирж үзүүлсэн. Үзэхэд толгой өвдөнө, шилэн хүзүү хөшнө, хоолой өвдөнө, юм залгихад зовиуртай гэж хэлж байсан. Мөн зүүн талын нүдний салст улайсан, хацар, хүзүү, цохиулсан гэмээр бага зэрэг хөхөрсөн байсан. Биеийн байдал хэвийн байсан. өөр ямар нэг зовиур байхгүй ил харагдах шарх сорви байхгүй байсан. Хацар, хүзүү нь гадны нөлөөнөөс болсон байсан. Тухайн асуудлаас хойш Шонхороо гэж дууддаг ******* нь миний утас руу залгаж ******* чам дээр очиж үзүүлсэн үү, бие нь яаж байна гэхээр нь би үзээд явуулсан. Чи яагаад хөгшин хүн зодсон юм уу гэтэл бид хоёр өвөлжөө бууцнаас болоод маргалдсан сүртэй юм болоогүй гэж байсан” гэх мэдүүлэг зэргээс хохирогч *******ын шүүгдэгч С.*******өд зодуулсан гэж мэдүүлэг нь давхар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь хохирогч *******ыг зодоогүй түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулаагүй гэх мэдүүлэг нь няцаагдаж байна.

Иймд шүүгдэгч С.*******ийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй, талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч ******* нь шүүгдэгч С.*******өд зодуулж эрүүл мэнддээ хөнгөн хохирол авч эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж түүний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас 61.200 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.*******өөс 61.200 төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч С.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох  ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон            

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг дөрвөн зуун тавин / 450 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.*******өд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.*******өөс 61.200 төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ