Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/260

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа

Улсын яллагч М.Өлзийбаатар

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, махны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот ******* дүүргийн ******* дугаар хороо Баялаг хотхон тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД:*******/

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2023 оны 09 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг "Хэрээ хад" гэх газарт нутаглах иргэн эзэмшлийн 20 тооны сувиа үнээ, 9 тооны нас гүйцсэн бүдүүн морь, 5 тооны нас гүйцсэн бүдүүн гүү буюу нийт 34 тооны малыг 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа болох 10,000,000 төгрөгийг өгч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг буцааж өгөлгүй, хууран мэхэлж залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би 2023 онд ******* ахаас ирж мал авсан. Би 2005 оноос хойш малын наймаа хийж байгаа бөгөөд ******* ахтай хуучны танилууд юм. Тухайн үед урьдчилгаа 10 000 000 төгрөгийг өгөөд малаа аваад Улаанбаатар хот руу тээвэрлэсэн. Тэр үед махны үнийн ханшийн хэлбэлзэл гарч, 1800кг-2000кг алдагдал хүлээсэн. Мөн тээврийн зардалд шаталт үүссэн, ихэнхийг нь тухайн үедээ зээлээр зараад авсан хүмүүс нь мөнгөө цувуулж бага багаар өгсөний улмаас энэ хүний мөнгийг өгч чадалгүй удаасан. Түүний дараа надад ар гэрийн гачигдал гарч аав маань нас бараад мөнгөө өгөхөд хэцүү болсон. Цаашид энэ хүнтэй ярилцаж тохироод, би хийж байгаа ажлаа үргэлжлүүлж эхлээд уг төлбөрийг төлнө гэсэн бодолтой байна...гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...******* нь 2023 оны 9 сард ирээд намайг мал зарах уу гэхээр нь адуу, үхэр зараад 10 000 000 төгрөг урьдчилгаанд авсан. Үлдсэн 30 000 000 төгрөгийг  очоод өгнө гэсэн боловч өгөөгүй. Өнгөрсөн жил 4 000 000 төгрөг өгөөд үлдсэн 2******* 000 000 төгрөгийг өгөөгүй байна. Энэ хүний зорчих эрхийг хязгаарлачихвал миний мөнгийг өгөх нь бүтэхгүй болов уу гэж бодож байна. Энэ хүн гадагш гарах ажлаа хийж байж миний мөнгийг төлж дуусгах байх гэж бодож байна...” гэв.

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай авга ах 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр миний амьдардаг Булган сумын 2 дугаар баг Хэрээ хад гэх газарт зуслан дээр надтай цуг мал дээр байсан юм. Тухайн үед ахын хуучны танил дүү нь болох гэх залуу хүрч ирээд манайд 1 хоноод ахаас та надад үхэр, адуугаа зарчих би хотод очоод мөнгийг чинь явуулъя гээд гуйгаад байсан. Түүнийг гуйгаад байсан болохоор ах өөрийнхөө хүйтэн орохоор бойлж мөнгө болгохоор төлөвлөж байсан өөрийнхөө 20 тооны үхэр, 14 тооны адуугаа гэх залууд амьдаар нь ачуулж зарахаар болсон. Тухайн үед гэх залуу нь Улаанбаатар хотод очоод малаа махалж зараад мөнгийг чинь араас нь явуулна гэж хэлсэн. Тэр үед би ахын урдуур нь ороод ******* хандаж чи эхэлж мөнгөө төлөөд дараа нь малаа аваад яв гэж хэлсэн. Улмаар мөнгөө өгөхгүй бол бид нар малаа өгч явуулахгүй гээд машин дээр ачуулсан байсан. Үхэр, адуунуудаа явуулахгүй машиныг нь өөрийнхөө гэрт нэг хоног саатуулж өнжүүлсэн юм. Маргааш өдөр нь урьдчилгаа болгож 10,000,000 төгрөгийг ахын хэлсэн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 30,000,000 төгрөгийг яг 2 хоногийн дараа шилжүүлнэ гэж худал хэлээд тэр чигтээ алга болсон...” гэжээ. /хх-ийн 32-33 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сэргэлэн сум явсан 2 иргэний арай ахмад настай хүн нь миний утас руу залгаж чи өвсөө буулгачих мал ачих уу гэхээр нь болно гээд ачуулах хүн нь чам руу ярина шүү гэхэд удалгүй над руу 981109*******7 дугаараас залгаж өвс авч байгаа айлаас 20 үхэр, 20 адуу авсан юм та ачих уу гэхэд би арай багтахгүй. Багтуул 30 гаруй багтах байх гэхэд хамаагүй ээ багтсан малаа авч явъя гэж хэлсэн. Улмаар та надтай ирээд уулзчих би аймгийн төвийн танктай хөшөөний хажууд байна гэж хэлсэн. ... Улмаар уулзаж бид 2 үнэ хөлсөө тохирсон. ... үүний дараа 20 тооны үхэр, 9 тооны адуу ачиж Улаанбаатар хот явсан...” гэжээ. /хх-ийн 3*******-38 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... ах 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр надаас ирээд манай адуу энэ жил малын А дансанд тоологдоогүй байна. Надад 14 тооны малын бичиг аваад өгөөч гэхээр нь авч өгсөн. Тухайн малыг нь Увс аймгийн гаралтай гэх шар царайтай махлаг залуу авч байсан. Миний хувьд мал худалдаж авсан гэх хүнийг танихгүй...” гэжээ. /хх-ийн 43 тал/

 

         

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 тал/

- ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн **************-73, 7*******-88 тал/

- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-54 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2023 оны 09 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг "Хэрээ хад" гэх газарт нутаглах иргэн эзэмшлийн 20 тооны сувиа үнээ, 9 тооны нас гүйцсэн бүдүүн морь, 5 тооны нас гүйцсэн бүдүүн гүү буюу нийт 34 тооны малыг 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа болох 10,000,000 төгрөгийг өгч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг буцааж өгөлгүй, хууран мэхэлж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт хүлээн авсан тэмдэглэл, ХААН банкны Депозит дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилж авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл барим бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлддэгдэг бөгөөд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

 

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5, *******.******* дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрүүл мэндийн шалтгаан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ******* нь хохирогч *******д учирсан 30,000,000 төгрөгөөс үлдсэн хэсэг болох 2*******,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч *******аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хорын хохиролд  2*******,000,000 төгрөгийг гаргуулж, Завхан аймгийн Улиастай сум баг Тээврэчдийн тоотод оршин суух, ******* //-д олгох нь зүйтэй гэж үзлээ.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 1-4, 3*******.3 дугаар зүйлийн 1, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэм хорын шууд бус хохиролд  2*******,000,000 төгрөгийг гаргуулж, Завхан аймгийн Улиастай сум баг Тээврэчдийн тоотод оршин суух, ******* //-д олгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.   

 

*******. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ