Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2023/0110

 

    2023          01            31                                     128/ШШ2023/0110

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р. Б****** /РД:СЮ******/   

Хариуцагч: Ш***************д холбогдох шүүгчээр томилуулах асуудлыг дахин өргөн мэдүүлэх, Ш*************** 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1*************** дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Х*************** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.М***************, нэхэмжлэгч Р.Б******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б******, Б.И****** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн Р.Б****** нь тус шүүхэд хандан Нэхэмжлэгч Р.Б****** намайг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа болон хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Монгол Улсын Ш*************** ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, М***************ид дахин өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ш***************д даалгуулах, Р.Б***** намайг шүүгчээр томилохоос татгалзсан М***************н шийдвэр хууль бус болохыг тогтоон, шүүгчээр томилохыг М***************д даалгуулах, Р.Б****** миний асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байхад намайг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн Х*************** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан Шү***************ийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1*************** дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Хэ*************** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. М***************ийн 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 82 дугаар  зарлигаар Ра*************гийн Бу***********ыг Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон. 

2.2. Нэхэмжлэгч Р.Б****** нь Монгол Улсын шүүхийн шүүгчээр ажиллаж байсан бөгөөд шүүхүүдийг өөрчлөн зохион байгуулах асуудлын хүрээнд М***************йн 2013 оны 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийг чөлөөлж, 2013 оны 199 дүгээр зарлигаар Ерөнхий шүүгч, шүүгчдийг буцаан томилохдоо шүүгчээр ажиллаж байсан Р.Б****** нэр бүхий шүүгч нарын хамтаар томилоогүй орхигдуулсан. 

2.3. Нийслэлийн Прокурорын газрын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 09 дугаартай прокурорын тогтоолоор нэхэмжлэгч Р.Б******д холбогдох эрүүгийн 201*********** дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр  зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2.4. Улмаар нэхэмжлэгч нь дээрх үйл явдлаас хойш шүүхийн журмаар маргаж явсаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0*********** дугаартай шийдвэрээр Ш***************лд холбогдуулан гаргасан шаардлагыг хангасан.

2.5. Ш***************өөс дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 74 дугаартай тогтоолыг баталж, тус тогтоолын хавсралтаар нэр бүхий 12 иргэнийг /нэхэмжлэгч Р.Б****** багтсан/ анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг М***************ид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.

2.6. Ш*************** дээрх тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/461 тоот албан бичгээр М***************ид хүргүүлсэн.

2.7. Мо*************** дээрх тогтоолыг хүлээн авч танилцаад 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/0*********** тоот Саналыг буцаан хүргүүлэх тухай албан бичгээр “танай ирүүлсэн 2022 оны 01/641 тоот санал өргөн мэдүүлэх албан бичиг, нэр бүхий 12 иргэнд холбогдох хавсралтыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж нэр бүхий 12 иргэний материалыг бүхэлд нь буцаасан.

2.8. Улмаар Ш*************** 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 96 дугаартай тогтоол баталж, тус тогтоолоор нэхэмжлэгч Р.Б******ыг Х*************** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Мо***************д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.

2.9. Шү*************** дээрх тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 тоот албан бичгээр М***************чид хүргүүлсэн.

2.10. Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх тогтоолыг хүлээн авч танилцаад 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/******** тоот Саналыг буцаан хүргүүлэх тухай албан бичгээр ... 2022 оны 96 дугаар тогтоолоор санал болгосон нэр дэвшигч Ра********гийн Б*******...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна. Иймд танай газраас ирүүлсэн ... 01/544 ... дүгээр санал өргөн мэдүүлэх албан бичиг, холбогдох хавсралтын хамт буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна гэж нэхэмжлэгч Р.Б******ыг шүүгчээр томилохоос татгалзсан.

2.11. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 тоот албан бичгээр ... М***************чийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар албан бичгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр саналыг буцаасан тул Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн.

2.12. Нэхэмжлэгчийн зүгээс “...Ерөнхийлөгчийн зүгээс Е/*************** тоот албан бичгээр өргөн мэдүүлэх санал, баримт материалыг буцаасан нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг нь Е***************ийн албан бичгээс харагддаг, энэ албан бичиг нь намайг шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр байгаагүй, улмаар Ш***************өөс уг алдаагаа залруулан шүүгчээр томилуулах санал өргөн мэдүүлсэн байсан боловч Ерөнхийлөгчийн Е/05 тоот албан бичгээр намайг шаардлага хангаагүй гэж буцаасан, иймд би Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан намайг томилохоос татгалзсан шалтгааныг тодруулах, гаргасан алдаагаа залруулж, намайг дахин өргөн мэдүүлэхийг хүссэн өргөдөл гаргасан боловч 01/*************** тоот албан бичгээр боломжгүй гэсэн хариу өгсөнд гомдолтой байгаа ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д зааснаар өргөн мэдүүлэгдэх ёстой шүүгч нарыг томилохоос татгалзсан үндэслэл нь юу байсан, энэ үндэслэл нь батлагдаж, нотлогдсон үйл баримт байгаа эсэхийг шалгаж тогтоох, хэрэв байхгүй бол дахин өргөн мэдүүлэх үүрэгтэй ... би ямар шалтгаанаар шалгуурт тэнцэхгүй байгаагаа мэдэх эрхийг маань хязгаарлаж, мөн энэ талаар тайлбар гаргах, өөрийн буруугүй болохыг нотлох эрхийг минь зөрчсөн...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.13. Хариуцагчийн зүгээс ... Ш*************** Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 00***** дугаартай шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар М****************************** өргөн мэдүүлсэн ... Ерөнхийлөгчийн Е/***** тоот албан бичгээр нэр дэвшигч тус бүр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй гэх үндэслэлээр шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзаж буцаасан, тус албан бичгийн дагуу иргэн Р.Б***************ыг шүүгчид тавигдах болзол, шаардлагыг хангасан эсэх талаар эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагаа, мэдээллийг гаргуулан авч үзэхэд шүүгчээр ажиллаж байх хугацаандаа Нийслэлийн Прокурорын газрын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 09 дугаартай прокурорын тогтоолоор нэхэмжлэгч Р.Б******д холбогдох эрүүгийн 20***** дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон…улмаар Р.Б******ыг дахин өргөн мэдүүлсэн боловч Ерөнхийлөгчөөс түүнийг томилохоос татгалзсан тул шийдвэрийн үндэслэлийг дахин нягтлах, шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх хуулийн үндэслэлгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Р.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Тус шийдвэрээр нэхэмжлэгчийг ***************аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар Мо*************** даалгаж шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу Ш*************** нэг удаа өргөн мэдүүлсэн. Эхний удаа өргөн мэдүүлэхэд Мо***************өөс буцаасан. 0*************** дугаартай албан бичгээр Монгол Улс*************** рүү өргөн мэдүүлсэн саналыг буцаасан. Шүүхийн ерөнхий зөвлөл дахин өргөн мэдүүлэхэд Мо***************ийн *************** дугаартай албан бичгээр нэр дэвшигч Р.Б****** нь Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь хэсэгт заасан болзол хангахгүй байна гэсэн хууль зүйн үндэслэлээр зарлиг гаргахаас татгалзаж буцаасан. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах явцад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Е/***** дугаартай албан бичгийг захиргааны акт биш гэж үзсэн. Ш******************өөс 1 удаа албан ёсоор мэдүүлсэн ба тус саналыг М*************** татгалзсан гэж үзэж байна. Татгалзаж боловч дахин өргөн мэдүүлэхгүй байгаа нь хууль зөрчсөн байна. Татгалзаж байгаа санал хууль бус эсвэл үндэслэлгүй бол Ш*************** М***************чийн саналыг нягталж, шүүхийн шийдвэрт заасны дагуу өргөн мэдүүлэх ёстой. Татгалзсан үндэслэл нь юу байсан эсэх, тус үндэслэл нь батлагдаж байгаа эсэх, нотлогдсон үйл баримт байгаа эсэхийг шалгаж тогтоох, хэрэв байхгүй бол өргөн мэдүүлэх үүргээсээ татгалзаж, тус үйлдлийг хийхгүй байгаа тул тус нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Тухайн асуудал байгаа бол энэ талаар тайлбар өгөх эрхтэй. Өөрөөр хэлбэл буцаасан үндэслэл нь хэний буруугаас болж байгаа эсэхийг нэхэмжлэгчид ямар нэгэн боломж олголгүйгээр 2 удаа өргөн мэдүүлсэн гэсэн үндэслэлээр татгалзаж байгаа нь хууль бус байна гэжээ.

3.2 Хариуцагч Ш***************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн тухай хуульд хэдэн удаа өргөн мэдүүлнэ гэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь заалттай холбож маргадаг. Энэ ажиллагаа нь ямар үндэслэлээр явагдсан бэ гэвэл өмнө нь захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн 0*************** дугаартай шийдвэрээр тухайн хүмүүсийг өргөн барих үндэслэл болсон. Эдгээр хүмүүсийн статус юу вэ. Эхлээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 0***** дугаартай шийдвэр гаргахдаа эдгээр хүмүүсийг юу гэж үзсэн бэ гэвэл орхигдсон шүүгчид байна гэж үзсэн ба гомдол гаргаагүй орхигдсон, буцаан томилоогүй, орхигдсон шүүгч байна. Эдгээр хүмүүс буцаад шүүгчээр ажиллах боломжтой. Иймд өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасан. Захиргааны хэргийн шүүх эдгээр хүмүүсийг шүүгчээр ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Шүүгчээр ажиллах боломжгүй байсан бол эдгээр хүмүүсийг өргөн барихыг даалгахгүй байсан. Иймд эдгээр хүмүүс шүүгчээр ажиллахад ямар нэгэн саад байхгүй гэж өргөн барихыг даалгасан шийдвэр гарсан. Шүүхийн тухай хуулийг зохицуулж байгаа харилцаа нь нэр дэвшигч иргэнтэй анх удаа шүүгчээр томилогдож байгаа иргэний эрхийг хамгаалсан заалт. Эдгээр хүмүүс тайлбарлахдаа 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасан үйлдлээ Шүүхийн ерөнхий зөвлөл хийхгүй байна гэж байгаа талаар шүүгчээр ажиллах , мэдлэг ур чадвар, ёс зүй бүрэн боломжтой. Шүүгчид тавигдах хууль заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхийг шалгах үйлдлийг хийхгүй байна. Нэг талаас эдгээр хүмүүс шүүгчээр ажиллана гэж захиргааны хэргийн шүүх дүгнэсэн байхад өөрсдийн статусыг нэр дэвшигч иргэнтэй адилтган үзэж та нар намайг шалгах ёстой, шүүгчээр ажиллах нэр дэвшиж байгаа иргэнтэй адилтган тэнцэх тэнцэхгүй эсэхийг шалгах ёстой. Тус үйлдлийг хийхгүй байна гэж маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Ш*************** шүүхийн шийдвэрийг биелүүлж эхний удаа өргөн мэдүүлсэн. Шүүхийн тухай хуульд өргөн мэдүүлэхдээ ямар баримт ирүүлэх ёстой, бүрдүүлбэр хангах ёстой талаар хуульчилсан зүйл байхгүй. Мо*************** юу гэж үзэж байгаа талаар хэлэхэд М*************** шүүхэд шүүгчээр тэнцэх эсэх талаар нийтлэг шаардлага тавьж байгаа. Өмнө гарсан шүүхийн шийдвэрийн дагуу өргөн барих үндэслэлтэй болсон болохоо бус тухайн хүнийг шүүх сонгон шалгаруулж, ёс зүйн мэдлэг ур чадварын шалгалтыг авч нягтлах боломжгүй байсан талаар шүүх дүгнэсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гэж үзэхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж 2 тогтоол гаргасан. Өргөн барих 2 удаагийн тогтоол гаргасан байхад эс үйлдэхүй гэж үзэхгүй ба энэ нь өөрөө хангалттай нотлох баримт болно. Хэрвээ тогтоол гаргахгүй нэхэмжлэгчийн талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй захиргааны шийдвэр гарахгүй байсан бол өөр. 2 удаа хуралдаж, 2 удаа тогтоол гаргаж, 2 удаа албан бичгээр хандсаныг эс үйлдэхүй гэж дүгнэх нь учир дутагдалтай. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Ш*************** Шүүхийн тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ” мөн зүйлийн 36.5 дахь хэсэгт “Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно” гэж заажээ.

2. Дээрх заалтын дагуу Ш*************** нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд тус тус зааснаар хуульчдаас шүүгчийг шилж олох болон хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор хуульчийг шүүгчээр томилуулахаар санал болгон нэр дэвшүүлэх чиг үүргийн аль нь болохоос үл хамааран тодорхой иргэнийг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан эсэхийг тодруулан тогтоох эрх хэмжээтэй байна.

3. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дээрх ажиллагаа, түүнээс гаргасан шийдвэр нь бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоосон, үндэслэл бүхий байх талаарх эрх зүйт төрийн зарчим, шаардлагыг хангах учиртай бөгөөд эдгээр шаардлагыг хангасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг М***************ийн зүгээс албан бичгээр хүлээн аваагүй тохиолдолд асуудлыг дахин нягталж, шүүгчид нэр дэвшүүлсэн хүнийг томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй гэж үзвэл тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд өөр нэр дэвшигчийг санал болгох бүрэн эрхийг Ш***************д хууль тогтоогчийн зүгээс хуулиар олгожээ.

4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өрнөсөн талуудын тайлбар зэргээс үзэхэд Ш*************** нь хуулийн дээр дурдсан зохицуулалтуудаар өөрт олгогдсон бүрэн эрхээ зохистой хийгээд бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

5. Тодруулбал, Ш***** нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0***** дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ***** дугаартай тогтоолыг баталж, тус тогтоолын хавсралтаар нэр бүхий 12 иргэнийг /нэхэмжлэгч Р.Б***** багтсан/ анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг М*****ид өргөн мэдүүлсэн боловч М*****ийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/***** тоот Саналыг буцаан хүргүүлэх тухай албан бичгээр “танай ирүүлсэн 2022 оны 01/3***** тоот санал өргөн мэдүүлэх албан бичиг, нэр бүхий 12 иргэнд холбогдох хавсралтыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж нэр бүхий 12 иргэний материалыг бүхэлд нь буцаажээ.

6. Өөрөөр хэлбэл, М*****чийн Е/*************** тоот албан бичгээр зөвхөн нэхэмжлэгч Р.Б******ы материалыг буцаагаагүй, харин нийт өргөн мэдүүлсэн 12 иргэний материалыг бүхэлд нь буцаасан байгаагаас үзвэл Ш***** нь анхнаасаа хуульд заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаж өргөн мэдүүлэх чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

7. Тиймээс Ш***************өөс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 74 дугаартай тогтоолыг баталж, тус тогтоолын хавсралтаар нэр бүхий 12 иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг М***** д өргөн мэдүүлснийг баримт бичгийн бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй гэж буцаасан байх тул М*****ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/***** тоот албан бичгийг шүүгчийг томилохоос татгалзсан татгалзал гэж хууль зүйн хувьд үзэх боломжгүй.

8. Улмаар Ш***** өөс баримт бичгийн бүрдүүлбэрийг хангуулж, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 96 дугаартай тогтоол баталж, тус тогтоолоор нэхэмжлэгч Р.Б******ыг /дангаар нь/ Х***** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг М*****д өргөн мэдүүлжээ.

9. Ш***** 9***** дугаартай тогтоол, түүнийг хүргүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/***** тоот албан бичгийг М***** хүлээн авч танилцаад 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/***** тоот Саналыг буцаан хүргүүлэх тухай албан бичгээр “...2022 оны 96 дугаар тогтоолоор санал болгосон нэр дэвшигч Р*****ийн Б*****... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна. Иймд танай газраас ирүүлсэн санал, өргөн мэдүүлэх албан бичиг, холбогдох хавсралтын хамт буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж нэхэмжлэгч Р.Б******ыг шүүгчээр томилохоос татгалзсан нь хууль зүйн агуулгаараа М*****ийн зүгээс Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасан эхний удаагийн татгалзал гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Тиймээс хариуцагчийн зүгээс тайлбарласан ... Ш***************ийн зүгээс нэхэмжлэгчийг Мо***************ид 2 удаа өргөн мэдүүлсэн ... гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

11. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/***** тоот албан бичгээр нэхэмжлэгч Р.Б******ыг Хэ*************** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзахдаа ... нэр дэвшиг Р.Б******... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна ... гэсэн байх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ үйл баримтыг авч үзэхдээ Ни***** газрын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 09 дугаартай прокурорын тогтоолоор нэхэмжлэгч Р.Б******д холбогдох эрүүгийн 20***** дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг дахин нягтлах учиртай байжээ.

12. Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг хууль зүйн үндэслэлтэй тодруулах шаардлагатай, тийм боломжтой байх атал Ш***************өөс нэхэмжлэгчид хандан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 тоот албан бичгээр ... М*****ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/***** дугаар албан бичгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр саналыг буцаасан тул М***** дахин өргөн мэдүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариуг өгсөн нь хуульд нийцээгүй байна.

13. Тодруулбал, Ш***** нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлж, Е***** ийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдож байгаа эсэхийг тодруулж, улмаар энэ үндэслэл тогтоогдохгүй бол дахин өргөн мэдүүлэх боломжтой байхад энэ чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, асуудлыг бүрэн гүйцэд шийдвэрлээгүй орхигдуулсан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар эс үйлдэхүй байна гэж шүүх дүгнэлээ.

14. Нэгэнт шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхийг даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул маргаан бүхий албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарласан  Ш*****ийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 178 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 31.1.5 дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.4, 36.5, 2002 оны Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Б******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ш***** ийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1*************** дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Х***** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Р.Б******ыг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа болон хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Монгол Улсын Ш***** эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, М***************д дахин өргөн мэдүүлэхийг М***************д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОДМАА