Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/199

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Г

           Улсын яллагчаар: прокурор Ц.Ц,

            Шүүгдэгч: М.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш,

Хохирогч М.Энхтөвшин,

Хохирогчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

Гэрч Б.С нарыг оролцуулан  тус шүүхийн “А” танхимд  хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурор Д.З-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ц-д холбогдох эрүүгийн 2519004930143 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ,,,,,оны ,,дугаар сарын ,,,-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, халх, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг ,,,,,,,,,,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М.Ц, /Регистрийн дугаар ,,,,,,,,,/,

              Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ Яллагдагч М.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Н.Э-г өөрийн нөхөр Б.С-тай "гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн" гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний баруун гарын сарвуу, зүүн гарын бугуй, зүүн гуян тус газарт гартаа барьсан үзгээр тус тус цохиж, үснээс нь зулгаан газарт унаган нүүрийг нь самардаж, өөрийн гар утсаараа толгойн тус газарт 2-3 удаа цохисны улмаас биед нь тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуяны цус хуралт, дух баруун зүүн хацар, баруун, зүүн шанаа, зүүн бугуй, баруун сарвууны 3 дугаар хуруу, зүүн алга, зүүн гуяны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн хохирогч Н.Э-ийн эзэмшлийн Ай фоне 12 про маркийн гар утсыг чулуугаар цохиж гэмтээсний улмаас 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

         1. Хохирогч Б.Э-ий  "Апу" дэлгүүрийн урд такси барих гээд зам дагуу зогсож байтал ,,,,,,,улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл хүрч ирээд зогссон ба дотор нь С байсан намайг "суучих" гээд суутал машин дотор нь түүний эхнэр болох Ц байсан ба надад хандаж "би чам руу залгаад байхад яахаараа утас авдаггүй юм бэ" гэж хэлээд миний авч явж байсан бичиг баримтуудыг урсан мөн гартаа барьж байсан үзгийг маань булааж аваад баруун гарын сарвуу хэсэг рүү 3 удаа, зүүн гарын бугуй хэсэгт 2 удаа, зүүн гуяан дээр 3 удаа, дух хэсэгт 1 удаа тус тус балаар хатгаж гэмтээсэн. Мөн нүүр лүү маань гар утсаараа 2,3 удаа цохисон тэгэхээр нь би "чи болиочээ би бууя" гэхэд С нь машинаа зогсоосон энэ үед Ц нь надад хандаж "би чамайг одоо хөдөө хээр авч яваад ална, чи муу намайг хутга авч гарч ирээгүйд баярлаарай" гээд зодож дарамталсан энэ үед түүний нөхөр С нь машинаа хөдөлгөөд нэгдсэн эмнэлгээс хойшоо 1,2 км-ийн зайд очсон. Тэгээд Ц нь надад хандаж "машинаас буу" гэж хэлэхээр нь би буугаагүй тэгтэл Ц нь намайг хүчээр чирч буулгаад миний утсыг булааж аваад халаасандаа хийсэн тэгчхээд "чи муу гичий минь чамд 2 хүүхэд өнчрүүлэх сайхан байна уу" гээд миний гар утсыг маань гаргаж ирээд чулуугаар цохиж эвдэлсэн, Ц нь миний үснээс зулгаагаад газар унагаагаад дээр гарж суугаад нүүрийг минь маажсан мөн өөрийнхөө утсаараа нүүрлүү минь 3,4 удаа цохисон, гараараа шороо атгаж байгаад ам хамар хэсэг рүү маань хийсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 36-38 дахь тал)

2. Гэрч М.М-ын "... 2024 оны 10 дугаар сарын дундуур С, Э хоёрыг дотно харилцаатай юм шиг байна гэж ажлаар яриа сонсогдохоор нь би, С-аас Э-тэй ямар нэгэн асуудал байгаа юм уу гэж асуухад, С нэг удаа болсон асуудал байгаа гэж надад хариулж байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 50 дахь тал)

3. Гэрч Б.С-ын "...2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр надтай цуг машинтай явж байхад, Э-тэй ажлын урд зам дээр тааран машинд суулган, төвөөс хол хүн багатай газар очиж уулзъя гэж яваад, Нэгдсэн эмнэлгийн баруун урд тал гэр хорооллын баруун захад очиж зогссон чинь Ц нь Э-г маажиж, самардаад эхлэхээр нь би салгаад одоо тайвшир битгий зодоод бай гэж хэлсэн чинь тайвшрахгүй, салгаад барихаар Э рүү Ц дайраад байхаар нь би, ээж А-г авчиръя гээд машинтайгаа яваад ээжийг нөгөө газартаа дагуулаад очсон чинь Ц, Э хоёр дээр машинтайгаа Г гэх эрэгтэй хүн ирэн салгаад зогсож байсан. Ц нь Э-ийн гар утсыг аван шидэж, хөлөөрөө дэвсэж байсан..." гэх мэдүүлэг (хх- ийн 52 дахь тал)

4. Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02/02 дугаартай шинжээчийн "...Н.Э-гийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуяны цус хуралт, дух, баруун, зүүн хацар, баруун, зүүн шанаа, зүүн бугуй, баруун сарвууны 3  дугаар хуруу, зүүн алга, зүүн гуяны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ...учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дүгнэлт зэрэг нотлох баримтууд тогтоогдож байна...... Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...учирсан гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна..." гэх дүгнэлт (хх-ийн 59-60 дахь тал)

5. Хас үнэлгээ ХХК-ний 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2268 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 86-87 дахь тал)

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1226 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 109-111 дэх тал)

7. Яллагдагч М.Ц-ын "...Би Э-г эхнэр, хүүхэдтэй хүнтэй явалдахаасаа ичээч гэсэн чинь юм дугарахгүй байсан, ажилтай байна хөдөлмөр халамжийн газарт буулгачих, ёо яасан ядаргаатай юм бэ гэж хэлэхээр нь би эргэж хараад Э-гийн гар нүүр хэсэг хүү гараараа 10-15 удаа гараараа самардан зууралдсан чинь миний өөдөөс сарвалзаад байсан чинь нөхөр намайг гараараа түлхэж салгасан. Нэгдсэн эмнэлгийн ойролцоо гэр хорооллын захад зогсоод машинаас буун Э-г уучлалт гуйчих гэхэд, юм дугараагүй, хоёр хүүхэдтэй гэдгийг минь мэдсээр байж явалдаад байгаа юм уу гэхэд тийм гэж хариулахаар нь Э-ий нүүр рүү самардахад, Э над руу бас сарвалзаж байсан чинь нөхөр бид хоёрыг салгаад явсан..... Э нь гар утсаараа бичлэг хийгээд байх шиг барьсан байхаар нь би гар утсыг нь гараас нь булааж аван газарт шидэн, унагаан хөлөөрөө утсан дээр дэвссэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 47-48 дахь тал) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Э-г өөрийн нөхөр С-тай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэсэн шалтгааны улмаас маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Мөн тухайн үйл явдлын үед Э-ий эзэмшлийн Iphone 12 про макс загварын гар утсыг чулуугаар цохин гэмтээж 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналтай байна. Энэ хэргийн улмаас Э-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Мөн сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон. Хэрэгт нийт 10,093,561 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шүүгдэгч Ц-аас төлсөн төлбөр байхгүй. Улсын яллагчийн зүгээс дээрх төлбөр мөнгөтэй холбоотой хүний сэтгэцэд учирсан зэрэглэл тогтоох журмын 3.8-д шүүх хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, хүнд, хөнгөн, нөлөөлсөн хүчин зүйл гээд бүх байдлуудыг үндэслэж хэжээг тогтоох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж шүүхэд эрх олгосон шийдвэр байгаа. Тийм учраас сэтгэцэд учирсан хохирлыг шүүх өөрт олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байх. Харин гэмт хэргийн улмаар учирсан хохирол буюу эрүүл мэндээ үзүүлэх гэж Замын-Үүд сум явсан шатахууны зардал, мөн бусад нотлох баримтуудаар гаргаж өгсөн төлбөр мөнгийг шүүгдэгч Ц-аас гаргуулж хохирогч Э-д олгуулах саналтай байна” гэв.

           Шүүгдэгч М.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Н.Э-г өөрийн нөхөр Б.С-тай "гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн" гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний баруун гарын сарвуу, зүүн гарын бугуй, зүүн гуян тус газарт гартаа барьсан үзгээр тус тус цохиж, үснээс нь зулгаан газарт унаган нүүрийг нь самардаж, өөрийн гар утсаараа толгойн тус газарт 2-3 удаа цохисны улмаас биед нь тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуяны цус хуралт, дух баруун зүүн хацар, баруун, зүүн шанаа, зүүн бугуй, баруун сарвууны 3 дугаар хуруу, зүүн алга, зүүн гуяны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн хохирогч Н.Э-гийн эзэмшлийн Ай фоне 12 про маркийн гар утсыг чулуугаар цохиж гэмтээсний улмаас 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

           Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох хохирогч Б.Э-ний  "Апу" дэлгүүрийн урд такси барих гээд зам дагуу зогсож байтал 9741 улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл хүрч ирээд зогссон ба дотор нь С байсан намайг "суучих" гээд суутал машин дотор нь түүний эхнэр болох Ц байсан ба надад хандаж "би чам руу залгаад байхад яахаараа утас авдаггүй юм бэ" гэж хэлээд миний авч явж байсан бичиг баримтуудыг урсан мөн гартаа барьж байсан үзгийг маань булааж аваад баруун гарын сарвуу хэсэг рүү 3 удаа, зүүн гарын бугуй хэсэгт 2 удаа, зүүн гуяан дээр 3 удаа, дух хэсэгт 1 удаа тус тус балаар хатгаж гэмтээсэн. Мөн нүүр лүү маань гар утсаараа 2,3 удаа цохисон тэгэхээр нь би "чи болиочээ би бууя" гэхэд С нь машинаа зогсоосон энэ үед Ц нь надад хандаж "би чамайг одоо хөдөө хээр авч яваад ална, чи муу намайг хутга авч гарч ирээгүйд баярлаарай" гээд зодож дарамталсан энэ үед түүний нөхөр Сэргэлэнбаяр нь машинаа хөдөлгөөд нэгдсэн эмнэлгээс хойшоо 1,2 км-ийн зайд очсон. Тэгээд Ц нь надад хандаж "машинаас буу" гэж хэлэхээр нь би буугаагүй тэгтэл Ц нь намайг хүчээр чирч буулгаад миний утсыг булааж аваад халаасандаа хийсэн тэгчхээд "чи муу гичий минь чамд 2 хүүхэд өнчрүүлэх сайхан байна уу" гээд миний гар утсыг маань гаргаж ирээд чулуугаар цохиж эвдэлсэн, Ц нь миний үснээс зулгаагаад газар унагаагаад дээр гарж суугаад нүүрийг минь маажсан мөн өөрийнхөө утсаараа нүүрлүү минь 3,4 удаа цохисон, гараараа шороо атгаж байгаад ам хамар хэсэг рүү маань хийсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 36-38 дахь тал)

Гэрч М.М-ын "... 2024 оны 10 дугаар сарын дундуур С, Э хоёрыг дотно харилцаатай юм шиг байна гэж ажлаар яриа сонсогдохоор нь би, С-аас Э-тэй ямар нэгэн асуудал байгаа юм уу гэж асуухад, С нэг удаа болсон асуудал байгаа гэж надад хариулж байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 50 дахь тал)

Гэрч Б.С-ын "...2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр надтай цуг машинтай явж байхад, Э-тэй ажлын урд зам дээр тааран машинд суулган, төвөөс хол хүн багатай газар очиж уулзъя гэж яваад, Нэгдсэн эмнэлгийн баруун урд тал гэр хорооллын баруун захад очиж зогссон чинь Ц нь Э-г маажиж, самардаад эхлэхээр нь би салгаад одоо тайвшир битгий зодоод бай гэж хэлсэн чинь тайвшрахгүй, салгаад барихаар Э рүү Ц дайраад байхаар нь би, ээж А-г авчиръя гээд машинтайгаа яваад ээжийг нөгөө газартаа дагуулаад очсон чинь Ц, Э хоёр дээр машинтайгаа Г гэх эрэгтэй хүн ирэн салгаад зогсож байсан. Ц нь Э-гийн гар утсыг аван шидэж, хөлөөрөө дэвсэж байсан..." гэх мэдүүлэг (хх- ийн 52 дахь тал)

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02/02 дугаартай шинжээчийн "...Н.Э-гийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуяны цус хуралт, дух, баруун, зүүн хацар, баруун, зүүн шанаа, зүүн бугуй, баруун сарвууны 3  дугаар хуруу, зүүн алга, зүүн гуяны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ...учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дүгнэлт зэрэг нотлох баримтууд тогтоогдож байна...... Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...учирсан гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна..." гэх дүгнэлт (хх-ийн 59-60 дахь тал)

Хас үнэлгээ ХХК-ний 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2268 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 86-87 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1226 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 109-111 дэх тал)

Яллагдагч М.Ц-ын "...Би Энхтөвшинг эхнэр, хүүхэдтэй хүнтэй явалдахаасаа ичээч гэсэн чинь юм дугарахгүй байсан, ажилтай байна хөдөлмөр халамжийн газарт буулгачих, ёо яасан ядаргаатай юм бэ гэж хэлхээр нь би эргэж хараад Э-гийн гар нүүр хэсэг хүү гараараа 10-15 удаа гараараа самардан зууралдсан чинь миний өөдөөс сарвалзаад байсан чинь нөхөр намайг гараараа түлхэж салгасан. Нэгдсэн эмнэлгийн ойролцоо гэр хорооллын захад зогсоод машинаас буун Э-г уучлалт гуйчих гэхэд, юм дугараагүй, хоёр хүүхэдтэй гэдгийг минь мэдсээр байж явалдаад байгаа юм уу гэхэд тийм гэж хариулахаар нь Э-ий нүүр рүү самардахад, Э над руу бас сарвалзаж байсан чинь нөхөр бид хоёрыг салгаад явсан..... Э нь гар утсаараа бичлэг хийгээд байх шиг барьсан байхаар нь би гар утсыг нь гараас нь булааж аван газарт шидэн, унагаан хөлөөрөө утсан дээр дэвссэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 47-48 дахь тал) зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зэрэг гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар: Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э нь сэтгэцэд учирсан хохиролд 7,920,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 462,000 төгрөг, 63,400 төгрөгөөр сорвины тос авсан, 55,000 төгрөгөөр бензин хийж нааш цаашаа явсан, 90,300 төгрөгөөр томографт харуулсан, 60,000+50,000=110,000 төгрөгөөр гар утсаа үнэлүүлсэн, 1,300,000 төгрөг гар утасны үнэ, 46,430 төгрөг Улаанбаатар явсан замын зардал  нийт 2,173,561 төгрөг, нийт 10,093,561 төгрөг нэхэмжилснээс

          Хохирогчид олгох нь: Эм эмчилгээний болон замын зардал, гар утасны үнэ 1,711,561 төгрөгийг шүүгдэгч М.Цэцэгдуламаас гаргуулж хохирогч Б.Э-д олгох,

          Нэхэмжлэлийн шаардлагаас цалин 462,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох,

          Учир нь энэ гэмт хэргийн улмаас эмчийн чөлөө аваагүй авах шаардлагатай гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй,

Сэтгэцэд учирсан хохирол болох 7,920,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхих  нь зүйтэй.

          Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш-ын тайлбарт: Хохирогч Б.Э нь шинжээчид тайлбарлахдаа болсон явдлын талаар зөв тайлбар ярилцлага өгөөгүй,өөрөө гэр бүл үймүүлж,гэр бүлээс гадуур хүний нөхөртэй дотно харьцаа үүсгэсэн байдлаа үнэн зөвөөр хэлээгүй,хэдийгээр шүүгдэгчид,миний үйлчлүүлэгчид буруу байгаа ч гэсэн энэ хүнд бас сэтгэл зүйн хувьд хүнд хэцүү байдал бий болсон хоёр бага насны хүүхэдтэй, төрөөд удаагүй байгаа эмэгтэй хүнд ямар хэцүү байдал бий болсон нь ойлгомжтой. Тэгэхээр үнэн бодит байдлыг өгүүлж, хэлж яриагүй гарсан дүгнэлт эргэлзээтэй байна. Тиймээс сэтгэцэд учирсан хохирлыг төлөх боломжгүй гэсэн тайлбар нь үндэслэлтэй байх тул сэтгэцэд учирсан хохиролд 10,093,561 төгрөгийг авч хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч  Б.Э нь цаашид гарах хохирол, төлбөр, зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэн үедээ нэхэмжлэх эрхтэйг тайлбарлая.

Эрүүгийн хариуцлага ял шийтгэлийн талаар: Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар "Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсч үйлдсэн…бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэж заасан байх ба шүүгдэгч М.Цэцэгдулам нь бусдын биед хохирол учруулна гэдгийг ухамсарлан мэдсээр байж хохирогч Б.Э-ий биед  нь  тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуяны цус хуралт, дух баруун зүүн хацар, баруун, зүүн шанаа, зүүн бугуй, баруун сарвууны 3 дугаар хуруу, зүүн алга, зүүн гуяны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэл гэж үзсэн ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Н.Э-г өөрийн нөхөр Б.С-тай "гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн" гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний баруун гарын сарвуу, зүүн гарын бугуй, зүүн гуян тус газарт гартаа барьсан үзгээр тус тус цохиж, үснээс нь зулгаан газарт унаган нүүрийг нь самардаж, өөрийн гар утсаараа толгойн тус газарт 2-3 удаа цохисны улмаас биед нь тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуяны цус хуралт, дух баруун зүүн хацар, баруун, зүүн шанаа, зүүн бугуй, баруун сарвууны 3 дугаар хуруу, зүүн алга, зүүн гуяны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн хохирогч Н.Э-ийн эзэмшлийн Ай фоне 12 про маркийн гар утсыг чулуугаар цохиж гэмтээсний улмаас 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурорын санал, дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч М.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож шийтгэх,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр тус тус оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.  

Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Ай Фоне-12 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

            1. М.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн 17.8 дүгээр зүйлийн 1-т “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч М.Ц-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч М.Ц-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ тус тус оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-аас 1,711,561 төгрөг гаргуулан хохирогч Н.Э-д олгосугай.

7.Нэхэмжлэлийн шаардлагаас цалин 462,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сэтгэцэд учирсан хохирол Сэтгэцэд учирсан хохирол болох 7,920,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Ай Фоне-12 маркийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

10.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

          11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.НАРАНЦЭЦЭГ