Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0161

 

 

   2023            02         17                                                128/ШШ2023/0161

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О би, Прокурор Э.Бэс  байцаагч Ч.Бд холбогдуулан гаргасан “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байхад эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа ажил олгогч “Ө” ХХК-д буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан этгээдэд бус гүйцэтгэх захирал, иргэн Ч.Дид шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Монгол Улсын Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон байцаагч Ч.Бгийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн 0 дугаар хуудас холбогдогч “Ө” ХХК /РД:6/ гэж өөрчлөлт оруулах тухай” прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 байцаагч Ч.Б тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: “Прокурор Э.Б 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 73 тоот эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Прокурор Э.Бэс гаргасан “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байхад эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа ажил олгогч “Ө” ХХК-д буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан этгээдэд бус гүйцэтгэх захирал, иргэн Ч.Дид шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж Монгол Улсын Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүргийн  байцаагч Ч.Бгийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн 0 дугаар хуудас холбогдогч “Ө” ХХК /РД:6/ гэж өөрчлөлт оруулах тухай” дүгнэлтийг гаргасан байна.

Улмаар хариуцагч  байцаагч Ч.Бгаас 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, зохих өөрчлөлтийг оруулах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Прокурор Э.Б дүгнэлттэй,  байцаагч Ч.Бд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Прокурор Э.Бэс гаргасан “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байхад эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа ажил олгогч “Ө” ХХК-д буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан этгээдэд бус гүйцэтгэх захирал, иргэн Ч.Дид шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж Монгол Улсын Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүргийн  байцаагч Ч.Бгийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн 0 дугаар хуудас холбогдогч “Ө” ХХК /РД:6/ гэж өөрчлөлт оруулах тухай” дүгнэлтийг хариуцагч  байцаагч Ч.Б зөвшөөрснийг баталж, Прокурор Э.Б дүгнэлттэй,  байцаагч Ч.Бд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                Ц.О