| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/1387/Э/Т |
| Дугаар | 2025/ШЦТ/2074 |
| Огноо | 2025-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.2., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2074
2025 9 02 2025/ШЦТ/2074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,
улсын яллагч С.Батгэрэл,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ц.Долгорсүрэн нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт М.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508013090412 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: *******, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай,*******,*******,*******,*******,*******,*******, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Овоотын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамж,,
урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 1 жил 08 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД:**/, Т овогт М.Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
Б.Д, М.Б нар бүлэглэж 2025 оны 02 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хийдийн 2 дугаар гудамж, 4 тоот тусгайлан хамгаалсан хашаанд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор ** УАО улсын дугаартай Киа Бонго загварын тэвштэй машин ашиглаж, хохирогч Б.Г-ийн эзэмшлийн 73 ширхэг барилгын хэв хашмал төмрийг нууцаар, хууль бусаар авсан,
М.Б, О.Т нар бүлэглэж мөн цаг хугацаанд хулгайлах гэмт хэргийг үйлдэхийн тулд уг хашаа руу тусгалтай хяналтын камерыг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 700.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Т нь манай найз бөгөөд хамаг зүйлийг санаачилчхаад гадагшаа явсан байсан. 2-3 хоногийн өмнө Монголд ирсэн бөгөөд гэрч гэх А-ийг зодсон байсан. Б та 2 их том болжээ, би хэргээ аргалуулсан, намайг орж ирэхгүй гэж бодсон уу гэж хэлээд зодож байгаад явсан байсан. Одоо*******тэйгээ хамт фейсбүүк дээр стори хийгээд байдаг. Иймд би Т гэх хүнтэй хамт хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би анх хамт явж байхдаа хулгай хийж байгааг мэдээгүй, цагдаагийн байгууллага дээр очоод мэдсэн. Надад бол хэдэн юм зөөлцөөд өгөөч гэж гуйсан. Манай гэрийн юм байгаа, хэдэн төгрөг өгье гэж Т-ийг хэлэхээр нь амралттай ажилгүй байсан учир зөвшөөрсөн” гэв.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Б-ыг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлсан хамгаалсан байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэрэгт,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхэд хэрэг хянагдах явцад шүүгдэгч Б.Д нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Замын-Үүд авто боомтоор Монгол Улсын хилээр гарч оргон зайлсан нөхцөл байдал тогтоогдсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхэд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах учиртай бөгөөд шүүх гагцхүү улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан М.Б, Б.Д нарт холбогдох эрүүгийн 2508013090412 дугаартай хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Б.Д-д холбогдох хэргийг шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсны улмаас тусгаарлан хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхгүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт М.Б-ыг бусадтай бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт;
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлсан хамгаалсан байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ял дээр 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоног буюу 01 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч М.Б-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч М.Б-аас хохиролд тооцуулахаар тус шүүхийн барьцааны Төрийн сангийн ** тоот дансанд байршуулсан 423.350 төгрөгөөс хохирогч Б.Г-т 390.000 төгрөг олгох ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Хохирогч Б.Г шууд бус зардал болох тээврийн хэрэгслийн төлбөр 100.000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болон үнэлгээний хөлс нийт 13.100.000 төгрөгийг хувь тэнцүүлж гаргуулан, М.Б-ын тус шүүхийн барьцааны дугаар дансанд хохирлын төлбөр төлөхдөө 33.333 төгрөг илүү төлснийг тус данснаас гаргуулж улсын орлогод оруулж, тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 4.333.333 төгрөгийг шүүгдэгч М.Б-аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Хэрэгт эрүүгийн 2508010740352 дугаартай хэрэг нэгтгэгдсэн, энэ хэргээс Б.Д-д холбогдох хэрэг тусгаарлагдсан, шүүгдэгч М.Б-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Хэрэгт М.М-ээс гаргаж өгсөн компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзүүлэхийг дурдсугай.