Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/191

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Зулаа,

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,

Хохирогч: М.*******,

Шүүгдэгч: Н.*******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр /цахим/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000172 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Гурван гол 2 дугаар багт хохирогч М.*******тай мал туулаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой руу модоор цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайд шарх, зүүн шууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Н.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би эрх үүрэгтэйгээ өрөө уншиж танилцсан. Надад эрх үүрэгтэйгээ холбогдуулж асууж тодруулах зүйл байгүй. Би М.*******тай 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн төв рүү орж эмнэлэгт хамт үзүүлсэн. Тэрнээс хойш бол уулзаагүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

3. Хохирогч М.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манайх Богд сумын Буянт 5 дугаар багийн Хөөвөрийн хаяа гэдэг газар хаваржиж байгаа юм. 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өглөө 12 цагийн орчимд малаа сувай болон төллөснөөр нь хоёр хувааж нүүдэл суудал хийх гээд ялгаж байтал манай гэрийн гадна манай саахалтын айлын мал хүрээд ирсэн. Би айлын малыг гэр лүү нь туу гэж хүүхэддээ хэлсэн боловч манай хүүхэд туугаагүй болохоор нь би мотоциклоо унаад саахалтын айл болох *******гийн малыг гэр рүү нь туугаад явсан. Би малыг нь туугаад явж байтал ******* гуай мотоциклоо унаад гэрээсээ явахаар нь ирэх юм болов уу гээд хүлээгээд сууж байтал аргамжаатай морь руугаа яваад өгсөн. Удалгүй морио унаад ирж байхаар нь хүлээгээд сууж байтал шууд гэр рүүгээ яваад өгөхөөр нь би мотоциклоо унаад мал дотроос нь хэдэн малаа авах гээд малыг нь бөөгнүүлж туугаад гэрийнх нь наах нь очоод хүлээгээд байж байтал ирэхгүй байхаар нь би эргээд гэрийнхээ хажууд байдаг дэнж дээр очоод ялгасан сувай малаа харах гээд очоод байж байтал ******* гуай мал руугаа алхаж явахаар нь би мотоциклоо унаад шууд ******* гуай дээр явж очоод малаа ялгая гээд хэлтэл барьж байсан модоороо хоёр гараараа бариад далайж ирээд миний толгой руу цохисон. Би мотоциклтойгоо газарт унасан. Тэгсэн би газраас босох гэсэн чинь миний толгой эргээд босож чадахгүй байж байтал ******* ах ахиад миний толгой руу цохих гэхээр нь би зүүн гараараа нүүрээ хамгаалсан чинь миний зүүн гарын шуу хэсэг рүү цохисон. ******* ах аа болиоч ээ, та хүн аллаа шүү дээ гэж хэлээд газраас босож ирээд мотоциклоо тойроод зугтааж байгаад болиулсан. Тэгсэн ******* ах гэр рүүгээ яваад өгсөн. Би мотоциклоо асаагаад гэр рүүгээ явсан. Тэгсэн нэг мэдсэн эхнэртэйгээ орсноо санаж байна. Удалгүй араас ******* ах ирээд ёстой муухай юм боллоо, ах нь уураа барьж чадсангүй, уучлаарай гээд миний хоёр гар болон нүүр хэсэгт цус болчихсон байсанг усаар угааж өгөөд эмнэлэгт үзүүлье гэхээр нь би зүгээрээ та мал руугаа яв гэж хэлсэн......гэх мэдүүлэг / хх-ийн 13-14 /,

.... Би сумын төвийн эмнэлэгт үзүүлээд толгойн зүүн талын ар дагз хэсэгтээ 6 оёдол тавиулсан. Тэгээд гадуур боолт болон өвчин намдаах эм, тариа хийлгэсэн. Сумын төвийн эмнэлэгт бол  1 хоног хэвтсэн. Би өөрөөсөө эмчилгээний зардал гаргаагүй. Миний толгойг хагалсан хүн эмчилгээний зардлыг гаргасан байсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгох шаардлага байхгүй. Би гомдолтой байна 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Миний толгойг хагалж гэмтээсэн болохоор энэ мөнгийг нэхэмжилж байна. Би Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээнд орж нүд, толгой, нуруу, хүзүү зэргээ үзүүлэхэд шаардагдах зардал гэж ойлгож болно....гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.******* мэдүүлэхдээ: 2025 оны 04 сарын 02ний өдөр Богд сум 5 дугаар Хөөвөр гэдэг газар 11.00 цагийн үед ******* хонь манай гадаа ирэхэд би өөрөө малыг нь хурааж туусан. ******* гуайн хонь манай гадаа ирээд байхаар туугаад явсан. Тэр өдөр манайх нүүх гэж байсан манай 2 гэрийн мал нийлсэн байсан би өөрийнхөө малыг ялгаж авах гээд малыг нь гэрийнхэн нь ойролцоо бөөгнүүлээд ирсэн. Хажуугаар гараад морьтой шогшоод байсан ирээгүй тэгээд малыг нь жоохон хурааж  малынхаа хагасыг авах гэж бодсон. ******* ах мал руугаа явган мод чирсэн мал дээрээ ирэхээр нь би хүрч ирээд малаа авах гэж яах гэсэн чинь үг дуугүй л хоёр гараараа сургааг модоор мотоцикл руу цохиж байгаа юм байх даа гэж бодсон чинь толгой руу цохиж тэгээд л юу болсныг мэдээгүй ухаан алдсан. Нэг сэрсэн чинь  модоор цохисон байсан би амь авраарай гэж нэг босож ирээд буцаж цөхөрч унаад л тэгээд зугтаахын аргагүй болсон. Би шүүх прокурор гэж байдаг шүү би дийлэхгүй ч гэсэн асуудал шийдэж чаддаг байгууллагад хэлнэ гэтэл шүүх прокурор нөлөөлөхгүй чамайг хоёр малын дунд ясыг чинь цайлгана гэж хэлээд тэгээд би энэ үед мод хугарсан. Би мотоциклоо босгох гэсэн чадахгүй байсан энд тэнд гишгээд л өнхөрч унаад байсан тэгээд нэг мотоциклоо босгох гэсэн ерөөсөө гар мэдээгүй хоцорсон байсан араас нь ирээгүй. Би мотоцикл мордсон чинь битүү ингээд хөлс толгой ерөөсөө битүү хөлөрсөн байхаар нь гараарай мэдэрсэн битүү цус нүүр ам битүү болсон байсан би цус гэж мэдээгүй хөлс л урссан гэж бодсон. Би гэрийнхээ гадаа очоод ухаан алдаад ойчсон байсан нэг мэдсэн манай хүүхэд авгай эхнэр сэрээгээд гэрт чирч оруулсан тэгээд түргэн тусламж дуудаж эмч ирээд  эмнэлэгт ирсэн гэв.

5. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Би хохирогч М.*******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлтөнд хамрагдсан 764412 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,

6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Манайх Богд сумын Буянт 5 дугаар багийн Хөөврийн хаяа гэдэг газар хаваржиж байсан юм. Тэгсэн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр манай гадна саахалт айлын *******гийн мал хүрээд ирэхээр нь манай нөхөр ганцаараа айлын малд мал шүүе гээд *******гийн малыг гэрийнх нь зүг туугаад явж харагдсан. Би тухайн үед нь малаа бэлчээрт нь гаргачихаад буцаад гэртээ иртэл манай нөхөр гэрийнхээ гадна мотоциклынхоо хажууд газарт уначихсан толгойноос нь цус гарчихсан байдалтай ухаангүй хэвтэж байхаар нь би сандарч очоод газраас дээш нь өргөж, сэгсэрсэн чинь ухаан орсон. Би гэр рүүгээ гараас нь хөтөлж ороод хоёр гар болон нүүр эрүүний доод хэсэгт хуруугаараа массажлаж байхад ******* манайд орж ирээд манай нөхрийн толгойноос гарсан цусыг нь цэвэрлэж өгсөн. Би сумын төвийн цагдаа руу дуудлага өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

7. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Тухайн өдөр жижүүр эмч нь байсан юм. Ажил дээрээ байж байтал 16 цагийн үед хүнд зодуулсан гээд дуудлага ирсэн. Тэгээд М.******* гэдэг айлынд очиход бол зүүн талын орон дээрээ хэвтчихсэн байсан. Би үзлэг хийхэд бол толгойн зүүн талын ар дагз хэсэгт ил харагдах шархтай, цус гоожсон байдалтай байсан. Өвчин намдаах тариа хийгээд, даралттай боолт хийгээд сумын эмнэлэг рүү тээвэрлэсэн. Би эмчийн үзлэг хийхэд бол толгойн зүүн талын ар дагз хэсэгт 7 см орчим урттай ярагдсан шарх гэмтэлтэй байсан. Саахалт айлынхаа хүнтэй малнаас болоод маргалдаж модоор толгой руугаа цохиулсан гэж хэлж байсан. Өөр зүйл бол яриагүй. Би М.******* гэдэг хүний биед үзлэг хийхэд бол толгойн зүүн талын ар дагз хэсгийн гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Би эмнэлэг дээр ирж 6 оёдол тавьж, өвчин намдаах тариа, даралт буулгах эм зэрэг эмэн эмчилгээ хийж эмнэлэгт хонуулаад маргааш өглөө нь аймаг руу явуулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 272 дугаартай шинжээчийн:.....1.2. М.*******ын биед зүүн чамархайд шарх, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй......гэх дүгнэлт / хх-ийн 38-39/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/ шүүгдэгч Н.*******гийн хувийн байдлуудтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.******* нь 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Гурван гол 2 дугаар багт хохирогч М.*******тай мал туулаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой руу модоор цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайд шарх, зүүн шууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь  хохирогч М.*******ын мэдүүлэг,  гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 272 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч хохирогч нар мал нийллээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар шүүгдэгч нь хохирогчийн толгой тус газар модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэлээ. 

Иймд шүүгдэгч Н.*******г гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч Н.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь 2.000.000  төгрөг  нэхэмжилсэн боловч энэ талаар холбогдох нотлох баримтыг хэрэгт болон шүүхэд шинээр гаргаж өгөөгүй байх тул түүний энэ нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас 764.412 төгрөг хөнгөлөлт үзүүлсэн бөгөөд уг төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан талаар нотлох баримтыг хэрэгт хавсаргаж шинээр өгсөн тул түүнийг иргэний нэхэмжлэгч байгууллагад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох  ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Н.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх мод нэг ширхэгийг хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон         

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г зургаан зуун тавин / 650 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган / 650.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч М.*******аас 2 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Н.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх мод нэг ширхэгийг хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ