| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2022/00208/И |
| Дугаар | 136/шш2022/00471 |
| Огноо | 2022-11-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 136/шш2022/00471
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г-О /РД:*************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 81,486,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Д
Өмгөөлөгч: Ю.Н, С.Э нар,
Хариуцагч Ч. Г-О
Өмгөөлөгч Ж.Х
Нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д хариуцагч Ч.Год холбогдуулан 81,486,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 72,286,200 төгрөг гэж багасгасан.
Нэхэмжлэгч Б.Д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараах байдлаар тодорхойлж байна.
...Г-Оын ирээд та орон сууцныхаа ордерыг 2 сарын хугацаанд хэрэглүүлээч би зээл аваад, өөрийн орон сууцны ордер гарч ирэхээр таны ордерыг эргүүлж өгье гэхээр нь би өөрийн өмчлөлийн С сум *-р баг Эны гудамж *-р байрны * тоот 79,8 мкв * өрөө орон сууцыг 20** оны 12 дугаар сарын **-ний өдөр худалдах худалдан авах гэрээ хийж, шилжүүлж өгсөн.
Г-О миний орон сууцыг банкны барьцаанд тавьж 35,000,000 төгрөгийн зээл авсан, зээлээ төлөөгүй, мөн орон сууцны гэрчилгээг 2 сарын дараа эргүүлж шилжүүлж өгнө гээд өгөөгүй, аргагүйн эрхэнд би өөрөө зээлээ төлж байсан.
...худалдах, худалдан авах гэрээ хийж орон сууцны зээл банкнаас авбал хүү бага гэж бид ярилцаад...Б.Т-О, Б.Б нарт худалдахаар болж, тэр хоёр ч бас 5 сая төгрөгийн хэрэг байна гэсэн. ...С сум *-р баг Эны гудамж *-р байрны * тоот 79,8 мкв * өрөө орон сууцыг Г-Оыноос Б.Т-О худалдан авч байгаа дүр үзүүлэн К банкнаас зээл авч 35,000,000 төгрөгийн зээлийг 44,500,000 төгрөгөөр хааж, үлдэх 4,500,000 төгрөгийг Ч.Т-О авсан.
Байраа алдахгүйн тулд л ийм юм хийсэн. Одоо Г-Оын зээлийг төлсөн 10,076,500 төгрөг, нотариатын зардал 235,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ солиулахад гарсан зардал 40,000 төгрөг, зээл хаахад 48,828,000 төгрөг, И м-Н ББСБ-д Г-Оын зээлийг хаасан-4,185,700 төгрөг, Г-О ШШГГ-т өртэй байсан Угийн өр -3,406,000 төгрөг, мөн Агийн өр 3,835,000 төгрөг, мөн үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны 2 хувийн татварт 1,680,000 төгрөг нийт 81,486,100 төгрөг болсон.
Үүнээс 9,199,900 төгрөгийг хасч нэхэмжилнэ. Нийт 72,286,200 төгрөгийг Г-Оыноос нэхэмжилнэ гэв.
Хариуцагч Ч.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр анх 2015 онд ярилцаад хэн, хэнд нь мөнгөний шаардлага гарсан учраас энэ хүний байрны гэрчилгээг тавьж би мөнгө аваад хоёулаа тухайн зээлийг хувааж авна гэж тохиролцож 35,000,000 төгрөгийн зээл аваад 5,000,000 төгрөгийг өгсөн. ...манай дүүгийн байрны гэрчилгээ гарч ирэхээр нь 3 өрөө байрыг нь дүүдээ хэлээд хамтран эзэмшигч болж зээл хийсэн. Би мөн Хын хд ажиллуулдаг цайны газраа барьцаалж зээл авах талаар асууж байсан. Тухайн үед Дн эгч мөнгөний хэрэгцээ гараад байна гэхээр нь У гэх хүнээс 15 хувийн хүүтэй 15,000,000 төгрөгийг зээлж, Д эгчид 7,000,000 төгрөг,... 1,000,000 төгрөгийг өгсөн. Ингээд нийт 8,000,000 төгрөгийг цагаан сарын үеэр өгсөн. Би сард 15 хувийн хүүтэйгээр 2,300,000 төгрөгийн зээлийг төлж байсан. Тухайн үед энэ зээл дээр нэмж 35,000,000 төгрөгийн зээлийг төлж байсан. 10 дугаар сард нь Угийн 15,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй мөнгийг 26,000,000 төгрөг болгож гэр орноо зарж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлөгдөж дууссан. Дараа нь 35,000,000 төгрөгийн зээлийг хугацаанд нь төлж чадахааргүй болоход Д эгч миний байр хураагдах гэж байна. Өөр хүний нэр дээр шилжүүл гэхэд нь Т-Оын нэр рүү шилжүүлсэн. Миний анх авсан 35,000,000 төгрөгийн зээл нь 38,000,000 төгрөгийн зээл болж хаагдсан. Тэгээд Т-О, Д нар хоорондоо тохиролцож 4,500,000 төгрөгийг тус тус авсан. Тэгээд Т-О тухайн үед 49,000,000 төгрөгийн зээл авсан гэв.
Нэхэмжлэгчээс: Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-4/, зээлийн гэрээ к банк /хх-5-19/, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ /хх-20/, ҮХЭХӨЭҮБ-ийн гэрчилгээ /хх-21-22/, д-хуулга/хх-23/, тодорхойлолт /хх-24/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/, ЭХЭУБ-ийн лавлагаа /хх-26-28/, мөнгөн шилжүүлэг/ хх-29-30/, УТХ төлсөн баримт /хх-31-32/, мөнгөн гүйлгээний жагсаалт болон ШШГ ажиллагаатай холбоотой баримтууд /хх-96-127/, банкны гүйлгээний баримтууд /хх-129-131/,
Хариуцагчаас: Тайлбар /хх-39-40/, хүсэлт гаргасан /хх-41/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс: Хүсэлт шийдвэрлэсэн, К банк ХХК-иас ирүүлсэн баримтууд /хх-54-69,72-92,139-147/, /хх-149-250/, 2 дугаар хавтас /хх-1-30/, нэхэмжлэгч талын хүсэлтээр Б.Бнг гэрчээр асуусан тэмдэглэл /хх-34-36/,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 44,793,735 төгрөгийн шаардлагыг хангаж, 27,492,465 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Д хариуцагч Ч.Год холбогдуулан 81,486,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Д хариуцагч Ч.Год холбогдуулан 81,486,100 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагаа 9,199,900 төгрөгөөр багасгаж 72,286,200 төгрөгийг Г-О гаргуулна гэснийг дурдъя.
Нэхэмжлэгч Б.Д хариуцагч Ч.Г нар нь С сум *-р баг Эы гудамж *-р байрны * тоот 79,8 мкв * өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээг 20** оны 12 дугаар сарын **-ний өдөр хийсэн байна.
Дээрхи гэрээг хийхдээ Гт-О банкнаас зээл авах, эргүүлж өөрийн орон сууцны үл хөдлөх эрхийн гэрчилгээг банкны зээлийн барьцаанд тавьж зээл авч Дгээс худалдан авсан орон сууцны үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг буцаан Дгийн нэр дээр шилжүүлж өгөх зорилготойгоор хийсэн,
Хариуцагч Г-О нь өөрийн өмчлөлд шилжсэн Эны гудамж *-р байрны * тоот 79,8 мкв * өрөө орон сууцыг К ХХК-иас 20** оны 01 дүгээр сарын **-ны өдөр 35,000,000 төгрөгийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авахдаа барьцаалбар болгожээ.
Хариуцагч Г-О нь бизнесийн үйл ажиллагаа тогтвортой биш, хорио цээрийн дэглэм тогтоогдсонтой холбоотойгоор зээлээ хувиарийн дагуу төлөөгүйгээс Б.Д төлж байсан, Б.Д өөрийн өмч гэх 79,8 мкв * өрөө орон сууцыг банкны зээлийн өрөнд алдахгүйн тулд уг орон сууцыг Г-О, Т-О нар худалдах худалдан авах гэрээ хийж, Г-Оын 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээг дуусгавар болгохдоо 43,255,979 төгрөг төлсөн.
Мөн Гт-Од, Т-О нар худалдах худалдан авах гэрээ хийх үед Г-Оынын төлбөр Угийн зээлийг хаасан 3,406,000 төгрөг /хх-112/, Агийн зээл 3,835,000 төгрөг хаасан, И м н компаниас 4,185,700 төгрөгийг төлсөн, үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон
Талууд 79,8 мкв 3 өрөө орон сууцыг барьцаалж, 35,000,000 төгрөгийн зээл авахдаа хувааж авах зорилготой байсан, зээл аваад Б.Дд 5 сая төгрөг өгсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч Б.Д үгүйсгэснийг болон хариуцагч Г-Оын тайлбартаа: ...би өөрөө эрсдэл хүлээсэн, одоо би 32,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Би зээлээс төлсөн гэх боловч тайлбараа тус тус нотлох баримтаар нотолж, шүүхэд ирүүлээгүй.
Нэхэмжлэгч талын тайлбарт дурьдсаныг тооцвол: Нотариатын зардал 235,000 /хх-106х/, татвар 1,400,000 төгрөг /хх-29,127х/, үүн дээр нэмэгдээд 40,000 /хх-30,130х/, 240,000 төгрөгийн баримт /хх-28х/ нийт 1,680,000 төгрөг болж байгаа. Би тухайн татварын баримтад хоёр хуудасны тоо хэлээд байгаа учир нь нэг нь хуулбарлаад, дараа нь эх хувийг өгсөн. Угийн зээлийг хаасан 3,406,000 төгрөг /хх-112х/, Агийн зээл 3,835,000 төгрөг /хх-118-119х/, үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хураамж нийт 40,000 төгрөг. И м н компанид 4,185,700 төгрөгийг зээлийн хүү, торгуульд төлсөн байдаг /хх-95-96х/, Ч.Г-Оын зээлийн дансны хуулга /хх56-57х/, Т-Оын зээлийн дансны хуулга /хх-58-61х/ үүгээр тухайн зээлийн дэлгэрэнгүй байдлыг нотолж байна. Дгийн өөрийнх нь зээлд төлсөн мөнгөн дүн нь нийт 10,076,500 төгрөг болсон. /хх-72х-82х/, зээл хаасан 48,828,000 төгрөг нийт 73,966,200 төгрөг тооцоологдсон.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээ: 10,076,500 төгрөг, нотариатын зардал 235,000 төгрөг,үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ солиулахад гарсан зардал 40,000 төгрөг, зээл хаахад 48,828,000 төгрөг, И м-Н ББСБ-д Г-Оынын зээлийг хаасан-4,185,700 төгрөг, Г-Оын ШШГГ-т өртэй байсан Угийн өр-3,406,000 төгрөг, мөн Агийн өр 3,835,000 төгрөг,мөн үл хөдлөх эд хөрөнгө худалсаны 2 хувийн татварт 1,680,000 төгрөг нийт 81,486,100 төгрөг болсон.
Үүнээс 9,199,900 төгрөгийг хасч нэхэмжилнэ. Нийт 72,286,200 төгрөгийг Г-Оыноос нэхэмжилнэ гэснийг дурьдах нь зүйтэй.
Шүүхээс: 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хийсэн нэхэмжлэгч Б.Д хариуцагч Ч.Г нарын С сум 2-р баг Эны гудамж 4-р байрны 4 тоот 79,8 мкв 3 өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэлээ. Учир нь Г-Оын банкнаас зээл авах зорилгоор хийсэн байна.
Хариуцагч Г-Оын нь өөрийн өмчлөлд шилжсэн Эны гудамж *-р байрны * тоот 79,8 мкв * өрөө орон сууцыг К ХХК-иас 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 35,000,000 төгрөгийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авахдаа барьцаалбар болгожээ.
20** оны 01 дүгээр сарын **-ны өдрийн №30**-20**/0* дугаартай /хх-05-11/ гэрээнд зааснаар Г-Оын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг буюу Б.Д, Т-О нарын Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хүртэлх хугацаанд нийт 15,620,000 төгрөгийн хүү, үндсэн зээл 35,000,000 төгрөг нийт 50,620,652 төгрөг төлөх байсан,
Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн 51.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэснээр 50,620,652 төгрөгийг төлөх үүрэгтэй,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №30**-20**/05 дугаартай хэлцэл хийснээс үр дагавар бий болж нэхэмжлэгч Б.Дд Т-Оын зээл төлсөн-8,566,800 төгрөг, нотариатын зардал-235,000 төгрөг, гэрчилгээг солиулахад гарсан зардал 40,000 төгрөг, И м-Н ХХК-нд төлсөн 4,185,700 төгрөг, ШШГ-д Угийн өр-3,406,000 төгрөг, мөн Агийн өр 3,835,000 төгрөг нийт 7,241,000 төгрөг, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авахад төлсөн татвар 1,680,000 төгрөг нийт 21,984,500 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэлээ.
Нийт 50,620,652+21,984,500=72,605,152 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын хүрээ 72,286,200 төгрөг,
Хариуцагч Ч.Г -Оын зээл хаахад төлсөн 16,293,000 /хх-146/ төгрөг, зээл төлсөн 7,744,115 төгрөг /хх-129-137/, 3,455,350 төгрөг нийт 27,492,465 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу нийт нэхэмжлэлийг 72,286,200 төгрөг гэж үзэн хариуцагч Ч.Г-Оын төлсөн 27,492,465 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцов.
44,793,735 төгрөгийг хариуцагч Ч.Гоос гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, 27,492,465 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: Нэхэмжилж байгаа 72,286,200 төгрөгийг бидний зүгээс бусдын хөрөнгийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байна гэж үзэж байна. Талуудын хооронд харилцан гэрээний үүрэг үүсээгүй. Нэхэмжлэгчийн яриад байгаагаар банкнаас 35,000,000 төгрөгийг хоёулаа авъя, хувааж авъя гэдэг талаар ийм үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй учраас зохигчдын хооронд гэрээний үүргийн харилцаа үүсгээгүй байна гэж үзэж. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дугаар зүйлд зааснаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэлтэй холбогдон гарсан зардлуудыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй ба тухайн үнийн дүнд маргасан тохиолдолд мөн хуулийн 495 дугаар зүйлийн 495.3 дахь хэсэгт зааснаар шүүхээр шийдвэрлүүлэхээр бүрэн зохицуулж өгсөн учраас бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх харилцаа үүссэн гэж үзэж байгаа. Талуудын хооронд зээлийн гэрээ болон бусад өөр харилцаа үүсээгүй гэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь талууд бизнесээ дэмжих зорилгоор зээл авахаар харилцан тохиролцож, дүр үзүүлэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийсэн,
Нэхэмжлэгч Б.Д нь Банк Ч.Г нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүднээс банкинд зээл төлөөгүй нь түүний ...Г-Оын миний орон сууцыг банкны барьцаанд тавьж 35,000,000 төгрөгийн зээл авсан, зээлээ төлөөгүй, мөн орон сууцны гэрчилгээг 2 сарын дараа эргүүлж шилжүүлж өгнө гээд өгөөгүй, аргагүйн эрхэнд би өөрөө зээлээ төлж байсан гэсэн тайлбараар гэсэн тайлбараар
бусдын үүргийг даалгаваргүйгээр биелүүлээгүй, түүнчлэн өөрийн өмчийг банкинд алдахгүйн тулд би ийм зүйл хийсэн гэсэн тайлбараар тогтоогдоно.
Харин нь хариуцагчийн өмгөөлөгчийн: Нэхэмжлэгч Д, Г-Оын нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэлцэл явагдаад 35,000,000 төгрөгийг зээлийг Д өөрийнхөө үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаалаад худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдаг. Тухайн худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн маш бага хэмжээгээр тогтоож анхнаасаа дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцлийг хийгээд... гэсэн нь үндэслэлтэй байна гэж тус тус дүгнэлт хийлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэг, 56.5 дахь хэсэг, 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О овогт Чгийн Г-Оын /РД:**********/-оос 44,793,735 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б д овогт Бийн Д /РД:********/-д олгож, 27,492,465 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 565,380 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Гоос 381,919 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ