Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 79

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Хохирогч: Г.Сүхбаатар,

Шүүгдэгч: Т.Лхамсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нэмэгт овгийн Түвшинтөгсийн Лхамсүрэнд холбогдох ... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                 Тодорхойлох нь:

Шүүгдэгч Т.Лхамсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчим Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Мухар шивэртийн ам орох замд буюу баруун хойш 35 километрт Э.Оюунболдын эзэмшлийн ... улсын дугаартай тоёота приус маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.1.а, 2.7.а-д заасныг тус тус зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Ирээдүйн амь насыг хохироосон, Т.Түвшинсайханы бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  Шүүгдэгч M.Лхамсүрэнг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Т.Лхамсүрэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Мухар шивэртийн ам руу орой 8 цагийн үед явсан. Тэгээд 23 цагийн үед буцаад явсан. Гэнэт машины дугуй хагарах шиг болоод машин 3 өнхрөөд зогссон. Машинаас буугаад хартал талийгаач шидэгдсэн байсан. Тэгээд би өргөж аваад холдуулаад хиймэл амьсгаа хийгээд эмнэлэг рүү явах гэж оролдсон. Тэгсэн чинь машин явж болохгүй хаймар янз бүрийн зүйл үнэртээд байсан. Тэгээд машинаасаа хүмүүсээ буулгаад цагдаа сэргийлэх рүү залгасан. Хохирол учруулсан хүмүүсээсээ уучлалт гуйж байна. Үнэхээр согтуугаар машин барьсан нь миний буруу, дахиж ийм алдаа гаргахгүй.

Хохирогч Г.Сүхбаатар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Хохирол төлбөр гэж 5 сая төгрөгөөс 3 сая төгрөг өгсөн. Тухайн үед би юу болсныг мэдсэн юм байхгүй. Утас дуугараад авсан чинь хүүхэд чинь осолд орчихлоо гэж эмнэлгээс ярьсан. Тэгээд эмнэлгийн машин явсан гэж хэлэхэд би араас нь би мухар шивэртийн аманд очиход манай хүүхдийг үлдээгээд бусдыг нь аваад явсан байсан. Тэгээд би очоод харахад манай хүүхэд байсан, цагдаа нар очсон байсан. Би хүүгээ алдсандаа гомдолтой байна.   

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Манай хүүг Сүхбаатарын Ирээдүй гэдэг. Тэрээр 1995 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. Хүү маань 2016 оны 5 дугаар сарын цэрэг татлагаар цэргийн албанд яваад 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр халагдаж ирсэн байсан. Цэргээс ирээд гэрээр байсан. 2017 оны 05 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед гэрлүүгээ утсаар залгахад талийгаач гэрт байна гэж хэлж байсан. Би 20 цагийн үед гэртээ ирэхэд хүү маань байхгүй байсан. Тэгэхээр нь хүүхдүүдээсээ ах чинь яасан юм бэ гэхэд утас нь дуугараад гараад явсан гэж хэлж байсан. Тэгээд нээх юм бодоогүй өнгөрсөн. Манай хүү ямар архи дарс уудаг биш орой шөнө тэнээд байдаг биш бид нар санаа зовоогүй. 23 цаг 30 минутын үед над руу хүн утсаар залгаад танай хүү Мухар шивэртээс гарч яваад аваарт орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод эхнэртэйгээ хамт эмнэлэг дээр ирэхэд эмч нар явсан байсан бас цагдаа нар явсан байсан. Ингээд би хадам эгч дүү нарынхаа хамт осол болсон газар дээр очсон. Манай хүүхдийг осол болсон газар үлдээсэн байсан. Хамт байсан хүүхдүүдийг эмнэлэг аваад явсан гэж хэлсэн. Тэгээд ерөнхийдөө ойлгосон. Талийгаачийн найзуудыг Дамчаа, Түвшинээ гэдэг тэд нар манайхаар хаад нэг орж гардаг. Зарим найз нөхдийг нь мэдэхгүй. Надад гомдолтой байна яг одоогоор хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна нэгтгэж гаргаагүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

        Хохирогч Т.Түвшинсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад Наранцэцэг над руу утсаар залгаад Адъяасүрэн, Лхамсүрэн, Дамчаадэмбэрэл, Ирээдүй, бид нар Мухар шивэрт явах гэж байна явах уу гэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлэхэд тэр санаа зоволтгүй явъя гэж хэлсэн. Тэгээд тасалсан. Наранцэцэг рүү утсаар залгахад тэр колонк дээр бензин авч байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь Дэлгэржаргал бид хоёр хүрээд очсон. Тэгээд бид нар аймгийн төвөөс Мухар шивэрт орох гэж хөдөлсөн. Тэндээс хөдлөөд Солонго дэлгүүрийн гадаа очиход Лхамсүрэн, Дамчаадэмбэрэл 2 орж гялгар уутанд юм аваад орж ирсэн. Дараа нь Дэлгэржаргал Наранцэцэг хоёр дэлгүүр лүү ороод чихэр аваад гарч ирсэн. Ингээд бид нар Мухар шивэрт рүү хөдөлсөн. Мухар шивэртийн аманд харанхуй болсон байхад очоод, ам руугаа очиж зураг авахуулж байхад нэг нь архи пиво гаргаж ирээд аяганд хийгээд тойруулсан. Бид нар тэндээсээ буцаад сүүдрэвч дээр ирээд жаахан юм ярьж чихэр ундаа, архи пивоо тойруулж уусан. Тэгээд бид нар аймгийн төв рүү орох гэж 23 цагийн үед хөдөлсөн. Тэндээс явж байхад би Лхамсүрэнд зөөлөн яваарай гэж хэлсэн. Дэлгэржаргал бас тэгж хэлж байсан. Тэгээд явж байхад машин онхолдсон би тэрүүхэн хооронд ухаан алдсан байсан. Сэрэхэд машин руу Наранцэцэгийг оруулаад Ирээдүйг бас оруулаад, тусламж дуудая гэж хэлээд утастай хүн байна уу гэхээр нь би өөрийнхөө утсаа Адъяасүрэнд өгсөн. Тэгээд бид нар хурдан эмнэлэгт очьё гээд аймгийн төв рүү хөдөлсөн. Тэгсэн машины хаймар үнэртээд машин явж чадахгүй байхаар нь машинаа зогсоогоод Наранцэцэг, Ирээдүй нарыг машинаас буулгасан. Би Наранцэцэгийг тэврээд сууж байхад Ирээдүйг нэг нь амьсгалахгүй байна ш дээ гэж хэлж байсан. Тэгээд байж байхад цагдаа эмнэлгийн машин ирсэн. Миний бие өвдөөд байсан тэгээд бид эмнэлгийн машинаар эмнэлэгт ирсэн. Миний бие одоогийн байдлаар нуруу толгой өвдөж байна. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Э.Оюунболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Миний ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Лхамсүрэн гэдэг залуу унаж яваад зам тээврийн осолд орсон байсан. Ингээд надад учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байгаа юм. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлэх зүйлээ хэлсэн. Надад учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Дэлгэржаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ хэлсэн түүн дээр нэмж би осолд орсноос болж эмчилгээ хийхэд зардал гарсан мөнгөө нэхэмжилнэ түүнээс гадна одоо миний бие сайжраагүй өвчтэй байгаа дахиж эмчилгээ хийлгэх шаардлага гарч байгаа үүнд бас зардал гарах учраас нэхэмжилнэ. Надад учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

Гэрч Э.Оюунболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... улсын дугаартай миний машин байгаа юм, би О.Нэргүй гэдэг хүнээс 2015 онд 5.800.000 төгрөгөөр худалдаж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байсан. Харин одоо би энэ тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд ... улсын дугаар шинээр авч өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн байгаа. Манай хадам Цэцэгмаа миний машиныг 2017 оны 04 дүгээр сард унаж яваад Лхамсүрэнгийн хашаанд тавиад Улаанбаатар хот руу явсан байсан түүнээс хойш би машинаа аваагүй байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

Гэрч Г.Дэлгэржаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн орой 19 цаг болж байхад Наранцэцэг над руу утсаар залгаад гарах уу гэхээр нь би аав ээж байхгүй байна гэж хэлсэн чинь хамтдаа гаръя би найз нартайгаа хамт ганцаараа явж байна хань болчих гэж хэлсэн. Тэгээд явахаар болсон тэгж байтал Түвшинсайхан манай гэрт хүрээд ирсэн. Бид хоёр нөгөө хэдийг колонк дээр байна гэхээр нь Түвшинсайхан бид хоёр хүрээд очсон чинь Адъяасүрэн, Ирээдүй, Лхамсүрэн, Наранцэцэг, Дамчаадэмбэрэл нар байсан. Тэгээд бид нар тэндээсээ Мухар шивэрт рүү хөдлөөд Солонго дэлгүүрийн гадаа очиж зогсоод Лхамсүрэн, Дамчаадэмбэрэл хоёр дэлгүүр лүү ороод юм аваад гарч ирсэн. Тэр хоёрыг ирэхээр нь Наранцэцэг бид хоёр зөрөөд дэлгүүрлүү орж чихэр аваад гарч ирээд бид нар Мухар шивэрт лүү явсан. Аймгийн төвөөс 20 цаг өнгөрч байхад гарсан Мухар шивэртийн аманд харанхуй болсон байхад очсон. Мөсөн дээрээ очоод зургаа авахуулаад архи, ундаа, пиво хувааж уусан. Мухар шивэртийн амнаас хэдэн цагт аймгийн төврүү явсныг мэдээгүй. Дээд замаараа явахаар болоод явж байхад машин 3 өнхрөөд зогссон. Машинаасаа бүгдээрээ буусан. Лхамсүрэн машинаас буугаад Ирээдүйг хойно хэвтэж байхад нь очсон. Адъяасүрэн, Ирээдүйг машинд оруулаад бүгдээрээ машиндаа суугаад аймаг руу явах гэж хөдөлсөн. Тэгсэн машин явж болохгүй байсан болохоор машинаа зогсоогоод бүгдээрээ машинаас бууцгаасан. Тэгээд бид нар ар гэр лүүгээ яриад цагдаа эмнэлэг дуудуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

Гэрч Ө.Адъяасүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 05 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед би Лхамсүрэн, Дамчаадэмбэрэл, Түвшинсайхан, Наранцэцэг, Ирээдүй, Дэлгэржаргал нартай хамт аймгийн төвөөс Мухар шивэрт лүү явсан. Машиныг Лхамсүрэн жолоодож явсан. Тэр ахынхаа машиныг унаад явсан. Мухар шивэртэд шөнө 22 цагийн орчимд очсон байх тэнд 40 орчим минут болоод буцахаар болсон. 23 цагийн үед аймгийн төв рүү явсан. Би машины ар талд сууж явсан жолоочийн хажууд Дамчаадэмбэрэл суугаад явж байсан бид нар дуу сонсоод явж байхад буруу талын өмнө талын дугуй хагарах шиг болсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй эргэлдсэн машиныг зогсохоор нь машинаас буугаад ирэхэд машины баруун хойд талд Ирээдүй нүүр нь нэл цус болсон хэвтэж байсан машинаас эхлээд Лхамсүрэн буугаад Ирээдүй дээр очсон дараа нь би очсон. Машины зүүн талд ойролцоогоор 5 метр зайтай газарт хэвтэж байсан. Наранцэцэг дээр би очиж хиймэл амьсгаа хийсэн. Тэр сэргэхээр нь машин руу өргөж оруулсан. Лхамсүрэн Ирээдүйг тэврээд ирэхээр нь би Ирээдүйгийн толгойноос нь өргөөд Лхамсүрэн хөлнөөс нь өргөж машинд оруулаад бид нар аймгийн төв рүү дөхье, замдаа түргэн дуудья гээд явсан. Тэгсэн бид нарын машин онхолдохдоо буцаад харсан байсан чигээр нь хөдлөөд явсан. Явж байгаад харахад буцаад Мухар шивэрт лүү явж байхаар нь жалга гатлаад эргээд буцсан. Тэгсэн өөд газарт машин явж чадахгүй болохоор нь замаас гаргаад зогсоод утсаар хүмүүс рүү ярьж дуудлага өгүүлсэн. Өндөр газар дээр очоод утсаар ярьчихаад буцаад машин дээрээ ирэхэд Ирээдүй нас барсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

Гэрч Б.Дамчаадэмбэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн үед талийгаач Ирээдүй, Лхамсүрэн, Адъяасүрэн, Наранцэцэг, Дэлгэржаргал, Түвшинсайхан бид 7 уулаа цагаан өнгийн приус машинаар Мухар шивэртийн ам руу явсан. Явахдаа дэлгүүрээс 2 том савтай пиво нэг шил архи, чихэр, идэж уух юм аваад аймгийн төвөөс гарсан. Аманд очоод машинаас буугаад үзэх юмаа үзээд авч очсон юмнуудаа идэж уусан. Тэгээд гадаа хүйтэн байсан болохоор буцаад аймгийн төв рүү 22 цаг өнгөрөөгөөд явсан амнаас өөдөө өгсөөд уруудсан. Тэгээд явж байтал машин шарваад онхолдсон. Би машинаас гарах гэхэд хаалга нээгдэхгүй байхаар хагарсан цонхоор гарсан гадаа гарахад машинаас бүгдээрээ гарч буусан байсан. Ирээдүй хаана байна гээд Адъяасүрэн хайсан. Тэгсэн энд байна гэж нэг нь хэлсэн. Ингээд бид нар аймгийн төв рүү хурдан явж эмнэлэгт очьё гээд бүгдээрээ машиндаа суугаад хөдөлсөн. Тэгсэн Мухар шивэртийн амны доор ирээд буцаад ам руу явснаа мэдээд эргээд явах гэхэд өөд газар машин гарч чадахгүй байсан. Тэгэхээр нь бүгдээрээ машинаас гарсан. Тэгээд ийш тийшээгээ утсаар ярьж эхэлсэн. Би талийгаачийн хэвлий дээр нь дарсан тэгж байтал цагдаа, дуудсан хүмүүс ирсэн. Тэгсэн Ирээдүйг нас барчихлаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

Гэрч Э.Наранцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад Адъяасүрэн, Лхамсүрэн, Дамчаадэмбэрэл, Түвшинсайхан, Ирээдүй, Дэлгэржаргал бид 7 аймгийн төвөөс Мухар шивэрт орох гэж гарсан. Машиныг Лхамсүрэн жолоодож явсан. Бид нар Мухар шивэртэд харанхуй болсон байхад очсон. Тэнд очоод бид нар нэг шил архи, нэг том савтай пивийг тойруулж уусан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад аймгийн төв рүү хөдөлсөн хөдөлснөөс хойш би юу болсныг санахгүй байгаа юм. Нэг нь машин онхолдсон гэж хэлж байсан. Тэгээд миний ухаан орж гараад байсан. Бид нар бүгдээрээ найзууд байгаа юм. Бид нарын хэн нь ч мухар шивэрт явъя гэж хэлээгүй бүгдээрээ санаа нийлээд л явахаар болсон. Бид нар Мухар шивэртийн аманд очоод нэг шил 0.75 граммын архи уусан. Нэг том савтай пиво бас уусан. Машиныг Лхамсүрэн жолоодож явсан. Мухар шивэртийн амнаас хөдлөхөд би ар талд нь сууж явсан. Би Түвшинсайханы өвөр дээр нь сууж явсан голд нь талийгаач Ирээдүй суугаад цаад талд нь Адъяасүрэн, Дэлгэржаргал нар сууж, өмнө талын суудалд Дамчаадэмбэрэл, машиныг Лхамсүрэн жолоодож явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

Гэрч О.Нэргүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би уг 72-14 УНА улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг 2013 онд худалдаж авч байсан. Уг машинаа би 2015 оны 09 дүгээр сард зарын дагуу ... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг 4,500,000 төгрөгөөр хувь хүнд зарсан. Тухайн үед ТБД андуудын урд талын байранд байх нотариатаар орж батлуулаад тэр хүн өөрийнхөө нэр дээр шилжүүлнэ гэж хэлээд машинаа аваад Өмнөговь аймагруу явсан. Одоо Өмнөговь аймагт л байгаа байх. Сайн хэлж мэдэхгүй байна. Миний машиныг хувь хүн авсан болохоор тэр хүнийг сайн танихгүй. Тухайн үед бүх бичиг баримтаа бүрдүүлсэн байсан. Тэгээд нотариатаар орж, шилжүүлсэн баримт дээр гарын үсгээ зурсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

         Шүүгдэгч Т.Лхамсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 05 дугаар сарын 06-ны орой 20 цаг өнгөрч байхад талийгаач Ирээдүй, Дэмбэрэлдамчаа, Адъяасүрэн, Дээгий, Түвшинээ, Нараа нарын хамт аймгийн төвөөс Мухар шивэртийн ам руу явсан. Би ахынхаа машиныг жолоодож явсан. Ууланд 21 цаг өнгөрч байхад очсон байх, ууланд очоод цаашаагаа алхаад зураг даруулсан. Нэг том савтай пиво бүгдээрээ хувааж уусан. Тэгээд буцаад аймгийн төв рүү явахаар болсон. Мухар шивэртээс 23 цаг дөхөж байхад гарсан уулнаас гараад өгсүүр лүү гараад уруудаж байхад жолоочийн талын урд дугуй хагараад зөв талруугаа машин эргэсэн. Тэгэхээр нь би эсрэг зүг рүү жолоогоо мушгисан тэгсэн чинь жолоочийн эсрэг талын арын дугуй хагарсан. Тэгээд машин 3 өнхрөөд дөрвөн дугуйн дээрээ зогссон. Машин ирж байсан зүгрүүгээ хараад зогссон байсан. Тухайн үед би мэдээгүй. Машин дөрвөн дугуйн дээр буухаар нь би хамгаалах бүсээ тайлаад машинаас буугаад арын хаалгыг нээж хүн буулгасан. Миний хажуу талд сууж байсан. Дамчаадэмбэрэл бүсээ тайлаад машинаас гарч байсан. Тэгсэн машинаас хойно Ирээдүй хэвтэж байсан. Гүйгээд очиход тэр доошоогоо хараад хэвтэж байхаар нь дээш нь харуулсан. Тэгсэн Ирээдүйгийн дух нь цөмрөөд нүүр нь битүү цус гарсан толгой нь хагарсан байсан. Би гараараа түүний нүүрийг арчиж цусыг нь арилгаж байгаад зүрхэн дээр нь чагнаж үзэхэд зүрх нь цохилж байсан, муухан амьсгаатай байсан. Тэгсэн араас Адъяасүрэн гүйж ирээд буцаад машины өмнө талд хэвтэж байсан Нараа дээр очиж байгаа харагдсан. Нараа машины өмнө талд зайтай газар хэвтэж байсан. Би Ирээдүйгийн хамрыг тагалж байгаад хиймэл амьсгаа хийсэн. Би машин руу Ирээдүйг өргөөд явж байхад машины тэр хавиас нэг нь аймаг руу хурдан явъя гэж хэлсэн. Ирээдүйг машинд оруулаад дараа нь бүгдээрээ машинд орж суугаад хөдлөөд явсан. Дугуй хагархай болохоор олигтой явж чадахгүй байсан. Тэгээд жалга руу ороод харахад ирсэн замаараа буцаад явж байхаар нь эргээд жалгаа гатлаад өгсүүр өөд гарах гэхэд машин явахгүй байсан. Тэндээ зогсоод машинаас бууцгаасан. Нараа, Ирээдүй хоёр машинд үлдсэн төд удаагүй нөгөө хоёрыг машинаас буулгасан. Ирээдүйгийн зүрхийг чагнаж үзэхэд цохилохгүй болсон байсан. Нарааг Түвшинээ тэврээд сууж байсан. Дамчаадэмбэрэл Ирээдүйг тэврээд сууж байсан. Би хэн нэгнийх нь утсыг нь аваад хүн рүү залгаад цагдаа эмнэлэг дуудаарай. Мухар шивэртээс гарч яваад унасан гэж хэлсэн. Тухайн үед би юу болсон талаар сайн мэдэхгүй сандарсан байсан. Би согтуугаар машин жолоодож явсан нь миний буруу би буруугаа ойлгож байна. Маш их гэмшиж байна. /хх-ийн 71-73-р хуудас/,

       Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Талийгаачийн цогцост гавал ясны үйрч бяцарсан хугарал, хатуу хальсны урагдал, тархины эдийн бяцрал, хуйхны цус хуралт, элэгний язрал, эрүү, хамар, хацар, баруун шилбэ ясны хугарал. Баруун хөмсөгний язарсан шарх, нүүр, хүзүү, баруун чихний доод хэсэг, зүүн бугалга, баруун зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 44-р хуудас/,

        Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Дамчаадэмбэрэлийн биед тархины доргилт, хуйхан дахь олон тооны баруун шилбэний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 47-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 260 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Түвшинсайханы биед тархины эдийн хүнд зэргийн няцрал, дух хэсгийн зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.2, 3.3.2 заалтаар амь тэнссэн байдал, ухаангүй, биеийн байдал маш хүнд комын байдалтай эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт эмчлэгдсэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 49-р хуудас/,

        Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 259 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Дэлгэржаргалын биед бүсэлхий, хэвлийн доод хэсэг, баруун түнх орчмын зөөлөн эдийн няцрал, баруун бөөрний доргилт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 51-р хуудас/,

        Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 258 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Наранцэцэгийн биед тархины доргилт, дух хэсгийн зулгаралт, хуйхан доорх цус хуралт, зүүн гарын I хурууны III үений мултрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 53-р хуудас/,

        Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэд: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс баруун хойш 35 дахь километрт Ханхонгор сумын нутагт Мухар шивэртийн амны шороон зам дээр 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Түвшинтөгс овогтой Лхамсүрэн нь Тоёота приус-10 маркийн 72-14 УНА улсын дугаартай автомашиныг жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гаргасан ба улмаар зорчигч Сүхбаатар овогтой Ирээдүй нас барсан байна. Тоёото приус-10 маркийн 72-14 УНА улсын дугаартай автомашин жолоодож явсан Түвшинтөгс овогтой Лхамсүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.1-ын “а”-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн мөн дүрмийн 2.7-ын “а”-д “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Түвшинтөгс овогтой Лхамсүрэн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаархи лавлагааг Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээ ТРЗ программаас шүүж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Тоёота приус-10 маркийн 72-14 УНА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Түвшинтөгс овогтой Лхамсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж дүгнэлтийг гаргав. Уг зам тээврийн осол нь шөнийн цагаар буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гэрэлтүүлэггүй замд зам тээврийн осол болсон байна. Тухайн Тоёота приус-10 маркийн 72-14 УНА улсын дугаартай автомашин гэрэлтэй, гэрэлгүй явсан талаар гэрч, хохирогч нарын мэдүүлэгт дурдагдаагүй учир зам тээврийн осолд үзэгдэх орчин нөлөөлсөн гэж үзэхгүй байна. /хх-ийн 60-р хуудас/,

          Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-19-р хуудас/,

          Цогцос болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20-25-р хуудас/,

          Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд:  Тоёота приус маркийн Э.Оюунболдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл нь засварын  2.920.000 төгрөгийн үнэлгээтэй байна. /хх-ийн 55-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмчилгээ хийсэн баримтууд /хх-ийн 82-127-р хуудас/,

          Хохирлын баримтууд /хх-ийн 139-р хуудас/,

          Хохиролд 5.600.000 төгрөг төлсөн баримт зэрэг болно.

          Шүүгдэгч Т.Лхамсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шөнийн 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Мухар шивэртийн ам орох замд буюу аймгийн төвөөс баруун хойш 35 километрт Э.Оюунболдын эзэмшлийн 72-14 уна улсын дугаартай тоёота приус маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.1.а, 2.7.а-д заасныг тус тус зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Ирээдүйн амь насыг хохироосон, Т.Түвшинсайханы бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сүхбаатарын: Манай хүүг Сүхбаатарын Ирээдүй гэдэг. Тэрээр 1995 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. Хүү маань 2016 оны 5 дугаар сарын цэрэг татлагаар цэргийн албанд яваад 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр халагдаж ирсэн байсан. Цэргээс ирээд гэрээр байсан. 2017 оны 05 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед гэрлүүгээ утсаар залгахад талийгаач гэрт байна гэж хэлж байсан. Би 20 цагийн үед гэртээ ирэхэд хүү маань байхгүй байсан. ...23 цаг 30 минутын үед над руу хүн утсаар залгаад танай хүү Мухар шивэртээс гарч яваад аваарт орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод эхнэртэйгээ хамт эмнэлэг дээр ирэхэд эмч нар явсан байсан бас цагдаа нар явсан байсан. Ингээд би хадам эгч дүү нарынхаа хамт осол болсон газар дээр очсон. Өмнө нь манай хүүг үлдээсэн хамт байсан хүүхдүүдийг эмнэлэг аваад явсан гэж хэлсэн тэгээд ерөнхийдөө ойлгосон. Талийгаачийн найзуудыг Дамчаа, Түвшинээ гэдэг тэд нар манайхаар хаад нэг орж гардаг. Зарим найз нөхдийг нь мэдэхгүй. Надад гомдолтой байна яг одоогоор хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна нэгтгэж гаргаагүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

        Хохирогч Т.Түвшинсайханы: ”...2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад Наранцэцэг над руу утсаар залгаад Адъяасүрэн, Лхамсүрэн, Дамчаадэмбэрэл, Ирээдүй, бид нар Мухар шивэрт явах гэж байна явах уу гэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлэхэд тэр санаа зоволтгүй явъя гэж хэлсэн. Тэгээд тасалсан. Наранцэцэг рүү утсаар залгахад тэр колонк дээр бензин авч байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь Дэлгэржаргал бид хоёр хүрээд очсон. Тэгээд бид нар аймгийн төвөөс Мухар шивэрт орох гэж хөдөлсөн. Тэндээс хөдлөөд Солонго дэлгүүрийн гадаа очиход Лхамсүрэн, Дамчаадэмбэрэл 2 орж гялгар уутанд юм аваад орж ирсэн. Дараа нь Дэлгэржаргал Наранцэцэг хоёр дэлгүүр лүү ороод чихэр аваад гарч ирсэн. Ингээд бид нар Мухар шивэрт рүү хөдөлсөн. Мухар шивэртийн аманд харанхуй болсон байхад очоод, ам руугаа очиж зураг авахуулж байхад нэг нь архи пиво гаргаж ирээд аяганд хийгээд тойруулсан. Бид нар тэндээсээ буцаад сүүдрэвч дээр ирээд жаахан юм ярьж чихэр ундаа, архи пивоо тойруулж уусан. Тэгээд бид нар аймгийн төв рүү орох гэж 23 цагийн үед хөдөлсөн. Тэндээс явж байхад би Лхамсүрэнд зөөлөн яваарай гэж хэлсэн. Дэлгэржаргал бас тэгж хэлж байсан. Тэгээд явж байхад машин онхолдсон би тэрүүхэн хооронд ухаан алдсан байсан. Сэрэхэд машин руу Наранцэцэгийг оруулаад Ирээдүйг бас оруулаад, тусламж дуудая гэж хэлээд утастай хүн байна уу гэхээр нь би өөрийнхөө утсаа Адъяасүрэнд өгсөн. Тэгээд бид нар хурдан эмнэлэгт очьё гээд аймгийн төв рүү хөдөлсөн. Тэгсэн машины хаймар үнэртээд машин явж чадахгүй байхаар нь машинаа зогсоогоод Наранцэцэг, Ирээдүй нарыг машинаас буулгасан. Би Наранцэцэгийг тэврээд сууж байхад Ирээдүйг нэг нь амьсгалахгүй байна ш дээ гэж хэлж байсан. Тэгээд байж байхад цагдаа эмнэлгийн машин ирсэн. Миний бие өвдөөд байсан тэгээд бид эмнэлгийн машинаар эмнэлэгт ирсэн. Миний бие одоогийн байдлаар нуруу толгой өвдөж байна. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

           Иргэний нэхэмжлэгч Э.Оюунболдын: ...Миний ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Лхамсүрэн гэдэг залуу унаж яваад зам тээврийн осолд орсон байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

            Гэрч Э.Оюунболдын: ”...72-14 УНА улсын дугаартай миний машин байгаа юм, би О.Нэргүй гэдэг хүнээс 2015 онд 5.800.000 төгрөгөөр худалдаж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байсан. Харин одоо би энэ тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд ... улсын дугаар шинээр авч өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн байгаа. Манай хадам Цэцэгмаа миний машиныг 2017 оны 04 дүгээр сард унаж яваад Лхамсүрэнгийн хашаанд тавиад Улаанбаатар хот руу явсан байсан түүнээс хойш би машинаа аваагүй байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

            Гэрч Г.Дэлгэржаргалын: ”...2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн орой ...бид нар Мухар шивэрт рүү явсан. ...Мухар шивэртийн амнаас хэдэн цагт аймгийн төврүү явсныг мэдээгүй. Дээд замаараа явахаар болоод явж байхад машин 3 өнхрөөд зогссон. Машинаасаа бүгдээрээ буусан. Лхамсүрэн машинаас буугаад Ирээдүйг хойно хэвтэж байхад нь очсон. Адъяасүрэн, Ирээдүйг машинд оруулаад бүгдээрээ машиндаа суугаад аймаг руу явах гэж хөдөлсөн. Тэгсэн машин явж болохгүй байсан болохоор машинаа зогсоогоод бүгдээрээ машинаас бууцгаасан. Тэгээд бид нар ар гэр лүүгээ яриад цагдаа эмнэлэг дуудуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

         Гэрч Ө.Адъяасүрэнгийн: ”...2017 оны 05 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед би Лхамсүрэн, Дамчаадэмбэрэл, Түвшинсайхан, Наранцэцэг, Ирээдүй, Дэлгэржаргал нартай хамт аймгийн төвөөс Мухар шивэрт лүү явсан. Машиныг Лхамсүрэн жолоодож явсан. Тэр ахынхаа машиныг унаад явсан. Мухар шивэртэд шөнө 22 цагийн орчимд очсон байх тэнд 40 орчим минут болоод буцахаар болсон. 23 цагийн үед аймгийн төв рүү явсан. Би машины ар талд сууж явсан жолоочийн хажууд Дамчаадэмбэрэл суугаад явж байсан бид нар дуу сонсоод явж байхад буруу талын өмнө талын дугуй хагарах шиг болсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй эргэлдсэн машиныг зогсохоор нь машинаас буугаад ирэхэд машины баруун хойд талд Ирээдүй нүүр нь нэл цус болсон хэвтэж байсан машинаас эхлээд Лхамсүрэн буугаад Ирээдүй дээр очсон дараа нь би очсон. Машины зүүн талд ойролцоогоор 5 метр зайтай газарт хэвтэж байсан. Наранцэцэг дээр би очиж хиймэл амьсгаа хийсэн. Тэр сэргэхээр нь машин руу өргөж оруулсан. Лхамсүрэн Ирээдүйг тэврээд ирэхээр нь би Ирээдүйгийн толгойноос нь өргөөд Лхамсүрэн хөлнөөс нь өргөж машинд оруулаад бид нар аймгийн төв рүү дөхье, замдаа түргэн дуудья гээд явсан. Тэгсэн бид нарын машин онхолдохдоо буцаад харсан байсан чигээр нь хөдлөөд явсан. Явж байгаад харахад буцаад Мухар шивэрт лүү явж байхаар нь жалга гатлаад эргээд буцсан. Тэгсэн өөд газарт машин явж чадахгүй болохоор нь замаас гаргаад зогсоод утсаар хүмүүс рүү ярьж дуудлага өгүүлсэн. Өндөр газар дээр очоод утсаар ярьчихаад буцаад машин дээрээ ирэхэд Ирээдүй нас барсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

          Гэрч Б.Дамчаадэмбэрэлийн:”...2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн үед талийгаач Ирээдүй, Лхамсүрэн, Адъяасүрэн, Наранцэцэг, Дэлгэржаргал, Түвшинсайхан бид 7 уулаа цагаан өнгийн приус машинаар Мухар шивэртийн ам руу явсан. ...буцаад аймгийн төв рүү 22 цаг өнгөрөөгөөд явсан амнаас өөдөө өгсөөд уруудсан. Тэгээд явж байтал машин шарваад онхолдсон. Би машинаас гарах гэхэд хаалга нээгдэхгүй байхаар хагарсан цонхоор гарсан гадаа гарахад машинаас бүгдээрээ гарч буусан байсан. Ирээдүй хаана байна гээд Адъяасүрэн хайсан. Тэгсэн энд байна гэж нэг нь хэлсэн. Ингээд бид нар аймгийн төв рүү хурдан явж эмнэлэгт очьё гээд бүгдээрээ машиндаа суугаад хөдөлсөн. Тэгсэн Мухар шивэртийн амны доор ирээд буцаад ам руу явснаа мэдээд эргээд явах гэхэд өөд газар машин гарч чадахгүй байсан. Тэгэхээр нь бүгдээрээ машинаас гарсан. Тэгээд ийш тийшээгээ утсаар ярьж эхэлсэн. Би талийгаачийн хэвлий дээр нь дарсан тэгж байтал цагдаа, дуудсан хүмүүс ирсэн. Тэгсэн Ирээдүйг нас барчихлаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

          Гэрч Э.Наранцэцэгийн: ”...2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад Адъяасүрэн, Лхамсүрэн, Дамчаадэмбэрэл, Түвшинсайхан, Ирээдүй, Дэлгэржаргал бид 7 аймгийн төвөөс Мухар шивэрт орох гэж гарсан. Машиныг Лхамсүрэн жолоодож явсан. Бид нар Мухар шивэртэд харанхуй болсон байхад очсон. Тэнд очоод бид нар нэг шил архи, нэг том савтай пивийг тойруулж уусан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад аймгийн төв рүү хөдөлсөн хөдөлснөөс хойш би юу болсныг санахгүй байгаа юм. Нэг нь машин онхолдсон гэж хэлж байсан. Тэгээд миний ухаан орж гараад байсан. ...Бид нар Мухар шивэртийн аманд очоод нэг шил 0.75 граммын архи уусан. Нэг том савтай пиво бас уусан. Машиныг Лхамсүрэн жолоодож явсан. Мухар шивэртийн амнаас хөдлөхөд би ар талд нь сууж явсан. Би Түвшинсайханы өвөр дээр нь сууж явсан голд нь талийгаач Ирээдүй суугаад цаад талд нь Адъяасүрэн, Дэлгэржаргал нар сууж, өмнө талын суудалд Дамчаадэмбэрэл, машиныг Лхамсүрэн жолоодож явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

         Шүүгдэгч Т.Лхамсүрэнгийн: ”...2017 оны 05 дугаар сарын 06-ны орой 20 цаг өнгөрч байхад талийгаач Ирээдүй, Дэмбэрэлдамчаа, Адъяасүрэн, Дээгий, Түвшинээ, Нараа нарын хамт аймгийн төвөөс Мухар шивэртийн ам руу явсан. Би ахынхаа машиныг жолоодож явсан. Ууланд 21 цаг өнгөрч байхад очсон байх, ууланд очоод цаашаагаа алхаад зураг даруулсан. Нэг том савтай пиво бүгдээрээ хувааж уусан. Тэгээд буцаад аймгийн төв рүү явахаар болсон. Мухар шивэртээс 23 цаг дөхөж байхад гарсан уулнаас гараад өгсүүр лүү гараад уруудаж байхад жолоочийн талын урд дугуй хагараад зөв талруугаа машин эргэсэн. Тэгэхээр нь би эсрэг зүг рүү жолоогоо мушгисан тэгсэн чинь жолоочийн эсрэг талын арын дугуй хагарсан. Тэгээд машин 3 өнхрөөд дөрвөн дугуйн дээрээ зогссон. Машин ирж байсан зүгрүүгээ хараад зогссон байсан. Тухайн үед би мэдээгүй. Машин дөрвөн дугуйн дээр буухаар нь би хамгаалах бүсээ тайлаад машинаас буугаад арын хаалгыг нээж хүн буулгасан. Миний хажуу талд сууж байсан. Дамчаадэмбэрэл бүсээ тайлаад машинаас гарч байсан. Тэгсэн машинаас хойно Ирээдүй хэвтэж байсан. Гүйгээд очиход тэр доошоогоо хараад хэвтэж байхаар нь дээш нь харуулсан. Тэгсэн Ирээдүйгийн дух нь цөмрөөд нүүр нь битүү цус гарсан толгой нь хагарсан байсан. Би гараараа түүний нүүрийг арчиж цусыг нь арилгаж байгаад зүрхэн дээр нь чагнаж үзэхэд зүрх нь цохилж байсан, муухан амьсгаатай байсан. Тэгсэн араас Адъяасүрэн гүйж ирээд буцаад машины өмнө талд хэвтэж байсан Нараа дээр очиж байгаа харагдсан. Нараа машины өмнө талд зайтай газар хэвтэж байсан. Би Ирээдүйгийн хамрыг тагалж байгаад хиймэл амьсгаа хийсэн. Би машин руу Ирээдүйг өргөөд явж байхад машины тэр хавиас нэг нь аймаг руу хурдан явъя гэж хэлсэн. Ирээдүйг машинд оруулаад дараа нь бүгдээрээ машинд орж суугаад хөдлөөд явсан. Дугуй хагархай болохоор олигтой явж чадахгүй байсан. Тэгээд жалга руу ороод харахад ирсэн замаараа буцаад явж байхаар нь эргээд жалгаа гатлаад өгсүүр өөд гарах гэхэд машин явахгүй байсан. Тэндээ зогсоод машинаас бууцгаасан. Нараа, Ирээдүй хоёр машинд үлдсэн төд удаагүй нөгөө хоёрыг машинаас буулгасан. Ирээдүйгийн зүрхийг чагнаж үзэхэд цохилохгүй болсон байсан. Нарааг Түвшинээ тэврээд сууж байсан. Дамчаадэмбэрэл Ирээдүйг тэврээд сууж байсан. Би хэн нэгнийх нь утсыг нь аваад хүн рүү залгаад цагдаа эмнэлэг дуудаарай. Мухар шивэртээс гарч яваад унасан гэж хэлсэн. Тухайн үед би юу болсон талаар сайн мэдэхгүй сандарсан байсан. Би согтуугаар машин жолоодож явсан нь миний буруу би буруугаа ойлгож байна. Маш их гэмшиж байна. /хх-ийн 71-73-р хуудас/,

       Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Талийгаачийн цогцост гавал ясны үйрч бяцарсан хугарал, хатуу хальсны урагдал, тархины эдийн бяцрал, хуйхны цус хуралт, элэгний язрал, эрүү, хамар, хацар, баруун шилбэ ясны хугарал. Баруун хөмсөгний язарсан шарх, нүүр, хүзүү, баруун чихний доод хэсэг, зүүн бугалга, баруун зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 44-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 260 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Түвшинсайханы биед тархины эдийн хүнд зэргийн няцрал, дух хэсгийн зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.2, 3.3.2 заалтаар амь тэнссэн байдал, ухаангүй, биеийн байдал маш хүнд комын байдалтай эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт эмчлэгдсэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 49-р хуудас/,

        Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэд: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс баруун хойш 35 дахь километрт Ханхонгор сумын нутагт Мухар шивэртийн амны шороон зам дээр 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Түвшинтөгс овогтой Лхамсүрэн нь Тоёота приус-10 маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гаргасан ба улмаар зорчигч Сүхбаатар овогтой Ирээдүй нас барсан байна. Тоёото приус-10 маркийн ... улсын дугаартай автомашин жолоодож явсан Түвшинтөгс овогтой Лхамсүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.1-ын “а”-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн мөн дүрмийн 2.7-ын “а”-д “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Түвшинтөгс овогтой Лхамсүрэн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаархи лавлагааг Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээ ТРЗ программаас шүүж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Тоёота приус-10 маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Түвшинтөгс овогтой Лхамсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж дүгнэлтийг гаргав. Уг зам тээврийн осол нь шөнийн цагаар буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гэрэлтүүлэггүй замд зам тээврийн осол болсон байна. Тухайн Тоёота приус-10 маркийн ... улсын дугаартай автомашин гэрэлтэй, гэрэлгүй явсан талаар гэрч, хохирогч нарын мэдүүлэгт дурдагдаагүй учир зам тээврийн осолд үзэгдэх орчин нөлөөлсөн гэж үзэхгүй байна. /хх-ийн 60-р хуудас/,

          Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-19-р хуудас/,

          Цогцос болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20-25-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогдож байна.

         Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.

        Шүүгдэгч Т.Лхамсүрэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх байдлаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.4.1-д хуульчилсан байна.  

       Шүүх 2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй бөгөөд оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх нь зохистой.   

        Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн  хууль нь 2002 оны Эрүүгийн хууль байна гэж үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

        Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

        Шүүгдэгч нь хохирогч Г.Сүхбаатарт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлсөн, шүүх хуралдаанаас хойш 3 хоногийн дотор 2.000.000 төгрөгийг нэмж төлөхөөр харилцан тохиролцсон талаар хохирогч болон шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан тул  хохирогч Г.Сүхбаатарын цаашид сэтгэл санааны хохирол нэхэмжлэх хүсэлтэй байна гэх хүсэлтийг хангаж, энэ талаар шүүхийн шийдвэрт дурьдаж шийдвэрлэв.

          Хохирогч Г.Сүхбаатар нь төлбөр, хохирол гаргуулах талаархи нотлох баримтыг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгөөгүй болохыг дурьдах нь зүйтэй. 

           Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч, болон хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж,  хохиролгүй болгосон болох нь банкны орлогын баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг шүүхийн шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөр хохиролгүй байна гэж үзэв.

         Шүүгдэгч Т.Лхамсүрэн нь Эрүүгийн хуульд заасан болгоомжгүй гэмт хэргийг анх удаа үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлыг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан байх тул шүүх түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Нэмэгт овгийн Түвшинтөгсийн Лхамсүрэнг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхамсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

         3.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Лхамсүрэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Т.Лхамсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлого, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Лхамсүрэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай

          6.Шүүгдэгч Т.Лхамсүрэн нь  2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хохирогч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Гурван сайхны 17-12 тоотод оршин суух, Дум овгийн Готовын Сүхбаатарт 3 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурьдсугай.  

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар  хохирогч Г.Сүхбаатар нь сэтгэл санааны хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          8.2002 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхамсүрэнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Т.Лхамсүрэнг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

          9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхамсүрэнгийн засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.

         10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч,

шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА