Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2023/0111

 

 

 

 

2023          01           31                                                     128/ШШ2023/0111

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Хот байгуулалт, хөгжлийн газрын нэхэмжлэлтэй Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч *******ад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хот байгуулалт хөгжлийн газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Н******* миний Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч *******ад холбогдуулан гаргасан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ. 

          Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан ******* дугаартай шийтгэлийн хуудас нь одоо биелэгдэх боломжгүй, төрийн сан дахь данс хаагдсан, байгууллага татан буугдсан Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Шийтгэлийн хуудсыг биелүүлэх шаардлагагүй. Эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хариуцагч /оролцогч/ талуудыг байлцуулан дахин шийдвэрлэх саналтай” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хот байгуулалт, хөгжлийн газраас гаргасан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч *******аас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан ******* дугаартай шийтгэлийн хуудас нь одоо биелэгдэх боломжгүй, төрийн сан дахь данс хаагдсан, байгууллага татан буугдсан Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Шийтгэлийн хуудсыг биелүүлэх шаардлагагүй...”, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах” тухай хүсэлтийг тус тус бичгээр гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлөөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Хот байгуулалт, хөгжлийн газрын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч *******ад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Улсын тэмдэгтийн тухай хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д “төсвийн байгууллагын нэхэмжлэл”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргагч Хот байгуулалт, хөгжлийн газарт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн Хот байгуулалт, хөгжлийн газраас гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч ******* зөвшөөрснөөр, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Хот байгуулалт, хөгжлийн газрын нэхэмжлэлтэй Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч *******ад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төсвийн байгууллагын нэхэмжлэл; 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА