| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2022/00234/И |
| Дугаар | 141/ШШ2022/00246 |
| Огноо | 2022-11-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 141/ШШ2022/00246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,
Нэхэмжлэгч -ий итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, ******* нарыг цахимаар оролцуулан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулсан шүүх хуралдаанаар -ий нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Асгат сумын Аргалант баг хаягаар оршин суудаг *******, Завхан аймгийн Асгат сумын Аргалант баг хаягаар оршин суудаг ******* нарт холбогдох “Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 8,390,425 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Завхан аймгийн Асгат сумын 2-р баг, Аргалант харьяалалтай иргэн *******, Завхан аймгийн Асгат сумын 2-р баг, Аргалант харьяалалтай иргэн ******* нар нь ХААН банкны Асгат тооцооны төвөөс 2021 оны 12 сарын 06-ны өдөр 7,500,000 төгрөгийн малчны зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасан зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд төлбөр төлөөгүй, зээлийн хүүд 183,303 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 19,147 төгрөг төлсөн. *******, ******* нь зээлийн гэрээний 2.4.1, 4.2, 4.2.2, 4.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд 2022 оны 10 сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 866,122 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төблөр 24,303 төгрөг, нийт 8,390,425 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус зээлийн барьцаанд Завхан аймгийн Асгат сумын Аргалант багт байрлалтай адуу-19, үхэр-21, хонь-71, ямаа-48, төл мал-111 нийт 270 толгой мал барьцаалуулсан. *******, ******* нар нь зээлийн гэрээний 2.4.1-д заасан нөхцөлийг зөрчин 2020 оны 06 сарын 10-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй төлөөгүй, 117 хоног хугацаа хэтрүүлсэн. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, 2022 оны 7 сарын 01-ний өдөр, 2022 оны 9 сарын 13-ны өдөр, 2022 оны 9 сарын 19-ний өдөр тус тус зээл төлөх мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээний 4.2, 4.2.11 зүйл заалтыг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк зээлийн гэрээний 4.3, 6.1, 6.1.1, 7.5, 4.2.7 дугаар зүйлийн үндэслэн зээлийн гэрээг цуцлах, зээлийн төлбөр 8,390,425 төгрөг төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ хамтаар шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:
Хариуцагч *******, ******* нар нь Хаан банкны нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гардан авсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн цахим хаягаар ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Замбага овогтой Насандэлгэр, эхнэр Доосмаа овогтой Баяртогтох нар нь Завхан аймгийн Асгат сумын Аргалант багт амьдардаг. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Асгат сумын Хаан банкнаас 7,500,000 төгрөгийн малчны зээл авч эхнэрийн төрсөн эгч Доржнамжин овогтой Тэгшбаяр, түүний нөхөр Баярсамбуу овогтой Бямбаа нарт өгсөн. , нар нь өөрсдийнхөө малчны зээлээ хаагаад эргүүлэн зээл авч манай авсан малчны зээлийг хааж өгнө гэсэн, тэгээд зээл авхуулсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрт төлсөн төлбөр байхгүй тул миний тахир дутуугийн тэтгэврийн орлогоос 602,450 төгрөг зээлийн төлбөрт төлөгдсөн байгаа. Миний бие Тосонцэнгэл сумын сум дундын шүүхэд , нарт гомдол гаргаж өгсөн байгаа тул манайх тус зээлийг төлөх боломжгүй...” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас нэмж нотлох баримт гаргаж өгөөгүй ба -ий итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр, *******, ******* нар нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр утсаар холбогдож шүүхэд нэмж гаргаж өгөх нотлох баримтгүй тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай хүсэлтүүдээ ирүүлсэн байна.
Иймд шүүх талуудын хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн...” үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Хаан банкХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч нар нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 866,122 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,303 төгрөг, нийт 8,390,425 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус зээлийн барьцаанд Завхан аймгийн Асгат сумын Аргалант багт байрлалтай адуу-19, үхэр-21, хонь-71, ямаа-48, төл мал-111 нийт 270 толгой мал барьцаалуулсан. *******, ******* нар нь зээлийн гэрээний 2.4.1-д заасан нөхцөлийг зөрчин 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй төлөөгүй, 117 хоног хугацаа хэтрүүлсэн. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус тус зээл төлөх мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээний зүйл заалтыг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк зээлийн гэрээний 4.3, 6.1, 6.1.1, 7.5 дугаар зүйлийн үндэслэн зээлийн гэрээг цуцлах, зээлийн төлбөр 8,390,425 төгрөг төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно...” гэв.
Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2021 оны 12 дугаар сард Тэгшбаяр гэх хүнд зээл авч өгсөн нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай баз хүргэн байгаа юм. Тэр хүнээр төлүүлэх саналтай байна. Мөн миний тахир дутуугийн группийн мөнгөнөөс зээл татаад байгаа...”гэв.
Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэр бүлийн хүнтэйгээ санал нэг байна. Зээл авснаа хүлээн зөвшөөрнө. Харин тэр хүмүүсийг мөнгөө өгсний дараа л Хаан банканд төлнө. 2 оюутантай учир хүний өмнөөс мөнгө төлөх боломжгүй..” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 8,390,425 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
болон зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дахь хэсгийн 6.5-д “Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасан байна.
Нэхэмжлэгч -ий зүгээс хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт гаргуулахаар нэхэмжилж буй 8,390,425 төгрөгийн асуудал шийдвэрлэгдсэнээр зээлийн гэрээ дуусгавар болох ба шүүх зээлийн гэрээг цуцлах асуудлыг шийдвэрлэснээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал үүсэхгүй тул -ий нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох иргэний хэргийг “Зээлийн гэрээний үүрэгт 8,390,425 төгрөг гаргуулах” шаардлагын хүрээнд хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нартай ЗГ/202147088781 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч *******, ******* нарт 7,500,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай, малчны зээлийн зориулалтаар зээлдүүлж, зээлдэгч ******* болон хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь гэрээнд заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байна.
Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дуусах хэдий ч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дахь хэсгийн 2.4.4-т “Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж зааснаас үзвэл нь төлөгдөөгүй үндсэн зээл болон шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчээс нэхэмжлэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж хуульчилсан байх ба , *******, ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг *******, ******* нарын хэн хэнээс нь шаардах эрхтэй байхаар тусгасан учир *******, ******* нарыг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй юм.
Тодруулбал, *******, ******* нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул түүний гүйцэтгэх ёстой байсан үүргийг *******, ******* нараар гүйцэтгүүлэхээр шаардах эрх -д үүссэн байна.
*******, ******* нар нь зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийг банкны шаардсанаар биелүүлэх талаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс одоо:
нийт 8,390,425 төгрөгийг -д төлөхөөр байгаа нь болон зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан, Хаан банкнаас *******, ******* нарт нийт 7,500,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч *******, ******* нар нь гэрээнд заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээний хуулбар, барьцааны гэрээний хуулбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, ******* нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж хуульчилсны дагуу нь зээлдэгч *******, ******* нарт олгох 7,500,000 төгрөгөөсөө жилийн 16.8 хувиар хүү тооцож авахаар тохиролцсон байна.
Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлж болохоор гэрээнд зааж болно” гэж хуульчилсан ба үүнийг үндэслэн -иас *******, ******* нарт зээл олгох гэрээний 2 дахь хэсгийн 2.1.6-д “Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэж заажээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан ба үүнийг үндэслэн гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байхаар зээлийн гэрээнд тусгагдсан байна.
Иймд Хаан банк нь зээлдэгч *******, ******* нарын үндсэн зээлийн үлдэгдэл 7,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 866,122 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,303 төгрөг, нийт 8,390,425 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас нэхэмжлэх нь үндэслэлтэй байна.
Хариуцагч *******, ******* нар нь зээлийн гэрээний талаар болон зээлд авсан мөнгөний дүн, эргэн төлөлтийн талаар маргаагүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж 8,390,425 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулан -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
7.1.1.эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх:
| Нэхэмжлэлийн үнийн дүн /төгрөгөөр/ | Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/ |
| 0-130 000 | 4550 төгрөг. |
| 130 001-650 000 | 4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ. |
| 650 001-1 300 000 | 20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ. |
| 1 300 001-13 000 000 | 35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ. |
| 13 000 001-ээс дээш | 222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ. |
гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч Хаан банк нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 149,197 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх тул уг мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 149,197 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,197 /нэг зуун дөчин есөн мянга зуун ерэн долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 149,197 /нэг зуун дөчин есөн мянга зуун ерэн долоо /төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.УРТНАСАН