| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягийн Батзаяа |
| Хэргийн индекс | 148/2022/00887/И |
| Дугаар | 148/ШШ2022/00875 |
| Огноо | 2022-12-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 148/ШШ2022/00875
| 2022 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 148/ШШ2022/00875 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн .... танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 1 дүгээр хэсэг 18-18 тоотод байрлах Хаан банк ХХК-ийн Сэлэнгэ салбар /РД: 2693321/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхаан ногоочид гудамж, 2-21 тоотод оршин суух, Боржигон овогт Мягмарын Отгонбат /МЬ78060416/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхаан ногоочид гудамж, 2-21 тоотод оршин суух, Хар адуу овогт Сэнгэжавын Удвал /МД77100167/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 27,617,736.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 12,220,522.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 469,187.38 төгрөг, нийт 40,307,466 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнаран, хариуцагч С.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь М.Отгонбат, С.Удвал нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 27,617,736.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 12,220,522.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 469,187.38 төгрөг, нийт 40,307,466 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч М.Отгонбат, С.Удвал нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Дулаанхаан тооцооны төвөөс 2018 оны 11-р сарын 16-ны өдөр №31/201844059738 тоот зээлийн гэрээ, БГҮ201844059738 үл хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээ, БГХ201844059738 тоот хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулан 42,000,000 /Дөчин хоёр сая/төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 16,8 %-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан.
М.Отгонбатын өмчлөлийн Ү-1316000405 тоот бүртгэлтэй Сэлэнгэ Шаамар 3-р баг дулаанхаан 2-21 тоотод байрлах 42 мкв талбайтай хашаа байшин. Г-1316000631 тоот бүртгэлпй 2052 мкв тапбайтай өмчлөх эрхтэй газар хамт
Итгэмжлэлээр Ү-1316000554 тоот бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар багийн 2-р хороо 3-р хэсэг 31 тоотод байрлах 72 мкв талбайтай хашаа байшин, Г-1316000070 гоот бүртгэлтэй 2016 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамт барьцаа болгон барьцаалуулсан.
2018 оны 12 сарын 20-ны өдөр №ЗГ7201844174394 тоот зээлийн гэрээ, БГҮ201844174394 үл хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээ, БГХ201844174394 тоот хөдпөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулан 887.460.27 төгрөгийн нэмэлт зээл авсан.
2020 оны 12-р сарын 30-ны өдөр ЗГ/201844174394 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 2 сараар сунгасан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний зээл хүүг төлөх төлбөрийи хуваарийн дагуу үндсэн зээлд 14,652,663.95 төгрог, зээлийн хүүгийн толбөрт 10.967,202.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн толбөрт 9,868.96 төгрөг, нийт 25.629,735.11 төгрөгийг төлж барагдуулсан болно.
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /833 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.
Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.5, 6.4 дэхь хэсэг, орон сууцны зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.4, 6.1.7, 6.4 дэхь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд:
Иймд банк зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд:
1. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ/201844059738 тоог зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах.
2. 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах:
1. Үндсэн зээлийн үлдэгдэл 27,617,736.05 төгрог
2. Зээлийн хүүгийн төлбөр 12,220,522.45 тогрөг
3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 469,187.38 төгрөг, нийт 40,307,466 төгрөг
3. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг дараах зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах Үүнд:
1. М.Отгонбатын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1316000405 тоот дугаартай Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3-р багийн Ногоочид гудамжны 2-21 тоотод байрлалтай хувийн сууцны зориулалттай 42 мкв талбайтай үл хөдлөх хорөнгө, Г-1316000631 тоот дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3-р дугаар багийн Ногоочид 2 гудамж 21 тоотод байрлалтай 2052 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт
2. Итгэмжлэлээр Э.Сансар, Б.Отгонцэцэг нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийп Ү-1316000554 тоот бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар багийн 2-р хороо 3-р хэсэг 31 тоотод байрлах 72 мкв талбайтай хувийн сууц, Г-1316000070 тоот бүртгэлтэй 2016 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамт гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Отгонбат, Удвал нар нь 2018 оны 11 сарын 16-нд зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө барьцаалан 42,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Отгонбатын өмчлөлийн 42 м.кв хашаа байшин, 2052 м.кв өмчлөх эрхтэй газар, 72 м.кв хашаа байшин, 2016 м.кв хэмжээтэй газрын хамт барьцаалуулсан. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн гэрээг 2 сараар сунгасан. Зээлийг хугацаандаа төлөөгүйн улмаас 833 өдөр хоцорсон. Ийм учраас дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 40,307,466 төгрөгийг нэхэмжилж байна. зээлийн гэрээг мөнгөн дүнгээр төлж барагдуулаагүй тохиолдолд хувийн сууцны зориулалттай 42 м.кв үл хөдлөх хөрөнгө, 2052 м.кв газар, итгэмжлэлээр авагдсан 72 м.кв үл хөдлөх хөрөнгө, 2016 м.кв газруудаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргасан байгаа гэв.
2. Хариуцагч С.Удвал нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Зээлдэгч Отгонбатын хамтран зээлдэгч Удвал нь Хаан банкны нэхэмжлэлтэй уншин танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч С.Удвал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 42,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Энэ мөнгөөрөө том машин аваад машинаа хүнд түрээслүүлдэг. Гэхдээ бидний нэр дээр байдаггүй учраас машинаа авч чадахгүй хохироод байгаа. Миний цалингийн зээл 5 сард дуусна. Тэгээд бид 2 сар сардаа 1,000,000 төгрөг төлөөд явж болох уу? гуйж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн 0000121512 гэрчилгээний хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ/201844059738 болон 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №ЗГ/201844174394 дугаар зээлийн гэрээнүүдийн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №БГҮ201844059738, №БГХ201844059738 болон 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №БГҮ201844174394, №БГХ201844174394 дугаар барьцааны гэрээнүүдийн хуулбарууд, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ201844174394 зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, зээлийн бүртгэлийн карт, үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах итгэмжлэлийн хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000036228 дугаар гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000362637 дугаар гэрчилгээний хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000345162 дугаар гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000189249 дугаар гэрчилгээний хуулбар, нотариатын төлбөр төлсөн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтуудыг, хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн бүртгэлийн 119 дугаартай Итгэмжлэл-ийг шүүхэд гаргаж өгсөн.
Талуудаас хүсэлт ирүүлээгүй учраас шүүхээс бүрдүүлсэн баримтгүй байна.
Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч М.Отгонбат, С.Удвал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,307,466 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар 42,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Эргүүлэн төлөхдөө сар сардаа 1,000,000 төгрөг төлнө гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Учир нь: Зээлдэгч М.Отгонбат, С.Удвал нар нь Хаан банктай 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ/201844059738 тоот зээлийн гэрээ байгуулан 42,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар зээлж авсан байна.
Мөн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр №ЗГ/201844174394 тоот зээлийн гэрээ байгуулан 887,460.27 төгрөгийг нэмж зээлэн, нийт 42,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ201844174394 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 2 сараар сунгаж тус тус өөрчлөлт оруулж байжээ.
Уг зээлийн барьцаанд Ү-1316000405 дугаартай, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, Ногоочид гудамжны 2-21 тоотод байрлах хувийн сууцны зориулалттай, 42 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Г-1316000631 тоот дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, Ногоочид гудамжны 2-21 тоотод байрлалтай 2052 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-1316000554 дугаартай, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, 2 дугаар хороо, 3-31 тоотод байрлах 72 мкв талбайтай хувийн сууц, Г-1316000070 тоот бүртгэлтэй 2016 мкв талбайтай газрыг тус тус барьцаалуулахаар талууд тохиролцсон байна.
Зээлдэгч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 27,617,736.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 12,220,522.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 469,187.38 төгрөг, нийт 40,307,466 төгрөгийг төлөөгүй болох нь зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүртгэлийн карт, зээл төлөх мэдэгдэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. Зохигчид энэ талаар маргаагүй байна.
Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх боловч зээлийн эргэн төлөлтийн тухайд цалингийн зээл 5 сард төлөгдөж дуусна. Түүнээс хойш сард 1,000,000 төгрөг төлж, зээлээ төлье гэх татгалзлыг гарган мэтгэлцсэн.
Гэвч зээлдэгч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 27,617,736.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 12,220,522.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 469,187.38 төгрөг, нийт 40,307,466 төгрөгийг төлөөгүй, нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн дотор биелүүлэхийг шаардан дурдсан хугацаанд гэрээний үүргээ биелүүлэхгүй бол гэрээ болон хууль тогтоомжид заасан арга хэмжээ авахыг мэдэгдсэн, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан болох нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож байна.
Иймд хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нь зээлийн гэрээнээс татгалзсан байх тул хариуцагч М.Отгонбат, С.Удвал нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 27,617,736.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12,220,522.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 469,187.38 төгрөг, нийт 40,307,466 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, Ногоочид гудамжны 2-21 тоотод байрлах, 42 мкв талбай бүхий Ү-1316000405 дугаартай хувийн сууц болон 2052 мкв талбай бүхий Г-1316000631 тоот дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, 2 дугаар хороо, 3-31 тоотод байрлах 72 мкв талбай бүхий Ү-1316000554 дугаартай хувийн сууц болон 2016 мкв талбай бүхий Г-1316000070 тоот дугаартай газар зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч М.Отгонбат, С.Удвал нараас үндсэн зээлийн төлбөрт 27,617,736.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12,220,522.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 469,187.38 төгрөг, нийт 40,307,466 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК /Сэлэнгэ салбар/-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, Ногоочид гудамжны 2-21 тоотод байрлах, 42 мкв талбай бүхий Ү-1316000405 дугаартай хувийн сууц болон 2052 мкв талбай бүхий Г-1316000631 тоот дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, 2 дугаар хороо, 3-31 тоотод байрлах 72 мкв талбай бүхий Ү-1316000554 дугаартай хувийн сууц болон 2016 мкв талбай бүхий Г-1316000070 тоот дугаартай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 499,887 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 499,887 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК /Сэлэнгэ салбар/-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА