Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 104/ШШ2022/00551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Налайх дүүрэг, *******, *******, ******* тоотод оршин суух, ын /РД:/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээ, үйлчилгээний гэрээний үүргийн биелэлт нийт 742,412.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн мхянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

 

/Хариуцагч А.д хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.тай харилцан тохиролцож 2019 оны 3 дугаар сарын 9-ны өдөр гар утас төхөөрөмж, худалдан авах гэрээг байгуулан Huawei Р 20 Lite маркийн гар утсыг *******ийн дугаарын хэрэглээг үндэслэн дараах хугацаанд нөхөн төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан болно. Үүнд: 2019 оны 3 дугаар сараас эхлэн 2020 оны 3 дугаар cap хүртэл, нийт 12 /арван хоёр/ сарын хугацаатай.

Хариуцагчтай уг гэрээний үүргийн дагуу төлбөрийг хугацаанд төлөхийг шаардах эрх үүссэн цагаас эхлэн сануулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй. хариуцагч А.гийн дугаарын утасны лизинг, ярианы төлбөр, гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алдангийг тооцсон. Иймд хариуцагч А.гаас нийт 742,412.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй.

 

3. Хэрэгт нэхэмжлэгчээс итгэмжлэл, гар утас төхөөрөмж, худалдан авах урт хугацааны гэрээний хуулбар, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.  Нэхэмжлэгч тал гар утас төхөөрөмж, худалдан авах урт хугацааны гэрээ, үйлчилгээний гэрээний дагуу гар утасны төлбөр 571,666 төгрөг, ярианы төлбөр 56,413.52 төгрөг, алданги 114,333.2 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

3.  Хариуцагч А.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, хариу тайлбар өгөх хугацааг тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

Мөн хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

4.    Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-  Талууд 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Huawei Р 20 Lite маркийн гар утсыг *******ийн дугаарын хэрэглээг үндэслэн тодорхой хугацаанд нөхөн төлөх нөхцөлтэйгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

 

-  Хариуцагч А. нь тухайн гар утсыг худалдан авснаас хойш гар утасны үнэ болон үйлчилгээний төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч талын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч талаас гэрээний төлбөр, ярианы төлбөр, алданги нийт 742,412.72 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгож шийдвэрлэв.

 

5 Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 22,368 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 22,368 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6., Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.гаас гар утасны үнэ, ярианы төлбөр, алданги нийт 742,412.72 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 22,368 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 22,368 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАЯРДАВАА