| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/0209/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/212 |
| Огноо | 2025-08-08 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Г,
Улсын яллагч Ц.Ц,
Шүүгдэгч Х.Э, Ж.Б, А.Төмөрчөдөр, У.А нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э, Ж.Б, А.Т, У.А нарт холбогдох эрүүгийн 2519002710201 дугаартай хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ,,,,-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, ,,,,,,,,,настай, бага боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг ,,, мод гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У.А /РД:,,,/,
Монгол Улсын иргэн, ,,,,,-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, ,,,,, настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг,,,,тоотод оршин суух, авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А.Т /РД:,,,,,,,,,,/,
Монгол Улсын иргэн, ,,,,,,-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, ,,,,, настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр баг,,,,тоотод оршин суух, авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж.Б /РД:,,,,,/,
Монгол Улсын иргэн, ,,,,,,,-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, ,,,,,,, настай, дээд боловсролтой, нутгийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг ,,,,, гэх газарт оршин суух, авсан гавьяа шагналгүй, урьд
-Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар,
-Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Х.Э /РД:,,,,,,,/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
1.Яллагдагч Х.Э нь Ж.Б, У.А, А.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Бичигт" гэх газарт Тоёота Приус 20 загварын ,,,,,,, улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон металл хайгч төхөөрөмжийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлоход тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн,
2.Яллагдагч Ж.Б нь Х.Э, У.А, А.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Бичигт" гэх газарт Тоёота Приус 20 загварын ,,,,,, улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон металл хайгч төхөөрөмжийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлоход тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн,
3.Яллагдагч У.А нь Х.Э, Ж.Б, А.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Бичигт" гэх газарт Тоёота Приус 20 загварын ,,,,,,, улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон металл хайгч төхөөрөмжийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлоход тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн,
4.Яллагдагч А.Т, нь Х.Э, Ж.Б, У.А нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Бичигт" гэх газарт Тоёота Приус 20 загварын ,,,,,,,,, улсын дугаартай металл хайгч төхөөрөмжийг ашиглан тусгай тээврийн хэрэгсэл болон зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлоход тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Э, Ж.Б, А.Т, А.А нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бичигт гэх газарт Тоёота приус 20 загварын ,,,,,, улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон металл хайгч ашиглан ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлсэн, гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Э, Ж.Б, А.Т, А.А нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн. Хүсэлтийг хүлээж авч хэргийг бүхэлд нь хянахад тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Ингэхдээ Х.Эр, Ж.Б, А.Т, А.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг бүлэглэн үйлдэх гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцож, мөн зүйлд зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар танилцуулахад тул шүүх уг саналын хүрээн шийдвэрлэж өгнө үү. Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрт мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Голд мастер 1000 загварын нэг ширхэг металл хайгчийг улсын орлого болгох саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна...” гэв.
-Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
-Шүүгдэгч Ж.Бшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
-Шүүгдэгч У.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
-Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 4-7-р тал/,
Хууль ёсны төлөөлөгч Э.Г-гийн “... 2025 оны 05 дугаар сарын 07- ны өдрийн 17 цагийн орчим Сайншанд сумаас Сайхандулаан суманд ирсэн. Тухайн өдөр 19 цагийн орчим сумын цагдаа О.Т-тэй таараад сумын төвөөс урагш 3 орчим км байх Бичигт гэх газарт алт гараад иргэд олноороо очиж байгаа гэж хүмүүс яриад байна, эргүүл шалгалтаар явъя гэж хэлээд бид 2 мотоциклтой явсан. Тухайн газарт очиход манай сумын болон нэг хар машинтай танихгүй хүмүүс байсан. Тэд нар бөөгнөрөөд зогсож байсан. Тэгээд бид 2 очоод сумын цагдаа Тэмүүлэн бичиг баримтуудыг нь шалгаад машинд суулгаад сумын төв рүү авч явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,
Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 91280 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-54-р тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 141-р тал/ зэрэг нотлох баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээр дурдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Э, Ж.Б, А.Т, А.А нарыг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тээврийн хэрэглэж ашиглаж, зэвсэг хэрэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7-р тал/,
2.Хууль ёсны төлөөлөгч Э.Г-гийн мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,
3.Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 91280 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-54-р тал/,
4.Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 141-р тал/, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа хадгалагдаж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай.
Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна...”, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн...” гэж хуульчилсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.6-д ”...ашигт малтмал хайх...” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг...” гэж, 4.1.15-д “...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...” гэж тус тус заасан байна.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж шүүгдэгч Х.Э, Ж.Б, А.Т, А.А нарыг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглаж, зэвсэг хэрэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэж үзэж Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тэдний гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдлийн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцох нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э, Ж.Б, А.Т, А.А нарыг тус бүрийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд шүүдэгч Х.Эрдэнэдалай, Ж.Б, А.Т, А.А нар нь хохирол учруулаагүй тул бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна…”, 2 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэхдээ голд мастер 1000 загварын металл хайгчийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх зүйн актын хамт Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж улсын орлого болгох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У.А, шүүгдэгч А.Т, шүүгдэгч Ж.Б, шүүгдэгч Х.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, зэвсэг хэрэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э, Ж.Б, А.Т, А.А нарыг тус бүрийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э, Ж.Б, А.Т, А.А нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э, Ж.Б, А.Т, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан голд мастер 1000 загварын металл хайгчийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх зүйн актын хамт Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж улсын орлого болгосугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэхгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ