| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 104/2022/00639/И |
| Дугаар | 104/ШШ2023/00014 |
| Огноо | 2023-01-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 104/ШШ2023/00014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хариуцагч: *******, ******* хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогтой /РД:/-т холбогдох
Орон сууцны нийтийн эзэмшлийн талбайн хэвийн байдлыг хангахад зарцуулах ашиглалтын төлбөр 618,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.
хариуцагч Б.,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. хариуцагч нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж -н төлбөрөө төлдөггүй. Үүний улмаас 618,000 төгрөгийг өрийн хуримтлал үүссэн. 2019 онд 1*******,000 төгрөгийн төлбөрт нь тооцож эд зүйл авч байсан. Иймд хариуцагчаас 618,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай засвар үйлчилгээ хийх төлбөрийн чадваргүй байхад би хүүхдүүдээсээ тусламж авч, дээврээ янзалж байсан. Одоо дээврээс ус дусахаа больсон. Мөн би засвар үйлчилгээнд зарцуулсан мөнгөө хасуулчихвал -нд төлбөр төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Манай орц муухай үнэртэй, цэвэрхэн бус байдаг. Би хувиасаа -нд цэвэрлэгээ үйлчилгээндээ зарцуулаарай гээд маск, бээлий зэрэг хэрэгцээтэй зүйлсийг өгч байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Нэхэмжлэгч тал ******* ******* дугаар байрны ******* тоот өрхийн өрийн үлдэгдэл тооцоолсон баримт, Уурхайчийн -ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* -ны удирдах зөвлөлийн хурлын тогтоол, ******* -ны хурлын тэмдэглэл, ******* -ны ирцийн бүртгэлийн хуулбар, ******* -нд гаргасан хүсэлт, ******* -ны ******* дугаар байрны дээврийн их засварын ажлын төсөв, өргөдөл, хүсэлт, ******* -ны фейж хуудасны хуулбар, мэдэгдэл зэргийг хэрэгт ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч ******* хариуцагч Б.т холбогдуулан орон сууцны нийтийн эзэмшлийн талбайн хэвийн байдлыг хангахад зарцуулах ашиглалтын төлбөр 618,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
3.Хариуцагч тал ******* холбогдох ажлаа хийж гүйцэтгээгүй, дээврийн засварын өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан хариу тайлбар ирүүлсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
-******* -н 2016 оны 09 сарын 30 өдрийн Бүх гишүүдийн хурлаар оршин суугчдын -н хураамжийг 8,000 төгрөг болгох шийдвэрийг, 2022 оны 05 сарын 22 өдрийн Бүх гишүүдийн хурлаар -н хураамжийг 15,000 болгох шийдвэрийг тус тус гаргажээ.
-ны нутаг дэвсгэрт байрлах *******, 36, 37, 38, 39 дугаар байрны оршин суугчдын ******* -г сууц өмчлөгчдийн бүртгэлд бүртгэж гэрчилгээг шинэчлэн олгожээ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д зааснаар Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заажээ.
Хариуцагч Б. нь *******-р байрны ******* тоотод орших орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар маргаагүй байна.
******* -г 2019 онд бүртгэж гэрчилгээ шинэчлэн олгосон баримт хэрэгт авагдсан хэдий ч 2016 онд -н хураамжийг бүх гишүүдийн хурлын шийдвэрээр тогтоосон баримтыг хэрэгт ирүүлсэн тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн 2016 оны 10 сараас 2022 оны 7 саруудад хамаарах дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 438,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 180,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,982.80 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч талаас 13,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Б.ээс 438,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* -д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., зааснаар нэхэмжлэгч ******* -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,982.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 13,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА