2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2027

 

 

 

 


 

 

 

 

  2025         08           25                                    2025/ШЦТ/2027

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Г.Намжил,

хохирогч ***************, түүний өмгөөлөгч Г.***************,

шүүгдэгч Ч.***************, түүний өмгөөлөгч Б.***************, Э.*************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******************************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *************** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

**********************************************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.*************** нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс гэр бүлийн харилцаатай байсан Т.***************унаж явсан ***************загварын ***************улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ***************загварын ***************дугаартай тээврийн хэрэгслүүдэд байршил тогтоогч суурилуулж өөрийн гар утсаар байршлыг хянаж, хууль бусаар мөрдөн мөшгөсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*************** мэдүүлэхдээ: “...Бид хоёр 2005 онд танилцсан бөгөөд 2007 онд хүүхэдтэй болоод өдийг хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд 100 төгрөггүй ч байж үзсэн. 2013 онд шинэ нисэх онгоцны буудалд ажиллаж юм сураад экскаватор худалдан аваад хувиараа хөдөлмөр эрхлэн амьдралаа дээшилсэн. Би чадахаараа хичээж амьдарсан. 2014 онд Багануурт очиж ажилласан бөгөөд намайг ажлаас ирэхэд манай эхнэрийн ааш зан нь сонин болсон бөгөөд бид таарч тохирохгүй, хэрүүл хийгээд болж бүтэхгүй байсан. Би тухайн үед ***************төсөл дээр бартераар ажил хийхээр болсон. Шөнө ажиллаж байгаад 22 цагийн үед ***************руу залгаад хаана байгааг нь асуухад Төмөр замын хажууд байна гэхээр нь би найзынхаа ажил дээр байна чи хүрээд ир хоёулаа гэр лүүгээ хамт алхъя гэж хэлсэн боловч ***************“Шангрилла” орно гэж хэлсэн тэр үеэс надад хэцүү санагдаж эхэлсэн. Тэгээд гэртээ ирэхэд ***************түрүүлээд ирсэн байсан. Бид хоёр зөвхөн ***************дансыг ашигладаг байсан. Би чадахаараа хөдөлмөрлөн бүх юмаа зохицуулдаг байсан. Гэр бүлээ тэнцвэртэй байлгаж байна гэж боддог байсан. Тухайн үед ***************чи таксигаар ирсэн юм уу, яагаад апплэйшинээр таксины мөнгө төлөөгүй юм бэ гэж асуусан. Бэлэн мөнгөөр төлсөн гэж хэлсэн. Тэр үеэс надад сонин санагдсан. Бид маргалдсаар байсан. ***************8 сард 9 сард 4 хоног утсаа унтраагаад хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Би хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэж өгөөд байж байсан. ***************орж ирэхээр нь хоёулаа ярилцъя, би чамайг хайр халамжаар дутаасан гээд уучлалт гуйсан боловч аав, ээжийнхээ гэр лүү явна гээд хэрэлдээд байхаар нь гар утсыг нь аваад нуусан. Утас өгөхгүй бол амиа хорлоно гэж хэлэхээр нь утсан дээр нь сүртэй зүйл байгаа юм байна гэж бодсон. Амиа хорлоно гээд хутга бариад дайрч байхыг миний охин харсан байсан. Би гар утсан дээр ямар нэгэн зүйл байгаа гэж бодсон. Гар утсыг нь авч яваад ***************дээр хоносон. Маргааш нь ирээд утсыг нь өгөхөд макбүүк нь дэлгээтэй байсан. ***************регистрийн дугаарыг оруулсан чинь онгойсон. Макбүүкээрээ намайг хаана байгааг харж байсан. Би тухайн үед макбүүкээр нь ***************харахад Баянбүрдийн тэнд харагдсан. Манай найз залгаад танай эхнэр өөр залуутай хар өнгийн кровнд суусан явж байна гэж хэлэхээр нь араас нь очиход ***************тамхи татаад нөгөө залуутайгаа явж байсан. Тухайн үед ***************хүний хойноос дагаж мөрдөөд яах вэ дараа нь хэцүү байдалд орно наад хүнээсээ больчих гэж гуйсан. Макбүүкийн талаар хэлээгүй. 3 хоногийн дараа хоёр бага хүүхэдтэй унтах гэж байсан боловч нойр хүрэхгүй болохоор нь макбүүкээс харахад ***************Яармагт байгаад байсан. Найзтайгаа хамт очиход ***************6-7 залуугийн дунд ганцаараа сууж байсан. Тухайн үед сэтгэл хөөрлөөрөө Ц*************** асуудал үүсгэсэн. Уурласандаа аавынх нь машины шилийг хагалахад ***************салсан нөхөр намайг зодоод байна гэж дуудлага өгөөд 14 хоног баривчилгаанд явсан. Тухайн үед хууль мэдэхгүй. Гэр бүлээ авч үлдэх гээд гэр бүлийнхээ төлөө ***************алдахгүй гэсэндээ ийм үйлдэл хийсэн. Байршил тогтоогч байршуулсан асуудалдаа маргахгүй байна. Миний буруу...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *************** мэдүүлэхдээ: “...Надад одоогийн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санаад учирсан хохирлоо тогтоолгох уу гэж асууж байсан. Манай гэр бүлийнхэн экскаватор авч өгөөд 2012 оноос хойш ажилласан. 2 тэрбум төгрөгийн өрөнд намайг орхисон. Манай охин төлбөр төлөөгүй учраас сургуулиасаа хөөгдөх шахсан. Олон сар зээлээ төлөөгүй байсан. Банкны зээл миний нэр дээр байдаг. ***************ыг жил хамтран зээлдэгчээр оруулах гэсэн боловч зөвшөөрөөгүй. Энэ хүний яаж өөрийгөө өмөөрч, яаж хүнийг гутаан доромжилдог гэдэг нь харагдаж байгаа байх. Хүүхдүүдийнхээ төлбөрийг төлөхгүй байгаа учраас сэтгэл санааны хохирол гаргуулахыг хүсээгүй. Өмнө нь 2 зөрчлийн арга хэмжээ авхуулахдаа худлаа ярьж байна. Танхайн хэрэг болох гээд байсан болохоор худлаа ярьсан гээд надаас уучлалт гуйж байсан. Өнөөдөр бас л худлаа ярьж байна. Энэ хүнд аймшигтай гомдож байна. 4 хоног намайг алга болсон гэж байна. Миний төрсөн өдрөөр манай гэрийнхэн надад мөнгө өгөхөөр нь “Шангрилла” орж пандоро авах гэж байхад над руу залгаад хараагаад орилж чарлаад 20 минутын дотор 40 удаа залгасан байсан. 9 дүгээр сарын 15-ны өдөр намайг боож багалзуурдсан, үсдэж чирэх зэргээр зодсон. Намайг амиа хорлоно гэж хэлсэн гэж байна. Найз охинтойгоо явж байхыг нь манай охин харсан байсан. Аавыг найз охинтойгоо явж байхыг 2 дахь удаагаа харсан. Таныг ална гээд тань руу хутга барин дайрч байсныг шүүх дээр нотолно гэж хэлж байсан. 2012 оноос хойш хамтдаа бүтээсэн бизнесийн бүх өр зээл миний нэр дээр байдаг. Миний дүүгийн нэр байдаг экскаваторыг авч, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн. Миний том хүүхэд Солонгос улсын сургуульд тэтгэлэг авч явахаар болоход миний дансыг битүүмжилсэн учраас болохгүй байгаа. Тэгээд чи визэнд ор гэж хэлэхэд, чи энэ бүгдийг хариуцна гээд салах өргөдөл гаргаж,  намайг хаяж явсан.  Намайг Яармагт 6-7 залуутай байсан гэж ярьж байна. Тэр залуус хөзөр тоглоод сууж байсан. Би гадаа нь өмгөөлөгч хүлээгээд сууж байсан. Намайг утсаа салгаад алга болсон гэж байна. Би тухайн үед зодуулсан байсан. Би дүүгийнхээ гэрт 3 хоносон. Том хүүхэдтэйгээ утсаар ярьж байсан. Тэнд байсан гэдгийг манай том хүүхэд мэдэж байгаа. Дүүгийнхээ хүүхдийг хараад 3 хүүхэдтэйгээ дүрст бичлэгээр яриад сууж байхад танай ээж чинь дүү нарыг чинь Нисэхэд орхиод шоудаад явж байгаа өмдөнд нь үрийн шингэн байна хардаа гэж хүүхдийн минь өмнө намайг гутаан доромжилсон. Цасны өмдөө тайлаад гадаа хэнтэйгээ би секс хийх юм бэ, ингэж болохгүй. Энэ шүүх хуралдааныг гэр бүлийн шүүх хуралдаан биш гэж бодсон боловч намайг маш их гүтгэж доромжиллоо. Энэ бүх хугацаанд намайг байнга тагнаж мөрдөж байсан гэдгийг мэдэж байсан. Цагаан сарын битүүний өдөр баривчилгаанаас гараад залгаад хүүхдүүдээ авч явах байх гэж бэлдсэн боловч ирээгүй. Цагаан сараар ч уулзаагүй. Дахин намайг тагнаж мөрдсөөр байсан. Мөрдлөө гээд юу олж мэдэх вэ гээд тоохгүй байсан. Баривчилгаанаас гарч ирсний дараа дахин тагнаад байгааг нь мэдээд үнэхээр айсан. Санамсаргүй байдлаар амь насанд заналхийлэх боломжтой. Ярихад л амархан байгаа болохоос энэ хугацаанд байнгын айдас түгшүүртэй байсан. Өөдөөс хар хувцастай хүн ирэхээр айдаг. Хялбар ажиллагааны шүүх дээр хоёр удаа шүүх хуралдаанд оролцсон. Надад удаа дараа гар хүрч байсан. Гомдолтой байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч ***************цагдаагийн албанд бичгээр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

Хохирогч Т.***************:

“...Би нөхөр Ч.***************тай 2005 оны 10 дугаар сарын 16-ны өдөр анх танилцаж байсан. Бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй. Анхны хүүхэд 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. Д.***************гэдэг одоо 18 настай, хоёр дахь хүүхэд Г.***************12 настай, эмэгтэй. Гурав дахь хүүхэд Г.***************гэдэг 8 настай, эрэгтэй. Хамгийн бага хүүхэд 6 настай Г.***************гээд дөрвөн хүүхэдтэй. Нөхөр Ч.*************** нь их хартай намайг өөр хүнтэй хардаж дарамталдаг болохоор би салахаар шийдэж 2024 оны 11 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд салах хүсэлтээ өгсөн. Хүсэлтийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүгчийн ***************дугаартай захирамжаар нөхөр Ч.*************** бид хоёрыг тусдаа амьдрах захирамж гарсан. Захирамж гарсан боловч 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс тусдаа амьдарч эхэлсэн. Харин гэрлэлт цуцлуулах хүсэлтийн хурал одоогоор товлогдоогүй байгаа. Би одоо 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15-р хороо ***************тоотод оршин сууж байна. 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүрэг 15-р хороо "***************" хотхонд аавын эзэмшлийн “***************” маркийн ***************улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй найз Д.***************явж байгаад машиныхаа толинд хартал салсан нөхөр Ч.*************** араас өөрийнхөө ***************улсын дугаартай цагаан өнгийн “***************” маркийн тээврийн хэрэгсэлтэй дагаж байсан. Тэгээд тэндээсээ гараад өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 15-р хороо ***************тоот руу явж гарашаасаа дугуй авах гэхэд салсан нөхөр Ч.*************** араас ороод ирсэн. Тэгээд цуг явж байсан найз Д.***************жоохон маргалдаад Д.***************нь тэр үедээ яваад өгсөн. Тэгтэл салсан нөхөр Ч.*************** нь 2 цаг орчим граш дотор надтай маргалдсан. Маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах “***************байранд байрлах Хаан банканд явж байтал 13 цаг 04 минутад Авто тээврийн *************** дугаараас залгаад салсан нөхөр Ч.***************ын унадаг цагаан өнгий “***************” маркийн тээврийн хэрэгслийг холдуулаач машин гарах гэсэн юм гэж утасдсан. Тэгээд гараад хартал нөхөр Ч.*************** нь өөрийнхөө машиныг хашааны гадаа тавьсан байсан. Би намайг дагаж байна гэж бодоод “***************камерын бичлэгийг шүүхэд Ч.*************** нь намайг дагаж байсан. Уг бичлэгийг би өөрийн утсанд дээрээ бичлэг хийж авсан. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үеэл дүү ***************хамт Сүхбаатар дүүрэг 1-р хороо ***************худалдааны төвийн хажууд байх хотхонд өөрийн унаж явсан “***************” маркийн ***************улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоолоос авах гээд явж байтал тээврийн хэрэгсэл байсан газар салсан нөхөр Ч.*************** нь намайг отоод хүлээгээд зогсож байсан. Тэгээд би айсандаа цагдаагийн 102 дугаарт *************** дугаарын утаснаас дуудлага өгөхөд цагдаа ирсэн. Энэ үед манай дүү ***************байсан. Мөн 2025 оны 02 сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2-р хороонд байрлах маникюрын газар хумсаа будуулчхаад гарч ирээд найз *************** төрсөн дүү ***************нэр дээр байдаг *************** улсын дугаартай “***************” маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдлөөд гэр рүүгээ явж байтал мөн Ч.*************** нь араас дагаж байсан. 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Шадивланд” байдаг өөрийн эмээ Х.***************дээр очоод буцаад гэр рүүгээ явж байтал салсан нөхөр Ч.*************** өөрийн цагаан өнгийн “***************” маркийн ***************улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй дагаж байсан. Тэгээд цагдаагийн 102 дугаарын утсанд өөрийн *************** дугаарын утсаар дуудлага өгөөд цагдааг хүлээж байх хоорондоо бичлэг хийсэн. Уг бичлэг миний гар утсан дээр байгаа. Мөн салсан нөхөр Ч.*************** нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ***************дугаартай захирамжаар гэр бүлийн маргаан үүсгэсэн гэх асуудлаар 10 цагийн албадан ажил хийх, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл авсан. Мөн ***************дугаартай захирамжаар Ц*************** хэрүүл маргаан үүсгэсэн гэх асуудлаар 10 хоногийн баривчлах шийтгэл авсан. Ингээд нийт 17 хоног баривчлагдсан. Үүний дараа би 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороололд байх “И-Март” худалдааны төвийн “МТ” колонк дээр өөрийн унаж явсан “***************” маркийн ***************улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бензин хийх гээд байж байтал утасны find mind цэсд мэдээлэл ирээд дараад ортол унаж явж байсан тээврийн хэрэгслийн явсан замын маршрут гарч ирж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн зам маршрутыг бүгдийг нь би утсан дээрээ screen shot хийж бэхжүүлж авсан. Тэгээд цагдаад очиход тухайн gps машинаас олдохгүй байсан учир би 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл авто засварын газруудаар явахад тухайн gps-r олохгүй байсан, Тэгээд 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүрэг 7-р хороо, ***************гэх засварын газар очиж “***************” маркийн ***************улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байрлуулсан gps төхөөрөмжийг олуулсан. Энэ үед манай найз Э.***************/***************/ түүний нөхөр Д.***************нар байсан. Мөн засварын газрын хүн байсан. Засварын газрын хүний дугаар ***************гэх дугаарыг эзэмшдэг. Үүний өмнө ***************улсын дугаартай “***************” маркийн тээврийн хэрэгсэлд суурилуулсан цагаан өнгийн соронзтой gps төхөөрөмжийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дүү Т.***************цуг явж байгаад олсон. Тухайн gps төхөөрөмжийг ***************улсын дугаартай “***************” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын дугуйны дээд талд их биед нь хийсэн байсан. Тэгээд уг төхөөрөмжүүдийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Т.***************нь одоо Чех улсад амьдарч байгаа. Би салсан нөхөр Ч.***************ыг gps төхөөрөмж суулгасан гэж бодож байна. Энэ хүн бол тодорхой. Намайг өөр араас дагаж мөрдөж мөшгөх хүн байхгүй. Ч.*************** нь намайг байнга занаж зүхээд байгаа. Би огт ойлгохгүй байна. Анхандаа би хардаж сэрдээд баримт нотолгоо олох гээд дагаад байдаг юм болов уу гэж бодож байсан. Сүүлд Ч.***************тай 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн “И-март”-ад уулзахад Ч.*************** нь “би чамайг дагахын хувьд дагасан тухайн үед би чамд хайртай байсан болохоор дагасан юм” гэж хэлж байсан. Би 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүрэг 15-р хороо *************** гэх газрын гаднах камерын бичлэг болон ***************худалдааны төвийн баруун талд байрлах байрны гадна талын камерын бичлэгийг шүүж утсан дээрээ бичсэн. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “***************гадна болон дотор талын камерын бичлэгийг утсан дээрээ хуулбарлаж авсан. Намайг тайван байлгахгүй сэтгэл санааны дарамтад оруулж байгаад их гомдолтой байна. Би эрүүл мэнд болон сэтгэл санааны дарамтад их орсон. Ч.*************** нь 20 жил амьдарчхаад тайван орхичихгүй хардаж сэрдэж гутаан доромжилж байнгын айдас түгшүүртэй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13, 29-31 дэх талууд/,

 

Гэрч П.***************:

“...Би *************** гэх эмэгтэйг бол танина. ***************манай 1-р хорооллын 32 байранд амьдардаг байсан болохоор бид хоёр нэг нэгнийгээ мэддэг. Олон жил уулзаагүй, тааралдаагүй байж байгаад 2024 онд би хувиараа мах хүргэлтийн компанид ажиллаж байх үед хүргэлт хийж байхдаа ***************тай тарсан, найз нөхдийн харилцаа хамааралтай. Харин *************** гэх хүнийг бол танихгүй сүүлд Т.***************нөхөр гэдгийг мэдсэн. *************** надад манай нөхөр миний унаж явсан машинд байршил тогтоогч төхөөрөмж байршуулсан гэж хэлж байсан. *************** надад “сайн машин засварын газар мэдэх үү” гэж асуухаар нь өөрийнхөө таньдаг засварын газрыг зааж өгсөн. Би тэр засварын газарт очиж өөрийн машин тэрэг янзлуулдаг тэнд ажиллаж байгаа хүмүүс бүгд миний таньдаг найзууд байдаг бөгөөд *************** өөрийн унаж явсан машинаа манай найзын засварын газар үлдээх гэж ирээд тэр үед нь би найзуудтайгаа байж таараад *************** араас ирээд ***************тай маргалдаад зодоод байх үед бид нар хажуугаар орж салгаад ***************ыг авч үлдээд Т.***************машинтай явуулсан асуудал үүссэн. Дараа нь би Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөхдөө надад гомдол санал байхгүй. Тухайн хүмүүс асуудлаа өөрсдөө шийд гээд үлдээсэн, ...2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ...***************улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай төрсөн дүү П.***************нэр дээр байдаг, ...гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг хэрэглэхгүй үед грашид байдаг, ...***************над руу залгаад машинаа түр өгч болох уу гээд надаас ***************улсын дугаартай тээврийн хэрэгслийн аваад явсан, ...2-3 cap унасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33, 54 дэх тал/,

 

Гэрч Т.***************:

“...*************** манай төрсөн эгч бид хоёр эхээс хоёулаа. *************** гэх хүн бол манай эгчийн нөхөр энэ хоёрыг 2005 оноос хойш үерхэж байхын мэднэ. ****************************** ах хоёр 2007 оны зунаас тусдаа гарч хамтран амьдарсан бөгөөд дундаасаа 4 хүүхэдтэй. Эгч ***************хамт 2025 оны 03 дугаар сарын 09-ны өглөө аав ээж дээрээ очих гээд хамт явж байтал Баянгол дүүрэг 10-р хорооллын уулзвар дээр байдаг “МТ” колонкийн хажууд явж байтал ***************эгчийн гар утасны дээр “... Сүүлийн 2-3 хоног хаагуур явсан талаарх маршрут нь цаг, минуттай нь гараад ирсэн байсан бөгөөд үзтэл “... Байршил тогтоогч...” гэх нэртэй байхаар эгч ***************GPS төхөөрөмж байх шиг байна гэж хэлээд буугаад машин тойроод харахад нүдэнд харагдахаар зүйл байгаагүй болохоор цагдаагийн 102 дугаарт дуудлага өгөөд Баянгол дүүргийн цагдаагийн 2 хэлтэс дээр очсон чинь байршил тогтоогч төхөөрөмж хаана байгааг мэдэж байгаа юу гэхэд бид нар мэдэхгүй гэсэн чинь олоод хүрээд ирвэл бид нар шинжилгээнд явуулаад хариуг гаргаж болно та нар эхлээд олчих гэж хэлсэн. ***************бид 2 засварын газар болон төхөөрөмж хайдаг гэх хүмүүстэй уулзтал олж чадаагүй, машинд чинь бол төхөөрөмж байршуулсан байна гэхдээ хаана гэдгийг бол мэдэхгүй хайгаад олдохгүй байна гээд тухайн өдрөө олж чадаагүй. 2 хоног дараа ***************эгч над руу залгаад нөгөө төхөөрөмж гэх зүйлийг олчихлоо гээд над руу зураг дараад явуулж байсан. Хаанаас олж авсан гэдгийг бол мэдэхгүй байна над руу залгаад фейсбүүк чатаар “... Цагаан өнгөтэй жижиг төхөөрөмжийн зургийг явуулж байсан....” Хэн суулгасан гэдгийг бол мэдэхгүй таамгаар бол *************** ах суулгасан байх гэж ***************эгч бид 2 бодож байгаа. *************** ах ***************эгч нарын хоорондоо хэрүүл маргаантай болоод 2024 оны 10 дугаар сараас хойш шүүхээр гэрлэлтэй цуцлуулах хүсэлт өгсөн байсан бөгөөд хааяа манайд ирж хонодог заримдаа би гэрт нь очиж хонодог байсан. 2024 оны 10 дугаар сараас хойш ***************эгчтэй уулзаад гадуур ажил төрөл амжуулах гээд хэдэн хэдэн удаа явж байх үед таардаг байсан одоо бодохоор тухайн байршлыг харчхаад араас дагаад хэнтэй явж байгааг нь шалгаж харчхаад яваад өгдөг байсан юм шиг санагдаж байгаа. ***************эгчтэй хамт явж байгаад *************** ахыг араас дагаж мөрдөөд байгааг баримтжуулах гээд Хан-Уул дүүрэгт байрлах Удирдлагын академийн баруун урд талд байдаг байрны хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан. Тэр бичлэг дээр *************** ах өөр газар машинаа байрлуулаад араас нь алхаад хэтэд явж байгаа бичлэг харагддаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

 

Гэрч Э.***************:

“...Манай нөхрийг ***************гэдэг бөгөөд *************** манай нөхрийн арван жилийн нэг ангийн найзууд бөгөөд 2006 онд анх ***************, *************** нартай анх танилцаж байсан. Манайх 2008 онд 1-р хорооллын ***************нүүж ирсэн бөгөөд *************** ***************нарын байр нь манай хажуугийн ***************болохоор ойр ойрхон уулздаг болоод гэр бүлийн найзууд болоод найзалж нөхөрлөөд 17 жил болж байна. ***************, ***************2 гэр бүлийн батлахаа салгах гэж байгаа гэдгийг мэдэж байсан бөгөөд *************** ***************хардаж сэрдээд хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаг. Хэзээ гэдгээ бол сайн санахгүй байна манай найз ***************нэг орой над руу залгаад хүн амьтанд хэлмээргүй байна *************** миний машинд GPS төхөөрөмж тавиад дагж яваад байна гэхээр чи тэрийг яаж мэдсэн юм гэсэн чинь миний гар утсанд миний явсан газрууд гарч ирээд байна дүүтэйгээ төхөөрөмж шалгадаг хүнээр үзүүлсэн чинь “машинд нь байна” гэж хэлсэн “хаана байгааг нь мэдэхгүй байна та нар өөрсдөө хайгаад олоорой” гэж хэлсэн байсан. ***************төрсөн дүү ***************машинд нь хайгаад төхөөрөмжөө олж чадаагүй тэгээд ***************ажилтай болж таараад яваад өгсөн гээд над руу залгаж хэлээд намайг хамт яваад өгөөч гэж гуйхаар нь чи бид хоёр эмэгтэй хүн болохоор аль засварын газар гэж хайгаад явах юм бэ тэр талын юм мэдэхгүй болохоор би нөхөр ***************хэлээд хамт хайсан дээр байх гэж хэлсэн чинь би олон хүмүүст хэлмээргүй байна танай нөхрөөс санаа зовоод байна хэлж хэрэггүй цаашаагаа ***************ад хэлчих юм бол яах юм бэ гээд дургүйцээд байсан тэгээд хэлэхээр болоод би нөхөртэйгөө ярьсан чинь би завгүй байна. Манай дүү ***************/***************/ дагуулж явуулаад үзүүлчих гэхээр гээд ***************уулзаад таньдаг засварын газар болох зурагтын тэнд нь очоод хайсан чинь олдохгүй нэлээн их хайсан тэгсэн машиных нь жолооч талын урд дугуйны тэр хавиас манай дүү ***************“... Цагаан өнгийн жижиг төхөөрөмж байна...” энэ юм биш үү гээд бид нарт хэлсэн чинь ***************“битгий гар хүрээрэй байгаа газрыг нь мэдсэн юм чинь” гээд тухайн завсрын газарт машинаа үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

Гэрч Д.***************:

“...****************************** гэх хүмүүс нь манай төрсөн ах ***************бэр эгч ***************нарын гэр бүлийн найзууд болохоор таньдаг. Манай бэр эгч ***************над руу залгаад манай найз ***************унаж байгаа машинд нь байршил тогтоогч байгаа гээд байна тэрийг үзүүлэх шаардлагатай байна чи хаана байгаа юм гэхээр нь би найзынхаа засвар болох зурагтад байдаг “***************” гэх засварын газар байна хүрээд ир гэж хэлсэн чинь ******************************хоёр ***************улсын дугаартай “***************” маркийн тээврийн хэрэгсэлтэй манай найзын засвар дээр хүрээд ирсэн. Тухайн машиныг өргөөд 1 цаг гаран төхөөрөмжийг нь хайгаад үзтэл олдохгүй мэдэгдэх зүйлгүй байсан тэгэхээр нь машиныг буулгаж ирээд урагшаа, хойшоо нь болгож торомз гишгэж үзэж байгаад “....машины баруун талын урд дугуйны хажуу талын араманд байх жижиг нүх хэсэгт гараа хийсэн чинь жижиг цагаан өнгийн төхөөрөмж харагдахаар нь төмөр хийж байгаад татаж гаргаж ирээд...” ***************зураг хөрөг дараад аваад тухайн төхөөрөмжийг нь цагдаа авч ирээрэй гээд ***************өөрөө аваад тээврийн хэрэгслээ манай найзын засвар дээр үлдээгээд явцгаасан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

 

Гэрч Д.***************:

“...хүргэн Ч.***************, охин *************** нар ирээд 22-ын товчоо орж машин үзье гээд ...анх ***************...тээврийн хэрэгслийг авч байсан. ...Манай том охин ***************, хүргэн Ч.*************** нарыг салж байгааг, ...мөрдсөн талаар сүүлд мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,

 

Гэрч Т.***************:

“...Би Чех улсад амьдардаг. ...Монгол улсад ирэх үед үеэл эгч *************** намайг тосоод хүргэж өгөх хооронд “*************** намайг өдөр шөнөгүй дагаад хаана ч явсан энд тэндээс гарч ирээд аймаар хэцүү байна аа” гэж надад ярьж байсан. ...тухайн үед надаа утсан дээрээсээ нэг аппликэйшн юм уу юу гэдгийг нь мэдэхгүй байна нэг газрын зурагтай зүйл харуулсан үе үе ингэж орж ирээд миний явсан чиглэлүүдийг бүгдийг заагаад заримдаа болохлоороо орж ирэхгүй гараад байна гэж үзүүлсэн. Би ***************үзүүлсэн зүйлийг харахад яалт ч үгүй бид хоёрын явсан маршрут онгоцны буудлаас явсан зэрэг харагдаж байсан. ...замын хөдөлгөөн ч гэсэн ийм түгжрэлтэй үед ингэж дагана гэж баймааргүй юм даа тэгэхээр ямар нэгэн байдлаар байршил тогтоодог юм байна гээд ***************эгч бид хоёр машины салон доторхыг нь нэг бүрчлэн шалгасан, ...зүүн хойд талын дугуйны урд байх төмөр хэсэг дээр жижиг цагаан өнгийн хавтгай соронзтой зүйл байхаар нь ***************эгчид ...үлдээсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/,

 

Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Цахим технологийн шинжилгээний шинжээч Г.*************** 2025 оны 4-р сарын 23-ны өдрийн *************** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

 

Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Цахим технологийн шинжилгээний шинжээч Г.*************** 2025 онь 5-р сарын 30-ны өдрийн ***************дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 74-76 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 89-93 дахь тал/,

 

Хохирогч ***************, Ч.***************ын нарын гар утсанд хийсэн үзлэг /хавтаст хэргийн 94-101 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ч.***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд хууль бусаар бусдыг мөрдөн мөшгөсөн” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Г.***************өмгөөлөгч Г.*************** “Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа боловч үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс тодорхой харагдаж байна. 2024 оны 9-р сарын 15-ны өдрөөс 2024 оны 10-р сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 4 удаа хохирогчийн биед халдан зодсон асуудалд зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авч, албадан сургалтад хамруулсан боловч үйлдэлдээ дүгнэлт хийхгүй хохирогчийн унаж байсан тээврийн хэрэгслүүдэд байршил тогтоох төхөөрөмж суурилуулан түүний зорчиж байгаа маршрутыг хянасан байгаа газарт нь очсон үйл баримт тодорхой харагдаж байна. Иймд шүүгдэгч Ч.***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах нь зүйтэй байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ч.***************ын өмгөөлөгч Б.*************** “Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт миний үйлчлүүлэгч *************** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүллээ. Болсон үйл баримтын талаар маш тодорхой ярьж мэдүүлсэн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ч.***************ын өмгөөлөгч Э.*************** “Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс урьд хэд хэдэн удаа зөрчил үйлдсэн гэж байна. Миний үйлчлүүлэгч урьд үйлдсэн зөрчилдөө хариуцлагаа хүлээсэн байгаа. Энэ нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болохгүй. Хувийн байдлын тухайд эрхэлсэн тодорхой ажилтай, 6-12 насны 4 хүүхэдтэй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.***************ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ч.*************** нь:

мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс гэр бүлийн харилцаатай байсан Т.***************унаж явсан ***************маркийн ***************улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ***************маркийн ***************дугаартай тээврийн хэрэгслүүдэд байршил тогтоогч суурилуулж өөрийн гар утсаар байршлыг хянаж, хууль бусаар мөрдөн мөшгөсөн болох нь:

- Хохирогч Т.***************цагдаагийн албанд бичгээр гаргасан өргөдөл, хохирогч ***************, гэрч П.***************, Т.***************, Э.***************, Д.***************, Д.***************, Т.***************нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Цахим технологийн шинжилгээний шинжээч Г.***************гийн 2025 оны 4-р сарын 23-ны өдрийн *************** дугаартай, 2025 онь 5-р сарын 30-ны өдрийн ***************дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч ***************, шүүгдэгч Ч.***************ын нарын гар утсанд хийсэн үзлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд хууль бусаар бусдыг мөрдөн мөшгөсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Хууль бусаар бусдыг мөрдөн мөшгөх гэмт хэрэгт хувь хүний хувийн амьдралд халдсан гэм хор, үүний үр дагаварт сэтгэл санааны дарамт, айдас, нэр төр, амгалан тайван байдлаа алдах гэх мэт хохирол бий болдог бөгөөд хохирогч Т.***************зүгээс сэтгэл санааны хохирол болон бусад гэм хорын хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ч.***************ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ч.***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байршил тогтоогч төхөөрөмж 2 ширхэг, “Аяпон 11” загварын гар утас 1 ширхэг, 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Т.***************өмгөөлөгч Г.*************** “Шүүгдэгч нь Баянгол дүүргийн 1 хороо, *************** тоотод оршин сууж байгаа гэж байгаа боловч энэ талаар баримт байхгүй учраас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь тохиромжтой эсэхэд эргэлзэж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ч.***************ын өмгөөлөгч Б.*************** “Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ч.***************ын өмгөөлөгч Э.*************** “Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Иймд шүүгдэгч Ч.***************ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн түр оршин суугаа газар болох Нийслэлийн Баянгол дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *************** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.*************** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******************************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд хууль бусаар бусдыг мөрдөн мөшгөсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.***************ыг 6 /зургаан/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн түр оршин суугаа газар болох Нийслэлийн Баянгол дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.***************ыг шүүхийн байгууллагад очих, зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байршил тогтоогч төхөөрөмж 2 ширхэг, “Аяпон 11” загварын гар утас 1 ширхэг, 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.*************** цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.***************ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ