2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2039

 


 

 

 

 

 

 

   2025         08           26                                   2025/ШЦТ/2039

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг,

улсын яллагч Л.Солонго,  

хохирогч Э.****************, түүний өмгөөлөгч Ш.****************, 

шүүгдэгч Э.****************, түүний өмгөөлөгч Ц.**************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос **************** ********************************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **************** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***********************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.**************** нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.**************** банкны карт авсан гэх шалтгаанаар цохиж зодон эрүүл мэндэд нь эрүү ясны их бие, зүүн талын өнцөг дайрсан хоёрлосон зөрүүтэй, зөрүүгүй далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагзны хуйх, хоёр эгэм, баруун сарвууны дунд хуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.**************** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулах болно...” гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч Э.****************: “...Миний бие гомдолтой байна. Баримтаар 1.301.725 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 970.285 төгрөгийг авсан бөгөөд үлдсэн 331.440 төгрөг болон сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Мөн цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч Э.**************** 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн:

“...Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үед 3, 4-р хорооллын эцэст амьдардаг багийн найз **************** гэрт гэрт очсон. ...****************хамт ажилладаг ах нь болох **************** ажлынхантайгаа хамт хүрээд ирсэн, ...**************** ах уусан архиндаа нэлээд согтсон ба ****************алгадаад байхаар нь би салгасан. Тэгээд **************** ах би гармаар байна гээд байхаар нь хамт гартал над руу бас агсраад миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохихоор нь би **************** ахыг тэврээд цохихыг нь болиулсан. Тухайн үед **************** гэрт манай найз **************** эхнэрийн хамт ирчихсэн байсан бөгөөд намайг Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материалын эцэст байдаг гэр лүүгээ дагуулж явсан ба тухайн үед 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шөнийн 00 цаг өнгөрч байсан. Тэгээд би ****************н гэрт байж байтал 2024 оны 09 дүгээр сарын 11-ний шөнийн 01 цаг өнгөрч байх үед **************** хашаан дотор ороод ирчихсэн байсан бөгөөд би 00 орчхоод гараад ирэхэд хашаанд ****************, **************** ах, үл таних 2 залуугийн хамтаар **************** нар зогсож байсан. Намайг харангуутаа **************** ах над руу дайраад миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон ба би тухайн үед газарт унасан. Би уначхаад босох гээд зүтгэхэд **************** ах миний нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн. Тэгснээ намайг үсдэж босгоод чамайг Дэнжийн мянгын оршуулгын дунд ууланд аваачиж булна гэж хэлснээ дахиад нүүрэн тус газар хоёр, гурван удаа цохисон. Тухайн үед хашаанд байсан **************** ахтай хамт явж байсан хүмүүс болон **************** бид хоёрыг салгах гэсэн боловч **************** ахыг дийлээгүй ба **************** ах намайг 4-5 удаа цохиод, нэг удаа өшиглөснийхөө дараа өөрөө надаас салаад хамт ирсэн хүмүүсээ дагуулаад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

 

Хохирогч Э.**************** 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн:

“...**************** нь ****************дээрэлхээд байхаар нь та болиоч гэж хэлэхэд **************** хоёулаа зодолдъё гэж хэлээд над дайраад бид хоёр ноцолдоод байж байхад миний толгой хэсэг рүү хоёр цохисон, тэгээд бид хоёр эвлэрч салсан, ...би очиж хаалга онгойлгоход нэг гар орж ирээд нүүр тус газар цохиод авсан толгой эргээд нүд харанхуйлаад унасан, тэгээд нүүрээ дараад босох гэтэл миний нүүр лүү өшиглөсөн, ...Би Э.**************** гэх хүнийг цохиж зодоогүй, харин зууралдаж газар унасан, өөр зүйл болоогүй. Би уг хүний биед халдаж цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 129 дэх тал/,

 

Иргэний нэхэмжлэгч С.**************** 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн:

“...Э.**************** нь эрүүл мэндийн даатгалын сангаас 3.620.846 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан, ...Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг холбогдогч Э.****************ээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь IBN-****************, **************** дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж егнө үү” гэсэн нэхэмжлэл /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт тусламж авсан үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 78 дахь тал/,

 

Гэрч Б.****************:

“...хашаан дотор хүмүүс маргалдаад байгаа чимээ шуугиан гарсан, би хашааны гаднаас орж чадахгүй хашааны хаалга нүдээд танихгүй хүн хаалга онгойлгоод хашаан дотор ороход **************** зогсоод нэг танихгүй залуу газар сууж байсан, харанхуй байсан учраас сайн харж чадаагүй, маргаан зодоон болсон байхаар нь ямар ч байсан дахин зодоон гаргахгүй гээд найз ****************ийг дагуулж гараад машинд суулгаад хөдөлсний дараа хамт ирсэн ажлын дүү нь залгаад ирээд авчаач гэж хэлээд буцаж, очиж аваад тэр хоёрыг ****************ийн гэрийн ойролцоо 10 дугаар хороололд буулгаад тэр хоёр явсан, ...Тухайн үед манай найз Э.**************** хашаа давж орох үед би хамт байгаагүй учраас нүдээр хараагүй, надад сүүлд хэлснээр нэг залуутай маргалдсан, өөр хүнтэй маргаж муудалцаж зодолдоогүй гэж хэлсэн, тэр залуугийн эрүү нь хугарсныг сонсоод манай найз эмчилгээний зардлыг нь төлж хохиролгүй болгоно гэдгээ хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн **************** дугаартай:

“...Э.**************** биед эрүү ясны их бие, зүүн талын өнцөг дайрсан хоёрлосон зөрүүтэй, зөрүүгүй далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагзны хуйх, хоёр эгэм, баруун сарвууны дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурваас доошгүй удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн  32-33 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн **************** дугаартай:

“...Хохирогч И.****************-/РД:****************/-ийн сэтгэцэд 2024 оны 09 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 42-44 дэх тал/,

 

Шүүгдэгч Э.****************ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68-70 дахь тал/ болон шүүгдэгч, хохирогч нарын хувийн байдал, эрүүл мэндийн байдалтай холбоотой хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Э.**************** нь хохирогч Э.**************** эрүүл мэндэд нь халдаж, түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчийн эмчилгээ үйлчилгээ авсан зардалд 331.795 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс тус тус гаргуулж хохирогчид олгох” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Ш.**************** “Миний үйлчлүүлэгч нь 2 сар гаран эмнэлэгт хэвтэн эрүүний хагалгаанд орсон. Ажил төрлөө хийхгүй байгаа. Мөн эрүү нь цуурсан, бүх шүд нь хөдөлгөөнтэй юм идэж чадахгүй хүнд байгаа. Өнөөдрийн хувьд шүүгдэгч хохирогчоос уучлалт гуйгаагүй, гомдолтой байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчид учирсан хохирол төлбөр болон сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.**************** “Миний үйлчлүүлэгч анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.****************ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Э.**************** нь:

2024 оны 09 дүгээр сарын 11-ний шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.**************** банкны карт авсан гэх шалтгаанаар цохиж зодон эрүүл мэндэд нь эрүү ясны их бие, зүүн талын өнцөг дайрсан хоёрлосон зөрүүтэй, зөрүүгүй далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагзны хуйх, хоёр эгэм, баруун сарвууны дунд хуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.****************, гэрч Б.**************** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн **************** дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн **************** дугаартай дүгнэлт, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт тусламж авсан үйлчилгээний мэдээлэл, иргэний нэхэмжлэгч С.**************** мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

           

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.****************ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

 

хохирогч Э.**************** нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Э.****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Ш.**************** “Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан саналгүй” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.**************** “Миний үйлчлүүлэгч Э.****************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Э.****************ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн **************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.**************** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **************** ********************************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.****************ийг  2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.****************д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.**************** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.****************ээс хохирогчийн эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хохирол төлбөрт 331.440 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 3.300.000 төгрөг, нийт 3.631.440 төгрөгийг гаргуулж хохирогч Э.****************д олгож, хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.**************** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.****************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ