2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2053

 

 

 

 

 

 

 

 

 

2025          08           27                                         2025/ШЦТ/2053

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Г.Золбоо, шүүгч О.Жанчивнямбуу нарын бүрэлдэхүүнтэй,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

иргэдийн төлөөлөгч Б.****************,

шүүгдэгч Б.****************, түүний өмгөөлөгч Л.**************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********************************д холбогдох эрүүгийн **************** дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.**************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэр, **************** байрны иргэн Л.****************, Б.**************** нартай тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж иргэн Л.****************ий хэвлий тус газар 1, зүүн шуу хэсэгт 1 удаа тус тус хутгалж биед нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай, баруун ташааны тараагуур судас, баруун бөөрний шээлүүр, хэвлий шулуун булчин гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, зүүн шуунд шарх бүхий хүнд гэмтэл учруулсан,

- мөн иргэн Б.****************ий зүүн хөлийн гуя хэсэгт 1 удаа, шилбэ хэсэгт 1 удаа хутгалж зүүн гуя, шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж 2 ба түүнээс дээш хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.**************** мэдүүлэхдээ: “...Тухайн үед биедээ хутга авч явсан нь үнэн. Тэр хутгаар би гэртээ хоол унд хийх зэргээр ахуйн хэрэгцээндээ хэрэглэдэг байсан хутга байсан. Хохирогч гэх залуучууд тухайн үед бүгд над руу дайрсан. Намайг шатнаас унагааж зодсон тул би биеэ хамгаалах гэж тэр хутгыг гаргаж ирсэн болохоос биш хохирогч нарыг алах зорилгоор гаргаж ирээгүй. Намайг хүн алахыг завдсан гэж хэргийг зүйлчилж байгаад гомдолтой байна...” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-4  дэх тал/,

Хохирогч Б.****************ий:

“...2025 оны 05 дугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнө би ****************, ****************, ****************, ************ нарын хамтаар Баянгол дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэр ГССҮТ-ын урд талын автобусны буудал уруудаад нарийн замаар явж байсан ба **************** түрүүлээд утсаар яриад явчихсан байсан юм. Тэгээд бид 4 явж байтал ************тэй үл таних эрэгтэй хүн мөргөлдөөд ************ийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж ****************, **************** бид гурав салгахаар оролдсон ба ****************ийг тэр залуу зуураад тавихгүй байхаар нь хойш нь түлхээд **************** тэр залуугийн гар дээр нь дарчихсан байсан юм. Тухайн үед тэр үл таних залуу гараа эвхэгддэг жижиг хутга барьчихсан байсан харагдсан. Тэгээд би ************ холдуулах гээд хойш нь татах үед миний зүүн хөлийн гуя шилбэ хэсэгт 1, 1 удаа цохих шиг болсон. Тэр үед **************** ирээд бид нарыг салгахад **************** надад хандан энийг хардаа гэхээр нь хартал хэвлий хэсэгтээ хутгалуулсан бололтой нарийн гэдэс нь ил гарчихсан байсан ба би ****************ийг тэврээд ГССҮТ рүү орсон. Эмнэлэг рүү ороод байж байтал зүүн хөл чинэрээд байхаар нь хартал цус гарчихсан зүүн хөлийн гуя, шилбэ хэсэгтээ би 1, 1 удаа хутгалуулсан байсан. Тэгээд би нийт 6 оёдол тавиулаад, **************** яаралтайгаар хагалгаанд орж биеийн байдал хүнд байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11,13-14 дэх тал/,

 

Хохирогч Л.****************ий:

“...************байрны харалдаа ****************, **************** хоёртой зэрэгцээд явж байсан ба бид хэдийн хажуугаар зөрсөн үл таних эрэгтэй хүн ард явж байсан ************ зөрөхдөө хүчтэй мөргөж ************ хөөе яаж яваад байгаа юм бэ гэхэд тухайн үл таних эрэгтэй хүн ************ийн нүүр тус газарт нь 2 удаа цохичихоор нь бид 3 маргааныг зогсоохоор гүйгээд очтол тэр хүн ************ цохиж дайраад би дундуур нь ороод хэсэг хугацаанд зууралдаж маргалдсан. Тэгээд би нөгөө үл таних эрэгтэй хүнийг хойш нь түлхсэн чинь миний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохисон ба тэр үед ****************, ************ хоёр миний ард **************** надтай зэрэгцээд зогсож байх үед **************** гүйж ирээд бид нарыг мөн салгах гэж оролдсон. ****************г дөнгөж ирэх үед миний хэвлий хэсгээс халуун зүйл мэдрэгдээд байхаар нь хутгалуулчихсан нарийн гэдэс маань ил гараад ирчихсэн байсан, тэгээд би шокт орж өөр зүйлийн талаар санахгүй байна. Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, харин эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Тэр үл таних өндөр эрэгтэй хүн миний нүүрэн тус газарт 1 удаа цохисны дараагаар би цохих гээд оноогүй ба биетэй нэлээн ойртож очсон. Тэр үед л намайг хутгалсан байх гэж бодож байна. Хутгалуулсан гэдгээ мэдээд шокт орчихсон. Би хэвлий хэсэгтээ хутгалуулж 5 оёдол тавиулж, 3 удаагийн хагалгаанд орж одоо ч эмчилгээ хийлгэж байна, нэлээн өвчтэй зовуурьтай байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжлэх албан бичиг, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 24-28 дахь тал/,

 

Гэрч Х.************:

“...Би 2025 оны 05 дугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнө ****************, ****************, ****************, ************ нарын хамтаар Баянгол дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ГССҮТ-ын урд талын автобусны буудал уруудаад явж байсан ба **************** түрүүлээд утсаар яриад явчихсан байсан юм. Тэгээд ****************, ****************, ************ бид дөрөв ************ хажууд явж байтал ард ************тэй үл таних эрэгтэй мөрлөлцөж улмаар ************ нөгөө үл таних эрэгтэй хүн нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохихоор нь ****************, **************** бид гурав салгахаар очтол халааснаасаа тонгорог гаргаж ирэхээр нь бид нар бөөндөө тэр залууг “************” дэлгүүрийн шат руу түлхэж унагаад би хутгатай гаран дээр гишгэхэд гараа татаж аваад босож ирээд хутгатай гараараа саваад байсан. Тэр үед **************** араас гүйж ирээд бид нарыг салгаад зогсож байтал ****************ий хэвлий хэсгээс нь цус гарчихсан нарийн гэдэс нь ил гарсан байдалтай, ****************ий хөлөөс нь цус гарсан байхаар нь **************** цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч **************** ****************ийг тэврээд ГССҮТ рүү явсан. ГССҮТ рүү ороод **************** яаралтайгаар хагалгаанд орж, **************** хөлдөө 6 оёдол тавиулсан. Одоо ****************ий байдал хүнд сэхээнд байгаа, ****************ий биеийн байдал хэвийн алхаж чадахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

Гэрч А.****************гийн:

“...2025 оны 05 дугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнө 01 цагийн үед өөрийн найзууд болон дүү нар болох ****************, ****************, ************, **************** бид хэд Баянгол дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ГССҮТ-ын төв хаалганы зүүн талд байх ************“************” дэлгүүрийн хажууд явж байсан ба би утсаар яриад түрүүлээд явж байтал ард хүмүүс орилолдоод байхаар нь манай хэд байж магадгүй гэж бодоод гүйгээд очтол ****************, **************** хоёр үл таних эрэгтэй хүнтэй зууралдаад байж байхаар нь очоод салгатал ****************ий гуянаас нь цус гарчихсан, ****************ий хэвлий хэсгээс нарийн гэдэс ил гарчихсан гараараа дараад зогсож байхаар нь би эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн залуу гартаа эвхэгддэг жижиг хутга барьчихсан ************ дэлгүүрийн шатан дээр сууж байсан. Тэгээд би удалгүй цагдаагийн алба хаагчид ирээд тухайн 40 орчим насны үл таних эрэгтэй хүнийг аваад явж бид нар ГССҮТ рүү орж **************** яаралтайгаар хагалгаанд орж, **************** 6 оёдол тавиулсан. **************** одоогоор ухаангүй сэхээн амьдруулах тасагт биеийн байдал хүнд эмчлэгдэж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

Гэрч Ч.************:

“...ГССҮТ-ийн хүлээн авах дээр хутгалуулсан хүн ирсэн байна гээд хагалгаанд орох гэж байна гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ************ дугаартай:

“...Л.****************ий биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай, баруун ташааны тараагуур судас, баруун бөөрний шээлүүр, хэвлий шулуун булчин гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.9, 4.1.14, 4.1.16 -т зааснаар хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 42 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ************ дугаартай:

“...Б.****************ий биед зүүн гуя, шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагааг хохирогч Б.****************ээр хийлгэхдээ ижил 4 хүний зургаар таниулахад 2 дугаартай Б.************ “намайг болон ****************ийг хутгалсан хүн мөн байна” гэж таньсан талаарх тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 105-110 дахь тал/,

 

Өвчний түүх, эмчилгээний баримт /хавтаст хэргийн 113-158 дахь тал/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.**************** нь “хоёр ба түүнээс дээш хүнийг алахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь  заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйлчлүүлэгчийн байр суурийг илэрхийлж, түүний мэдүүлэгт үндэслэн дүгнэлт гаргаж байна. Улсын яллагчийн зүгээс хүний санаатай алахыг завдсан гэж зүйлчилсэн нь хэргийн үйл баримттай тохирохгүй байна. Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 550 дугаартай тогтоолд хүнийг санаатай алах болон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг ялган зүйлчлэх асуудлыг дурдсан байдаг. Тухайн үйлдэл, хор уршигтаа хандсан сэтгэхүйн харьцаа болон сэдэлт санаа зорилгыг нарийвчлан тогтоож, ялган зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн яриад байгаа тэд нар над руу дайрахаар нь биеэ хамгаалахаар энэ нөхцөл байдал үүссэн гэсэн асуудал нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа. Шүүгдэгч нь нэг хүнтэй маргалдсан байж болох нь цаанаас нь олон хүн гарч ирсэн учраас сандраад биеэ хамгаалах зорилгоор хутга гаргаж ирсэн байна. Хутга яагаад биед нь байсан талаар тодорхой мэдүүлсэн. Түрээсийн орон сууцанд амьдардаг учраас байнгын нүүдэг, манай гэрт согтуу хүмүүс ирсэн учраас тухайн хутгыг биедээ авч явж байсан гэдгээ мэдүүлсэн. Ахуйн чанартай хутгыг биедээ авч явсан байдаг. Жижиг хутгаар гэмтэл учруулсан бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргээр, том хутгаар гэмтэл учруулсан болохоор хүнийг алахаар завдсан гэж зүйлчилнэ гэсэн асуудал байхгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс тэр хүмүүс эхлээд миний биед халдсан гэсэн асуудлыг ярьдаг. Тухайн өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө толгой хавдаж өвдөж байгаа талаараа хэлсэн байдаг. Мөрдөгч нөгөө хүний амь нас эрсдэлтэй, биеийн байдал хүнд байна гэж хэлсэн учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж мэдүүлсэн нөхцөл байдал байгаа. Гэрч нарын зүгээс шүүгдэгч рүү дайрсан довтолсон талаараа мэдүүлсэн байгаа. Энэ гэмт хэргийн улмаас миний үйлчлүүлэгч тодорхой хэмжээнд хохирсон асуудал байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд хэн нэгнийг алахаар том хутга авч гараад зориуд хохирогч нарыг алах санаа зорилго байгаагүй болно...” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгч Б.**************** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.************холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.**************** нь:

2025 оны 05 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэр, **************** байрны иргэн Л.****************, Б.**************** нартай тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж иргэн Л.****************ий хэвлий тус газар 1, зүүн шуу хэсэгт 1 удаа тус тус хутгалж биед нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай, баруун ташааны тараагуур судас, баруун бөөрний шээлүүр, хэвлий шулуун булчин гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, зүүн шуунд шарх бүхий хүнд гэмтэл учруулсан,

- мөн иргэн Б.****************ий зүүн хөлийн гуя хэсэгт 1 удаа, шилбэ хэсэгт 1 удаа хутгалж зүүн гуя, шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж 2 ба түүнээс дээш хүнийг алахыг завдсан болох нь:

- Хохирогч Б.****************ий “**************** түрүүлээд утсаар яриад явчихсан байсан юм. Тэгээд бид 4 явж байтал ************тэй үл таних эрэгтэй хүн мөргөлдөөд ************ийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж ****************, **************** бид гурав салгахаар оролдсон ба ****************ийг тэр залуу зуураад тавихгүй байхаар нь хойш нь түлхээд **************** тэр залуугийн гар дээр нь дарчихсан байсан юм Тухайн үед тэр үл таних залуу гараа эвхэгддэг жижиг хутга барьчихсан байсан харагдсан. Тэгээд би ************ холдуулах гээд хойш нь татах үед миний зүүн хөлийн гуя шилбэ хэсэгт 1, 1 удаа цохих шиг болсон. Тэр үед **************** ирээд бид нарыг салгахад **************** надад хандан энийг хардаа гэхээр нь хартал хэвлий хэсэгтээ хутгалуулсан бололтой нарийн гэдэс нь ил гарчихсан байсан ба би ****************ийг тэврээд ГССҮТ рүү орсон. Эмнэлэг рүү ороод байж байтал зүүн хөл чинэрээд байхаар нь хартал цус гарчихсан зүүн хөлийн гуя, шилбэ хэсэгтээ би 1, 1 удаа хутгалуулсан байсан. Тэгээд би нийт 6 оёдол тавиулаад, **************** яаралтайгаар хагалгаанд орж биеийн байдал хүнд байна...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Л.****************ий “үл таних эрэгтэй хүн ард явж байсан ************ зөрөхдөө хүчтэй мөргөж ************ хөөе яаж яваад байгаа юм бэ гэхэд тухайн үл таних эрэгтэй хүн ************ийн нүүр тус газарт нь 2 удаа цохичихоор нь бид 3 маргааныг зогсоохоор гүйгээд очтол тэр хүн ************ цохиж дайраад би дундуур нь ороод хэсэг хугацаанд зууралдаж маргалдсан. ...миний хэвлий хэсгээс халуун зүйл мэдрэгдээд байхаар нь хутгалуулчихсан нарийн гэдэс маань ил гараад ирчихсэн байсан, тэгээд би шокт орж өөр зүйлийн талаар санахгүй байна. ...Тэр үл таних өндөр эрэгтэй хүн миний нүүрэн тус газарт 1 удаа цохисны дараагаар би цохих гээд оноогүй ба биетэй нэлээн ойртож очсон. Тэр үед л намайг хутгалсан байх гэж бодож байна. Хутгалуулсан гэдгээ мэдээд шокт орчихсон. Би хэвлий хэсэгтээ хутгалуулж 5 оёдол тавиулж, 3 удаагийн хагалгаанд орж одоо ч эмчилгээ хийлгэж байна, нэлээн өвчтэй зовуурьтай байгаа...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Х.************ “явж байтал ард ************тэй үл таних эрэгтэй мөрлөлцөж улмаар ************ нөгөө үл таних эрэгтэй хүн нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохихоор нь ****************, **************** бид гурав салгахаар очтол халааснаасаа тонгорог гаргаж ирэхээр нь бид нар бөөндөө тэр залууг “************” дэлгүүрийн шат руу түлхэж унагаад би хутгатай гаран дээр гишгэхэд гараа татаж аваад босож ирээд хутгатай гараараа саваад байсан. Тэр үед **************** араас гүйж ирээд бид нарыг салгаад зогсож байтал ****************ий хэвлий хэсгээс нь цус гарчихсан нарийн гэдэс нь ил гарсан байдалтай, ****************ий хөлөөс нь цус гарсан байхаар нь **************** цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч **************** ****************ийг тэврээд ГССҮТ рүү явсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч А.****************гийн “****************, **************** хоёр үл таних эрэгтэй хүнтэй зууралдаад байж байхаар нь очоод салгатал ****************ий гуянаас нь цус гарчихсан, ****************ий хэвлий хэсгээс нарийн гэдэс ил гарчихсан гараараа дараад зогсож байхаар нь би эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн залуу гартаа эвхэгддэг жижиг хутга барьчихсан “************” дэлгүүрийн шатан дээр сууж байсан” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ч.************ “ГССҮТ-ийн хүлээн авах дээр хутгалуулсан хүн ирсэн байна гээд хагалгаанд орох гэж байна гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ************ дугаартай “Л.****************ий биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай, баруун ташааны тараагуур судас, баруун бөөрний шээлүүр, хэвлий шулуун булчин гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.9, 4.1.14, 4.1.16 -т зааснаар хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ************ дугаартай “Б.****************ий биед зүүн гуя, шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт,

- Хэргийн газрын үзлэг хийсэн, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, өвчний түүх, эмчилгээний баримт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.************ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хоёр, түүнээс олон хүнийг алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогч Л.****************ий эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.****************гийн биед хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Б.****************гийн зүгээс хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байна.

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Л.****************, Б.**************** нарт 368.682 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд тус хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.****************эс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулахаар шийдвэрлэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан оногдуулах ялын дээд хэмжээг зааж өгсөн болохоос биш доод хэмжээг заагаагүй. Иймд хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 107 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

-Бусад асуудлаар:

Эрүүгийн **************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “бор өнгийн иштэй хутга”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **************************** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “Хоёр ба түүнээс олон хүнийг алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.************ 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.****************д оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 107 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.****************эс хохирогч Л.****************ий эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хохирол төлбөрт 1.972.739 төгрөгийг гаргуулж хохирогч Л.****************д олгож,  

- хохирогч Л.****************, Б.**************** нар нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.****************эс 368.682 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг “бор өнгийн иштэй хутга”-ыг устгуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.************иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.****************д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч нар, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.****************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ

 

                                                  ШҮҮГЧ                                       Г.ЗОЛБОО

 

                                                  ШҮҮГЧ                                       О.ЖАНЧИВНЯМБУУ