Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.О /РД:Ч/

Хариуцагч: Б сайд,

Гуравдагч этгээд: П СӨХ,

Гуравдагч этгээд: АСӨХ нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, гуравдагч этгээд П СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.З*******, гуравдагч этгээд АСӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Г, гуравдагч этгээд П СӨХ-ны өмгөөлөгч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хүсэлдэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэл гаргагч О.Огээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.Б сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаалаар дүүргийн 11 дүгээр хороо, Б уулын дархан цаазат газрын Згийн амны хязгаарлалтын бүсэд иргэн О.Огийн 2,041 га газар ашиглах эрхийг сэргээж, аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар эрх олгожээ./1 х.х-н-176/

3.Маргаан бүхий газар болох дүүргийн 11 дүгээр хороо, Б уулын дархан цаазат газрын Згийн амны хязгаарлалтын бүсэд иргэн О.Огийн ашиглаж буй газарт шалгалт хийлгэхээр П СӨХ-оос гомдол гаргасан байна./1 х.х-н-163-168/

4.Дээрх гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/210 дугаар Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай хяналт шалгалтын удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Н, Байгаль орчин хяналтын улсын ахлах байцаагч Ө.М нар 2019 оны 06 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд хяналт шалгалт хийжээ./1 х.х-н-210-217/

5.Шалгалтын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот дүгнэлт гарсан байна./1 х.х-н-220-223/

6.Дээрх дүгнэлтийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалаар 2,041 га газраас улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчиж, хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэн, 0,55 га газрын ашиглах эрхийг цуцалсан байна.

7.Нэхэмжлэгч О.О нь уг шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх ба 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 350 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 465 дугаар магадлалаар шийдвэрт ...дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж өөрчлөлт оруулж тус тус шийдвэрлэсэн байна.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 465 дугаар магадлалын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Б.М, Т.Б, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.М*******, Б уулын дархан цаазат захиргааны мэргэжилтэн Т.Т, Ж.Ө, Згийн амны байгаль хамгаалагч О.Б нар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр газар дээр нь ажиллаж, Газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал, ажлын тайланг хүргүүлжээ./1 х.х-н-88-93/

9. Дээрх саналын дагуу Б сайдын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар иргэн О.Ог Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглахдаа хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны дугаар тушаалаар Б уулын дархан цаазат газрын Згийн амны хязгаарлалтын бүсэд иргэн О.Од олгосон 2,041 га газраас хавсралтад дурдагдсан солбицол бүхий 5161.4 м.кв газрын ашиглах эрхийг цуцалжээ.

10. Нэхэмжлэгч О.Огээс уг шийдвэрийг эс зөвшөөрч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд тус шүүх 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.

11. Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О.О би Б сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А-158 дугаар тушаалаар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, Б уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт 2,041 га газрыг буудаллах, отоглох зориулалтаар ашиглаж байгаа болно. Энэхүү газар нь А, Б, В, Г, Д, Е, Ё гэсэн нэгж талбаруудаас бүрдэх нийт 20410 м талбай бүхий тус тусдаа 7-н өөр газар юм. Дээрхи тушаалд дурьдсан талбай нь "Б" талбай буюу 5511,68 м2 газар болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх тоот тушаалын 1-р заалтаар энэхүү "Б" талбайн 5511,68 м газраас хавсралтад дурьдан солбицол бүхий 5161,4 м2 газрыг цуцалсан ба 350,28 м2 газрыг цуцлалгүй үлдээсэн. Энэхүү 350,28 м2 газар дээр зохих зөвшөөрлийн дагуу барилга баригдсан байгаа юм. Сайдын тушаалд энэхүү 350,28 м2 газрыг цуцлалгүй үлдээсэн хэдий ч "Б" талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж газар ашиглах гэрчилгээнд тусгахыг хэн нэгэнд даалгалгүй орхисон нь нэхэмжлэгч миний эрх бүхий дээрхи газраа ашиглах эрхийг зөрчсөн гэж би үзэж байна.

Сайд дээрх A/50 тоот тушаалын 2-р заалтаар "Газар ашиглах эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон иргэн О.Од албан ёсоор мэдэгдэл өгч гэрээ гэрчилгээг хураан авах..." гэж заажээ. Энэ нь ашиглах эрх нь хүчин төгөлдөр байгаа А, В, Г, Д, Е, Е талбайн нийт газрууд мөн "Б" талбайн 350,28 м2 газруудын ашиглах эрхийг хүчингүй болгоогүй хэрнээ гэрчилгээг нь хураан авах утга бүхий тушаал болжээ. МУ-ын Газрын тухай хуулийн 39-р зүйлийн 39.1.4-д зааснаар газрын гэрчилгээг хураалган, хүчингүй болгосноор газар эзэмших болон ашиглах эрх дуусгавар болохоор заасан байдаг. Иймээс дээрхи тушаалын 2-р заалт нь иргэн О.О миний ашиглаж буй нийт газрыг бүхэлд нь хүчингүй болгосон заалт болжээ. Дээрхи газрууд дээр аялал жуулчлал, үйлчилгээний зориулалтаар Үл хөдлөх хөрөнгө баригдан олон тооны иргэн, ААН өмчлөн үйл ажиллагаа явуулж байгаа ба энэхүү тушаал нь эдгээр иргэд, ААН-ийн өмчлөх эрхэд шууд хохирол учруулж буй хууль бус, буруу ташаа тушаал болжээ. Учир нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 47-р зүйлийн 47.1-д зааснаар ашиглаж буй газрын эрх дуусгавар болсноор дээр нь баригдсан барилга байгууламжийн өмчлөх эрх дуусгавар болохоор, 47.2-т зааснаар газрыг чөлөөлж, уг газрыг байгалийн унаган төрхөөр нь сэргээн улсад хүлээлгэж өгөхөөр заасан байдаг. Өөрөөр хэлбэл алдаатай захиргааны актын улмаас олон тооны иргэд, аж ахуйн нэгж өмч хөрөнгөөрөө хохирохоор нөхцөл бүрдээд байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тушаалтай маргаж байгаа. Үндэслэл нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар биелэгдэх боломжгүй захиргааны акт гэж үзэж байна. Хоёрдугаарт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчил арилгах тухай албан шаардлагыг О.Од ирүүлсэн. Тухайн албан шаардлага ирүүлсэн өдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад маргаан бүхий Б газрыг цуцлах тухай саналыг хүргүүлсэн. Тухайн саналыг өгөхдөө О.Огийн тайлбарыг авалгүйгээр санал өгсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн дугаар тушаал гаргасан. Сайд дугаартай тушаалыг гаргахдаа магадлалд заагдсан ажиллагааг хийх ёстой б. Магадлалд заасан ажиллагаанд О.О нь тухайн газар дээрх зөрчлөө арилгасан уу, арилгасан тохиолдолд газрыг нь буцаан олгох боломжтой эсэхийг үндэслэж тушаал гарга гэж магадлалд заагдсан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь магадлалд тусгагдсан ажиллагааг хийгээгүй бөгөөд хуульд нийцээгүй захиргааны акт гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсэгт тус тус зааснаар хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж буй этгээдэд мэдэгдэх болон сонсох ажиллагааг хийх зайлшгүй шаардлагатай. дугаар тушаал болон дугаар тушаалыг гаргахдаа мэдэгдэх болон сонсох ажиллагаа хийгээгүй. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 28-ны дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

13.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : Сайдын тушаалын 1 дэх хэсэгт О.О нь тусгай хамгаалалттай газарт газар ашиглахдаа гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулсан гэж үндэслэсэн. Тушаал дээр захиргааны байгууллага нөхцөл байдлыг тогтоох чиг үүргийн хүрээнд 2022 оны 02 дугар сарын 28-ны өдрийн зохион байгуулалтын шалгалтын тайланг үйлдсэн. Газар ашиглахдаа тодорхой нөхцөлүүдийг зөрчсөн гэж үндэслэсэн. Тухайн үндэслэл нь хуульд нийцсэн эсэх асуултад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах гэж хуульд заасан байдаг. Маргаан бүхий газар нь тусгай хамгаалалттай газар тул өмчлөх, эзэмших боломжгүй зөвхөн ашиглах эрхтэй газар. Хугацаатай болон гэрээнд тусгагдсан зориулалтын дагуу ашиглах ёстой бөгөөд гэрээ байгуулснаар ашиглах эрх бий болдог. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох тухай хуульчилсан. Газрын тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн гурван заалтыг гэрээг зөрчсөн. Мөн хуулийн 40.1.2 дэх хэсэгт газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж хуульд заасан. Гуравдагч этгээд нарын гаргаж буй тайлбар үнэн. Орон сууцанд амьдарч буй иргэдийн Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн. Иймд оршин суугч иргэдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дугаар тушаалыг хуульд нийцүүлэн гаргасан бөгөөд хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгч О.О нь манай эзэмшлийн газрыг хүчингүй болгосон бөгөөд ашиглах боломжгүй болгосон гэх зүйл дурдсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалд О.Од олгосон 2,041 га газраас хавсралтад дурдсан солбицол бүхий 5161,4 метр квадрат газрын ашиглах эрхийг цуцлах талаар тусгагдсан буюу нийт талбайгаас солбицолд заасан хэсгийг цуцалсан. Тухайн гэрчилгээний солбицолд 2,041 га газар бүхэлд нь бичигдсэн тул хүчингүй болж буй хэсгийг засварлах, хасах зэрэг гэрчилгээг нь дахин олгохтой холбоотойгоор байгаа гэрчилгээг нь хураан авч шийдвэрлэхээс өөр боломжгүй. Шүүх нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд шийдвэр гаргах ёстой. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 465 дугаар магадлалын дагуу 6 сарын дотор тушаал гарсан. Барилгатай холбоотой нөхцөл байдлыг тогтоосон бөгөөд бодит байдлыг тогтоохоор ажлын хэсэг гаргаж ажилласан тайлан дүгнэлт байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Мөн гуравдагч этгээд нарын гаргасан тайлбарыг харгалзан үзэж шийдвэрлэнэ үү. гэжээ.

14.Гуравдагч этгээд АСӨХ-ны төлөөлөгч Д.Г шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 4 дүгээр сараас эхлэн миний бие орон сууц өмчлөгчөөр амьдарч эхэлсэн. Тус орон сууц нь ашиглалтад орсон үеэс барилгатай холбоотой асуудал б бөгөөд цахилгаан, дулааны асуудал үүсэж эхэлсэн. Мөн удалгүй газрын асуудал бий болсон. Тухайн үед миний бие О ХХК-ийн барьсан Ахотхон болон Женерал таун хотхон зэрэг хоёр хотхоны СӨХ-ны дарга б. Оршин суугч нарын санал гомдлыг холбогдох байгууллагад хандахад асуудал О.О дээр очоод зогсдог б. О.О хилээр гарсан гэх хариу ирдэг. Ажлын хэсэг байгуулагдаад Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийсэн бөгөөд цахилгаан, эрчим хүчний асуудлаар гомдол гаргаж холбогдох байгууллагад хандахаар О.Огийн ах дүү, садан төрлийн хүмүүс ирээд 380в талыг нь унтраадаг. Цахилгаан түгээх станцын газарт хандахаар бид нар орох эрхгүй гэх хариу өгдөг. 2018 оны 07 сард Женерал таун хотхоны хойд талын газар дээр 16 давхар барилгын цутгалтын ажил эхэлсэн. О.Огийн холбоотой хүн гэх Д*******тэй уулзсан мөн Л.Г******* гэдэг хүн ч ярьсан бөгөөд дутагдаж буй зүйл байвал өгье. Тухайн баригдаж буй барилгын ажлыг орхичих гэх зүйл хэлсэн. Тухайн асуудлыг шийдвэрлүүлэх талаар холбогдох байгууллагад хэд хэдэн удаа очсон. Ажлын хэсэг байгуулагдсан, сонсох ажиллагаа болон хэлэлцүүлэг хүртэл хийгдэж б бөгөөд давж заалдах шатны шүүх хүртэл ялсан. Ус бохирдсон асуудалд 3 хотхоны бохирын хоолойноос төв худаг руу холбодог хэсэг дээр н.Д******* гэх хүн машин замд тулган газар ухаж эхэлсэн. Оршин суугч нар гомдол гаргасан бөгөөд Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Удалгүй тухайн зам тулган ухаж б газар их хэмжээний ус хуримтлагдсан нүх болгож орхисон б. Машин зам эвдэрсэн асуудал нь иргэдэд аюултай асуудал б. Төсөв төвлөрүүлээд тухайн үед дүүргээс сонгогдсон зам засварын төсөл хариуцсан орлогч н.Од хандаж нөхцөл байдлыг танилцуулан төсөв мөнгийг нь өгсөн. Ингэснээр Ула зам засварын газраас хүрэлцэн ирж засварын ажил эхлэх гэж байхад н.А******* гэх хүн гарч ирж миний газар гэх шалтгаанаар засварын ажил хийлгээгүй. Тэгэхээр нь инженертэй нь холбогдож бид нар өөрсдийн биеэр байлцаж засварын ажилд саад болгохгүй байхаар шийдэх гэсэн боловч н.А******* ирж заналхийлсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. гэжээ.

15.Гуравдагч этгээд П СӨХ-ны төлөөлөгч Г.З******* шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П хотхонд 180 айл, 800 орчим оршин суугч байдаг. П СӨХ-ны эзэмшлийн 206 дугаар байрны сууринд тулгаж газар ухсан. Мөн гурван байрны дунд газар ухсан учраас хүн болон хүүхэд унаж эрсдэх боломжтой 7-8 метр эрэг үүссэн. Нэхэмжлэгчийн хариуцлагагүй байдлаас болж хотхон руу өгсөх зам нурсан бөгөөд 7 метрийн өргөн замын тал хувь нь нурсан. Одоогийн байдлаар тухайн зам засагдаагүй байгаа. Мөн нэхэмжлэгч О.О нь тухайн газрыг аялал, жуулчлал, отоглох зориулалтаар авсан боловч барилга барих оролдлого хийсэн. Тухайн оролдлого хийх үед П хотхоны бохирын шугамыг эвдэлсэн. Үүнээс болон 1500 орчим куб багтаамжтай бохирын ус хуримтлагдсан. Тухайн газарт байрлах гурван хотхоны худаг бохирдсон тул оршин суугчдын хувьд ундны усыг зөөвөрлөж хэрэглэж б. Тухайн худаг бохирдсон асуудалд холбогдуулан Нийслэлийн болон дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч нар ирж тухайн эвдэрсэн хэсгийг лацдаж ашиглахыг хориглосон. Нийслэлийн Засаг дарга асан С.А******* өөрийн биеэр тухайн нуралт үүсэн зам дээр ирж танилцсан. Тухайн газрын нуралт эвдрэлийг тогтоох арга хэмжээ авахын тулд нүхийг булах шийдвэр гаргасан бөгөөд 400 орчим машинаар шороо зөөж булсан. Оршин суугч иргэд өөрсдийн зүгээс нийтдээ 7,000,000 сая орчим төгрөг гаргаж 7 метр нүхийг булах ажлыг хийсэн. Нэхэмжлэгч талаас тухайн ажлуудыг хийж гүйцэтгэх бодол байгаагүй бөгөөд саад болох зүйлсийг л хийсэн. 2022 онд Нийслэлийн автозамын газартай холбогдож тухайн өгсөж буй замын нурсан хэсгийг засуулахаар улсын нийслэлийн төсөвт хөрөнгө тавиулан. Тухайн ажлыг хийж гүйцэтгэх компани засварын ажил хийж эхлэхээр О.О нь миний ашиглах эрхтэй газар гэх маргаан үүсгэж тухайн ажлыг хийлгэдэггүй. Оршин суугч нарын хувьд О.Огийн газар эзэмших эрхтэй маргаагүй бөгөөд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах шаардлагыг тавьсан ч авч хэлэлцээгүй. Иймд дурдагдаж буй зөрчил удаа дараалан гарсан. Нэхэмжлэгч О.О нь шүүхэд худал мэдээлэл удаа дараа өгсөн учир төөрөгдөл үүсдэг бөгөөд нэхэмжлэгч тал алдаа дутагдлаа ухамсарлахгүй байна. Оршин суугч хүүхдүүд болон ахмад настан хүмүүсийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж буй тул энэ хэрэгт тайлбар гаргаж гуравдагч этгээдээр оролцож байна. гэжээ.

14.Гуравдагч этгээд П СӨХ-ны өмгөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй. О.Огийн ашиглах эрхтэй газар Б талбайн 5511,68 метр квадрат газраас хавсралтад заасан солбицол бүхий 350,28 метр квадрат бүхий газрыг үлдээгээд 5161,4 метр квадрат газрыг цуцалсан. Нэхэмжлэлийн шаардлагад цуцалсан боловч Б талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж газар ашиглах гэрчилгээнд тусгахыг хэн нэгэнд даалгалгүй орхисон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Маргаан бүхий актын 2 болон 3 дугаар заалтаар тус тусад нь зохицуулсан. Маргаан бүхий актын 2 дугаар заалтаар гэрчилгээг хураан авахыг мөн харьяа дүүргийн газар зохион байгуулалтын албанд тушаал хүргүүлэн ажиллахыг Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус үүрэг болгосон. Уг актын 3 дахь хэсэгт тушаалын биелэлтийг хангаж кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулахыг Ой ус тусгай хамгаалалтын газрын кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. Хэн өөрчилж шийдэх вэ гэдэг асуудал нь тодорхой байна. Өөрчлөх үндсэн газрын хэмжээгээр шинээр гэрчилгээ бичиж олгох нь тусгагдсан байдаг. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны А/187 дугаар тушаалаар шинээр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам батлагдсан. Тус журмын 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий байгууллага энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн газар ашиглах эрхийг газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулдаг. Ой, ус тусгай хамгаалалтын газрын кадастрын хэлтэс баталгаажуулалтын үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Тус журмын 12.2 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь эрх бүхий баталгаажуулсан газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээг төрийн мэдээлэл солилцооны цахим систем болон дан нэгдсэн системээр дамжуулан өөрөө хэвлэн авна гэж тус журамд заасан байдаг. Журмын дагуу үүрэг хүлээн авсан эрх бүхий этгээд нь 8 хэмжээ бүхий газрын Б газарт нь 350,28 метр квадрат газрыг үлдээгээд 5161,4 метр квадрат цуцалсан өөрчлөлтийг системд оруулах үүрэгтэй. Нэхэмжлэгч О.О нь өөрчлөгдсөн мэдээллийн дагуу шинээр гэрээ болон гэрчилгээ мэдээллийн санд орсон эсэхийг лавлаж мэдээллийн санд нэвтрэн орж гэрчилгээгээ өөрөө хэвлэж авах үүрэгтэй болсон. Үлдсэн газрын хэмжээгээр шинээр газрын гэрчилгээ авч болохоор тусгайлан журмаар зохицуулсан. Нэхэмжлэгч журамд тусгасан эрхийг хэрэгжүүлж үйлдэл хийгээгүй нь хэргийн материалд авагдсан. Маргаан бүхий актын 2 болон 3 дахь хэсэгт кадастрын мэдээлэлд өөрчлөлт оруулахыг даалгасан. Эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл нэхэмжлэгч 5161,4 метр квадрат газрыг цуцалж 350,28 метр квадрат газрыг үлдээсэн шийдвэр буюу 1 дүгээр заалттай маргасан гэж үзэхээр байна. Нэхэмжлэлийн шаардлага нь 8 хэмжээ бүхий газруудын ашиглах эрхийн гэрчилгээг хураан авчихаар яаж ашиглах вэ? гэдэг зүйл ярьсан. Хуулийн хэрэгжилтийг мэдэхгүй байсны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх ойлголтыг төрүүлж байна. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл 1 дүгээр заалт байх бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй 2 болон 3 дугаар заалт нь захиргааны байгууллагын дотоод зохион байгуулалтыг зохицуулсан. 2022 оны А/дугаар тушаалын дагуу Б газарт цуцлалт хийсэн боловч О.О цуцлагдаагүй хавсралттай байж болохгүй. Иймд бусад газрын ашиглах эрхийг хязгаарлаагүй байгаа нь нэхэмжлэгч О.Огийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй. Нэхэмжлэгч О.О үлдсэн 350,28 метр квадрат газарт шинэ журмын хэрэгжилтийг хангаж шинээр гэрчилгээ гаргаж авах шаардлагатай боловч нэхэмжлэгч О.О шинэ гэрчилгээ гаргаж аваагүй. Гуравдагч этгээд АСӨХ болон П СӨХ-ны хууль ёсны эрх ашиг хөндөгдөж буйг дурдах нь зайлшгүй шаардлагатай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэж хуульд зааснаар гуравдагч этгээдээр оролцож байгаа. дугаар тушаалаар цуцлагдсан газарт П хотхоны 206, 208, 209-1, 26 дугаар байрууд болон Астра виллаж хотхон руу орох гарах гарц байдаг. Нийт Б талбай нь 2 хэсэг Г хэлбэртэй хэсгээс бүрддэг. Тухайн талбайд Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө зөрчил арилгах үүргийг өгсөн бөгөөд тус үүргийг оршин суугч иргэд ч харсан. Тухайн оршин суугч иргэд дүүргийн Засаг даргад хандаж, хамтран ажилласан бөгөөд цэвэрлэгээ, газар суурийн бэхэлгээ, ухсан нүх зэрэг сэргийлэх ажиллагааг оршин суугчид өөрсдөө хийсэн. Иймд тухайн маргаан бүхий газарт оршин суугч нарын эрх ашиг ийм байдлаар хөндөгдөж буй учир шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцсон. Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэн О.Огийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот дүгнэлтээр ...Иргэн О.О нь Б уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, дүүргийн Засаг даргатай газар ашиглах гурвалсан гэрээ байгуулаагүй нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг,

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын тушаал гаргахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг,

Б сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаалаар иргэн О.Од газар ашиглах шийдвар гаргахдаа Астра Вилла хотхоны 12 давхар орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа барилгыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах эрх олгосон, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдийг,

Газар ашиглах шийдвэр гараагүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас иргэн О.Огийн Б уулын Дархан цаазат газрын Згийн ам дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт аялал жуулчлалын төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан баталсан нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг,

Иргэн О.Огийн ашиглаж байгаа газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, нэгж талбарын дугааргүй, газар ашиглах гэрээнд нэгж талбар бүрийн дугаарыг тэмдэглээгүй байгаа нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,4, 16.7 дахь хэсгүүдийг,

Иргэн О.Огийн газар ашиглах 0.55 га газарт барилга барих зориулалтаар 2 хэсэг газарт суурийн нүх ухсан, ухсан газарт борооны ус, хог хаягдал цугларсан, орчныг бохирдуулсан зэрэг дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 5, 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн,

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдаас 2019 оны 05 дугаар сарын 02- ны өдрийн дугаар тушаалаар иргэн О.Од 0.55 га газрыг сэргээж, Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо Б уулын дархан цаазат газрын Згийн амны хязгаарлалтын бүсэд 12 давхар орон сууцны барилгыг аялагч түр буудаллах. отоглох зориулалтаар ашиглах эрх олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хязгаарлалтын бүсийн дэглэмийг зөрчсөн, иргэн О.Огийн хууль бус үйлдлийг дэмжсэн үйл ажиллагаа болсон,

Иргэн О.Огийн ашиглаж байгаа 055 га газарт Ахотхоны 12 давхар барилгын баруун талд 23.5х326 м орчим, П хотхоны ******* Дугаар байрны урд талд залгаад 482х25 м орчим нүх ухсан, борооны ус, орчны хог хаягдал цугларч бохирдуулсан нь дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа явуулсан үйлдэл байна. гэж тус тус дүгнэжээ.

3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 465 дугаар магадлалд ...Хариуцагч нь маргаан бүхий актын үндэслэл болсон мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан дүгнэлт, албан шаардлагатай холбоотой асуудлыг шалгаж тогтоогоогүй, тухайн үеийн газар дээрх нөхцөл байдал нь өөрчлөгдсөн байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах замаар маргаан бүхий актыг хууль зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан баримтууд, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, албан шаардлага, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, фото зургуудаас үзвэл, нэхэмжлэгч нь тодорхой хэмжээнд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа явуулж б нь тогтоогдож байх тул хариуцагч нь дээрх нөхцөл байдлыг шалгалгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэх шалтгаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй, учир нь тухайн нөхцөл байдал тодорхойгүй байхад нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж шууд үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэн ...дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Б.М, Т.Б, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.М*******, Б уулын дархан цаазат захиргааны мэргэжилтэн Т.Т, Ж.Ө, Згийн амны байгаль хамгаалагч О.Б нар газар дээр нь ажиллаж, Газар ашиглах эрхийг дуусгавар болгох ажлын тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлжээ.

5. Дээрх ажлын тайлан болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн Б сайдын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар иргэн О.Ог Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглахдаа хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны дугаар тушаалаар Б уулын дархан цаазат газрын Згийн амны хязгаарлалтын бүсэд иргэн О.Од олгосон 2,041 га газраас хавсралтад дурдагдсан солбицол бүхий 5161.4 м.кв газрын ашиглах эрхийг цуцалжээ.

6. Хэрэгт авагдсан баримтууд, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, албан шаардлага, ажлын хэсгийн тайлан, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, фото зургуудаас үзвэл иргэн О.О тухайн газрыг ашиглахдаа хууль, дүрэм журмыг зөрчсөн болох нь харагдана.

7. Тодруулбал Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны дугаар тушаалаар ... аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах эрх олгохыг зөвшөөрсүгэй гэжээ.

8. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот дүгнэлтэд 0.55 га газарт Ахотхоны 12 давхар орон сууцны зориулалттай барилга баригдаж, байнгын ашиглалтад орсон, Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд 2 давхар барилга баригдахаар тусгагдсан боловч 6, 12 давхар барилга барихаар тусгагдсан, П хотхоны 206/А байрны урд талын хананд тулган суурийн давхрыг гартал 48.2*25 м орчим газар ухсан, байрны зүүн урд талын булангаас хөрсний нуралт үүссэн, Ахотхоны баруун талд 23,5*32.6 м орчим барилгын суурийн нүхийг ухсан, борооны ус тогтож, хог хаягдал цугларсан, үнэр орж орчныг бохирдуулсан гэж дүгнээд, эрсдэл үүсэх магадлалыг 67% гэж тогтоожээ.

9. Дээрх дүгнэлтэд дурдсан нөхцөл байдал арилсан эсэх талаар Байгаль орчны яамнаас гаргасан ажлын хэсэг дахин шалган үзэж, ажлын тайлан гаргажээ.

10.Тайланд Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын 1 дүгээ хавсралтын Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.5-д Газар ашиглагч нь төслөө өргөтгөх, шинэчлэх тохиолдолд тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас зөвшөөрөл авч, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахин хийлгэнэ гэснийг зөрчсөн гэжээ.

11. Мөн тайланд ...2 хэсэг газарт суурийн нүх ухсан, ухсан газарт борооны ус, хог хаягдал цугларсан, орчныг бохирдуулсан зэрэг дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчил арилгасан талаар газар дээр нь танилцахад ухсан нүхийг бөглөөгүй, хог хаягдал цугларсан, орчныг бохирдуулсан зөрчлийг арилгаагүй, нүх ухсан газрын харалдаа хөрс нуралт үүссэнээр авто зам эвдэрч, нурсан хог хаягдал хэвээр, зөрчлийг арилгаагүй байх тул... газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналыг гаргаж байна гэжээ.

12. Гуравдагч этгээд СӨХ-ноос шүүхэд гаргасан тайлбарт: О.О нь тухайн газрыг аялал, жуулчлал, отоглох зориулалтаар авсан боловч барилга барих оролдлого хийсэн. Тухайн оролдлого хийх үед П хотхоны бохирын шугамыг эвдэлсэн. Үүнээс болж 1500 орчим куб багтаамжтай бохирын ус хуримтлагдсан. Тухайн газарт байрлах гурван хотхоны худаг бохирдсон тул оршин суугчдын хувьд ундны усыг зөөвөрлөж хэрэглэж б. ... Тухайн газрын нуралт эвдрэлийг тогтоох арга хэмжээ авахын тулд нүхийг булах шийдвэр гаргасан бөгөөд 400 орчим машинаар шороо зөөж булсан. Оршин суугч иргэд өөрсдийн зүгээс нийтдээ 7,000,000 орчим төгрөг гаргаж 7 метр нүхийг булах ажлыг хийсэн. Нэхэмжлэгч талаас тухайн ажлуудыг хийж гүйцэтгэх бодол байгаагүй бөгөөд саад болох зүйлсийг л хийсэн гэжээ.

13. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж үзвэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл. Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 1-д газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, геологийн судалгаа хийх, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх, 5-д энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих, 6-д хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах гэж заасан хуулийн заалтыг иргэн О.О зөрчсөн болох нь мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, ажлын хэсгийн тайлан, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

14. Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон; гэсэн хууль зүйн үндэслэлээр иргэн О.Огийн 5161.4 м2 газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаал нь хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр байна.

15. Мөн нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах боломжгүй. Учир нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 465 дугаар магадлалд шинэ актыг 6 сарын дотор гаргахыг хариуцагчид үүрэн болгож шийдвэрлэсний дагуу 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан захиргааны акт нь шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа ажиллагаа байх бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчид дээрх маргаан бүхий газрын асуудлаар 6 сарын хугацаанд баримт, материал, тайлбараа гаргаж өгөх бүрэн боломжтой б байна.

16. Нэхэмжлэгчээс тушаалын 2 дахь заалтаар гэрээ, гэрчилгээг хураан авах гэж зааснаар миний ашиглаж байгаа нийт газрыг хүчингүй болгосон заалт болсон, Б хэсгийн газарт өөрчлөлт оруулж, газар ашиглар гэрчилгээнд тусгахыг хэн нэгэнд даалгалгүй орхисон нь миний газар ашиглах эрхийг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаалаар иргэн О.Од А, Б, В, Г, Д, Е, Ё гэсэн нэгж талбар бүхий нийт 20410 м2 газар бүхий тус тусдаа газар ашиглуулсан байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар зөвхөн Б хэсгийн 5161.4 м2 газрын ашиглах эрхийг цуцалжээ. 2019 оны дугаар тушаалаар ашиглуулсан газрын гэрээ, гэрчилгээ нэг гарсан байх бөгөөд түүний зарим хэсэг болох 5161.4 м2 газрын ашиглах эрхийг цуцалсан тул гэрээ, гэрчилгээг хураан авах шийдвэрийг буруутгах үндэслэл байхгүй байна. Харин иргэн О.О дугаар тушаалаар олгогдсон бусад газрын гэрээ, гэрчилгээгээ холбогдох байгууллагад хандан гаргуулан авах бүрэн боломжтой.

17. Иймд иргэн О.О нь газар ашиглахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчиж, П, Ахотхоны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Огээс Б сайдад холбогдуулан гаргасан Б сайдын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ