Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 81

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

Улсыняллагч:Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

Хохирогч:Г.Д,

Шүүгдэгч: Н.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Өмнөговь аймгийн Прокурорын газраасЭрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр  зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Нийн Од холбогдох 201716000256 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Монгол Улсын иргэн,

Тодорхойлох нь:

          Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой 00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг “Зэт” баарны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн үл ялих зүйлээр шалтаглан пивоны шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Г.Дийн толгойн тус газар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

         Шүүгдэгч Н.Отгонтөгсийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Н.Отгонтөгс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...би Ууганцог Наранбулаг 2-той уулзсан. Би архи уудаггүй болохоор 3 пиво уугаад тэр 2 архи уусан. Тэгээд сууж байтал Ууганцог бааранд орьё гээд тэгээд баар руу орсон. Баар хаалаа гэхээр нь захиалсан пивоо бариад гарсан. Тэгээд Довчинтой шатан дээр мөргөлдөөд яаж яваад байгаа юм гэхэд өөдөөс чи өөрөө яаж яваад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурандаа барьж гарсан пивоныхаа шилээр цохьсон. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж харамсаж байгаа. Миний ахуй амьдралыг харгалзаж үзнэ үү.

 

       Хохирогч Г.Довчин шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн үед найз Алтангэрэл, Заандорж нартай хамт Z  гэдэг бааранд орсон. Бид гурав нэг нэг пиво авч ууж байгаад гарч тамхи татахаар болсон. Тамхи татчихаад тэр хоёр эхэлж ороод би сүүлд нь баарруу орох гээд явж байгаад  шатан дээр Отгонтөгстэй мөргөлдсөн. Би түүнд чи яахаараа намайг мөргөж байгаа юм бэ гэхэд тэр чи харин яахаараа намайг мөргөж байгаа юм гээд гартаа барьж байсан архины шилээрээ миний толгой руу нэг удаа цохьсон. Тэгээд миний толгойноос цус гараад байсан. Цусаа тогтоох гэж байхад манай найз нар баарнаас гарч ирээд цагдаа эмнэлэг дуудсан. Би Отгонтөгсийг танихгүй, өмнө нь харж байгаагүй. Хэрэлдэж байгаагүй. Миний бие одоогоор гайгүй байна. Тухайн үед хөмсөг сэтэрсэн. Уруул бас сэтэрсэн байсан.  Миний толгойнд сорви үлдэж байгаад гомдолтой байна. Эмнэлэгт хэвтсэн эмчилгээний зардлыг Отгонтөгс өгсөн. Би ер нь эмчилгээ хийлгэж сорвио эдгээх хүсэлтэй байгаа. Би бас үнэ ханшийг нь судалж үзсэн. Мөн хөнгөн гарсан дүгнэлт дээрээ дахин үнэлгээ хийлгэмээр байгаа, Ер нь бол гомдолтой байгаа. Хохирол төлбөр гэж 6 сая төгрөг нэхэмжилж байна. Миний эмчилгээ бараг 6.000.000 төгрөгөнд багтах байх гэж бодож байна. Одоогоор шүүхэд гаргаж өгөх баримт алга байна. 800.000 төгрөг авсан зардалд хэрэглэсэн. Одоогийн байдлаар биед мэдэгдэж байгаа зүйл байхгүй.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Довчин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”...2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн үед найз Алтангэрэл, Заандорж нартай хамт Z гэдэг бааранд орсон. Бид гурав нэг нэг пиво авч ууж байгаад гарч тамхи татахаар болсон. Тамхи татчихаад тэр хоёр эхэлж ороод би сүүлд нь баар руу орох гээд явж байгаад  шатан дээр Отгонтөгстэй мөргөлдсөн. Би түүнд чи яахаараа намайг мөргөж байгаа юм бэ гэхэд тэр чи харин яахаараа намайг мөргөж байгаа юм гээд гартаа барьж байсан архины шилээрээ миний толгой руу нэг удаа цохьсон. Тэгээд миний толгойноос цус гараад байсан. Цусаа тогтоох гэж байхад манай найз нар баарнаас гарч ирээд цагдаа эмнэлэг дуудсан. Би Отгонтөгсийг танихгүй, өмнө нь харж байгаагүй, хэрэлдэж байгаагүй. Миний бие одоогоор гайгүй байна. Тухайн үед хөмсөг сэтэрсэн. Уруул бас сэтэрсэн байсан.  Миний толгойнд сорви үлдэж байгаад гомдолтой байна.

Эмнэлэгт хэвтсэн эмчилгээний зардлыг Отгонтөгс өгсөн. 2 сарын дараа зураг авахуулж эмнэлэгт үзүүлнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

          Хохирогч Г.Довчинг мөрдөн байцаалтын шатанд дахин байцаасан мэдүүлэгт:”...2016 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө намайг хуучин Титэм шинээр Зэт нэртэй баар руу тамхи татчихаад буцаад орж байхад доор үүдний хажууд Отгонтөгс миний толгой руу шилээр цохьсон. Би толгойгоо дараад доошоогоо суусан.Тэгсэн удаагүй баарнаас манай найз Алтангэрэл, Заандорж хоёр гараад ирсэн.Тухайн үед миний нүд рүү толгойноос гарсан цус ороод байсан болохоор хэн хэн хаана юу хийгээд зогсож байсныг нь мэдээгүй. Би цусаа гоожуулаад шатны дээд ирмэг дээр гарсан.Тэнд би толгойноос гарсан цусаа тогтоох гээд салфеткаар дараад цус тогтохгүй байсан. Баарны баруун талд хэдэн хүмүүс байсан. Харин хэн хэн байсныг нь мэдээгүй. Манай найз нар, Отгонтөгс, түүний найз нар байсан байх гэж бодож байна. Би цусаа тогтоох гээд тонгойж байсан. Тэгж байхад цагдаа нар ирээд нөгөө хүмүүстэй уулзаад хэдэн хүнийг аваад явах шиг болсон. Намайг цагдаа ирээд эмнэлэг рүү яв гэж хэлж байсан....Цагдаа дуудлаа гэж хэн нэгэн хэлсний дараа удаагүй 2-оос 3 минутын дараа цагдаа нар ирсэн байсан. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/,

         Гэрч Д.Наранбулаг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016.11.12-ны өдөр Ууганцог, Отгонтөгс бид гурав уулзсан. Отгонтөгс хэдэн пиво уусан. 21 цагийн үед бааранд орьё гээд хуучин Титэм бааранд орсон. Тэгээд баар хаахад бид нар гараад явж байхад Отгонтөгс нэг залуутай шүргэлцсэн юм уу яасан юм, яаж яваад байгаа юм бэ гэж байсан. Тэгсэн тас хийх дуу гараад эргээд харахад Отгонтөгстэй уулзаж байсан нэг залуу нүүрээ дараад доошоогоо болсон. Би Отгонтөгсийг татсан. Тэгээд шатнаас дээшээгээ гүйгээд дотроос баахан хүмүүс гараад ирсэн. Нөгөө залуугаас яаж байна гэж асуухад ёо ёо гээд дуугарахгүй байсан. Тэгээд эмнэлэг цагдаа ирсэн. Отгонтөгс, Ууганзул хоёрыг цагдаа аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

        Гэрч Ө.Алтангэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016.11.12-ны өдөр ажил дээрээ байж байхад Заандорж, Довчин 2 зааланд тэмцээн үзэж байгаад ирсэн. Тэгээд бид 3 Z  бааранд орсон. Пиво ууж байгаад гарч тамхи татахаар болоод гарсан. Гарч тамхилчихаад Заандорж бид хоёр түрүүлээд бааранд орсон. Тэгээд ширээн дээр сууж байхад Буянхишиг гэдэг залуу ирээд танай найзыг шилээр цохьчихлоо гэсэн. Тэгээд бид хоёр гараад ирэхэд Довчинг нэг залуу буланд шахаад зогсож байсан. Тэгээд нөгөө залууг аваад шатнаас дээш гарсан. Тэгсэн нөгөө залуу хашгичаад байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа удаагүй ирээд нөгөө залууг аваад явсан. Довчинг эмнэлэг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

       Гэрч Заандорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016.11.12-ны өдрийн 23 цагийн үед Гандирсын доод талын Титэм бааранд орсон. Бааранд ороод нэг пиво захиалчихаад тамхилах болсон. Тэгээд гадаа тамхиа татчихаад түрүүлээд бааранд ороод сууж байхад Буянхишиг гэдэг залуу орж ирээд танай найзыг нэг залуу пивоны шилээр цохичихлоо гэсэн. Гараад ирэхэд шатны буланд Довчингийн зүүн нүдний дээд хэсгээс цус гарсан байсан. Нөгөө залууг аваад дээшээ гарсан байсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. Тэнд байсан залуусыг танихгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

       Гэрч Н.Баярхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016.11.12-ны өдрийн 23 цагийн үед найзууд ирээд Зэт бааранд орсон. Бааранд ороод уух юм захиалаад ууж дуусаагүй байхад баар хаах болсон. Баарнаас би эхлээд машинаа ойртуулах санаатай гарсан. Шатнаас дээшээ гарахад пар хийх дуу гарсан. Тэгээд эргээд харахад бид нартай хамт явж байсан Отгонтөгс нэг хүнтэй маргалдаж байхаар нь дээрээс нь очоод түүнийг татаад аваад явсан. Машин руугаа явж байхад араас хоёр залуу ирээд Отгонтөгсийг цохиод авсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Отгонтөгсийг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

        Гэрч Х.Ууганцог мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11-р сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн төвд ажлаар очсон байсан. Тэнд манай найз Отгонтөгс, Наранбулаг хоёр амьдардаг учир бид гурав утсаар ярьж байгаад уулзалдаад миний байрлаж байсан байранд очсон.Тэндээ Наранбулаг бид хоёр нэг шил 0.75 литрийн экс гэдэг архи хувааж уусан. Отгонтөгс болохоор 3 лааз нийслэл пиво уусан. Бид гурав авсан юмнуудаа ууж дуусаад гадагш гарч Гандирс худалдааны төвийн доод талд байрлах Титэм гэдэг бааранд орж нэг нэг шил жимстэй Сэнгүр пиво авсан боловч уугаагүй ширээн дээр тавиатай байсан.Дахин пиво захиалж Тайгер пиво авч тус бүр нэг нэг шилийг уугаад дуусч байтал баар хаах цаг нь болоод тэнд байсан бүх хүмүүс баарнаас цувраад гарцгаасан. Отгонтөгс миний өмнө шатаар дээшээ баарнаас гарч явсан би араас нь явж байтал гэнэт тас гээд шил дуугараад явчихсан. Хартал миний өмнө буюу Отгонтөгсийн хажууд зөрж явсан залуу толгойгоо бариад зогсож байсан. Отгонтөгс бид хоёр шатаар цааш явсаар гадаа гарч иртэл Отгонтөгсөөр толгой руугаа шилээр цохиулсан залуугийн найзууд нь гээд 7-8 залуу Отгонтөгсийг газар унагаад зодсон. Удалгүй цагдаа нар ирж бид нарыг цагдаа руу авч яваад тайлбар авч Отгонтөгсийг эрүүлжүүлэхэд хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

Гэрч Б.Буянхишиг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 23:10 цагийн үед би “Зэт” нэртэй баарны гадаа ганцаараа тамхи татаад зогсож байтал миний ард ямар нэгэн шил хагарах чимээ сонсогдсон. Тэгээд эргээд харахад нэг танихгүй залуу манай нөгөө ангийн Довчингийн толгой руу нь пивоны шилээр цохичихсон.Тэгээд хагархай шилийг нь гартаа барьчихсан хамт явж байсан залуу зогсож байсан. Тэгээд би Довчингийн хамт явсан найзуудад нь очиж хэлсэн чинь нөгөө Довчинг шилээр цохьсон залууг бариад авсан. Тэгээд би цагдаа дуудсан. Ямар учраас цохьсоныг мэдэхгүй. Тэр залуу баарнаас шилтэй пиво гартаа барьчихсан уугаад гарч байсан. Баарнаас гарсан залуу нилээн согтуу байсан. Харин Довчин арай гайгүй согтолттой харагдаж байсан. Довчингийн толгой руу цохьсон залууг зодсон хүн байхгүй ээ. Харин зугтаах гээд байхаар нь Довчингийн найз гэх 2 залуу барьж аваад газар унагаагаад дээр нь дараад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

Гэрч Б.Дашцэнд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр  сарын 12-ны өдрийн шөнө 00 цагийн үед цагдаа Өлзийбаярын хамт эргүүлтэй явж байхад 102-оос зэт баарны гадаа хүмүүс зодолдоод байна очоод үз гэсний дагуу Өлзийбаяр бид хоёр Зэт баарны гадаа очиход баарны гадна үүдний баруун талд нь нүүр нь нил цус болсон эрэгтэй хүн байсан.  Түүн дээр очоод юу болсон бэ гэхэд хажуу талаас нь хоёр залуу Отгонтөгс гэдэг залууг манай найзын толгойг нь цохьсон гэж зааж өгсөн. Тэр Отгонтөгс нь нөгөө хэдэн залуустай хэрэлдээд байсан. Тэгээд нөгөө Отгонтөгсийг аваад явах гэхэд миний гинж байхгүй байна гэж хэлээд байсан. Тэгээд нөгөө хүмүүстэй хэрэлдээд байсан. Тэгээд Өлзийбаяр бид хоёр Отгонтөгсийг аваад цагдаа дээр ирсэн, нөгөө зодуулсан хүнийг эмнэлэгт оч гэж хэлээд явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

Гэрч Д.Өлзийбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Хуучнаар Титэм баар нь одоо Зэт гэдэг нэртэй болсон юм билээ. 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шөнө 23 цагийн үед би цагдаа Дашцэндтэй хамт эргүүлтэй явж байхад 102-оос Зэт баарны гадаа согтуу хүмүүс зодолдоод байна очоод үз гэсний дагуу Дашцэндийн хамт дуудлага өгсөн газарт хүрэлцэн очсон. Баарны баруун талд баахан хүмүүс бужигналдаж байсан, нэг залуу нь танихын аргагүй нүүр нь цус болсон байсан. Тэгээд юу болсон бэ гэхэд хамт байсан залуус нь энэ залуу цохьсон гээд Отгонтөгс гэдэг залуу руу заасан тэгэхээр нь нөгөө цус нь гарсан залууг найз нартай нь хамт эмнэлэг рүү яаралтай яв, бид нар энэ хүнийг аваад явлаа гэж хэлээд Отгонтөгсийг нэг найзынх нь хамт аваад цагдаа руу явсан. Цагдаа дээр ирж ерөнхий жижүүрт болсон асуудлын талаар хэлээд энэ хүнийг яах вэ гэхэд саатуул гэж үүрэг өгсний дагуу Отгонтөгсийг саатуулсан. Саатуулах байранд Отгонтөгсийг хүлээлгэж өгөхөд ил харагдах шарх сорви байгаагүй, согтолтыг шалгахад 1.11 хувийн согтолттой энэ нь маш өндөр согтолт заасан учраас эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

Гэрч С.Гантунгалаг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Миний хүү Довчин бие муутай тархи толгойны өвчтэй хүүхэд байгаа юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эмнэлгээс гарсан. Биеэ эмчлүүлэх гээд гаргасан юм. Манай хүү ерөнхийдөө хилээр орж гардаг. Хятадад тайван орчинд тархийг нь амраах гээд гаргасан, эмчилгээ хийлгэж  байгаа. Манай хүү татаж унадаг, тархины өвчтэй болохоор байнгын эм ууж байдаг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

Гэрч Н.Баярхүүг мөрдөн байцаалтын шатанд дахин байцаасан мэдүүлэгт:”...Би он сар өдрөө санахгүй байна одоо тухайн үед болсон асуудлыг
мартсан байна. Тухайн өдрийн орой 23 цагийн үед би Наранбулагтай хамт түүний найз хоёр залуутай хамт явсан би Наранбулагийн машиныг барьж явсан. Бааранд
ороод нөгөө хэд нэг нэг пиво авсан тэгсэн нимбэгтэй Сэнгүр байна гээд дахиад өөр
пиво авсан. 00 цагийн үед баар хаахаар болж бид нар баарнаас гарсан би түрүүлээд
машинаа ойртуулах гэж гарсан, нөгөө хэд араас босож байгаа харагдсан. Би
баарнаас гараад шатаар дээшээ гараад явж байхад ар талд пар гэсэн шилний хагарах дуу гарсан, тэгсэн яаж байнаа гэсэн хүний дуу гарсан, тэгэхээр нь би эргээд
хүрээд ирэхэд бид нартай хамт явсан Отгонтөгс нэг залуутай маргалдаж байсан. Би
шатаар бууж Отгонтөгсийг аваад буцаад дээшээ гараад хойшоогоо эргэсэн. Машин
баарны ар талд байсан юм. Тэгээд явж байтал араас хоёр залуу гүйж ирээд
Отгонтөгсийг наад залуу чинь цохьсон гэж хэлээд бариад авсан, тэгээд дороо хийгээд
дарчихсан. Тэгж байтал цаанаас нь дахиад хэдэн залуус ирж байх шиг байсан, тэгсэн
нэг залуу нь наадхаа битгий зодоорой, цагдаа хурдан дуудаарай гэж хэлж байгаа
сонсогдсон. Би машинаа аваад Наранбулагтай хамт буцаад ирэхэд цагдаа нар ирсэн
байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-р хуудас/,

Шүүгдэгч Н.Отгонтөгс мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19 цагийн үед найз Ууганцог,
Наранбулаг хоёртой уулзаад Ууганцогийн буусан газарт очсон. Тэгсэн тэр хоёр намайг
архи уудаггүйг мэдээд надад 5, 6 лаазтай пиво авч өгсөн, өөрсдөө нэг шил архи авч
уусан. Тэгээд архи дуусаад гадагшаагаа бааранд орохоор болоод Наранбулаг жолооч
дуудахаар болж жолооч олж аваад машинаа бариулаад хуучнаар Титэм нэртэй
Гандирс худалдааны төвийн доор байдаг бааранд орцгоосон. Ууганцог пиво захиалсан
чинь жимстэй пиво авсан байсан чинь Наранбулаг би ийм пиво уухгүй муухай гэхэд
Ууганцог дахиад өөр пиво захиалж аваад ууцгаасан, тэгээд бид нар талбай дээр гарч
ганц хоёр удаа бүжиглэсэн. Тэгсэн баар хаахаар болоод гэрлээ асаасан баарнаас гарах
гээд цувралдаад явж байхад үүдэнд Довчинтой мөргөлдсөн чинь Довчин яаж яваад
байгаа пизда вэ гэхээр нь би миний яаж явах ямар хамаатай юм бэ гэж хэлээд
барилцаад авсан тэгэхээр нь би гартаа барьж явсан юмаараа түүний толгой руу
цохисон чинь бид нарын машиныг бариад явж байсан эрүүл жолооч ирээд намайг
аваад дээшээ гарсан тэгсэн араас хоёр залуу ирээд зодсон тэгсэн чинь цаанаас нь бүр
олон залуус ирээд миний үснээс татаад байсан тэгсэн нэг залуу нь цагдаа дуудсан одоо
боль гэхэд нэг залуу миний нүүр лүү цохьсон. Тэгээд удаагүй цагдаа ирээд намайг аваад
цагдаагийн газар дээр ирсэн. Баарны үүдэнд мөргөлдсөн залууг хэнтэй явж байсныг нь мэдэхгүй эхлээд ганцаараа явж байгаад надтай мөргөлдсөн, дараа нь олон залуус гараад ирсэн. Би тэр залууг танихгүй, дараа нь тэр залууг Довчин гэж хэлж байсан. Би тэр хүмүүсийг танихгүй, харанхуй байсан намайг үснээс дарж байгаад зодсон болохоор мэдэхгүй байна. Ер нь дандаа биерхүү залуус байсан нэг нь арай туранхай хүн байсан.

Ууганцог намайг салгах гэж ирээд нэг залууд даруулсан байсан бусад нь хаана байсныг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-53-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 605 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Довчингийн биед тархины доргилт, дух зүүн хацрын зүсэгдсэн шарх, баруун хөмсөг, хамар, дээд уруулын зулгаралт, зүүн нүдний  дээд зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. Зүсэгдсэн шарх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн, зулгаралтууд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 43-р хуудас/,

 Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-09-р хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/,

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол  /хх-ийн 25-р хуудас/,

         Шүүгдэгч Н.Отгонтөгсөөс  800.000 төгрөг хохиролд төлсөн баримт /хх-ийн 63-64-р хуудас/,

         Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 68-69-р хуудас/ зэрэг болно.  

         Шүүгдэгч Н.Отгонтөгс нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой 00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг “Зэт” баарны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн үл ялих зүйлээр шалтаглан пивоны шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Г.Довчингийн толгойн тус газар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Н.Отгонтөгсийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

       2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлж буй Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй бөгөөд оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх нь зохистой.  

        Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн  хууль нь 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль байна гэж үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. Учир нь:

       Шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэргийг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргээр хуульчилсан бөгөөд нийтийн хэв журмыг “бүлэглэн” зөрчсөн байх нь энэ гэмт хэргийн шинжийг агуулахаар байна. Шүүгдэгч Н.Отгонтөгс нь танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдоогүй тул шүүгдэгчийн үйлдлийг энэ хуулийн 20.16 дугаар зүйлээр зүйлчлэх үндэслэлгүй байна.

         Иймд шүүгдэгчийн үйлдлийг хохирогчийн биед учруулсан хохирлоор нь зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Шүүгдэгч Н.Отгонтөгс нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой 00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг “Зэт” баарны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн үл ялих зүйлээр шалтаглан пивоны шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Г.Довчингийн толгойн тус газар цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:         

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Довчингийн: ”...2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн үед найз Алтангэрэл, Заандорж нартай хамт Z гэдэг бааранд орсон. Бид гурав нэг нэг пиво авч ууж байгаад гарч тамхи татахаар болсон. Тамхи татчихаад тэр хоёр эхэлж ороод би сүүлд нь баар руу орох гээд явж байгаад  шатан дээр Отгонтөгстэй мөргөлдсөн. Би түүнд чи яахаараа намайг мөргөж байгаа юм бэ гэхэд тэр чи харин яахаараа намайг мөргөж байгаа юм гээд гартаа барьж байсан архины шилээрээ миний толгой руу нэг удаа цохьсон. Тэгээд миний толгойноос цус гараад байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

         Гэрч Д.Наранбулагын: ”...2016.11.12-ны өдөр ...Титэм бааранд орсон...баар хаахад бид нар гараад явж байхад Отгонтөгс нэг залуутай шүргэлцсэн юм уу яасан юм, яаж яваад байгаа юм бэ гэж байсан. Тэгсэн тас хийх дуу гараад эргээд харахад Отгонтөгстэй уулзаж байсан нэг залуу нүүрээ дараад доошоогоо болсон. Би Отгонтөгсийг татсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

       Гэрч Н.Баярхүүгийн: ”...2016.11.12-ны өдрийн 23 цагийн үед найзууд ирээд Зэт бааранд орсон. Бааранд ороод уух юм захиалаад ууж дуусаагүй байхад баар хаах болсон. Баарнаас би эхлээд машинаа ойртуулах санаатай гарсан. Шатнаас дээшээ гарахад пар хийх дуу гарсан. Тэгээд эргээд харахад бид нартай хамт явж байсан Отгонтөгс нэг хүнтэй маргалдаж байхаар нь дээрээс нь очоод түүнийг татаад аваад явсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

        Гэрч Х.Ууганцогийн: ”...2016 оны 11-р сарын 12-ны өдөр ...Титэм гэдэг бааранд орж нэг нэг шил жимстэй Сэнгүр пиво авсан боловч уугаагүй ширээн дээр тавиатай байсан.Дахин пиво захиалж Тайгер пиво авч тус бүр нэг нэг шилийг уугаад дуусч байтал баар хаах цаг нь болоод тэнд байсан бүх хүмүүс баарнаас цувраад гарцгаасан. Отгонтөгс миний өмнө шатаар дээшээ баарнаас гарч явсан би араас нь явж байтал гэнэт тас гээд шил дуугараад явчихсан. Хартал миний өмнө буюу Отгонтөгсийн хажууд зөрж явсан залуу толгойгоо бариад зогсож байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

          Гэрч Б.Буянхишигийн: ”...2016 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 23:10 цагийн үед би “Зэт” нэртэй баарны гадаа ганцаараа тамхи татаад зогсож байтал миний ард ямар нэгэн шил хагарах чимээ сонсогдсон. Тэгээд эргээд харахад нэг танихгүй залуу манай нөгөө ангийн Довчингийн толгой руу нь пивоны шилээр цохичихсон.Тэгээд хагархай шилийг нь гартаа барьчихсан хамт явж байсан залуу зогсож байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

         Гэрч Б.Дашцэндийн: ”...2016 оны 11 дүгээр  сарын 12-ны өдрийн шөнө 00 цагийн үед цагдаа Өлзийбаярын хамт эргүүлтэй явж байхад 102-оос зэт баарны гадаа хүмүүс зодолдоод байна очоод үз гэсний дагуу Өлзийбаяр бид хоёр Зэт баарны гадаа очиход баарны гадна үүдний баруун талд нь нүүр нь нил цус болсон эрэгтэй хүн байсан.  Түүн дээр очоод юу болсон бэ гэхэд хажуу талаас нь хоёр залуу Отгонтөгс гэдэг залууг манай найзын толгойг нь цохьсон гэж зааж өгсөн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

          Шүүгдэгч Н.Отгонтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Би 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19 цагийн үед найз Ууганцог, Наранбулаг хоёртой уулзаад Ууганцогийн буусан газарт очсон. ...Титэм нэртэй Гандирс худалдааны төвийн доор байдаг бааранд орцгоосон. ...Тэгсэн баар хаахаар болоод гэрлээ асаасан баарнаас гарах гээд цувралдаад явж байхад үүдэнд Довчинтой мөргөлдсөн чинь Довчин яаж яваад байгаа пизда вэ гэхээр нь би миний яаж явах ямар хамаатай юм бэ гэж хэлээд  барилцаад авсан тэгэхээр нь би гартаа барьж явсан юмаараа түүний толгой руу цохьсон...гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-53-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 605 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Довчингийн биед тархины доргилт, дух зүүн хацрын зүсэгдсэн шарх, баруун хөмсөг, хамар, дээд уруулын зулгаралт, зүүн нүдний  дээд зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. Зүсэгдсэн шарх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн, зулгаралтууд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../хх-ийн 43-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-09-р хуудас/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол  /хх-ийн 25-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

       Иймд шүүгдэгч Н.Отгонтөгсөд хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

      Шүүгдэгч Н.Отгонтөгс нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

        Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба хохирогч нь цаашид гоо сайхны эмчилгээг гадаадад хийлгэж, нүүрэн дэх сорвийг арилгах шаардлагатай байна гэх үндэслэлээр 5 саяас 6 сая төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. Иймд хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхийг нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

        Шүүгдэгч Н.Отгонтөгс нь хохирогч Г.Довчингийн эмчилгээний зардалд 800.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгааг дурьдах нь зүйтэй.     

       Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

        Хэрэгт эд мөрийн баримтаар пивоны шилний хагархай болон сальфетка ирснийг цаашид ашиглагдах боломжгүй эд зүйл гэж үзэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.                                                                                                                                                                                                                                                           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Отгонтөгсийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилсүгэй.

2.   Шүүгдэгч Б овгийн Нийн Осийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Отгонтөгсөд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч Н.Отгонтөгсөд мэдэгдсүгэй.

5.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.Отгонтөгс нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримт болох салфетка, пивоны шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Н.Отгонтөгс нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлого ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Довчин нь нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Отгонтөгсөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ДЭЛГЭРМАА