2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2067

 

 

 

 

 

 

 

 

 

   2025          09          02                                    2025/ШЦТ/2067

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч С.Баярчимэг /томилолтоор/, 

шүүгдэгч З.************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ ************т холбогдох эрүүгийн ************ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 *********************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч З.************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12-р сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 21-р хороо, ************ тоотод үйл ажиллагаа явуулах авто машины засварын газарт хохирогч Д.************ засварт өгсөн авто машины талаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа, толгойгоороо мөргөх зэргээр цохиж баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, дух, баруун доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч З.************ мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 08 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-13 дахь тал/,

 

Хохирогч Д.************гийн:

“...Би бэр эгчийнхээ хамт очоод засварт өгсөн тээврийн хэрэгслийг нь авах гэхэд байхгүй байсан. Тэгээд хаана байгаа талаар нь асуухад тэр хүн зарчихсан гэж хариулсан. Тэгэхээр нь би чи эзнийх нь зөвшөөрөлгүй хүний эд хөрөнгө яахаараа зарж борлуулдаг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь ************ гэж хүүхдээ дуудаад энэ хоёр чинь нөгөө машинаа нэхчихсэн шааж байна ш дээ гэж хэлсэн. Тэгснээ машин яагаад дураараа зарсан талаар асуугаад байж байтал шууд намайг заамдаж аваад л миний биед халдсан. Би тэр хүний биед бол огт халдаагүй. ...Баруун гараараа баруун шанаа руу 3-4 удаа, миний духан тус газар тэр эрэгтэй толгойгоороо 3-4 удаа мөргөсөн, зүүн нүдний доод зовхийг маажсан байсан. Миний биед ийм байдлаар халдсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

Гэрч Г.************:

“...Тэр засварын газрын эзэн гэх нэрийг мэдэхгүй зүс таних хүн зодсон. Яагаад зодсон бэ? гэхээр бид хоёр тухай өдөр очоод манай засварт өгсөн тээврийн хэрэгсэл харагдахгүй болохоор нь яасан юм бэ гэхэд тэр засварын газрын эзэн гэх залуу зарчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхрийн дүү ************ яагаад та нар дураараа хүний эд хөрөнгө зарж борлуулж байгаа юм бэ? гэж асуухад чи юу юм гэж тэр засварын газрын эзэн гэх залуу заамдаж аваад тэгээд ************ гараа зангидаж байгаад толгойн тус газар нь нүдээд байсан мөн толгойгоороо толгой руу нь мөргөөд байсан. Тухайн үед хүүхдээ дуудаад гаргаад ирсэн байсан бөгөөд хүүхэд нь огт салгаагүй харж байгаад яваад орчихсон. Сүүлдээ ************г тэр залуу хашаа руугаа оруулах гээд чирсэн тэгэхээр нь би хашхирч байгаад арай гэж салгасан ************г хашаа руу нь оруулаагүй. Тэгээд салгаад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ************ дугаартай:

“...Д.************гийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, дух, баруун доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч З.************ нь хохирогч Д.************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч З.************ нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч З.************ нь:

2024 оны 12-р сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 21-р хороо, ************ тоотод үйл ажиллагаа явуулах авто машины засварын газарт хохирогч Д.************ засварт өгсөн авто машины талаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа, толгойгоороо мөргөх зэргээр цохиж баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, дух, баруун доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.************, гэрч Г.************ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ************ дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.************ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.************ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой 249.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч З.************ нь уг хохирол төлбөрийг төлсөн байх тул энэ тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч З.************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч З.************ыг хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.************ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************ ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.************ыг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.************т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.************ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.************ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ