2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2070

 

 

 

 

 

 

 

 

 

   2025          09          02                                    2025/ШЦТ/2070

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам, 

улсын яллагч М.Анхбаяр, /томилолтоор/   

шүүгдэгч, хохирогч В.************, О.************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************************, ************ ************ нарт холбогдох эрүүгийн ************ дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. *********************

 

2. *********************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч В.************ нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” дэлгүүрийн авто зогсоол дээр хохирогч О.************ын биед халдан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

Шүүгдэгч О.************ нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” дэлгүүрийн авто зогсоол дээр хохирогч В.************ын биед халдан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч В.************ мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй. Миний биед учирсан гэмтлийг тухайн үед О.************ учруулсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч О.************ мэдүүлэхдээ: “...Тухайн үед энэ хүний биед би халдаагүй. Харин энэ хүн биедээ бахитай машинаасаа бууж ирсэн. Би яасан бэ ах гээд цонхоороо хартал шууд бахитай гараараа намайг цохисон. Энэ бүгдийг бичсэн камерын бичлэг байх ёстой. Одоо гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч О.************ын:

“...Би 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн үед би өөрийнхөө хар өнгийн ************ улсын дугаартай “************” загварын тээврийн хэрэгсэлтэй ************ уулзвараар урагшаа гарахдаа саарал өнгийн ************ загварын тээврийн хэрэгсэлтэй шахалцсан бөгөөд улмаар би Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “************”-ын авто зогсоол руу ортол нөгөө ************ загварын тээврийн хэрэгсэл дагаж ирээд дотроос нь нэг 40 гаран насны надаас намхан 165 см орчим өндөртэй махлаг эрэгтэй бууж ирээд гартаа барьсан бахиараа миний нүүр хэсэг рүү 3 удаа цохиод нуруу хэсэг рүү 2 удаа цохиод авах үед хүмүүс болиулаад тэр хүн яваад өгсөн... Тэр хүн эрүүл байсан бөгөөд ганцаараа явж байсан. Би ч бас эрүүл байсан. Тэр хүн бодвол машинаар шахалцсан гээд уурандаа намайг цохиж зодсон байх. Би тэр хүнийг өмнө нь огт харж байгаагүй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Хохирогч В.************ын:

“...Тэр өдөр ************гэдэг улсын дугаартай “************” загварын өөрийнхөө тээврийн хэрэгслээр “************” руу орох гээд ************ гэрлэн дохио дээр зогсож байхад приус загварын машинтай залуу толь цохиод яваад өгсөн. Уг залуу машинаараа “************” руу орсон ба би ч араас нь зогссон. Би машинаасаа буугаад уг залууд яаж байгаа юм бэ гэж тэнд бид хоёр хэрэлдсэн. Тэр залуу өөдөөс олон юм яриад байхаар нь халаасанд цэнхэр өнгөтэй бахь байсан тэрийг аваад нөгөө залуугийн уруулын дээд талыг цохиход шалбарсан байсан. Тэнд зодоон, хэрүүл маргаан болж байхад дахиад нэг залуу ирээд намайг барьж авах үед миний бахиар цохисон залуу миний нүд рүү 2-3 удаа цохисон. Дараа нь ирээд хэдэн залуучууд бид хоёрыг салгаад би зугтаад дэлгүүр рүү гүйгээд орсон... Миний зүүн талын нүд рүү цохисон байсан тэрнээс болоод зүүн нүд маань хавдаж хөндүүртэй байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

Гэрч М.************:

“...Өнгөрсөн жил 02 дугаар сарын үед байх өдрийг нь сайн мэдэхгүй байна, би гэртээ байхдаа өдөр нь цагдаагаас холбогдоод ************ын дугаарыг асуусан байсан тэгээд би анзаараагүй байсан чинь ************ надад цагдаад хамт яваад ирье гэхээр нь цагдаад орой ирсэн тэгээд юу болсон талаар асуухад хүнтэй муудсан гээд байсан, мөн ************ын нүд ам нь хөхөрсөн хавдсан байхаар нь асуухад өдөр “************”-ын гадаа нэг залуутай муудаад тэр бас намайг зодсон гэж байсан, тэгээд бид нар шүүх эмнэлэгт үзүүлсэн байсан. ...Нүүрэн тус газар буюу зүүн нүд нь хавдсан байсан. ...тэр өдрөөс өмнө хэн нэгэнтэй муудалдаж маргалдсан зүйл байхгүй. Миний нөхрийн биед гэмтэл учраагүй зүв зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ************ дугаартай шинжээчийн:

“...О.************ын биед дээд уруулд шарх, цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс дээд уруулын шарх, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн мөрний цус хуралт, зулгаралт нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ************ дугаартай шинжээчийн:

“...В.************ын биед зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин учирсан гэмтэл тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр В.************ын биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

 

2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр О.************ын биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 46-49 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч В.************, О.************ нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч В.************ нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч нарыг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч В.************, О.************ нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч В.************ нь:

2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” дэлгүүрийн авто зогсоол дээр хохирогч О.************ын биед халдан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

 

Шүүгдэгч О.************ нь:

2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” дэлгүүрийн авто зогсоол дээр хохирогч В.************ын биед халдан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь хохирогч О.************, В.************, гэрч М.************ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ************ дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ************ дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр В.************ын биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр О.************ын биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч В.************, О.************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн хохирогч В.************, О.************ нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нарын зүгээс баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч В.************, О.************ нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч В.************, О.************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

 

Мөн шүүгдэгч О.************ нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүхээс шүүгдэгч В.************, О.************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч В.************, О.************ нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************************, ************ ************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.************, О.************ тус бүрийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.************, О.************ нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.************, О.************ нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч В.************, О.************ нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч нар, хохирогч нар, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч В.************, О.************ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ