| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2071 |
| Огноо | 2025-09-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2071
2025 09 02 2025/ШЦТ/2071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч М.Анхбаяр,
шүүгдэгч Ц.************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ ************ад холбогдох эрүүгийн ************ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
****************************************
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.************ нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Д.************ хуурч, өөрийн эзэмшлийн Хаан банкны ************ дугаарын данс руу 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 150.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 700.000 төгрөг, нийт 850.000 төгрөг шилжүүлэн авсан,
- 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Б.************ хуурч, өөрийн эзэмшлийн Хаан банкны ************ тоот данс руу
650.000 төгрөг шилжүүлэн авч тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.************ мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Хохирогч Д.************ цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Хохирогч Д.************:
“...Дүү ************ Тээврийн цагдаагийн Д ангилал, мэргэшсэн Д ангилал даруулахаар судалж байсан. Манай дүү ажилд орох гээд яаралтай машин барих ангиллаа ахиулах хэрэгцээ гарсан. Тэгээд би найз ************ /Утас: ************/-аас яаралтай жолооны Д ангилал дараад өгөх хүн байна уу гэж асуусан. Тэгсэн ************ын манай ажлын ************ нэг найз байдаг тэр хүнтэй холбоод өгье гэж хэлээд ************ гэж хүний ************ дугаарын утсыг надад өгсөн. Би тухайн хүнтэй холбогдоод асуухад ямар ч асуудалгүй, одоо төрийн алба хаагчдын түргэвчилсэн тушаал гарсан яаралтай ангилал дарагдаж байгаа. Та яаралтай 850.000 төгрөг шилжүүлбэл би гялс оруулаад ангилал даруулаад өгье гэж хэлсэн. Тэгээд би 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн Хаан банкны ************ дугаарын данснаасаа Хаан банкны ************ дугаарын данс руу 150.000 төгрөг, маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн Хаан банкны ************ дугаарын данснаасаа Хаан банкны ************ дугаарын данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд нийт 850.000 төгрөг шилжүүлсэн. 14 хоногийн дараа надад ангилал даруулж өгнө гэсэн боловч 20 хоног таг байсан. Би бүр таг байхаар нь залгатал тушаалд арай ороогүй байна, болохгүй байна гэж хэлсэн. Тэгж байгаад болно гэж хэлсэн ************ нь өөрийгөө Батлан хамгаалах их сургуулийн харьяа жолооны курст ажилладаг гэж хэлсэн. Тэгээд одоо утсаа авахгүй бүр таг болохоор нь би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 30 дахь тал/,
Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 39 дэх тал/,
Гэрч Б.************:
“...Ц.************ нь миний охин Э.************ нөхөр байсан тэр хоёр 2022 оны сүүлээр салсан. Би өөрөө хувиараа жолооны курс ажиллуулдаг байсан тэр үед хүргэн Ц.************ нь 2019 оноос 2021 он хүртэл жолооны багшаар ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Тэрний дараа 2022 онд манай охиноос салсан юм. Тэрнээс хойш бид хэд харилцаа холбоогүй. 2023 оны 08 дугаар сараас 09 дүгээр сард манайд ажиллаагүй. Манай сургалтад бүртгэлтэй хүмүүс хичээлд сууж шалгалт өгч тэнцсэн тохиолдолд үнэмлэхээ авдаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
Шүүгдэгч Ц.************ын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 49 дэх тал/,
Иргэн Б.************ас цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл / хавтаст хэргийн ************ дахь/,
Хохирогч Б.************:
“....Би Хан-Уул дүүрэгт байрлах ************утасны лангуу ажиллуулдаг байх үед ажлын танил ************ миний жолооны курсийн ном уншиж байсныг хараад надад үнэмлэх гаргадаг найз байгаа гэхээр нь би 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ************ын ************ утасны дугаар руу холбогдоод эхлээд мөнгө шилжүүлчих гэж хэлсэн тэгээд би ************ын Хаан банкны ************ Дансны дугаар руу нийтдээ 650.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн ************ данснаас шилжүүлсэн, тэгээд бүртгүүлснээс хойш 14 хоногийн дараа гарна гэсэн тухайн үед хэд хоногийн дараа цээж зургийг чинь авна гэсэн боловч утсаа авахгүй, чат бичихээр хариу бичихгүй өнөөдөр хүртэл хүлээсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 142-143/,
Хохирогч Б.************ эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 144/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Ц.************ нь хохирогч Д.************, Б.************ нарыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.************ нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.************ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ц.************ нь:
2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Д.************ хуурч, өөрийн эзэмшлийн Хаан банкны ************ дугаарын данс руу 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 150.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 700.000 төгрөг, нийт 850.000 төгрөг шилжүүлэн авсан,
- 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Б.************ хуурч, өөрийн эзэмшлийн Хаан банкны ************ тоот данс руу
650.000 төгрөг шилжүүлэн авч тус тус залилсан болох нь гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч Д.************, Б.************, гэрч Б.Одонтуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.************ эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.************д 850.000 төгрөг, Б.************д 650.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд дээрх хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч Ц.************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.************ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.************ыг 5000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.************ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.************ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.************ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч, хохирогч нар, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.************ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ